28
САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ! “Гэр бүлийн харилцаа хүүхдэд нөлөөлөх нь”

etseg ehiin bulan

Embed Size (px)

Citation preview

Page 1: etseg ehiin bulan

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН

МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!“Гэр бүлийн харилцаа хүүхдэд нөлөөлөх нь”

Page 2: etseg ehiin bulan

Хүн чанар хэмээх хоолны жорНэг аяга инээмсэглэл дээр нэг сав

нөхөрлөл нэмээд нэг чимх эелдэг зан, жаахан найрсаг харьцаа бүхий исгэгч хийж хөөлгө. Нэг халбага итгэлээр амтлаад ахиухан туслалцаа, нэлээд хэмжээний мэдлэг, нэг чимх даруу зан нэмж хутгаарай. Нэг хоолны халбага найдвар нэмвэл улам хүчтэй болгох болно. Өглөгийн саваар дүүрэн урам, хоёр атга ухаан, тэгээд хэдэн дусал энэрэлийг бага багаар нэмээд хайраар зуураарай. Мөн хоёр халбага инээмсэглэл, нэг халбага тэвчээр, нэг халбага бахархал нэмэхээ мартуузай. Тэгээд түүнийгээ чармайлтаар зогсолтгүй зуурч талархалаар амтлаарай!

Page 3: etseg ehiin bulan

Эцэг эхчүүдийн хандлага хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болох нь:

• Хүүхдүүд нийгмийн үнэ цэнийн талаарх үзэл бодол, уламжлал болон ёс жаягийг эцэг эхээсээ сурдаг. Тиймээс хүний боловсролын суурь нь гэрт эхэлж, сургуульд үндсэн хэлбэрээ олдог. Гэр бүл нь хүүхдийн зөвхөн идэж уух болон амьдрах хэрэгцээг хангах бус тэдний зан, авир, хувийн шинж чанар бий болох, хөгжих зөв замыг бүрдүүлэх ёстой.

Page 4: etseg ehiin bulan

• Өсвөр насныхны зан харилцаанаас түүний гэр бүлийн зан харилцаа ямар байсныг олж харахад хэцүү биш байдаг байна. Учир нь эцэг эх болон гэр бүлийн бусад гишүүд нь өсвөрчүүдийн зан харьцааг төлөвшүүлж, түүний шинж төрхийг бүрдүүлдэг. Судалгаанаас үзвэл хүүхэд бага сургуулийн 4-р ангид орох хүртлээ тэдний 80% нь өөртөө итгэх итгэлээ алдаж, шилжилтийн насандаа амжилтгүй болох айдаст автаж эхэлдэг болох нь батлагджээ. Энэ бүхний шалтгаан нь гэр бүл дэх сөрөг хандлага, багш нарын үзэл бодлын сөрөг илрэл болон орчин тойрных нь хүмүүсийн сөрөг байр суурь байдаг ажээ.

Page 5: etseg ehiin bulan

• Хүүхэд эцэг эхээ харж хүмүүс хоорондын харилцааны шинж чанарыг ухамсарладаг. Хүүхэд ямар орчинд амьдарч байна, тэрхүү орчныхоо зан харилцааг өөрийн болгож өсөн өндийдөг.

• Хүүхэд байхдаа өөртөө итгэх итгэлээ алдсан хүн өсвөр насандаа ч гэсэн амжилтанд хүрэхийн тулд хичээхийн оронд үл тоомсорлосон байдалтай ханддаг гэнэ.

Page 6: etseg ehiin bulan

Хүүхэд юу харснаа сурдаг Хэрвээ тэд байнга шүүмжлүүлдэг

бол бусдыг яллах, зэмлэхийг сурдаг

Хэрвээ хүүхэд өшөө хонзон дунд өссөн бол зодолдохыг сурдуг

Хэрвээ хүүхэд гадуурхагдаж, дорд үзэгдсэн бол тэр ичих, биеэ барихыг сурдаг

Хэрвээ үргэлж ичиж хүмүүжсэн бол өөрийгөө буруутгахыг сурдаг

Хэрвээ хүүхэд хайрлуулж өссөн бол тэвчээртэй байхыг сурдаг

Page 7: etseg ehiin bulan

Хэрвээ хүүхэд эцэг эхийнхээдэмжлэгийг өссөн бол өөртөө итгэж сурдаг

Хэрвээ хүүхэд урам, өхөөрдлөөр дүүрэн өссөн бол бусдаар бахархахыг сурдаг

Хэрвээ хүүхэд бусдаар хүндлүүлж өссөн бол шударга байхыг сурдаг

Хэрвээ хүүхэд итгэл дүүрэн хүмүүжсэн бол бишрэлтэй байхыг сурдаг

Хэрвээ хүүхэд хүлээн зөвшөөрөгдөж өссөн бол өөрийгөө хайрлахыг сурдаг

Хэрвээ хүүхэд нөхөрлөлийн дунд өссөн бол энэ орчлонд аз жаргалтай байхыг суралцдаг

Page 8: etseg ehiin bulan

Эцэг эхчүүдийн хүүхэддээ ханддаг хандлагыг дараах байдлаар ангилж болох юм.

Хүүхдүүдээ захирах байдлаар ханддаг гэр бүл

Хүүхдээ зоргоор нь байлгадаг гэр бүл

Хүүхэдтэйгээ хэт зөрдөг, тэднийг хамгаалдаг гэр бүл

Page 9: etseg ehiin bulan

Хүүхдээ анхаардаггүй гэр бүл Хүүхэдтэйгээ ардчилсан

байдлаар ханддаг гэр бүл Хүүхэддээ тогтворгүй ба

эргэлзээтэй ханддаг гэр бүл Тархай, бутархай гэр бүл

Page 10: etseg ehiin bulan

Захиргааддаг хандлага гэдэг нь эцэг эхийн хүүхдүүддээ хатуу хяналт тавьж буй харьцааны

хэлбэр юм. захиргаадсан хандлагатай гэр бүлд өсч буй

хүүхдүүд :

Page 11: etseg ehiin bulan

• а/ шагнуулах байдлаар бус шийтгүүлэх байдлаар төлөвшдөг

• б/ тэдний сэтгэл санаа, үзэл бодлыг эцэг эх нь үнэлж үздэггүй.

• в/ хүүхдийн хүслээс илүү эцэг эхийн хүсэл хүчин төгөлдөр байдаг

• г/ хүүхэд үг хэлэх, сонгох эрхгүй байдаг

• д/ хүүхдийг олны дунд инээдтэй, ичгүүртэй байдалд оруулдагөсвөр насандаа дотуур тамиртай, бүрэг хүн болдог.

• е/өөрт хуримтлагдман гомдол хорслоо өөрөөс нь хүчин мөхөс нэгэнд гаргах гэдэг.

Page 12: etseg ehiin bulan

ХҮҮХДЭЭ ЗОРГООР НЬ БАЙЛГАДАГ ГЭР БҮЛИЙН ТӨВ НЬ ХҮҮХЭД БАЙДАГ .

ТЭД ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨӨС БҮХ

ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭДЭГ. ИЙМ ГЭР БҮЛД ӨСЧ БАЙГАА

ХҮҮХДҮҮД:

Page 13: etseg ehiin bulan

• а/ биеэ даасан, их зантай, дураараа хүн болж хүмүүждэг

• б/ эцэг эхийн зүгээс хүүхдэд ямар нэгэн хяналт байдаггүй тул тэд өсвөр насандаа улам хүмүүжилгүй болдог

• в/ илүү ихийг хүсэмжлэн хэт цамаан болдог

• г/ бусдын анхаарлыг өөртөө татах зорилгоор хэт онгироо зан гаргадаг нь бусдын дургүйцлыг хүргэдэг.

• д/ хариуцлагагүй, хувиа хичээсэн, бусдаас хараат байдалд ордог.

Page 14: etseg ehiin bulan

ХҮҮХэдтэйгээ хэт зөрдөг, тэднийг хамгаалдаг ГЭР БҮл

хүүхдээ төгс байлгахыг хүсдэг, тэдний хүслийг харгалзахгүйгээр

өөрсдын үзэл бодлыг тулган шаарддаг. ИЙМ ГЭР БҮЛД ӨСЧ БАЙГАА ХҮҮХДҮҮД:

Page 15: etseg ehiin bulan

• Чадваргүй, ичимхий, аймхай хүн болох магадлал их өндөр

• Бусдаас байнга зөвшөөрөл авч байж аливааг хийдэг, олон юм мэддэггүй, чаддаггүйгээсээ болж бусдаас хараат болдог.

• Урамшуулан зоригжуулахгүй бол ямар нэг ажлыг хийж чаддаггүй

• Өөрийнхөө хүчин чадал, авъяас чадвараа нээж чаддаггүй

• Нийгмийн хүрээ бүрдүүлж чаддаггүй, сул дорой идпэвхигүй хүн болон төлөвшдөг

Page 16: etseg ehiin bulan

ХҮҮХДЭЭ АНХААРДАГГҮЙ ГЭР БҮЛИЙН ЭЦЭГ ЭХ ХҮҮХДЭЭ

ОГТ ХЯНАДАГГҮЙ . ХҮҮХДЭЭ ХАНГАЛТТАЙ ХАЙРЛАДАГГҮЙ,

ХЭРЭГЦЭЭГЭЭР НЬ БҮРЭН ХАНГАДАГГҮЙ. ИЙМ ГЭР БҮЛД

ӨСЧ БАЙГАА ХҮҮХДҮҮД:

Page 17: etseg ehiin bulan

• Сэтгэл санаа, оюун ухааны хувьд сул дорой, тэнцвэргүй, холбиромтгой болдог

• Шилжилтын насны янз бүрийн асуудлыг хүндээр тусгаж авдаг . Тэвчээргүй

• Хайр энэрэл бага хүртсэнээс болж эргэн тойронтойгоо холбоо тогтоохдоо муу

• Хүмүүстэй харьцахдаа бусдыг гомдоодог, хатуу, ууртай болох талтай

• Хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор хэрүүл хийх, зөрүүдлэх зэрэг авир гаргадаг

• Амьдралынх нь зорилгод ямар нэгэн зохион байгуулалт, төлөвлөгөө байдаггүй

• Бие нь сул дорой, хүчгүй эрүүл бус байдаг • Бага наснаасаа тамхи, архи, мансууруулах бодис болон бусад муу

зуршилд орж эхэлдэг

Page 18: etseg ehiin bulan

ХҮҮХэдтэйгээ ардчилсан бАЙдлаар ханддаг ГЭР БҮЛ хүүхдийнхээ зан харьцаа болон гэр бүлийн хяналтыг тэнцвэртэй байлгаж чаддаг. Эцэг эх

хүүхдийн хооронд эрүүл харьцаа бүрэлдсэн байдаг. ИЙМ ГЭР БҮЛД

ӨСЧ БАЙГАА ХҮҮХДҮҮД:

Page 19: etseg ehiin bulan

• Өөрсдийн эрх ашгийг хамгаалж чаддаг, хараат бус хүн болдог

• Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг, нийгмийн талын харилцаа сайн, хүмүүстэй амархан холбоо тогтоодог

• Гэр бүлийнхнийхээ эсэрг ямар нэг хариу үйлдэл, гомдол бараг гардаггүй

• Үүргээ ухамсарлаж, аливааг тунгаан бодож учрыг олохыг эрмэлздэг

• Өөрт тохиолдсон бэрхшээлийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцан тэдний саналыг авдаг.

• Тогтвортой амьдардаг, өөрийнхөө зан харьцааг хянах чадвартай болдог

Page 20: etseg ehiin bulan

ХҮҮХЭДДЭЭ ТОГТВОРТОЙ БА ЭРГЭЛЗЭЭТЭЙ ХАНДДАГ ГЭР

БҮЛИЙН ЭЦЭГ ЭХИЙН ХҮҮХЭДДЭЭ ХАНДДАГ ХАНДЛАГ ЯНЗ БҮР

БАЙДАГ. ЗАРИМДАА БҮР ЗӨРЧИЛДӨӨНТЭЙ БАЙДАГ. ИЙМ

ГЭР БҮЛД ӨСЧ БАЙГАА ХҮҮХДҮҮД:

Page 21: etseg ehiin bulan

• Хэзээ хаана ямар зан гаргахаа мэддэггүй. • Эргэлзээтэй, тогтворгүй болдог . Энэ нь

шийдвэр гаргахад хүндээр тусдаг • Зан харилцаанд нь ямар нэгэн зохион

байгуулалт байдаггүй, ихэвчлэн тэнцвэргүй, шийдвэргүй байдал зонхилдог

• Хайр найргүй, утга учиргүй шүүмжлэлд байнга өртсөнөөс болж өөртөө итгэлгүй болдог

• Хүсэл, эрх мэдэл нь хязгаарлагдмал байдгаас болж бүрэг, дуугүй болдог

• Итгэл, халуун дотно хандлага гэдгийг мэддэггүй хүн болдог

Page 22: etseg ehiin bulan

Тархай бутархай гэр бүлд хүүхэд эцэг эхийн хайр, хяналтаар дутуу

өсдөг. Гэр бүлийн бүтэц бүрэн бус байгаагаас болж хяналтаас хол өсөх ба том хүний үүргийг хүлээх шаардлагатай болдог.

ИЙМ ГЭР БҮЛД ӨСЧ БАЙГАА ХҮҮХДҮҮД:

Page 23: etseg ehiin bulan

Эдийн засгийн хүндрэл болон сэтгэл санааны дарамтыг эртнээс амсаж нуугдмал хаагдмал сэтгэлтэй болдог.

Хэт ичимхий эсвэл хэт идэвхитэй болдог . Мөн өөрийгөө нийгмийн амьдралаас тусгаарласан эсвэл юм болгонд оролцож явдаг нэгэн болдог

Гомдол өшөө хорслыг агуулдаг Үзэн ядаж дайсагнах хандлагатай болдог Бусдыг уучлах зөөлөн сэтгэл тэдэнд

төлөвшдөггүй.

Page 24: etseg ehiin bulan

ГЭР БҮЛИЙН ИЙМ ОНЦЛОГУУДААС БОЛЖ БИД ХҮҮХДИЙНХЭЭ ХҮМҮҮЖИЛ, ЯЛАНГУЯА ИРЭЭДҮЙГ НЬ ӨӨРСДИЙН ХАРИЛЦАА, БОЛГООМЖГҮЙ ҮЙЛДЛЭЭРЭЭ СҮЙТГЭЖ БАЙДАГ БАЙНА. ИЙМЭЭС ГИШГЭСЭН МӨРӨӨ ЭРГЭЖ НЭГ ХАРААД ЕРТӨНЦИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИН ДАХИАД ШИНЭЭР ГИШГЭЭЛ ҮЗЬЕ! ГИШГЭСЭН МӨР МИНЬ АРИУН БӨГӨӨД АЛДААГҮЙ БОЛ ҮР УДАМ МИНЬ ХҮНИЙ ДАЙТАЙ АМЬДРАХ НЬ ЛАВТАЙ ... ... ...

Page 25: etseg ehiin bulan

СУРГААЛ ҮГ

Page 26: etseg ehiin bulan

• Хамгийн том сул тал бол ҮЗЭН ЯДАХ

• Хамгийн тэнэг зан чанар бол БИЕЭ ТООХ

• Хамгийн үнэтэй баялаг бол ЭРҮҮЛ

МЭНД • Хамгийн итгэлтэй нөхөр бол

НОМ • Хамгийн том бэлэг бол

ХАЙР СЭТГЭЛ

Page 27: etseg ehiin bulan

• Хамгийн том нүгэл бол АЙДАС

• Хамгийн сайн өдөр бол ӨНӨӨДӨР

• Хамгийн сайн ажил бол ТАНЫ ДУРТАЙ

АЖИЛ • Хамгийн сайхан амралт бол

ХӨДӨЛМӨР

Page 28: etseg ehiin bulan

АНХААРАЛ ТАВИН СОНССОН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН

ЕРӨӨЕ!