36
1 CRC News I улирал 2011

Cr cnews 201103

Embed Size (px)

Citation preview

Page 1: Cr cnews 201103

1CRC News I улирал 2011

Page 2: Cr cnews 201103

2 CRC News I улирал 2011

Page 3: Cr cnews 201103

3CRC News I улирал 2011

Харилцаа холбооны зохицуулах хорооноос үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгчиддээ зориулан улирал тутамд гаргадаг “CRC NEWS” сэтгүүлийн 2011 оны анхны дугаар уншигч таны гар дээр очоод байна. Энэ удаагийн сэтүүлдээ тусгай зөвшөөрлийн ангилал, телевиз, радиогийн зохицуулалт, тоон радио телевизийн үндэсний хөтөлбөрийн тухай, өрх бүрт шуудан хөтөлбөр, сүүлийн үед нэвтрээд байгаа IPTV үйлчилгээний талаархи болон бусад мэдээ мэдээллийг багтаалаа.

Өнөө цагт Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн хандлага нь олон улсын жишигт хүрэхүйц хурдацтайгаар хөгжиж байгаа нь та бидний өнөөдрийн амьдралын алхам тутамд мэдрэгдэж байгаа билээ. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор шинэ технологийг нэвтрүүлэх, шударга өрсөлдөөн, үнэ тарифийн зохицуулалт, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж байгаагийн үр дүнд манай салбар бусад дэд бүтцийн салбаруудаас хамгийн түрүүнд газар зүйн бүсчлэлээс үл хамаарсан үнэ тарифийг мөрдлөг болгосон салбар болоод байна.

Энэхүү зохицуулалтын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын хэмжээнд үүрэн холбооны үйлчилгээний нутаг дэвсгэрийн хамрах хүрээ 90 гаруй хувьд хүрч, 100 хүн тутамд 90 орчим үүрэн холбооны хэрэглэгч ногдож байгаа нь Азийн болон дэлхийн дундажаас даруй 20 гаруй нэгжээр дээгүүр үзүүлэлт болж байна. Мөн олон улсын судалгааны байгууллагаас 2010 онд гаргасан интернэтийн үйлчилгээнд ашиглагдаж буй хурдын

индексийг тодорхойлж үздэг үзүүлэлтээр Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн татаж авах хурдны үзүүлэлт нь 162 орноос 35-р байранд, илгээх хурдны үзүүлэлтээр 162 орноос 16-р байранд орсон нь Австрали, Франц, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас илүү үзүүлэлттэй байна.

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо өнгөрсөн он жилүүдэд Дэлхийн банктай хамтран 7 аймгийн 34 суманд интернэтийг үйлчилгээг хүргэх төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь Улаанбаатар хот болон орон нутагт хүргэж буй интернэтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлсэн томоохон алхамыг хийлээ. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүнд салбарт оруулах улсын ба хувийн хөрөнгө хөрөнгө оруулалтын хэмжээ, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого жил бүр нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, үндэсний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах болсноор хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа, аж амьдралд үзүүлэх ач холбогдол улам бүр чухал болж байна. Түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны салбарын ололт, хэрэглээ үйлчилгээг ашиглаагүй нийгэм эдийн засгийн салбар, дэд бүтэц нэг ч үгүй болж, мэдээлэл холбооны сүлжээ нь суурь дэд бүтцийн нэг болох хөгжлийн хандлага гарч байна.

Түүнчлэн нийт холбоочиддоо Монгол Улсад орчин цагийн Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндийг хүргэж, амьдралд чинь аз жаргал, ажил үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе!

Сэтгүүлийн шинэ дугаарт ...

Сэтгүүлийн зөвлөл

Page 4: Cr cnews 201103

4 CRC News I улирал 2011

ÀÃÓÓËÃÀCRC news

Сэтгүүлийн шинэ дугаарт ...

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2010 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

ICT 90 EXPO

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН САЛБАРЫН ҮНДСЭН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД-2010 ОН

Үйл явдлын товчоон

ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

3

12

6

8

14

18

Сэтгүүлийн зөвлөл:

Дарга: Б.Болдбаатар - ХХЗХ-ны дарга

Гишүүд: О.Баттогтох - ХХЗХ-ны дэд дарга бөгөөд ЭЗМЗА-ны дарга Б.Мөнхбат - ХХЗХ-ны гишүүн бөгөөд ЗЗҮТА-ны дарга М.Мэнд-Очир - РДЗХА-ны дарга У.Тамир - ЗА-ны дарга З.Эрдэнэчулуун - ША-ны дарга Д.Нямдорж - Даргын зөвлөх

Сэтгүүлийн эрхлэгч: А.Лувсан-Очир [email protected]

Хариуцлагатай нарийн бичгийн дарга Т.Наранмандах [email protected]

Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв. А-блок. 5-р давхарСүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13Улаанбаатар-14201Монгол Улс.

Утас: +976-11-36 39 99Факс: +976-11 32 77 20

Цахим шуудан: [email protected]Цахим хаяг: www.crc.gov.mn

7

9

13

17

19

22

23

Page 5: Cr cnews 201103

5CRC News I улирал 2011

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр батлагдлаа

Радио долгион хяналтын станцын үүсэл хөгжил, хяналтын системийн өнөөгийн байдал

HD ТЕЛЕВИЗИЙН ШИНЭ ЭРИН ҮЕIPTV

“ӨРХ БҮРТ ШУУДАН” ХӨТӨЛБӨРИЙН тухай

ЗИП КОДЫН ТУХАЙ

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АНГИЛАЛ

E-Post -Цахим шууданҮгийн шүүлтүүр программ

26

24

28

30

32

34

25

27

29

31

33

Page 6: Cr cnews 201103

6 CRC News I улирал 2011

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2010 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, арга хэмжээ, салбарын зохицуулалт, түүний хэрэгжилт, үйл ажиллагаагаа сурталчилах, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилгоор “Харилцаа холбооны зохицуулалт-2010” форум, “Тоон телевизийн туршлага–хөгжлийн чиг хандлага”, “Шуурхай ажиллагааны радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт”, “Хөдөөг холбоожуулах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн“, “Монгол Улсын өргөн зурвасын сүлжээний стратеги, судалгааны үр дүн”, “Хэвлэл мэдээллийн өөрийгөө зохицуулах механизм, Ёс зүйн зарчим”, “Шуудангийн технологийн стандартын мөрдөлт, гаалийн бүрдүүлэлт”, “Радио давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөрийн хэмжээний тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” , “Монголын ФМ радиогийн хөгжлийн чиг хандлага” сургалт семинар, “Харилцаа холбооны сүлжээгээр онлайн контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журам”, “Мобайл контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журам”, “Вэб сайтын үйлчилгээ эрхлэхэд баримтлах түр журам“,“Радио телевизийн зохицуулалтын ерөнхий журам“-ын төсөл зэрэг сэдвээр 20 гаруй сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, сургалт семинарыг тус тус зохион байгуулсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилах, оролцоог хангах, хамтран ажиллах, зохицуулалтын үйл ажиллагаандаа холбогдох зөвлөмж, саналыг нь тусгах, үйл ажиллагааны уялдааг бий болгох талаар анхаарч ажиллалаа. Зохицуулах хорооноос 2010 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс онцолбол:

• ХХЗХ-ны хуралдааны шийдвэрээр сүлжээ хоорондын дотоодын харилцан холболтод газар зүйн ялгаваргүй төлбөрийг 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөх, цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хоорондын харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг шинэчилэн баталсан. Vvний vр дvнд өмнө нь газар зvйн байрлалаас ихээхэн зөрvvтэй байсан бvх төрлийн ярианы vйлчилгээ аймаг, хот хоорондын гэж ялгалгvй ижил тvвшинд, түүнчлэн интернетийн vнийг мөн газар зvйн байрлалаас

vл хамаарсан ижил үнэ тарифт шилжvvлэн хот, хөдөөгийн мэдээллийн болон тоон хүртээмжийн ялгааг арилгахад чухал алхам болсон. Уг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд үр дүнд буюу 2010 оны эхний 9 сарын байдлаар, үүрэн телефон хэрэглэгчдийн хот хоорондын харилцан холболтын ярианы тариф дундж аар 1.7-2.1 дахин хямдарсан бол суурин телефон холбооны хэрэглэгчдийн хот хоорондын ярианы үнэ тариф дунджаар 1.6-2 дахин тус тус хямдраад байна.

• ХХЗХ-ноос жил бүр холбогдох төр, засгийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэзмшигчид нарын дунд зохион байгуулдаг “Харилцаа холбооны зохицуулалт-2010” форумыг “Бизнесийн орчины шинэтгэл-оновчтой зохицуулалт” сэдвийн дор 2010 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг форумд тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй иргэд, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулсан ба нийт орон нутаг, Улаанбаатар хотоос нийтдээ 250 гаруй төлөөлөгч оролцсон. Форумыг интернэт, телевиз, шуудангийн 3 дэд салбар хуралдаантайгаар зохион байгуулж, хүрсэн ололтоо дүгнэж, хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцэн бизнесийн орчныг шинэчлэх, үр ашигтай зохицуулалт хийхэд шаардлагатай зөвлөмжийг санал нэгтэй оролцогч нараас гаргалаа. Зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган холбогдох арга хэмжээг авч ажиллав.

