36
хөрөнгийн үнэлгээний лекцүүд 2013-10-25 15:54 Батлав: .......................................... .................................................. ............................../ Л.Баасандорж/ Лекц ¹1 Үнэлгээний ойлголт, зохицуулалт. Олон Улсын Үнэлгээний Стандарт,түүний агуулга, зориулалт Үнэлэх (appraise)гэдэг нь олон утгаар хэрэглэгдэнэ: Үнэ тодорхойлолт, өмч хөрөнгийн үнэ цэнэ ба тоо хэмжээг тодорхойлохуй, аливаа эд юмсын чанар чансаа, үнэ цэнэд тодорхойлолт өгөх гэсэн утгыг агуулна. Хөрөнгийн үнэлгээний зорилгоор эдгээр бүх утгаас өмч хөрөнгийн үнэ цэнийг тогтоох гэсэн агуулгаар хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийг үнэлэхийн тулд түүний тоон болон чанарын бүх үзүүлэлтийг шинжлэн судалж үнэ цэнийг нь тооцоолон тогтоох ёстой. Үнэлэх гэдэг нь нийтээр даган мөрдөж буй зарчимын дагуу үнэлгээний тодорхой үе шатыг дагаж мөрдөн үнэ цэнэ тогтоох ур чадвар бүхий үйл ажиллагаа юм. Үнэлгээ (appraisal)- үнэлэх үйл ажиллагаа, үнэ цэнийн талаар, эсвэл судалгааны үр дүнг нэгтгэн гаргасан дүгнэлт, обьектыг бүх талаас нь судалсны үндсэн дээр эргэлт буцалтгүйгээр гаргасан үнийн санал зэргийг хэлнэ. Үнэлгээчин (appraiser)- өмчийн обьектын үнэ цэнийг тогтоох тодорхой мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн.

Estimation lecture

Embed Size (px)

DESCRIPTION

Estimation of real estate

Citation preview

Page 1: Estimation lecture

хөрөнгийн үнэлгээний лекцүүд2013-10-25 15:54

Батлав: ........................................................................................................................../ Л.Баасандорж/Лекц ¹1

Үнэлгээний ойлголт, зохицуулалт. Олон Улсын Үнэлгээний Стандарт,түүний агуулга, зориулалт

Үнэлэх (appraise)гэдэг нь олон утгаар хэрэглэгдэнэ: Үнэ тодорхойлолт, өмч хөрөнгийн үнэ цэнэ ба тоо хэмжээг тодорхойлохуй, аливаа эд юмсын чанар чансаа, үнэ цэнэд тодорхойлолт өгөх гэсэн утгыг агуулна.Хөрөнгийн үнэлгээний зорилгоор эдгээр бүх утгаас өмч хөрөнгийн үнэ цэнийг тогтоох гэсэн агуулгаар хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийг үнэлэхийн тулд түүний тоон болон чанарын бүх үзүүлэлтийг шинжлэн судалж үнэ цэнийг нь тооцоолон тогтоох ёстой. Үнэлэх гэдэг нь нийтээр даган мөрдөж  буй зарчимын дагуу үнэлгээний тодорхой үе шатыг дагаж мөрдөн үнэ цэнэ тогтоох ур чадвар бүхий үйл ажиллагаа юм.Үнэлгээ (appraisal)- үнэлэх үйл ажиллагаа, үнэ цэнийн талаар, эсвэл судалгааны үр дүнг нэгтгэн гаргасан дүгнэлт, обьектыг бүх талаас нь судалсны үндсэн дээр эргэлт буцалтгүйгээр гаргасан үнийн санал зэргийг хэлнэ.Үнэлгээчин (appraiser)- өмчийн обьектын үнэ цэнийг тогтоох тодорхой мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн.Үнэлгээний зорилго- үнэ цэнийг тооцоолон тодорхойлж тогтооход оршино.Үнэлгээчний зорилго- тодорхой зорилготойгоор үнэ цэнийн эргэлт буцалтгүй санал гаргахын тулд биеэ даасан, хараат бус, хувийн ашиг сонирхол агуулаагүй гуравдагч этгээд болж үйл ажиллагаагаа явуулах явдал. Үнэлгээчин нь зөвхөн хуулинд захирагдана.Хөрөнгийн үнэлгээ гэдэгнь эд хөрөнгийн үнэ цэнийг тогтоох үйл явц бөгөөд эрх зүйн болон үйл ажиллагааны зохицуулалттай байх ба манай улсад эрх зүйн зохицуулалт нь тус улсын холбогдох хууль, тогтоомжоор хэрэгжиж байдаг.  

Page 2: Estimation lecture

Дэлхий даяарыг хамарсан санхүүгийн хэд хэдэн хямрал нь томоохон санхүүгийн сүйрлийн аюул бодитой гэдгийг харуулж байна. Үндэсний хямралын ихэнхэд нь үнэлгээчид нь зүй ёсоор боловсрол олж  аваагүй, зохих ёсны удирдамжгүй газарт байдаг луйвар, залилан, шудрага бус байдлын аюул нүүрлэхэд болон ижил хөрөнгийн үнэ цэнийг бодитой бусаар маш их зөрүүтэй тооцоход хүргэдэг үнэлгээний хандлагын ихээхэн ялгаатай байдал нөлөөлдөг. Иймэрхүү сүйрлээс зайлсхийх арга хэрэглүүр нь хөрөнгийн  үнэ цэнэ нь эхлээд үндэсний түвшинд, дараа нь олон улсын түвшинд үнэлгээний стандартаар хамгаалагдсан байхад оршино.ОУҮС (International Valuation Standards –IVS) гэдэг нь үнэлгээний зарчим, ойлголт, шалгарсан туршлагын талаарх заалт юм. Стандартын үндсэн зорилго нь санхүүгийн тайлагнал, банкны зээллэг, үнэт цаасны зах зээлийн тодруулгын зориулалт бүхий үнэлгээний горимын зааварчилгаа болон хүрээ хязгаарыг тогтооход оршино. Хоёрдахь зорилго нь дэлхийн улс гүрнүүдэд стандартыг түгээх, нийтээр хэрэглэх явдлыг тэтгэхэд оршино. Олон улсын санхүүгийн хөгжил, зах зээлийн даяаршлын үр дүнд 50 гаруй улс ОУҮС-ын хорооны гишүүн, дэд гишүүд болоод байгаа. Манай улсад газар нь өмчийн обьект болсон бөгөөд өмчийн зах зээл хөгжиж эхэлж  байгаа, Олон улсын бүртгэлийн стандартыг дагаж мөрдөх болсон зэрэг өнөөгийн өөрчлөлт нь үнэлгээний мэргэжлийн хувьд ОУҮС-ыг авч хэрэглэх цаг нь болсныг харуулж  байна. 2005 оны 4-12 сард Хөрөнгийн үнэлгээний асуудал АХБ ( Asian Development Bank )-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр Сангийн яаманд хэрэгжиж буй Засаглалын шинэчлэлийн чадамжийг бэхжүүлэх төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж хэрэгжсэн.

Олон Улсын Үнэлгээний Стандартын ХорооОлон Улсын Үнэлгээний Стандартын Хороо нь 1981 онд АНУ-ын Иллиннойс муж улсад бүртгэгдсэн ашгийн бус байгууллага юм. ОУҮСХо-ны ОУ-ын төв байгууллага нь Английн Лондон хотод байрладаг, 3 жил тутам сонгогддог даргын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг ОУҮСХо-ны гишүүд нь 50 гаруй улсын үнэлгээний мэргэжлийн толгойлогч байгууллага юм. ОУҮСХо нь НҮБ-ын гишүүн засгийн газрын бус байгууллага юм. ОУҮСХо-ны гишүүн орнуудтай хамтран ажилладаг төдийгүй Эдийн засгийн

Page 3: Estimation lecture

хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага, Дэлхийн банк , Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллага, Европын холбооны комисс, Олон улсын төлбөр тооцооны банк зэрэг олон улсын агентлагтай хамтын ажиллагаатай. ОУҮСХо  мөн стандартыг боловсруулан гаргадаг Олон Улсын Нягтлан Бодогчдын хороо (International accounting standards Board), Үнэт цаас, биржийн асуудлаарх цэц, Банкны хяналтын Базел-ын Хороо зэрэг байгууллагатай хамтран ажилладаг.ОУҮСХо-ны зорилго дараах хоёр зүйлээр илэрхийлэгдэнэ.

a)     Өмчийн үнэлгээний олон улсын стандартыг боловлсруулж нийтэд зориулан хэвлэн нийтлэх, дэлхий нийтээр хүлээн авч хэргэлэхэд дэмжлэг өгөхb)    Дэлхийн улс орнуудыг стандартад жигд хамруулах, стандартын хэрэглээ болон заалтын ялгаатай байдал үүссэн бол түүнд тодруулга хийх.

