12
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. Уншлагын Б танхим Улаанбаатар хот 2015 оны 1 дүгээр сарын 29 Шинэ номын мэдээ

2015 01-29 new book_shinenom

Embed Size (px)

Citation preview

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан.

Уншлагын Б танхим

Улаанбаатар хот

2015 оны 1 дүгээр сарын 29

Шинэ номын мэдээ

Боть 1, 2. Монголын шарын шашны анхны тэргүүн, соёлын

зүтгэлтэн Өндөр Гэгээн Занабазар буюу

Жавзандамбалувсандамбийжанцаны,

Богд Лувсандамбийдонми -ийн, Богд Ишдамбийнямын, Богд

Жавзанлусвантүвдэнваанчигжигмэджамцын намтар цадиг,

сургаал айлдвар, бошиг лүндэнг тус тус толилуулсан байна.

63.3/5Мон/ Хүрэлбаатар Л., Жамсранжав Г.

М 695 Монголын найман богд: Намтар цадиг, сургаал

айлдвар, бошиг лүндэн / Эрхл. Д.Гүн-Үйлс,

Н.Дугарсүрэн.- УБ.: Төрт ёс, хаадын сан, 2012.-

2 боть.- 9789996260254 (Б. 1); 9789996260421 (Б. 2).-

23500.00

Леонид Ильич Брежнев... Зөвлөлт төрийн удирдагч (1964-82) энэ хүний нэрийг монголчууд, тэр дундаа манай ахмад үеийнхэн андахгүй. Хүйтэн дайны намжмал байдлын бэлгэ тэмдэг болсон тэрээр социалист Монголын түүхтэй мөн холбогдоно.

Түүний засаглалын жилүүдэд Зөвлөлтийн цэрэг-аж үйлдвэрийн тогтолцоо өргөжин тэлсэн боловч эдийн засгийн хувьд бууран доройтохын эхлэл нэгэнт тавигдсан билээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэгийг 18 жил удирдсан (энэ хугацаагаараа Сталины дараа л орно) энэ хүний хувийн амьдрал, улс төрийн өндөрлөгт хүрсэн замналыг өнөөгийн өнцгөөс харж өгүүлсэн тус номыг нэрт орчуулагч Ц. Гомбосүрэнгийн орчуулгаар уншигч танаа өргөн барьж байна. Үнэхээр сонирхолтой шүү...

63.3/2/-8 Млечин Л.

М 658 Брежнев 1, 2 / Орч. Ц.Гомбосүрэн; Ред. В.Уянга,

Д.Хүрэлхүү - УБ. .: НЭПКО, , 2013. .- 429 х. .-

ISBN: 9789996266669

Владимир Ильич Ленин нь Оросын хувьсгалч, коммунист

улстөрч, Октябрын хувьсгалын гол удирдагч, Зөвлөлт Социалист

Бүгд Найрамдах Холбоот Улсын анхны тэргүүн, Коммунист

интернационалыг санаачлагч юм.

63.3/2/-8 Млечин Л.

М 658 Ленин: Анхны хэвлэл / Орч. Ц.Даваажав.-УБ.: Нэпко

хэвлэлийн газар, 2013.- 510 х.- 9996266874

Сталины тухай ном өч төчнөөрөө л бий. Гэвч бүгдээрээ хүн-Сталиныг

/үе тэнгийнхэн, ойр дотныхон тэр битгий хэл охиных нь дуртатгал

хүртэл/ дарангуйлагч-Сталинаар төлөөлүүлэн бүлгэрүүлдэг нийтлэг

ганц дутагдалтай. Улаан гараараа цогцлоосон эрх дархын ахуйгаа том

цац суваргын орой дээр цор ганцаар торойн байхдаа тэр хүн чухам юу

бодож, юу мэдэрч суусныг бидний хэн нь ч гадарлахгүй ээ. Харин

Эдвард Радзинский “коммунист хаан”-ы хувийн мөн чанарт задлан

шинжилгээ хийх замаар “Сталин” хэмээх судлагдахууны мөн чанарт

нэвтэрч сайн хийгээд саарыг шингээсэн ХҮНИЙ бүрэн төгс дүр төрхийг

бүтээжээ.

63.3/2Орос/-8 Радзинский Э.

Р 152 Сталин 1, 2 / Орч. Баабар; Ред. Ё.

