29
Гүйцэтгэсэн: 12Б ангийн сурагч М.Билгүүнжаргал Э.Бишрэлт Б.Дашпүрэв Э.Сайханбилэг Б.Тэнүүн Б.Эрдэнэдэлгэр Шалгасан:............................ /Нийгмийн ухааны багш Ю.Энхтүвшин/ Улаанбаатар хот 2016 он

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

  • Upload
    -

  • View
    365

  • Download
    9

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Гүйцэтгэсэн: 12Б ангийн сурагч М.Билгүүнжаргал Э.Бишрэлт Б.Дашпүрэв Э.Сайханбилэг Б.Тэнүүн Б.Эрдэнэдэлгэр

Шалгасан:............................ /Нийгмийн ухааны багш Ю.Энхтүвшин/

Улаанбаатар хот 2016 он

Page 2: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Сэдэв: Эх сурвалжуудыг шинжлэн судлах замаар хөрш орнуудын харилцах гадаад

бодлогуудын онцлогийг тодорхойлох

Page 3: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

ОХУ болон БНХАУ-ын харилцаж буй гадаад бодлогуудын онцлогийг тодорхойлох

Зорилго:

Олон улсын харилцаа гэж юу вэ?

Монгол орны дипломат харилцааны түүхэн замнал

Хөрш орон гэж юу вэ?

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Page 4: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Олон улсын харилцаа гэж юу вэ?

Page 5: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Олон улсын харилцаа гэж юу вэ?Олон улсын харилцаа гэдэг нь бие даасан улсуудын харилцаа юм.

Олон улсын харилцаа бол дэлхийн улс орнууд, олон улсын болон үндэстэн дамнасан аж ахуйн байгууллагууд, ард түмний хоорондох улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон талт харилцаа хамтын үйл ажиллагааг илэрхийлдэг ойлголт юм.

Олон улсын харилцаа үүссэн шалтгаан: • Зөвхөн дотоод бодлогын үр дүнд нийгмийн бүхий л хэрэгцээг хангаж чаддаггүй

учир гадаад орчинтой харилцаж зарим хэрэгцээгээ хангадаг.• Аль ч улс орон бусад улс ард түмэнтэй, ялангуяа хөрш зэргэлдээ улс орнуудтай

олон талын харилцаатай байдаг.

Page 6: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Ач холбогдолБид олон улсын харилцааны талаар судалж мэдэх явдал бол дэлхий ертөнцийн өнөөгийн

байдлын тухай зөв ойлголттой болох юм.

Энэхүү ач холбогдлын дагуу Монгол орон нь олон улсын харилцаанд нэгдэн

орсон түүхэн замналыг авч үзье...

Page 7: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Монгол орны дипломат харилцааны түүхэн замнал

Page 8: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Монгол орны дипломат харилцааны түүхэн замнал

Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайдаар үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг Чин ван Минжиддоржийн Ханддоржийг тохоон томилсон бөгөөд тэд хувьсгалын эхний өдрөөс Монгол улсынхаа тусгаар тогтнолыг Орос, Хятад болон бусад том улс, гүрнээр хүлээн зөвшөөрүүлэх дипломат үйл ажиллагааг эрчимтэй явуулах болсноор манай улсын дипломат албаны орчин үеийн түүх бичигдэж эхэлсэн билээ.

Page 9: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Монгол улс 1921 онд тусгаар тогтносон ба үүний дараагаар тус оны 11 сарын 5-нд хамгийн анхны дипломат харилцаагаа ОХУ-тай тогтоосон. Үүнээс хойш 70 жилийн турш ах дүүсийн харилцаатай байсан.

Монгол орны дипломат харилцааны түүхэн замнал

Page 10: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Одоогийн байдлаар 181 улстай дипломат харилцаа тогтоосон

байгаагаас 2 оронтой мөнхийн буюу байнгын хөршийн харилцаатай байдаг.

Page 11: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Монгол орны гадаад бодлогоМонгол Улсын Гадаад бодлогын үзэл

баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” гэж заасан.

