19
Бие даалт сэдэв: сссхгхг Сургалтын цахим хэрэглэгдэхүүн :

бие даалт Medeelel tehnologi

Embed Size (px)

Citation preview

Page 1: бие даалт Medeelel tehnologi

Бие даалтсэдэв:

сссхгхгСургалтын цахим хэрэглэгдэхүүн

:

Page 2: бие даалт Medeelel tehnologi

 Цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

Сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан,

компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад

хүрч, сургалтанд хэрэглэгддэг нэгэн төрлийн хэрэглэгдэхүүн бол

цахим хэрэглэгдэхүүн юм. ..Өөрөөр хэлбэл:

Цахим сургалт = технологид суурилсан сургалт

Цахим сургалтын томьёолол:

Энэ нь компьютерт суурилсан сургалт, вэбд суурилсан сургалт,

виртуал сургалт, телевиз радиогийн сургалт зэргийг агуулах

сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг

агуулсан байдаг. 

Цахим сургалт нь суралцагчидад агуулгаа хүргэхдээ бүх төрлийн

цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, хиймэл

дагуулийн систем, аудио, видео систем зэргийг ашигладаг.

Page 3: бие даалт Medeelel tehnologi

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтад хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн юм. Технологи ашигласан сургалт нь уламжлалт сургалттай харьцуулахад маш их бэлтгэл 80%-ийн бэлтгэл шаарддаг.

Page 4: бие даалт Medeelel tehnologi

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад өргөн хэрэглэгдэж байгаа програмууд

PowerPoint - Энэ нь Microsoft office-ийн бүрэлдэхүүнд багтдаг, бидэнд хамгийн ойр мультимедиа хэрэглэгдэхүүн боловсруулах програм юм.

Flash - Flash програм нь Adobe (Macromedia компани Adobe-тай нэгдсэн) компанийн бүтээгдэхүүн юм. Баялаг мультимедиа агуулга бүхий хэрэглэгчийн интерфейс боловсруулах, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, Вебд суурилсан програм боловсруулах боломжтой. Энэ програм нь эдүүгээ интернэтэд болон Вэбэд суурилсан сургалтын агуулгыг хөгжүүлэхэд түлхүү хэргэлэгдэж байгаа. Сүүлийн үед тоглоомын салбарт уг технологийг өргөн ажиглаж байна. Flash технологи дээр боловсруулсан файлыг уншихад Flash Player шаардлагатай байдаг. Flash Player нь платформ буюу үйлдлийг систем хамааралгүй болсон. Macromedia Flash програм нь вектор график дээр үндэслэн хөдөлгөөнт дүрсийг бvтээх өргөн боломжийг агуулсан байдаг. Өөрийн хийсэн хөдөлгөөнт дүрс, animation, movie зэрэгт дуу авиа дагалдуулах, програмын код оруулах боломжтой.

AudaCity - Үнэгүй, нээлттэй эх бүхий програм бөгөөд дуун мэдээллийг бичих болон засварлах боломжийг олгодог. Энэ нь Macintosh OS X, Microsoft Windows, GNU/Linux болон бусад системүүдэд зохицон ажилладаг.

Camtasia - TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Camtasia Studio нь өндөр төвшний сургалтын зориулалттай, дидактик хэрэглэгдэхүүн буюу тухайлбал, видео болон пресентацийг боловсруулдаг програм юм. Энэ програмын онцлог нь animation объект оруулж болдог.

Page 5: бие даалт Medeelel tehnologi

SnagIt - TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Дэлгэц дэх обьектийг хэсэгчлэн болон бүхлээр нь хөдөлгөөнтэйгөөр авч, түүнийгээ засварлах боломжийг олгодог програм юм. Өөртөө дагалдан зургийг засварлах хавсарга програмтай.

iSpring - iSpring Solutions, Inc. компанийн бүтээгдэхүүн. MS-PowerPoint ба Macromedia Flash програм хангамжуудыг нэгтгэн и-сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад зориулан гаргасан. Сургалтын агуулга, шалгалтын материалыг видео, аудио, зураг, хөдөлгөөнт дүрслэл болон олон төрлийн нэмэлт материал ашиглан MS-PowerPoint программ дээр бүтээдэг ба iSpring - н нэмэлт Add-In ашиглан бэлтгэсэн хичээлээ SCORM стандарт уруу хөрвүүлэн гаргадаг и-сургалтын мэргэжлийн программ хангамж юм.

