16
Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам Монгол улс, Улаанбаатар хот, ШУТИC Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургууль Санхүү менежментийн 3-р дамжаа e-mail:[email protected] Удирдагч багш: магистр Д.Ариунжаргал Хураангуй Байгууллага бол гадаад орчинд нээлттэй систем. Байгууллага бол амьтай амьдралтай, өөрийн настай хөгжлийн үеүүдтэй. Хөгжлийн үеүүдийн хүрээнд мэдлэгтэй салшгүй холбоо хамааралтайгаар үйл ажиллагаа нь өргөжинө. Мэдлэгт түшиглэсэн байгууллагын хөгжил, эдийн засгийн чухал асуудал болсон учраас сүүлийн үед эрдэмтэд судлаачдын анхаарлыг багагүй татаж, эдийн засгийн хөгжлийн нэг уг сурвалж нь мэдлэгийн хуримтлал, сургалт, ажлын гүйцэтгэл гэж үзэх болсон. Энэ нь мэдлэгийн менежментийн мөн чанар, мэдлэгийг байгууллагад менежментийн түвшинд бий болгох, бий болсон мэдлэгийн менежментийг сургалтаар дамжуулан байгууллагын ажилчдад жигд хүртээж ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд яригдана. Тиймээс мэдлэгийн менежмент, ажлын гүйцэтгэл гэж юу болох энэ нь байгууллага ба нийгмийн хөгжлийн үндэс болохыг судалж энэхүү илтгэлд орууллаа. Түлхүүр үг: Мэдлэг, мэдлэгийн менежмент, сургалт, гүйцэтгэлийн менежмент, бүтээмж, үр дүн Удиртгал Бидний амьдарч буй ирэн зуунд бие хүний хөгжлийн хөдөлгөгч хvч нь мэдлэг, байгууллагын хөгжлийн хөдөлгөгч хүч нь мэдлэгийн менежмент, мэдлэгт суурилсан эдийн засаг нь улс орны хөгжлийн гарц юм. Хүнд мэдлэг, туршлага чадварууд байдаг, харин “Тэдгээрийг олж, ашиглаж, сурган сайжруулах, бусдад шилжүүлж байхыг мэдлэгийн менежмент гэнэ” гэсэн тодорхойлолтоос авч үзвэл байгууллагад ажиллагчдын мэдлэг туршлага, чадваруудыг бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан таатай байдлаар төлөвшүүлж хөгжүүлэх явдал байгууллагын хөгжлийн үндсэн тулгуур ойлголт юм. Бүх шатны байгууллага, тэдгээрт ажиллаж буй удирдах түвшиний менежерээс эхлэн салбарын ажиллагчдын сэтгэлгээг шинэчлэх, үйл ажиллагааг хурдасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх явдал нь байгууллагын хөгжил ба мэдлэгийн менежментийн тулгамдсан зорилт болж байна.Ажилчидын мэдлэг чадварын үр дүнд бий болсон ажлын гүйцэтгэлийг үнэлэх асуудал

Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

Embed Size (px)

Citation preview

Page 1: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам

Монгол улс, Улаанбаатар хот, ШУТИC Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургууль

Санхүү менежментийн 3-р дамжаа

e-mail:[email protected]

Удирдагч багш: магистр Д.Ариунжаргал

Хураангуй

Байгууллага бол гадаад орчинд нээлттэй систем. Байгууллага бол амьтай амьдралтай, өөрийн настай хөгжлийн үеүүдтэй. Хөгжлийн үеүүдийн хүрээнд мэдлэгтэй салшгүй холбоо хамааралтайгаар үйл ажиллагаа нь өргөжинө. Мэдлэгт түшиглэсэн байгууллагын хөгжил, эдийн засгийн чухал асуудал болсон учраас сүүлийн үед эрдэмтэд судлаачдын анхаарлыг багагүй татаж, эдийн засгийн хөгжлийн нэг уг сурвалж нь мэдлэгийн хуримтлал, сургалт, ажлын гүйцэтгэл гэж үзэх болсон. Энэ нь мэдлэгийн менежментийн мөн чанар, мэдлэгийг байгууллагад менежментийн түвшинд бий болгох, бий болсон мэдлэгийн менежментийг сургалтаар дамжуулан байгууллагын ажилчдад жигд хүртээж ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд яригдана. Тиймээс мэдлэгийн менежмент, ажлын гүйцэтгэл гэж юу болох энэ нь байгууллага ба нийгмийн хөгжлийн үндэс болохыг судалж энэхүү илтгэлд орууллаа.

