26
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс СЭДЭВ 1. АШИГТ МАЛТМАЛЫН ОРДОД АШИГЛАЛТ ЯВУУЛАХ АРГА ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС Үргэлжлэл Хичээл: 4

Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Embed Size (px)

Citation preview

Page 1: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

СЭДЭВ 1. АШИГТ МАЛТМАЛЫН ОРДОД АШИГЛАЛТ ЯВУУЛАХ АРГА

ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС

Үргэлжлэл

Хичээл: 4

Page 2: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Нэгж хэмжээний цуглуулын тэсэлгээнд шаардагдах тэсрэх бодисын хэмжээг тасрэх бодисын qт (кг/м3) хувийн зарцуулалт гэнэ. Тэсрэх бодисын хувийн зарцуулалтын хэмжээ тэсрэх чулуулгийн шинж чанар, тэсэлгээ хийх орчин нөхцөл, чулуулгийн бутлагдалд тавигдах шаардлага зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Тэсрэх бодисын хувийн зарцуулалт их байх шалтгаан:

1. Чулуулаг бат бөх, хатуу байх

2. Чулуулаг байгалийн ан цав багатай бах

3. Тэсрэх бодисын өөрийн нь чадал /ажлын чадвар, эвдлэх чадвар/ сул байх

4. Чулуулгийн бутлагдлын дундач dбд (м) хэмжээг бага байлгах шаардлага зэрэг болно.

Тэсэлгээний ажлын үр дүнг дараах шалгууруудаар үнэлж болно.

Тэсэлгээгээр бутлагдсан чулуулгийн дундач dбд (м) хэмжээ нь шаардагдах дундаж dшд (м) бутлагдлын хэмжээнээс ихгүй байх

d03<= dбд /2.19/

Тэслэгдсэн чулуулагч буй овор хэтэрсэн (бутлагдсан) чулуулгийн бодит гарц dоб (%)

зөвшөөрөгдөх d03 хэмжээнээс хэтрээгүй байх

d03<= dоб /2.20/

Page 3: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Тэслэгдсэн чулуулаг дах сийрэжилт Кс(%) нь шаардагдах Кшс(%) сийрэгжилтээс багагүй байх

Кшс<=> Кс

/2.21/

Тэсэлгээгээр үүсэх нурлын хэлбэр, өргөн ба өндөр зэрэг хэмжээсүүд ухаж ачих ажиллагаанд тохиромжтой байх

Ил уурхайн тэсэлгээний цооногийн цэнэгийн бүтэц:

Ил уурхайд цооногийг тууш ба хуваагдсан цэнэгээр тэслэх хувилбарууд байдаг.

Page 4: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Тууш цэнэгийг бодвол хуваагдсан цэнэгүүдийн үйлчлэх хүрээ орон зайн босоо тэнхлэгийн дагуу тэлснээр удирдлагатай тэсрэлтийн бүсийн эзлэх хувь нэмэгдэж чулуулаг жигд бутлагдах нөхцөл бүрддэг. Харин тухайн тохиолдолд цооногт орох тэсрэх бодисыг 2-3 хэсэг хувааж завсарт нь хоосон зай эсвэл завсрын түгжээс үүсгэх шаардлага гарна.

Хоосон зайг тусгай бэлдцүүд ашиглан үүсгэдэг. Араараар дүүргэсэн полиэтилен цилиндр хэрэглэх, мод фанер ашиглан хийсэн даар хэлбэрийн хийц ашиглаж болно. Цооногийн түгжээс, завсрын түгжээсийг нягт, нунтаг бэлдэц материал, өрмийн нунтаг зэргийг ашиглан хийнэ. Цооног доторх тэлүүр детонацийн шижмээр дамжих детанацийг хүлээн авч тэсэрч цэнэгийг тэсрэлтэнд оруулдаг. Тэсэлгээ нь аюултай процесс учраас аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хатуу баримталж ажиллах шаардлагатай.

Page 5: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Ил уурхайн тэсэлгээний ажлын үр дүнгийн хураангуй Хүсэнэгт 2.3.

