12
Батлав: Сургалтын менежер................./Н.Лхагвасүрэн/ Ээлжит хичээлийн төлөвлөлт Сэдэв: “Мутаци” хувьсал Хамрах хүрээ: ЕБ 12 жилийн 11-р анги Хугацаа: 40 минут Зорилго: Мутаци хувьслыг үүсгэгч, ангилал, сөрөг үр дагавар, ач холбогдолыг мэднэ. Зорилт: - Мутаци үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлох - Мутацийн ангилалыг багаар хамтран, бүтээлчээр ойлгох - Мутацийн үр дагаварыг жишээгээр тайлбарлах Агуулга: Мэдлэг Чадвар Мутаци үүсгэгч эдгээр нь мутаци үүсгэгчид Мутаций н ангилал транзици

19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги

Embed Size (px)

Citation preview

Page 1: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги

Батлав: Сургалтын менежер................./Н.Лхагвасүрэн/

Ээлжит хичээлийн төлөвлөлт

Сэдэв: “Мутаци” хувьсал

Хамрах хүрээ: ЕБ 12 жилийн 11-р анги

Хугацаа: 40 минут

Зорилго: Мутаци хувьслыг үүсгэгч, ангилал, сөрөг үр дагавар, ач холбогдолыг мэднэ.

Зорилт:

- Мутаци үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлох- Мутацийн ангилалыг багаар хамтран, бүтээлчээр ойлгох- Мутацийн үр дагаварыг жишээгээр тайлбарлах

Агуулга:

Мэдлэг Чадвар

Мутаци үүсгэгч эдгээр нь мутаци

үүсгэгчид

Мутацийн ангилал

Схем, зургийг багаар хамтран тайлбарлаж, мэдлэг бүтээх.

Мутацийн үр дагавар эерэг, сөрөг үр

дагаварыг дүгнэлт гаргах.

транзици трансверси

Page 2: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги

Аргазүй:

Үе шат Цаг Багшийн үйл ажиллагаа Суралцагчийн үйл ажиллагааЗохион байгуулах үе

2 мин

-мэндлэх-Ирцээ бүртгэх-Багуудад гүйцэтгэх даалгаварын сугалаа сугалуулах

-мэндэлнэ-Ирцээ бүртгүүлнэ-Багууд сугалаа сугална ахлагчаа сонгоно.

Өмнөх мэдлэг сэргээн санах

5 мин

1-рбагт: Тодорхойлолт эвлүүлүүлэх2-р багт: Утгагүй код нэрлэх3-р багт: АУАЦЦЦЦАГААА –хөрвүүлэх4-р багт: /тооцоолох бодлого/ даалгавар өгч, үнэлгээ

1-р багт: Зөв эвлүүлж, бүтээнэ,2-р багт: /Зөв нэрлэж, тайлбарлах/3-р багт: Кодыг амин/х-д хувиргах4-р багт: /тооцоолон гаргана/ багаар хамтран гүйцэтгэх

Сэдэлжүүлэх

1 мин

Бат хичээлээ хиинэ. /1ээс -2 ыг /Гадаа сар гарч байна. –Гадаа нар гарч байна. Бодис биетийг бүрдүүлэгч –Бодит биетийг бүрдүүлэг гэж бичив. Үнэлгээ

Өгүүлбэрт ямар алдаа байгааг олж, дүгнэлт гаргана/с-н/ үсгээр солигдсон ДНХ-Удамшлын мэдээлэл

Шинэ мэдлэг

18 мин

-Сурагчдын хариултнаас үндэслэн Сэдвээ тодорхойлно. “Мутаци хувьсал”-Зорилго, зорилтоо хамтран тод.но.- Баг тус бүр 2 зураг сугалуулахҮнэлгээ-Баг бүрт гүйцэтгэх даалгаварыг өгнө1-р баг: Генийн мутаци2-р баг: Хромосомын тооны мутаци3-р баг Хромосомын бүтцийн мутаци4-р баг Мутацийн үр дагаварыг тайлбарлах даалгаварын ТӨМ тус тус өгнө. Үнэлгээ-Видео бичлэг үзүүлэх

-Сэдвээ дэвтэртээ тэмдэглэнэ.- Зорилго, зорилтоо хамтран тод.но-Сугалсан зураг томьёгоо мутацитай холбон дүгнэлт гаргана.1-рбаг Генийн мутацийг тайлбарлах2-р баг Хромосомын тооны мутацийг мэдэх –Дауны өвчинтэй холбох3-р баг Нэрлэж, зураг тайлбарлах4-р баг Мутацийн үр дагаварыг зураг, схем тайлбарлах даалгаварыг тус бүр гүйцэтгэнэ.Дүгнэлт гаргана.-Видео бичлэг үзнэ.

Бататгал

10 мин

Багт Тататунгааны дүрмийг тайлбарлах /баг бүр 1 минут 3-н үг тайлбарлах / Азотлог суурь, этанол, дупликаци, ДНХ, Мөнгөн ус, Инверси, Ген Цацрагт бодис, Делеци, Хромосом, Рентген туяа, Транслокаци – гэсэн үгнүүд орно./ Үнэлгээ

- Баг тус бүрийн 2 сурагч илэрхийлэн үзүүлнэ./ Азотлог суурь, этанол, дупликаци, ДНХ, Мөнгөн ус, Инверси, Ген Цацрагт бодис, Делеци, Хромосом, Рентген туяа, Транслокаци – гэсэн үгнүүдийг тайлбарлаж, таана.

