32
БАГШ МЕНЕЖЕР Доктор, дэд проф Н.Цэдэвсүрэн

ESON101-хичээл 10

Embed Size (px)

Citation preview

Page 1: ESON101-хичээл 10

БАГШ МЕНЕЖЕР

Доктор, дэд проф Н.Цэдэвсүрэн

Page 2: ESON101-хичээл 10

• Шинжлэх ухааны менежмент нь ардчилал зах зээлийн орчинд чөлөөт хүмүүн, түүний бүлгийг удирддаг удирдлагын нэгэн төрөл юм. Ер нь удирдлагын дараах төрөл хэлбэрүүд байна.

• Амьд организмыг удирдах• Техникийг удирдах • Шинжлэх ухааны менежмент 100 гаруй жилийн

түүхтэй, байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг шинжлэх ухааны шинэхэн салбар юм.

Page 3: ESON101-хичээл 10

• Аливаа хүч нөөцийг зохистой байршуулж, эрхэм зорилго(Mission),зорилтуудад(Objectives) төлөвлөх зохион байгуулах, манлайлах, хянах, зэрэг менежментийн функцийг хэрэгжүүлэх асуудал бүтээлчээр шийдэх үйл явцыг менежмент гэж тодорхойлдог. Менежмент нь хөдөлмөр оюун ухаан, мотиваци зэрэг бусад хүмүүний хүчин зүйлийг ашиглан хамтран ажиллах замаар зорилгодоо хүрэх чадвар юм.

Page 4: ESON101-хичээл 10

Мөн менежментийн тогтолцоо зан үйл, нийгэм хүмүүнлэгийн олон асуудал бий. Менежментийнсудалгааны гараа 20-р зууны эхэн үеэс эхэлсэн боловч ихээхэн онол дадлагын туршлага хуримтлагджээ. АНУ-гийн судлаач Montana Patrick.J Charnov Bruce H. нар “Байгууллага түүний гишүүдийн аль алины зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бусадтай хамтрах тэднийг ажиллуулахыг менежмент гэнэ.

Page 5: ESON101-хичээл 10

Менежмент бол ардчилсан нээлттэй нийгэм, зах зээлийн чөлөөт тогтолцоо, бүхий орчинд багууллага, хүмүүсийг удирддаг нэгэн зүйл арга хандлага юм.

Багшлахуйн менежмент гэж юу вэ? Сурах хэмээх үйл нь багшлах, сургах, заах хэмээх 3 үйлийг нөхцөлдүүлнэ. Багшлах нь хүмүүнд эрдэм ном заах, байнгйн тогтвортой үргэлжлэх урдаас төлөвлөсөн гэрээ хэлцэл дүрэм журмын дагуу, чиглэсэн зорлготой үйл хэрэг.

Page 6: ESON101-хичээл 10

Энэ утгаараа удирдлагын тодорхой хүрээг хамарсан сургалтын агуулга хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрх үүрэг бүхий ажлын байртай холбоотой ойлголт юм. Иймд багшлах нь багш гэдэг хүмүүний гүйцэтгэдэг мэргэжлийн ажил юм. Үүнээс болж багшлахуйг менежментийн арга ухааны үүднээс авч үзэх хэрэгтэй болдог. Монголчуудын үзлээр бол багш, шавь, ном гурав бол гурван эрдэнэ юм.

Page 7: ESON101-хичээл 10

Бид багшийг /Б/,суралцагч/С/, судлагдахуун/Н/ хоорондох харилцааны тэнцвэрийн байдал, багшлахуйн өөр өөр хандлагыг илэрхийлнэ. Ж: багш, суралцагч, судлагдахууны харилцаанд судлагдахуун давамгайлсан загвар гэж бий.Энэ тохиолдолд багш суралцагчийн харилцаа орхигдож, судлагдахуун эн тэргүүнд тавигдаж, харилцааны тэнцвэр судлагдахууны тал руу хэлбийнэ. Өөр нэг суурь загварт багш голлох үүрэгтэй болж, харилцааны тэнцвэр багшийн тал руу хэлбийнэ.