Түлхүүр үг: Мэдлэг, мэдлэгийн менежмент, сургалт, гүйцэтгэлийн менежмент, бүтээмж, үр дүн

Удиртгал

Бидний амьдарч буй ирэн зуунд бие хүний хөгжлийн хөдөлгөгч хvч нь мэдлэг, байгууллагын хөгжлийн хөдөлгөгч хүч нь мэдлэгийн менежмент, мэдлэгт суурилсан эдийн засаг нь улс орны хөгжлийн гарц юм. Хүнд мэдлэг, туршлага чадварууд байдаг, харин “Тэдгээрийг олж, ашиглаж, сурган сайжруулах, бусдад шилжүүлж байхыг мэдлэгийн менежмент гэнэ” гэсэн тодорхойлолтоос авч үзвэл байгууллагад ажиллагчдын мэдлэг туршлага, чадваруудыг бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан таатай байдлаар төлөвшүүлж хөгжүүлэх явдал байгууллагын хөгжлийн үндсэн тулгуур ойлголт юм. Бүх шатны байгууллага, тэдгээрт ажиллаж буй удирдах түвшиний менежерээс эхлэн салбарын ажиллагчдын сэтгэлгээг шинэчлэх, үйл ажиллагааг хурдасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх явдал нь байгууллагын хөгжил ба мэдлэгийн менежментийн тулгамдсан зорилт болж байна.Ажилчидын мэдлэг чадварын үр дүнд бий болсон ажлын гүйцэтгэлийг үнэлэх асуудал

байгууллагын үйл ажиллагааны бүх төвшинд яригдах бөгөөд бүтээмжтэй шууд хамааралтай ойлголт юм. Иймд орчин үеийн байгууллагууд бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, бүтэц хэв маягт тохирсон өнөөгийн эдийн засгийн боломжуудыг тусгасан ажлын гүйцэтгэлийн үнэлгээний олон арга загварыг хослуулан хэрэглэх нь тухайн байгууллагын зах зээл дэх насжилтыг нэмэгдүүлэх болно.

1. Байгууллагын хөгжил ба мэдлэгийн хамаарал

Байгууллагын хөгжил түүний тодорхойлолт

Байгууллагын хөгжил гэдэг нь байгууллагын стратегийг хэрэгжүүлэх өргөн хүрээг хамарсан ерөнхий ойлголт мөн бөгөөд байгууллагын үйл ажиллагааны хүрээг тэлэх, үр ашгийг нэмэгдүүлэхтэй уялдан зорилго, зорилт, бүтэц, зохион байгуулалт, байгууллагын соёл, байгууллагын өөрчлөлт шинэчлэл,

Page 2: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

ажиллагчдын харилцааг өөрчлөхөд чиглэсэн цогц нийлмэл төлөвлөгөөт арга хэмжээ юм.

Байгууллагын хөгжлийн үндсэн хоёр гол хэсгийг байгууллагын соёл, байгууллагын өөрчлөлт гэж үздэг.

Зураг.1

Байгууллагын хөгжил шинэчлэлд нөлөөлөх хүчин зүйлс1

Байгуулаггын хөгжилд зохион байгуулалттай сургалт нөлөөлж байгаа бөгөөд зохион байгуулалттай сургалт нь мэдлэгээр дамжин ажилчид дунд хэрэгждэг.

Мэдлэгийн тухай ойлголт

Мэдлэг мэдээллээс урган гардаг боловч үүнээс илүү баялаг, гүн утга учир бүхий ойлголт юм. Мэдлэг үзэж туулсан туршлага, үнэт зүйлс, нөхцөл байдлаас хамаарач мэргэжилтний шинэ туршлага, мэдээллийн талаарх санаа бодлын нийлбэр цогцыг бий болгодог. Үүнээс үзвэл мэдлэгийг дараах байдлаар ойлгож болох юм. Үүнд:

Мэдлэг бол

Ур чадвар Дадлага туршлага Мэдээллийг шүүн тунгаах Зохион байгуулагдсан мэдээллийн сан

2.Мэдлэгийн менежмент

Мэдлэгийн менежментийн тухай ойлголт

Мэдлэгийн менежмент нь шинэ мэдлэг бүтээх үйл явцын менежмент юм.

1Х.Пүрэвдагва, Л.Цэрэнчимэд “Өөрчлөлтийн менежмент”, УБ, 2013 он, 59-р тал

Загвар2.1Мэдлэгийн менежмент үүсэх процессийн загвар

Мэдлэгийн менежмент гэдэг нь байгууллага дахь бүхий л систем, процесс, хүмүүсийн мэдлэгтэй хамааралтай бүхий л нөөцийг удирдах, төлөвлөх, идэвхижүүлэх болон зөв зүйтэй ашиглалт, шинэчлэн сайжруулалтыг удирдах үйл ажиллагаа юм.