• Монгол Улсын Засгийн газраас зарласан “Бизнесийн орчны шинэтгэлийн жил-2010”, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль, тогтоомж, дүрэм журам бусад актыг хянан боловсронгуй болгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 60 дугаар захирамжийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, ХХЗХ-ноос салбарын үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа, үйлчилгээг нээлттэй, ил тод, шуурхай болгох, хүнд суртлыг бууруулах зорилгоор олгож байсан нийт 42

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2010 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

Page 7: Cr cnews 201103

7CRC News I улирал 2011

тусгай зөвшөөрлийн тоог 21 хүртэл цөөрүүлэх саналыг боловсруулан хүргүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв.

• ХХЗХ-ноос 2009 онд орон даяар зарласан “Интернэтийн жил”-ийг 2010 онд үргэлжлүүлэн хөдөө орон нутгийн хэрэглэгчдийг интернэтийн үйлчилгээнд өргөнөөр хамруулах, интернэтийн хэрэглээнд сургах, хот хөдөөгийн үйлчилгээний үнийн ялгааг арилгах арга хэмжээний хүрээнд Дэлхийн банктай хамтран “Сумдад интернетийн үйлчилгээ хүргэх” төслийг боловсруулж, Монгол Улсын Төв, Булган, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Өвөрхангай, Завхан аймгийн 34 сумын төвд интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэв.

• Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Дэлхийн банктай хамтран 2008 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Хөдөөг холбоожуулах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн-Universal Access Program Final Workshop” сэдэвт семинарыг 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн бүх сумын төвд үүрэн холбооны сүлжээ байгуулж үйлчилгээ хүргэх дэд төсөл, Малчны сүлжээ байгуулан цахилгаан холбооны үйлчилгээ нэвтрүүлэх дэд төсөл, интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэх дэд төсөл, харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээг нэвтрүүлэхэд учирч буй тулгамдсан асуудлууд, хүрсэн үр дүн, цаашдын зорилтын талаар хэлэлцсэн ба ХХЗХ, МШХХТГ, Дэлхийн банк, хөдөө орон нутгийн төлөөлөл зэрэг 150 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжсэн энэхүү хөдөөгийн холбооны төсөл нь дэлхийн бусад улс, орнуудад хэрэгжсэн төслүүдээс шилдэг, жишиг болсон арга хэмжээ бөгөөд төслийг хэрэгжүүлсэн ХХЗХ-ны үйл ажиллагааг өндөр үнэлэн дүгнэлээ.

• Үүрэн холбооны 3 дахь үе буюу 3G технологи, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлснээр үүрэн холбооны салбарт дэвшил гарч, мэдээлэл холбооны орчин үеийн шинэ төрлийн үйлчилгээ болох өргөн зурвас, интернэтийн утасгүй холбооны үйлчилгээ, хэрэглээг хэрэглэгчид

хүртэх боломжийг бүрдүүлэв. Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч оператор компаниуд 3G технологи нэвтрүүлэх техникийн шилжилт, шинэчлэлтийг 2010 онд амжилттай хэрэгжүүлэн хамрах хүрээгээ нэмэгдүүлэх арга хэмжээг авснаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг 20 гаруй хот, аймгийн төв, томоохон суурин газарт тус тус нэвтрүүлээд байна.

• Сансарын хиймэл дагуул ашиглан улс орон даяар олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологиор дамжуулж эхэлснээр хөдөө орон нутаг, малчид Монгол улсын бүх сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг чанарын өндөр түвшинд үзэх техникийн боломжийг бүрдүүлсэн.

• Үндэсний радио давтамжийн хяналтыг шинэчлэх төслийг бүрэн хэрэгжүүлж, орчин үеийн радио давтамжийн хяналт, хэмжилтийн тоноглол бүхий суурин, явуулын, зөөврийн тоног төхөөрөмжтэй Үндэсний радио давтамжийн хяналтын тогтолцоог анх удаа Монгол Улсад бий болгов. Энэхүү арга хэмжээний үр дүнд Монгол Улсад ашиглагдаж буй давтамжийн зурвасыг бүрэн хэмжээгээр хянах боломжийг бүрдүүллээ.

• ХХЗХ-ноос санаачлан боловсруулж, Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн “Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, МШХХТГ болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2010 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 275 дугаар тогтоолоор батлуулав. Хөтөлбөрт зааснаар Монгол Улс нь 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоон телевиз, радиогийн сүлжээнд бүрэн шилжих, радио телевизийн зохицуулалтын үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдээд байгаа болно. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хэсгийг ХХЗХ-ны Даргын 2010 оны 211 тоот тушаалаар байгуулж, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Page 8: Cr cnews 201103

ГАД

АА

Д Х

АМ

ТЫН

АЖ

ИЛ

ЛА

ГАА

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны гадаад харилцаа, хамтын ажиллагаа - 2010

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын зохицуулалтын чиглэлээр Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU-ОУЦХБ), Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага (APT-АНДЦХБ), дэлхийн болон бүс нутгийн олон улсын байгууллага, гадаад улс орны зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааг гадаадад сурталчилах, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХХЗХ-Оны ном” (CRC Annual Book)-ыг гаргалаа.

Монгол Улсын ХХЗХороо болон БНХАУ-ын Тайваны зохицуулах хороо хамтран ажиллах Санамж бичгийг 2010 оны 3 дугаар

сард байгуулан үзэглэж, тус байгууллагын үйл ажиллагаатай Б.Болдбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид айлчлан танилцаж, харилцан туршлага судлав.

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага, ажилтнууд давхардсан тоогоор Швейцарь, БНХАУ, Франц, БНСУ, БНТуркУ, Япон, БНХАУ-ын Тайван, Сингапур, Мексик, Малайз, БНЭУ, Индонези, Тайланд зэрэг улсуудад давхардсан тоогоор 40 гаруй бүс нутгийн олон улсын байгууллагаас зохион байгуулсан хурал, семинар, уулзалтанд оролцож, туршлага судлах, сургалтанд хамрагдлаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд тус хорооны албан хаагчдын мэргэжлийн ур чадавхи дээшилж, хүний нөөцийг хөгжүүлэхэд чухал алхам боллоо.

Харилцаа холбооны зохицуулах хороо Олон улсын байгууллагуудад гишүүнээр элслээ

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио сектор (ITU-R)

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь 1865 онд байгуулагдсан ба Нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн анхны төрөлжсөн байгууллагуудын нэг юм. Одоо ОУЦХБ-ын төв нь Швейцарь улсын Женев хотод байрладаг. 1992 оноос Радио, Цахилгаан холбоо, Хөгжилийн гэсэн 3 секторт хуваагдан олон улсад ашиглагдаж буй радио давтамж, хиймэл дагуулын орбит, асар хурдтай өргөжин тэлж буй мэдээлэл, цахилгаан холбооны дэд бүтэц, системүүд мөн тэдгээрийн аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт гэх мэт олон чиглэлээр дэлхийн улс орнуудтай идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулдаг салбарын тэргүүлэгч байгууллага юм.Монгол Улс нь 1964 онд ОУЦХБ-ын гишүүн орон болсон. Тус байгууллага нь 2011 оны байдлаар нийт 192 гишүүн орон, 700 гаруй

салбар гишүүдтэй болоод байна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2006 онд ОУЦХБ-ын Хөгжилийн секторын (ITU-

D) гишүүн болсон ба 2011 онд Радиогийн секторын (ITU-R) гишүүнээр элсээд байна.

ОУЦХБ-ын секторын гишүүн болсноор тус байгууллагаар дамжуулан дэлхий дахинд өөрийн байгууллагын үйл ажиллагаа ач холбогдолыг таниулж дэлхийн бусад орнуудтай ойр хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Мөн шийдвэр гаргах түвшиний бүх хурал

семинаруудын албан ёсны матералуудыг шууд хандалтаар авч өөрийн үйл ажиллагааны чиглэл болгон ашиглах мөн шинэ технологи, шинэ нөхцөл байдал, шинэ зохицуулалтын талаар ОУЦХБ-аас зөвлөх үйлчилгээ, чиглэсэн семинар, сургалт авах боломжтой болно.

8 CRC News I улирал 2011

Page 9: Cr cnews 201103

ЦАЭОУTБ нь цахим аюулын эсрэг нэгдсэн олон улсын анхны байгууллага бөгөөд дэлхийн мэдээлэл, харилцаа холбоог цахим заналхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Засгийн газар, бодлого з о х и ц у у л а л т ы н б а й г у у л л а г у у д , компани, мэргэжилт-нүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Тус байгуул-лага нь ОУЦХБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, дэлхийн хэмжээнд цахим аюулгүй байдлын хөтөлбөрийн бодит үйлчилгээг 192 оронд үзүүлж байна. Тус байгууллагын гишүүн болсноор судалгаа шинжилгээний ажлыг хамтран явуулах,

аюулгүй байдлаа баталгаажуулах, олон улсын бодлого, хамтын ажиллагаатай холбоотой өргөн хүрээтэй үйлчилгээг авах, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх боломжтой. Тухайлбал ОУЦХБ

нь гишүүн орны м э р г эж и л т н ү ү д эд зориулсан электрон хамгаалалттай хамтар-сан хэрэглээний хөтөлбөртэй (ES-CAPE) байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд

найдвартай орчинд зайнаас мэдээлэл солилцох, нэгтгэх боломжоор хангагдах бөгөөд олон улсын харилцаа холбоог цахим халдлагаас шуурхай сэргийлэх боломж бүрдсэн.

