12
Б.ОТГОНБАЯР ШИЙДВЭРИЙН ОНОЛ ХИЧЭЭЛИЙН ДААЛГАВАР ДЕЛЬФИ АРГА

дельфи арга

Embed Size (px)

Citation preview

Б.ОТГОНБАЯР

ШИЙДВЭРИЙН ОНОЛ ХИЧЭЭЛИЙН ДААЛГАВАР

ДЕЛЬФИ АРГА

АГУУЛГА Товч тайлбар Хэрэглэх арга

Экспертүүдийн санал өөрчлөгдөх шалтгаан Гол онцлог шинжүүд Дутагдалтай талууд

Статистик боловсруулалт Дүгнэлт

ТОВЧ ТАЙЛБАР

Дэльфи гэдэг нь хоёрдмол утга учир, ойлгомжгүй, битүүлэг гэсэн утгатай delfian гэсэн эртний грек үгнээс гаралтай хамтын санал асуултын хэлбэрийн хэв шинжит төлөөлөл юм. Энэ арга нь экспертийн үнэлгээний бусад аргуудыг хэрэглэхэд мэдээллийн эх үүсвэр хангалтгүй нөхцөлд шийдвэрлэх асуудлын талаар хамтын нэгдсэн дүгнэлт гаргах зорилготой, тодорхой дэс дарааллын дагуу явагддаг цогц үйл ажиллагаа юм. Дэльфи аргыг Америкийн тархины төв гэгддэг “Рэнд” корпорацид анх боловсруулсан бөгөөд зохиогч нь О.Хелмер, Т.Гордон нар юм.

ХЭРЭГЛЭХ АРГА

Дельфийн аргыг хэрэглэхэд экспертүүдийн санал хураалт нь компьютерээр болон асуулт хариултын хуудасны тусламжтайгаар хэд хэдэн үе шаттайгаар явагддаг. Эхний шатанд экспертүүд өөрсдийн санал дүгнэлтийг нотлох баталгаа гаргах албагүй бөгөөд хоёр дахь болон дараагийн шатуудад тэд яагаад өөрсдийн санал дүгнэлтээ өөрчлөөгүй эсвэл өөрчилснөө тайлбарлах ёстой. Ээлжит асуулт хариултын хооронд урьдах асуулт хариултын дүн, тухайлбал, “дундаж”, туйлын саналыг экспертүүдэд мэдээлж байх шаардлагатай.

ХЭРЭГЛЭХ АРГА

Үүний дүнд болон хоорондоо санал бодлоо солилцсоны үндсэн дээр экспертүүд өөрийн саналаа өөрчилж, түүндээ үндэслэн нотолгоо гаргах боломжтой. Экспертүүдийн “дундаж”, туйлын саналыг тодорхойлох зорилгоор экспертизийн шат болгоны дараагаар хураагдсан саналын үр дүнд боловсруулалт хийдэг. Экспертизийн шат ахих тутам экспертүүдийн санал, дүгнэлт нь улам бүр тогтворжиж, цаашид өөрчлөгддөггүй бөгөөд энэ нь асуулт хариултыг зогсоох үндэс болно.

ХЭРЭГЛЭХ ҮЕ ШАТ ГРАФИК ХЭЛБЭРЭЭР

1-р шат •Экспертүүд бие даасан урьдчилсан дүгнэлт гаргах, үйл явцын хөгжил, өөрчлөлт, ирээдүйн үр дагаварын талаар боломжит альтернатив хувилбар дэвшүүлэх

2-р шат •Тодорхой төлөв байдлын талаар цуглуулсан мэдээлэлд анализ хийж, улмаар экспертүүдийн илэрхийлсэн бүх үнэлгээ, эрэгцүүллийг багтаасан нэгдмэл аналитик тэмдэглэл хөтлөнө.

3-р шат •Дараагийн шатанд аналитик тэмдэглэлийн дагуу өмнө дэвшүүлсэн хувилбаруудыг дахин хянаж, цаашдын үнэлгээг боловсруулна.