Articulate Studio -Articulate компанийн бүтээгдэхүүн. MS-PowerPoint ба Macromedia Flash програм хангамжуудыг нэгтгэн и-сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад зориулан гаргасан. Сургалтын агуулга, шалгалтын материалыг видео, аудио, зураг, хөдөлгөөнт дүрслэл болон олон төрлийн нэмэлт материал ашиглан MS-PowerPoint программ дээр бүтээдэг ба Articulate- н нэмэлт Add-In ашиглан бэлтгэсэн хичээлээ SCORM стандарт уруу хөрвүүлэн гаргадаг и-сургалтын мэргэжлийн программ хангамж юм.

Page 6: бие даалт Medeelel tehnologi

Одоо жишээ болгон Articulate Studio программ хангамжийг ашиглан хичээл боловсруулах талаар товч зааварчилгааг өгье.

Articulate Studio

-г өөрийн компьютерт суулгаснаар PowerPoint программд шинээр дараах меню үүснэ

Агуулгын үндсэн хуудас байгуулах

PowerPoint програмдаа нээж ямар төрлийн загвар дизайнтай хичээлийн агуулга бэлтгэх гэж байгаагаас хамааран өөрийн слайдын загвараа сонгож шинээр документ үүсгэнэ. Слайд бүрт хувийн шинж чанарыг тогтоон өгч дээр өгүүлсэн зааварчилгааг баримтлан хичээлийн агуулгаа боловсруулна. Слайдад PowerPoint програмын хөдөлгөөн үүсгэх аргачлалыг ашиглаж болно.

Слайдын хувийн шинж чанар буюу слайд ямар хугацаагаар солигдох эсвэл mouse -ны товшилтоор солигдох болон суралцагч слайдыг удирдах, тухайн слайд харагдаж байхад

дуу , дүрс үзүүлэх зэрэг тохиргоог дараах мэнюний тусламжтайгаар хийж болдог.

Слайд бүрийн хувийн тохиргоог хийсэн бол ерөнхий тохиргоо буюу Багшийн мэдээлэл, Лого, player -ийн зэрэг тохиргоог оруулж өгнө

Page 7: бие даалт Medeelel tehnologi

Articulate Studio -н нэмэлт модиулиудыг ашиглах

Эдгээр модулиуд нь хичээлд PowerPoint программ дээр байдаггүй боловч хичээл заавал ашиглагдах шаардлагатай байдаг нэмэлт боломжуудыг олгож өгдөг. Энэ нэмэлтүүдийг дараах цэсээс сонгон хичээлдээ ашиглах боломжтой. Үүсгэхдээ Articulate цэсний Engage Interaction мэнюг сонгоно. Үүний өмнө тухайн нэмэлт хичээлийн слайдуудын аль хэсэгт байрлахыг тодорхойлж тухайн слайдаа идэвхжүүлнэ. (Идэвхжүүлсэн слайдын доод талд шинээр слайд үүснэ )

Сонгосон модуль бүр өөр, өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг ба тухайн шинжийг агуулсан агуулга засварлагчтай байдаг. Энэхүү засварлагчийн тусламжтайгаар өөрийн

оруулах агуулгаа хүссэнээрээ янзлах боломжтой. Дараа нь засварлагчийн 'Save and Return to Presenter' товчийг ашиглан өөрийн хичээлд нэмэлт хэсгээ оруулна.

Хичээлээ бэлтгэж дуусгасан бол 'Articulate' цэсний 'Publish' мэнюг ашиглан SCORM 1.2 стандартаар хөрвүүлэх тохиргоог сонгож хөрвүүлнэ.

Articulate Studio -г ашиглан шалгалтын материал бэлтгэх

Дээр зурагт үзүүлсэн 'Articulate' цэсний 'QuizMaker' мэнюг ашиглан шалгалтын материалаа бэлтгэнэ.

Шалгалтын даалгаврыг үүсгэхэд даалгаврын засварлагч нээгдэх ба асуулга бүрээр нь нэг бүрчлэн шалгалтын материалаа бэлтгэнэ. Асуулгын хэлбэр (бичгээр хариулах, сонсоод хариулах, уншаар хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох , хоосон зайг бөглөх гэх мэт) бүр өөр, өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг ба тухайн шинжийг агуулсан даалгаврын засварлагч дэд асуулгын агуулга засварлагчтай байдаг. Энэхүү засварлагчийн тусламжтайгаар өөрийн оруулах асуулгаа хүссэнээрээ янзлах боломжтой. Асуулгаа янзалж дуусаад асуулга засварлагчийн 'Save & Close' товчийг ашиглан даалгавар засварлагч уруу шилжиж очно.