International Multilateral Partnership against Cyber Threats (IMPACT)Цахим аюулын эсрэг олон улсын түншлэлийн байгууллага (ЦАЭОУTБ)

Asia-Pacific Broadcasting Union (ABU) Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (АНДӨНХ)

нэвтрүүлгийг үнэгүй дамжуулдаг. Холбооны үйл ажиллагаанд өдөр тутмын телевизийн мэдээ солилцох, хөтөлбөр солилцох, хамтран ажиллах, спортын арга хэмжээг нэвтрүүлэх, техникийн болон удирдлагын зөвлөх үйлчилгээ, эрх зүйн, зохиогчын эрхийн зөвлөмж, хөгжиж буй орнуудын контентийн мэдээлэл, олон улсын уулзалтуудад гишүүдийг төлөөлөх,

сургалт семинар зохион байгуулах, жил бүрийн радио телевизийн уралдаан, роботын тэмцээн, холбооны мэдээ, техникийн хэлэлцүүлгийг нийтэд мэдээлэх зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг. Тус байгууллага нь радио телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ижил төстэй байгууллагуудаас хамрах хүрээгээрээ хамгийн том байгууллага юм.

Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо нь ашгийн бус байгууллага бөгөөд өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын мэргэжлийн холбоо юм. Ази, номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, гишүүдийн хамтын үйл ажиллагааг зохицуулахаар 1964 онд байгуулагдсан. Одоогоор бүс нутгийн 58 орны

200 гаруй бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллага, компани иргэд гишүүнээр элссэн бөгөөд 3 тэрбум орчим хүнд хүрч үйлчилж байна. Тус холбоо нь телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэгчдийн хамтын ашиг сонирхолыг нэгтгэх зорилгоор жил тутмын чуулга уулзалтыг зохион байгуулдаг. АНДӨНХ-ны гишүүд нь Ази номхон далайн бүс нутагт өргөн

9CRC News I улирал 2011

Page 10: Cr cnews 201103
Page 11: Cr cnews 201103
Page 12: Cr cnews 201103

12 CRC News I улирал 2011

Page 13: Cr cnews 201103

13CRC News I улирал 2011

Page 14: Cr cnews 201103

14 CRC News I улирал 2011

Үүрэн , суурин телефон холбоо

Монгол Улсад 2010 оны байдлаар GSM системийн хоёр /Мобиком ХХК, Юнител ХХК/, CDMA системийн хоёр /Скайтел ХХК, Жи-Мобайл ХХК/ тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулж байна. Үүрэн холбооны нийт хэрэглэгчдийн тоо 2010 оны байдлаар 2,51 сая-д хүрснээр 100 хүнд ноогдох телефон цэгийн нягтрал 85.6 болсон нь дэлхийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байна. Суурин телефон холбооны зах зээлд МЦХ ХК, УБТЗ ХНН, Скайнэтком ХХК-иуд, утасгүй суурин

телефон холбооны үйлчилгээгээр МЦХ ХК, Мобиком ХХК-иуд үйлчилгээ эрхэлж байна. Суурин телефон хэрэглэгчдийн тоо 2010 оны байдлаар 143,138-д, утасгүй суурин телефоны хэрэглэгчдийн тоо 50,101-д хүрээд байна.. Үүрэн, суурин телефон холбооны хэрэглэгчдийн 100 хүнд ноогдох нягтралыг ОУЦХБ-ын дэлхийн дундаж мэдээлэлтэй харьцуулан дараах зурагт нэгтгэн үзүүлэв. /*-ОУЦХБ-ын индикатор үзүүлэлтүүд жилийн байдлаар гардаг болно/.

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН САЛБАРЫН ҮНДСЭН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД-2010 ОН

Зураг-1. ОУЦХБ-ын дундаж үзүүлэлттэй харьцуулсан суурин болон үүрэн телефон холбооны 100 хүнд ноогдох нягтрал /2005-2010 он/

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Page 15: Cr cnews 201103

15CRC News I улирал 2011

Интернэтийн үйлчилгээ

Монгол Улсад 2010 оны байдлаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч 77 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 38, Орон нутагт 21, Монгол улсын нутаг дэсвгэрийн хүрээнд 18 бай-на. Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид интернэ-тийг урсгалаа сансрын хиймэл дагуул, Улаанбаатар төмөр замын шилэн кабелийн гарцуудыг ашиглан үйлчилгээгээ нийтэд үзүүлж байна. Интернэтийн үйлчилгээнд Dial-up, DSL, FTTH-шилэн кабель,

киоксал кабель, GPRS, 3G, EVDO, WiFi, WiMax, VSAT зэрэг технологийг ашиглаж холбогдож байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоог нэгтгэн Зураг 2-т хариуулав. Дээрх үзүүлэлтээс харахад 2009 оноос интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь интернэтийн зах зээлийг нээлттэй болгосноос гадна ХХЗХ-оос 2008 онд үүрэн телефон холбооны операторуудад 3G-үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгосонтой холбон үзэж болох юм. 2010 оны эхний хагаж жилийн статистик үзүүлэлтээс үзэхэд “Fixed broadband” хэрэглэгчийн тоо 56.475, “mobile broad-band” хэрэглэгчийн тоо 128.479-д хүрсэн байна.

Кабелийн телевизийн үйлчилгээ

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2010 оны байдлаар кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч 79 тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаагаас Улаанбаатарт-22, Орон нутагт-56, МУ-ын нутаг дэвсгэрт-1 аж нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн иргэдэд кабелийн телевизийн

үйлчилгээ үзүүлэгчид шинээр их нэмэгдсэний үр дүнд орон нутгийн хэрэглэгчдийн тоо өссөн дүнтэй гарчээ. Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд коаксиаль кабель, утасгүй олон сувгийн MMDS холболтын технологи ашиглагдаж байгаа бөгөөд 2010 оноос Супервишн компани тоон технологид шилжээд байна. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо, зах зээлд эзлэх хувиар Зураг 3-4-д үзүүлсэн болно.

Шуудан холбооны үйлчилгээ

Манай улсын шуудангийн зах зээлд 2010 оны байдлаар нийт 67 байгууллага, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгогдсоноос улс хоорондын

шуудангийн үйлчилгээ эрхлэх–51, дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх–7, шуудангийн үндсэн сүлжээ эрхлэх–6 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс ТӨҮГазар 3, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 63,

Зураг-2. Интернэтийн нийт хэрэглэгчдийн тоо /2007- 2010.12.31-ны байдлаар/

Зураг-2. Интернэтийн нийт хэрэглэгчдийн тоо үйлчилгээний төрлөөр /2009- 2010 он/

2

3

4Зураг-3. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо /2005-

2010-ны байдлаар/Зураг-4. Кабелийн телевизийн зах зээлд эзлэх хувь

/2010.06.30-ны байдлаар/

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Он Dial-up xDSL Шилэн кабель

Коаксиал кабель

GPRS, EDGE, 3G,

EVDOWi-FI Wimax VSAT VPN Нийт

2009 он 2,166 19,159 24,439 949 54,740 184 3,142 195 1,074 106,048

2010 он 1,447 25,276 37,274 1,123 128,479 432 4,428 185 1,205 199,849

Page 16: Cr cnews 201103

16 CRC News I улирал 2011

Зураг-7. Дотоодын шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/

Зураг-8. Салбарын салбарын хөрөнгө оруулалт /2004-2010 он/

Зураг-5. Буухиа шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/

Зураг-6. Улс хоорондын шуудангийн үйлчилгээний илгээлтийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

гадаадын хөрөнгө оруулалттай 2 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Шуудангийн зах зээлд тухайлбал улс хоорондын шуудангийн үйлчилгээ

эрчимтэй нэвтэрч өрсөлдөөн орж байгаа ба зарим үйлчилгээний тоон үзүүлэлтийг дараах зурагт тус тус үзүүлэв.

4

Зураг-5. Буухиа шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/

Зураг-6. Улс хоорондын шуудангийн үйлчилгээний илгээлтийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь

/2009-2010 он/

4

Зураг-5. Буухиа шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/

Зураг-6. Улс хоорондын шуудангийн үйлчилгээний илгээлтийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь

/2009-2010 он/

5

Зураг-7. Дотоодын шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/

Салбарын хөрөнгө оруулалт

Мэдээлэл харилцаа холбооны салбарын хэмжээнд 2009 онд 94,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв, БНҮҮСан болон хувийн хэвшлийн байгууллага, ААН, компаниуд нийтдээ 29,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Харин 2010 жилийн эцэс байдлаар манай салбарт 89,9 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Зураг-8. Салбарын салбарын хөрөнгө оруулалт /2004-2010 он/

Салбарын хөрөнгө оруулалт

Мэдээлэл харилцаа холбооны салбарын хэмжээнд 2009 онд 94,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв, БНҮҮСан болон хувийн хэвшлийн

байгууллага, ААН, компаниуд нийтдээ 29,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Харин 2010 жилийн эцэс байдлаар манай салбарт 89,9 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

5

5

Зураг-7. Дотоодын шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/

Салбарын хөрөнгө оруулалт

Мэдээлэл харилцаа холбооны салбарын хэмжээнд 2009 онд 94,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв, БНҮҮСан болон хувийн хэвшлийн байгууллага, ААН, компаниуд нийтдээ 29,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Харин 2010 жилийн эцэс байдлаар манай салбарт 89,9 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Зураг-8. Салбарын салбарын хөрөнгө оруулалт /2004-2010 он/

Page 17: Cr cnews 201103

17CRC News I улирал 2011

Салбарын орлогын хэмжээ

Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын нийт орлогын хэмжээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа ба нийт орлогын бүтцийг үндсэн үйлчилгээнүүдийн төрлөөр авч үзвэл үүрэн телефоны үйлчилгээ нь зах зээлд орлогоороо тэргүүлж байна. Энэ нь хэрэглэгчдийн тооны өсөлт ялангуяа хөдөө орон нутагт үйлчилгээгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой байна. Бусад үйлчилгээнд суурин холбоо, интернэт, радио телевизийн өргөн нэвтрүүлэг, холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, сансрын холбоо зэрэг үйлчилгээнүүд хамрагдаж байна.

Хүний нөөц

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт энэ оны сүүлчийн байдлаар нийтдээ инженер, техник, үйлчилгээний нийт 7320 гаруй үндсэн ажилтнууд ажиллаж байна.

Мөн мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч компаниудын гэрээт борлуулагчид, суурин болон гар утас хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа, засвар

үйлчилгээний чиглэлээр 5100 гаруй хүн байнгын ажлын байраар, кабель шугамын угсралтын ажил эрхлэгчдээр 500 гаруй хүн улирлын чанартай ажлын байраар тус тус хангагдаж байна.

Зураг-9. Салбарын нийт орлогын хэмжээ /2000-2010 оны/

Зураг-10. Салбарын ажиллах хүчний судалгаа /2004-2010/

6

7© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

6

Салбарын орлогын хэмжээ

Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын нийт орлогын хэмжээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа ба нийт орлогын бүтцийг үндсэн үйлчилгээнүүдийн төрлөөр авч үзвэл үүрэн телефоны үйлчилгээ нь зах зээлд орлогоороо тэргүүлж байна. Энэ нь хэрэглэгчдийн тооны өсөлт ялангуяа хөдөө орон нутагт үйлчилгээгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой байна. Бусад үйлчилгээнд суурин холбоо, интернэт, радио телевизийн өргөн нэвтрүүлэг, холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, сансрын холбоо зэрэг үйлчилгээнүүд хамрагдаж байна.

Зураг-9. Салбарын нийт орлогын хэмжээ

/2000-2010 оны/

Хүний нөөц

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт энэ оны сүүлчийн байдлаар нийтдээ инженер, техник, үйлчилгээний нийт 7320 гаруй үндсэн ажилтнууд ажиллаж байна.

7

Зураг-10. Салбарын ажиллах хүчний судалгаа /2004-2010/

Мөн мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч компаниудын гэрээт борлуулагчид, суурин болон гар утас хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр 5100 гаруй хүн байнгын ажлын байраар, кабель шугамын угсралтын ажил эрхлэгчдээр 500 гаруй хүн улирлын чанартай ажлын байраар тус тус хангагдаж байна.

Page 18: Cr cnews 201103

18 CRC News I улирал 2011

Page 19: Cr cnews 201103

19CRC News I улирал 2011

Page 20: Cr cnews 201103

20 CRC News I улирал 2011

Page 21: Cr cnews 201103

21CRC News I улирал 2011

Page 22: Cr cnews 201103

22 CRC News I улирал 2011

Монгол Улсад өнөөгийн байдлаар нийт 96 телевиз, Улаанбаатар хотод нийт 17 телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл Улаанбаатар хотод л гэхэд зар сурталчилгааны зах зээлийн хэмжээ 2010 оны байдлаар 36.1 сая ам.доллар байхад дэлхийн дундаж 7.2 миллард ам.доллар байна. Зар сурталчилгааны нийлүүлэлт хийдэг 2000 гаруй нэгж байгаагаас эхний тогтмол 100 нийлүүлэгч л нийт нийлүүлэлтийн 65%–ийг хангадаг байна. Монгол Улс телевизийн станцын тоогоороо дэлхийн улс орнуудаас 10-рт, харин хүлээн авагч буюу телевизорын тоогоороо 124-т бичигдэж байна. Эндээс харахад манай улс зах зээлийн багтаамжаасаа давсан олон телевизтэй болсон нь харагдаж байгаа бөгөөд энэ нь дараах сөрөг үр дагаврыг бий болгож байна. Үүнд:

1. Нэгэнт зах зээлийн хэмжээ бага тул үнийн өрсөлдөөн болж, хямд рекламыг олноор нь авах болсон байна. Судалгаанаас харахад өнөөдөр 1 цагт ноогдох рекламны хугацаа АНУ-д 15 минут, Европын холбоонд 12 минут, ОХУ-д 9 минут байхад манайд 25 минут байгаа нь үзэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэхэд хүргэж байна. Үзэгчид өнөөдөр хэрэгцээ шаардлагад нь нийцэх хөтөлбөр үзэж чадахгүй харин телевизорын өмнө суух цагийнхаа 40-50%-ийг “зар сурталчилганы хүчирхийлэл” доор өнгөрүүлж байгаадаа ихээхэн бухимдаж байна.

2. Нөгөө талаас энэ нь телевизүүдийн өөрсдөө чанартай сайн уран бүтээл туурвих, гадаад, дотоодын телевизийн бүтээлийг худалдаж авах чадамжийг бууруулж байна. Тиймээс нэвтрүүлгүүдийн хэлбэр загвар хоорондоо төстэй болж, нэг ижил мэдээ, кино, гадаадын телевизийн хөтөлбөрөөс хулгайн замаар хуулсан орчуулгын бүтээлүүд голлож, аль л зардал багатай аргыг сонгох байдалтай байгаагаас телевизийн үндэсний үйлдвэрлэл хөгжихгүйд хүрч байна. Хэдийгээр ивээн тэтгэгчдийг татан оролцуулах хэлбэрийг аль ч телевиз єргєн ашиглаж байгаа

ч энэ нь аливаа байгууллагыг өөрийг нь эсхүл ой, тэмдэглэлт vйл явдлыг нь сурталчлахад хүргэж байгаа нь ч чанар муутай нэвтрүүлгүүд олноор бий болоход нөлөөлж байна.

3. Ийм нөхцөл байдал нь олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үндсэн зорилгоо биелүүлэх боломжгүй болгож, телевиз хамгийн өртөгтэй, хамгийн ашигтай бизнесийн нэг салбар гэдэг утгаа алдаж, нэвтрүүлгийн чанарыг хангах стандарт техник төхөөрөмж болон үзэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийг санхүүжүүлж чадахгүйд хүргэж, телевизийн салбарын хөгжилд сөрөгөөр нөлөөлж байна.

4. Сvvлийн жилvvдэд телевизийн нэвтvvлэг бэлтгэдэг уран бvтээлийн студиvд бий болж байгаа боловч тэдгээр нь ихэнхдээ єєрийн бvтээлээ телевизүүдэд худалдаж чаддаггvйгээс кабелийн телевизийн суваг түрээслэн техникийн стандарт, чанарын ямар нэг шалгуургүйгээр нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж, нэвтрүүлгийн жанр, хөтөлбөрөөрөө ялгарах зүйлгүй, хэт олон суваг болсон нь үзэгч, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж байгаа төдийгүй Улаанбаатар хотын хэрэглэгчдийн ихэнхи хувь нь телевизийн нэвтрүүлгийг кабелийн телевизийн сувгаар хүлээн авч үздэг болсон өнөө үед зар сурталчилгааны зах зээлд шууд нөлөөлөх хэмжээнд хүрсэн.

5. Өнгөрсөн жилээс үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчид 3G технологи нэвтрүүлснээр гар утаснаас телевиз үздэг болсон, энэ жилээс шилэн кабелийг ашиглан интернэт, телевиз болон суурин телефоны үйлчилгээг хэрэглэгчид нэг сүлжээгээр хүлээн авах боломжтой болж байгаа зэргээр интернетэд суурилсан телевиз, хөдөлгөөнт телевиз зэрэг шинэ технологи Монгол Улсад ч

ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

1

3

4

52

Page 23: Cr cnews 201103

23CRC News I улирал 2011

бодитой нэвтэрч эхэллээ. Бусад улс орнуудын туршлагаас харахад эдгээр шинэ технологийн өсөлт зөвхөн өргөн зурвасын сүлжээг хөгжүүлснээр бус, харин зөв хөгжүүлэх бизнес загварыг бий болгож чадсан эсэхээс, түүнчлэн уламжлалт телевизийнх нь хөгжил, бизнес орчноос ихээхэн хамаарч байгаа юм. Эдгээр шинэ технологи нэвтэрснээр телевизийн өөрийнх нь бизнес загвар, орлогын бүтэц ихээхэн өөрчлөгдөж, зар сурталчилгаанаас олох орлогын хэмжээ буурч, контент /агуулга/ борлуулсны орлого нэмэгдэж байгааг олон улсын түвшинд хийсэн судалгаанууд харуулж байна. Энэ нь телевизүүдээс илүү шинэлэг, чанартай уран бүтээлийн үйлдвэрлэлийг шаардаж байна гэсэн үг юм.