Page 8: ESON101-хичээл 10

Үүнийг бид багш төвтэй хэмээн нэрлэж ирсэн бөгөөд түүний сул ба давуу талуудыг их сайн мэддэг. Харин дараах загварт харилцааны тэнцвэр суралцагчийн тал руу хэлбийсэн байх бөгөөд үүнийг бид шавь төвтэй хэмээн үзэж байна.Багшлахуйн энэ 3 загвар хэн бүхний мэдээжийн юм шиг хэрнээ онол баримтлал арга зүй практик үйл ажиллагааны хувьд зарчмын өөр өөр хандлагыг илэрхийлдэг ихээхэн ач холбогдол бүхий зүйл юм.

Page 9: ESON101-хичээл 10

• Багшийн ажил бол амжилт нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаггүй төвөгтэй ажил юм. Багшийн хөдөлмөр бол багш сурагчдын хамтын хөдөлмөр учир ажил хийх гэдгээс өөр утгатай багшлах гэдэг үгээр ихэвчлэн хэлэгддэг. Үүнтэй уялдан багш багшлах ажлаа хангалттай сайн хийжээ. Харин сурагч сурах ажлаа хэрхэн гүйцэтгэсэн бэ? Гэдэг асуулт гарч ирнэ. Аль ч тохиолдолд багшийн ажлын үр дүн яах аргагүй хоёрдмол шинжтэй.

Page 10: ESON101-хичээл 10

Хуучин цагт багш нар хүүхдийн дарга мэт сэтгэхүй, арга барил ноёрхож байлаа.

Хичээл нь багш сурагчдын хамтын хөдөлмөр учир хариуцлага бий.Тийм учраас багшлах хэмээх энэхүү хамтын хөдөлмөрт сурагчдын чармайлтыг дайчлах замаар үр дүнгээ нэмэгдүүлэхэд менежментийн арга ухааныг ашиглах хэрэгцээ аяндаа гардаг.

Page 11: ESON101-хичээл 10

Энэ утгаараа сурагчидтайгаа хэрхэн хамтран ажиллах вэ? Гэсэн асуулт гарч ирдэг. Иймд суралцахуйн үйл явцыг хөтлөн зөвлөгч /Guide/,туслан дэмжигч /Helper/хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг багш гэдэг. Багш ихэндээ сургууль дээр заримдаа гэр бүл шашны болон олон нийтийн газар ажиллана.Багшийн үүргийг нийгэм бүр янз бүрээр тодорхойлдог учраас тухайн ард түмний

Page 12: ESON101-хичээл 10

соёлын өвөрмөц талыг агуулсан байдаг. Зарим нийгэмд академик хичээлийг чухалчлан үздэг боловч зааварчилгаа ажил мэргэжлийн сургалт шашны болон иргэний сургалт, нийгмийн ажил амьдралын сургууль тэргүүтнийг багшийн үүрэгт оруулсан байдаг байна. Орчин цагийн албан боловсролын салбарт багшлахад зөвхөн сайн дурын үндсэн дээр бус эмч, инженер эдийн засагч, хуульч зэрэг бусад үй олон мэргэжлийн нэгэн адил шинжлэх ухаанд үндэслэсэн тусгай мэргэжил, боловсрол шаардана.

Page 13: ESON101-хичээл 10

Багшлахад тухайлсан мэргэжлийн мэдлэг, ур чадвараас гадна наад зах нь хичээлийн төлөвлөлт багшлах ур чадвар, мэдлэг хийгээд сэтгэн бодох, хүнтэй ажиллах ур чадвар хэрэгтэй байдаг. Тийм учраас сургалтын хүрээн дэх багшийн ажил дур зоргын бус мэргэжлийн үйл ажиллагаа байдаг. Олон улсын туршлагаас харахад багш нар тусгайлсан боловсролтой.