Олон Улсын Үнэлгээний СтандартОлон Улсын Үнэлгээний Стандартын Хороо 19 8 5 оноос эхлэн Олон улсын үнэлгээний стандартыг хэвлэн нийтлэх болжээ. Стандарт болон түүний бүрэлдэхүүн хэсэг болсон Хэрэглэх зааварууд нь 50 гаруй орны үнэлгээчдийн мэргэжлийн байр суурь, дадлага туршлага, үзэл бодлын илэрхийлэл болсоор байгаа. Үндэсний стандарттай хэд хэдэн орнууд олон улсын стандартыг үндэсний онцлогоо тусгасан нэмэлт заавартайгаар дагаж мөрдөх болсноо мэдэгдсэн. Хоёр бүс болох Азийн үнэлгээчдийн нийгэмлэг болон Бүх Америкийн үнэлгээчдийн нэгдэл хоёулаа ОУҮС-ыг даган мөрдөж байна. Ном болж хэвлэгдсэн ОУҮС нь

Ø  ТолилуулгаØ  СтандартØ  ХэрэглээØ  Хэрэглэх заавар гэсэн 4 үндсэн хэсэгтэй.

ОУҮСХо нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын аль алиных нь үнэлгээчдэд стандартаа www.ivsc.org гэсэн хаягаар нээлттэй болгож яөлөөтэй үзэх боломжоор хангадаг.Олон улсын үнэлгээний стандарт нь дараах бүтэцтэй

1. Үнэлгээний тулгуур ухагдахуун зарчим

Page 4: Estimation lecture

2. Дүрэм3. Өмчийн төрөл4. Стандарт: ОУҮС 1,2, & 35. Хэрэглээ: ОУҮСХэ 1, & 26. Хэрэглэх заавар: ХЗ 1-147. Төсөл, баримт бичиг8. Тайлбар толь

ОУҮС-ын агуулгатай бүрэн танилцаж үнэлгээ хийх бүрдээ түүнийг лавалгаа болгож мөрдөх нь үнэлгээчин бүрийн үүрэг байх ёстой.Үнэлгээний тулгуур ухагдахуун зарчимСтандартын энэ хэсэгт үнэлгээний тулгуур ухагдахууны ойлголт, зарчмыг авч үзэн тайлбарлана. Үүнд:Ойлголтын ялгаа:

1. Үнэ (хүссэн, дэвшүүлсэн саналаарх үнэ, төлөгдсөн мөнгөн дүн)2. Өртөг (төлөгдсөн үнэ, эсвэл бүтээн босгоход шаардагдах хөрөнгийн

дүн)3. Үнэ цэнэ (үнийн тооцоолол, факт/ болсон зүйл/ биш)4. Зах зээлийн үнэ цэнийн ойлголт5. Үнэлгээ (нотолгоонд үндэслэсэн санал)

Үнэлгээнд баримталдаг хандлага:Ø  Зах зээлийн жишиг үнийн хандлагаØ  Орлого капиталжуулалтын хандлагаØ  Өртгийн хандлага

ДүрэмҮнэлгээчин шудрага, итгэлтэй, чадварлага байх ёстой

Ø  Ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх (ОУҮС-ын ) ДүрэмØ  Зохих түвшиний чадвар туршлагатай байхØ  Албан ёсоор зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагын гишүүн байхØ  Системтэйгээр сурч боловсордог байхØ  Үнэлгээчин нь лавлагаа, судалгааг нарийн нямбай хийсэн байх ёстойØ  Үнэлгээний тайлан:

·         Төөрөгдөлд хүргэхээргүй

Page 5: Estimation lecture

·         Ажлын цар хүрээг бүрэн багтаасан·         Зорилгод нөлөө бүхий бүх зүйлсийг тодруулсан·         ОУҮС-аас гажсан аливаа зүйлсийг бүгдийг тодруулсан байвал зохино

Үнэлэгдэх өмчийн төрөлҮл хөдлөх өмчнь үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх юм.Хөдлөх өмчгэдэг нь үл хөдлөх хөрөнгөөсө бусад зүйлсийн өмчлөлийн эрх юм.Бизнесгэж худалдааны, үйлдвэрлэлийн, үйлчилгээний, хөрөнгө оруулалтын зэрэг эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгж юм.СтандартГурван стандарт байдаг. Стандартын бүтэц:

Танилцуулга Үйлчлэх хүрээ Тодорхойлолт НББ-ийн стандарттай уялдсан байдал Стандартын заалт Хэлэлцүүлэг Шаардагдах тодруулга Стандартаас гажих нөхцөл Хүчин төгөлдөр болох өдөр

ОУҮС-1 Үнэлгээний зах зээлийн үнэ цэнийн суурьЭнэ стандартад зах зээлийн үнэ цэнийн тодорхойлолтыг өгч бүрэн хэмжээгээр тайлбарлана.Зах зээлийн үнэ цэнэ гэдэг нь:*Үнэлгээний өдрөөрх аливаа арилжааны үр дүнд бэлэн байгаа худалдагч худалдан авагчийн хооронд аль ч тал нь хариуцлагтай, мэдээлэл, тооцоотой, ямар нэгэн шахалтгүйгээр хандсан гэж үзсэнээр зүй зохистой маркетинг хийсний дараах холбоогүй талын ажил гүйлгээгээр өмчийг солилцож болох тооцоолсон дүн байна*.ОУҮС-2 Үнэлгээний зах зээлийн үнэ цэнээс өөр суурь.Энэ стандартад зах зээлийн үнэ цэнээс бусад суурийг үнэлгээнд ашигласны үр дагавар нь зах зээлийн үнэ  цэнээс өөр байх үеийн нөхцөл байдлыг авч үзнэ.

Page 6: Estimation lecture

Хөрөнгө оруулалтын үнэ цэнэ- Ашиглалтын үнэ цэнэ гэдэгтэй төстэй- өнөөгийн өмчлөгид оногдох үнэ цэнэ

Тасралтгүй үргэлжлэх бизнесийн үнэ цэнэ-Бизнесийн нийт үнэ цэнэ Даатгалын үнэ цэнэ-Өмчийн даатгалын гэрээ, эсвэл бодлогод

багтсан тодорхойлолтоор илэрхийлэгдэж буй үнэ цэнэ Татвар эсвэл хураамж ногдуулах үнэ цэнэ- өмчид татвар хураамж

ногдуулахтай холбоотойгоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор тодорхойлогдсон үнэ цэнэ

Тусгай үнэ цэнэ- зах зээлийн үнэ цэнээс дээгүүр онцгой шинжтэй зүйлст холбоотой үнэ цэнийн ойлголт

ОУҮС-3 Үнэлгээний тайланЭнэ стандартад үнэлгээний үр дүнгийн уялдуулалтаар тайланд байвал зохих зүйлсийг тусгана.