Шинэ мэдлэг бүтээх үйл явц буюу мэдлэгийн менежмент нь удирдлагын ур чадвар, хүний нөөцийн хөгжил, ажиллах орчин, шинэ санааг дэмжих үйл явц, чадварлаг ажилчид зэрэг олон хүчин зүйлсээс шууд хамааралтай. Байгууллага ажилтнуудын дунд мэдээлэл, мэдлэгийг түгээх, шинэ ажилтнуудад хүргэх, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх, шинэ зорилго зорилтыг шийдвэрлүүлэхэд ажилтнуудын мэдлэг чадварыг дайчлах, мэдлэгийг хадгалах, шилдэг мэдлэгийн хэрэглээг хангах, мэдлэгийг тогтмол сайжруулан орчны өөрчлөлттэй уялдуулахад анхаарах хэрэгтэй. Байгууллагын мэдлэгийн менежментэд нөлөөлөх гол хүчин зүйл:

1.Удирдлагын ур чадвар

2. Хүний нөөцийн хөгжил

3. Ажиллах орчин

Загвар.2.2 Байгууллагад мэдлэгийн менежмент үүсэх процесс

Page 3: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

4.Шинэ санааг дэмжих үйл явц

5.Чадварлаг ажилчид

Мэдлэгийн менежментийн зорилго, үйл явц

Мэдлэгийн менежментийг гол зорилго нь зөв зохион байгуулагдсан сургалт түүний үр дүнд бий болсон байгууллагын хөгжил гэж үзэж болно. Тиймээс зохион байгуулалттай сургалт нь байгуулага бүтээмжээ дээшлүүлэх, мэдлэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх чухал зүйлсийн нэг юм.

Мэдлэгийн менежментийн зорилго:

1. Өрсөлдөх давуу тал бий болгох

2. Байгууллага дотоод потенциалыг илрүүлэх

3. Ажилтан хоорондын харилцаа холбоо сайжрах

4. Техник технологийн дэвшил

Мэдлэгийн менежментийн гол зорилго нь байгууллагын үйл ажиллагаа, уур амьсгал болон шийдвэр гаргалтыг сайжруулж, ажлын бүтээмжийг ихэсгэх юм.

Загвар.2.3Мэдлэгийн менежментийн зорилгыг хэрэгжүүлснээр байгууллагад гарах өөрчлөлт2

Зохион байгуулалттайсургалт ба байгууллага дахь үүрэг

Мэдлэгийн менежмент болон зохион байгуулалттай сургалт нь хоорондоо нягт уялдаа холбоотой. Зохион байгуулалттай сургалт нь байгуулага мэдлэг олж авах, бүтээх, түүнийгээ боловсруулан практикт хэрэглэх үйл явц процесст чиглэдэг харин мэдлэгийн менежмент нь тухайн зохион байгуулалттай мэдлэгийн мөн чанар, агуулгад анхаардаг байна.

Мэдлэгийн менежментийн систем

Өгөгдлийн сан дахь мэдээллүүдийг уншиж танилцаж, байнга тогтмол зөв хуваарилах,

2Easterby-Smith & Lyles“The Blackwell Handbook of Organizational Learning and Knowledge Management” (2003), Page 89

шинэчлэх шаардлагатай байдаг учир ихэвчлэн тухайн системийн боловсруулалтыг тухайн байгууллагын менежерүүд гүйцэтгэдэг байна.

Байгууллага дахь мэдлэгийн менежментийн арга загварууд

Мэдлэгийн менежмент нь байгууллагын шийдвэр гаргалтыг сайжруулан, хамт олонд нэгдсэн мэдлэг олгож ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хөгжлийг бий болгоно.

Загвар.2.4 Мэдлэгийн үр дүнд байгууллагын хөгжил бий болох процессийн загвар3

Загвар2.5

Мэдлэгийн менежментийн үйл явцын цикл4

Загварт үзүүлснээр мэдлэгийн менежментийн циклийн үндэс суурь нь мэдлэгийн бүтээн туурвилт болон эзэмшилтийг хамруулсан

3Nancy M Dixon ,“The Organizational Learning Cycle”,(1999), Page 674Nonaka, I. “A dynamic theory of organizational knowledge creation”, Organization Science, (1994), Vol.5, Page 14.

Олж эзэмших

Бүтээн туурвих

Боловсруулан

сайжруулах

Хадгалах, дамжуулах, хуваалцах

Дахин ашиглах

Зохион байгуулалттай гүйцэтгэл

Page 4: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

байна. Мэдлэгийг бүтээх нь шинэ мэдлэг илрүүлэн хөгжүүлэх, эсвэл өмнөх мэдлэгийг шинэ агуулгаар баяжуулах үйл явцыг агуулдаг.

3.Мэдлэгийн менежмент ба Гүйцэтгэлийн менежмент

Гүйцэтгэлийн менежментийн тухай ойлголт

Гүйцэтгэлийн менежмент гэдэг нь тухайн байгууллагад ажилтныг удирдахад чиглэсэн үйл ажиллагааг багтаасан нэр томьёо бөгөөд өмнөө тавьсан зорилгоо үр ашигтай, үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн байнгын тасралтгүй үйл ажиллагаа юм.

Гүйцэтгэл гэдэг нь тухайн ажил албан тушаалын түвшинд хийгдэх үүрэг даалгаваруудын биелэгдсэн түвшин буюу ажлын эцсийн үр дүн юм.

Гүйцэтгэлийн үнэлгээ нь ажиллагчдын тавьсан зорилгодоо хүрсэн эсэх, ажил гүйцэтгэсэн түвшин зэргийг хэмжих холбогдох мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх үйл ажиллагаа юм.