Тэсэлтгээний

хэлбэр Гарах үр дүн Үр дүнгийн шалгуур

хяналт, дүгнэлт Чухал хэмжээсүүд

Доргиох Доргиогоор чулуулаг ан цаваараа салж ухаж, ачихад хялбар болох

Бутлагдал dдб (см), 1. Дундач бутлагдал 2. Оворлог чулуулгийн гарц 3. Нурлын өргөн ба өндөр 4. Сийрэгжилтийн коэфицент  

нурал дах аглалт, хэмжилт ухах, ачих явцад гарах дүгнэлт

Бутлах Бутлагдлаар чулуулаг жижиг хэсгүүдэд хуваагдаж ухаж ачихад хялбар болох

Бутлагдал dдб (см), 1. Дундач бутлагдал 2. Оворлог хэтэрсэн

чулуулгийн гарц 3. Нурлын өндөр ба өргөн 4. Сийрэгжилт

нурал дах аглалт, хэмжилт ухах, ачих явцад гарах дүгнэлт

Шидэх Бутлагдал явагдах ба шидэлтээр чулуулгын зарим хэсэг нь хол зайд шидэгдэж ухах ачих ажлыг хэмнэх

Бутлагдал dдб (см) ба шидэгдлийн хувь 1. Дундач бутлагдал

2. Шидэлтийн зай ба шидэгдлийн хувь

нурал дах аглалт, хэмжилт ухах, ачих явцад гарах дүгнэлт

Хоёрдогч

Оворлог чулуулаг доголын ул, хажуугийн үлдэц чулуулаг бутлагдаж ухах ачихад хялбар болох

Бутлагдал ба ул хажуугийн засалт 1. Оворлог хэтэрсэн

чулуулгийн хуваагдал 2. Доголын ул ба хажуугийн

засалтын байдалухах, ачих явцад гарах дүгнэлт

Page 6: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Чулуулгийн механик сийрэгжүүлэлт:

Зарим нягт, дагтаршмал, хадархаг чулуулгийг механик аргаар сийрэгжүүлж ухаж ачих ажиллагаанд бэлтгэдэг.

Сийрэгжүүлэлтэнд тусгай зориулалтын сийрэгжүүлэгч агрегатыг ашиглана. Сийрэгжүүлэгч агрегат нь бульдозерт суурилагдсан байна. Тодорхой гүнд шигдэх сийрэгжүүлэгч агрегат бүрдэнэ.

Page 7: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Сийрэгжүүлэгч соёо hш (м) гүнд шигдэх ба соёонуудын хоорондох алхам “а” (м) хэмжээтэй байна. Сийрэгжүүлэх явцад hс (м) гүнтэй үе бүрэн гүйцэд сийрэгжинэ. Сийрэгжилтийг соёоны шигдэлтийн hш гүнээр бүрэн гүйцэд хийхийн тулд тууш сийрэгжүүлэлт хийсний дараа хөндлөн буюу эсвэл жишүү чиглэлээр давтан сийрэгжүүлнэ. Тухайн тохиолдолд соёо хоорондын мөрний дундах үлдээцүүд хагалагдаж сийрэгжилт бүтэн явагдана. Сийрэгжүүлж бэлтгэсэн чулуулгийг ихэвчилэн скрепер, бульдозер зэрэг төхөөрөмжөөр ухаж шилжүүлэх /тээвэрлэх/ -эд тохиромжтой байдаг. Зарим үед намрын цагт чулуулгийг сийрэгжүүлж хөлдөлтөөс хамгаалдаг. Үүнд сийрэгжүүлэлтэнд сийрэгжүүлэгч агрегатаас гадна эксковатор хэрэглэж болно.

Page 8: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Чулуулгийг ухах процесс:

Ил уурхайд чулуулгийг ухах процесс толгойлох байр суурьтай байдаг. Ухах ажиллагаа нь дараах хувилбараар явагдана.

1. Чулуулгийг ухаж, ачих

2. Чулуулгийг ухаж, шидэх

3. Чулуулгийг ухаж, шилжүүлэх

Эдгээр хувилбарууд нь тус тусдаа өөр өөрийн хэрэглэгдэх хүрээ ба тохирох тоног төхөөрөмжтэй байна.

