25
ГХГЗЗГ -ын даргын 2015 оны 8 сарын 19 өдрийн А/188 тушаалын хавсралт Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах дотоод журам Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмын зорилго нь: 1.1.1 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /цаашид “байгууллага” гэх/-ын албан хэрэгцээнд ашиглаж буй компьютер, түүний дагалдах төхөөрөмжүүдийг эзэмшигч тус бүрээр хүчин чадал, тоо хэмжээгээр нь бүртгэлийн нэгдсэн сан байгуулах, хэрэглэгчийг бүртгэх ашиглалтанд хяналт тавих; 1.1.2 Байгууллагын хэмжээнд ажиллах серверүүд, тэдгээрийн зориулалтыг тодорхойлох; 1.1.3 Серверийн өрөөнд нэвтрэх, мэдээллийг нөөцлөх, түүний давтамжийг тогтоох, хэрэглэгчийн боловсруулсан албан мэдээллийн нууцлал, хамгаалалтыг хангах; 1.1.4 Мэдээллийн системийн хамгаалалт, түүний найдвартай ажиллагааг хангах; 1.1.5 Цахим шуудан дамжуулалт, цахим хуудасны дизайн, түүнд мэдээллийн шинэчлэлт хийх; 1.1.6 Компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжид баримтлах стандарт мөрдүүлэх; 1.1.7 Мэдээллийн системд хүндрэл гэмтэл гарсан нөхцөлд арга хэмжээ авах; 1.1.8 Бүртгэлийн нэгдсэн системд нэгдсэн тохиргоо хийх болон эдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино; 1.2 Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах үйл ажиллагаа нь Монгол улсын хуулиуд, салбарын хууль тогтоомж, төрийн нууцтай холбоотой дараах хууль эрх зүйн баримт бичгүүд болон энэхүү журмаар зохицуулагдана. Үүнд: “Архивын тухай”; “Төрийн нууцын тухай”; “Төрийн нууцын жагсаалт батлах тухай”; “Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай”; “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”; “Хөдөлмөрийн тухай хууль”; “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”; Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 213 дугаар зарлигийн хавсралтаар баталсан “Монгол улсын төрийн нууцыг хамгаалах журам”; ГХГЗЗГ-ын “Төрийн нууцыг хадгалах, хамгаалах дотоод журам”; ГХГЗЗГ–ын “Газрын харилцааны мэдээллийн төвөөс баримт /нууц болон нууц биш/ ашиглуулах, буцаан авах, баримтын төвд баримт хүлээн авах журам”.

10 mt juram_20160519_(160520161541)

  • Upload
    hibmb

  • View
    34

  • Download
    4

Embed Size (px)

Citation preview

Page 1: 10 mt juram_20160519_(160520161541)

ГХГЗЗГ -ын даргын 2015 оны 8 сарын 19

өдрийн А/188 тушаалын хавсралт

Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах

дотоод журам

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь:

1.1.1 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /цаашид “байгууллага”

гэх/-ын албан хэрэгцээнд ашиглаж буй компьютер, түүний дагалдах

төхөөрөмжүүдийг эзэмшигч тус бүрээр хүчин чадал, тоо хэмжээгээр нь бүртгэлийн

нэгдсэн сан байгуулах, хэрэглэгчийг бүртгэх ашиглалтанд хяналт тавих;

1.1.2 Байгууллагын хэмжээнд ажиллах серверүүд, тэдгээрийн зориулалтыг

тодорхойлох;

1.1.3 Серверийн өрөөнд нэвтрэх, мэдээллийг нөөцлөх, түүний давтамжийг

тогтоох, хэрэглэгчийн боловсруулсан албан мэдээллийн нууцлал, хамгаалалтыг

хангах;

1.1.4 Мэдээллийн системийн хамгаалалт, түүний найдвартай ажиллагааг

хангах;

1.1.5 Цахим шуудан дамжуулалт, цахим хуудасны дизайн, түүнд

мэдээллийн шинэчлэлт хийх;

1.1.6 Компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжид баримтлах стандарт

мөрдүүлэх;

1.1.7 Мэдээллийн системд хүндрэл гэмтэл гарсан нөхцөлд арга хэмжээ

авах;

1.1.8 Бүртгэлийн нэгдсэн системд нэгдсэн тохиргоо хийх болон эдгээртэй

холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино;

1.2 Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах үйл ажиллагаа нь Монгол

улсын хуулиуд, салбарын хууль тогтоомж, төрийн нууцтай холбоотой дараах хууль

эрх зүйн баримт бичгүүд болон энэхүү журмаар зохицуулагдана. Үүнд:

“Архивын тухай”;

“Төрийн нууцын тухай”;

“Төрийн нууцын жагсаалт батлах тухай”;

“Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай”;

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”;

“Хөдөлмөрийн тухай хууль”;

“Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 213 дугаар зарлигийн

хавсралтаар баталсан “Монгол улсын төрийн нууцыг хамгаалах журам”;

ГХГЗЗГ-ын “Төрийн нууцыг хадгалах, хамгаалах дотоод журам”;

ГХГЗЗГ–ын “Газрын харилцааны мэдээллийн төвөөс баримт /нууц

болон нууц биш/ ашиглуулах, буцаан авах, баримтын төвд баримт хүлээн авах

журам”.

Page 2: 10 mt juram_20160519_(160520161541)

1.3 Энэхүү журамд хэрэглэсэн зарим нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1 “Мэдээллийн систем” гэж байгууллагын бүх төрлийн тоон (файл,

цахим шуудан гэх мэт) мэдээллийн урсгалыг оновчтой зохицуулах, шийдвэр

гаргахад шаардлагатай мэдээллээр удирдлагыг хангах зорилгоор ашиглаж байгаа

програм болон техник хангамжийн иж бүрдлийг;

1.3.2 “Нэгдсэн удирдлага” гэж байгууллагын бүх компьютер, сүлжээний

техник хангамжуудыг нэгдсэн зохион байгуулалтаар удирдах хяналт тавих иж

бүрдэл систем (Domain controller)-ийг;

1.3.3 “Системийн хэрэглэгч гэдэг” гэж мэдээллийн системийг ашиглаж буй

байгууллагын ажилтанг;

1.3.4 “Системийн администратор” гэж мэдээллийн системийг хариуцан

ажиллаж буй ажилтанг;

1.3.5 “Техник хангамж хариуцсан мэргэжилтэн” гэж мэдээллийн

технологийн асуудал хариуцсан нэгжийн техник, тоног төхөөрөмжийн засвар,

үйлчилгээ хариуцсан ажилтанг;

1.3.6 “Эрх бүхий ажилтан” гэж байгууллагын мэдээллийн зангилаа,

серверийн өрөөнд албан ажлаа гүйцэтгэх шаардлагатай ажилтанг;

1.3.7 “Нэгжийн менежерүүд” гэж байгууллагын нэгжийн дарга нарыг;

1.3.8 “Бусад байгууллага” гэж хамтын ажиллагаатай төрийн байгууллага,

яам, агентлаг, бусад байгууллагуудыг.

1.4 Энэхүү журмыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Газрын

даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

1.5 Нэгжийн менежерүүд харъяалах нэгжийн ажилтнуудад журмыг мөрдлөг

болгон ажиллуулах үүргийг хүлээнэ.

1.6 Байгууллага нь Байгууллагын мэдээллийн технологи, системийн техникийн

баримт бичигтэй байх ба түүний хөтлөлт, боловсруулалтыг Мэдээллийн

технологийн асуудал хариуцсан нэгж хариуцна. /Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар нэмж оруулсан/

1.7 Байгууллагын мэдээллийн технологи, системийн техникийн баримт бичиг нь

байгууллагын нууцад хамаарах ба түүнийг Газрын даргын тушаалаар батлана.

/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар нэмж оруулсан/

1.8 Байгууллагын мэдээллийн технологи, системийн техникийн баримт бичгийн

өөрчлөлт, шинэчлэлт, баяжилтыг тухай бүр хийнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар нэмж оруулсан/

1.9 Байгууллагын мэдээллийн технологи, системийн техникийн баримт бичгийг

2 хувь үйлдэж Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, Мэдээллийн

төвд тус тус хадгална. /Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар нэмж оруулсан/

Page 3: 10 mt juram_20160519_(160520161541)

Хоѐрдугаар бүлэг. Компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжүүдийг

бүртгэх

2.1 Байгууллагын хэмжээнд хэрэглэгдэж буй бүх компьютер, түүний дагалдах

тоног төхөөрөмж нь бүртгэлтэй байна.

2.2 Салбарын хэрэглээний сервер, хурал, сургалтын зориулалт бүхий

компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмж нь мөн бүртгэлтэй байна.

2.3 Компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн ерөнхий бүртгэл нь

байгууллагын үндсэн хөрөнгө, материал хариуцсан нягтлан бодогчид байна.

