23
Оюутан таны мэдлэг зохих зүйлс

Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс

Embed Size (px)

Citation preview

Page 1: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Оюутан таны мэдлэг зохих зүйлс

Page 2: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Сургалтын гэрээ Монгол улсын Иргэний, Монгол улсын Боловсролын тухай хууль,

Дээд боловсролын тухай хууль, ХААИС-ийн дүрэм, журмыг үндэслэн суралцах үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Page 3: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Бүрэлдэхүүн сургуулийн хүлээх үүрэг

Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулж, төгсөгчдөд зохих шатны мэдлэг, мэргэжил эзэмшүүлэх,

Оюутнуудыг ХААИС-ийн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журам, заавруудтай танилцуулах,

Суралцах гэрээг жил бүр шинэчлэн байгуулж, сунгалт хийх, Суралцах хугацаанд оюутнуудад хичээлийн байр, оюутны дотуур байр,

спорт заал, номын сан, интернет үйлчилгээгээр зохих журмын дагуу үйлчлэх,

Суралцах хугацаандаа зохих болзлыг хангасан оюутанд тэтгэлэг олгох асуудлыг захиалагчид болон бусад холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх,

Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийг бүрэн судалж эзэмшсэн нөхцөлд тухайн мэргэжлээр боловсролын зэрэг, диплом, энгэрийн тэмдэг олгох,

Page 4: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Бүрэлдэхүүн сургуулийн эрх

Оюутнуудаас суралцах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах,

Оюутан сургалтын төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй нөхцөлд хичээл сонголт хийлгэхгүй байх,

Гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргасан буюу холбогдсон, архидан согтуурах, сургуулийн дотоод журам, бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд суралцах гэрээг цуцлах,

Оюутны хэт их болон хэт бага кредитийн хичээл сонголтонд хяналт тавих, хязгаарлах,

Суралцагчид хүндэтгэн үзэх шалтгаанаар жилийн чөлөөг сургуулийн захирал олгох бөгөөд оюутан чөлөөний хугацаа дуусахад ирээгүй, чөлөөний хугацааг сунгуулах талаар албан ёсоор мэдэгдээгүй тохиолдолд цаашид суралцахгүй байх,

Page 5: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Оюутны хүлээх үүрэг

Сургалтын төлбөрийг хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд бүрэн төлөх,

Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийг бүрэн үзэж, зохих кредитийг цуглуулах,

Хичээлийн жилийн нэг улиралд 14-18 кредит цагийн хичээл сонгон судалж хэвийн ачаалалтай суралцах,

Сургуулийн захиргаа, сургалтын албанаас гаргасан тушаал, шийдвэрүүдийг биелүүлэх,

Сургууль, тэнхим, багшаас өгсөн үүрэг даалгавар болон сургуулийн дотоод дүрэм, журмыг хүндэтгэж хатуу чанд мөрдөх.

Оюутан хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд тухайн хичээлийг кредитийн төлбөртэйгөөр дахин судлах,

Улирлын болон улсын шалгалт, сургалт үйлдвэрлэлийн дадлагыг цаг хугацаанд өгч, хамгаалах,

Page 6: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Оюутны эрх Хэвийн суралцах бололцоогоор хангуулах, боловсролын зэргээ

ахиулах, Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар заагдсанаас бусад сонгон

судлах хичээлүүдээс сонгон судлах, Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хичээлийг сонгон судлах

тохиолдолд нэмэлт төлбөр төлж суралцах, “Ректорын нэрэмжит батламж”-ийг 3 улирал дараалан авсан

тохиолдолд сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлүүлэх, “Ректорын нэрэмжит батламж”-ийг 4 улирал дараалан авсан

тохиололд буцалтгүй зээл тусламжинд хамрагдах, Багшийн үйл ажиллагаантай холбоотой асуудлаар санал гаргах,