Чулуулгийг ухаж ачих процесс

Янз бүрийн эксковатор, утгуурт ачигчийн оролцоотой энэ процесс хэрэгжинэ. чулуулгийн хувьд зөөлөн, нягт, бутлагсан чулуулаг байж болно.

Чулуулгийн ухах үйл ажиллагааг тээврийн хэрэгсэлд ачих ажиллагаатай хавсарч явуулна.

Тээврийн хэрэгслийн хувьд авто, төмөр зам, конвээрийн тээвэр өргөн хэрэглэгддэг. Ухаж ачих процесс нь ухах ба тээвэрлэх төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийн харилцан уялдаа, технологийн зохион байгуулалтаас ихээхэн хамаарна.

Page 9: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Ил уурхайн экскаватор, утгуурт ачигч ба тээврийн хэрэгслүүдийн зохистой хослол

Д/д

Экскаватор ба ачигч тээврийн хэрэгсэл

Төрөл Чухал үзүүлэлт Төрөл Чухал үзүүлэлт

Шууд утгуурт экскаватор 

Утгуурын багтаамж Е,м3 Ухах, ачих радиус Ухах ачих өндөр

Авто тээвэр   Тэвшний багтаамж Даац

Төмөр замын тээвэр

Тэвшний багтаамж Даац 

2  Урвуу утгуурт эксковатор

Утгууррын багтаамж м3 Ухах, ачих радиус Ухах ачих өндөр, гүн

 Авто тээвэр Тэвшний багтаамж Даац 

3  Роторт-эксковатор  • Нэгж утгуурын багтаамж

 Конвээр Туузны өргөн Туузны хурд

 Төмөр зам Тэвшний багтаамж Даац 

Гинжит утгуурт- эксковатор 

Нэгж утгуурын багтаамж Конвээр

 Туузны өргөн Туузны хурд

 Төмөр зам Тэвшний багтаамж

5  Утгуурт ачигч  Утгуурын багтаамж Ухах ачих өндөр  Автотээвэр

Тэвшний багтаамж Даац 

Page 10: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Ухаж ачих нэг утгуурт төхөөрөмжийн Qц (м/цаг) бүтээлийг дараах байдлаар тодорхойлно.

Page 11: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Page 12: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Чулуулгийг ухаж шидэх процесс

Драглайн болон уртасгасан сумтай шууд утгуурт экскаватораар чулуулгийг ухаж уурхайн ашиглагдсан талбайд шидэж овоолох процессыг хэвтээ ба хэвгий уналтай ордод хэрэглэх боломж байдаг.

Драглайн, уртасгасан сумтай шууд утгуурт экскаваторууд нь урт сумта байдаг учраас чулуулгийг мөргөцгөөс гадагш холдуулж асгах боломжтой. Ухах шилжүүлэх, овоолох процессуудыг нэг экскаватораар хамтатган хэрэгжүүлэх тул тухайн технологи нь хөрс хуулалтын ажилд хэрэглэгддэг хамгийн хямд технологид тооцогдоно.

Зөөлөн, нягт дагтаршмал, хадархаг, хадан чулуулгийг ухаж шидэж болно. Экскаватораар шууд ухах боломжгүй хатуу, бат бөх чулуулгийг тэсэлгээгээр урьдчилан бэлтгэнэ.

Page 13: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Page 14: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Хөрсний догол дээр байрласан драглайн “1 2 3 4” мөргөцгөөс /зураг 2.12.*/ чулуулгийг ухаж “5 6 7 8” овоолгын оролд шидэлт хийнэ.

Хөрсний доголын мөргөцгийн ахилт, овоолгын ахилт ижил хурдтай явагдах ба хөрс хуулалт явагдсан талбайд олборлолт хийгдэнэ. Хөрс хуулалт, олборлол, овоолгын орлууд ижил өргөнтэй байна. Олборлолт хийгдсэн талбай нь уурхай ашиглагдсан талбай болно. Хөрсний дараагийн орлоос шидэгдэх чулуулгийг энэхүү талбайд шидэж шинэ овоолгын нуруу үүсгэнэ.

