29
Гаралт, оролт, холболтын төхөөрөмжүүд Магистр Ч.Эрдэнэтуяа Глобал удирдагч дээд сургууль Ерөнхий эрдмийн тэнхим Лекц №9

оролт гаралтын төхөөрөмжүүд

Embed Size (px)

Citation preview

Page 1: оролт гаралтын төхөөрөмжүүд

Гаралт, оролт, холболтын төхөөрөмжүүд

Магистр Ч.Эрдэнэтуяа

Глобал удирдагч дээд сургуульЕрөнхий эрдмийн тэнхим

Лекц №9

Page 2: оролт гаралтын төхөөрөмжүүд

Хүний хэл дээр байгаа өгөгдлүүдийг (тоо, тэмдэгт, зураг, дуу г.м) компьютерийн хэл рүү хөрвүүлдэг (0,1) төхөөрөмжүүдийг оролтын төхөөрөмж гэнэ.

Page 3: оролт гаралтын төхөөрөмжүүд

Оролтын төхөөрөмжийн төрлүүд

Page 4: оролт гаралтын төхөөрөмжүүд

Оролтын төхөөрөмжүүдийн үүрэг

• OCR- Optical character recognition нь ойсон гэрлийн хүчдэл дээр суурилсан, үсгийн хэсэгт туяа цохиулахад тэмдэгт уншиж оруулдаг төхөөрөмж юм

Page 5: оролт гаралтын төхөөрөмжүүд

OMR - Officine Meccaniche Rezzatesi. Тусгай хүснэгт унших төхөөрөмж

Page 6: оролт гаралтын төхөөрөмжүүд

•Bar код уншигч нь төрөл бүрийн бүтээгдэхүүн дээр байгаа bar кодыг уншиж оруулдаг. Bar код уншигчийн 3 төрөл бий.-Pen type. -Touch type.-Laser type. Дэлгүүрт өргөнөөр ашиглагдаж байгаа.

Page 7: оролт гаралтын төхөөрөмжүүд

Magnetic card reader. Соронзон картнаас хэрэгтэй мэдээллийг уншиж оруулдаг төхөөрөмж. Бидний сайн мэдэх дараах картууд байдаг. /бэлэн мөнгөний карт, зээлийн карт, автомат үүдний бүртгэгч төхөөрөмж/

Page 8: оролт гаралтын төхөөрөмжүүд

Track ball. Зарчимын хувьд хулганатай ижил боловч хулганатай адилхан шилжүүлэхэд хоосон зай шаарддаггүй. Дандаа notebook-д ашигладаг.

•Joystick. Компьютерийг удирдах гар. Бариул нь хойш, урагш, баруун, зүүнд шилжих бөгөөд заагч сум түүний удирдлагаар шилждэг. Тоглоомын машин ажиллуулах

Page 9: оролт гаралтын төхөөрөмжүүд

Light pen. Дэлгэцэнд цэгээр юмуу дүрс илэрхийлэхэд түүнийг зохицуулан оруулдаг төхөөрөмж.

Touch screen. Хуруу болон тусгайлан хэрэглэх үзгээр дэлгэцэнд хүрвэл компьютерт заавар өгнө.

Page 10: оролт гаралтын төхөөрөмжүүд

Image scanner. Цаасан дээр байгаа зураг дүрсийг уншиж оруулдаг төхөөрөмж.

Digitizer. Мэдээлэл нь дараалсан координатад суурилсан бөгөөд гэрэлтүүлэх цаасан дээр байгаа дүрсийг курсороор координатыг тодорхойлж оруулдаг төхөөрөмж.

Digital camera.

Page 11: оролт гаралтын төхөөрөмжүүд

Гар. Keyboard Keyboard буюу гар нь хулганы адил компьютерийн оролтын төхөөрөмж юм. Компьютерийн гар нь бичгийн машинаас үүдэлтэй.