Page 14: ESON101-хичээл 10

• Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд багш боловсролыг мэргэжлийн сургуулиар мэдлэгээ шинэчлэх ажлыг мэргэжил дээшлүүлэх тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлж байдаг. Багшлахуйг янз бүрийн байр сууринаас үзэж судалдаг онол цөөнгүй бий. Гэвч зах зээлийн орчинд тэрхүү янз бүрийн үзэл онолд олонтаа давтагдах нийтлэг тал бий.

Page 15: ESON101-хичээл 10

• Багшлахуй нь боловсролын салбарын хувьд нийгэмд хандсан үйлчилгээ явуулж, боловсролын аль нэг шатны байгууллагад ажил үүргээ гүйцэтгэнэ.Багшийн ажлын байр нь аль шатны боловсролын байгууллагад байгаагаас хамаарч хүүхэд залуучуудын амьдрал зан үйлд нөлөөлөх зорилго, хандлага үйл ажиллагаа ялгаатай болж ирнэ. Багшийн ажил үүргээ гүйцэтгэдэг

Page 16: ESON101-хичээл 10

Боловсролын эдгээр шатлалын дотроос хамгийн түгээмэл нь бага дунд боловсролынх бөгөөд тэр үүднээс нийгэмд хандсан тэдний үйлчилгээ илүү тодорхой байна. Суралцагч багачуудын эргэн тойронд эцэг эх эмээ өвөө, ах дүү найз нөхөд багш нараас өгсүүлээд гудамж талбай, үйлчилгээний газар хаа сайгүй байнга тааралддаг хүүхдүүдийн амьдрал зан үйлд эерэг сөргөөр нөлөөлдөг хүмүүс олон бий.

Page 17: ESON101-хичээл 10

• Багш танхимд хичээл заахын зэрэгцээ хүүхдэд нөлөөлдөг тэр хүмүүсээс багшлах үйл ажиллагаандаа тус дэм болох эсэхийг олж, хүүхдийн сурлагын үр дүнгийн төлөө тэднийг нэгэн зорилгод нэгтгэж хамтран ажиллах учиртай.Хүүхдийн сурах багшийн багшлах ажлын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд хамтарч ажиллах олон нийтийг бүдүүлэх улмаар ажиллуулах нь улмаар

Page 18: ESON101-хичээл 10

Менежментийн мэдлэг чадвар шаардана. Энэ олон нийтийг хэдий чинээ ухаалаг ажиллуулж, удирдаж зохион байгуулж чадна багшийн ажил төдий чинээ хөнгөрч үр дүн илүү болно.Багшлахуйг үйл/act,acts/ ба үйлдвэрлэн бүтээх/enterprise/ гэсэн 2 хэсгээс бүрдэг гэсэн үзэл бий. үний эхнийх нь мэдээлэх, тайлбарлах дүрслэн үзүүлэх, жишээлэн үзүүлэх, үзүүлэн таниулах мэтийн хичээл заахтай холбоотой үйл болон хянах, үнэлэх, мотивацлах,

Page 19: ESON101-хичээл 10

Төлөвлөх гэх зэрэг менежментийн үйл ажиллагааг багтаасан өргөн хүрээ бүхий ойлголт юм. Харин дараагийн үйлдвэрлэн бүтээх гэсэн санаа нь багшийн нийгэмд хандсан, өөрөөр хэлбэл хамтран ажиллах мэдлэг зохиомжлон бүтээх, овсгоо самбаа гаргах, санаачлагатай ажиллах талыг илэрхийлнэ. Үүгээр дамжиж багшийн сургалтын үйл ажиллагаа нийгэмтэй холбогдож,нийгэмд үр шимээ өгөх бөгөөд боловсролын үйлчилгээ

Page 20: ESON101-хичээл 10

гэх утга санааг илэрхийлдэг. Бага дунд сургуульд ажилладаг багшийн хөдөлмөр нь нийгэмд үйлчилсэн ашгийн бус үйл ажиллагаа юм. Ашгийн төлөө болон ашгийн бус үйл ажиллагааны менежментийн орчин ялгаатай. Ашгийн төлөө байгууллага голчлон зах зээлд хандсан бизнесийн үйл ажиллаггаа явуулж, төрд татвар төлдөг. Харин ашгийн бус байгууллага нийгэм

Page 21: ESON101-хичээл 10

хүрээлэн буй орчны тусын тулд тухайлбал бүх нийтийн тусын тулд гэх мэт төриийн нийтлэг үйлчилгээнд хамаарах ажлыг хийдэг. Тэдний хийж байгаа ажил нь татвар төлөгчийн мөнгө, улсын болон орон нутгийн төсвөөс гарах зардлыг цаад язгуураар нь хааж байгаа учраас татвараас чөлөөлөгдөн олсон ашгаа байгуулагадаа эргүүлэн зардаг.

Page 22: ESON101-хичээл 10

Өөрөөр хэлбэл татвар төлдөггүй гэсэн үг. Багшийн хөдөлмөр нэгэнт ашгийн бус салбарт хамаарч үйлчилгээ нь нийгэмд чиглэдэг учраас багшийн мэргэжлийн ёс зүйгээс гадна ёс суртахууны асуудал илүү хатуу тавигддаг. Багш нэг бүрийн ажлын үр дүнгээс сургуулийн менежментийн амжилт бүхэлдээ шалтгаална. Боловсролын зах зээлд боловсролын янз бүрийн үлчилгээ авах

Page 23: ESON101-хичээл 10

Эрэлт үүсч байдаг. Тэрхүү эрэлтийг хаана сайн нийлүүлж чадаж байна тэр зүгт хэрэглэгчид улам хошуурдаг жамтай.Аль болох олон хэрэглэгч өөртөө татаж үр ашигтай оршин тогтнох боломжоо нэмэгдүүлэхийн тулд нийлүүлэгчид зах зээл дээр байнга өрсөлдөж байдаг. Өрсөлдөөнд ялсан нь дээшлэн дэвжиж, ялагдсан нь уруудан дампуурдаг зах зээлийн жаяг бий.

Page 24: ESON101-хичээл 10

Математикийн компьютерийн англи хэлний сайн багш нараа өөр сургуульд алдах шиг харамсалтай зүйл өнөөгийн манай бага дунд сургуульд ховорхон. Хөдөөгийн зарим сургууль хүүхдээ төв газар луу алдсаар үүдээ барих дөхсөн. үүнд олон шалтгаан бий боловч үүнийг өрсөлдөөнд ялагдаж байгаагаас өөрөөр тайлбарлахад хэцүү. Энэ бүхэн сургуулийн амьдралд менежментийн арга ухаанаар хандахыг сануулж байна.

Page 25: ESON101-хичээл 10

Менежер: Орчин цагийн менежментэд гарсан томоохон өөрчлөлт нь байгууллагын албан ёсны менежерээс гадна тэнд ажилладаг хүн бүрийн менежментийн үүрэг өсөн нэмэгдсээр байгаа явдал юм. Менежментийн онол арга хандлагаар удирдлагын үйл ажиллагаа явуулдаг хүнийг менежер гэдэг. Тэгэхээр багш менежерийн хувьд багшлах үйл ажиллагааг, өөрөөр хэлбэл срагчдын мэдлэг зохиомжлон бүтээх үйл ажиллагааг менежментийн

Page 26: ESON101-хичээл 10

Ухаанд тулгуурлан явуулна гэсэн үг. Менежер хөрөнгийн эзэн ч биш, мөнгө хийгч ч биш, менежер хэмээх мэргэжлийг эзэмшсэн тийм албан тушаалд ажилладаг хүмүүн.Менежер удирдахуйн мэдлэг ур чадвартай байхын зэрэгцээ түүнд хамаарах стандарт, ёс зүйн хэм хэмжээг сахидаг, тодорхой имиж бүрдүүлсэн авъяаслаг байвал зохино. Менежментийг функц үүргийн нийлбэр, ур чадварын хандлага гэсэн хандлага байдаг.