шүүмжлэх, шаардлага тавих, Хууль тогтоомж, холбогдох журмын дагуу хөнгөлөлт эдлэх, Зохих болзол хангасан тохиолдолд гадаадын ижил мэргэжлийн

хамтын ажиллагаатай сургуулиудад үргэлжүүлэн суралцах,

Page 7: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Санхүүгийн тооцооны талаар

Оюутан сургалтын төлбөрийн хувийг 09 дүгээр сарын 05 ны дотор, үлдэх хувийг 02-р сарын 05-ны дотор “ХААН БАНК”-ны 50 70 04 75 64 тоот дансанд тушаана.

Оюутан 6.1 дэх заалтыг биелүүлэх боломжгүй тохиолдолд сургалтын төлбөрт үндэсний тэтгэлгээс сар бүр хувиар тооцон суутгаж болно.

Оюутан тогтоосон хугацаанд сургалтын төлбөрийг төлөөгүй, үндэсний тэтгэлгээс суутгуулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд сургалтын үйл ажиллагааг зогсоож, үйлчилгээнд оролцсон нөхцөлд сургалтын төлбөрийг гүйцээн төлөх хүртэлх хугацаанд өдрийн 0,03 хувь алданги тооцно.

Төрийн сангийн зээлээр суралцаж байгаа оюутан өөрийн хүсэлтээр мэргэжил солих буюу шилжин суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг төр хариуцахгүй.

Улирал бүрийн эхний сард багтаан суралцагч нь “ХААИС суралцах гэрээ”-г цуцлах ба чөлөө хүссэн тохиолдолд өргөдөл гаргасан 7 хоногоор тасалбар болгож, сургалтын төлбөрийн үлдэх хэсгийг буцаан олгоно.

Дээрхи хугацаанаас хойш өргөдөл гаргасан тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.

Төлбөрийг бэлнээр болон шилжүүлгээр төлсөн тохиолдолд мөнгө тушаасан баримтын нэг хувийг өөртөө заавал үлдээнэ

Page 8: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Гэрээ цуцлах нөхцөл

Суралцагч сургалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээг цуцална.

Сургуулийн дотоод журам болон бусад холбогдох дүрэм журмын заалтыг зөрчсөн тохиолдолд цуцална.

“Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар “Анхааруулах хуудас” 2 удаа авсан тохиолдолд сурлагаар тэнцээгүйд тооцож гэрээг цуцлана.

Нийгмийн хэв журам зөрчсөн, архидан согтуурсан тохиолдолд гэрээг цуцлана.

Сургууль, удирдлага захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, оюутны ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлана.

Тодорхой шалтгаангүйгээр хичээл сургалтыг 14 хоногоос илүүгээр орхих тохиолдолд гэрээг цуцлана.

Page 9: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Таны заавал унших дүрэм журмууд

• ХААИС-ийн баклаварын сургалтын журам• ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам• ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам• оюутны ёсзүйн дүрэм• Оюутны шилжилт хөдөлгөөний журам• Номын сангийн үйлчилгээний дотоод журам• Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын

журам• Шилдэг оюутан шалгаруулах журам• ХААИС-ийн оюутны байрны дотоод журам

Page 10: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

ХААИС-ийн баклаварын сургалтын журам

• Багц цаг нь оюутны эзэмшсэн мэдлэг чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр

• Нэг багц цагийн хэмжээ өдрийн хэлбэрээр суралцаж байгаа суралцагчийн 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна.

• Нэг кредит гэдэг нь 16 долоо хоногтой улирлын нэг 7 хоногт суралцахад зориулах дараах багц цаг бүрийг гэнэ.

Page 11: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Кредит ба Хичээл хамааралЗ кредиттэй хичээл7 хоногт 9 цаг

2 кредиттэй хичээл7 хоногт 6 цаг

1 кредиттэй хичээл7 хоногт 3 цаг

Лекц Дад, сем

Лаб Бие даалт

Лекц Дад, сем

Лаб Бие даалт

Лекц Дад, сем

Лаб Бие даалт

2 2 - 5 2 1 - 3 2 - - 1

2 1 1 5 1 2 - 3 - 2 - 1

2 2 1 4 1 1 1 3 1 1 - 1

1 2 2 4 2 2 - 2

- 4 - 5 2 - 2 2

3 3 2 1

Page 12: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

• Суралцагч нь нэг улирлын хугацаанд 18 илүүгүй кредит хичээл сонгон суралцах ба үүнээс их ачаалалтай байгаа тохиолдол сургалтын албанаас зөвшөөрөл авна.

• Хичээлийн жил нь үндсэн 2 улирал (намар, хавар), нэмэлт улирал (өвөл, зуны)-аас бүрдэнэ. Намар, хаврын улиралд оюутан танхмын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 2 долоо хоног, нэмэлт сургалтын үргэлжлэх хугацаа 2 долоо хоног байна.

• Нэмэлт сургалт өвөл, зуны улирал нь оюутны хүсэлт, захиалгаар сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулагдана.

Page 13: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Оюутны мэдлэг чадварыг үнэлэх Стандарт үнэлгээ А /90-100/ -хангалтай үнэлгээ, голч = 4 В /80-89/ -дундаж төвшинээс дээш үнэлгээ, голч = 3 С /70-79/ - дундаж төвшин үнэлгээ, голч = 2 D /60-69/ -дундаж төвшинд дөхсөн үнэлгээ, голч = 1 F /0-59 -хангалтгүй үнэлгээ, голч = 0 Стандарт бус үнэлгээ байна. CR NC U - Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх Е - Улирлын шалгалт өгөөгүй / хүндэтгэх шалтгаантай, сургалтын албанд

бичгээр өргөдөл өгсөн байх/ R - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн W - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан R, W тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна.

Page 14: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Сэдэвчилсэн төлөвлөгөө

• Тухайн хичээлийн лекц, дадлага, семинар, лабораторийн ажил, бие даалтын сэдэвчилсэн төлөвлөгөөнд оюутнаас тест, бодлого, зураг, тооцоо, дасгал, жишээн дээр суралцах ажлын тайлан, илтгэл, реферат, хяналтын ажил, бие даан судлах даалгаврын хамгаалалт зэрэг явцын шалгалтыг хэзээ, хэдэн удаа авч, ямар аргаар дүгнэх талаар тодорхой тусгасан байна.

• Энэ талаархи мэдээллийг багш оюутнуудад улирлын эхэнд тайлбарлах ба тэнхимийн самбарт байрлуулна.

Page 15: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Явцын үнэлгээ Улирлын турш оюутны мэдлэгийг дүгнэх багшийн үнэлгээ нь 70 хувийн

оноотой тэнцүү байх бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ E70 = А1+А2+А3 (1)

Тэмдэглэгээ

Бүрдүүлэх хэсэг Үнэлэх хэлбэр Оноо

А1 Хичээлийн ирц Лекц, дадлага, семинар, бие даалтын

хичээлийн ирцээр 10

А2 Онолын мэдлэг, даалгаварын биелэлт

Тест, хяналтын ажил, сорил, бодлого, зураг, тооцоо, дасгал, реферат, илтгэл тавиулах, лаборатори, дадлагын ажлын хамгаалалт гэх мэт хэлбэрээр

40

А3 Бие даалт Бодлого, жишээн дээр суралцах ажлын тайлан, график тооцооны ажил, орчуулга, реферат ангийн ажил, төсөл гэх мэт хэлбэрээр

20

Page 16: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Улирлын шалгалт (хөндлөнгийн 30%) Шалгалтын комисс болон шалгалтын хуваарийг сургалтын алба батлах ба

мэдээллийн самбарт байршуулна. Явцын үнэлгээний 70 хувийн дүнгээр 30-аас дээш хувийн үнэлгээ авсан оюутныг

хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд оруулна. Шалгалтыг тестийн болон аман, бичгийн бүх хэлбэрээр авч болно. Тестээр буюу бичгээр авах тохиолдолд шалгалтын хугацаа 1 кредиттэй хичээлд 30

минут, 2 кредиттэй хичээлд 60 минут, 3 кредиттэй хичээлд 90 минут, 4 кредиттэй хичээл 120 минут байна. Шалгалтыг амаар авах тохиолдолд нэг цагт 6 оюутан шалгагдсан байхаар зохион байгуулна.

Зөвлөх багш болон анги, хэсгийн дарга нар оюутны намар, хаврын улиралд судалсан хичээлийн голч дүнг гаргаж, сурлагын дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.

Оюутнууд намар, хаврын улирлын шалгалтын дүнгээ баталгаажуулан гарын үсэг зурах ба оюутны програм дахь дүнтэй танилцсан гэсэн хэсгийг идэвхижүүлнэ. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дүнг оюутны програмд оруулснаар тооцож, дүнг дахин засварлахгүй болно.

Намар , хаврын улиралд дүнгээ баталгаажуулсан оюутнууд амарч, нэмэлт сургалтад хамрагдах оюутнуудын эрх нээгдэнэ.

Page 17: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Оюутанд чөлөө олгох

Оюутан нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч болох ба цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багш, 1-3 хоногийн чөлөөг тэнхимийн эрхлэгч, 3-5 хоногийн чөлөөг сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, 2 долоо хоног хүртэлх чөлөөг бүрэлдэхүүний сургуулийн захирал олгоно.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оюутан цаашид үргэжлүүлэн суралцах боломжгүй болсон тохиолдолд нэг хичээлийн жилийн хугацаатай чөлөө авч болно. Энэ тохиолдолд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бичгээр өргөдөл гаргана.

Жилийн чөлөөтэй оюутан чөлөөтэй байх хугацаандаа өмнөх F үнэлгээтэй болон хангалтгүй үнэлгээтэй хичээл дахин сонгож судлах эрхтэй. Жилийн чөлөө авсан оюутны төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, үндэсний тэтгэлгийг түр хугацаагаар зогсоож, холбогдох материалыг төрийн санд хүргүүлнэ.

Хүндэтгэн үзэх шалтгаангүй, албан ёсны чөлөө аваагүйгээр 30 хоногоос дээш хугацаагаар хичээлд суугаагүй оюутанд сургалтын албанаас жилийн чөлөө олгоно.

Оюутан суралцах хугацааны турш нийт 3 хүртэл жилийн чөлөө авч болно. Гэхдээ оюутан нь хоёр чөлөөний хооронд намар, хаврын бүтэн 2 улиралд хэвийн ачаалалтайгаар суралцсан байх шаардлагатай.

Жилийн чөлөөнөөс ирж байгаа оюутан нь улирлын эхэнд сургалтын нэгдсэн хуанлийн "Хичээл сонголт 2" явагдаж дуусахаас өмнө бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хандаж, тухайн улиралд суралцах хичээлүүдээ сонгоно. Оюутны чөлөөнөөс ирж, үргэлжлүүлэн суралцаж байгаа тухай захирлын тушаал улирлын эхний 7 хоногт багтаж гарсан байна.

Page 18: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Оюутныг сургуулиас чөлөөлөх

ХААИС-ийн оюутны ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн

Бакалаврын сургалтын гэрээ зөрчсөн

ХААИС-ийн хичээлийн болон оюутны байр, орчин тойронд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн

Мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, худалдаалах, дамжуулахад оролцсон

ХААИС-ийн дүрэм, дотоод журмыг зөрчиж гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон

Захирлын тушаалд заасан хугацаанд чөлөөнөөс ирж, үргэлжлүүлэн суралцаагүй

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан

Оюутан өөрөө сургуулиас гарахыг хүссэн

Оюутны суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 0,7-оос бага, эсвэл анхааруулах хуудсыг 3 удаа давтан авсан

Page 19: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Бусадтай харилцах

Багш шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх, багшаас тавьсан зүй ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

Хамт суралцагч бусад оюутанд хүндэтгэлтэй хандаж, ажил хэрэгч бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэх

Бусдын нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, бусад оюутны хууль ёсны эрх чөлөөг хүндэтгэх

Бусад оюутнуудтай өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцан мөн тэднээс суралцан үргэлж манлайлж явах

Суралцагч нь бусдыг хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандахгүй байх

Суралцагч нь хувь хүний нууцыг хамгаалж, багш болон хамт сурах оюутныхаа хувийн дутагдлыг ярих, нэр хүндийг нь гутаах, хов цуурхал дэгдээх, бусадтай нийлж гүтгэхгүй байх

Бусдын санаа бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, загнах, зандрах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлахгүй байх

Багш, ажилтан, ажилчдыг үл хүндэлсэн, зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн, бүдүүлэг үг хэллэг хэрэглэж бусдыг доромжилохгүй байх

Page 20: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Оюутан танд байж болохгүй ёсзүйн зарчмууд Оюутан хичээлээс байнга хоцрох, хүндэтгэх шалтгаангүй хичээл таслах Оюутан сурч мэдэхийн төлөө бие даан эрэл хайгуул хийлгүй бэлэнчлэх,

залхуурах Сурах үйл явцдаа хуулах, хууран мэхлэх зэрэг шудрага бус аргуудыг хэрэглэх Шалгалтаас хоцрох, дур мэдэн таслах, шалгалтын журмыг зөрчих Бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар, хууль бусаар өөрийн

болгон танилцуулах, ашиглах Багшийн хичээлийг үймүүлж, бүдүүлэг зан гаргасан, бусдын анхаарлыг

сарниулсан, гэх зэргээр хичээлийн дэг журмыг зөрчсөн Сургуулийн дотоод дэг журам, сахилгыг алдагдуулсан үйлдэл хийх Сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд санаатайгаар саад

учруулах Сургуулийн эд материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг эвдэж сүйтгэх Сургуулийн байр, орчин, дотуур байранд согтууруулах ундаа, мансууруулах

эм, бодис худалдах, хэрэглэх, согтуу ирэх Сургалтын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхгүй чирэгдэл учруулах

Page 21: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Таны мэдвэл зохих ёс зүй• Сургууль дотор гадуур хувцас, малгайтай явахгүй

байх• Багш нарын өрөөнд орохдоо хаалга тогшиж орох• Сургуулийн орчинд тамхи татах, ноцолдож, гүйж

хайрах, чанга орилох, зохисгүй хэллэг хэрэглэж ярих зэргээс татгалзах

• Мал эмнэлгийн сургуульд хичээллэж байгаа тохиолдолд зайлшгүй цагаан халад өмссөн байх

• Хичээлд орохдоо утсаа унтраах эсвэл дуугийн хаах• Хичээл эхлэхээс 5 минутын өмнө ангид орж ирж

бэлтгээ хангах ба цүнхээ ширээ доорх тавиурт байрлуулах

• Хичээл дээр хоорондоо ярих, бусдад саад болох, утсаа ашиглах, тухайн хичээлээс өөр зүйл хийх зэргээр саад учруулахгүй байх

Page 22: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Цаг бол алт Та цагийг үр бүтээлтэй

ашигласнаар Сургуулийн шилдэг оюутан болж олон шагнал, урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтойг бүү март

Оюутан цагтаа цуглуулсан зөв мэдлэг, ур чадвар ирээдүйд таны олох мөнгө гэдгийг сана

Page 23: Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлс

Анхаарал хандуулсанд

баярлалаа

2014.11.19