Гүйцэтгэлийн менежментийн үндсэн зорилго

• Стратегийн зорилго - ажиллагчдын гүйцэтгэлийг байгууллагын зорилго, стратегитэй уялдуулан үнэлэх механизмыг бий болгох юм.

• Удирдлагын зорилго - Цалин хөлс урамшуулал, ажлаас халах гэх мэт удирдлагын шийдвэр гаргалтанд мэдээллээр ханган дэмжих

• Хөгжлийн зорилго - Ажиллагчдын давуу болон сул талыг зөв үнэлж дүгнэн, хөгжлийн хэрэгцээг тодорхойлно.

Гүйцэтгэлийн менежментийн үе шат

Загвар.3.1Гүйцэтгэлийн менежментийн үе шатын цикл

Гүйцэтгэлийн менежмент нь үе шат дарааллан хэрэгжих бөгөөд түүний хэмжилт, үнэлэлт нь байгууллагын дотоод дүрэм зурамд тохирсон, байгууллагын ажилчидын бүтээмжийг бодритоор хэмжих шалгал урамшуулал, арга

хэмжээ авч сануулах зэрэг ажилчдын ажилын үр дүнг тооцох шалгуур юм.

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд

Загвар.3.2 Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн ангилал

Page 5: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

4. Судалгааны хэсэг

Судалгааны зорилго: “TESO” корпораци ажлын гүйцэтгэлийн системийг үнэлэж шинчлэх сайжруулах шаардлагатай асуудлыг дэвшүүлэх

Судалгааны обьект: “TESO” корпораци

Судалгааны хамрах хүрээ: “TESO” корпорацийн дунд шатны менежерүүд

Судалгааны аргачлал: Google.docs асуулгын хуудас, фокус ярилцлага, хоёрдох эх сурвалж

“TESO” корпорацийн дунд шатны менежрүүдийнажлын гүйцэтгэлийнүнэлгээг судалсан судалгааны ажлын үр дүн ба асуулгын хариултууд.

I. Компаний хэтийн төлөв зорилго, зорилтууд бүлэг асуулгын үр дүн

- Судалгаанд оролцогчдын 100 хувь нь компаний ирээдүйн төлвийг сайнаар төсөөлж байгаа нь ажилчдын ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамж, ажлын гүйцэтгэлд сайнаар нөлөөлж байгаа юм.

- Ажилтнуудын дунд компаний эрхэм зорилго, зорилтуудын мэдээлэл хангалттай сайн ажилчид бүгд мэдэж байгаа учир нийт ажилтнуудын өмнө тодорхой, ойлгомжтой зорилго тавин ажиллаж байна.

- Ажилтнуудын ихэнх хувь нь эрхэм зорилго, зорилтуудын талаар мэдээлэл авах боломжтой байдаг гэсэн байна.

II. Компаний удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалтбүлэг асуулгын үр дүн

- Ажилтнуудын 31 хувь нь удирдлагаас гаргасан шийдвэрийг цаг тухайд нь мэдэж чаддаггүй.

- Ажилтнууд удирдлагаас дотны зөвлөгч, дэмжлэг туслалцаа өгөхөөсөө илүү зохион байгуулах өндөр ур чадвар, үлгэр дууриалал үзүүлж манлайлагч байхыг хүсдэг байна.

- Ажилтнуудын 94 хувь нь шинэ бүтээл, оновчтой санаа гаргадаг боловч урамшуулал бага, хөрөнгө мөнгө, цаг зав гаргаж өгдөггүй гэсэн байна.

- Компаний хэмжээнд бүтээмжийг дээшлүүлэх талаас нь ажлын гүйцэтгэлтэй уялдуулан урамшуулал олгож байх шаардлагатай.

III. Сэтгэл ханамж, бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлс бүлэг асуулгын үр дүн

- Ажилтнуудын 13 хувь нь ажилдаа сэтгэл хангалуун байдаггүй. Ажиллах нөхцөл, хамт олны харилцаа сайн, өөрөө ажилдаа дуртай боловч цалин хөлс хангалтгүй мэргэжилдээ өсч хөгжих боломж муутай байдаг гэсэн байна. 25 хувь нь удирдлагын арга барил таалагддаггүй, нийт судалгаанд оролцогчдын 82 хувь нь ажилдаа сонирхолтой, 18 хувь нь сонирхолгүй гэсэн байна.

IV. Цалин, Урамшуулал, Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систембүлэг асуулгын үр дүн

1. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийн давуу болон сул талыг өөрийн бодолоор бичнэ үү.

Гүйцэтгэлийн үнэлгээ нь үндсэн цалинтай шууд холбогддог учир гүйцэтгэл дутуу байвал үндсэн цалингаас хасагддаг. Үндсэн цалингаас хасахгүйгээр бонуст цалинтай холбосон нь дээр.

Сул тал нь нэмэх биш хасах системээр явдаг нь сэтгэл ханамжийг бууруулдаг.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ их хатуу гүйцэтгэл дутуу байхад шууд цалингаас хасдаг.