Үйлчлүүлэгч болон үнэлгээний зорилгын тодорхойлолт Үнэлүүлэх өмч болон эрхийн тодорхойлолт Үнэлгээ хийсэн, тайлан гаргасан, хянаж шалгасан огноо Хийгдсэн судалгаа, хайгуул тандлага Үнэлгээний суурь Таамаглал, тусгай таамаглал, хязгаарлах нөхцөл Үнэлгээчний нэр, мэргэжлийн ур чадвар, гарын үсэг

ХэрэглээОУҮСХ-1 Санхүүгийн тайлагналын зориулалт бүхий үнэлгээ: ОУСТС-ын дагуу санхүүгийн тайлан бэлтгэх зорилгоор үндсэн хөрөнгийг үнэлэхэд хэрэглэгдэнэОУҮСХ-2 Зээллэгийн зориулалт бүхий үнэлгээ. Энэхүү хэрэглээ нь зээллэгийн зориулалт бүхий үнэлгээнд хэрэглэгдэнэ.Хэрэглэх зааварЭнэхүү хэрэглээний 14 заавар бол тусгай асуудлаарх зааварчилгаа юм.Хэрэглэх заавар 1: Үл хөдлөх өмчийн үнэлгээХэрэглэх заавар 2: Түрээсийн үнэлгээХэрэглэх заавар 3: Тоног төхөөрөмжийн үнэлгээХэрэглэх заавар 4: Биет бус хөрөнгийн үнэлгээХэрэглэх заавар 5: Хөдлөх хөрөнгийн үнэлгээ

Page 7: Estimation lecture

Хэрэглэх заавар 6: Үйл ажиллагааны үнэлгээХэрэглэх заавар 7: Үнэлгээнд аюултай хортой нөхцөлийг авч үзэхүй

Хэрэглэх заавар 8: Санхүүгийн тайлагналын зориулалт бүхий өртгийн хандлага

Хэрэглэх заавар 9: Зах зээлийн болон зах зээлийн бус үнэлгээнд ашиглагдах хорогдуулсан мөнгөн гүйлгээний шинжилгээХэрэглэх заавар 10: Хөдөө аж ахуйн хөрөнгийн үнэлгээХэрэглэх заавар 11: Үнэлгээний хяналтХэрэглэх заавар 12: Тусгайлан арилжаалагдах хөрөнгийн үнэлгээХэрэглэх заавар 13: Татварын зориулалттай нийтлэг үнэлгээХэрэглэх заавар 14: Олборлолын аж үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээМанайд зориулсан нэг хэрэглэх заавар нэмж боловсруулагдсан ньХэрэглэх заавар 15: Олон Улсын Үнэлгээний Стандартыг Монголд хэрэглэх нэмэлт заавар юм.           Батлав:     /Л.Баасандорж /Лекц ¹ 3                          Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээҮл хөдлөх хөрөнгийн ойлголт, ангилалҮнэлгээний олон улсын стандартын *Үнэлгээний тулгуур ухагдахуун, зарчим*-д үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмчийн ойлголтыг дараах байдлаар тодорхойлжээ.Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь газар биет байдлаараа, газраас салгаж үл болох хүний бүтээсэн эд зүйлсийг хэлнэ. Энэ нь газар, түүн дээр болон доор байгаа нэмэлт зүйлсийн хамт харж, мэдэрч болох бодит биет зүйлс юм.Эдийн засгийн агуулгаараа эзэндээ орлого оруулдаг өмчийг хөрөнгө гэнэ. Хөрөнгийг мөн чанараас нь хамааруулж хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө гэсэн хоёр хэсэгт хуваана. Үл хөдлөх хөрөнгө нь бодитой, суурилуулмал, газраас салгашгүй байхаас гадна удаан эдэлгээтэй, давтагдашгүй бөгөөд олон төрөлтэй, ханшны уналтанд харьцангуй бага өртдөг, нийлүүлэлт нь харьцангуй тогтмол, болуулахад хугацаа их шаарддаг зэрэг онцлог шинжтэй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өмчлөх, эзэмших, захиран зарцуулах, худалдах, худалдан авах, арилжих, бэлэглэх, өв залгамжлуулах, түрээслүүлэх, барьцаалах, даатгах, капитал

Page 8: Estimation lecture

оруулалтын журмаар ашиглуулах, бүртгүүлэх зэрэг олон төрлийн харилцааг хэрэгжүүлэхэд үнэлгээ хийлгэх шаардлагатай болдог. Улс бүрийн дотоодын хуулийн хүрээнд үл хөдлөх хөрөнгийг хөдлөх хөрөнгөөс ялгах үндэслэлийг тодорхойлсон байдаг. Хуулийн эдгээр заалт нь бүх улс оронд хэрэглэгддэггүй ч чухал ухагдахуун, ойлголтуудыг ялгаж салгахад зохицсон байна. Үл хөдлөх өмч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй холбоотой бүх эрх , ашиг сонирхол, өгөөжийг агуулсан ойлголт юм. Үл хөдлөх  өмчийн эрх үл хөдлөх хөрөнгөөс тусдаа өмлөлийн баталгаа (өмчлөлийн гэрчилгээ)-р илэрхийлэгддэг. Үл хөдлөх өмч нь биет бус  ойлголт юм. Эндээс үзэхэд үл хөдлөх хөрөнгийн ойлголт нь агуулгын хувьд улс орнуудад түгээмэл боловч зарим ялгаа онцлоготой. Манай улсын *Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хууль*-д Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг хөрөнгийг үл хөдлөх хөрөнгөнд хамааруулахаар заасан. Тэгвэл ОХУ-ын Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн болон түүнтэй холбоотой хэлцлийн эрхийн улсын бүртгэлийн хуульд *газар, газрын хэвлийн, усны онцгой объект, газарт нягт орших, газраас шилжүүлэхэд үлэмж хохиролтой ой мод, олон наст суулгац, барилга, байгууламжийг үл хөдлөх хөрөнгөнд хамааруулж ойлгоно* гэж  заажээ. Үл хөдлөх хөрөнгийг түүний тодорхой шинж чанаруудаар ангилдаг. Үл хөдлөх хөрөнгийг ангилахын ач хобогдол нь барилга байгууламжуудын хийц, үзэмж, онцлог байдлыг үнэлгээнд харьцуулан үзэх боломжийг хангах зорилгоор улс орон бүрт ялгаатай барилга байгууламжуудын ерөнхий шинж чанарыг тодорхойлоход оршдог. Үл хөдлөх хөрөнгийг ангилах үндсэн шинж нь:

Ø  үйл ажиллагааны зориулалт (орон сууцны, албан конторын, үйлвэрийн, худалдааны, ресторан, зочид буудал, түүх, соёлын зориулалттай гэх мэт)Ø  Байршил (олонд танил, нэртэй дүүрэг, хотын төв, төдийлөн олны танил бус дүүрэг, амралт сувилалын бүс дэх байршил гэх мэт)

Page 9: Estimation lecture

Ø  Хөрөнгийн төрөл, хэрэгцээ хангах байдал (тусдаа байшин, орон сууц, орд харш, хотын захад орших зуслангийн төрөл бүрийн байр, цогцолбор гэх мэт)

Үл хөдлөх хөрөнгйиг үйл ажиллагааны зориулалтаар нь:Ø  Газар, сууцныØ  Сууцны бус барилгаØ  Үйлвэрийн газрын барилга гэж ангилдаг

Байршилаар нь:Ø  Улс орноорØ  Нийслэлийн газар нутагт байгааØ  Олон нийтэд танилØ  Нэртэй дүүргүүдэд байгааØ  Ажил хэргийн гол дүүрэгт байгааØ  Амралт сувилалын бүсэд байгаа

Сууцны барилгыг өрөөний тоогоор нь:Ø  Хэд хэдэн өрөө бүхий сууцØ  Салангид байшин гэж ангилдаг

Хэд хэдэн өрөө сууц нь танхим, унтлагын нэг өрөөтэй, хоёр өрөөтэй, гурван өрөөтэй, дөрөв ба түүнээс дээш өрөөтэй гэж ангилагддаг.Харин салангид байшин нь дундын өмчлөлийн сууц, хотын байшин, тусдаа байшин, зөөврийн байшин, амралтын бүс дэх байшин, дан байшин, шилтгээн, харш гэж ангилагдана.Газарт:

Ø  Барилга барьж болох газарØ  Сул чөлөөтэй газарØ  Далай тэнгисийн газарØ  Бусад газар хамаарна.