Дэлгэрэнгүй бүртгэлийн мэдээллийг мэдээллийн технологийн асуудал хариуцсан

нэгжийн техник хангамж хариуцсан мэргэжилтэн нэгдүгээр хавсралтад үзүүлсэн

маягтын дагуу бүртгэнэ.

2.4 Байгууллагын ажилтан өөрийн эзэмшилд байгаа компьютер түүний

дагалдах тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн байлгах үүрэгтэй.

2.5 Компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжид тавьсан лац, түгжээг

хөдөлгөх, онгойлгохыг хориглоно.

2.6 Ажилтан ажлын шаардлагаар өөрийн компьютерт ямар нэгэн дагалдах

хэрэгсэл болон нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулах шаардлага гарвал уг

тоног төхөөрөмжийг мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжид мэдэгдэж

бүртгэлд хамруулж суурилуулна.

2.7 Системийн хэрэглэгч туршилтын болон ажлын ачаалалын шаардлагаар

нэмэлт компьютерийг хэрэглэх бол мэдээллийн технологийн асуудал хариуцсан

нэгжид мэдэгдэж зөвшөөрөл авна.

2.8 Ажлаас чөлөөлөгдсөн системийн хэрэглэгчийн компьютер, түүний дагалдах

тоног төхөөрөмж, эвдрэл гэмтэл гарсан нь актаар тогтоогдсон компьютер, түүний

дагалдах тоног төхөөрөмж нь мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжид

бүртгэлтэй байна.

2.9 Дахин ашиглах боломжгүй нь актаар тогтоогдсон компьютер, түүний

дагалдах тоног төхөөрөмжийг мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж

байгууллагын эд хөрөнгө хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

2.10 Байгууллагын хэрэглээний компьютер, шаардлагатай хүчин чадлын

үзүүлэлт, хариуцах ажилтны жагсаалтыг байгууллагын техник хангамж хариуцсан

мэргэжилтэн хагас жилд нэг удаа гарган Газрын даргаар батлуулна.

Гуравдугаар бүлэг. Нэгдсэн удирдлага, хэрэглэгчийн бүртгэл

3.1 Байгууллагын бүтцэд хамаарах бүх нэгж, хэрэглэгчийн бүх компьютер

нэгдсэн удирдлага (домайн) –д холбогдсон, зөвшөөрөгдсөн хорт кодны эсрэг

програм хангамжтай байна.

3.2 Системийн администратор, техник хангамж хариуцсан мэргэжилтэн нь

байгууллагын бүтцэд хамаарах бүх нэгж, хэрэглэгчээс аюулгүй байдлын

шаардлага, ашиглалтын горимыг сахиж ажиллахыг шаардах эрхтэй.

3.3 Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан, ажлын байр өөрчлөгдсөн

болон шинээр томилогдсон тохиолдолд мэдээллийн технологийн асуудал

хариуцсан нэгжид хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн энэхүү журмын

хоѐрдугаар хавсралтын дагуу тухай бүр бүртгэж өгнө.

Page 4: 10 mt juram_20160519_(160520161541)

3.4 Журмын 3.3-т дурьдсан мэдээллийг техник хангамж хариуцсан мэргэжилтэн

хүлээн авч хэрэглэгчийн бүртгэлийг хөтөлж, системд шинээр бүртгэх, өөрчлөлт

оруулах ажлыг хариуцан гүйцэтгэж, файлыг хүний нөөцийн асуудал эрхэлсэн

мэргэжилтэн, холбогдох нэгжийн ахлах мэргэжилтэнг байлцуулан гуравдугаар

хавсралтын дагуу хүлээлгэн өгнө.

3.5 Хэрэглэгч нь байгууллагын нэгдсэн удирдлага (домайн), байгууллагын

удирдлагын систем, дотоод мессенжер, цаг бүртгэлийн системд заавал

бүртгэлтэй, хэрэглэгчийн эрхтэй байна.

3.6 Түр ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтныг байгууллагын дотоод сүлжээнд

холбох болон мэдээллийн системд нэвтрүүлэх бол мэдээллийн технологийн

асуудал хариуцсан нэгжийн даргаас зөвшөөрөл авч техник хангамж хариуцсан

мэргэжилтэн эрхийг нээж өгнө.

3.7 Системд нэвтрэх түлхүүр үгийг системийн администратор доорх стандартын

дагуу гаргаж өгнө:

3.7.1 Зургаагаас дээш тэмдэгттэй байх;

3.7.2 Санахад хялбар байх;

3.7.3 Тусгай тэмдэгт ашигласан байж болох;

3.7.4 Олон нийтэд хэвшмэл хэрэглэгддэг үг, нэр оруулахгүй байх;

3.7.5 Том, жижиг үсэг холилдсон байж болох;

3.7.6 Yсэг, тоо холилдсон байж болох.

3.8 Системийн хэрэглэгч нь өөрийн компьютер дээр шууд харьяалан удирдах

даргын зөвшөөрөлгүйгээр хүн суулгах, компьютерийг түгжилгүй (screen lock, log off

хийлгүй) орхиж явах, нэвтрэх түлхүүр үгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

3.9 Хэрэглэгчийн компьютерт түлхүүр үг солих сануулга гарч ирсэн, хэн нэгэнд

задруулсан үед заавал солино.

3.10 Нууц үг солих сануулга гарч ирээгүй үед нэгдсэн удирдлагын

тусламжтайгаар улирал тутам нууц үгийг заавал солино.

3.11 Системийн хэрэглэгч ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд техник хангамж

хариуцсан мэргэжилтэн мэдээллийг нөөцлөн авч хандах эрхийг хаан файлыг

хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн, холбогдох нэгжийн ахлах

мэргэжилтэнг байлцуулан гуравдугаар хавсралтын дагуу хүлээн авна.

Дөрөвдүгээр бүлэг. Системийн хамгаалалт, аюулгүй байдал

4.1 Системийн хэвийн ажиллагааг мэдээллийн технологийн асуудал хариуцсан

нэгж хариуцна.

4.2 Гадаад, дотоод сүлжээ, цахим шуудан, цахим хуудасны серверүүдэд

интернэтээс гадны этгээд хандаж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах, чухал

мэдээлэл татаж авах боломжийг хааж тус бүрт нь ялгаатай хамгаалалтын систем

(FireWall)-ийг суурилуулан, тохиргоог хийнэ.

4.3 Байгуулагад сургалт явуулахад шаардлагатайгаас бусад тохиолдолд

утасгүй сүлжээ(wireless) хэрэглэхгүй.

4.4 Системд ажиллаж байгаа тухайн ажилтны хийсэн бүх үйлдлүүд, хаашаа

нэвтэрсэн, ямар үйлдэл хийсэн зэрэг нь лог мэдээлэл болон бүртгэгдэж байхаар

тохируулна. Лог мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлалыг системийн

администратор хариуцан ажиллана.

Page 5: 10 mt juram_20160519_(160520161541)

4.5 Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн ажилтнууд сүлжээний

хаяг болон сүлжээний бүтцийн зургийг гадны этгээдэд дамжуулахыг хориглоно.

4.6 Сервер, ухаалаг сүлжээний төхөөрөмжид хандах хамгийн дээд эрхтэй

хэрэглэгчийн түлхүүр үгүүдийг эзэмшиж, нууцлах мэдээллийн технологийн

асуудал хариуцсан нэгжийн дарга, системийн администратор хүлээнэ. Түлхүүр үг

болон серверийн чухал тохиргоог цаасан дээр хэвлэн бүртгэж серверийн өрөөний

шүүгээнд болон мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн даргад

хадгалуулна.

4.7 Серверийн өрөөний шүүгээний түлхүүр нь мэдээллийн технологийн асуудал

хариуцсан нэгжийн даргад хадгалагдана.

4.8 Байгууллагын нууцын болон серверийн өрөөнүүд бичлэг хийх боломжтой

камераар тоноглогдсон байна. Хяналтын камеруудын бичлэг хадгалах

төхөөрөмжийн хэвийн ажиллагааг системийн администратор хариуцна.

Камеруудын бичлэгийг системийн администратор, болон мэдээллийн технологийн

асуудал хариуцсан нэгжийн дарга, нууцын асуудал эрхэлсэн нэгжийн дарга,

байгууллагын нууцын эрхлэгч харах эрхтэй байна.

4.9 Системийн аюулгүй байдлын үүднээс хэрэглэгчид дараах зүйлсийг

хориглоно:

4.9.1 Өөрийн хариуцаж буй компьютерт зөвшөөрөлгүйгээр гадны хүнээр

засвар үйлчилгээ хийлгэх;

4.9.2 Ажлын өрөө, байрлалаа шилжүүлэх тохиолдолд дур мэдэн сүлжээний

утсыг солих;

4.9.3 Мэдээлэл хадгалсан TAPE, CD, DVD, BD, USB тээгч, Memory card

зэргийг буруу хадгалах, гэмтээх, үрэгдүүлэх;

4.9.4 Компьютерт тохируулсан сүлжээний тохиргоог дур мэдэн өөрчлөх;

4.9.5 Байгууллагын бус компьютер, зөөврийн хэрэгсэл, утасгүй сүлжээний

төхөөрөмж сүлжээнд холбон ажиллуулах, түүнээс мэдээлэл солилцох.