6. Телевизүүд өөрсдөө ч нөхцөл байдлыг ойлгож, эндээс гарах арга замыг хайж эхэлсэн бөгөөд сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх, хуулийг болон зохиогчийн эрхийг хүндэтгэн мөрдөх, ёс зүйтэй, мэргэжлийн түвшинд ажиллахыг хичээх зэргээр зарим бодит алхам хийж байгаа телевизүүд ч бий болж байгаа нь энэ салбарт шударга өрсөлдөөнийг бий болгохыг сануулж байна.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хороо үүссэн эдгээр нөхцөл байдлыг судлаж үзээд телевизийн зах зээлд үр ашиггүй өрсөлдөөн бий болсон байна гэж дүгнэж, телевизийн салбарын хөгжлийг дэмжих бизнесийн таатай орчинг бий болгох зохицуулалтыг хийх шаардлагатай гэж үзсэн юм.

Энэхүү зохицуулалтыг хийхийн тулд зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас гадна телевиз, радиогийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Монгол Улсын хууль тогтоомж, түүнчлэн АНУ, Канад, Англи, Австрали, Европын холбооны улсууд, Сингапур, Пакистан, Энэхтхэг болон бусад улс орнуудын телевизийн талаархи хууль тогтоомж, зохицуулалтын туршлагыг судласан. Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн салбарын төлөөлөгчид оролцсон нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллуулж, үйлчилгээ эрхлэгчид, олон нийтийн дунд хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлагуудыг удаа дараа хийж, саналыг нь нээлттэй авсан. “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-ыг батлахдаа телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөөнийг бий болгох, үйлчилгээ эрхлэгчдийн нийцэн ажиллах зохицол, холбогдох зарчим, бизнес үйл ажиллагааны загварыг олон улсын жишиг рүү чиглүүлж, манай орны телевизийн хєгжилд нэгэнт бvрэлдэн тогтож буй олон тєрєл, хэлбэрийн телевизийн бvтэц тогтолцоог бий болгох зорилго тавьж дараах зохицуулалтыг багтаасан болно. Үүнд:

1. Орчин үеийн үзэгчдийн эрс өөрчлөгдсөн, илүү соёлжсон, өндөр хэрэгцээ сонирхолд нийцсэн шинэлэг, чанартай мэдээлэл, контентийг хийхийн тулд нэг чиглэлд илүү төвлөрөх нь үр дүнтэй байдгийг олон улсын туршлагууд бэлхнээ харуулж байна. Нөгөө талаас үзэгчдийн эрх ашгийн үүднээс олон улсад студи, продакшн болон кабелийн сувгуудад төрөлжих шаардлага ч бас тавигддаг байна. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн контентийн үйлдвэрлэл нийлүүлэх нь өрсөлдөөн дундаас үзэгчдийг өөртөө татах хамгийн чухал хэрэглүүр болж, өөрсдийнх нь хөгжилд эерэг үр дүн авчирна гэж үзэж хөтөлбөрийн хувьд төрөлжих, эдгээр сувгуудад өөрийн бүтээлийг телевизүүдэд нийлүүлэх боломжийг бий болгох зорилгоор Монгол Улсад бүтээгдсэн бүтээгдэхүүн түлхүү байлгах зэрэг шаардлага тавьж байгаа юм.

2. Оюуны өмчийн зөрчилгүй байх, стандарт шаардлага хангасан техник технологийг ашиглах, технологийн горимыг мөрдүүлэх, нэвтрүүлгийн чанарын талаар тавигдах шаардлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох асуудал тусгагдсан

3. Улс төр, бизнесийн ашиг сонирхлын нөлөөллөөс хараат бус, нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор телевизийн эзэмшигчдийн талаарх мэдээллийг ил тод болгох болж байгаа

4. Телевизийн бизнест арилжааны шинж чанараас нь гадна олон нийтийн эрх ашиг чухлаар тавигддаг учраас нэг цагт ноогдох рекламны хугацааг тогтоож өгсөн

5. Телевиз, радиогийн хувьд үг хэлэх, хэвлэн нийтлэх хүний эрх, эрх чөлөөг хангах зорилгоо хэрэгжүүлэхдээ нийт ажилтнуудын болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээг зайлшгүй баримтлах шаардлагатай гэж үзэж үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн дүрэмтэй байх, түүний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих механизмтай болох шаардлагатай талаар заасан.

Эдгээр зохицуулалтууд олон улсын практикт өргөн нэвтрүүлгийн тухай хуулинд тодорхой тусгагдсан байдаг ба цаашид ч манай улсын хувьд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн талаархи эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай юм. Үүнийг хэрэгжүүлэхэд энэхүү ерөнхий нөхцөл шаардлага нь үндэс суурь, эхний алхам болно гэдэгт тус хороо найдаж, зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

6

Page 24: Cr cnews 201103

24 CRC News I улирал 2011

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.26 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээлэл шуудан харилцаа холбоо, технологийн газар хамтран боловсруулж, 2010 оны 10-р сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газраар батлуулсан билээ. Энэхүү үндэсний хөтөлбөрт Монгол Улсад аналог радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид үе шаттай шилжүүлэхэд баримтлах бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгасан юм.

Уг хөтөлбөрийг хэрэгжсэнээр Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлэг тоон технологид бүрэн шилжиж, улмаар радио, телевизийн нэвтрүүлгийн дуу болон дүрсийг чанарын өндөр түвшинд хүлээн авах, дамжуулах, мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэх, радио долгион давтамжийн ашиглалтыг сайжруулах, шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд хүргэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэх юм.

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийг хамарсан арга хэмжээ бөгөөд 2006 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагын Радиогийн их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэх шийдвэр (GЕ-06) гаргаснаас хойш одоогийн байдлаар 10 гаруй орон бүрэн шилжилт хийж, Европын бүх улс орнууд 2015 он, Ази, номхон далайн бүсийн улс орнуудаас Австрали, Япон, БНСУ, БНХАУ-ын Хонг Конг, Тайвань, Малайз, Шинэ Зеланд, Филипин зэрэг орнууд 2013 онд аналоги өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь 4 зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:

Нэгдүгээр зорилт: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

Хоёрдугаар зорилт: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх техник, технологийн шийдлийг боловсруулах;

Гуравдугаар зорилт: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх ажлыг нэгдсэн төлөвлөлтийн дагуу газарзүйн хувьд хэсэгчлэн үе шаттайгаар зохион байгуулах;

Дөрөвдүгээр зорилт: Хөтөлбөрийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг болно.

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

тоон радио, телевизийн олон улсын хөгжлийн чиг хандлага, мөрдөгдөж байгаа стандарт, ангилал, сүлжээний бүтцийн талаар судалгаа хийсний үндсэн дээр Монгол Улсад мөрдөх тоон радио, телевизийн стандарт, сүлжээний загварыг сонгож батлан мөрдүүлэх;

радио, телевизийг тоон системд шилжихэд баримтлах бодлого, чиглэл боловсруулан батлуулах;

радио, телевизийг тоон системд шилжихтэй холбогдсон зохицуулалтын журам боловсруулах;

радио, телевизийн тоон системд шилшүүлснээр түүнд ашиглагдах тоног, төхөөрөмжид тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг боловсруулах;

тоон радио, телевизэд ашиглах радио давтамжийн зурвасын төлөвлөлт, хуваарилалт хийх.

Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг бий болгох техник, технологийн шийдлийг боловсруулах хоёрдугаар зорилтын

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ТООН ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

Page 25: Cr cnews 201103

25CRC News I улирал 2011

хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: тоон радио, телевизийн үйлчилгээг

дамжуулахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангах, газрын тоон сүлжээг зохион байгуулах:

тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцад тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох;

шилжилтийн үе шатанд аналог өргөн нэвтрүүлгийн системд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлох;

аймгийн төв, томоохон сум, суурин газарт хүргэх дэд бүтэц, дахин дамжуулах тоон технологийн сүлжээний загвар гаргах;

тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах сүлжээ байгуулах нэгдсэн хуваарийг хийх;

тоон радиогийн сүлжээний загвар болон хуваарийн дагуу аймгийн төв, томоохон сум, суурин газарт дэд бүтэц, дамжуулах сүлжээг байгуулах.

Тоон радио, телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, тоон студийг байгуулах арга хэмжээг авах: сонгосон стандартад нийцүүлэн студийн

тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбогдсон дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх;

студийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, тоон системээр дамжуулах боломжийг бүрдүүлэх нэгдсэн хуваарь хийх;

тоног төхөөрөмжид тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, баталгаажуулалтын тогтолцоог бий болгох.

Тоон радио, телевизийн үйлчилгээг хүлээн авахтай холбогдсон бэлтгэл ажлыг ханган, шаардагдах судалгаа хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах: тоон радио, телевизортой болон хэрэглэгчийн

тоног төхөөрөмжийг шинээр худалдан авах өрхийн судалгааг гаргах;

тоон телевизорын хэрэглэгчийн хувиргагч

төхөөрөмж (set top box)-ийг худалдан авахад төрөөс зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэх;

хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн нөхцөл, шаардлагыг тогтоож, тэдгээрийн баталгаажуулалтын тогтолцоог бий болгох.

