20
Монгол хэлний Монгол хэлний Зөв бичгийн дүрэм Зөв бичгийн дүрэм 2010 он

монгол xэлний зөв бичиx дүрэм

Embed Size (px)

Citation preview

Page 1: монгол xэлний зөв бичиx дүрэм

Монгол хэлний Монгол хэлний Зөв бичгийн дүрэмЗөв бичгийн дүрэм

2010 он

Page 2: монгол xэлний зөв бичиx дүрэм

Албан баримт бичгийг боловсруулахдаа төрийн албан ёсны хэлний хуулийг баримтлан, утга зохиолын хэм хэмжээний дагуу, одоогийн мөрдөгдөж буй хэлзүйн дүрмийг баримтлан боловсруулдаг.

Иймд албан бичиг хөтлөлтөд хамгийн их алддаг цөөн тооны дүрмийг тайлбарлая.

Page 3: монгол xэлний зөв бичиx дүрэм

Ерөнхий дөрвөн дүрэм байдаг ба тодорхой нэлээд олон дүрэм бий.

Тодорхой дүрмүүд зөрчилдсөн үед ерөнхий Тодорхой дүрмүүд зөрчилдсөн үед ерөнхий дүрмийг баримтлан бичих ёстой. дүрмийг баримтлан бичих ёстой.

ЗЗөв бичөв бичгийн дүрэмгийн дүрэм

ЕрөнхийЕрөнхий ТодорхойТодорхой

Page 4: монгол xэлний зөв бичиx дүрэм

ЗӨВ БИЧИХ ЕРӨНХИЙ ДҮРЭМЗӨВ БИЧИХ ЕРӨНХИЙ ДҮРЭМ

Page 5: монгол xэлний зөв бичиx дүрэм

Эгшигт гийгүүлэгч аль тод сонстох талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Эгшигт гийгүүлэгчид долоон үсэг ордог учир 7-ийн тэмдгээр тэмдэглэе. Эдгээр нь м, н, г, л, б, в, р хэмээх долоон үсэг юм.

Жишээлбэл: асар,насал, тайвшир, газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ.

Гажилт:Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын г нөхцөл эгшиггүй бичигдэж болно. Жишээлбэл: байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт.

Page 6: монгол xэлний зөв бичиx дүрэм

Ц, ж, з, с, д, т, ш, ч, х есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ. Заримдаг гийгүүлэгчид 9 үсэг ордог учраас 9-ийн тоогоор тэмдэглэе. Үүнийг цээжлэхдээ “Цоожоо засаад тушаачих”“Цоожоо засаад тушаачих” гэнэ.

Заримдаг гийгүүлэгч эгшигт гийгүүлэгчийн Заримдаг гийгүүлэгч эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө хойноо эгшиггүй орж болно.дараа өмнө хойноо эгшиггүй орж болно.Жишээлбэл: зугт, бялх, давт, тэнц, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмж гэх мэт.

Тусгай бичигддэг л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ. Жишээлбэл: сайн л байна. Хоёр нь үлджээ. гэх мэт

Page 7: монгол xэлний зөв бичиx дүрэм

Гажилт: Үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй.

Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт.

Заримдаг гийгүүлэгч нь заримдаг Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.

Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.

Page 8: монгол xэлний зөв бичиx дүрэм

Гажилт: Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэля: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.

Үйлт нэрийн -х /ирээдүй цагаар тодотгон холбох -х/ нөхцөл өмнөө заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: хэлэх, бодох, унших, гарахад, үзэхээр

Нэг доор 2 өөр эгшгийг хэлэхгүй ба бичихгүй. Жишээлбэл: дэлхийгээс, ээжтэйгээ

Page 9: монгол xэлний зөв бичиx дүрэм

ЗӨВ БИЧИХ ТОДОРХОЙ ЗӨВ БИЧИХ ТОДОРХОЙ ДҮРЭМДҮРЭМ

Page 10: монгол xэлний зөв бичиx дүрэм

I.I.-ы, -ий -г зөв бичих дүрэм-ы, -ий -г зөв бичих дүрэм

1. Эр үгэнд "-ы"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана. Эр үг гэдэг нь эр эгшиг орсон үг юм. Эр эгшигт - а, -о, -у, -я, -ё, -ю/у/ үсгүүд орно.Жишээлбэл: анхны, хоолны, улсын, яамны, юмыг, оёдлын

2. Эм үгэнд "-ий"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана. Эм үг гэдэг нь эм эгшиг орсон үг юм. Эм эгшигт - э, -ө, -ү, -е, -ю/ү/ үсгүүд орно.Жишээлбэл: эхний, өвөөгийн, үеийн, Юүдэнгийн

Page 11: монгол xэлний зөв бичиx дүрэм

3. Ж, Ч, Ш, Ь, И, Г-үсгүүдээр төгссөн бүх үгэнд "-ий" -ээр эхэлсэн нөхцөл залгана.