Тавдугаар бүлэг. Сервер, түүний зориулалт, серверийн өрөөнд нэвтрэх

5.1 Дараах зориулалт бүхий серверүүд байна:

5.1.1 “Файл сервер” байгууллагын файл хадгалах үндсэн сервер,

зориулалт нь бүх ажилтнуудын албан файлуудыг энэ серверт хадгалж,

нөөцлөлтийг тогтсон графикийн дагуу авч чухал мэдээлэл устаж үгүй болох

эрсдэлээс хамгаалах;

5.1.2 “Цахим шуудангийн сервер” интернэт цахим шуудангийн

үйлчилгээгээр дотоод болон гадаад орчинд мэдээлэл солилцох;

5.1.3 “Цахим хуудасны сервер” байгууллагын цахим хуудсыг интернэтэд

тавих, цахим хуудсаар шаардлагатай сурталчилгаа, танилцуулга мэдээллийг цаг

тухайд нь олон нийтэд хүргэх;

5.1.4 “Системийн үйл ажиллагааны сервер” байгууллагын нэгдсэн

удирдлагын зохион байгуулалт, хорт кодны програм хангамжийн удирдлага,

байгууллагын удирдлагын электрон систем, дотоод мессенжер зэрэг байгууллагыг

тогтмол үйл ажиллагаагаар хангах;

Page 6: 10 mt juram_20160519_(160520161541)

5.1.5 “Өгөгдөл хадгалах сервер” байгууллагын үндсэн бүртгэлийн системд

боловсруулсан өгөгдлийн баазуудыг хадгалах;

5.2 Серверийг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно. Ажлын шаардлагын

дагуу туршилтын үйл ажиллагаа явуулахдаа системийн администратороос

зөвшөөрөл авч туршилт хийх сервер зохион байгуулуулна.

5.3 Байгууллага сервер, түүний үйлдлийн систем, дагалдах програм хангамжийг

албан ѐсны эрхтэй байх нөхцлийг ханган ажиллана.

5.4 Серверийн өрөөнд байгууллагын мэдээллийн төв зангилаа байрлах ба үүнд

мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн эрх бүхий ажилтан нэвтэрч

орно.

5.5 Бусад байгууллагын ажилчид албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас

серверийн өрөөнд нэвтрэх тохиолдолд дөрөвдүгээр хавсралтын мэдээллийг

бүрдүүлж мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн даргын

зөвшөөрлөөр нэвтрэнэ.

5.6 Серверийн өрөөний температур, чийгшил, ус алдалт, цахилгааны доголдол,

галын аюул, гадны халдлага зэрэг осол аюулаас урьдчилан сэргийлэхэд

шаардлагатай нөхцөл бүрдүүлж, багаж хэрэгслээр тоноглоно.

5.7 Системийн хэвийн ажиллагаа алдагдсан тохиолдолд шалтгааныг системийн

администратор тогтоох бөгөөд ямар хугацаанд засварлаж дуусгахыг ойролцоогоор

тогтоож, эсхүл гадны байгууллагаас болж хэвийн ажиллагаа алдагдсан болон нэн

даруй тухайн байгууллагатай холбоо барьж, ямар хугацааны дараа хэвийн

ажиллагаанд орох талаар нийт ажиллагсдад мэдээлнэ.

5.8 Системийн хэвийн ажиллагаа алдагдсаны улмаас компьютер, тоног

төхөөрөмжид гэмтэл гарч байгууллагаас гадагш гаргах шаардлагатай бол нэгжийн

дарга нараас зөвшөөрөл авна.

5.9 Тоног төхөөрөмжийн ашиглалт, элэгдэл хорогдлыг бүртгэлийн маягтанд

бүртгэж, хугацаа дууссан тохиолдолд уг сервер болон тоног төхөөрөмжид байрлаж

буй тохиргоо, програм хангамжийг өөр серверт системийн администратор

шилжүүлж хэвийн үйл ажиллагаанд оруулна.

5.10 Серверийн өрөөнд нэвтрэх зөвшөөрөлтэй ажилтан нэвтрэхдээ өрөөний

бүрэн бүтэн найдвартай ажиллагааг дараах дарааллын дагуу өдөр бүр шалгана.

5.10.1 Серверийн өрөөний цоожны бүрэн бүтэн байдлыг шалгах;

5.10.2 Серверийн өрөөний агааржуулагчийн хэвийн ажиллагаа,

температурын заалтыг шалгах;

5.10.3 Серверийн өрөөний дүрс бичлэг хийж байгаа эсэх, бичлэгийн

хадгалалт зөв хийгдэж байгаа эсэхийг шалгах;

5.10.4 Сервер болон сүлжээний төхөөрөмжүүдийн цахилгаан хэвийн үйл

ажиллагаатай байгаа эсэхийг шалгах;

5.10.5 Гал унтраах хэрэгсэл бүрэн бүтэн, шаардлагатай газартаа байгаа

эсэхийг шалгах;

5.10.6 Шилэн кабелийн холболтуудыг шалгах;

5.10.7 Цахилгааны эх үүсвэр тасарсан үед нэмэлт сэлгэн залгах цахилгаан

үүсгүүр бэлэн байдалд байлгах. Нэмэлт цахилгаан үүсгүүрийн холболт байгаа эсэх

болон аюулгүй байдлыг шалгах;

Page 7: 10 mt juram_20160519_(160520161541)

5.11 Ажлын бус цагаар цахилгаан тасарсан тохиолдолд 10-20 минутын дотор

байрны захиргаа Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн ажилтанд

утсаар мэдэгдэнэ. Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж байрны

захиргаатай байгуулах байр ашиглалтын гэрээнд шаардлагатай тохиолдолд

холбоо барих ажилтны нэр, утасны жагсаалтын хамт тусгаж өгнө;

5.12 Байгууллагын төв сервертэй холбогдон ажиллах харъяа

байгууллага(аймаг)-уудын серверүүдийг тухайн орон нутагт тавдугаар хавсралтын

дагуу бэлтгэн байршуулж хэвийн ажиллагааг хангана. Сервер, түүний дагалдах

тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг харъяа байгууллага (аймаг)-уудын

мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцна.

5.13 Серверийн өрөөнд улирал тутамд, шаарлагатай тохиолдолд тухай бүр

техникийн засвар, 7 хоног бүр чийгтэй цэвэрлэгээг цахилгаан үүсгүүрүүдтэй

болгоомжтой харьцах зэрэг аюулгүй ажиллагааг ханган тогтмол хийлгэнэ. Уг

ажлыг системийн администратор хариуцан нэгжийн мэргэжилтнүүдийг оролцуулан

гүйцэтгэнэ.

Зургадугаар бүлэг. Мэдээлэл, мэдээллийн системийн нөөцлөлт, түүний

давтамж, нууцлал хамгаалалт

6.1 Файл сервер дээрх албаны файлууд, өгөгдлийн сангийн сервер дээрх

өгөгдөл нөөцлөх ажлыг мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн

ажилтан гүйцэтгэнэ.

6.2 Файл серверийн системийн хэрэглэгч нь нөөцлөлийн хэмжээг багасгахын

тулд файлын давхардлаа арилгах, файл сервер дээрх өөрийн мэдээллийн

хэмжээг хянах үүргийг хүлээнэ. Файлын төрлийн онцлог (зураг, видео дүрс гэх

мэт)-оос хамаарч их хэмжээний мэдээлэл албан зориулалтаар файл серверт

хадгалах шаардлагатай бол Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн

зөвшөөрөл авна.

6.3 Файл серверт ачаалал нэмэгдүүлэх муу үр дагавартай тухайлбал хувийн

чанартай болон дуу, зураг, дүрс бичлэг, тоглоомын програмууд зэрэг мэдээлэл

хадгалахыг хориглоно.

6.4 Ажилтны компьютерт хадгалж байгаа мэдээлэл, цахим шуудан, бусад

мэдээллийг нөөцөлж авахгүй ба хэрэв энэ мэдээлэл устаж үгүй болвол

мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж хариуцахгүй.

6.5 Системийн хэрэглэгч нь өөрийн эрхтэй файл нөөцлөлтийн хэсэгт доорхи

төрлийн файлуудыг зохион байгуулалттайгаар заавал хадгална.

6.5.1 Ажлын байрны тодорхойлолт;

6.5.2 Үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө;

6.5.3 Ажлын тайлан /Тухайлбал: ХШҮ хийсэн ажлын тайлан гм/;

6.5.4 Төсөл хөтөлбөр, Гэрээ;

6.5.5 Явуулсан бичиг;

6.5.6 Ажилтай холбогдолтой судалгааны материалууд;

6.5.7 Сургалтын материалууд;

6.5.8 Бусад.