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх ажлыг нэгдсэн төлөвлөлтийн дагуу газар зүйн хувьд хэсэгчлэн үе шаттайгаар зохион байгуулах гуравдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: газрын сүлжээний тоон радио, телевизийн өргөн

нэвтрүүлгийн туршилтын төсөл боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог болон тоон хэлбэрээр нэгэн зэрэг ажиллуулах болон тоон технологид шилжүүлэх үйл ажиллагааг газар зүйн хувьд хэсэгчлэн, үе шаттайгаар нэгдсэн төлөвлөлтийн дагуу удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх;

Монгол Улсад аналоги технологи ашиглан радио, телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах сүлжээний үйл ажиллагааг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагт бүрэн зогсоож тоон технологийн системийг ашиглаж эхлэх.

Дөрөвдүгээр зорилт нь төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хөтөлбөрийн талаар сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг болно.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын тушаалаар “Тоон телевизийн стандарт, сүлжээний загвар, студийн шийдлийг тодорхойлох”, “Тоон радиогийн стандарт, сүлжээний загвар, студийн шийдлийг тодорхойлох”, “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулах техник технологийн шийдлийн санал боловсруулах”, болон “Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах техник технологийн шийдлийн санал боловсруулах” ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Page 26: Cr cnews 201103

26 CRC News I улирал 2011

Монгол Улсын Радио долгион хяналтын станц нь анх 1934 онд “Радио долгион хүлээн авах станц” нэртэйгээр 4 антенн, 2 хүлээн авагчтайгаар байгуулагдаж байсан түүхтэй.

Түүнээс хойш 1959 онд Сайд нарын Зөвлөлийн 499-р тогтоол гарч “Радио долгион хүлээн авах станц”-ыг Улсын Радио Төвийн бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэж байсан ба хүлээн авах сатнцыг 1960 онд хуучнаар ЗХУ-ын тусламжтайгаар өргөтөн, тоног төхөөрөмжийг шинэчилж байсан бөгөөд энэ үеэс тус станцын үүсгэн байгуулагдсан он тоолол албан ёсоор эхэлдэг.

Тус станц нь 1980 он хүртэл гадаад хэлний радио өргөн нэвтрүүлгийг хүлээн авах, дамжуулах үүргийг гүйцэтгэж байсан ба 1983 оноос “Долгион хянах, хүлээн авах станц” нэртэй болж радио телеграфын холбоо, тусгай нэвтрүүлгийг хүлээн авч захиалгат газар руу нь дамжуулж, улмаар долгион хяналтыг эфирийн, шугамын, явуулын гэсэн төрлүүдээр хяналтыг хийж эхэлсэн түүхтэй.

Долгион хянах, хүлээн авах станц нь дараах байгууллагуудын эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үүнд:

o 1992 оноос Монголын Радио Телевизийн Хэрэг эрхлэх газрын харьяа “Техникийн Хяналтын алба” болж өөрчлөгдөн радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн чанарын хяналт, харилцааны радио станцын долгион ашиглалтын байдалд хяналт тавьж, хууль бус долгион ашиглагчдад холбогдох арга хэмжээг авч, үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан.

o 1997 оноос Дэд Бүтцийн Улсын Хяналтын Албаны харьяа Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн дэргэд Долгион хяналтын алба нэртэйгээр мөн дээрх үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан.

o 2002 онд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болж зохион байгуудлагдсаны дагуу албадууд шинээр бий болж РДЗХА-ны харъяа Радио долгион хяналтын станц нэртэйгээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд тус станц нь Радио долгионы хяналтыг хуучин ЗХУ, Герман болон АНУ-д үйлдвэрлэгдсэн бага оврын хяналтын техник төхөөрөмжөөр явуулж байсан.

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн кабелийн сувгийн болон эфирийн хяналтыг 2000 оны эхэн хүртэл хугацаанд ердийн хүлээн авагч ашиглан сонсголоор болон нүдэн баримжаагаар хянадаг

РАДИО ДОЛГИОН ХЯНАЛТЫН СТАНЦЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ,ХЯНАЛТЫН СИСТЕМИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Page 27: Cr cnews 201103

27CRC News I улирал 2011

байсан. Эдгээр хяналтын хэмжүүрийн багаж хэрэгсэл, антеннын байгууламж, түүний туслах тоноглолууд хуучирсан, сэлбэг хэрэгслийн олдоц ховордсон зэрэг нь тус станцыг зайлшгүй шинэчлэн тоноглох шаардлагатай болсон.

Радио долгионыг үр ашигтай хуваарилах, ашиглах, ашиглалтын байдалд тавих хяналтыг сайжруулах нь бидний нэн тэргүүний зорилт бөгөөд 2009 онд ХХЗХороо нь Дэлхийн банктай хамтран Радио долгионы хяналтын орчин үеийн шинэ системийг нэвтрүүлж, техник төхөөрөмжийг суурилуулан ашиглаж эхэлсэн. Энэ нь радио долгионы олон улсын стандартад нийцсэн хяналтыг гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн хэдий ч цаашид улам боловсронгуй болгох шаардлага гарсаар байгаа.

Одоогийн байдлаар Радио долгион хяналтын станцын инженер техникийн ажилтнууд явуулын, суурин болон зөөврийн хяналтын станцуудыг ашиглан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж, өдөр тутмын хяналт шалгалтыг явуулж байна. Үүнд:

o Радио долгионы ашиглалтын байдалд байнгын хяналт тавих, хууль бус үйл ажиллагааг илрүүлэх;

o Харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах;

o Шинээр радио давтамжийн зөвшөөрөл авахыг хүссэн хэрэглэгчдийн тоног төхөөрөмжинд хяналт тавих, илэрсэн дутгадал, зөрчлийг арилгуулах;

o Радио давтамж ашиглагчдын хүсэлтээр тухайн ашиглаж буй тоног төхөөрөмжийн байршил, радио давтамжийг тодорхойлох;

o Радио давтамжийн харилцан нөлөөллийг тогтооход шаардлагатай хэмжилтүүдийг хийж гүйцэтгэх;

o Радио төхөөрөмжийн цацаргаж буй долгион нь хүний биед хортой эсэхийг тодорхойлоход шаардлагатай хэмжилтүүдийг хийж, гүйцэтгэх;

o Радио долгион үүсгэгч станцуудын радио долгионы тархалтын байдлыг хэмжих, хамрах хүрээний зураглал гаргах;

o Радио долгион ашиглагчдад техник, технологийн талаар зохих мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг болно.

Ñàëáàðûí àõìàä ñàéä íàð ðàäèî äîëãèîíû ñòàíöòàé òàíèëöàâ

Page 28: Cr cnews 201103

28 CRC News 10 2010

Page 29: Cr cnews 201103

29CRC News 10 2010

Юнивишн компанийн IPTV үйлчилгээ нь телевизийн сувгуудыг энгийн болон өндөр нягтралын HD форматаар дамжуулдаг бөгөөд Монголынхоо үзэгчдэд HD сувгийг жинхэнэ утгаар нь хүргэж буй шилдэг технологи юм. HD форматыг энгийнээр тайлбарлавал телевизийн нэвтрүүлгийг олон өнгөний ялгарал, тод тунгалаг дүрс, өндөр чанарын Dolby surround “амьд” дуугаралттайгаар үзүүлдэг. 1 сая өнгөний ялгарлыг харуулах боломжтой 1080 пиксел нягтралтай HD дүрс нь энгийн дүрс болох SD форматын дуу, дүрснээс 5 дахин илүү өндөр чанартай байна гэсэн үг юм. Юнивишн компанийн IPTV үйлчилгээ нь дотоодын болон дэлхийн шилдэг HD сувгуудыг хэрэглэгчдэд хүргэж байгаагаараа Монголдоо анхдагч болж байна.

IPTV-ДАМЖУУЛЖ БУЙ ТЕЛЕВИЗИЙН СУВГУУДДэлхийн шилдэг сувгуудын чанарын өндөр түвшинд бүтээгдсэн, хамгийн сонирхолтой нэвтрүүлгүүдийг өндөр нягтралаар хүлээн авч үзэх боломжийг IPTV үйлчилгээ олгож байна.

IPTV нь телевиз үзэгч та бүхэндээ албан ёсны зөвшөөрлтэй, гэр бүлийн бүхий л гишүүдэд зориулсан спортын , хүүхдийн, киноны , хөгжмийн, мэдээ, мэдээллийн, амралт чөлөөт цагт зориулсан, баримтат киноны, амьдралын хэв маяг, загварыг харуулсан олон сонирхолтой сувгуудыг дамжуулан хүргэж байна.

Мөн өндөр нягтрал бүхий гайхамшигт HD сувгуудыг үзэгч танд хүргэх бөгөөд эдгээр сувгуудаар гарах зарим шилдэг контентуудыг IPTV нь Монгол хадмал орчуулгатайгаар дамжуулна. Энэ нь үзэгч таны танин мэдэхүй, гоо зүйн боловсролд тодорхой хэмжээний эерэг хувь нэмэр, өгөөжийг өгч чөлөөт цагийг тань үр дүнтэй өнгөрөөнө гэж найдаж байна.

Юнивишн сувгийн тоогоо цаашид байнга нэмэгдүүлэх бөгөөд үзэгчдийнхээ эрэлт хүсэлтэд тулгуурлан тэдний хамгийн их үзэхийг хүссэн телевизийн сувгуудтай хамтран ажиллах болно.

