21
7-р анги

7a mongol hel

Embed Size (px)

Citation preview

Page 1: 7a mongol hel

7-р анги

Page 2: 7a mongol hel

ЗОРИЛГО

Өгүүлбэрийн цөм бүтэц тодорхойлж

тайлбарлах

Өгүүлбэрт хувиргал хийж сурах

Page 3: 7a mongol hel

Өгүүлэгдэхүүн

Тусагдахуун

Өгүүлэхүүн

3 БҮРЭЛДЭХҮҮНТ ЦӨМ

Өгүүлэгдэхүүн

Өгүүлэхүүн

2 БҮРЭЛДЭХҮҮНТ

ЦӨМ

ЭНГИЙН ӨГҮҮЛБЭР

Page 4: 7a mongol hel

“ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ” ҮЛГЭР

Эрт цагт Цуутын цагаагч гүү цолмонцоохор унагатай, далан хоёр ижилтэй,дархан хул азаргатай байжээ.

Гайтай нэг зун ган гачиг болж газар нутагтнь өвс ногоо ургасангүй гэнэ. Цуутынцагаагч гүү далан хоёр ижил дархан хулазаргаа дагуулаад гурван жилийн газарногоо хөөж явсаар зуншлага сайтай нэгэннутагт очжээ.

Page 5: 7a mongol hel

ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ

Тэгээд усандаа орохоор явж байтал зам дээрнь нэгэн өндөг байжээ. Тэгтэл нэг галуу нисчирээд:

-Өндгийг минь өршөөж, битгий гишгэж алаачгэж гуйв. Гүү:

- Ангаахай өндгийг чинь харах байтугайангаж цангаад арай хийж явна гээд өндгийгнь хага гишгээд явжээ. Галуу:

- За чамайг буцаад ирэхэд чиний цоохорунагыг ална даа гэж занаж байв.

Page 6: 7a mongol hel

ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ

Өнөөх гүү буцаж ирэхэд үнэхээр шувууны цэрэгдайран ирж далан хоёр ижил, дархан хулазаргыг нь довтлон харваж алав. Ганц цуутынцагаагч гүү унагатайгаа үлдэж хавьтуулалгүйбайсаар цааш өнгөрөн явж гэнэ.

Нэгэн давааг даваад эх нь тунгалаг хоёрнүднээсээ нулимс асгаруулж:

-За хүү минь, ээж чинь үхэх нь байна даа. Хүүминь эзэндээ ээлтэй, эмээл тохоход жороотой,хол газар эцэхгүй, ойр газар цуцахгүй,агтынтүрүү хүлэг болж хүний хүүгийн нөхөр болжяваарай гэж захив.

Page 7: 7a mongol hel

ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ

Хөөрхий цолмон цоохор унага нүд дүүрэн

нулимс цувруулж гашуудсаар “ээжийнхээ

гэрээс захиасаар явъя даа” гээд ах эгч

дээрээ очтол хавьтуулсангүй тул хөгшин

ээждээ очжээ. Хөгшин гүү:

За тэгвэл миний буруу талаас булталгүй,

зөв талаас минь зугталгүй дагаж,

ширгэсэн хөхийг нь үлгэж яв даа.

Page 8: 7a mongol hel

ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ

Цолмон цоохор унага эхийнхээ захиасаар явж агтын түрүү,сүргийн манлай, хамгаас хурдан хүлэг морь болж

Толгойгоороо тоглож

Тоосноосоо бусгаж

Сүүлээрээ тоглож

Сүүдрээсээ бусгаж явж байтал

Эрийн сайн Хан Харангуй хүүтэй уулзаж гэнэ. Морь:

-Чи миний эзэн мөн үү гэсэнд Хүү:

-Мөн. Чи миний морь мөн үү? Гэв. Морь:

-хэрэв мөн бол намайг барьж уна. Би уулыг тал болтолталыг там болтол булгия гэжээ. Ингээд булгисандэрийн сайн Хан Харангуй тогтож чадсан тул цолмонцоохор морь эр хүний унаа, эрдэнэт хүлгийн манлайболж амар сайхан жаргажээ.

Page 9: 7a mongol hel

ҮЛГЭРИЙГ ХУРААСАН НЬ ТУЛГУУР ҮГС:

Цуутын цагаагч гүү

Цолмон цоохор унага

Галуу

Өндөг

Шувууны сүрэг

Хөгшин эх

Хүү- эрийн сайн Хан

Харангуй

Эр хүний унаа

Эрдэнэт хүлгийн

манлай

Page 10: 7a mongol hel

ҮЛГЭРИЙН ТӨРӨЛ

Адгуусан амьтны

үлгэр

“Эрийн сайн Хан

Харангуй” тууль

Тууль – монгол ардын

аман зохиолын хамгийн

том төрөл. Шүлэглэсэн

хэлбэрээр бичигдсэн

байдаг.

Сургамжит зүйл

“Үнэг арслан хоёр”

“Чоно ба долоон ишиг”

Page 11: 7a mongol hel

1. БҮТЭЭЛЧ ДААЛГАВАР

1-р баг: Морь- үг орсон хэлц бичих

2-р баг: Хүлэг -гэсэн үг орсон хэлц бич.

3-р баг: гол санааг тайлбарлаж бичээрэй.

4-р баг: утгын зүйлчлэлд хамаарах үгс бич.

5-р баг: дүрслэх ур маягийг жишээгээр

тайлбарлаж бичээрэй.

Page 12: 7a mongol hel

5. ДҮРСЛЭХ УР МАЯГ

Уулыг тал болтол

Талыг там болтол

булгих

Хэтрүүллийн арга

Цуутын цагаагч гүү

Цолмон цоохор унага

Галуу

Шувууны сүрэг

Хүншүүллийн арга

Page 13: 7a mongol hel

4. УТГЫН ЗҮЙЛЧЛЭЛ

Хүний зүйл

Ээж

Эгч

Ах

Хөгшин ээж

Эрийн сайн Хан харангуй

Эзэн

Эр хүн

Амьтны зүйл

Гүү

Цолмон цоохор унага

Далан хоёр ижил

Галуу

Өндөг

Эрдэнэт хүлэг

Хүлэг морь

Page 14: 7a mongol hel

3. ГОЛ САНАА

Зовсны эцэст жаргах

Дахан дор эр

Даахин дор хүлэг

Нэмэлт санаа:

Үхтэл үр харам

Эх амьтан ямагт үрээ гэж байдаг.

Page 15: 7a mongol hel

1. МОРЬ

2.ХҮЛЭГ ГЭСЭН ҮГ ОРСОН ХЭЛЦ ГУРВЫГ БИЧЭЭРЭЙ.

Ууж идэхдээ уургын морь

Урагш гишгэхдээ ургаа

хад

Морь сайтай-азтай

Өрөөлтэй морь шиг-

удаан

Морь нохой мэт-үнэнч,

хичээнгүй

Морь нь эмээлтэй- Бэлэн

Сайн хүнд нөхөр олон

Сайн моринд эзэн олон

Хүн болох багаасаа

Хүлэг болох унаганаасаа

Хүний сайныг ханилж

мэднэ

Хүлгийн сайныг унаж

мэднэ.

Унаган хүлэг эзнээ

явгалдаггүй.

Дахан дор эр

Даахин дор хүлэг

Page 16: 7a mongol hel

2. ӨГҮҮЛБЭРИЙН ЦӨМ БҮТЦИЙГ ТОДОРХОЙЛНО УУ?

1. Нэгэн зуншлага

сайтай нутагт

Цуутын цагаагч

гүү далан хоёр

ижил, дархан хул

азаргаа дагуулан

очжээ.

2. Гайтай нэг зун

ган гачиг болж газар

нутагт нь өвс

ногоо ургасангүй

гэнэ.

Page 17: 7a mongol hel

ЦӨМ БҮТЭЦ

3. Гүү “ангаж цангаад

арай хийж явна” гээд

өндгийг нь хага

гишгээд явжээ.

4. Хөөрхий цолмон

цоохор унага нүд

дүүрэн нулимс

цувруулж гашуудсаар

хөгшин ээж дээрээ

очжээ.

5. Цолмон цоохор

морь эр хүний унаа,

эрдэнэт хүлгийн

манлай болж амар

сайхан жаргажээ.

Page 18: 7a mongol hel

ӨГҮҮЛБЭРИЙН ХУВИРГАЛ

Хураах

Өгүүлбэрийн

тулгуур үгсийг /гол

гишүүд/ олж гол

үйл явдлыг бичнэ.

Дэлгэрүүлэх

Өгүүлбэрийн гол

гишүүдийг дэд

гишүүдээр

дэлгэрүүлэн

бичих

Page 19: 7a mongol hel

ДЭЛГЭРҮҮЛЭХ ХУВИРГАЛ

Эрийн сайн Хан

Харангуй тогтож

чадсан тул цолмон

цоохор морь эр хүний

унаа, эрдэнэт

хүлгийн манлай

болжээ.

....................................

....................................

....................................

....................................

Эрийн сайн Хан

Харангуй гэгч эрэлхэг

баатар эрдэнэт хүлгээ

унаад гурван настай

Улаадай мэргэн

дүүгийн хамт дайснаа

дарж Үүлэнсолонго

дагиныг эхнэрээ

болгон авчээ.

Page 20: 7a mongol hel

ДҮГНЭЛТ

Өгүүлбэрийн цөм

бүтэц тодорхойлж

тайлбарлах

Өгүүлбэрт хувиргал

хийж сурах

Өгүүлбэрийн цөм бүтцийг тодорхойлох

Хураах дэлгэрүүлэх хувиргал

Дэлгэрүүлэх хувиргал-зохион найруулж бичих

Page 21: 7a mongol hel

БИЕ ДААЛТ

Үлгэрт хураах хувиргал хийж бичих.

Төгсгөлийн өгүүлбэрийг дэлгэрүүлэх

хувиргалаар бичнэ.

Гол санааг тайлбарлах.

Хэлц гүйцээж бичих

Сургамжтай зүйлийг бичих.