Page 8: 10 mt juram_20160519_(160520161541)

6.6 Файл серверт нэгжийн нэр бүхий хавтас байх ба энэ хавтаст зөвхөн тухайн

нэгжийн системийн хэрэглэгчид хандах эрхтэй байна. Файл серверт системийн

хэрэглэгчдийн нэр бүхий (хавтас) байх бөгөөд энэ файлуудад тухайн системийн

хэрэглэгч хандах эрхтэй байна.

6.7 Нэгжийн нэр бүхий хавтас, системийн хэрэглэгчдийн нэр бүхий хавтасыг

техник хангамж хариуцсан ажилтан хэрэглэгчийн компьютерт map/зам/-уудыг

холболт хийж өгсөн байна.

6.8 Системийн хэрэглэгч компьютерт бусадтай хамтран ашиглах(Sharing) ямар

нэгэн хавтас байхыг хориглоно.

6.9 Файл серверт буй хавтаст хандах эрхийг тухайн системийн хэрэглэгч дотоод

сүлжээнд нэвтрэх түлхүүр үгээр хязгаарлана.

6.10 Бүх системийн хэрэглэгчид хандах эрхтэй нэг хавтас байх ба хэрэв энэ

хавтасаар нууцын зэрэглэлтэй файл дамжуулж байгаа бол дамжуулалт дууссаны

дараа харилцаж байгаа системийн хэрэглэгч заавал файлыг устгах ѐстой. Файлыг

устгаагүйгээс системийн бусад хэрэглэгч уг файлыг нээж ашигласан бол

мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж хариуцахгүй.

6.11 Системийн хэрэглэгч өөрийн боловсруулсан аливаа мэдээллүүдээ тодорхой

хугацааны дараа өөрөө болон бусад этгээд олоход хялбархан байдлаар

төрөлжүүлэн каталогижуулах үүрэгтэй.

6.12 Системийн хэрэглэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажлын

холбогдолтой файлыг дөрөвдүгээр хавсралтын дагуу хүлээлгэн өгнө.

6.13 Гэнэтийн саатлын үед байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх

нөхцлийг бүрдүүлэхийн тулд файл серверт нөөц сервер ажиллуулна.

6.14 Мэдээллийн систем нь нөөцлөлт хийх боломжтой байна. Тухайн

мэдээллийн системийн үйл ажиллагааг хариуцсан системийн администратор нь

энэхүү бодлогыг даган мөрдөж мэдээлэл, мэдээллийн системийн нөөцлөлт хийх

давтамж болон нөөц хувийг хадгалах төхөөрөмжийг сонгоно.

6.15 Мэдээллийн системийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, ямар нэгэн

эрсдэлтэй тохиолдол гарсан үед түүний үйл ажиллагааг бүрэн сэргээхэд

шаардагдах бүхий л мэдээллийг нөөцөлнө. Үүнд:

6.15.1 Тохируулгын мэдээлэл;

6.15.2 Өгөгдлийн сан;

6.15.3 Баримт бичиг.

6.16 Нөөцлөлт хийх тоног төхөөрөмжийг бүртгэж, хамгаалсан орчинд хадгална.

6.17 Нөөц хувийг хадгалахаас өмнө түүний бүрэн бүтэн байдал, уншигдаж байгаа

эсэхийг шалгана.

6.18 Мэдээллийн системийн нөөцлөлт хийх хуваарь

Төрөл Шалгах давтамж

Тохируулгын мэдээлэл Жил бүр

Өгөгдлийн сан Сар бүр

Баримт бичиг Жил бүр

Page 9: 10 mt juram_20160519_(160520161541)

Долдугаар бүлэг. Байгууллагын удирдлагын систем

7.1 Энэхүү байгууллагын удирдлагын системийг мэдээллийн технологи дээр

суурилан байгууллагын удирдахуйн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, ажлын

бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын ажлыг үнэлэх зорилгоор нийт ажилчид

болон холбогдон ажиллах харъяа байгууллага(аймаг)-уудын дарга нар өдөр

тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэглэнэ.

7.2 Байгууллагын удирдлагын систем нь дараах дэд системүүдээс бүрдэнэ.

Үүнд:

7.2.1 Төрийн Бодлого

7.2.1.1 Үндэсний хөгжлийн цогц бодлого;

7.2.1.2 ЗГҮА-ны хөтөлбөр;

7.2.1.3 ЭЗН-ийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

7.2.1.4 Үндэсний хөтөлбөр, төсөл.

7.2.2 Ажлын төлөвлөлт гүйцэтгэл

7.2.2.1 Үйл ажиллагааны төлөвлөгөө;

7.2.2.2 Ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл;

7.2.2.3 Ажлын хэсгийн систем;

7.2.2.4 Ажил хэрэгч саналын систем.

7.2.3 Захиргаа, хүний нөөц

7.2.3.1 Хүний нөөцийн систем;

7.2.3.2 Ажлын цаг бүртгэл;

7.2.3.3 Үүрэг даалгаврын систем;

7.2.3.4 Хурлын систем;

7.2.3.5 захиалгын систем.

7.2.4 Албан хэрэг хөтлөлт

7.2.4.1 Ирсэн бичиг;

7.2.4.2 Явуулсан бичиг;

7.2.4.3 Өргөдөл гомдол;

7.2.4.4 Архивын систем;

7.2.4.5 Баримт бичиг төлөвлөлт.

7.2.5 Хууль, эрх зүй

7.2.5.1 Тушаалын шийдвэрийн систем;

7.2.5.2 Тендерийн систем;

7.2.5.3 Гэрээний систем.

7.2.6 Холбоос линк

7.2.7 E-Office багц систем

7.2.8 E-Office самбар

7.2.9 И-мэйл

7.2.10 Ажлын тэмдэглэл

7.2.11 Хувийн мэдээлэл

7.2.12 Ажлын цаг бүртгэл

7.2.13 Лавлах файлын сан

7.2.14 Зургийн цомог

7.3 Байгууллагын удирдлагын системийн администратор, хэрэглэгчийн эрх,

үүрэг

Page 10: 10 mt juram_20160519_(160520161541)

7.3.1 Байгууллагын удирдлагын системийн администратор нь өдөр тутмын

тасралтгүй үйл ажиллагааг хангаж, хэрэглэгчийн эрхийг холбогдох тушаалын дагуу

үүсгэх, цуцлах, дэд системүүдэд хандах эрхийг ажлын байрны шаардлагын дагуу

олгох болон мэдээллийг бусдад тараахгүй байх үүрэгтэй.

7.3.2 Хэрэглэгч нь байгууллагын удирдлагын системд нэвтрэх нууц үг,

өөрийн болон байгууллагын мэдээллийг гадагш задруулахыг хориглоно.

7.3.3 Хэрэглэгч нь ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох дэд

системүүдэд бичих, унших, хандахгүй байх эрхтэй.

7.3.4 Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

7.4 Ажлын төлөвлөлт гүйцэтгэл системд байгууллагын тухайн жилийн

бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, нэгж бүрийн үйл

ажиллагааны төлөвлөгөө, төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ, үйл

ажиллагааны төлөвлөгөө зэрэг мэдээллийг агуулна.

7.4.1 Байгууллагын тухайн жил бүрийн бүтээгдэхүүн, нийлүүлэлтийг хангах

үйл ажиллагааны төлөвлөгөөг системд оруулах, шинэчлэх ажлыг төлөвлөгөө,

төлөвлөлт, үр дүнгийн гэрээ хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэнэ.

7.4.2 Нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлт болон төрийн

албан хаагчийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлж, дүгнэсэн

мэдээллийг оруулах ажлыг тухайн нэгжийн дарга нар гүйцэтгэнэ.

7.4.3 Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны

төлөвлөгөө, нэгжийн менежертэй байгуулсан гэрээг хэрэглэгч бүр өөрөө оруулах

бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтийг улирал бүр оруулна.

7.5 Захиргаа, хүний нөөцийн системд байгууллагын бүтэц, орон тоо,

ажилтнуудын нэр, албан тушаалын жагсаалт, ажилтны ажлаас чөлөөлөгдсөн,

албан тушаал өөрчлөгдсөн, сургалтад хамрагдсан, шагнагдсан, шийтгэл хүлээсэн

зэрэг мэдээллийг агуулна.

7.5.1 Хүний нөөцийн бүртгэлийг байгууллагын хүний нөөцийн асуудал

хариуцсан мэргэжилтэн бүртгэж, өөрчлөлтийг тухай бүр хийнэ.

7.6 Үйл ажиллагааны төлөвлөгөө дэд системд хэрэглэгч бүр тухайн жилийн үйл

ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн тухайн сард хийж гүйцэтгэх үйл ажиллагааг

долоо хоног бүрээр төлөвлөж, биелэлтийг долоо хоногоор гаргана. Байгууллагын

удирдлагын электрон системийн хэвийн ажиллагаа болон цахилгааны саатал,

техник тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан хэрэглэгч төлөвлөгөөний

биелэлтийг бөглөж, амжаагүй бол мэргэжилтэнд нөхөн бөглөх боломжийг

хэлтсийн даргын зөвшөөрлөөр администратор олгож болно.