Жишээлбэл:багажийг, цоожийг, туужийг сурагчийн, ачийг, жолоочийн, багшийн, ханшийг, хушийг морийг, говийн, толийг, салхийг, тархийг, горхийг, цагийн, байшингийн, нутгийн

Page 12: монгол xэлний зөв бичиx дүрэм

II. Гээгдэх эгшгийн дүрэмӨмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. эГ + ээ = эГээ

э - богино эгшиг, ээ - урт эгшиг, Г-гийгүүлэгчЖишээлбэл: эгшиг + ийн = эгшгийн,эгшиг + ийн = эгшгийн,

дүрэм + ээ = дүрмээ, зураг + ийн = зургийндүрэм + ээ = дүрмээ, зураг + ийн = зургийн

Богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн богино эгшиг нь гээгдэнэ. э + ээ = э ээЖишээлбэл: арга + ыг = аргыгарга + ыг = аргыг сана + уул = сануулсана + уул = сануул

олго + оод = олгоодолго + оод = олгоод бодлого + ыг = бодлогыгбодлого + ыг = бодлогыг

Page 13: монгол xэлний зөв бичиx дүрэм

Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэнтөгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэнзалгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэж, хоёрөмнөх балархай эгшиг гээгдэж, хоёргийгүүлэгчийн хооронд эгшийг жийрэглэнэ.гийгүүлэгчийн хооронд эгшийг жийрэглэнэ.

эГ + ээ = эГэээГ + ээ = эГээ

Жишээлбэл: Жишээлбэл: дөрөв + н = дөрвөндөрөв + н = дөрвөнучир + л = учралучир + л = учрал бусад + д = бусдадбусад + д = бусдадцэцэг + с = цэцгэсцэцэг + с = цэцгэс

Page 14: монгол xэлний зөв бичиx дүрэм

III. Эгшиг гээгдэхгүй тохиолдлуудБалархай эгшиг нь дараах тохиолдлуудад гээгдэхгүй. Энэ нь үндсэндээ гээгдэх эгшгийн эГ + ээ = эГээ энэхүү дүрмийг зөрчиж байгаа тохиолдлууд юм.Оноосон нэрийн балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Баатар + ын = Баатарын Дэлгэр + ээс = Дэлгэрээс Орхон + ы = Орхоны

Эгшигт гийгүүлэгч эгшиггүйд хүрвэл балархай эгшгийг нь гээхгүй. Жишээлбэл: шийдвэр + ийг = шийдвэрийг онцлог + оос = онцлогоос урлаг + ийн = урлагийн

Page 15: монгол xэлний зөв бичиx дүрэм

Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгчийн балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: нөхцөл + ийн = нөхцөлийн сонссон + оо = сонссоноо ачтан + ыг = ачтаныг

Үйлт нэрийн -х /ирээдүй цагаар тодотгон холбох нөхцөл/ -ийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: бодох +оор = бодохоор нэмэх + ийг = нэмэхийг явах + аас = явахаас

Page 16: монгол xэлний зөв бичиx дүрэм

Ялгах эгшгийг гээхгүй. Жишээлбэл: ургац + аа = ургацаа үнэн +ийг = үнэнийг онгоц + оор = онгоцоор

Ж, Ч, Ш-ээс бусад гийгүүлэгчийн дараа орсон и эгшгийг урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад гээхгүй. Жишээлбэл: тамир +ын= тамирын охин + оос= охиноос тохир + оод = тохироод

Галав, төлөв хэмээх үгсийн балархай эгшгийг гээхгүй. Учир нь балархай эгшгийг гээсэн тохиолдолд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөнө. Жишээлбэл: галав + ын = галавын төлөв + ийн = төлөвийн

Page 17: монгол xэлний зөв бичиx дүрэм

IV. Зөөлний тэмдэг/ь/ и болох эсэх

Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг хэвээрээ байна. 7ь + 9 = 7ь9

Жишээлбэл: зорь + ж = зорьж тарь + сан = тарьсан хумь + жээ = хумьжээ

Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 7ь + 7 = 7и7

Жишээлбэл: зорь + но = зорино тарь + лаа = тарилаа хумь + в = хумив

Page 18: монгол xэлний зөв бичиx дүрэм

Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 9ь + 9 = 9и9

Жишээлбэл: захь + дал = захидал ахь + ц = ахиц сахь + сугай= сахисугай

Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 9ь + 7 = 9и7

Жишээлбэл: захь + на = захина ахь + лаа = ахилаа сахь + в = сахив

Page 19: монгол xэлний зөв бичиx дүрэм

Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйлт нэрийн - х нөхцөлийг залгахад ь нь и үсэг болно. 7ь + х = 7их

Жишээлбэл: зорь + х = зорих тарь + х = тарих хумь + х = хумих

Page 20: монгол xэлний зөв бичиx дүрэм

Анхаарал тавьсанАнхаарал тавьсанта бүхэнд баярлалаата бүхэнд баярлалаа