IPTV-ТЕЛЕВИЗ ҮЗЭХ ЭРХ ЧӨЛӨӨIPTV нь үзэгчдэд телевизийн сувгуудийг олон өнгөний ялгарал, тод тунгалаг дүрс, өндөр чанарын dolby surround дуугаралттайгаар HD-ийн гайхамшгийг мэдэрч үзэх таатай боломжийг олгохоос гадна өөр олон боломжуудыг олгодог. Эдгээрийн нэг нь телевизийн салбарт урьд өмнө байгаагүй телевизийг хүссэнээрээ удирдан үзэх эрх чөлөө юм.

IPTV нь үзэгчдэд телевизийн шууд эфирийг түр зогсоогоод үргэлжлүүлэн үзэх, тухайн нэвтрүүлгийг дахин эхнээс нь үзэх, сүүлийн 72 цагийн дотор гараад өнгөрсөн нэвтрүүлгүүдийг нөхөн үзэх, нэвтрүүлгийг бичиж авах , ухраасан нэвтрүүлгээ урагш нь гүйлгэж үзэх гэх мэт цоо шинэ, таны төсөөлж ч байгаагүй олон боломжуудыг олгоно. Цаг хугацаанд баригдалгүй өөрийн хүссэн нэвтрүүлгээ, хүссэн цагтаа үзэх телевизийн жинхэнэ эрх чөлөөг IPTV танд олгож байна.

IPTV-ИЙН ВИДЕО САНЮнивишн компанийн IPTV үйлчилгээний Монголын телевиз үзэгчдэд технологийн дэвшлийг мэдрүүлэх бас нэг цоо шинэ боломж нь видео сангийн үйлчилгээ юм.Видео сан гэж юу вэ? Үзэгч та дэлхийн шилдэг киног заавал DVD-гээр нь худалдан авч, эсвэл видео прокатнаас зээлж үзэх шаардлагагүй болох нь ээ. IPTV-ийг гэртээ тавиулсан хэрэглэгчийн телевизийн дэлгэц дээр гарч ирэх видео санд дэлхийн болон монголын дэлгэцийн сор болсон кино, концерт, дуу хөгжим, спортын уралдаан тэмцээний торгон агшин гэх мэт олон төрлийн контентууд агуулагдах бөгөөд үзэгч хүссэн үедээ өөрийн сонгосон төрөл жанраас сонгон тэдгээрийг Dolby Surround дуугаралттайгаар, HD чанараар яг кино театрт байгаа юм шиг эмоцитойгоор попкорноо дэргэдээ тавиад ¿çýж áîëнî. IPTV-ийн Видео сангийн контентууд 7 хоног бүр шинэчлэгдэн сайжирч улам баяжсаар байх болно.

Page 30: Cr cnews 201103

30 CRC News I улирал 2011

Дэлхийн улс орны шууданд мэдээллийн шинэ шинэ техник, технологи маш хурдтайгаар, өргөн нэвтэрч хэрэгцээ нь улам бүр өсч хүн амын өдөр тутмын хэрэглээ болж байна.

Энэ хэмжээгээр шуудангийн үйлчилгээнд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтэрч, хөгжлийн чиг хандлага нь төрөөс нийгэмд үзүүлэх үйлчилгээнүүдийг голлон гүйцэтгэх таатай орчин бүрдүүлж, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээний төрлүүдийг эрхлэх бололцоотой болж байгаа билээ.

Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед Монгол улсын шуудангийн салбарын үйл ажиллагааг гадаад орнуудын жишигт хүргэх, Монгол улсын хүн амын ихэнх нь мэдээллийн технологийн хэрэгсэлийг худалдан авах чадвар, түүнийг хэрэглэх боломж хүрээ хязгаарлагдмал байгаа нөхцөлд хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн шинэ үйлчилгээг бий болгох, шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологийг шинэ тал бүрээр нэвтрүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

Монгол улсын хөдөөгийн хүн амын нягтрал бага, нүүдлийн мал аж ахуйн хэвшил ажил, амьдралынх нь гол орчин нөхцөл болж байдаг учраас тэдэнд мэдээлэл хүлээн авах хүрэх нөхцөл хараахан бүрдээгүй, авсан мэдээлэл нь ихэнх тохиодолд хугацаа хоцрон, ач холбогдлоо алдсан байдаг. Энэ нь нөгөө талаас шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологи нэвтрээгүйтэй холбоотой бөгөөд үүнээс шалтгаалж шуудангаар үйлчлүүлэгчдийн тоо улам бүр буурах хандлагатай байна. Дээрх асуудлыг шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологи нэвтрүүлэх замаар шийдвэрлэх нь цаг үетэй зохицсон, шаардлагад нийцсэн арга гэж үзэж байна.

Иймд “Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг боловсруулсан юм. Уг хөтөлбөр

хэрэгжсэнээр: Шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технолгид тулгуурласан үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэх,

• Алслагдсан орон нутагт мэдээллийг электрон хэлбэрээр, шуурхай, цаг алдалгүй хүргэх,

• шуудангийн шинэ нэр төрлийн үйлчилгээг бүсчлэн хүргэх, тээврийн зардал багатайгаар

нэвтрүүлэх,• Шуудангийн үйлчилгээг байгаль цаг агаарын

болон онцгой байдлын саатлаас үл хамаарсан, тогтсон хугацаандаа найдвартай хүргэх,

• Хэрэглэгчдийн шуудангийн үйлчилгээнд итгэх итгэлийг дээшлүүлснээр солилцоо өсөх ба бусад үйлчилгээ эрхлэгчид ашиглах нөхцлийг бүрдүүлэх,

• Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас алслагдсан бүс нутгийн шуудан хүргэлтийн нөхцлийг сайжруулахад хөрөнгө зарцуулах боломж бий болгох,

• Шуудангийн байгууллагын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх,

• Мэдээллийн тэгш бус байдал, тоон ялгааг арилгах,

• Үйлчилгээг өргөтгөж, шинэ нэр төрлийн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх,

• Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төрөөс нийгэмд үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээ, түүний талаарх мэдээллүүд маш шуурхай, найдвартайгаар хөдөөгийн ард иргэдэд хүрэх боломж бүрдэнэ.

Мөн шуудангийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлж, хэзээ ч, хаана ч, хэнд ч хүртээмжтэй шуурхай, найдвартай цогц үйлчилгээг хүргэхэд чиглэгдэнэ.

Өрх бүрт шуудан хөтөлбөрийн хүрээнд дараах баримтлах чиглэлийг тодорхойлсон. Үүнд:

1. Хууль, эрх зүй, бодлого, зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэх

2. Шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөх, 3. Мэдээллийн технологид тулгуурласан

үйлчилгээг нэвтрүүлэх4. Шуудангийн үйлчилгээний хамрах хүрээг

өргөжүүлэх, айл өрх бүрийг хайрцагжуулах, хаягийн хүргэлтийг нэмэгдүүлэх

Өрх бүрт шуудан хөтөлбөрт батлагдаж амжилттай хэрэгжвэл өнөөгийн байдлаар манай улсын 1 хүнд ногдох шуудангийн орлого 1457 төгрөг, бичиг захидал 0.35ш байгаа бол 2021 онд бичиг захидал 0.75 ш болох юм.

“ӨРХ БҮРТ ШУУДАН” ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Page 31: Cr cnews 201103

31CRC News I улирал 2011

АНУ-ын шуудангийн ажилтан Роберт Муун анх 1963 онд АНУ-ын шуудангийн үйлчилгээнд ZIP /Zone Improvement Plan/ кодыг нэвтрүүлжээ. Зип код нь шуудангийн ялгах болон хүргэх ажиллагааг түргэсгэх, шуудангийн гар ажиллагааг автоматжуулах зорилгоор бүтээгдсэн, хаягийн нэг элемент юм.

Дэлхийн улс орнууд өөр өөрсдийн онцлогт тохируулан шуудангийн кодыг боловсруулж үйлчилгээндээ хэрэглэдэг. Ихэнх орнууд үйлчилгээнийхээ шаардлагад нийцүүлэн тухайн кодын ашиглалт үйлчилгээг сайжруулах замаар хөгжүүлж ирсэн.

Тухайлбал, АНУ-ын зип код анх 5 оронтой тоон код байсан. 1983 оноос үндсэн 5 оронтой тоон код дээр өргөтгөл 4 оронтой тоон кодыг нэмж ашиглах болсон. Энэ нь шуудангийн үйлчилгээг илүү түргэсгэхэд зориулагдсан тухайн хэрэглэгчийн хаяг руу улам дөхсөн код юм.

Манай улсын хувьд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний өдрийн 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код” батлагдсан юм. Энэ кодыг нэвтрүүлэх ажлыг Шуудангийн тухай хуулийн 9.1.3-р заалтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. Шуудангийн нэгдсэн кодыг Засгийн газрын 2007 оны 200-р тогтоолоор батлагдсан “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам”-аар хэрэглэх хүрээг өргөтгөн тогтоосон төдийгүй Бүсчлэлийн код буюу зип код гэж нэрлэхээр тогтоосон юм. Зип кодыг хэрэглэснээр :• Хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зөв

бичсэн тохиолдолд таны шуудангийн илгээмж төөрөхгүй, шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгүй,

хурдан шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх• Онцгой байдал, Эмнэлгийн түргэн тусламж,

Цагдаа, Электрон засаглал зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн байршил тодорхой болох, тэдгээрт аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгох

• Иргэний бүртгэл, мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлиангүйгээр үйлчлүүлэх

• Улсын нийт газар нутгийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засаг захиргааны нэгжтэй уялдуулан байршлаар нь кодолсноор дэд (авто тээвэр, авто зам чиглэл болон аялал жуулчлалын бүс нутаг) статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол гэх мэт олон нийтэд чухал шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлэх

• Бүсчлэлийн кодыг хүн амын нягтаршилтай уялдуулсан тул төрийн зүгээс бодлогын төлөвлөлт хийх, бизнесийн хувьд шинэ үйлчилгээний маркетинг хийхэд тулгуур дэмжлэг болох зэрэг олон дэвшилтэт талууд бий болох боломжтойг дурьдаж болох юм.