7.7 Үүрэг даалгаврын дэд систем: газрын дарга, дэд дарга, нэгжийн дарга

нарын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянах, нэгжийн хурал болон газрын

даргын дэргэдэх Зөвлөлийн хурал, байгууллагын шуурхай зөвлөгөөний тов,

хэлэлцүүлэх асуудал, эдгээрээс гарсан шийдвэр, үүрэг даалгавар тэдгээрийн

биелэлтийн талаарх мэдээллийг агуулна. Мэргэжилтэн өөрт ирсэн үүрэг

даалгавартай танилцах биелэлтийг тайлагнах үүрэгтэй.

7.8 “Хурал бүртгэх", "Хурлаас үүрэг даалгавар өгөх" хэсэгт мэдээлэл оруулах,

хяналт тавих үйл ажиллагааг Захиргааны асуудал хариуцсан нэгжийн холбогдох

мэргэжилтэн гүйцэтгэнэ.

Page 11: 10 mt juram_20160519_(160520161541)

7.9 Албан хэрэг хөтлөлтийн систем: байгууллагын ирсэн болон байгууллагаас

явуулж буй аливаа албан бичиг, даргын тушаал, гэрээ, заавар зэргийн төсөл

боловсруулалт, түүнд өгсөн санал, ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлын

шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл, архивын мэдээллийг агуулна.

7.9.1 Үйл ажиллагааны зохион байгуулалт, ирсэн, явуулсан бичиг, өргөдөл,

гомдлын бүртгэлийг байгууллагын бичиг хэрэг эрхэлсэн мэргэжилтэн хариуцна.

Хэрэглэгч бүр өөрт холбогдох албан бичгийн шийдвэрлэлтийн хугацаанд хяналт

тавьж ажиллана.

7.9.2 Ирсэн, явуулсан бичиг, өргөдөл, гомдлыг бүрэн эхээр нь pdf

өргөтгөлөөр давхар хадгална.

7.10 Дотоод мэдээ, мэдээллийн дэд систем: мэдээ, мэдээлэл зарыг агуулна.

7.11 Форум хэлэлцүүлгийн дэд систем: байгууллагын үйл ажиллагаа, тухайн цаг

үеийн үйл явдалтай холбогдолтой мэдээллээр хэрэглэгчдийн дунд явуулсан санал

асуулга, хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг агуулна.

7.12 Лавлах файлын сан: маягт гэрээний загварууд, сургалтын материал, танин

мэдэхүйн төрөл бүрийн файлуудыг агуулна. Файлын нийт хэмжээ нь тус системд

заагдсанаас хэтрэхгүй байх ба \zip, rar\-ийн програмаар хэмжээг нь багасгасан

байна.

7.13 Зургийн цомог: байгууллагын үйл ажиллагаа, тухайн цаг үеийн үйл

явдалтай холбогдолтой зургийг агуулна.

Наймдугаар бүлэг. Цахим шуудан дамжуулалт, цахим хуудсны дизайн,

мэдээллийн шинэчлэлт, цахим холбооны тухай

8.1 Системийн администратор нь цахим шуудангийн серверийн хэрэглэгчдийн

эрхийг нээх, өөрчлөх, устгах үүрэгтэй.

8.2 Системийн хэрэглэгчид хоорондоо болон бусад харилцагч байгууллагуудтай

заавал байгууллагын албан цахим шуудангаар харилцана.

8.3 Хувийн (yahoomail, gmail) гэх мэт мэйлээр харилцахыг хориглоно.

8.4 Хэрэглэгчид MS Outlook -ийн мэдээллээ улирал тутам архивлаж Файл

серверийн өөрийн нэртэй хавтаст хадгалана.

8.5 Хэрэглэгчид хоорондоо болон бусад харилцагч байгууллагуудтай

байгууллагын албан цахим шуудангаар харилцахдаа дараах зүйлсийг баримтална.

8.5.1 Тухайн цахим шууданг унших хамгийн чухал гэсэн хүний хаягийг /TO/,

харин бусад холбогдох зайлшгүй мэдэх ѐстой гэж үзсэн хүмүүсийн хаягийг /CC/

гэсэн цонхонд оруулах;

8.5.2 Цахим шуудангийн гарчиг(subject) тодорхой ойлгомжтой байх, тухайн

захианы утгыг илэрхийлсэн байх;

8.5.3 Цахим шууданг крилл үсгээр бичих;

8.5.4 Цахим шуудангийн төгсгөлд тухайн ажилтны мэдээлэл байна.

8.6 Цахим шуудан болгоны доор тухайн ажилтны талаарх мэдээлэл байрлах ба

доорх дарааллын дагуу байна.

8.6.1 Өөрийн нэр, эцгийн нэрний эхний үсэг;

8.6.2 Албан тушаал, алба хэлтсийн нэр;

8.6.3 Байгууллагын нэр;

Page 12: 10 mt juram_20160519_(160520161541)

8.6.4 Ажлын утасны дугаар;

8.6.5 Факсын дугаар;

8.6.6 Байгууллагын цахим хаяг.

8.7 Хүлээн авагчийн Интернэтийн хурд удаан байж болох тохиолдолд цахим

шууданд хавсаргаж буй файлыг архив /Zip, RAR etc/-ийн програмаар хэмжээг нь

багасгаж явуулна.

8.8 Цахим шуудангаар албан бус, онцын шаардлагагүй /зураг, дуу, дүрс бичлэг/,

их хэмжээтэй мэдээлэл явуулахыг хориглоно. Хэнээс ирсэн нь тодорхойгүй цахим

шууданг нээлгүй устгана.

8.10 Цахим шуудангийн нөөцлөлийг заавал тусад нь авах шаардлагагүй бөгөөд

ирсэн мэдээллийг ач холбогдлоор нь ангилж, шаардлагатай гэж үзвэл хадгалж,

хэвлэж авч болно.

8.11 Цахим шуудангийн хаягийн нууц үгийг бусдад дамжуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан/

8.12 Байгууллагын албан ѐсны цахим хуудас нь www.gazar.gov.mn,

sdi.gazar.gov.mn байна.

8.12.1 www.gazar.gov.mn цахим хуудсаар байгууллагын үйл ажиллагаатай

холбоотой албан ѐсны мэдээллийг, sdi.gazar.gov.mn цахим хуудсаар орон зайн

өгөгдлийн дэд бүтцийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг

түгээнэ.

8.12.2 Энэ журмын 8.12.1-т дурдсанаас бусад цахим хуудастай байж болох

ба тэдгээр нь байгууллагын үндсэн үйл ажиллагаа, тодорхой бүтээгдэхүүн,

үйлчилгээнд чиглэгдсэн байна. /Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар нэмж оруулсан/

8.13 Системийн хэрэглэгч вэб хуудасны файлын санд нэвтрэхдээ түлхүүр үг

ашиглах бөгөөд түүний нууцлалыг хангаж ажиллана.

8.14 Цахим хуудсыг шинэчлэх системийн хэрэглэгч эзгүй үед орлох системийн

хэрэглэгч томилогдон ажиллана.

8.15 Цахим хуудсанд мэдээлэл оруулах үүрэг бүхий системийн хэрэглэгч цахим

хуудсанд тавих мэдээллийг нэгжийн даргаар хянуулж гарын үсэг зуруулж

баталгаажуулсаны дараа мэдээллийг байрлуулна. Мэдээллийг үнэн зөв сүүлийн

үеийн мэдээлэл байлгах үүргийг холбогдох нэгж хүлээнэ.

8.16 Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж нь цахим хуудсанд

мэдээлэл оруулах заавар, зөвлөмжөөр хангана.

8.17 Цахим хуудсанд байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх мэдээлэл

тавихгүй.

8.18 Цахим хуудсанд оруулах мэдээлэл дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

8.18.1 Цахим хуудсанд тавигдах мэдээллийг монгол хэлээр бэлтгэсэн;

8.18.2 Үсгийн фонт нь Юникод форматтай;

8.18.3 Хавсралтаар оруулж байгаа файлуудыг PDF формат руу хөрвүүлсэн;

8.18.4 Зурган мэдээлэл нь JPEG өргөтгөлтэй 700*500 пиксел нягтаршилаас

ихгүй хэмжээтэй;

8.18.5 Дүрст мэдээлэл нь чанарын шаардлага хангасан байх;

Page 13: 10 mt juram_20160519_(160520161541)

8.18.6 Цахим хуудсанд тавих мэдээллийг холбогдох нэгжийн удирдлага

хянаж, баталгаажуулсан байх/ хэвлэж гарын үсэг зурна/.