Page 12: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Монгол орны гадаад бодлогоМонгол орны хувьд 1. 90-ээд он болтол 70 жилийн хугацаанд дан ганц ЗХУ-ыг

л түшиглэн гадаад бодлого хэрэгжүүлсэн байна. 2. Үндэсний ардчиллын эхний үед буюу 1994 онд шинэ

“Олон тулгуурт” гадаад бодлогын үзэл баримтлал боловсруулжээ. “Олон тулгуурт” гадаад бодлогын цөм нь тэнцвэр болно. БНХАУ, ОХУ хоёр хөрш орон болон барууны нөлөө бүхий том гүрэнтэй тэнцүү зайтай тэнцвэрт гадаад бодлого хэрэгжүүлсэн байна.

Page 13: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Монгол орны гадаад бодлогоМонгол орны хувьд 3. Гуравдагч хөршийн гадаад бодлого4. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих бодлого

Манай гадаад бодлогын энэ шинэ алхам чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улс НҮБ-д элсээд 50 гаруй жил боллоо. Энэ хугацаанд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг дэмжсэн, түүний гишүүнээр ажилласан билээ. Иймээс Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энх тайванч гадаад бодлого, дэвшүүлж байсан санал санаачлагын зүй ёсны логик үргэлжлэл болж байгаа юм.  Олон улсын туршлагаас харахад төвийг сахих байр суурь хоёр янз байдаг. Нэг нь дайн, зэвсэгт мөргөлдөөний үед төвийг сахих, нөгөө нь гадаад бодлогодоо байнга төвийг сахих хэлбэр байдаг. Манай улсын дэвшүүлэн тавьж буй бодлого бол байнга төвийг сахих статуст хамаарч байгаа.

Page 14: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

1921 онд Монгол улс гадаад харилцааны байгууллагатай болсноос нааш дэлхийн 150

гаруй улстай элчин сайд солилцох гадаад харилцаа байгуулсан байна.

Page 15: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Хөрш орон гэж юу вэ?

Хөрш орон: Газар нутгаараа хил залгаа улс орныг хэлдэг.Гуравдагч хөрш:1994 онд Монгол улс шинэ “Олон тулгуурт”

гадаад бодлогын үзэл баримтлал боловсруулжээ. “Олон тулгуурт” гадаад бодлогын цөм нь тэнцвэр болно. 2011 оны эхэнд, Монгол улс өөрийнхөө 20 шахам жил хэрэгжүүлсэн “Олон тулгуурт”гадаад бодлогын үзэл баримтлалдаа микро зохицуулалт хийж, АНУ зэрэг барууны улсуудыг “Гуравдагч хөрш” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Үнэндээ Монгол улсын үүрдийн хөрш бол БНХАУ болон ОХУ юм.

Гадаад бодлогодоо микро буюу дотооддоо зохицуулалт хийж, “Гуравдагч хөрш”-ийг хүлээн зөвшөөрсөн.

Page 16: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

ОХУ: Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн

харилцаа хөгжүүлдэг. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болсон билээ. Хоёр улс 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна.

Дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, эрдэс баялаг, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэндийн салбаруудад идэвхитэй хөгжиж ирсэн бөгөөд өндөр, дээд түвшний айлчлал тогтмол хэрэгжсээр ирлээ.•  

Page 17: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

ОХУ:Халхын голын дайны

ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны 9 дүгээр сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилсан нь Монгол, Оросын харилцааны түвшинг илтгэсэн айлчлал болсон билээ.

Page 18: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

ОХУ:Хоёр улс 2009 оноос Стратегийн түншлэлийг

хөгжүүлж эхэлснээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон билээ.

Хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2000-2013 онд ОХУ-ын их, дээд сургуульд 2760 Монгол Улсын иргэн суралцсан. 

Page 19: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

ОХУ:“Иргэд харилцан визгүй

зорчих тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болон дамжин өнгөрөх эрхтэй болоод байна. 