Сонирхсон албан байгууллага аж ахуйн нэгж өөрийн хэрэглээнд зип код авах хүсэлтээ дор дурдсан материалыг бүрдүүлэн гаргасан тохиолдолд Зохицуулах хороо ажлын 14 хоногийн дотор тухайн хаягийн бүсийн кодын нөөцийг үндэслэн олгож байна. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд www.zipcode.mn веб сайт ажиллаж байгаа бөгөөд хаягийн бүсийн байршил болон тухайн бүсэд байрлах албан байгууллах аж ахуйн нэгжийн тухай мэдээллийг харж болно.

ЗИП КОДЫН ТУХАЙ

Page 32: Cr cnews 201103

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 13 дугаар тогтоолын хавсралт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АНГИЛАЛ

Нэг. “А” ангилал: Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц

№ Ангилал Төрөл Хамрах хүрээ

1Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах

1. Мэдээлэл холбооны үндсэн сүлжээ, дэд бүтэц

Улс хоорондын

Хот хоорондын (Бүсийн)

Хотын дотор

2. Мэдээлэл холбооны түгээх сүлжээ, дэд бүтэц

3. Радио, телевизийн газрын дахин дамжуулах сүлжээ, дэд бүтэц

4. Сансрын холбооны сүлжээ5. Шуудангийн сүлжээ6. Дата хадгалах дэд бүтэц

Хоёр. “Б” ангилал: Харилцаа холбооны үйлчилгээ

№ Ангилал Төрөл Хамрах хүрээ

1 ЯриаУлс хоорондын

Хот, хот хоорондын

2 Интернэт, дата1. Интернэт

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр2. Дата

3Телевиз, радиогийн олон суваг

1. Кабелийн

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр2. Хиймэл дагуулын

3. АйПиТВ

4. Мобайл ТВ

4 Шуудан

1. Үндсэн

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр

2. Логистик

3. Буухиа

4. Улс хоорондын шуудангийн илгээлт

5. Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар

Page 33: Cr cnews 201103

5

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ

1. Дотоод холбооны сүлжээний суурилуулалт, засвар

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр

2. Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар

3. Барилгын дотор холбооны монтаж, угсралт суурилуулалт

4. Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалт, засвар

5. Сүлжээний ашиглалт үйлчилгээ

6

Дамжуулан хүргэх, нэмэлт үйлчилгээ

- Сансрын хөдөлгөөнт холбоо (Iridium, Inmarsat г.м) - Дотоод хэрэглээний сүлжээгээр нийтийн үйлчилгээ эрхлэх - Цахилгаан, шуудан холбооны үйлчилгээний цэг, салбарыг үндсэн

сүлжээ эзэмшигчтэй буюу бусад үйлчлэгчтэй холболтын гэрээний үндсэн дээр түрээслэх буюу бие даан байгуулах

- Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр

Гурав. “В” ангилал: Контентийн үйлчилгээ

№ Ангилал Төрөл Хамрах хүрээ

1 Телевизийн өргөн нэвтрүүлэг

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр

2 Радиогийн өргөн нэвтрүүлэгõ

3 Кабелийн суваг

4 Тусгай дугаар ашигласан мэдээлэл лавлагаа

5 Контент агрегатор1. Онлайн

2. Мобайл /Үүрэн/

Дөрөв. Бүртгэлийн гэрчилгээ

№ Ангилал Дэд ангилал Хамрах хүрээ

1 Вэб сайт Хэрэглэгчийн хандалтын дундаж нь нэг сарын хугацаанд өдөрт 3000-с дээш бол бүртгүүлнэ.

Page 34: Cr cnews 201103

34 CRC News I улирал 2011

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил нь шуудангийн салбарын үйл ажиллагааны цаашдын хэтийн төлөв, ирээдүйд томоохон нөлөө үзүүлж байна. Энэ үүднээс мэдээллийн технологийн салбарын дэвшил буюу гар утас, интернет, зип код нь шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, үр ашигтай хүргэхэд үндсэн хүч, суурь болж байна.

Энэхүү төслийн гол зорилго нь шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологид суурилсан шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор иргэн болгонд шуудангийн хаяг мөн E-Post буюу цахим шуудангийн хайрцаг олгох, хаягын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд оршино. Энэ нь шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулан хэрэглэгчийг цаг хугацааг хэмнэсэн давуу талтай.

E-Post нь шуудангийн бүртгэл хяналтын систем POST-NET болон IPS системүүдтэй нягт уялдан ажиллаж шуудангийн лавлагааг илүү дэлгэрэнгүй байдлаар интернэт болон гар утасны мэссэжээр хэрэглэгчиддээ хүргэдэг.

Эрхэм хэрэглэгч та E-Post буюу цахим шуудангийн хаягтай болсноор дараах давуу талуудтай:

- E-Post буюу цахим шуудан нь тухайн хэрэглэгчийн байнгын шуудангийн хаяг болох бөгөөд байршлаа сольсон тохиолдолд хаягийн шилжүүлэг хийлгэхдээ шилжиж газартаа хайрцгийг үнэ төлбөргүй шилжүүлэн эзэмших

- Шуудангийн хайрцагаа шалгах гэж заавал шуудангийн салбар орох шаардлагагүй гэр, албан газраасаа интернэт, гар утас, мэссэж зэргээр шалгах

- Цахим хэлбэрээр шуудангийн бүх төрлийн үйлчилгээг авч болох бөгөөд шуудангийн салбараар дамжин борлогдож буй бүхийл төрлийн мэндчилгээ ном, сонин, CD, DVD, зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан авч өөрийн хаягын дагуу хүргэлт хийлгүүлэх

- Өөрийн хаягаар хурдан шуурхай байдлаар шуудан илгээмж хүлээн авах.

- Хувь хүн, болон албан газрын нэрийн хуудсанд бичигдэх албан ёсны хаягийн бүрэлдэхүүн хэсэг болж болон гадаад, дотоодод байнгын харилцааг найдвартай түргэн шуурхай дамжуулна.

E-POST -ЦАХИМ ШУУДАН

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 02 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлан 2011 оны 03 дугаар сарын 01-ээс хэрэгжүүж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нарт болон портал сайтуудад хэрэглэгчдийн бичиж буй сэтгэгдлүүдээс ёс бус хэллэг болон хуульд заасан хориотой агуулгыг шүүх програм хангамжийг боловсруулах ажил хийгдэж байгаа юм. Мөн уг програм хангамжийг үйлчилгээ хэлбэрээр ажилуулан бүх сайтуудтай технологийн ямар нэгэн зөрчилгүйгээр уялдаатай ажиллуулах, интернэт ертөнцөд соёлт орчин бий болгохоор тус хороо ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн ба өнөөдрийн байдлаар туршилтын шатандаа явж байна.

Хориотой үгсийн нэгдсэн сан бий болгох, байнга шинэчлэх

Сэтгэгдэл шүүх програм хангамж боловсруулах

Тодорхой вэб сайт, тодорхой хугацаагаар үр дүн тайлан мэдээлэл үүсгэх

Сэтгэгдлийн нэгдсэн мэдээллийн бааз үүсгэх

Хандалт өндөртэй бүх вэб сайтуудад код суулгах

Тухай шүүлтүүр программын ажиллагааны талаар товч дурьдхад дараах 2 янзаар ашиглах юм. Үүнд:

1. ШУУД ХОЛБОГДОЖ АЖИЛЛАХ

Хэрэглэгч тухайн вэб сайт дээр сэтгэгдэл оруулна. Вэб сайт уг сэтгэгдэлийг нийтлэхээс өмнө сэтгэгдэл шүүх үйлчилгээ рүү илгээж шүүлгэнэ. Сэтгэгдэл шүүх үйлчилгээнээс ирсэн үр дүнгээс хамаарж нийтлэх эсэх нь шийдэгдэнэ.

2. БААЗЫГ ШИНЭЧЛЭН АЖИЛЛАХ

Зарим ачаалал өндөртэй вэбсайтууд сэтгэгдэл шүүлгүүлэх хүсэлтийг сайтын хурдад нөлөөлнө гэж үзвэл, эсвэл өөрсдөө илүү хурдан хийж чадна гэж үзвэл энэ сонголт байж болно. Уг тохиолдолд тухайн вэбсайт нь сэтгэгдэл шүүх функцыг өөр дээрээ хийх боломжтой. Сэтгэгдлийн баазыг 7 хоногт 1 удаа серверээс татаж авч шинэчлэх үүрэгтэй бөгөөд гаргаж өгсөн техникийн даалгаварын хүрээнд тухайн үйлдлийг хийх ёстой. Энэ тохиолдолд хоройтой үгсийн баазыг XML format-аар вэбсайтуудад өгнө.

Page 35: Cr cnews 201103

35CRC News I улирал 2011

Page 36: Cr cnews 201103

36 CRC News I улирал 2011