Шалгалтын материалыг оруулж дууссан бол даалгавар засварлагчийн 'Save and Return to Presenter' товчийг ашиглан өөрийн хичээлд шалгалтаа нэмж оруулна.

Page 8: бие даалт Medeelel tehnologi

Цахим хэрэглэгдэхүүнд тавигдах хэд хэдэн үндсэн шаардлага байдаг.

Үүнд:

1. 1. Түлхүүр буюу гол ойлголтоо оновчтой тодорхойлох. 2. 2. Өнгөний зохицолтой байх. 3. 3. Хөдөлгөөний эффект бүхий зураг, схем өргөнөөр ашиглах. 4. 4. Суралцагчийн идэвхи оролцоог тооцож боловсруулах 5. 5. Хичээлээ нэгтгэн дүгнэдэг байх.

Page 9: бие даалт Medeelel tehnologi

Үүнээс гадна цахим хэрэглэгдэхүүний элементүүдэд тавигдах шаардлага гэж

байдаг. Үүнд:

Дд Шаардлагын

нэр Шаардлага

1.

Дуу авианд

тавигдах

шаардлага:

- Хэт өндөр давтамжтай биш байх.

- Дууны давтамж нэгэн хэвийн уйтгартай биш байх.

- Энгийн ойлгомжтой, нуршуу биш байх.

- Дуу авианы тусламжтайгаар чухал гэсэн ойлголтуудыг

тайлбарласан байх.

2.

Зурганд

тавигдах

шаардлага:

- Тухайн сэдвийн агуулгатай сайтар уялдсан байх.

- Хэлж буй санаагаа хамгийн товчоор илрхийлсэн байх.

- Өнгө, түүний сонголт, харагдах хэмжээ нь зөв

төлөвлөгдсөн байх.

3.

Хөдөлгөөнт

дүрсэд

тавигдах

шаардлага:

- Тухайн объектод хөдөлгөөн оруулж өгснөөр төлөв байдал

нь илүү сайн илэрхийлэгдэхээр байх.

- Өнгөний зохицол болон сонголт, харагдах хэмжээ нь зөв

төлөвлөгдсөн байх.

- Дүрсийн хөдөлгөөнийг удирдаж болдог байх.

4.

Видео бичлэгт

тавигдах

шаардлага:

- Тухайн сэдэв, чиглэлтэйгээ нарийн тохирч байх.

- Дүрс бичлэг нь чанартай байх.

- Дуу авианы хувьд шаардлага хангасан байх.

5.

Нэг хуудсанд

тавигдах

шаардлага

буюу

дэлгэцийн

зохиомжлол:

- Зураг, видео зэрэг материал хичээлийн тексттэй

зохицсон байх.

- Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаасан

байх.

- Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг

дэлгэцэнд 15-аас дээш мөр оруулахгүй байх

- Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртлэх

үгийг нэг мөрөнд багтаахыг хичээсэн байх.

- Дэлгэцэн дэх текстэнд 2-оос илүү параграф

холихгүй байх.

Page 10: бие даалт Medeelel tehnologi

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн нь нэг талаасаа сургалтын оновчтой аргыг сонгон тухайн насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бөгөөд хэрэгцээ шаардлагад тулгуурласан шавь төвтэй байх нөгөө талаасаа суралцагч бие даан суралцах бүхий л боломжийг олгодог байх  хэрэгтэй.

Page 11: бие даалт Medeelel tehnologi

Дд Үе шатАжлуудын үе шатны жагсаалт

1.Төлөвлөгөө

боловсруулах

Хэрэглэгдэхүүнийхээ хэлбэрийг тодорхойлох.

Ашиглах орчноо тодорхойлох.

2.

Хэрэглэгдэхүү

ний төлөвлөлт

хийх

Удирдлагын схемийг сонгох.

Слайдуудын дизайныг боловсруулах.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй:Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад маш их хэмжээний цаг, хүч, хөдөлмөр шаардагддаг. Өөрөөр хэлбэл уламжлалт сургалттай харьцуулахад 80%-ийн бэлтгэл шаардагддаг учраас дараах үе шатын дагуу төлөвлөж боловсруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дээрх арга зүйг нарийвчлан авч үзвэл

Page 12: бие даалт Medeelel tehnologi

3.