Page 20: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

ОХУ:• Эдийн засаг худалдааны харилцаа:• Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 2014 оны

12 сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрч• Монголын импорт 1,5 тэрбум ам.доллар• Экспорт 61,6 сая ам.доллар болсон • 1990-2014 оны хооронд Монгол Улсад ОХУ-аас нийтдээ 297 сая

ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь дээрх хугацаанд Монгол Улсын эдийн засагт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2,1% нь болж байна.

Page 21: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

БНХАУ:Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын

16-нд дипломат харилцаа тогтоосон. Мөн Монголын талаас хийсэн айчлал 38, харин хятадын талаас 24 айлчлал хийсэн байна. • Сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцаа

• 2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын энэхүү харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

Page 22: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

БНХАУ:• Стратегийн түншлэлийн харилцаа

• 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал энэхүү харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

• Хамтын чармайлтаар хоёр орны харилцаа тасралтгүй бэхжин хөгжсөн.

• Эдийн засаг, худалдаа• Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг Хятад

Улс сүүлийн 14 жил тэргүүлж байна. 1990-2013 оны байдлаар Монгол Улсад БНХАУ-ын 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Page 23: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

• Иж бүрэн стратегийн түншлэл2014 оны 8 дугаар сард

БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түвшинг энэхүү түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан.

Page 24: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

• Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2014 оныг “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан.

• Хоёр орны боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу жил бүр манай 220 оюутан хятадын талын зардлаар суралцаж байна. Хятадын тал хоёр орны соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор ирэх 5 жилийн хугацаанд жил бүр 1000 оюутанг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсноо мэдэгдсэн

Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Page 25: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Дэвшүүлсэн санаа

• Үүнээс үзвэл тухайн нийгэм цаг үеэсээ шалтгаалаад гадаад бодлогын чиг үүрэгээ зохицуулж байдаг.

• Мөн энэ хоёр том гүрэнтэйгээ адил тэнцүү, ахан дүүсийн ойрын харилцаатай байх явдал хамгийн чухал юм.

Page 26: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

ДүгнэлтДээр ярьсанчлан, Монгол улс нь хоёр хөрштэйгөө салшгүй

нягт харьцаатай байдаг. Монгол Оросын стратегийн түншлэлийн харилцаа нь улс төр, эдийн засаг, цэрэг дайн зэрэг салбарт гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Хятадын найрсаг хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа нь стратегийн түншлэлийн харилцаа болж ахисан байна. Шинээр засвар оруулсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д ОХУ болон БНХАУ-тай найрсаг хөршийн найрамдалт харилцаа хөгжүүлэхийг Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгосон байна.

Page 27: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

ДүгнэлтБатлууштай нь, цаашдын маш урт хугацаанд Монгол улс мөн

БНХАУ, ОХУ-тай найрсаг хөршийн найрамдалт харилцаагаа хөгжүүлж, “Олон тулгуурт”, тэнцвэртэй гадаад харилцааны хэлбэрээр үндэсний аюулгүй байдалд ашигтай орчныг байгуулах болно. Бусад улсуудын хүчин чадал яаж хүчирхэг байсан ч, цөм Монгол улсын жинхэнэ “Гуравдагч хөрш” болж чадахгүй бөгөөд цаашид Монгол улс эдийн засгийн хувьд далайд гарах (8) гарцын талаар цөм хоёр хөршөөсөө салах боломжгүй юм. Иймээс, Монгол улсын оршин тогтнож хөгжих гадаад харилцааны цөм нь эцэстээ зөвхөн үүрдийн хөрш улс болох БНХАУ, ОХУ-д оршино. Энэ бол Монгол улсын геополитикын асуудалтай салшгүй холбоотой.

Page 28: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Ашигласан материал

• “Тусгаар тогтнол ба дипломат бодлого, үйл ажиллагаа” 2016 он Ч.Агваандамдин

• “Дипломатуудтай хийсэн ярилцлага I” 2015 он • www.google.com

Page 29: Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог

Ашигласан материал

•  Гадаад харилцааны дэд сайд, АНУ болон Канад улсын элчин сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч, Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг хашиж байсан түүхийн ухааны доктор, профессор Ж.Чойнхор дипломатичтай хийсэн ярилцлага