8.19 Хурлын нэгдсэн зохион байгуулалтыг Захиргааны чиг үүрэг бүхий нэгж,

хурлын системийн хэвийн ажиллагааг Мэдээллийн технологийн асуудал

хариуцсан нэгж тус тус хариуцах ба хуралд асуудал оруулж буй нэгж хурлын

бэлтгэл ажлыг хангана. /Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар нэмж оруулсан/

8.20 Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж нь цахим хурлыг зохион

байгуулах үүрэг бүхий нэгж, мэргэжилтэнг арга зүй, заавар зөвлөмжөөр хангана. /Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар нэмж оруулсан/

8.21 Цахим хурал зохион байгуулж буй нэгж хурлын тов, хэлэлцэх асуудлын

мэдээлэл, холбогдох танилцуулга материалыг Захиргааны чиг үүрэг бүхий нэгжид

хурал болохоос хамгийн багадаа 1 хоногийн өмнө хүлээлгэн өгнө. Захиргааны чиг

үүрэг бүхий нэгж нь байгууллагын цахим шуудангаар хуралд оролцогчдод

мэдээллэнэ. /Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар нэмж оруулсан/

8.22 Цахим хурлын тэмдэглэл, дүрст бичлэгийг тогтмол, нэг хавтсанд хадгалах

ба хуралд асуудал оруулж буй нэгж тэмдэглэлийг хөтөлнө. /Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны А/150 тоот тушаалаар нэмж оруулсан/

Есдүгээр бүлэг. Програм хангамж боловсруулж нэвтрүүлэх

9.1 Програм хангамжийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг Мэдээллийн

технологийн асуудал хариуцсан нэгж, шаардлагатай бол гадны байгууллагатай

хамтран дараах үе шатаар хэрэгжүүлнэ.

9.1.1 Бодлогын даалгавар боловсруулах: захиалагч нэгжээс боловсруулах

програм хангамжтай холбоотой бүх мэдээлэл, бичиг баримтыг бүрдүүлж

мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжид гаргаж өгнө.

9.1.2 Дүн шинжилгээ хийх: мэдээллийн технологийн асуудал хариуцсан

нэгж нь газар, хэлтсээс гаргаж өгсөн мэдээлэл, баримт бичгүүдтэй танилцаж, дүн

шинжилгээ хийх ба шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулна.

9.1.3 Дизайн: програм хангамжийн шаардлагатай функцүүдийн өгөгдлийн

урсгалын диаграмуудыг боловсруулж, захиалсан нэгж болон Мэдээллийн

технологийн асуудал хариуцсан нэгж алгоритм хийнэ.

9.1.4 Кодчилол: програмыг компьютерийн програмчлалын хэл ашиглан

програмист кодыг боловсруулна.

9.1.5 Шалгах: програмыг зөв, шаардлагын дагуу ажиллаж байгаа эсэхийг

захиалсан нэгж шалгана.

9.1.6 Сургалт: мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж эсвэл

програм хөгжүүлсэн гадны байгууллага хэрэглэгчдэд гарын авлага бэлдэж, сургалт

явуулна.

9.1.7 Бизнест хэрэглэх: үйл ажиллагаанд хэрэглэж эхлэх.

9.1.8 Yйлчилгээ: програмыг хэрэглэх явцад гарсан асуудлуудыг шийдэх.

Page 14: 10 mt juram_20160519_(160520161541)

9.2 Байгууллагын хөрөнгөөр хийгдсэн эсвэл гадны байгууллага, хувь хүн

гэрээгээр хийлгэсэн, засварлуулсан програм хангамж нь байгууллагын өмч байх

бөгөөд эх код, зааврын хамт мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжид

хүлээлгэн өгнө.

9.3 Програм хангамжийн эвдрэл гэмтлийг засварлаж чадахааргүй болсон

тохиолдолд газрын даргын зөвшөөрөл авч гадны байгууллагаас дэмжлэг авч

болно.

Аравдугаар бүлэг. Компьютерийн системд баримтлах стандарт, түүнд

хүндрэл гарсан нөхцөлд авах арга хэмжээ

10.1 Системийн хэрэглэгчид байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж буй

компьютер, мэдээллийн системийг үйлдвэрлэгчээс болон мэдээллийн технологын

асуудал хариуцсан нэгжээс гаргасан ашиглах зааврыг чанд баримтлан ажиллана.

10.2 Нууцлал, аюулгүй байдал, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор

байгууллагад ашиглаж буй компьютеруудын үйлдлийн систем, стандарт

хэрэглээний програмууд нэгдсэн нэг тохируулгатай байна. Тохируулгыг

зургадугаар хавсралтанд заагдсаны дагуу хийнэ.

10.3 Системийн хэрэглэгч өөрийн дураар үйлдлийн систем, програм хангамжийн

тохируулгыг өөрчлөх, дур мэдэн интернэтээр үнэгүй тараагдаж буй төрөл бүрийн

туршилтын програм хангамжуудыг суурилуулахыг хориглоно.

10.4 Системийн хэрэглэгчийн ажлын шаардлагаар нэмэлтээр мэргэжлийн

програм хангамж суурилуулах бол техник хангамж хариуцсан ажилтны

тусламжтайгаар суурилуулна.

10.5 Байгууллагын бүх хэрэглэгчид програм хангамжийн зохиогчийн эрх болон

лицензийн хууль журмыг зөрчихгүй байх үүргийг хүлээнэ.

10.6 Системийн администратор компьютер, тоног төхөөрөмж, сүлжээнд гарсан

доголдлыг засах үүднээс системийн хэрэглэгчийн компьютерт суулгасан ямар

нэгэн програм хангамж болон тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоох эрхтэй.

10.7 Компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмж эвдэрч гэмтсэн, хэвийн

ажиллагаа алдагдсан тохиолдолд засвар, үйлчилгээний програм хангамжид

хандан хүсэлт гарган хүсэлтэд /гэмтлийн төрлөөс хамаарч/ ямар хугацаа зарцуулж

засварласан зэрэг мэдээллүүд байх бөгөөд компьютер хэвийн үйл ажиллагаанд

орсон тохиолдолд хүсэлт гаргагч засвар, үйлчилгээний програм хангамжинд

баталгаажуулсан тэмдэглэл хийнэ.

10.8 Байгууллагын компьютерийн систем, тоног төхөөрөмжийн хэвийн

ажиллагааг дараах байдлаар хангаж ажиллана.

10.8.1 Компьютерт эвдрэл, гэмтэл гарсан, програм хангамж суулгах, солих,

нэмэлт төхөөрөмж залгах нөхцөлд “Байгууллагын удирдлагын электрон систем”-

ын захиалгын дэд системээр техник хангамж хариуцсан мэргэжилтэнд хүсэлтээ

илгээнэ.

10.8.2 Хүсэлтийг техник хангамж хариуцсан ажилтан цахим хэлбэрээр

хүлээн авч нэн даруй шийдвэрлэнэ.

10.8.3 Шийдвэрлэсэн эсэх мэдээллийг баталгаажуулан илгээнэ.

10.8.4 Хэрэв гэмтэл нь програмын гэмтэл байвал техник хангамж хариуцсан

ажилтан ажлын 3 хоногийн дотор багтаан нөхөн сэргээнэ.

Page 15: 10 mt juram_20160519_(160520161541)

10.8.5 Хэрэв гэмтэл нь техникийн буюу физик гэмтэл байвал хангалтын

мэргэжилтэн тоног төхөөрөмжийг засуулах буюу солиулах арга хэмжээ авна.

10.8.6 Гэмтэлтэй компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийг

засварлах боломжгүй бол техник хангамж хариуцсан ажилтан актыг тогтоож,

мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн ахлах мэргэжилтэн, дарга

нараар хянуулж байгууллагын аж ахуйн няравт хүлээлгэн өгнө.

10.9 Хувьлах, хэвлэх төхөөрөмжийн хэвийн ажиллагааг дараах байдлаар хангаж

ажиллана.

10.9.1 Хэрэв хэвлэх төхөөрөмжид техникийн эвдрэл, гэмтэл гарсан

тохиолдолд засаж болох гэмтлийг засварлана.

10.9.2 Энэхүү гэмтлийг засварлах боломжгүй нь тогтоогдвол мэргэжлийн

байгууллагаар засварлуулах ажлыг техник хангамж хариуцсан ажилтан нэн даруй

зохион байгуулна.

Арваннэгдүгээр бүлэг. Интернет ашиглах

11.1 Байгууллагын интернэтийн холболтыг ашиглан хувийн цахим шуудангийн

хайрцагт хандах, цахим шуудан хүлээн авах, илгээхийг хориглоно.

11.2 Сүлжээний хамгаалалтын төхөөрөмж дээр 08:40-12:30, 13:30-17:20 цагуудад

доорх цахим хуудас болон онлайн чат, портуудад хандах хязгаарлалтыг хийнэ.

11.2.1 Нийтийн цахим хуудас (social):

o facebook.com;

o twitter.com;

o plus.google.com;

o myspace.com;

o tagged.com;

o orkut.com;

o pinterest.com;

o hi5.com

11.2.2 Интернэт орчны онлайн чат

o Windows Live Messenger;

o Yahoo Messenger (mail.yahoo.com);

o ICQ, Google talk;

o Бүх төрлийн вэбэд суурилсан чатууд (Meebo, eBuddy гэх мэт)

11.2.3 Сурталчилгааны цахим хуудас (entertainment)

o Youtube.com;

o dailymotion.com;

o vimeo.com;

o veoh.com;

o betacafe.com;

o hulu.com;

o ustream.com.