Энэ нь компьютерт гаднаас мэдээлэл оруулах, системийн ажиллагааг удирдах үүрэгтэй товчлуурууд ба товчлуурыг мэдрэх схем, дарагдсан товчлууруудыг хүлээн авч, цааш дамжуулах үүрэг бүхий гарны буферээс тогтоно.

Бичгийн машиныхтай ижил товчлуурууд бvхий гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж оруулах, програмыг удирдах үүрэгтэй.

Page 12: оролт гаралтын төхөөрөмжүүд

Компьютерийн гар дээрхи товчлууруудын байрлалаар нь гарыг QWERTY ба DVORAK гэж ангилдаг.1.QWERTY Энэ гарыг 1800 онд механик бичгийн машинд

зориулж бvтээсэн.2.DVORAK гарыг хурдан бичиж сурахад зориулж 1870 онд

АНУ-ын эрдэмтэн Дворак бvтээсэн байна. Ангилалын хувьд ерөнхийдөө 3 төрлийн гар байдаг. Үvнд:1. Стандарт / ердийн/ гар - 84 товчлууртай 2. АТ гар - 84 товчлууртай 3. Өргөтгөсөн гар - 101-104 товчлууртай. Эдгээр гарууд нь control,return, shift товчлууруудын байрлалаараа хоорондоо ялгаатай байдаг. IBM гар дээр энэ товчлууруудаас гадна page up,page down, home, end, insert, pause, num lock, scroll lock, break, caps lock, print scrn гэх мэт нэмэлт товчлуурууд байдаг. Эндээс эхний хоёр төрлийн гарыг одоо нэгэнт ашиглахаа больсон байна.

Page 13: оролт гаралтын төхөөрөмжүүд

Гарыг системийн хайрцагт - DIN портоор - PS/2 портоор - USB портын аль нэгээр холбож болно. Гарны товчлууруудыг 4 бүлэгт хувааж үздэг. 1. Функциональ товчлуурууд 2. Бичгийн машины товчлуурууд 3. Стандарт удирдлагын товчлуурууд4. Хос горимын бага гар

Page 14: оролт гаралтын төхөөрөмжүүд

Хулгана. Mouse Компьютерийн хулгана нь дэлгэц дээрх курсорын хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий хатуу хавтгай гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм.

1960-аад онд энэхүү төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дvр төрхөө олон жилийн дараа олж авсан. Тэрээр “Дүрсийг гаргагч системд зориулсан Х Y тэнхлэгийн дохиологч”-ийн эрхийн бичгийг 1967 оны 6 сарын 21нд хүлээн авсан байна. Энглбарт энэ төхөөрөмж дээрээ 10 гаруй жил ажиллажээ. Үүнээс хойш нэг жилийн дараа OnlineSystem зөвлөлгөөнд анх удаа хулганаа таницуулжээ. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр үеэс хойш компьютерийг ашиглах арга бүхэлдээ өөрчлөгдөж, түүн дээр ажиллах нь өмнөхөөс илүү хялбар болсон байна. 1968 онд Стэндфордын судалгааны институтэд болсон алдарт үзүүлбэрээс нь хойш хулганад дэлхий дахин анхаарлаа хандуулсан байна.

Page 15: оролт гаралтын төхөөрөмжүүд

Хулганы тусламжтай бид чиглүүлэгчээ (pointer) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелүүлж хариу өгдөг. Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг.

Хулгана нь физик бүтцийн хувьд гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно. Хулгана ямар програм дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр үүрэг бvхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зүүн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows үйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Хулганыг механик ба оптик гэж хоёр ангилдаг.

Page 16: оролт гаралтын төхөөрөмжүүд
Page 17: оролт гаралтын төхөөрөмжүүд

Компьютерийн хэл дээр байгаа өгөгдлүүдийг (0,1-ээр илэрхийлэгдсэн) хүн ойлгодог хэл рүү (тоо, тэмдэгт, зураг, дуу г.м) хөрвүүлдэг , мөн компьютероос мэдээлэл гаргадаг төхөөрөмжүүдийг гаралтын төхөөрөмж гэнэ.

