15

Biology 9grade-2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Biology 9grade-2
Page 2: Biology 9grade-2

? Хүүхдүүд та нар амьсгалаа түгжээд хэдэн минут болохоо туршаад

үзээрэй!

Page 3: Biology 9grade-2

Хүний амьсгалах эрхтний бүтэц, үүрэг

Page 4: Biology 9grade-2

Бүтэц:Майхан хэлбэртэй. Үзүүр хэсгээрээ мөгөөрстэй. Баруун зүүн 2 хөндийтэй. Дотроо салст бүрхэвчтэй, цусны судсаар баялаг.

Үүрэг: Хамар доторх хялгасан судсууд нь агаарыг бүлээцүүлж чийгшүүлдэг. Мөн салст бүрхэвчээс ялгарах салс нь агаартай хамт орж ирсэн нянг устгадаг.

Page 5: Biology 9grade-2

• Бүтэц: Хоорондоо булчингаар

холбогдсон хос ба хос биш хэд

хэдэн мөгөөрснөөс тогтоно. Дээд

талдаа таглаа мөгөөрстэй. Урд

талд байрлах хамгийн том

мөгөөрсийг бамбай мөгөөрс

гэнэ. Төвөнхийн дотор дууны хос

хөвч байрлана.

Үүрэг: Зөвхөн агаарыг

мөгөөрсөн хоолой уруу оруулах

үүрэгтэй. Харин хоол залгих үед

таглаа мөгөөрс төвөнхийг таглаж

хоолыг улаан хоолой уруу

оруулдаг. Төвөнхийн хос хөвч нь

уушгинаас гарсан хийгээр

хэлбэлзэж дуу авиа үүсгэх

үүрэгтэй.

Page 6: Biology 9grade-2

Бүтэц: Мөгөөрсөн хоолой нь төвөнхийн бөгжин мөгөөрснөөс сээрний

3-4-р нугалам хүртэл үргэлжилсэн уян мөгөөрсөн цагирагнаас бүтсэн хөндий гуурс маягийн эрхтэн юм. Мөгөөрсөн хоолой нь 16-20 ширхэг хагас цагираг мөгөөрснөөс тогтох ба урт нь 10-12 см байна.

Үүрэг: Агаарыг дамжуулах үүрэгтэй

Page 7: Biology 9grade-2

Бүтэц: Хүний цээжний хөндийд

байрлах хос эрхтэн. Баруун тал

нь 3, зүүн тал нь 2 хэсгээс

тогтдог. Гадуураа гялтан

хальсаар бүрхэгдсэн. Дотроо

цусны судсаар бүрхэгдсэн олон

тооны маш нимгэн цулцан

хэмээх цэврүүнүүдээс тогтдог.

Үүрэг:Цээжний хөндийн

эзэлхүүний өөрчлөлтийн

нөлөөгөөр эзэлхүүнээ өөрчилж

агаараа оруулж түүнээс

хүчилтөрөгчийг цулцангаасаа

цусны судас уруу дамжуулж

цуснаас нүүрсхүчлийн хийг авч

гадагш гаргах үүрэгтэй. Өөрөөр

хэлбэл хийн солилцоо хийх

үүрэгтэй.

Баруун

уушги

Page 8: Biology 9grade-2

Хүний амьсгалах үйл ажиллагаа нь

амьсгал авах, гаргах гэсэн 2 үе шатнаас

тогтоно. Хүн амьсгал авахдаа

хүчилтөрөгчөөр баялаг агаарыг авч,

амьсгал гаргахдаа нүүрсхүчлийн хийг

гадагшлуулдаг. Амьсгал нь хавирга

хоорондын булчин, өрцний агшилт,

суналтаар дэмжигддэг.

Page 9: Biology 9grade-2

Өрц агшиж, цээжний хэсгийг доош татна. Ингэснээр цээжин доторх зайг ихэсгэж улмаар биен дэх агаарын даралт, гаднах агаарын даралтаас бага болно. Даралтын зөрүү үүсснээс агаар мөгөөрсөн хоолойгоор дамжин уушгинд очно.

Page 10: Biology 9grade-2

Туршлага ажил: Амьсгалаар нүүрсхүчлийн хий ялгарч буйг илрүүлэх

туршлага

Хэрэглэгдэх зүйл: Шохойн ус, колбо, гуурс

Ажлын явц: Колбондоо шохойн усаа тунгааж хийгээд гуурсаараа алгуур үлээнэ.

Ингэхэд ямар өөрчлөлт гарч буйг хүүхдүүд та нар ажиглаарай.

Шохойн ус булингартаж цайвар өнгөтэй болсныг харсан байх. Энэ нь амьсгалаар

нүүрсхүчлийн хий ялгарч шохойн устай урвалд орсны дүнд шохой үүсч байгаагийн

илрэл юм.

Үүнийг химийн урвалын тэгшитгэлээр илэрхийлвэл:

Са (OH)2+ CO2= CaCO3+ H2O

Page 11: Biology 9grade-2

• Гүн амьсгаа авсны дараа гадагш гаргах хийн дээд хэмжээг уушгины амьдралын багтаамж гэнэ.

• Уушгины амьдралын багтаамжийг литрээр хэмждэг ба спирометр гэдэг багажаар хэмждэг.

• Насанд хүрсэн хүн минутанд 16 удаа амьсгалдаг. 0-4 насны хүүхэд 1 минутанд 40 удаа, 14 дээш насны хүүхдүүд 1 минутанд 18 удаа амьсгалдаг. Хүн тайван үед 1 минутанд 500 мл хүчилтөрөгч шингээдэг. Үүний 360 мл нь уушгинд очдог байна.

Page 12: Biology 9grade-2

Хүн амьд байхын тулд хүний

биеийн бүх эс, эд

хүчилтөрөгчөөр байнга

хангагдаж байх хэрэгтэй

байдаг. Таныг амьсгалах бүр

хүчилтөрөгч таны уушгинд

очиж, тэндээсээ цусаар

дамжин эд, эсүүдэд очиж,

эс, эд дэхь шим бодисыг

задалж энерги үүсгэх

үүрэгтэй.Энэ үйл явцтай

нэгэн зэрэг хүний биенээс

ялгарсан нүүрсхүчлийн хий

цусаар уушгинд очиж

амьсгалах үед гадагшилдаг

Page 13: Biology 9grade-2
Page 14: Biology 9grade-2
Page 15: Biology 9grade-2

1. М.Ганболд нар “Биологи-II” Мөнхийн үсэг ХХК номноос:

• Сурах бичгийн хуудас 69-75 унших, товч тэмдэглэл хөтлөх, дасгалыг ажиллах

2. Амьсгалаар ялгарч буй нүүрсхүчлийн хий хэрхэн үүсч буйг химийн урвалаар тайлбарлах

3. Амьсгалын замаар халдварлах өвчний талаар мэдээлэл цуглуулах, түүнээс сэргийлэх аргын талаар зөвлөмж бичих

4. Хүүхдүүд та нар уушгины амьдралын багтаамжаа сайжруулахын тулд 32 цагаан лонхыг байнга тоолж байгаарай.

5. Амьсгалын замаар халдварлаж буй А хүрээний H1 N1 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх аргыг /Жишээ нь: Гэртээ 2 цаг тутам тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, хүн ихтэй газраар явахгүй байх, маск тогтмол хэрэглэх г.м/хэрэглэх, түүнийхээ талаар бусдад зөвлөх, туслах