Гэрэлчулуун.- 2.- УБ.:НЕПКО, 2010.- 428 х. 848 х. .-

ISBN: 9789992918225

Монгол улсын ШУА-ын Түүхийн хүрээлэнгээс дахин хэвлүүлсэн “Монгол улсын угсаатны зүй” цуврал

бүтээлд монгол угсаатан бүрэлдсэн ба монгол улсад амьдарч буй 10 гаруй угсаатны бүлэг буюу ястны

гарал үүсэл, нутагшил, аж ахуй зэргээс улбаатай нутгийн онцлогт зохицон төлөвшсөн биет болон биет

бус соёлын талаар бичжээ. Энэхүү гурван боть бол монголчуудын угсаа соёлыг нэгтгэн дүгнэсэн анхны

судалгаа бөгөөд олон мянган жилийн түүхэн уламжлалтай, дахин давтагдашгүй өвөрмөц соёл ахуй

ялангуяа байгаль орчинтойгоо зохицон амьдрах эерэг харилцаанаас үүдэлтэй монголчуудын сэтгэлгээ,

итгэл бишрэл, ёс заншил, мэдлэг ухаан болон байгаль эхээ дээдлэх зэргээрээ бусад ард түмний соёлоос

ялгагдаж, үүгээрээ хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр нь тодорхойлогддог болохыг өгүүлжээ.

Монгол нүүдэлчдийн аж байдал, ахуй амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хэв заншил, өв уламжлалын

тухайд түлхүү анхаарч, холбогдох эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах чиглэлийг

баримталснаа тэмдэглэхийн зэрэгцээгээр монголчууд төдийгүй гадаадын судлаачдад монгол угсаатны

соёлын үнэ цэнийг зөв ойлгуулж, Монгол улсыг сурталчлан таниулахад чухал хэрэгсэл мөн гэж үзэж

байна. Ялангуяа, залуу үед эх орноороо, өвөг дээдсээрээ, өв соёлоороо бахархах үзэл бодлыг

төлөвшүүлэх болон өөрийн өвөрмөц ёс заншлаа олж мэдэхэд энэ бүтээл зохих нөлөө үзүүлэх болно. I

ботид ( Халхын угсаатны зүй, XIX-XX зууны зааг үе) халхуудын угсаа гарвал түүх, тухайн түүхэн цаг

үеийн халхуудын угсаатны байдал, аж ахуй, эдийн болон оюуны соёлын талаар дэлгэрэнгүй тайлбар,

фото болон гар зургийн баялаг сан хөмрөг багтжээ.

"Монгол, Түрэг, Хамниган овогтны угсаатны зүй XIX-XX зууны зааг үе" хэмээх 3 дахь ботид манай орны

монгол, түрэг, түнгүс угсааны Буриад, Барга, Үзэмчин, Дарьганга, Хотон, Тува цаатан, Тува малчин,

Хамниган зэрэг ястан болон угсаатны бичил бүлгүүд хамрагдан нэгэн цогц судалгаа болон орсон юм.

“Монголын угсаатны зүй” гурван боть номтой танилцсанаар монгол нутагт амьдарч буй ястан угсаатнууд

тэдгээрийн тус бүрийн онцлогийн талаар цоо шинэ хуудсыг нээн, өөрсдийн угсаа гарвал түүхийг илүү

өргөн хүрээнд цогцоор нь харж даяаршин буй өнөө үед өөрсдийн уламжлалт соёлыг хойч үедээ өвлүүлэн

үлдээх, гадны аялагч жуулчдад таниулан сурталчлах бүрэн чадвартай болно.

63.3/5Мон/ Монгол улсын угсаатны зүй / Эрхэлсэн

М 692 С.Бадамхатан, Г.Цэрэнханд – 2.- УБ.: Монсудар.-2012.-

Боть 1. 536 х., Боть 2., 534 х. Боть 3., 488 х. .-

ISBN:9789996207853 Боть 1. 9789996207860; Боть 2.

9789996207877; Боть 3.- Халхын угсаатны зүй/ XIX-XX

зааг үе/ 1, Ойрадын угсаатны зүй, XIX-XX зууны зааг үе

2, Монгол, Түрэг, Хамниган овогтны угсаатны зүй XIX-

XX зууны зааг үе 3.

63.5/5Мон/ Дулам С.

Д 642 Монгол соёлын чуулган / - УБ .: Бит пресс

ХХК. , 2013.- цуврал .- 9789997347763

Боть 12. - Монгол соёл иргэншлийн утга тайлал

12 Монгол бэлэгдэл зүй 2 Өнгийн бэлэгдэл зүй

Зүг чигийн бэлэгдэл зүй 9 Монгол бэлэгдэл зүй

3 Дүрсийн бэлэгдэл зүй Дохио зангааны

бэлгэдэл зүй 10 .