11.2.4 Файл дамжуулах цахим хуудас

o Torrent;

o rapidshare.com;

o 4shared.com;

Page 16: 10 mt juram_20160519_(160520161541)

o filestube.com;

o mediafire.com;

o box.net;

o HotFile;

o ZShare;

o Uploading.com;

o Depositfiles.com;

o Uploaded.com.

11.2.5 Бүх төрлийн тоглоом, сүлжээний бизнес

o www.playok.com;

o www.games.com;

o www.oriflame.com;

o http://free.gamingwonderland.com;

o http://www.addictinggames.com.

11.2.6 Бүх төрлийн садар самуун сурталчилсан цахим хуудсуудыг түлхүүр

үгээр хязгаарлах.

11.2.7 TCP/UDP 1200, 27000-27015, 5050 гэх мэт портуудыг хаах

тохируулгыг хийсэн байна.

Арванхоѐрдугаар бүлэг. Хариуцлага

12.1 Энэхүү журмыг байгууллагын нийт ажилтнууд чанд мөрдөж ажиллана.

12.2 Журам зөрчсөн ажилтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан байгууллагын

хөдөлмөрийн дотоод журам, холбогдох хуульд заасны дагуу хариуцлага

хүлээлгэнэ.

Page 17: 10 mt juram_20160519_(160520161541)

ГХГЗЗГ -ын даргын 2015 оны А/188

тушаалаар батлагдсан ”Байгууллагад

мэдээллийн технологийг ашиглах дотоод

журам”-ын нэгдүгээр хавсралт

Хэрэглэгчийн компьютер, дагалдах тоног төхөөрөмж,

програм хангамжийн бүртгэлийн маягт

No

Нэрс

Цахи

м ш

ууд

ан х

аяг

ОН

.СА

Р.Ө

ДӨ

Р

Фай

л х

уул

ал

т /Г

ары

н ү

сэг/

Форм

атл

асан э

сэх

ЗААВАЛ СУУЛГАХ ПРОГРАМ ХАНГАМЖ

ПХ суулгасныг

баталгаажуулах

/гарын үсэг/

Mic

rosoft w

indow

s O

S

DirectX

сүүл

ийн х

уви

лб

ар

Mic

rosoft O

ffic

e

Unic

od

e C

onvert

er

Ado

be A

cro

bat

Rea

der

Antivirus

Nero

MonL

aw

s

Win

Rar

Google

chro

ve , M

ozill

a F

irefo

x

Spark

Arc

GIS

10.1

Fla

sh p

layer

Quantu

m G

IS

Бусад

1 1 2 3 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 1

1

No Нэрс Марк CPU RAM HDD VGA LAN (MAC

Address)

CD-

ROM Display Keyboard Mouse Speaker Printer

Гарын

үсэг

1

2

3

4

5

6

Page 18: 10 mt juram_20160519_(160520161541)

ГХГЗЗГ -ын даргын 2015 оны А/188

тушаалаар батлагдсан ”Байгууллагад

мэдээллийн технологийг ашиглах дотоод

журам”-ын хоѐрдугаар хавсралт

Хэрэглэгчийн бүртгэлийн хуудас

Ажилтны мэдээлэл

Эцэг/Эх-ийн нэр:

Өөрийн нэр:

Газар/нэгж

Ажилтны төрөл

Үндсэн Гэрээгээр Төслийн

Бүртгэлийн төрөл

Шинээр бүртгэх Өөрчлөх Устгах

Баталгаажуулалт

Хүний нөөцийн ажилтан: …………………………./Нэр/ …………...….../Гарын үсэг/

Хэрэглэгчийн хувь

Хэрэглэгчийн нэр Нууц үг

Виндоуз Домэйн

Цахим шуудангийн эрх

Эрх олгосон ОЗМТХ-ийн ажилтан …………………………./Нэр/ …………..……/Гарын үсэг/

Page 19: 10 mt juram_20160519_(160520161541)

ГХГЗЗГ -ын даргын 2015 оны А/188

тушаалаар батлагдсан ”Байгууллагад

мэдээллийн технологийг ашиглах дотоод

журам”-ын гуравдугаар хавсралт

Файл хүлээлцэх акт

Ажилтны мэдээлэл

Эцэг/Эх-ийн нэр:

Өөрийн нэр:

Газар/нэгж

Ажилтны төрөл

Үндсэн Гэрээгээр Төслийн

Баталгаажуулалт

Хүний нөөцийн ажилтан: …………………………./Нэр/ …………...….../Гарын үсэг/

Хэрэглэгчийн хувь

, файлын нэр Файлын хэмжээ Хүлээлцсэн эсэх

Ажлын байрны тодорхойлолт

Үр дүнгийн гэрээ, үйл

ажиллагааны төлөвлөгөө

Ажлын тайлан /Тухайлбал:

ХШҮ хийсэн ажлын тайлан

гм/

Гэрээ

Төсөл хөтөлбөр

Явуулсан бичиг

Ажилтай холбогдолтой

судалгааны материалууд

Сургалтын материалууд

Хүлээн авсан …………………………./Нэр/ …………..……/Гарын үсэг/

Page 20: 10 mt juram_20160519_(160520161541)

ГХГЗЗГ -ын даргын 2015 оны А/188

тушаалаар батлагдсан ”Байгууллагад

мэдээллийн технологийг ашиглах дотоод

журам”-ын дөрөвдүгээр хавсралт

Серверийн өрөөнд нэвтрэх хуудас

Ажилтны төрөл

Засвар Гэрээгээр Төслийн

Баталгаажуулалт

Удирдах албан

тушаалтан:

…………………………./Албан

тушаал, нэр/ …………...….../Гарын үсэг/

Хэрэглэгчийн хувь

Ажилтны нэр Эхэлсэн хугацаа Дууссан хугацаа

ОЗМТХ-ийн ажилтан …………………………./Нэр/ …………..……/Гарын үсэг/

Page 21: 10 mt juram_20160519_(160520161541)

ГХГЗЗГ -ын даргын 2015 оны А/188

тушаалаар батлагдсан ”Байгууллагад

мэдээллийн технологийг ашиглах дотоод

журам”-ын тавдугаар хавсралт

Серверийн өрөөний техникийн шаардлага хангасан тухай акт

1. Аймгийн нэр:

2. Серверийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтний овог, нэр:

3. Утасны дугаар:

4. Цахим шуудангийн хаяг:

5. Техникийн шаардлагуудыг хангасан байдал (Хүснэгт 1):

№ Техникийн шаардлага Бэлэн байдал Төлөвлөлт

1 Серверийн өрөө Тусгай өрөө

Шилэн хаалт бүхий тусгаарласан өрөө

2 Зогсуур (RACK)

3 Тог баригч

4 Хөргүүрийн төхөөрөмж (кондишн)

5 Агааржуулалтын систем (1 цагт өрөөний агаарыг бүтэн сэлгэх

чадалтай байхаар)

6 Гэрэлтүүлэг

7 Аваарын гэрэлтүүлэг

8 Хамгаалалтын дохиолол

9 Галын дохиолол

10 Гал унтраах хэрэгсэл

11 Нэвтрэх шалгалт (Сервер өрөөнд нэвтрэх тусгай төхөөрөмж)

12 Хамгаалалтын болон харилцаа холбооны газардуулга

(газардуулгын гол хавтанд холбох боломжтой байх)

13 Шал тэгш зориулалтын материал(антистатик)-аар бүрсэн

14 Сүлжээний

холбогдох

шаардлагуудыг

хангасан байх

VPN холболт

Интернетийн хурд

Дотоод сүлжээ стандартын дагуу

холбогдсон

15 Өрөөний зураг

Анхаарах зүйлс: Серверийн өрөөг аль болох ачаа тээвэрлэх цахилгаан шатнаас хол

байршуулах, мөн цахилгаан соронзон долгион үүсэх болон чичирхийлэлт өгдөг багаж тоног

төхөөрөмж ойрхон байршуулахаас болгоомжлох.

Баталгаажуулсан:

............аймгийн ГХБХБГ-ын дарга: гарын үсэг

............аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн: гарын үсэг

Page 22: 10 mt juram_20160519_(160520161541)

ГХГЗЗГ -ын даргын 2015 оны А/188

тушаалаар батлагдсан ”Байгууллагад

мэдээллийн технологийг ашиглах дотоод

журам”-ын зургадугаар хавсралт

Байгууллагад ашиглаж буй компьютеруудын үйлдлийн систем, стандарт

хэрэглээний програмууд хийгдэх тохируулга:

1. Системийн хэрэглэгчийн компьютерт суулгах програм хангамжийн жагсаалт:

1.1. Microsoft windows OS

1.2. DirectX

1.3. Dictionary

1.4. Microsoft Office(Word, Excel, Access, PowerPoint, MS Outlook)

1.5. Unicode Converter

1.6. Adobe Acrobat Reader

1.7. Antivirus

1.8. Nero

1.9. MonLaws

1.10. WinRar

1.11. Google Chrome, Mozilla Firefox

1.12. ArcGIS

1.13. AutoCAD

1.14. Flash player

1.15. Quantum GIS

1.16. Spark

2. Програм хангамжийг суулгах, тохируулах аргачлал, баримтлах зарчим

2.1. Аливаа тохиргоог хийхдээ “нэр зааж тохируулах заавар өгсөн”-өөс бусдыг

анхны тохиргоогоор авна.