Чулуулгийг ухаж шилжүүлэх процесс

Бульдозер, скрепер, утгуурт ачигч зэрэг ухаж зөвөрлөх зориулалтын төхөөрөмжүүдийг ашиглан чулуулгийг ухах ба шилжүүлэх /зөөвөрлөх/ ажиллагааг хамтатган хэрэгжүүлдэг.

Бульдозер.

Бульдозерийн ажлын төхөөрөг нь хусуур болно. Уг хусуурыг мөргөцөгт шигтгэн хусах замаар ухах ажиллагаа явагдана. Хусуурын өмнө цугларсан чулуулгийг түрж шилжүүлдэг. Чулуулгийг түрэх зайн урт, гадаргуугийн байдлаас шалтгаалж бүтээл нь тодорхойлогдоно. Хол зайд, өгсүүр гадаргууд түрэлт хийхэд чулуулгийн үрэгдэл хаягдал их болж, бульдозерын бүтээл буурдаг.

Page 15: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Скрепер.

Скрепер нь зүсэгч ир бүхий утгууртай төхөөрөмж юм. Чулуулгийг ухах явцад утгуур ир хэсгээрээ доошоо буулгагдаж мөргөцөгт шигдэх ба скретерийн урагшлах хөдөлгөөний явцад чулуулаг ухагдаж утгуурт орно. Утгуурыг дүүрэхээр нь өргөж тээврийн байдалд оруулна. Скрепер ачаагаа тээвэрлээд буулгаж тараана. Ухах ба тээвэрлэх ажиллагаануудыг скрепер хамтатган гүйцэтгэнэ.

Утгуурт ачигч.

Утгуурт ачигч чулуулгийг ухах, ачих, тээвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. Ухаж тээвэрлэх ажиллагааг хамтатган гүйцэтгэснээр тээврийн хэрэгслийг хэмнэх боломж бүрдүүлдэг.

Чулуулгийг тээвэрлэх процесс

Ил уурхайд ашигт малтмал, хөрсний чулуулгийг тээвэрлэх үндсэн буюу технологийн тээвэр хийгдэнэ. Уурхайд үндсэн ачааг /хөрс, ашигт малтмал/ авто, төмөр зам, конвээрийн тээврээр ихэвчлэн тээвэрлэнэ.

Page 16: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Мөн тусгай болон хосолсон тээвэр хэрэглэх тохиолдлууд бий. Тусгай тээвэрт гравитаци /жингээр нь буулгах/, өлгүүр дүүжин замын тээвэр, гидро / усны урсгал ашиглах/ пневмо /агаарын урсгал ашиглах/, зэрэг тээврийн төрлүүд багтана. Хэд хэдэн төрлийн тээврийн хослол ашиглан ачааг тээвэрлэж болдог.

Ил уурхайд үндсэн ачаанаас гадна сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун, ус, тэсрэх материал, замын материал гэх мэт туслах зориулалтын бусад ачааг тээвэрлэнэ. Эдгээрийн зориулалтыг харгалзан тохирох тээврийн хэрэгслийг нь хэрэглэнэ.

Page 17: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Ил уурхайд тээврийн хэрэгсэл хэрэглэх нөхцөл

Хүснэгт 2.5.

Нөхцөл ТээвэрАвто Төмөр зам Конвээр Гидро

Чулуулаг Дурын Дурын Сэвсгэр зөөлөн Сэвсгэр зөөлөн

Гадаргын байдал Дурын Тэгш Тэгш Дурын

Ил уурхайн талбайн хэмжээ Дурын Том Сунаж тогтсон Дурын

Ил уурхайн хүчин чадал, сая т/жил

<40-60 ба түүнээс их >10-100 20-40 ба их 20-25

Уулын ажлын гүнзгийрэлтийн хурд,

м/жил<40-50 <12-15 <20-25 <10-12

Ачих төхөөрөмж Шууд ба урвуу

утгуурт экскаватор, утгуурт ачигч

Шууд утгуурт экскаватор,

роторт экскаватор

Роторт экскаватор шууд утгуурт экскаватор.