Татварын бүртгэл гэсэн ном тухайн сэдвийн агуулга,

арга зүй, асуулт, сорил, дасгал бодлого зэрэг зүйлийг

энгийн ойлгомжтой, эмх цэгцтэй, уялдаа холбоотой

бичсэнээр сургалтын материалын шаардлагыг

хангасан бүтээл болжээ.

65.261.4 / Алтанзаяа Г.

А 486 Татварын бүртгэл [Ном] /

хян.найр.Р.Батжаргал.,Ч.Энхбаяр - 3 дахь

хэвл. - УБ .: Соёмбо принтинг , 2007. .-

364х. .-789992941270 0.00

65.5 Хаяаши Сайшо

Х 366 Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь / Орч.

Б.Энх-Амгалан, Ред. Д.Гүнжилмаа, Диз. Б.Нарантөгс.-УБ.:

Битпресс ХГ., 2008.-158 хууд. 8000 төг.

Өглөөний хүн гэдэг нь: Байгалийн хэмнэлээр амьдрагч

Хүн төрөлхтөн өнгөрсөн хэдэн сая жилийн турш нар мандвал босч, наржаргавал унтаж байгалийн жам ёсыг дагаж амьдарч ирсэн. Өглөөний хүн ньхүн төрөлхтний эрт дээр үеэс хадгалж ирсэн удамшил ба бие махбодийнхэмнэлд дасан зохицсон хүн юм. Өглөөд эрт босдог хүн амжилтанд хүрнэ.Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаасаа ангижирч амьдралаажолоодогч “Өглөөний хүн” болох 100 өдрийн хувьсгал. Ядарч туйлдсанамьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигтөглөөний хүч чадал. Мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүстзориулсан өглөөний тусгай төлөвлөгөө...

45.2 Базаргүр Д.

Б 168 Бэлчээрийн мал аж ахуйн газарзүй: Шинэ

салбар ухаан (Монгол улс.ШУА.Газарзүйн

хүрээлэн) / Ред. С.Шийрэв-Адъяа; Эх бэлт.

О.Цэрэндулам, С.Тявагчамба.-УБ.,Адмон, 2005.-238 хууд.

Монголын бэлчээрийн мал аж ахуйн дотоод уялдаа

холбоо, харилцан үйлчлэл, байгал-газарзүйн нөлөөллийн

зүй тогтлыг нээн илрүүлснээр “экологийн зохисотой нутаг”

гэсэн шинэлэг ухагдахууныг дэвшүүлж түүний янз бүрийн

хувилбарыг ялган тогтоохын хамт тэдгээрийн байгалийн

нөхцөл, нөөц баялгийг шинж чанарыг тогтоосон зэрэг нь

урьд урьдын судалгаанд яригдаж байгаагүй сэдвүүдийг энэ

номонд оруулжээ.

32.84 Дэмбэрэл Г., Чулуунбанди Н.

Д 901 Радио долгионы тархалт: Анхны хэвлэл / Ред.

Н.Эрдэнэхүү, Эх бэлт. Р.Баярмаа.-УБ.,Эрдэнэзул

ХХК.-212 хууд.-9789992989114, 7500 төг.

Чөлөөт огторгуй, дэлхийн хавтгай болон бөмбөгрцөг

гадаргуугийн дагуу радио долгион тархах онцлог,

гадаргуугийн радио долгионы тархалтанд дэлхийн бөмбөрцөг

хэлбэр болон тропосферийн давхрага хэрхэн нөлөөлөх, шууд

харалтын зайг тооцох аргачлал, тропосферийн реферакцийн

нөлөөгөөр гадагуугийн радио долгионы шууд харалтын зай

өөрчлөгдөх талаар энэ номонд өгүүлнэ.

63.3(2)-8 Радченко В.

Р 159 Гол мэргэжил-тагнуулч / Орч.

Ц.Гомбосүрэн, Хян. Ч.Чулуунбаатар.-УБ.:

Виндзор ХГ.,2013.-278 хууд.

Энэ номонд залуухан тагнуулч 1952 оны арван нэгдүгээр

сарын 7-нд баярын хурал дээр И.Сталины хамгаалалтад

оролцсоноор эхэлж ердөө дараагийнх нь явдал Улаан талбай

дээр И.Сталины оршуулган дээр “тусгай үүрэг гүйцэтгэсэн” тухай

өгүүлжээ.