Системчлэгдсэн, энгийн. Хэтэрхий журамд баригдсан, бодит байдал дээрх гарч буй хүндрэлийг тусгах боломжгүй.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг сайн мэддэггүй. Гүйцэтгэлийг шууд үндсэн цалинтай холбон цалингаас хасдаг бөгөөд гүйцэтгэлийг буруу үнэлдэг гэж үзэж байна.

Сул тал: Үзүүлэлтийг олон давхардуулж үнэлж байгааг сайжруулах компанийн төлөвлөгөө биелээгүй үед ажилчдын цалин буурдаг.

Давуу тал: Хийсэнээрээ цалин урамшуулалаа авна.

- Ажилтнуудын 56 хувь нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем бодитой бус, 56 хувь нь ажлын гүйцэтгэлийн системийн зарим зүйлийг өөрчлөх шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ нь удирдлагын ур чадвар, ажилтнаа урамшуулах үнэлэх, ажлаа зөв хуваарилах тал дээр алдаатай байгааг харуулж байна. Ажилтны ажлын гүйцэтгэлийг бодитой үнэлж чадахгүй байна гэдэг хөдөлмөрийн бүтээмж,

Page 6: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

ажлын үр дүн буурах, шударга бус байдлыг дэмжих сөрөг муу талтай юм.

- Судалгаанаас үзэхэд ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд нь тодорхой бус, шалгуур байсан ч удирдлагатайгаа хувийн таагүй харилцаатай бол шударгаар үнэлүүлж чаддаггүй байна.

- Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний давуу талыг асуусан нээлттэй асуултанд хариулсан байдалд дүгнэлт хийхэд ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем нь бодитой тодорхойлох боломжийг олгодог бөгөөд ажилчин сайн ажиллавал их урамшуулал авна, муу ажиллавал бага урамшуулал олгогддог байна.

- Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний сул талыг асуусан нээлттэй асуултанд хариулсан байдал дүгнэлт хийхэд албан тушаал бүрийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд нарийн сайн тодорхой бус удирдах ажилтан өөрийн үзэмжээр үнэлэх, шударга бус хандах хандлагатай байдаг байна.

- Нийт ажилчдын ихэнх хувь залуу ажилчид тул материаллаг урамшууллыг илүүд үздэг байна.

V. Ажилчидын өсөлт хөгжилбүлэг асуулгын үр дүнбүлэг асуулгын үр дүн

- Ажилтнуудын 69 хувь нь ажлаа өөрчлөх бодолтой байгаа ба өөрчлөх болсон шалтгаан нь 31 хувь нь албан тушаал ахих зорилгоор, 13 хувь нь мэдлэг дутагдаж байгаа, 20 хувь нь бусад гэсэн байна. Үүнээс үзэхэд ажилчид мэргэжлийн чиглэлээрээ тушаал ахих сонирхолтой мөн мэдлэг, туршлага дутагдаж байна гэдэгт зохион байгуулалттай мэргэжлийн сургалт явуулах зайлшгүй шаардлагатай.

VI. Бүтээмжийг нэмэгдүүлэх ажилын үр дүнг сайжруулах талаарбүлэг асуулгын үр дүн

3. Таны бодлоор бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Ажлын гүйцэтгэлийг үнэлдэг системийг бодитой болгох шаардлагатай байна. Тодорхой бус байдаг тул яаж үнэлээд байгаа нь тодорхойгүй байдаг учир солих эсвэл нээлттэй болгох хэрэгтэй байна.

Ажилтан бүрийн хандлагыг сайжруулснаар

Ажлын гүйцэтгэлийн системийг бодитой болгож өгөх шаардлагатай. Ажлын гүйцэтгэлийг яг ямар аргаар тодорхойлж байгаа нь тодорхой биш байдаг. Тэрийг бодитой болгож өгөх шаардлагатай байна.

Ажилчидаа мэрэгшүүлэх , Тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах , Ажилчдыг идэвхижүүлэх, урамшуулах

Ажил үүргийг оновчтой хувиарлах, цалинг гүйцэтгэлтэй нь бодитой холбож өгөн, урамшуулах, 7 хоногийн 5 өдөр ажиллан, 2 өдөр амардаг байх

Ажилтан хүн бүр аливаад чин зүтгэлтэй хандахад л таны хөдөлмөрийн жинхэнэ амт амтагдана.

Байгууллага хүмүүсээ сургах мэргэшүүлэхэд хөгжүүлэхэд илүү сайн анхаарч ажилласнаар том боломж давуу тал ашиг орлогыг авчирна.

Судалгааны дүгнэлт

1. Компаний ажилчид хэтийн төлөв зорилго, зорилтуудаа сайн мэддэг

2. Компаний удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалт -Ажилчид удирдлагын шийдвэр гаргалтыг цаг тухайд мэдэж, шинэ санаа санал зөвлөмжийг дэвшүүлдэг бөгөөд удирдлагын зүгээс зохион байгуулалтыг сайжруулалтыг хүсэн хүлээдэг байна.