Page 18: оролт гаралтын төхөөрөмжүүд

Гаралтын төхөөрөмжийн төрлүүд

Page 19: оролт гаралтын төхөөрөмжүүд

Монитор. Monitor Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулах үүрэгтэй төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл уян болон хатуу диск доторх мэдээллүүд, програм хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг билээ. Монитор гэдэг нь компьютер дэх зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь мониторын зөвхөн экран нь юм. Харин зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог. Мониторууд хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй, дэлгэц рүү электрон туяаг хэрхэн цацдаг вэ гэдгээрээ ялгагддаг. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.

Page 20: оролт гаралтын төхөөрөмжүүд

Цэгийн болон өнгөний нягтрал. Maximum resolution Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энд цэгийн(pixel) нягтралын тухай яригддаг ба харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог. - MDA.Monohrome Display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан. - CGA.Color Graphics Adapter нь 1981 онд гарсан, хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 хүртэл цэг дүрсэлдэг ба дөрвөн өнгөтэй.- EGA. Enhanced Graphics Adapter нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 цэг дүрсэлдэг.-VGA. Video Graphics Array-ийг 1987 онд гаргасан бөгөөд 640x 480 цэг бүхий 16 өнгөтэй, эсвэл 320 x 200 цэг бүхий 256 өнгөтэй.

Дараах төрлийн дисплейнүүд гарсан байна. -XGA.Extended Graphics Array нь 1990 онд гарсан 800x600 цэг бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320x200 цэг бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог.-- SVGA.Super Video Graphics Array нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800х600 цэгтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280x1024 эсвэл 1600x1200 цэгтэй, 224,232 тооны өнгийг дүрслэх боломжтой байхаар сонгох боломжтой байдаг. -- UXGA. Ultra Extended Graphics Array нь 1600х1200 цэгийн нягтралтай, 16.8 сая өнгө дүрслэх чадвартай. Гэвч дисплейнүүд нь тухайн компьютерт суурилагдсан дисплей адаптертай уялдаж өнгө болон цэгийг дүрслэх учраас дисплей картын хүчин чадал сайн байх хэрэгтэй. -Дэлгэцийн хэмжээ. Viewable area Мониторын дэлгэцийг хэмжээгээр нь ангилж болох ба энэ нь дэлгэцийн диагоналын дагууд нь хэмжихэд хэдэн инч нэгжтэй тэнцүү байгаагаар хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 14, 15, 20, 17, 20 инчийн дисплейтэй байдаг.

Page 21: оролт гаралтын төхөөрөмжүүд

Хэвлэгч. Printer Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж бүхий төхөөрөмжийг хэвлэгч гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Хэвлэгч нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үнэ өртгөөрөө хоорондоо ялгаатай байдаг.

Хэвлэгчийн чанарыг хэвлэх цэгийн нягтрал, хурд, санах ой, өнгөний дүрслэлээр тодорхойлно. Цэгийн нягтрал нь dpi (dot per inch) буюу нэг инч (2.54см) зайд хэдэн цэг гаргадгийг тодорхойлох нэгжээр хэмжигдэнэ. Хэвлэгчийн 3 үндсэн төрөл байдаг.

1. Цэгэн хэвлэгч Dot matrix printer 2. Шүршдэг хэвлэгч Inkjet printer3. Лазерийн хэвлэгч. Laserjet printer

Page 22: оролт гаралтын төхөөрөмжүүд

- Цэгэн хэвлэгч нь хамгийн хямдхан бөгөөд энгийн. Үсэг болон зурмал дүрсийг зүүгээр цэглэх мэт зарчмаар ажилладаг. Хар будагтай тууз ашигладгаараа бичгийн машинтай төсөөтэй, хэвлэлийн чанар нь бичгийн машины түвшинд, фото зургийг гаргаж чадахгүй. Зүүний тоо нь 9-48 хүртэл, нэг хуудас текстийг 10-60 секунд, зураг дүрсийг 5 минут хүртэл хугацаанд хэвлэдэг, Бичгийн стандартын А4 ба А3 цаасан дээр гаргах боломжтой.