4-р шат •Жагсаалтанд байгаа таамаглалууд болон прогнозын талаар шинжээчдийн дунд санал хураана. Статистик томъёллоор боловсруулалт их.

ЭКСПЕРТҮҮДИЙН САНАЛ ӨӨРЧЛӨГДӨХ ШАЛТГААН

Нөхцөл, байдлыг үнэлэх үедээ зарим зүйлсийг анхаарагүй буюу шийдвэрлэх асуудлын талаар хангалттай мэдээлэл аваагүй,

Үе шат бүрийн дараагаар түүний үр дүнгийн талаар экспертүүдэд мэдээлдэг нь тэд өөрсдийнхөө санал, дүгнэлтэд шүүмжлэлтэйгээр хандаж эргэлзээтэй, өөрийн анхний үнэлгээнийхээ үнэн зөвд бүрэн итгээгүй нөхцөлд өөрийн үнэлгээг засварлах, өөрчлөх,

ГОЛ ОНЦЛОГ ШИНЖҮҮД

Экспертийг үнэлгээ өгөхөд нь зайлшгүй шаардлагатай, хангалттай мэдээллээр хангах,

Экспертийн нэр, үнэлгээний үндэслэл, баталгааны нууцыг хадгалсан нөхцөлд асуулт хариултын шат болгоны эцэст экспертүүд хоорондоо санал бодол, дүгнэлтээ солилцох бололцоотой,

Асуулт хариулт олон үе шаттай, Экспертизийг зохион байгуулагчийн шаардлагаар

эксперт бүр өгсөн үнэлгээгээ заавал батлах, Экспертүүдэд өгч байгаа асуултууд нь тоон үнэлгээ өгч

болохоор зохиогдсон байх.

ДУТАГДАЛТАЙ ТАЛУУД

Дэльфийн аргыг хэрэглэхэд шат дамжлага нь олон, үргэлжлэх хугацаа нь удаан, экспертүүдийн хооронд ил маргаан явагддаггүй, шийдвэрлэх асуудалд шуурхай хариулт өгөх эрмэлзлэлийн үүднээс түүнийг гүн гүнзгий задлан шинжлэх явдал хангалтгүй, зарим сонирхогч хүмүүс асуулт хариултын эхний шатны үнэлгээг зориуд гажуудуулах боломжтой зэрэг дутагдалтай, анхаарууштай талууд бий. Мөн энэ аргын экспертизийг явуулах хугацаа удаан нь экспертүүдийн ажлыг хүндрүүлэх, тэдний бүрэлдэхүүнийг тогтворгүй болгоход хүргэдэг.

ЭКСПЕРТИЙН ҮР ДҮНГИЙН СТАТИСТИК БОЛОВСРУУЛАЛТ

Экспертийн үр дүнгийн статистик боловсруулалт нь медиан ба квартиль гэж нэрлэгдэх хоёр үзүүлэлтийг тодорхойлоход чиглэнэ.

Медиан гэдэг нь судалж буй хэмжигдэхүүний өсөх дарааллаар байршсан тоон эгнээний дунд гишүүнд харгалзах утга юм.

Дарааллын эхнээс ¼ /доод квартиль/ ба ¾ /дээд квартиль/ зайнд алслагдсан эгнээний гишүүний утгыг квартиль гэнэ.

Зарим үед багийн нэгдсэн үнэлгээг мэргэжилтнүүдийн онол, ажил хэргийн мэдлэгийн түвшнийг харгалзаж тодорхойлох шаардлагатай байдаг.

ДҮГНЭЛТ Дэльфи арга нь бүлгийн

/гадны/ нөлөөнөөс ангид экспертүүд асуудлыг шийдвэрлэх бие даасан боломжит хувилбаруудыг дэвшүүлж олон үе шаттайгаар хэлэлцүүлсэний үндсэн дээр нэгдсэн дүгнэлт гаргах боломжтой. Уг арга нь тодорхой дэс дараалалтай явагддаг процесс учираас асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД ТАЛАРХЛАА