3. Ажилчид шинэ санаа, бүтээл бий болгоход хамт олны болон компаний зүгээс сайн дэмжлэг туслалцаа үзүүлдэг бөгөөд урамшуулал олгох болон цаг хугацааны хувьд хомс байдаг.

4. Сэтгэл ханамж, бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлс -Ажлын нөхцөл боломж, удирдлагын арга барил, хамт олны харилцаа хандлага, өөрийн хүсэл сонирхол, мэргэжлээрээ өсөж хөгжих боломж сайн хэдий ч ажилчдын гарт олгогдож буй цалин хөлсний хэмжээ тааруухан.

5. Цалин, Урамшуулал, Ажилын гүйцэтгэлийн үнэлгээний систем- Ашиглаж буй систем нь бодитой бус

Page 7: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

зарим зүйлсийг өөрчилж сайжруулах шаардлагатай, ажилчид сэтгэл санааны урамшууллыг илүүд үздэг, ажлын гүйцэтгэл биелэгдээгүй тохиолдолд үндсэн цалин дээрээс хасаж тооцдог нь ажилтны сэтгэл ханамжийг бууруулж байна

Судалгааны ажлын үр дүн дээр үндэслэн бид байгууллагад ямар ажлын гүйцэтгэлийг үнэлэх арга шаардлатайг олж мэдэхийн тулд дараахь гүйцэтгэлийн үнэлгээний аргуудад харьцуулалт хийсэн.

“TESO” корпораци Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлтүүдийг шинэчлэх зөвлөмж

Ажлын гүйцэтгэлийн системийг дахин шинэчилж боловсронгуй болгох

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ үзүүлэлтүүдийг ажилчдад байнга танилцуулж байх

Ажилчид ажлынхаа хийсэн үр дүнг өөрөө тооцоолж мэдэх боломжтой байх

Ингэснээр ажилчид болон удирдлагуудын хооронд ямар нэгэн зөрчил гарахгүй ба шударгаар үнэлүүлэх боломжтой

Ажлын гүйцэтгэлийн зөв бодитой үнэлэн ажилчдыг урамшуулах, тушаал ахиулах

Ажлын гүйцэтгэл биелэгдээгүй тохиолдолд бонус цалин дээрээс нөхөн олговрыг авах

Ажлын гүйцэтгэл бага боловч хичээл зүтгэл сайтай ажилчдыг байнга зохион байгуулалттай сургалтанд хамруулж байх

Тиймээс 360 хэм эргэх холбоо аргыг ашиглах нь ажилчид шударгаар үнэлүүлэх өөрсдийн албан тушаал болон, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд дөхөм болох юм.

Дүгнэлт

Байгууллага тасралтгүй ахиж дэвших буюу хөгжлийн орчныг бий болгоход мэдлэгийн менежмент ба ажилын гүйцэтгэл чухал үүргийг гүйцэтгэдэг. Өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, амжилттай ажиллахын тулд мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх, тусгайлан хөгжүүлэх нэн чухал шаардлага байгууллагуудад тулгарч байна.

Бизнесийн байгууллагын амжилт нь зөвхөн машин техник, түүхий эд, материал, арга зүй, аргачлалд тулгуурлаад зогсохгүй байгууллагын мэдлэгт үндэслэгддэг. Гадаад дотоод орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед байгууллагын амжилт, хөгжил нь мэдлэгийн менежмент ба ажилын гүйцэтгэлийг байгууллагад хэрхэн хийхээс ихээхэн хамаарч байна. Байгууллага ажилтануудын дунд мэдээлэл, мэдлэгийг түгээх, шинэ ажилтнуудад хүргэх, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх, шинэ зорилго зорилтыг шийдвэрлүүлэхэд ажилтнуудын мэдлэг чадварыг дайчлах, мэдлэгийг хадгалах, шилдэг мэдлэгийн хэрэглээг хангах, мэдлэгийг тогтмол сайжруулан орчны өөрчлөлттэй уялдуулахад анхаарч авч үзэх хэрэгтэй.

Байгууллага мэдлэгийн менежментийн системийг хэрэгжүүлэх нь байгууллагад мэдлэг, технологи дээр үндэслэгдсэн өрсөлдөөний давуу тал бий болгох, байгууллага өөрийн дотоод потенциалыг илрүүлэх, байгууллагын ажилтан хоорондын харилцаа холбоо сайжрах, техник технологийн дэвшил гарах зэрэг байгууллагын цаашдын хөгжилд асар их ач холбогдолтой байдаг байна. Байгууллагад мэдэлгийн менежмент бий болсноор ажилчдын мэдлэгийг үнэлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Үүнийг хэмжих, үнэлэх арга нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээний аргууд юм. Мөн түүнчлэн ажилын гүйцэтгэлийн үнэлгээг байгууллагад зөв бүрдүүлэх нь байгууллага

Page 8: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

ажилтан бүртэй харилцаатай нэгэн цогц систем болгон хөгжүүлэх боломжтой болно. Ажлын гүйцэтгэлийг зөвөөр мэдлэгтэй уялдуулан үнэлснээр байгууллагын ажилчдад зэрэглэл тогтоох боломжтой болно.