Page 27: ESON101-хичээл 10

Менежер ажлаа хийхийн тулд функц хэмээх нэг хэсэг үйлийг гүйцэтгэх хэрэгтэй гэж энэ хандлагад үзнэ. Зорилгодоо үр бүтээлтэй үр ашигтай хүрэхийн тулд менежер цагийнхаа ихэнх хэсгийг менежментийн тэдгээр функцийг гүйцэтгэхэд зарцуулдаг. Менежерийн бүхий л үйл ажиллагаа эцсийн дүндээ зорилгоо хэрэгжүүлэхэд орших бөгөөд байгууллага мэт тодорхой бүлгийн хувьд түүний нэгдмэл үйл ажиллагаа

Page 28: ESON101-хичээл 10

үүгээр хангагдана. Чухамхүү бүлгийн нэгдмэл байдлыг хангахын тулд төлөвлөлт зохион байгуулалт хошуучлал, хяналт мэтийн менежментийн үндсэн функцийг тасралтгүй хэрэгжүүлдэг.Орчин цагийн менежментийн тэргүүний сэтгэхүй, тэргүүний арга барилыг эзэмшиж, ажил амьдралдаа хэрэгжүүлэхэд“асуудал бүтээлчээр шийдэх” гэвэл энэхүү функд зайлшгүй анхаарал тавих хэрэгтэй болдог.

Page 29: ESON101-хичээл 10

Зорилтуудыг олж илрүүлэх тэдгээр нь одоогоор үл мэдэгдэх ирээдүй цагт хэрхэн хэрэгжихийг тодорхой болгох нь төлөвлөлт юм. Ийм учраас төлөвлөлт зохион байгуулах ажиллагааг өөртөө агуулдаг. Ерөнхийдөө эрхэм зорилго /Mission/, зорилго /Goal/, стратегийн зорилтуудыг /Strategis Objectives/ төлөвлөлтөөр илрүүлж, тэдгээрт хүрэх арга замыг төлөвлөлтөөр тодорхойлдог.

Page 30: ESON101-хичээл 10

• Зохион байгуулах нь төлөвлөсөн зүйлийг ажил хэрэг болгохын тулд нөөцийг бэлэн байдалд оруулах үйл явц юм. Энэ нь төлөвлөлтийг хэрэгжүүлэх чухал хэсэг бөгөөд түүний явцад даалгавар тодорхойлогдож, хүн хүч томилогдон, бусад нөөц хувиарлагдан, тэдгээрт нийцсэн бүтцийг бий болгоно. Олонхи тохиолдолд зохион байгуулалтаар тусгай даалгаварыг ажил хэрэг болгож, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд эрх мэдлийг тэдгээр ажил хэрэгт нийцүүлэн хувиарлана.

Page 31: ESON101-хичээл 10

• Даалгаварыг тодорхой ажлын нэгж эсвэл хэсэг бүлэг,салбар нэгжид хуваан зохицуулж, зохион байгуулалтын бүтэц бүрддэг.Хошуучлал нь нэгэн төрлийн шийдвэр гаргах ажиллагаа юм. Хүмүүст хэрхэн хандах талаар шийдвэр гаргаж, тэрхүү шийдвэр нь эргээд ххүмүүсийн зан үйлд хэрхэн нөлөөлөхийг хошуучлал гэсэн утгаар хялбарчлан ойлгож болно.зорилгодоо хүрсэн

Page 32: ESON101-хичээл 10

• эсэхийг магадлан тогтоож, хүрээгүй бол учир шалтгааныг илрүүлэн цаашид юу хийх хэрэгтэйг тодруулахад хяналтын үүрэг оршино. Стандарт тогтоох гүйцэтгэлийн талаар мэдээлэл цуглуулах, харьцуулан үзэх, засвар хийх, урьдчилсан арга хэмжээ авахад хяналтыг чиглүүлнэ.