Сууцны бус барилгадØ  КонторØ  Зочид буудлын зориулалттай барилгаØ  ДэлгүүрØ  Их дэлгүүрØ  Соёл үйлчилгээний барилгаØ  Автомашины зогсоол хамаарна.

Үйлдвэрийн газрын барилгад :Ø  Үйлвэрлэлийн зориулалттай барилгууд

Page 10: Estimation lecture

Ø  Шатахуун түгээх станцын барилгаØ  АгуулахØ  Засвар үйлчилгээний газрын барилгыг хамааруулдаг байна.

             Батлав:                                                                 /Л.Баасандорж /Лекц ¹ 4

Үл хөдлөх хөрөнгөд зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэхүй: Үнэлгээний арга

Зах зээлийн жишиг үнийн хандлага гэдэг нь үнэлж буй объекттой ижил төстэй болон түүнийг орлож чадах хөрөнгийн борлуулалт ба холбогдох зах зээлийн өгөгдөлд үндэслэн харьцуулалт хийн үнэ цэнэ тогтоодог хандлага юм. Зах зээлийн жишиг үнийн хандлага нь өмчийн үнэ цэнийг зах зээл өөрөө тогтооно гэж үздэг. Тиймээс зах зээлийн үнэ  цэнэ  нь тухайн зах зээлийг хуваахын төлөөнөө бие биетэйгээ өрсөлдөж буй талын саналаарх үнэд болон зах зээлийн үнэ цэнийн судалгаагаарх үнэд дүйцүүлснээр тогтоогдож болно. Үнэлгээний үйл ажиллагааны үндэс  нь харцуулалт байдаг. Үнэлэгдэж буй хөрөнгө зах зээлд арилжаалагдаж байгаа ижил төстэй хөрөнгийн борлуулалттай жишигддэг. Эх сурвалжуудад энэ хандлагыг борлуулалтын, харьцуулалтын, шууд харьцуулалтын гэх мэтчилэнгээр өөр өөрөөр нэрлэсэн байдаг ч мөн чанар адил юм. Хөрөнгийг зах зээлийн хандлагаар үнэлэхэд юуны өмнө үнэлэх гэж буй хөрөнгөө маш сайн тодорхойлж танин мэдэх хэрэгтэй. Үнэлэх гэж буй хөрөнгө болон түүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрхийн

Page 11: Estimation lecture

талаар хангалттай мэдлэг, мэдээлэлгүйгээр зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлэх боломжгүй юм.Зах зээлийн жишиг үнийн хандлагын ерөнхий загвар нь:MV=SC+JC

MV-зах зээлийн үнэ цэнийн тоон утгаSC- харьцуулж буй хөрөнгийн худалдсан үнэJC- үнэлэгдэж байгаа болон харьцуулагдаж буй объектуудын тоон болон чанарын хүчин зүйлүүдийг тооцон харьцуулж буй объектын худалдсан үнэд хийсэн зохицуулгын нийлбэр.Зах зээлийн жиших аргыг харьцуулсан шинжилгээ, маркетингийн судалгааны нэг хэсэг гэж ойлгож болно. Харьцуулах жишихийн тоо 3-с багагүй байвал сайн гэж үздэг. Хөрөнгийн үнэлгээнд нөхцөл ба биет болон эдийн засгийн шинжүүд мөн өмчлөлийн эрх нөлөөлдөг. Эдгээр нөлөөллийг авч үзье. Үүнд:

Ø  Санхүүжилт: Худалдах үнэд тохируулга хийх үү гэдгийг тодохойлохын тулд хөрөнгийн санхүүжилтийн аргыг / ҮХХ-ийн барьцаа, зээллэгийн хэлбэр, түрээсийн төрөл, төрийн санхүүжилт г.м / мөн санхүүгийн болзошгүй эрсдлийг мэдэх.Ø  Хэлцлийн нөхцөл: ҮХХ-ийн дараах хэлцэлүүд түгээмэл байдаг. Үүнд: худалдах-худалдан авах, түрээслэх, барьцаагаар зээлдүүлэх, өвлөх, ҮХХ-ийн барьцаа, барилгабарихад хамтран оролцох, гэрээ цуцлах г.м.Ø  Худалдааный нөхцөл: Худалдан авагч зах зээлийн үнээс дээгүүр үнээр, эсвэл худалдагч зах зээлийн үнээс доогуур үнээр худалдах явдал бишгүй тохиолддог. Мөн худалдагч худалдаж буй ҮХХ-ийнхээ мэдээллийг буруу хийх замаар худалдан авагчийг төөрөгдүүлсэн байж болно. Иймэрхүү худалдааны нөхцөлөөр тохируулга хийх шаардлагтай. Ямар ч хэлцэлд худалдааны тухай мэдээлэл маш чухал юм. Тохируулгыг худалдааны хэлцлүүдийг нухацтай судалсны үндсэн дээр хийнэ.Ø  Зах зээлийн нөхцөл байдал: ҮХХ-ийн зах зээлийн хөгжил нь маш олон хүчин зүйлээс, үүний дотроос хамгийн нэгдүгээрт эрэлт, нийлүүлэлтээс хамаарна. Эрэлтийн өөрчлөлт нь худалдан авагчийн тоо, тэдгээрийн орлогын түвшин, худалдан авах хүсэл зориг зэргээс хамаарна.

Page 12: Estimation lecture

Нийлүүлэлт дэх өөрчлөлт нь таваар инфляци, дефляц, барилгын гадаад байдал, биет ба биет бус элэгдэл,таваар үйлчилгээний зардлын үнэ зэргээс хамаарна.Ø  Байршил: ҮХХ-ийн зах зээлийн үнэ цэнэ нь түүний байршилаас ихээхэн хамаарна.Ø  Физик буюу биет шинж: ҮХХ нь хэмжээгээрээ, ялгагдах шинжээрээ, / суултуур болон усны өрөөний тоо, сантехникийн тоног төхөөрөмжийн хэв маяг г.м / материалын чанар, галын аюулгүй байдлын зэрэглэл, гадаад үзэмж, биет болон биет бус элэгдэл зэргээрээ өвөрмөц ялгаатай. Ялгаатай элемент бүрийг судлах замаар физик шинжийн тохируулгыг хийнэ.Ø  Эдийн засгийн шинж: Зах зээлийн жиших аргаар ҮХХ-ийг үнэлэх хэд хэдэн хандлага байдаг. Тухайлбал: өнөөгийн үнэ цэнийг нийт рентийн итгэлцүүрээр /GRM /, эсвэл капиталчлах ерөнхий итгэлцүүрийн / RO / тусламжтайгаар тодорхойлж болно.

             GRM= Ашиглалтаас орсон цэвэр орлого                           Борлуулалтын нийт хэмжээ /GPI/             RO= Ашиглалтаас орсон цэвэр орлого                                           ӨртөгЖишээ нь: Түрээсийн төлбөрийг тооцоолох зорилгоор орон нутгийн өмчлөлд байгаа орон сууцны барилгын өртгийг зах зээлийн жиших аргаар тодорхойлох шаардлагатай. Үүнд:¹ Байрны бүтэц Сарын борлуулалт

1Нийт 60 ам.м талбайтай, 2 өрөө бүхий 40 сууц

300,000х40=12,000,000

2Нийт 85 ам.м талбайтай, 3 өрөө бүхий 60 сууц

400,000х60=24,000,000

  Дүн 36,000,000

Бодолт:

1. Жилийн борлуулалтын нийт хэмжээ: GPI=36,000,000¥х12 сар=432,000,000

2. Байрны бусад орлого-25,000 ¥: (25,000¥х100) (1-0.05)=2,375,000¥3. Байрны ашиглагдаагүй хэсэг-5%: 432,000,000¥х5%=21,600,000¥4. Нийт бодит орлого=432,000,000-