Ашигласан материал

Монгол хэл дээрх ашигласан материал

1. Х. Пүрэвдагва, Л.Цэрэнчимэд “Өөрчлөлтийн менежмент” УБ, 2013 он

2. У.Амарзаяа “Хүний нөөцийн хөгжил” 2014 он

Судалгааны ажлууд

1. Э. Цэцэгсүрэн Гүйцэтгэлийн үнэлгээний аргуудын харьцуулсан судалгаа, Магистрын зэрэг горилох бүтээл, 2014 он

2. С. Дээшээ Бизнесийн байгууллагын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох арга зам, Магистрын зэрэг горилох бүтээл, 2013 он

Гадаад хэл дээрх ашигласан материал

1. A REVIEW AND CRITIQUE OF NONAKA AND TAKEUCHI’S THEORY OF ORGANIZATIONAL KNOWLEDGE CREATION

2. Laird D. McLean, University of Minnesota, USA

3. Organization Development Principles, Processes, Performance by Gary N. McLean

4. Introduction to Knowledge management, Filemon A.Uriarte, Jr

5. The new dynamism of the Knowledge-creating company, Hirotaka Takeuchi

6. Knowledge management and Organization learning, William R.King

Интернетийн эх сурвалж

● www.knowledge_management_tools.net

● www.uky.edu/.../ 575knowledgemanagement_and_organizationlearning

Page 9: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

Хавсралт

1. Судалгааны асуулгын загвар

“ХХХ” ХХК –ий ажилчидаас авах санал асуулгын хуудас

Зорилго:

“Teso corporation” ХХК –ийн ажилчидын ажилын гүйцэтгэлийн үнэлгээ нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлход судалгааны зорилго оршино

Та бүхнийг судалгаанд идэвхитэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна. Та сонгосон хариултуудаа дугуйлна уу.

I. Компаний хэтийн төлөв зорилго, зорилтууд

1.Та компаний хэтийн төлвийг ямраар төсөөлж байна вэ?

А. Маш сайн Б. Сайн В.Дунд зэрэг байхаар Г. Ирээдүйгүй

2.Та компаний эрхэм зорилго, зорилтуудыг мэдэх үү?

А. Сайн мэднэ Б. Ерөнхийдөө гадарлана В. Огт мэдэхгүй

3.Компаний хөгжилийн хэтийн төлөв, эрхэм зорилго зорилтуудын талаар мэдээлэл авах боломж хэр байна вэ?

А. Боломжтой Б.Боломж муу В. Боложгүй, огт мэдээлдэггүй

II. Компаний удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалт

1. Удирдлагын гаргаман шийдвэрүүдийг цаг тухайд нь мэдэж чаддаг уу?

А. Чаддаг Б.Өнгөрсөн хойно нь мэддэг В. Огт мэдэхгүй өнгөрдөг

2. Та удирдлагаасаа юу хүсэн хүлээдэг вэ?

А. Дэмжлэг туслалцаа Б. Үлгэр дуйрайлал үзүүлж манлайлагч байх В. Зохион байгуулах өндөр ур чадвар Г.Дотны зөвлөгч байх

3. Та ажилдаа шинэ бүтээл, оновчтой санаа гаргадаг уу?

А. Тийм Б. Үгүй

4. Яагаад? / Доогуур нь зурах /

А. Хөрөнгө мөнгөний асуудал Хүндрэлтэй/ Боломжтой

Б. Удирдлага Дэмждэг/ Дэмждэггүй

В. Цаг зав Муу/ Боломжийн

Г. Хамт олны дэмжлэг туслалцаа Сайн/ Муу

Д. Урамшуулал Байдаггүй/ Байдаг

Е.Бусад ....................

III. Сэтгэл ханамж, бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлс

1. Та ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу?

А.Тийм Б.Үгүй

2. Яагаад? / Доогуур нь зурах /

А. Цалин хөлс Боломжийн/ Хангалтгүй

Б. Ажиллах нөхцөл боломж Сайн/ Муу

В. Удирдлагын арга барил Таалагддаг/ Таалагддаггүй

Г. Мэргэжилдээ өсөж хөгжих боломж Их/ Бага

Д.Хамт олны харилцаа Сайн/ Тааруу

Page 10: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

Е. Өөрөө Сонирхолтой/ Сонирхолгүй

3.Ажил үүргээ хэвийн явуулахад танд юу саад болж байна вэ?

А. Хувийн зохион байгуулалт таруу Б. Хамт олны буруу үлгэр дуурайлал В.Ажилын багаж хэрэгсэлийн хүрэлцээ хангамж муу Г. Удирдлагын дарамт шахалт Д. Бусад

IV. Цалин, Урамшуулал, Ажилын гүйцэтгэлийн үнэлгээний систем

1. Ажилын гүйцэтгэлийн үнэлгээний систем:

А. Бодит Б. Бодит бус В. Мэдэхгүй

2. Ажилын гүйцэтгэлийн үнэлгээний системийг өөрчлөх:

А.Зайлшгүй шаардлагатай Б. Онцын шаардлагагүй В. Зарим зүйлийг өөрчлөх сайжруулах Г. Мэдэхгүй

3. Шууд идирдлага ажилыг тань бодитой үнэлдэг?