Page 23: оролт гаралтын төхөөрөмжүүд

- Шүршдэг хэвлэгч нь тусгай черниль-бэхээр шүршиж хэвлэдэг, ялангуяа өнгөтөөр маш чанартай хэвлэдэг. Хэвлэгчийн үнэ нь харьцангуй хямд бөгөөд харин хор нь тусгай саванд байх ба хэдэн өнгө холигчтой вэ гэдгээс хамаарч нэлээн үнэтэй. Сайн Inkjet хэвлэгч 600dpi нягтралтай хэвлэнэ. Байнгын арчилгаа шаарддаг, хурд нь удаавтар, нэг хуудсыг 10-60 секундэд хэвлэнэ.

Page 24: оролт гаралтын төхөөрөмжүүд

- Лазерийн хэвлэгч нь хэвлэгч булыг лазерийн туяаны тусламжтай идэвхжүүлж, будаг наалдуулан хэвлэдэг ба үүгээрээ олшруулагч(canon) той төстэй. Хар цагаанаар маш тод хэвлэх ба 300, 600dpi нягтрал гаргах чадвартай, нэг минутанд дунджаар А4 хэмжээтэй 4 хуудас хэвлэдэг, өндөр үзүүлэлттэй лазерийн хэвлэгч нэг минутанд 20 хуудсыг, 1200 dpi нягтралтайгаар хэвлэдэг. Тусгай савтай, нунтаг хор хэрэглэдэг. Лазерийн хэвлэгч компьютерээс дамжин ирсэн текст зургийг хэвлэхээсээ өмнө уншиж хадгалах өөрийн шуурхай санах ойтой байдаг. Дунджаар 1 mb хэмжээтэй RAMтай. Хэвлэл, график, уран сайхны зураг, чимэглэл бүхий томоохон эхийг хэвлэхэд дор хаяж 2.4 mb RAM хэрэгтэй ба хэвлэгчийн RAM-ийг нэмж суурилуулан хэмжээг нь ихэсгэж болно. Өнгөт лазерийн хэвлэгч байдаг боловч үнэ ихтэй.

Page 25: оролт гаралтын төхөөрөмжүүд
Page 26: оролт гаралтын төхөөрөмжүүд

Сүүлийн үед олон үйлдэлтэй хэвлэгчийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ хэвлэгч нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Факс боловсруулалтын хувьд модемын хурд 14.4 кбит/с байдаг бөгөөд Brother MFC-7150c, Brother MFC-8300, 8600, HP LaserJet 3100 xi загварууд телефон аппараттай байдаг. Сканердахын тухайд HP office Jet R80, HP office Jet T65 хэвлэгчүүд дэх цэгийн оптик нягтшил ихтэй төдийгүй хар цагаан болон өнгөт горимд скан хийдэг байна. Харин HP OfficeJet R80, Brother MFC-8300, 8600 хэвлэгчүүд нэг минутанд 11-12 хуудас хувилдаг бол ихэнх хэвлэгчүүд нь 3-5 хуудас хувилах хүчин чадалтай байдаг байна.

Page 27: оролт гаралтын төхөөрөмжүүд

Хэвлэгч нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. 1. Паралель порт2. USB(Universal Serial Bus) - өндөр хурдын порт

Хэвлэгчийг HP буюу Hewlett Packard, Epson, Xerox, Okidata зэрэг корпорациуд үйлдвэрлэн гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color 440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 1000, 1100, 1200, Xerox, Canon гэх мэт.

Page 28: оролт гаралтын төхөөрөмжүүд

Plotter

Page 29: оролт гаралтын төхөөрөмжүүд