Мэдээллээ

цуглуулах

Слайдыг боловсруулахад хэрэглэгдэх материалыг

цуглуулах.

Дуу авианы хавсралтыг бэлдэх.

Ведио хавсралтыг бэлдэх.

Аудео, видео, хөдөлгөөнт файлууд болон бусад

график файлуудыг бэлдэх.

4.Хэрэглэгдэхүүн

бэлдэх

Мэдээллэн материалуудаар танилцуулгын слайдуудыг

бэлтгэх.

Слайдын өнгөний хослолыг тохируулах, дизайны

шийдлийг гаргах.

Хөдөлгөөн оруулах.

Удирдлагын бүтцэд цэсний элементүүдийг оруулах.

5. Шалгах

Текстэн болон үзүүлэн таниулах материал дахь

алдаануудыг засварлах.

Эффект, хөдөлгөөнийг шалгах.

Удирдлагын элементийн ажиллагааг шалгах.

6. Турших Хичээлд хэрэглэх.

7. ХөгжүүлэхХэрэглэгдэхүүнийг сайжруулах, засварлах.

Page 13: бие даалт Medeelel tehnologi

Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах алхам:

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулахдаа агуулгын аль хэсэгт, ямар

элементүүдийг хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх шаардлагатай байдаг.

Үүнийг дараах алхмуудаар боловсруулна.

1. Зорилго, зорилтоо нарийвчлан тодорхойлох.

2. Материал цуглуулахдаа:

- Цогц чадамж харгалзах.

- Хүлээгдэж байгаа үр дүнг нарийн гаргаж тодорхойлох.

3. Агуулгын хүрээг тогтоож, арга зүйгээ боловсруулахдаа:

- Агуулгын хүрээг бүрэн сэдвээр гаргах.

- Дидактик боловсруулалт хийх.

- Сэдвүүдэд хуваах.

- Цогц чадамжийг төлөвшүүлэхэд анхаарах.

4. Тухайн ухагдахуун бүрийн хувьд түүнийг илэрхийлэх дидактик шийдлийг

олох.

5. Үнэлгээний элементийг төлөвлөхдөө:

- Аль хэсэгт ашиглахаа төлөвлөн нарийн заах.

- Хамрах хүрээг тогтоох.

- Үнэлгээний ямар хэлбэрийг ашиглахаа тодорхойлох.

6. Дизайны зохиомжийн дидактик шийдлийг бий болгохдоо:

- Цахим хэрэглэгдэхүүн бэлдэх зөвлөмж ашиглах

- Дизайны зохиомжийн шаардлагыг хангах

гэсэн алхмын дагуу боловсруулах нь илүү үр дүнтэй болдог.

Page 14: бие даалт Medeelel tehnologi

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат:

Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим

хэрэглэгдэхүүнээ компьютерт боловсруулах үе шат юм. Хэдийгээр

хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийг өмнөх алхамд хийсэн боловч энэ алхамд

дидактик шийдэл хийх шаардлага байсаар байдаг. Тухайлбал, өнгөний зохицол,

дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн алхамд шийдэж

болдог.

Мөн цахим хэрэглэгдэхүүн нь дидактик боловсруулалтаас гадна сургах

програмын шинжийг агуулсан байх шаардлагатай бөгөөд боловсруулж байгаа

програмынхаа тодорхой хувийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ үүднээс сонгон

судлаж байгаа Microsoft Office – ийн PowerPoint програмын цэснүүдийн өргөн

хэрэглэгдэх командын үүргийг зургийн хамт “Хавсралт2”-д оруулж тайлбарлав.

Суралцагчийг цахим хэрэглэгдэхүүнээр үнэлэх аргазүй:

Хичээлд суралцагчийг үнэлэх цахим үнэлгээний систем ашиглах нь нэг

хэвийн байдлаас нь гаргаж цааш хөгжих, судлах сэдэл төрүүлдэг давуу талтай

байдаг. Нөгөө талаас багш өөрийн суралцагчийн мэдлэгийн түвшин, сурах явцын

талаарх мэдээлэл олж авахад чухал үүрэгтэй.

Цахим сургалтын шалгалтын материалыг бичгээр харуулах, сонсоод

хариулах, уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв

хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох, хоосон зайг

бөглөх зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болдог.