А. Бодитой үнэлдэг Б. Зарим үед В. Чаддаггүй

4. Яагаад доогуур нь зур

А. Шалгуур Тодорхой/ Тодорхойгүй

Б. Үнэлэхдээ Өөрийн үнэлжээр үнэлдэг/ Тодорхой шалгуураар үнэлдэг

В. Хувийн таагүй харилцаа Нөлөөлдөг/ Нөлөөлдөггүй

Г. Бусад шалтгаан:...................................................................................................................

5. Ажилын гүйцэтгэлийн үнэлгээний системийн давуу болон сул талыг өөрийн бодолоор бичнэ үү

А. Давуу тал:

................................................................................

................................................................................

................................................................................

............................................................

Б. Сул тал:

................................................................................

................................................................................

................................................................................

............................................................

6. Та урамшууллын ямар хэлбэрийг илүүд үздэг вэ?

А. Материаллаг Б. Сэтгэл санааны В. Хоосон хэлбэрийн Г. Мэдэхгүй

V. Ажилчидын өсөлт хөгжил

1. Танд өөр албан тушаалд ажиллах сонирхол бий юу?

А. Тийм Б. Үгүй

2. Тийм бол яагаад?

А. Туршлага дутаж байгаа учираас Б.Мэргэжлийн мэдлэг дутаж байгаа учираас В. Албан тушаал ахих зорилгоор Г. Бусад:.................................

3. Танд мэргэжил дээшлүүлэх шаардлага бий юу?

А. Зайлшгүй шаардлагатай Б. Онцын шаардлаггүй В.мэдэхгүй

VI. Бүтээмжийг нэмэгдүүлэх ажилын үр дүнг сайжруулах талаар

1. Бүтээмжийг хэрхэн сайжруулах вэ?

А. Удирдлагын шуурхай байдлыг сайжуулах Б. Ажил үүргийг тодорхой болгох В. Ажилын гүйцэтгэлийг бодит болгох Г.Ээлжийн цагийн хувиарийг өөрчлөх Д. Ажилын гүйцэтгэлийн үнэлгээний системийг өөрчлөх Е. Бусад:............................................

2. Ямар арга зам алхамаар цалин хөлсийг нэмэгдүүлэх нь тохиромжтой вэ?

А. Ажилын чанар, үйлчилгээний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар байгууллагын ашгийг нэмэгдүүлснээр

Б. Ажилтан бүрийн хувийн зохион байгуулалт болон зохион байгуулалтын түвшинг сайжруулж шуурхай ажиллан барааны нэр төрлийг нэмэгдүүлж, улмаар байгууллагын ашигийг нэмэгдүүлснээр

Page 11: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

В. Хүн бүр ажилдаа хариуцлагтай хандаж байгууллагын төлөө гэсэн сэтгэлийг төлөвшүүлснээр

Г. Таны бодлоор:......................................................

3. Таны бодлоор бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

................................................................................

..................................................................

................................................................................

..................................................................

................................................................................

..................................................................

................................................................................

..................................................................

................................................................................

..................................................................

Page 12: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

2. Судалгааны хэсгийн асуулгын боловсруулалт

I. Компаний хэтийн төлөв зорилго, зорилтууд бүлэг асуулгын үр дүн

1.Та компаний хэтийн төлвийг ямраар төсөөлж байна вэ?

2.Та компаний эрхэм зорилго, зорилтуудыг мэдэх үү?

3.Компаний хөгжилийн хэтийн төлөв, эрхэм зорилго зорилтуудын талаар мэдээлэл авах боломж хэр байна вэ?

II. Компаний удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалт бүлэг асуулгын үр дүн

1. Удирдлагын гаргасан шийдвэрүүдийг цаг тухайд нь мэдэж чаддаг уу?

2. Та удирдлагаасаа юу хүсэн хүлээдэг вэ?

3. Та ажилдаа шинэ бүтээл, оновчтой санаа гаргадаг уу?

4. Яагаад?.

III. Сэтгэл ханамж, бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлс бүлэг асуулгын үр дүн

1.Та ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу?

2. Яагаад?

Page 13: Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэтгэлийн хамаарал

3.Ажил үүргээ хэвийн явуулахад танд юу саад болж байна вэ?

IV. Цалин, Урамшуулал, Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем бүлэг асуулгын үр дүн

1. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем:

2. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг өөрчлөх:

3. Шууд удирдлага ажлыг тань бодитой үнэлдэг?

V. Ажилчидын өсөлт хөгжил бүлэг асуулгын үр дүн бүлэг асуулгын үр дүн

1. Танд өөр албан тушаалд ажиллах сонирхол бий юу?

2. Тийм бол яагаад?

3. Танд мэргэжил дээшлүүлэх шаардлага бий юу?