-

Page 18: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Ил уурхайд хэрэглэгдэх авто ба төмөр замын тээврийн дугуйт тээвэр гэнэ. Дугуйт тээвэр мөчлөгийн ажиллагаатай байдаг. Дугуйт тээврийн Qтц(т/цаг) бүтээлийг ерөнхий бадлаар дараах томъёогоор тодорхойлно.

Тээвэрлэх ачааны Q1тц(т/цаг) жингээр

Qтц /2.23/

Тээвэрлэх ачааны QIIтц(м/цаг) эзлэхүүнээр

QIIтц /2.24/

Үүнд: Тр – тээврийн хэрэгслийн рейсийн хугацаа, минут

Q, Vт – тээврийн хэрэгслийн даац (тонн) ба тэвшний багтаамж (м2)

Кда, Кта – тээврийн хэрэгслийн даац ба тэвшний багтаасж ашиглалтын коэффициент

Кжб – ажиллагааны жигд бус байдлыг тооцох коэффициент

Тр=ta+tая+tб+tхя+tхү /2.25/

ta – ачаагаа ачуулах хугацаа, мин

tая, tхя- тээврийн хэрэгслийн ачаатай ба хоосон явах хугацаа, мин

tб- ачаагаа буулгах хугацаа,

tхү – хүлээх, сэлээ хийх хугацаа, мин

Page 19: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Дугуйт тээврийг дурын чулуулгийг тээвэрлэхэд хэрэглэнэ.

Конвээр, гидро, пневмо тээврүүд тасралтгүй ажиллагаатай айна.

Эдгэр тээврийг зөөлөн, жижиг бутлагдсан жигд ширхэгтэй чулуулгийг тээвэрлэхэд хэрэглэх ба тасралтгүй ажиллагаатай ачих төхөөрөмжтэй хослүүлж иж бүрдэл болгон ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.

Ил уурхайд тээвэрлэх процесс хамгийн их зардал шингээлттэйд тооцогддоно. Ил уурхайн тээврийн ашиглалтанд дараах онцлогууд нөлөөлнө.

Ачуулах ба ачаа буулгах цэгүүд байнга шилжих Тээврийн байгууламж ба хэрэгслүүдийг /төмөр зам, конвээрийн шугам,

дамжуулан ачих бүнхэр гэх мэт/ үе үе шилжүүлэх Ачаа тээвэрлэлт нилээд их дагуу налууг туулж явагдах Ачих ба тээвэрлэх төхөөрөмжийн ажиллагааны зарчим техникийн

хэмжээсүүдийн зохицоог хангах

Page 20: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Авто тээвэр:

Уул техникийн төвөгтэй нөхцөлд ажиллах боломж, шаламгай байдал, замын харьцангуй хялбар нөхцөлзэрэг шинж чанараараа бусад тээврээс давамгай. 10-20 тонноос 300-400 гаруй тонн даацтай автосамосвал, хагас чиргүүл, чиргүүл маягийн хийцтэй автотээврийн хэрэгслүүд өргөн хэрэглэгдэж байна. Автотээвэр нь ил уурхайд бие даасан үндсэн тээврийн хэрэгслээр ашиглагдахаас гадна бусад тээврийн хэрэгсэлтэй хоршиж хосолсон тээвэр үүсгэх хэлбэрээр ашиглагддаг. Төмөр замын тээвэртэй харьцуулахаас гадна бусад тээврийн хэрэгсэлтэй хоршиж хосолсон тээвэр үүсгэх хэлбэрээр ашиглагддаг. Төмөр замын тээвэртэй харьцуулахад харьцангуй их өгсүүр, уруудам зам туулах чадвартайгаас гадна зам байгууламжийн ажил нь хялбар, энгийн учраас ашиглалтын давуу нөхцөлтэй байдаг.

Page 21: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Төмөр замын тээвэр:

Ил уурхайд зүтгүүр өөрөө буулгагч вагон-думпкаруудаас бүрдэх галт тэрэг ачаа тээвэрлэнэ. Зүтгүүр нь цахилгаан ба дизель хөдөлгүүртэй байна. Нэг галт тэрэг ихээхэн хэмжээний ачааг нэг мөсөн тээвэрлэх ба харьцангуй хол зайд /5-10 км хүртэл/ тээвэрлэх боломжтойгоос гадна ашиглалтын үеийн өртөг зардал хямд байх давуу талтай байдаг. Харин төмөр замын тээвэрт зам төмөр бүхий замын багууламжийг байгуулах, ашиглах ажил ихээхэн дардал, чирэгдэлтэй байна.