Дүгнэлт

3мин

Молекулын түвшиндУдамшлын материалдТаамаглахын аргагүйАлдаа гардагЦагаа олжИрээдүйгээ аварцгаая

Молекулын түвшиндУдамшлын материалдТаамаглахын аргагүйАлдаа гардагЦагаа олжИрээдүйгээ аварцгаая

Гэрийн даалгавар

1 Бодлого: 2ш , интернетээс мэдээлэл олж тайлбарлах -Гэрийн даалгавар тэмдэглэх

Page 3: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги

Тарааж өгөх материал

Үйл ажиллагаа-1

• 1-рбагт: Тодорхойлолт эвлүүлүүлэх -Шинээр бүтэх уургийн молекулын амин хүчлийн дарааллын тухай мэдээлэл ДНХ-д нууцлагдан бичигдэхийг генетикийн код гэнэ.

• 2-р багт: Утгагүй код нэрлэх

3-р багт: АУАЦЦЦЦАГААА –хөрвүүлэх

АУА- Изолейцин ЦЦЦ-Пролин ЦАГ- Глутамин ААА-Лизин

4-р багт: /тооцоолох / даалгаварДНХ-ийн бүтцэд Цитозин-0,32% -ийг эзэлдэг бол бусад азотлог сууриуд хэдэн хувийг эзлэх вэ?

Үйл ажиллагаа-2

Page 4: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги

Үйл ажиллагаа-3 Баг тус бүр 2 зураг сугалуулах

Рентген туяа Этанол Цианит Hg Хорт бодис Цацрагт бодис

Үйл ажиллагаа-4

• 1-р баг: Генийн мутаци - Тодорхой генийн бүтэц өөрчлөгдөхөд өөрөөр хэлбэл, ДНХ-ийн молекулд нэг эсвэл хэд хэдэн нуклеотид солигдоход үүсэх хувьслыг Генийн мутаци гэнэ.

Ийм мутаци нь уургийн бүтцийг өөрчилнө. Ингэснээр тэрхүү уургийг хариуцаж байгаа шинж тэмдэг бас хувирч өөрчлөгдөнө. Жишээ нь: цусны улаан эсийн нэгэн уургийг хариуцах генд мутаци үүсэхэд уг уураг

Page 5: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги

өөрчлөгдөнө.

• 2-р баг: Хромосомын тооны мутаци- Хромосомын тоонд өөрчлөлт гарахыг хромосомын тооны мутаци гэнэ.

Хромосомын тоо нь нэмэгдэх хасагдах тохиолдол байдаг. Үүнийг геномын мутаци гэнэ. Хүнд тохиолдох геномын мутацийн нэг хэлбэр бол Дауны хам шинж юм. Энэ Дауны өвчин үүсэх шалтгаан нь бэлгийн эс боловсрох мейозын явцад гомолог хромосомууд салахггүй хамт байснаас болдог. Үүнээс болж нэг хромосомоор илүү нөгөө нь нь нэг хромосомоор дутуу болно. Үр тогтох явцад бэлгийн эс нийлэхэд генийн тэнцвэр алдагдсан зигот үүснэ. Ийм Дауны хамшинжтэй хүний кариотипэд 21-р хромосом гурав болсон байдаг.

Page 6: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги

• Дээрх эмгэгийн үед хүний хромосомын тоо нэгээр нэмэгдэж байсан бол ургамалд хромосомын тоо нь n-ээр нэмэгдэх үзэгдэл тархсан. Үүнийг 2n + n= 3n / үүнийг 3n буюу Полиплойдын үзэгдэл гэнэ.

• Полиплойдын буюу хромосомын тоо нэмэгдэх үзэгдэл нь дээд ургамалд илүү их тархсан. Хромосомын тоо ихсэх нь цөөнгүй тохиолдолд амьдрах чадвар сайжрах, төлөрхөг чанар, ургацыг нэмэгдүүлдэг.

• 3-р баг Хромосомын бүтцийн мутаци- Хромосомын бүтцэд өөрчлөлт орохыг хромосомын бүтцийн мутаци гэнэ.

- Хромосомын аль нэг хэсэг тасарч алга болох үзэгдлийг делеци гэнэ.  

- Хромосомын аль нэг хэсэг тасраад 180 градус эргээд буцаж хэвэндээ орох үзэгдлийг инверси гэнэ.

- Хромосомын тодорхой хэсэг хоёрчлогдох үзэгдлийг дупликаци гэнэ.

- Гомолог бус хромосомууд тодорхой хэсгээ солилцох үзэгдлийн транслокаци гэнэ.

Page 7: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги

4-р баг Мутацийн үр дагавар

Page 8: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги

Үйл ажиллагаа-5

Багт Тататунгааны дүрмийг тайлбарлах /баг бүр 1 минут 3-н үг тайлбарлах / Азотлог суурь, этанол, дупликаци, ДНХ, Мөнгөн ус, Инверси, Ген Цацрагт бодис, Делеци, Хромосом, Рентген туяа, Транслокаци – гэсэн үгнүүд орно./

Гэрийн даалгавар

• Бодлого-1: Аав нь Дауны өвчтэй, ээж нь эрүүл байсан бол төрөх хүүхдүүдийн эрүүл байх магадлал хэдэн хувь бэ?

• Бодлого-2: Нэгэн аль дөрвөн хүүхэдтэй охидууд нь тархины давшингуй эмгэг буюу хантингтон өвчнийг тээгч байсан бол эцэг, эхийн генотипийг тодорхойлно уу.

• Интернетээс мэдээлэл олж тайлбарлах

Page 9: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги
Page 10: 19-р сургууль биологийн багш Б.Хүрэлцоож мутаци хичээлийн хөтөлбөр 11анги