2.2. Аливаа програм хангамжийг суулгахдаа

2.2.1. Хэрэглэгчийн нэр: Хэлтсийн нэрний эхний товчилсон үсэгнүүд болон нэр

овгийн товчлол байна.DN_Ner.O

2.2.2. Байгууллагын нэр: gazar

Тохиргоо

2.3. Үйлдлийн систем-Windows 7 Professional, түүнээс дээш

2.3.1. Компьютер форматлах:

Системийн хэрэглэгчийн компьютерийг оношлоно. Нэг жилээс дээш хугацаанд

ажилласан компьютерийг бүрэн форматлаж, үйлдлийн систем суулгаагүй

эсвэл гацах, системийн файлууд эвдэрсэн зэрэг тохиолдлуудад шинээр

форматлана.

2.3.2. Файл нөөцлөх:

Системийн хэрэглэгчийн файлуудыг бүгдийг өөрийх нь дотоод сүлжээний

өөрийн нэр бүхий фолдэр(хавтас) -д хуулж байрлуулна. Хуулсан файлуудыг

хэрэглэгчдээр хянуулж, баталгаажуулна.

2.3.3. Хатуу диск:

Хатуу хуваахгүй форматлана. Форматлахдаа “quick”-ыг ашиглахгүй заавал

“FULL” формат хийнэ.

2.3.4. Нэршил:

Organization: gazar /Орон нутгийн хувьд нэгжийн ID/

Computer Name: Хэлтсийн нэрний эхний товчилсон үсэгнүүд болон овог

нэрний товчлол байна.DN_Ner.O

Domain: gazar.gov.mn

2.3.5. User:

Page 23: 10 mt juram_20160519_(160520161541)

“Администратор” эрхийг системийн хэрэглэгчид өгөхгүй. Системийн

хэрэглэгчийн эрх үүсгэж өгнө.

User Name: Домайн нэр болон нэр овгийн товчлол байна.Ner.O

User Password: “1gazar!” /Системийн хэрэглэгчээс асууж, сольж өгнө./

2.3.6. Desktop:

Arrange: Auto Arrange

Screen Saver: 10 minute, with Password

2.3.7. Taskbar:

Lock the taskbar: Checked

Auto-hide the taskbar: Not Checked

Keep the taskbar on top of other windows: Checked

Group similar taskbar buttons: Checked

Show Quick lunch: Checked

Show the clock: Checked

Hide inactive icons: Not Checked

2.3.8. Start Menu:

Classic Start menu: Selected

2.3.9. Computer Driver: Компьютерийн драйверуудыг суулгана.

2.3.9.1. Chip driver /Шаардлагатай үед/

2.3.9.2. Network driver

2.3.9.3. Video Driver. Суулгасны дараа 1024x768 /өргөн дэлгэцийн хувьд

1440х900/-аар тохируулна. Хэрэглэгчийн хүсэлтээр томсгож, багасгаж

болно.

2.3.9.4. Audio driver

2.3.10. Printer: Принтэрээ суулгаад, дараах тохиргоог хийнэ.

Цаасны хэмжээ:A4 гэж анхны утгаар тохируулна.

2.3.11. Keyboard Layout:

EN: English (United States)

MO: Mongolian (Cyrillic) байна.

MO: TraditionalMongolian (Standard) байна.

Key Settings: Switch = Ctrl + Shift

2.3.12. Start Menu: Sort by Name хийнэ.

2.3.13. Mapping /Windows Explorer/: Дараах эрхүүдийг map /зам/-уудыг үүсгэнэ.

2.3.13.1. intra – нийтийн хэрэглээний map

2.3.13.2. negj – нэгжийн хэрэглэгчийн map

2.3.13.3. ner.o – тухайн хэрэглэгчийн map

2.4. Байгууллагын хэрэглэгчийн компьютерт нэгдүгээр хавсралтын дагуу

суулгасан програм хангамжийн нэмэлт тохиргоо:

2.4.1. Microsoft Word дээр хийгдэх нэмэлт тохиргоо

Measurement-ыг mm болгох.

Page Setup-ыг дараахь байдалтайгаар тохируулах.

Margin:Top=20mm, Bottom=20mm, Left=30mm, Right=15mm

Paper size: A4

Header and Footer: Header=8mm, Footer=8mm

Font-ыг “Arial”, “12”, “Regular” болгох.

Paragraph-ийг дараахь байдлаар тохируулна.

Line spacing: 1.5 lines

Spacing before: 0pt

Spacing after:0pt

ShortCut-ыг шинээр өрөх (New, Open, Save, Print Preview, Quick Print)

Page 24: 10 mt juram_20160519_(160520161541)

Хуудасны харагдах хэмжээг “Page Width” дээр тавина.

“View Ruler”-ыг харагдуулна.

Spelling болон Grammar Check-ийн сонголтыг авах.

2.4.2. MS Excel дээр хийгдэх нэмэлт тохиргоо:

Font-ыг “Arial”, “12”, “Regular” болгох.

ShortCut-ийг шинээр өрөх (New, Open, Save, Print Preview, Quick Print)

2.4.3. Google chrome дээр хийгдэх нэмэлт тохиргоо:

2.4.3.1. Home Page: http://192.168.20.26/asu

2.4.3.2. Bookmark: http://www.gazar.gov.mn

http://mail.gazar.gov.mn

2.4.4. MS Outlook дээр хийгдэх нэмэлт тохиргоо:

2.4.4.1. Your name: Нэр.О

2.4.4.2. E-Mail address: [email protected]

2.4.4.3. Password: „1gazar!‟ анхны утга нь ийм байна.

Системийн хэрэглэгч хүсэлт гаргаж өөрчлөх

боломжтой.

2.4.4.4. pop, smtp server: mail.gazar.gov.mn

цахим хандалтаар цахим шуудангийн хаягаа шалгах бол

http://mail.gazar.gov.mn хаягаар орж шалгана.

2.5. Вирусээс хамгаалах порграм дээр ажиллах заавар:

Компьютерийн вирус нь CD, flash зэрэг гадаад диск, интернэт цахим хуудас,

цахим шуудан, дотоод сүлжээгээр дамжин компьютер, серверт нэвтрэх

боломжтой байдгийг анхаарч байгууллагын хэмжээнд доорх арга хэмжээг

авна.

2.5.1. Байгууллагын өмчлөлд буй бүх төрлийн (servers, workstations

etc) компьютерт вирусээс хамгаалах програм суулгасан байна. Системийн

хэрэглэгч бүр програмын вирусын сан шинэчлэлтийг 7 хоногт, шаардлагатай

нөхцөлд цаг тухайд нь бүх компьютерт хийж, файлуудыг шалгана.

2.5.2. Системийн хэрэглэгч бүрийн компьютерт ирж байгаа цахим

шуудангийн вирусыг шалгах програмын тохиргоотой байна.

2.5.3. Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн системийн

администратор цахим шуудан, цахим хуудасны серверүүдэд вирусээс

хамгаалах програм суулгасан байх ба вирусны сангийн шинэчлэлийг 24 цаг

тутамд автоматаар хийж байхаар тохируулна.

2.5.4. Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн системийн

администратор шинэ вирусны мэдээллийг интернэтээс цаг тухайд нь авч байх,

системийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авна.

2.5.5. Вирусын сан шинэчлэлт хийх, бүх файлыг шалгах ажлыг

байгууллага дээр Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн

системийн администратор хариуцаж 6.18-т заасан давтамжаар хийнэ.

2.5.6. Системийн хэрэглэгчийн гаднаас авчирсан ямар нэгэн диск

компьютерт уншуулах шаардлагатай бол техник хангамж хариуцсан ажилтнаас

зөвшөөрөл авна. Антивирусны програм вирусыг устгаж чадахгүй нөхцөлд

дискийг ашиглах (уг дискэнд хадгалагдсан файлуудыг уншуулах)-ыг хориглоно.

2.5.7. Хэрэв гадаад диск уншуулснаар систем вирусдэж компьютерийн

хэвийн үйл ажиллагаа алдагдсан бол үүнтэй холбоотой гарсан зардлыг

буруутай этгээд бүрэн хариуцна.

2.5.8. Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн

өгсөн зааврын дагуу вирусны сан шинэчлэлтийг тухай бүр хийж,

Page 25: 10 mt juram_20160519_(160520161541)

файлуудаа шалгаж компьютертаа вирус нэвтрүүлэхгүй байх үүргийг

системийн хэрэглэгч бүр хүлээнэ.