Page 15: бие даалт Medeelel tehnologi

Цахим хэрэглэгдэхүүн

И-Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

Өнөө үед Мэдээлэл Холбооны Технологийг (МХТ) багшлах үйл ажиллагаандаа хэрэглэх, хичээлийн агуулгад интеграцчлах асуудал багш бүрийн өмнө тавигдаж байна. Олон улс оронд МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэснээр сургалт нь үр дүнд хүрч байгаа тухай өгүүлсэн байдаг боловч МХТ-ийг хэрэглэх нь сургалтын чанартай болгох цорын ганц арга зам биш юм. Харин цахим сургалтыг хэрэгжүүлэхэд МХТ-ийн сургалтад хэрэглэх зайлшгүй шаардлагатай болж байгаа билээ. МХТ-ийг сургалтад хэрэглэж байгаагийн нэг чухал илрэл нь түүнийг ашиглан сургалтын дидактик шаардлагыг хангасан хэрэглэгдэхүүн боловсруулах явдал байдаг.

Page 16: бие даалт Medeelel tehnologi

Мэдээлэл холбооны технологи (МХТ) гэж юу вэ?

Мэдээлэл холбооны технологи (МХТ, ICT) нь мэдээлэл холбоо, харилцааны хэрэгслийг ашиглан мэдээллийг олж авах, тараах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хэрэглэх зэрэг бүхий л үйл ажиллагааны тухай ойлголт юм. Тиймээс МХТ нь:

Мэдээллийг хуваалцах, харилцан ашиглах Мэдээллийг боловсруулахад шаардлагатай техник хангамж, програм хангамж,

харилцаа холбооны тоног төхөөрөмж гэх мэт хэрэгсэл Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах технологи болон техник зэрэг юм

Page 17: бие даалт Medeelel tehnologi

И-Сургалт гэж юу вэ ?

Өмнө өгүүлснийг үндэслэн и-сургалт гэдгийг технологид суурилсан сургалт хэмээн тодорхойлж болдог.

Цахим сургалт = технологид суурилсан сургалт

Цахим сургалтын томьёолол нь компьютерт суурилсан сургалт, Вебд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз, радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг. Цахим сургалт нь суралцагчид агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, интранет, экстранэт, хиймэл дагуулын систем, аудио, видео систем, интерактив телевиз зэргийг ашигладаг.

Page 18: бие даалт Medeelel tehnologi

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх нь ихээхэн цаг, хүч, хөдөлмөр шаардсан ажил байдаг ба цахим хэрэглэгдэхүүн боловсруулах нь дараах 3 алхмаар хийгддэг. Үүнд:

Хичээлийн материалд шинжилгээ хийж, цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах

Төслийн дагуу хэрэглэгдэхүүн боловсруулах Боловсруулсан хэрэглэгдэхүүнээ туршин сайжруулах

Page 19: бие даалт Medeelel tehnologi

Цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах

Агуулгын аль хэсэгт ямар элементүүдийг хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл

Дуу авиа, хөдөлгөөн, видео, зураг, загвар үзүүлэх гэх мэтийг маш дэлгэрэнгүй ойлгомжтой төлөвлөн төслөө бичих

Сорил, хичээлийн явцын болон төгсгөлийн материал байх эсэхийг нарийн төлөвлөж, төсөлдөө оруулах

Дэлгэцийн зохиомжид өнгөний зохицол болон бусад шаардлагатай элементүүдийг зааж өгөх хэрэгтэй.

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат

Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим хэрэглэгдэхүүнээ компьютерт боловсруулах үе шат юм. Хэдийгээр хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийг өмнөх алхамд хийсэн боловч энэ алхамд дидактик шийдэл хийх шаардлага байсаар байдаг. Тухайлбал, өнгөний зохицол, дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн алхамд шийдэж болдог.

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах зөвлөмж

Зураг, Видео зэрэг материалыг хичээлийн тексттэй зохицуулан оруул. Хичээлийн текстийг дэлгэцэд бүтнээр нь багтаа. Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэнд 15-аас дээш мөр

оруулахгүй байх. Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээ. Дэлгэцэн дэх текстэд 2-оос илүү параграф бүү холь.

Цахим хэрэглэгдэхүүн нь дидактик боловсруулалтаас гадна сургах програмын шинжийг агуулсан байх шаардлагатай байдаг.