21,600,000+2,375,000=412,775,000¥

Page 13: Estimation lecture

5. Ашиглалтын нэмэгдсэн зардал сард 40,000¥: (40,000х12)х100=4,800,000¥

6. Ашиглалтаас олсон цэвэр орлого= 412,775,000-4,800,000=407,975,000¥

7. ҮХХ-ийн зах зээл дээрх харьцуулах мэдээлэл:

ҮХХХудалдсан

хугацааКапиталчлах норм %-р

Нийт рентийн

итгэлцүүр

1 ам.м-ийн үнэ

Байрны үнэ

2 өрөө 3 өрөө

1 1-р сар 9.30 6.5 200.000 12.000.000 17.000.0002 2-р сар 9.25 6.4 190.000 11.400.000 16.150.0003 3-р сар 9.50 6.7 220.000 13.200.000 18.700.0004 4-р сар 9.20 6.8 185.000 11.100.000 15.725.000

 

1. Капиталчлах нормд үндэслэгдсэн өртөг:

a)     RO= 9.3+9.25+9.50+9.20   = 9,3%                          4

b)    МV= 407.975.000/9.3% х100=4.386,827,957Итгэлцүүр GRM нь хөрөнгө оруулагч өөрийн мөнгөн капиталд оруулснаас олох орлого болон цаг хугацааг тооцож чаддаггүй. Энэ арга нь харьцуулагдаж байгаа болон үнэлэгдэж буй хөрөнгийн хоорондын эрсдлийн ялгааг тооцдоггүй. Ийм учраас түүнийг тооцооны ойролцоо хувилбараар ашигладаг.       Батлав:                                                                                                                        /Л.Баасандорж /Лекц ¹ 5,6

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд орлогын хандлагыг хэрэглэхүй: Үнэлгээний арга

Page 14: Estimation lecture

Та энэхүү сэдвийг судалснаар:1)     Үл хөдлөх хөрөнгийг үнэлэх *шууд капиталжуулах* болон *мөнгөн гүйлгээний хорогдуулгын* аргуудын онцлого, ялгааг ойлгох2)     *Үйл ажиллагааны зардал* болон *капиталжигч зардал*-ын ялгааг олж харах3)     *Хорогдуулгын хувь* болон *Капиталжуулалтын хувь*-иудын хоорондын уялдаа, хамаарлыг тайлбарлах4)     *Капиталжуулах ерөнхий хувь*-ийг янз бүрийн аргуудаар тооцох5)     *Нийт орлогын итгэлцүүр*-ийг үнэлгээнд ашиглах6)     Үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь өөрийн хөрөнгөөр эсвэл зээл болон өөрийн хөрөнгөөр сахүүжүүлэх үеийн мөнгөн гүйлгээнүүдийн ялгааг тайлбарлах7)     Үнэлгээний өгөгдөл болон мэдээлэлд тулгуурлаж үл хөдлөх хөрөнгөөс ирээдүйд олох орлогыг таамаглах8)     *Өөрийн хөрөнгийн өгөөж*, *Капиталжуулалтын ерөнхий хувь*-ийг ашиглаж мөнгөн гүйлгээний хорогдуулгын аргаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тооцох зэрэг мэдлэг, чадваруудыг тус тус эзэмших боломжтой

Үл хөдлөх хөрөнгийг үнэлэх асуудлыг *Олон улсын үнэлгээний стандартын хороо*-ноос дагаж мөрдүүлэхээр тогтсон уламжлалт гурван хандлагын нэг болох орлогын хандлага, түүний гол аргуудаар үнэлэх арга зүйг энэ сэдэвт авч үзнэ.Үл хөдлөх хөрөнгийг арилжааны зориулалтаар түрээслүүлэх, худалдаж арилжах зэргээр орлого олох эх үүсвэр болгож ашиглах ахул үнэлгээг орлогын хандлагын аргаар хийх нь тохиромжтой. Үл хөдлөх хөрөнгөнөөс дараах төрлийн орлогуудыг олж  болно. Үүнд:

Ø  Үл хөдлөх хөрөнгийг ашигласнаас олох өдөр тутмын орлогоØ  Үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлснээс олох орлогоØ  Татварын хэмнэлтээс олох орлогоØ  Үл хөдлөх хөрөнгийг худалдсаны орлого гэх мэт.

Үл хөдлөх хөрөнгийг орлогын хандлагаар үнэлэхэд дараах үе шаттай тооцооллыг хийнэ.

Page 15: Estimation lecture

Ø  1-р үе шат: Үнэлж байгаа үл хөдлөх хөрөнгийн ашиглалтаас олох ирээдүйн орлогыг цаг хугацааны үе бүрээр тооцож  таамаглана.Ø  2- үе шат: Орлогын үнэлгээнд ашиглагдах параметрүүд болох капиталжуулалтын болон хорогдуулалтын хувийг тооцно.Ø  3-р үе шат: Үл хөдлөх хөрөнгийг тодорхой арга, загварууд ашиглаж үнэлнэ.Ø  4-р үе шат: Шаардлагатай гэж үзвэл холбогдох зохицуулагуудыг хийж эцсийн үнийг тогтооно.

Орлогыг капиталжуулахад ашиглагдах арга, загваруудыг ерөнхийд нь:

1)     Шууд капиталжуулалтын арга2)     Хорогдуулга тооцсон мөнгөн гүйлгээний загвар буюу мөнгөн гүйлгээний хорогдуулгын арга гэж  ангилна.

Шууд капиталжуулалтын аргаар үл хөдлөх хөрөнгөнөөс олох ирэх жилийн үйл ажиллагааны цэвэр орлогыг илтгэлцүүр (нийт орлогын итгэлцүүр) болон хуваагч (капиталжуулалтын ерөнхий хувь) ашиглан өнөөгийн үнэ цэнэ буюу хөрөнгийн үнэ цэнэд хөрвүүлнэ. Үл хөдлөх хөрөнгөнөөс ирээдүйд олох орлого нь тогтвортой бөгөөд урт хугацаанд үргэлжлэх бол энэ аргыг хэрэглэнэ.Харин мөнгөн гүйлгээний хорогдуулгын аргаар: Үл хөдлөх хөрөнгийг эзэмших хугацааг тодорхойлж, тухайн хугацааны туршид олох үе тутмын үйл ажиллагааны цэвэр орлого болон эзэмших хугацааны эцэст хөрөнгийг худалдсанаас олох орлогыг тооцож, улмаар хорогдуулгын хувийг ашиглаж өнөөгийн үнэ цэнд шилжүүлэх тооцоолол хийгдэнэ. Үл хөдлөх хөрөнгөнөөс олох ирээдүйн орлого харилцан адилгүй үед энэ арга ашиглагдана.Энэ  арга нь дээд зэргийн үр ашигтай хэрэглээ болон хүлээлтийн зарчимд суурилдаг.Үйл ажиллагааны цэвэр орлогыг тооцохҮл хөдлөх хөрөнгийг түрээслүүлснээс олох нийт орлогоос түрээслүүлэх үйл ажиллгаа болон засвар үйлчилгээтэй холбоотой бүхий л зардлуудыг хасаж үйл ажиллагааны цэвэр орлогыг тооцно. Энэхүү орлого нь үйл ажиллагааны зардлыг хассаны дараах байдлаар,

Page 16: Estimation lecture

зээлийн төлбөр болон орлогын татвар төлөхийн өмнөх байдлаар тооцогдоно. Үйл ажиллагааны цэвэр орлогыг зохицуулга хийгдсэн орлогын тайланг ашиглаж  дараах аргачлалаар тодорхойлно. Энэхүү тайланд зөвхөн үл хөдлөх хөрөнгөнөөс олох орлого, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдож гарах зардлыг тусгана. Тайлан дахь тоо, мэдээ хэр үндэслэлтэйг хянаж, шалгах нь үл хөдлөх хөрөнгө үнэлгээчдийн үүрэг юм.Үнэлгээчид нь:

1)     Захиалагчаас гаргаж өгсөн мэдээлэл2)     Ажиглалт, ярилцлагын явцад олж авсан мэдээлэл3)     Орчины ижил төстэй нөхцөл бүхий хөрөнгийн зах зээлийн мэдээлэл зэргийг цуглуулж, үнэлгээний зориулалттай уялдуулж, ашиглах нь зүйтэй

Зохицуулга хийсэн орлогын тайланPGI             Боломжит орлого- VC             Хүчин чадлаа дутуу ашигласны болон орлого цугларалтын үеийн алдагдал

+MI             Бусад орлого= EGI           Бодит орлого- OE             Үйл ажиллагааны зардал

- CAPX         Капиталжигч зардал= NOI            Үйл ажиллагааны цэвэр орлого

    Барилга

байгууламж болон газрын үнэ цэнийг зөвхөн тэдгээрийг түрээслүүлсний орлогыг ашиглаж тодорхойлно. Газрыг түшиглэсэн

   

 

 

Page 17: Estimation lecture

бизнесийн орлого нь газрын үнэ цэнийг тодохойлохгүй. Барилга болон газрыг бизнесийн зорилгоор ашиглах  бол үнэлгээг хийхдээ тэдгээрийг бусдаас түрээслэвэл ямар орлого олох байсан бэ гэдгийг баримжаалж, үнэлгээг цаг хугацааны тодорхой нэг агшинд хийнэ.Жишээ нь:Компани албан тасалгаанд зориулалттай хоёр давхар нийтдээ 9 өрөөнөөс бүрдэх ажлын байрыг түрээслүүлэх болжээ. Уг ажлын байрны 1-р давхар нь нэг бүр нь 1000 м2 талбай бүхий 4 өрөөтэй бөгөөд эдгээр өрөөний нэгж талбайг сарын 18,000 ¥-р бодож урт хугацаатай, харин 2-р давхар нь нэг бүр нь 800 м2 талбай бүхий таван өрөөтэй бөгөөд хоёр өрөөнийх нь 1м2 талбайг сарын22500 ¥-р, үлдсэн гурван өрөөнийх нь 1м2 талбайг 17500 ¥-р бодож богино хугацаатай түрээслүүлэх боломжтой.Үнэлгээчин дээрх ажлын барны түрээстэй холбоотой дараах таамаглалуудыг дэвшүүлжээ:

Ø  Түрээсийн төлбөр жил бүр 3%-р нэмэгдэнэ.Ø  Хүчин чадлаа дутуу ашигласны болон орлогоо дутуу цуглуулснаас үүсэх алдагдпал нь жил бүр олох боломжит орлогын 10%-тай тэнцэнэ.Ø  Үйл ажиллагааны зардал нь жил бүрийн бодит орлогын 40%-тай тэнцэнэ.Ø  Капиталжуулалтын зардал нь жил бүрийн бодит орлогын 5%-тай тэ

Like | Ангилал : хөрөнгийн үнэлгээ | Нийтэлсэн : Үүгий | Уншсан (1293) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

1. Д.Бямбасүрэн :

2013-12-14 18:25

маш сайхан блог байна. их баярлалаа. хэрэгтэй олон зүйлийг мэдэж авлаа.

Page 18: Estimation lecture

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичихТаны нэр : 

Таны э-мэйл хаяг :   Ил харагдахгүй.Сэтгэгдэл

 

Хайлт хийх

 

Шинэ мэдээ

бие даалт 2

2014/04/26 16:16

бие даалт-2

2014/04/21 11:12

Оюутнуудын анхааралд: Зарлал

2014/04/08 13:13

НББ-3а,б ангийн оюутнуудын анхааралд:

2014/03/17 12:11

Сан-2, Даат-2,Биз-2,Гааль татвар-2 ангиудын анхааралд:

2014/03/17 11:51

**no title

2014/03/03 09:42

УБ үндэс хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

2014/02/19 16:33

2-р курсийн оюутнуудын анхааралд

2013/12/12 14:13

магистрантурт суралцагчидын анхааралд:

2013/12/11 14:07

2-р курсийн оюутнуудын анхааралд

2013/12/06 12:22

Цаг бол алт

Сүүлийн сэтгэгдэлүүд

oyutan baisan

bbagshaa block shem zurah gesen chin yug yaj tegdg

gantulga

сайн байн уу багшаа энэ лек�

????????? ??? ??

????

Page 19: Estimation lecture

Д.Бямбасүрэн

дажгүй

tsend- Ayush

sain bnuu bagshaa echnee-2n oyutan bn manai hichel

Д.Бямбасүрэн

маш сайхан блог байна. их ба

naran

hezee huraj awahiin bagshaa

eza

bagsha ene neg l bodlogotoi yum u?

munkhjargal

amjilh husie bagshaa ih chadwarlag bagsh shuu

eegii

bagshaa horongiin OUS net-ees haigaad olohgui bnaa

enhee

hi. bagshaa 1zuil asuuh gesen yum. ooriin horongo

Сан-2, Даат-2,Биз-2,Гааль татвар-2 ангиудын анхааралд:

2014-03-17 11:51

УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТ 1

Бодлого 1. Компани 1 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд түүнийүйлдвэрлэлт,

борлуулалт, удирдлага зохион байгуулалттай холбоотойгоор энэ сард дараах

зардал гарчээ.

 

Материалын шууд зардал 358000.00 Конторын цэвэрлэгээ 25000.00Хөдөлмөрийн шууд зардал

280000.00 Бүтээгдэхүүний хадгалалт 67000.00

Үйлдвэрлэлийн байрны түрээс

85000.00 Борлуулалтын хөнгөлөлт 18000.00

Тоног төхөөрөмжийн даатгал

20000.00Үйлдвэрлэлийн цахилгаан, уур, ус, дулаанд

75000.00

Тоног төхөөрөмжийн элэгдэл

40000.00Конторын байр, тавилга хэрэгслийн элэгдэл

38000.00

Захирлын цалин 80000.00 Компанийн хамгаалалтын зардал 50000.00

Борлуулагчийн цалин 75000.00Үйлдвэрлэлийн ажилчдын цалингийн шимтгэл

36000.00

Конторын түрээс 35000.00 Бүтээгдэхүүн тээвэрлэлт 60000.00Цехийн мастерийн цалин 55000.00    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

а/ үйлдвэрлэлийн шууд зардал г/ борлуулалтын зардал б/ Боловсруулалтын өртөг д/ удирдлагын зардал в/ үйлдвэрлэлтийн өртөг е/

үйл ажиллагааны нийт е/ Борлуулсан бүт-ний өртөг зардал

Бодлого 2.

Page 20: Estimation lecture

Дараах өгөгдлийг ашиглан: а/ -үндсэн зардал, - үйлдвэрлэлийн хувьсах зардал,

- үйлдвэрлэлийн нийт зардал, - үйл ажиллагааны нийт зардалыг тус тус

тодорхойлно уу?

б/ Борлуулалтын орлогын 15% нь ашиг гэж үзэн нэгж бүтээгдэхүүний

борлуулах үнийг тодорхойлно уу? Өгөгдсөн нь:

Үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо/төлөвлөгөөт/                                           1860 нэгж

Нэгж бүтээгдэхүүнд зарцуулах  Материал 16 кв.м, нэг бүр нь 530.00 төг

 Хөдөлмөр 20 цаг, цагийн хөлс 450.00төг

 Жилийн төсөвлөсөн зардал, зарцуулах хөдөлмөр цаг:

    төгрөг                                                Ш/Х цаг

Үйлдвэрлэлийн хувьсах нэмэгдэл зардал                                   9000000.00

120000

Тогтмол зардал:

үйлдвэрлэлийн 6718000.00

борлуулалтын 3359000.00

удирдлагын 1679000.00

Бодлого 3. 2001 онд пүүс 19950000.00 төгрөгийн борлуулалтыг 11571000.00  төгрөгийн

хувьсах, 7623000.00 төгрөгийн тогтмол зардал гарган хийжээ.

2002 онд борлуулалт 15 % -иар буурах хандлагатай байгаа бол 2002 оны үйл

ажиллагааны ашиг /алдагдал/ нь хэд болох вэ?

 

Бодлого 4. 1. 150000.00 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хуучирсан төхөөрөмжийг

150000.00 төгрөгөөр борлуулах эсэх тухай асуудал хэлэлцэхэд үлдэгдэл өртөг

нь тооцоонд орох зардал болно. 2. Хуучин төхөөрөмжийн зэрэгцээ жилийн 300000.00 төгрөгөөр нэмэлт төхөөрөмж

түрээслэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж болох бөгөөд энэ нь мөн зардлын

өсөлтөнд нөлөөлнө.

3. Тоног төхөөрөмжийг ажиллуулдаг операторуудад 2 вариантаар төлбөр хийж

болох бөгөөд нэгдэх нь: тогтмол цалин дээр нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний

тоо хэмжээгээр тодорхойлогдох бага

зэргийн нэмэгдэл олгох. 4. Хоёрдах вариант нь операторуудад ижилхэн хөлс олгох бөгөөд

үйлдвэрлэлийн түвшин доогуур байхад 1 машин ажиллуулж, бүтээгдэхүүний

тоог нэмэгдүүлбэл 2 машин, хамгийн их ачаалалтай үедээ 3 машин ажиллуулах

болно. 5. Хуучин төхөөрөмжөө 80000.00 төгрөгөөр борлуулж чадах байсан боловч

түүнийг үлдээн цаашид ашиглах болсон тохиолдолд энэ 80000.00 төгрөгийг

зардлын үнэлгээнд хэрхэн авч үзэх вэ? 6. Цаашид ажиллуулсан тохиолдолд хуучин төхөөрөмжид засвар хийх

шаардлагатай.

Page 21: Estimation lecture

7. Цехийн удирдлагад төхөөрөмж тутамд 25000.00 төгрөгийн хөлс жил тутам

тооцон олгодог журамтай.

  Эдгээр нь зардлын ангиллын аль төрөлд хамаарах вэ?

- буцалтгүй                          - хэсэгчлэн хувьсах

- ялгаварт                            - зохицуулагдах

- хувьсах                              - үл зохицуулагдах

- тогтмол                              - тооцоонд үл орох

 

Бодлого 6. Компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны дүнгээс харахад

хэсэгчлэнхувьсах зардал болон түүнийг хамаатуулан ангилах суурь үзүүлэлт болохшууд хөдөлмөрийн цагийн талаар дараах мэдээ гарчээ.

 

СарШууд хөдөлмөрийн цаг

Хэсэгчлэн хувьсах зардал, мян.төг

1 6800 3200.02 6000 3100.03 6800 3100.04 7800 2950.05 8400 2500.06 6400 2650.07 5200 2500.08 5200 2500.09 6200 2650.010 7000 2750.011 8600 2900.012 9600 3400.0

 

Сар тутмын хэсэгчлэн хувьсах зардлыг хувьсах ба тогтмол хэсэгт нь

ангилна уу?

а/ Дээд ба доод цэгийн аргаар

б/ Графикийн аргаар

в/ Регресийн шинжилгээний /хамгийн бага квадратын/ аргаар

 

Бодлого 7. А компаний тоног төхөөрөмжийн ажиллагаантай холбоотой машин цаг,

цахилгааны зардалтай холбоо мэдээлэл дараах байдалтай өгөгджээ.

Сар Машин цагЦахилгааны

зардал1 1080 6400002 1500 720000

Page 22: Estimation lecture

3 1100 6500004 1550 7500005 1250 6800006 1450 7100007 1050 6000008 1000 6200009 1430 74000010 1440 700000  

Сар тутмын хэсэгчлэн хувьсах зардлыг хувьсах ба тогтмол хэсэгт нь

ангилна уу?

а/ Дээд ба доод цэгийн аргаар

б/ Графикийн аргаар

в/ Регресийн шинжилгээний /хамгийн бага квадратын/ аргаар

 

 

Бодлого 8.

Компани материалын бүртгэлийн байнгын системийг хэрэглэдэг. 11-р сард

гурил худалдан авалт зарцуулалтын талаар дараах ажил гүйлгээ гарчээ.

I.                              XI/1-ний                                 Нэгжийн                              

Тоо үлдэгдэл                             өртөг,төг                              хэмжээ

1-р гурил                               495,00                                   40тн

2-р гурил                               380,00                                   40тн

II. Татан авалт

Өдөр Материал Хэмжээ, тн Нэгжийн үнэ,төгТэвэрлэлтийн

хөлсГаалийн татвар

XI/5I гурилII гурил

1010

480.00350.00

200000.00 437000.00

XI/10I гурилII гурил

4214

490.00360.00

400000.00 1300000.00

XI/15I гурилII гурил

2010

490.00350.00

250000.00 670000.00

XI/20I гурилII гурил

85

480.00350.00

80000.00 120000.00

XI/25I гурилII гурил

108

500.00370.00

180000.00 402000.00

БүгдI гурилII гурил

9047

- - -

III. Зарцуулалт: Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулж тавьж олгосон:

Гурил                    Тоо                                        Гурил                    Тоо

Page 23: Estimation lecture

XI/1         I                              30                           XI/16       I

30

II                              20                                           II                             15

XI/13       I                              50                           XI/26        I

10

II                              15                                            II                             10 IV. Дүүргийн халамжийн төвд 6 тн I гурил, 5тн II гурил хандивлаж

11-р сарын 30-нд олгожээ.

V. Сарын эцсийн тооллогоор 1,5 тн I гурил, 1,0 тн II гурил дутагдсанаас 10%-ийг нь хэвийн хорогдолоор тооцож үлдэхийг эд хариуцагчаар төлүүлэхээр

шийдвэрлжээ. Энэ үед гурилын зах зээлийн үнэ 1кг нь 1-р гурил 500 төг, 2-р

гурил 390 төг байв.

Оюутны хийх зүйл: 1. Худалдан авалтыг анхны өртгөөр нь бүртгэх /тээвэр бэлтгэлтийнзардлаас

тээврийн зардлыг тоо хэмжээнд, гаалийн татварыг үнийндүнд нь

харьцангуйгаар хуваарилжээ/. 2. Зарцуулсан материалын өртгийг дундаж өртгийн аргаар тооцоолждансанд

бичилт хийх. 3. XI/30-ны гурилын үлдэгдлийн тоо хэмжээ, өртгийг тодорхойлох.

4. Материалын бүртгэлийн цаг үеийн систем хэрэглэдэг гэж үзэнзарцуулсан болон үлдэгдэл гурилын өртгийг дундаж өртгийн аргаартодорхойлох

/Тооцооллыг бүхэл мөнгөний нарийвчлалтайгаар хийнэүү/

Бодлого 9.

Нэхмэлийн үйлдвэрт материалын бүртгэлийн байнгын системийгхэрэглэдэг үйл

ажиллагааны эхний 6 сард дараах ажил гүйлгээ гарчээ.

 

Материалын нэр

Нэхмэлийн утас татан авалт УтаснызарцуулалтСар өдөр Тоо,тн Өртөг, м/т Сар өдөр Тоо,хтн

  

Утас

I/15 40 108000.0 II/10 100II/9 80 228000.0 IV/20 100III/10 60 180000.0 VI/22 100IV/12 40 200000.0    VI/15 100 510000.0    

Бүгд   320 1226000.0   300 Оюутны хийх зүйл:

1. Тавьж олгосон болон хагас жилийн эцэст зарцуулагдаагүй үлдсэнматериалын өртгийг а/ ЭАЭЗ, б/ САЭЗ, в/ДӨ -ийн аргаар тус тустооцоолж,

ДӨ- ийн аргаар тооцоолсон дүнгээр дансны харилцаа хийх.

2. Материалынхаас бусад зардал нь 30,0 төгрөг, борлуулалтын нийторлого нь

1800,0 сая төгрөг гэж үзэн арга тус бүрээр тооцоолсонөртөгт үндэслэн үйл

ажиллагааны ашгийг тооцоолон үзүүлж, ялгаазөрүүд дүгнэлт хийн тайлбарлах.

Бодлого 10.

Page 24: Estimation lecture

Бодлого 13-д өгөгдсөн үзүүлэлтүүдийг ашиглан компани барааматериалын үнэ

бүхий зүйлсийг үечлэн бүртгэх системээр бүртгэдэг гэжүзэн зарцуулсан болон үлдэгдэл материалын өртгийг арга тус бүрээртооцоолон 13.1, 13.2 даалгаврыг

хийх.

 

 

Бодлого 11.

Оёдлын үйлдвэр нь эсгэх, оёх, савлах гэсэн үйлдвэрлэлийн гурван

цехтэй,үйлдвэрлэлийг дэмждэг засварын цех, агуулахтай ажээ. 2007 оны 1-р

сардолгохоор тооцоолсон цалин нь дараах болно.

1. Эсгүүрийн цехийн ажилчдад:

Д.Бат 152000,00                                                                                 Т.Цэнд

154000,00

Р.Халтар 153000,00                                                          О.Цэрэн 155000,00

Ц.Сэлэнгэ 151000,00                                                        /цехийн мастер/

2. Оёдлын цехийн ажилчдад:                                         3. Савлах цехийн

ажилчидад: О.Туул 155000,00                                                               Ө.Очир 146000,00

П.Туяа 143500,00                                                              Ч.Раднаа 146000,00

А.Дэлгэр 143500,00                                                           С.Баяр 146000,00

Г.Наран 152000,00

Х.Бурмаа 152800,00                                                         4. Засварын газрын

ажилчдад:

Р.Соёлмаа 153000,00                                                      Б.Туваан 143000,00

М.Саруул 158000,00                                                         Т.Дорж 146000,00

/мастер/                                                                Ц.Пэлжээ 145000,00

5. Удирдах ажилтнуудад:

Т.Чулуунбат 234000,00                                                    6. Агуулахын нярав:

В.Навчаа 158000,00                                                          Б.Бадам 155000,00

Н.Галсан 158000,00

Оюутны хийх зүйл: 1. Цалингийн тооцооны хүснэгт гарган дүнгээр нь хөдөлмөрийнзардлын болон

цалин хөлсний тооцоотой холбогдох дансныбичилтүүдийг хийх

2. Хөдөлмөрийн бусад зардлыг тооцоолон дансны бичилт хийх

/суутгал,даатгалын тооцоонд мөрдөгдөж буй хувь хэмжээг баримтлах/

 

 

Бодлого 12.

Компани материаллаг урамшууллын ямар нэг систем сонгож

хэрэглэхээршийднэ. Хүн нэг бүрийн урамшууллын системын давуу

болондутагдалтай талуудыг нэрлэнэ үү. Дараах мэдээлэлд үндэслэн ажилтан нэг бүрийн хөдөлмөрийн

хөлсийгтооцоолно уу.

1. Үндсэн цалинг зөвхөн хатуу тогтоосон цагийн үнэлгээгээртооцдог бол

Page 25: Estimation lecture

2. Цалинг хийснээрх үнэлгээгээр тооцдог боловч үндсэн цалингийн75 хувьтай

тэнцэх баталгаат цалинг заавал олгодог бол

3. Урамшуулалт нэмэгдэлийг хэмнэсэн цагаас нь хамаарууланцагийн

үнэлгээний 2/3 тэнцэх хэмжээгээр бодож нэмж олгодог бол

Ажилчид                                               Алтан                    Болд                      Ган

Сүх

Жинхэнэ ажилласан цаг                 38                           36                           40

34 Цагийн үнэлгээ төг                             3000,00                2000,00                                

2500,00                                 3600,00

Үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүн:

x              42                           120                         -                               120

y              72                            76                          -                               270

z              92                            -                              50                           -

Нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулах нормт цаг x-д 6 мин, у-д 9мин, z-д 14 мин болно. Хийснээрх үнэлгээ нь минут тутамд 50 төг байна.

 

 

Бодлого 13.А цехийн үйлдвэрлэлийн өртгийн үзүүлэлтүүд нь дараах болно.

Дусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл: т ө г Ажлын

№                             материал                             цалин                                  ҮНЗ               

         дүн

17                                           437500                                  550000                                 

825000                 18125002007 оны 1 сард гарсан зардал: төг

шууд зардал

ажлын №                             Материал                            Хөдөлмөр                           ҮНЗ                 

       Бүгд

24                                           17 25000                               175000                                  -

200000

18                                           650000                                  1325000                                -

1975000

19                                           300000                                  225000                                  -

525000

20                                           100000                                  250000                                 

-                               350000

Шууд бус зардлууд:

Шууд бус мат                       375000                 

375000

Шууд бус цалин  -                                                              1325000                               

-                              1325000

Page 26: Estimation lecture

Ажилчдад олгохтэтгэмж  -                                              -                                              

575000                 575000

Элэгдэл                                 -                                               -                                              

300000                 300000

Хянагчийн цалин               -                                               500000                                 

-                              500000

Дүн                        1450000                               3575000                               875000 590

00002002 онд төсөвлөгдсөн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал:

Хувьсах :               Шууд бус материал . . .                    400000

Шууд бус цалин . . . .                          1400000

Тэтгэмж . . . . . . . . . .. .                          600000

Тогтмол:                Элэгдэл . . . . . . . . . . .                            300000

Хянагчийн цалин . . . . . .                   500000

Дүн....... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ... . . . . . .  . .            3200000Төсөвлөгдсөн шууд цалингийн зардал . . . . . . .          2000000

Шууд цалингийн зардалд суурилсан ҮНЗ- ын норм . . . .?

Оюутны хийх зүйл:

1. ҮНЗ -ын гүйцэтгэлийг гаргах

2. Илүү ба дутуу тооцогдсон ҮНЗ -ыг олох3. Төсөвлөлтийн хэлбэлзэлийг тодорхойлох

4. 1-рулиралд бүрдэл болон борлуулагдсан 17-р захиалгынборлуулалтын өртгийг

тодорхойлох

5. ҮНЗ ын илүү эсвэл дутуу тооцогдсон дүнгээс 1-р улирлын эцэст ДҮ-дхуваарилагдсан

хэсгийг олох6. ҮНЗ-ийн дутуу тооцогдсон дүнгээс ББӨ-д бичигдэх дүнгтодорхойлох

Бодлого 14.“Эхлэл” компанийн өртгийн хэлтэс ерөнхий үйлдвэрлэлийн үйлажиллагаанд хамаарах

дараах үзүүлэлтүүдийг авчээ.

1-р сарын 1-ний ДҮ-ийн үлэгдэл                                                    812500,00

1-р сарын 1-нээрх материал, түүхий эд                                      525000,00Хөдөлмөрийн шууд зардал                                                            6400000,00

Худалдан авсан материал                                                              2700000,00

Бэлтгэн нийлүүлэгчдэд буцаасан материал                              126250,00

Хянагчдын цалин                                                                               437500,00Хөдөлмөрийн бусад шууд бус зардал                                         762250,00

Дулаан, цахилгаан гэрэлтүүлэгт төлсөн                                     595000,00

Барилгын элэгдэл /үйлдвэрлэлийн/                                              187500,00Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн татвар                            100000,00

Үйлдвэрлэлийн барилгын даатгал                                               75000,00

ҮНЗ-д орох тээвэрлэлтийн зардал                                               162500,00Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварүйлчилгээний зардал 206250,00

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдэл                           187500,00

Үйлдвэрлэлийн бусад нэмэгдэл зардал                                      247500,00

Page 27: Estimation lecture

1-р сарын 1-ний бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл                      450000,00Бүтээгдэхүүний өртөгт тооцогдсонсон ҮНЗ                               2880000,00

Нэмэлт мэдээлэлА/ I/31 ний тооллогоор 225000,00 төгрөгийн материал тоологджээ.

Б/ I/31 нээрх бэлэн бүтээгдэхүүн ба дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдлийнөртөг дараах

бүтэцтэй байв.

Шууд материал,                     &