Page 22: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Конвээрийн тээвэр:

Тасралтгүй ажиллагаатай, удирдахад хялбар, энгийн хийцтэй талаараа бусад тээврээс давуу байна. Конвээрийн тууз, түүнийг суурилуулах байгууламжаас бүрдэнэ. Ил уурхайн конвээр хэд хэдэн өөр хоорондоо холбоотой конвээруудаас бүрдэнэ. Мөргөнцөгийн, хөндлөн, налуу, магистраль конвээруудаар ачаа дамжин тээвэрлэгдэнэ. Чулуулгийн ширхэгшил таарамжгүй байхад, цаг агаарын хүнд нөхцөлд /хэт хүйтэн, бороо цас/ конвээрийн тээврийн ажиллагаанд бэрхшээл гарна.

Page 23: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Хосолсон тээвэр:

Ил уурхайн гүний хэсгээс ачааг автотээврээр тээвэрлээд тодорхой төвлөрсөн талбай, байгууламж дээр ачааг шилжүүлэн ачих ажиллагааг явулж өөр төрлийн тээврээр цааш нь тээвэрлэдэг. Дан тээврээр ачаа тээвэрлэснээс илүү үр дүнд хүрч зардал хэмнэгдэх боломж гарч байгаа бол хосолсон тээврийг хэрэглэнэ. Хосолсон тээвэр хэрэглэхэд нэг төрлийн тээврийн эрэгслээс нөгөө төрлийн тээврийн хэрэгслээс нөгөө төрлийн тээврийн хэрэгсэлд ачааг дамжуулан ачих, шилжүүлэх нэмэлт ажиллагаа шаардлагатай. Хосолсон тээврийн зарим хувилбарууд:

Авто ба төмөр замын тээврийн хослол Авто ба скипийн хослол Авто ба гравитацийн тээврийн хослол Авто ба конвээрийн тээврийн хослол Авто ба өлгүүр дүүжин замын тээврийн хослол Авто ба гидротээврийн хослол

Page 24: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Чулуулгийг овоолох процесс

Хөрсний чулуулгийг овоолгод хураадаг. Кондицийн бус /ядуу/ хүдрийг мөн тусайлан хураана. Зарим тохиолдолд ашигт малтмалын агуулах /овоого/ үүсгэх шаардлагатай байдаг. Овоолго, агуулах нь эмх журамтай, тодорхой дэс дараалалтайгаар чулуулгийн зүйлийг хураахад зориулагдана. Ил уурхайн хүрээнээс гадагш байрлах овоолгыг гадаад, ил уурхайн дотор байрлах овоолгыг дотоод овоолго гэнэ.

Овоолох үйл ажиллагааг тодорхой тоног төхөөрөмжөөр гүйцэтгэнэ. Тоног төхөөрөмжийн сонголтонд тухайн чулуулгийг тээвэрлэн буулгаж буй тээвэр зонхилох нөлөөтэй байдаг.

Page 25: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

Ил уурхайн овоолгын технологи механикжуулалт

Хүснэгт 2.6

д/д Уурхайн тээвэр Овоолгын төхөөрөмж Овоолгын нэр

1 Авто Бульдозер Бульдозер овоолго Драглайн Драглайн овоолго

2 Төмөр зам

экскаватор Экскаватор овоолго

Драглайн Драглайн овоолго Гидротөхөөрөмж Гидро - овоолго Абзетцер АбзетцерийнБульдозер Бульдозер овоолго

3 Конвээр Консоольт овоолго үүсгэгч Овоолго үүсгэгчийн овоолго

4 Скрепер Скрепер Скреперийн овоолго

5 Бульдозер Бульдозер Бульдозер овоолго

6 Гидротээвэр Гидротөхөөрөмж Гидро - овоолго

Page 26: Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс