28
Жава Технологи ОУ –н Улаанбаатарын Их Сургууль Бэлтгэсэн: Багш Б.Ганзориг

Lecture data base programming part1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lecture data base programming part1

Жава Технологи

ОУ –н Улаанбаатарын Их Сургууль

Бэлтгэсэн: Багш Б.Ганзориг

Page 2: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

Агуулга: Танилцуулга, анхны програм SQL –ийн үндсэн хэрэглээ SQL –ийн alter, update, join, union үйлдлүүд SQL –ийн агрегат функц Хүснэгтийн бүтэц, transaction Дэд query, гадаад түлхүүр Өгөгдлийн төрлүүд, хайлт хийх Индекс ашиглалт MySQL administration MySQL built in functions

Page 3: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

Java болон MySQL-ийг ашиглан сүлжээний орчинд өгөгдлийн сантай ажилладаг програм зохиох боломжтой.

Java нь дараах өгөгдлийн сангийн пх-тай ажиллах боломжтой:– Access– Oracle– SyBase– IBM DB2

1. Танилцуулга, анхны програм

Page 4: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

MySQL нь сервэр програм хангамж юм. Энэ програмыг суулгасан компьютерийг өгөгдлийн сангийн сервэр гэдэг.

Сүлжээнд холбогдсон ийм сервэр бүхий машинруу хаанаас ч хандах боломжтой.

1. Танилцуулга, анхны програм

Page 5: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

Аливаа өгөгдлийн сангийн сервэрт холбогдохын тулд бүртгэлтэй хэрэглэгчийн нэр, нууц үг ашигладаг.

MySQL сервэр дээрх хамгийн өндөр эрхтэй хэрэглэгч нь root хэрэглэгч байдаг.

1. Танилцуулга, анхны програм

Page 6: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

Root хэрэглэгч нь бусад хэрэглэгчийг үүсгэх, устгах, хандах, баазыг нь зааж өгөх, уг бааз дээрээ ямар эрхтэй ажиллах, бусад баазуудыг тохируулах зэрэг бүх эрхээр хангагдсан байдаг.

1. Танилцуулга, анхны програм

Page 7: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

MySQL сервэрийг анх суулгасны дараа Root хэрэглэгчийн нууц үг null байдаг.

MySQL –ийн давуу талууд:– Илүү хурдан– Үнэгүй– Нээлттэй эх

1. Танилцуулга, анхны програм

Page 8: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

Java хэлийг ашиглан өгөгдлийн сантай ажиллахын тулд JDBC(Java Data Base Connectivity) ашигладаг.

Ихэнх өргөн хэрэглэдэг өгөгдлийн сангийн програмууд нь (MySQL, Oracle…) JDBC-ээр хангагдсан байдаг.

1. Танилцуулга, анхны програм

Page 9: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

MySQL-ийг JDBC –тэй ашиглахын тулд MySQL-ийн JDBC драйверыг татах шаардлагатай. Дараах холбоосуудаас шаардлагатай програм хангамжийг татах болон нэмэлт мэдээллийг харах боломжтой.

1. Танилцуулга, анхны програм

Page 10: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

MySQL –ийг татах бол:

http://dev.mysql.com/downloads/mysql

JDBC –ийн нэмэлт мэдээлэл:

http://java.sun.com/products/jdbc/index.jsp

Боломжит бүх JDBC драйверуудын мэдээлэл:http://developers.sun.com/product/jdbc/drivers

MySQL Connector/J програмыг татах бол:

http://www.mysql.com/products/connector/j/

1. Танилцуулга, анхны програм

Page 11: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

MySQL Connector/J драйверийг сулгах:– MySQL_ConnectorJ.zip файлыг дискэндээ хуулна.– Дээрх файлаа задлан суулгана.– mysql-connector-java-3.1.11-production гэсэн хавтас

үүснэ.– mysql-connector-java-3.1.11-production\docs\ хавтас

дотор уг драйверын тусламж connector-j-en.pdf файл байгаа. Тэндээс нэмэлт мэдээлэл авч болно.

1. Танилцуулга, анхны програм

Page 12: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

MySQL програм нь дотроо хоёр үндсэн хэсэгтэй:– Сервер програм: Энэ нь үндсэн сервер програм

юм. MySQL програмыг суулгасны дараа уг сервер нь систем эхлэхэд ачаалагддаг. Түүнийг control panel ->Administritive tools->Services хэсгээс орж харж болно. (mysql гэсэн бичлэг энд байх ёстой. Мөн энэ хэсгээс уг серверийг зогсоож, ажиллуулж болно.)

1. Танилцуулга, анхны програм

Page 13: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

– Клиент програм: MySQL серверлүү хандан өгөгдөлтэй нь ажиллах боломж олгодог. mysql\bin\ хавтас дотор mysql.exe гэсэн програм байдаг.

1. Танилцуулга, анхны програм

Page 14: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

MySQL –ийг суулгахдаа setup.exe файлыг ажиллуулаад суух замыг өөрчлөхгүй бол c:\Program Files\MySQL хавтаст сууна. 5.0-оос өмнөх хувилбарууд нь c:\mysql хавтаст суудаг байсан. Цаашид лекцэндээ дээрх үндсэн хавтасыг % гэж тэмдэглэе.

1. Танилцуулга, анхны програм

Page 15: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

MySQL сервер дээр ажиллахын тулд уг сервер дээр програмдаа зориулан хэрэглэгч үүсгэж өгөх хэрэгтэй.

Үүний тулд:– MySQL GUI tools-ийг суулган ашиглах нь хялбар

байдаг. http://dev.mysql.com/downloads/gui-tools/5.0.html

1. Танилцуулга, анхны програм

Page 16: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

– Энэ програмыг суулгаад MySQL Administrator програмыг ажиллуулна. Холбогдохдоо:

Server host: localhost Username: root Password: null

/Хэрэв MySQL-ийг суулгах үедээ нууц үг өгсөн бол түүнийгээ энд бичнэ/

1. Танилцуулга, анхны програм

Page 17: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Уг програм руу орсныхоо дараа User Administration хэсгийг сонгоно.

Доор нь user accounts хэсэгт уг сервер рүү холбогдож болох хэрэглэгчдийн жагсаалт байна.

Уг хэсэг дээр хулганыхаа баруун товчийг дараад Add new user сонголтыг хийж үүсгэнэ.

Page 18: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Үүсгэсэн хэрэглэгчээ өөр компьютер дээрээс энэ сервер лүү холбогддог болгохыг хүсвэл уг хэрэглэгчээ сонгоод хулганыхаа баруун товчийг дараад Add host from which the user can connect сонголтыг хийгээд холбогдож болох компьютерүүдийн IP хаягийн хязгаарыг зааж өгнө.

Page 19: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Жишээ нь:– Зөвхөн 192.168.0.10 компьютерээс холбогддог бол

энэ хаягийг бичнэ.– Хэрэв 192.168.0.1 –ээс эхлэн дурын компьютерээс

холбогдох шаардлагатай бол 192.168.0.* гэж бичнэ

Page 20: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Ингэж нэг хэрэглэгчийн нэр дээр хэдэн ч төрлийн IP хаягийн хүрээ тавьж өгч болох ба уг IP хаягийн хүрээ бүрээр орж ирэхэд ямар ямар базруу ямар үйлдэл хийх эрхтэйг нь тохируулж болдог.

Page 21: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Үүний тулд тухайн хэрэглэгчийн нэр дээр дарахад холбогдож болох IP хаягийн хүрээнүүд гарах ба нэгийг нь сонгоод үндсэн цонхны Schema Priviliges хэсгийг сонгоод тэндээс ямар баз руу юу хийж болохыг нь зааж өгдөг.

Page 22: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Програмаа суулгаад зохих хэрэглэгчийг үүсгэснийхээ дараа бид сервер рүүгээ уг хэрэглэгчийн эрхээр холбогдон өөрийн програмдаа хэрэглэх өгөгдлийн санг үүсгэн ажиллах боломжтой.

Page 23: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Үүний тулд өгөгдлийн сантай ажиллах sql командуудыг нэг файл дотор хийж өгөөд mysql програмыг ашиглан серверт оруулж өгөх нь зохимжтой байдаг. Хэрэв бид уг команд бүхий файлыг sql.txt нэртэй хадгалсан гэж үзвэл түүнийг ажиллуулахдаа дараах командыг өгнө. – %\bin>mysql –h localhost –u student –p <sql.txt

Page 24: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Жишээ нь програм зохиогч school гэсэн өгөгдлийн сан үүсгээд түүнд teacher гэсэн хүснэгт үүсгэе гэвэл дараах бичлэгийг sql.txt файлд бичнэ.– CREATE DATABASE school;– USE school;– CRAETE TABLE teacher(id int not null

auto_increment primary key, name varchar(20), phone varchar(20), birthdate date);

Page 25: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Үүнийг ажиллуулсны дараа % хавтас дотор sql нэртэй хавтас үүсдэг. Энэ хавтас дотор харгалзах өгөгдлүүд нь байрладаг. Энэ нь дараа нь уг өгөгдлийг өөр сервер рүү зөөхөд хэрэг болдог.

Page 26: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

MySQL програмыг суулгасны дараа (суулгахдаа windows –т администратор юмуу эсвэл програм суулгах эрхтэй хэрэглэгчээр нэвтэрч орсон байх ёстой) системийн services хэсэгт mysql серверийн бичлэг орж ирээгүй байвал уг сервер рүү хандаж ажиллах боломжгүй болдог.

Page 27: Lecture data base programming part1

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ПРОГРАМЧЛАЛ

1. Танилцуулга, анхны програм

Үүнийг засахын тулд администратор (эсвэл өөр хангалттай эрх бүхий хэрэглэгч) эрхээр ороод команд промпт дээр: – mysql –install гэсэн командыг өгнө.

Хэрэв MySQL –ийг устгах бол:– Програмыг зогсоож байгаад uninstall хийх

шаардлагатай. Програмыг зогсоохгүйгээр устгавал алдаа гарна.

Page 28: Lecture data base programming part1

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА