34
Д.НАЦАГДОРЖ ДӨРВӨН ЦАГ 1934 он

Mh201 01-03

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mh201 01-03

Д.НАЦАГДОРЖ

ДӨРВӨН ЦАГ1934 он

Page 2: Mh201 01-03

Нацагдоржийн номын эхний хуудсыг нээх бүр, үргэлж шинэ санагдах хэрнээ, хуучин танил шиг дотно түүний ертөнц уруу би орж явдаг юм. Хуудас бүхнээс монгол орны минь салхи сэр сэр үлээж, бүлээн бороо шивэрч, оргилын мөнх цас гялбан, мөр бүхнээс нь цэцэгсийн үнэр анхилж, монгол хүний уй гуниг, баяр жаргал сонстох бүлгээ. Нацагдоржийн ном надад үүл нүүсэн хөх тэнгэр шиг, үргэлж амьдрал буцалсан дэлхий шиг мөнхийн санагдана. Энэ номоос үй түмэн өнгө, аялгуу, үнэр, эүсэн зүйлийн дүр төрх, зан авирыг мэдрэх бүр, Нацагдоржтой дэлхий дээр ирсэндээ би баярладаг.

Нацагдорж энэ дэлхий дээр огт төрөөгүй бол, амьдралд минь нэг том юм дутагдах байсныг ч мэдэрнэм. Байгаль түүнийг төгс төгөлдөр бүтээж, монгол түмний их хувь заяа түшсэн юм.

Page 3: Mh201 01-03

ХАВАР

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хаварМонголын сайхан оронд жил жил дэлгэрЭнх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэрӨвсний соёо ногоороход морь мал ханагар.

Холхи нар ойртож хасын цас хайлахадХуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ.Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахадХөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоходГэртээ суусан малчин түүнийг чанга уярна.Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахадХаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээдЭрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ.Өнөр сайхан төл баян хотыг чимэхэдӨлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

Page 4: Mh201 01-03

ЭНХ УЛИРАЛ О.Дашбалбар

..."Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр"... энэхүү сонгодог мөрийг хаврын яруу найрагч Дашдоржийн Нацагдорж хэлжээ.

Хавар цагийг бие сэтгэлээрээ нэвт мэдэрч, навч нахиа юу нь ханхалсан шингэн униарт өглөө бүрх малгайтай хүн гэрийнхээ үүдэнд зогсоод ''энх улирал ханхлахад цээж уужран, холхид нисэх бодлоо хазаарлаж, уул усныхаа гүнд бодлоороо шингэж, үл үзэгдэх нэгэн бие болтлоо байгальтай нэгдэн, тунгалаг цэнхэр агаар жингэнэх мэт уянгын мөрүүд урссан биз.

Үлэмжийн уужуу тайван сэтгэлээр ертөнцийн тухай бодлогоширч, ирэх цагийн баяр баясгаланд автсан найрагч, орчлонгийн нөөцөд буй мянга мянган хаврыг мөрөөдөн, тэрхүү цагийн уудамд чөлөөтэй аялан хүний амьдрал эс дуусахын учрыг санааширч, 'Монголын сайхан оронд жил жил дэлгэр" гэж амандаа шивэгнэсэн байж юу магад.

Хавар цаг яруу найрагчид "мөнх" гэдэг үгийг төлөөлдөг байсан ч мэт... Монголын сайхан орон мөнх тэнгэрийн дор үеийн үед оршиж, энх улирал ханхлан, хүний сэтгэл тэнэгэр байхын мөрөөсөл, түүний амин хүсэл гэлтэй. Хүний орчлонд мянга мянган хавар зэрэглээтэн цуварч, ээлжээ хүлээн буйг мэдэрсэн найрагч зөвхөн хүндээ төдийгүй амьд амьтан бүхэнд сайныг хүсэж найрсаж байсан нь “Өвсний соёо ногоороход морь мал ханагар" гэснээс мэдэгдэнэ.

Мөнх тэнгэрийн доор мянга мянган хаварМонголын сайхан оронд жил жил Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ногоороход морь мал ханагар

ХАВАР

Page 5: Mh201 01-03

Холхи нар ойртож хасын цас хайлахад Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ. Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана

Хамгийн энгийн аргаар зүрхэнд орж ирэх найрагчийн энэ хүч чадал юунд оршино.

Энд уран санаа, сонирхолтой дүрслэл аль аль нь алга! Хэний ч мэдээжийн, хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой юмыг л хэллээ.

Гэхдээ сэтгэл эзэмдэх нууц нь юундаа байна вэ? Бүхний мэдээжийн юм хэлсэн нь зүрхэнд минь хамгийн ойр, энхрий дотно дуурьсан, ер бусын сайхан санагдаж, ямар нэгэн шидэт аялгуу шивэгнэнэ. Түүний шүлэгт нэг л баригдашгүй аяс, бараг ид шид гэмээр нууц мэдрэхүй байна

Зөвлөлтийн яруу найрагч Б.Пастернак амьдрал туршдаа хамгийн энгийн юмны гоо сайхныг нээсэн, хамгийн энгийн шүлэг бичих гэж тэмүүлсээр таалал төгссөн тухай ярилцдаг. Нацагдорж маань чухам тэгж л зүттэж, ер бусын гоо сайхныг бус, ердийн юмны гоо сайхныг илэрхийлэх гэж эрмэлзсээр, асаж буй галын амьсгал шиг шүлгүүдээ туурвисан.

'Хөхөрсөн мод цэцэглэж"... энэ бол мөнөөхөн үл мөхөх энгийн гоо сайхны илрэл, гэхдээ хамгийн тансаг яруу тодорхойлолт болжээ..

Тэрхүү хөхөрсөн мод, хөгширсөн мод цэцэглэх хорвоод хүүхэд багачууд наадаж байгаа цагт үл мэдэгдэх нэгэн далдын баясал төрж хөхөрсөн мод лугаа адил хөгшин хүн ч өөрийгөө залуу болсон шиг санаж буй нь (өнгөрсөн, хуучирсан, олон олон хөх он жилийг элээсэн, тоосонд дарагдсан, бороонд шавшуулсан, чулуужсан гэх мэтийн үй олон санааг хөхөрсөн модоор хэлжээ) орчлон өөрийгөө шинэтгэн, хуучнаа халж нараа ойртуулж, улс орон дэлгэр, хүний сэтгэл тэнэгэр, морь мал ханагар болж байгаагийн бэлгэдэл юм.

Page 6: Mh201 01-03

Бүх л үг мөр бадаг нь нэгийг ч салгахын аргагүй нарийн уялдаатай цогц найрал болж, хол ойр нь зэрэгцэх хийгээд, нэг нь нөгөөдөө нөлөөлөн энэ хорвоогийн дуурьсал яаж эгшиглэн буйг ажиглая!

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахуйяа Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Хээрийн галуу айлчлан, гэртээ суусан малчин....(зэрэгцүүлэл). Хажуу дахь ууланд горхи булаг, хаяан дахь ишиг хурга... (зэрэгцүүлэл) ийнхүү холыг ойртуулан, ойрыг холд нь дөхүүлэн галуу "гангар гунгар донгодоход", “Малчин түүнийг чагнан уярч”, “Горхи булаг хоржигнон урсахуйяа”, “Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлж” - буй нь ертөнцийн бүхий л юмс бие биетэйгээ нэн нарийн холбоотой хийгээд нэг нь нөгөөдөө үйлчлэн найрсаж буйг эгэл, нарийн өгүүлжзэ.

Page 7: Mh201 01-03

Энэ бол энх амьдралыг эрхэмлэсэн дуулал. Шүлгийн бүхий л аяс нь тогтуун тайвуун, найрсаг намуун сэтгэл уужирсан, өнө хожмыг эргэцүүлсэн жаргалтай дэлгэр байдал дээр үл мэдэг эгшиглэсээр “Эрт эдүгээг бодогдуулан, нуугдсан сэтгэлийг сэргээж" байна. Тэрхүү нуугдсан сэтгэл нь энэ шүлгийн амь, нуугдсан сэтгэлийг сэргээх нь яруу найрагчийн туйлын хүслэн шиг санагдана.

Ичигсэд хөдлөх цаг гэж буй. Тэгвэл хүний сэтгэл ичих цаг, хөдлөх цаг буйг Нацаглорж илэрхийлжээ. Мөнөөхөн ичсэн сэтгэл буюу нуугдсан сэтг.элийг сэргээх гэж оролдох нь яруу найраг аж.

"Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд" энэ мөрөөс ариухан үнэр сэнгэнэх шиг тийм барим тавин санагдана.

Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээдЭрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ.

Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана Хамгийн эхний мөрийг сүүлийн мөртэй холбон унших аваас “Мөнх тэнгэрийн доор

мянга мянган хавар, өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана" гэсэн өгүүлбэр тодорно. Нацагдоржийн бүхий л бүтээлийг ганцхан өгүүлбэрээр илэрхийл! гэвэл би үүнийг л хэлэх сэн!

Хүн төрөлхтний хавар-өлгийтэй бяцхан хүүхэд л энэ орчлонд бидний хөдөлж хөгжих, итгэх найдах, баярлаж гуних, хайрлах, мөрөөдөхийн түмэн шалтгаан, амьдарч явахын мөн чанар болжээ. Үлэмжийн их хүн л ингэж дөрөвхөн бадаг шүлэгт орчлонгийн хамаг явдлыг баггааж чадах буй заа. Ганцхан өгүүлбэрээр амьдралыг тодорхойлж чадах буй заа. Өөр юу ч биш, өлгийтэй бяцхан хүүхэд л энэ орчлонгийн ганц тэнцвэр юм.

Page 8: Mh201 01-03

Монгол орны хаврыг өр зүрхэндээ шингээн мэдрээд "Үдшийн жавар нуугдаж, өглөөний хяруу ичээд, морь мал дураар бэлчин зүлгэн дээр хөрвөөнө” гэсэн нь “Жаргалын найман морь" хэмээх нэгэн алдарт зургийг өөрийн эрхгүй сануулах бүлгээ.

Нацагдорж орчлонг аугаа их хөдөлгөөн, баяр баясгалан дунд нь харж, эцэс төгсгөлгүй гоо сайхны урсгал дунд нэгийг эрэлхийлэн, мөн чанарыг нь таньж мэдэхийг эрмэлзсэн байна.

Page 9: Mh201 01-03

НАЦАГДОРЖ ӨӨРӨӨ,МОНГОЛЫН ЯРУУ

НАЙРГИЙН ХАВАР, ЭНХ УЛИРАЛ НЬ БАЙЛАА.

Түүний шүлгүүд нь урин дулаан аястай,

эелдэг салхины үлээлттэй бөгөөд шүлгүүдийг нь уншихад цэнхэрлэн

харагдах ууланд цэнгэг агаар амьсгалан, хаврын цэцэгс таалах шиг болдог билээ

Аугаа их яруу найрагч шинэдэн хувирагч хавар цагийг нэвтэрхий мэдэрч, дэгжин төлжиж, дээшлэн тэмүүлэгч бүхэнд нарны баяр хүргэн, ‘Хөхөрсөн мод цэцэглэж, хүүхэд багачууд наадах” гайхамшигт орчлонд “Хөгшин хүн залуу болсон юм шиг санагдах" тийм өөдрөг итгэлтэйгээр амьдрахыг хойч үедээ уриалжээ.

Page 10: Mh201 01-03

УЙТМЕН "'САЯ САЯ НАРАНД

ДУРТАЙ' БАЙСАН ШИГ,

НАЦАГДОРЖ "МЯНГА

МЯНГАН ХАВАРТ ДУРТАЙ'

БАЙСАН ЮМ.

Д. НАЦАГДОРЖ МААНЬ НАР, ХАВАР

ХОЁРТ ДУРТАЙ БАЙСАН НЬ МОНГОЛ

ХҮНИЙ СЭТГЭЛИЙН ӨВӨРМӨЦ АЯС,

ГЭГЭЭН БАДРАНГУЙ, ӨСӨН ӨӨДЛӨХИЙН

БЭЛГЭДЭЛ БИЛЭЭ!

Page 11: Mh201 01-03

Цагийн сайхан зуны эхэндГазрын сайхан хангайн нуруундХөхөө шувуу урьхнаа донгодох үесЭнэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахадХүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэЦэцгийн хур дэлхийн нүүрийг угаахадЗалуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгшЭрийн гурван наадам монголын манлай баясгаланХүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд ярууХурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал

Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтнаХээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэӨрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэИйм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.

ЗУН

Page 12: Mh201 01-03

Цэнгэлийн аялгуу О.Дашбалбар ЗУН “Дөрвөн цаг” хэмээх алдарт цуврал шүлгийн нь ".Зун хэмээх 16 мөрийг авч үзэхүл баяр баясгалангийн жавхлант найрал хөгжим нижигнэн дуурсах мэт болном.

Цагийн сайхан зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаа донгодох үесЭнэхүү дэлхий юутай сайхан тааламжтай,,,

Даанч тэнүүн уужим амьсгалагч монгол хүний сэтгэлийн байгалийг яруу найрагч газар устай нь нэгтгэн нэгэн амиар шүлэглэсэн энэ бадагт монгол ардын үлгэр, туульсын бадрангуй эхлэлийи аяс байнам. 0рчлонгийн төгс жавхланд сэтгэл ханасан, цэнгэлийн манлайг эдэлсэн хүний уул ус, газар дэлхий, эргэн тойрныхоо жигүүртэн сэлтэд баярлан бахархсан сэтгэл, энэхүү дөрвөн мөрийг нэвт цуурайтаж, “Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай" гэж дуун алдах нь үнэхээр гэгээлэг их мэргэн хүний үг мөн өө!

Page 13: Mh201 01-03

Ногооны униар оггоргуй тулж зэрэглэн мяралзахад Хүлэг морин урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад Залуу хүмүусийн сэтгэл сэргэж бие биеэ бодно..

"Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаана'... энэхүү эрдэнийн сонгодог мөрийг бичихдээ найрагч, хүн төрөлхтний гоо сайхны мэдрэхүйн оргилд хүрч очсон гэж хэлж болно

Нацагдоржийн хувьд хүлэг морь зүгээр нэг янцгаах бус, "хүлэг морь урт янцгааж төрсөн нуттийг зүглэнэ, ногооны униар зүгээр нэг татах бус, ногооны униар огторгуйд тулж зэрэглэн мяралзана'',,,,

Тэрээр юмыг байгаагаар нь эс хуулбарлах бөгөөд гоо сайхны туйлд хүргэн дүрсэлж утгыг нягт гүн шингээх бөлгөө, Хүлэг морь янцгаах нэг хэрэг, хүлэг морь урт янцгааж, төрсөн нутгийг зүглэх өөр хэрэг гэдгийг зохиолч ганцхан үгээр, ердөө л 'урт" гэдэг үгийг олж тавьснаар л шийдвэрлэжээ.

Нацагдоржийн "Зун" шүлэгт малчин ардын энэ нэгэн улирлын амьдрал нь бүхий л амт, өнгө, үнэртэйгээ дүрслэгдэж, зуны борооны зөөлөн аяс, аянга цахилгаан, аадрын ширүүн цохилго, цэцэгсийн шивнээ баяр цэнгэл хөгжим дуу, найр наадам, хурдан морьдын төвөргөөн сонсогдоно.

Page 14: Mh201 01-03

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус, зуны цагт тэгш Эрийн гурван наадам монголын манлай баясгалан Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал...

Энд үнэхээр нэг жаргалтай ардын цэнгэлтэй аялгуу сонстох агаад, баяр баясгалангийн симфони гэж нэрлэж болмоор!

Хавар цагт "өвсний соёо ногоороход морь мал ханагар" гэж бичсэн бол, зун цагт "хээр хөдөөд таван хошуу мал дураар бэлчинэ" гэжээ. Ийнхүү маш нарийн ялгаа гаргана. Түүний шүлэгт бүдүүн тойм дүрсэлсэн юм алга. Үүгээрээ тэр аугаа их юм. "Эрийн гурван наадам монголын манлай баясгалан"... Үүнтэй маргах хүн бий гэж үү?! Нацагдорж юмыг ингэж барим тавим, яг таг, угт нь тулгаж хэлнэ.

"Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал"... чухам ясны монгол шүлэгч л үүгээр бахархах агаад, давааны орой дээр өндөлзөн, түрүү морь гарч ирэхэд нулимсан дунд нь уулс торолзож, хоолой дээр нэг юм зангиран, хурдан морины яралзан ирэх нь яруу сайхны нэгэн жигд давтамж болон бүх биеэр нь тархаж, хүүхдийн гийнгоолох дуунд баярын нулимс нь өөрийн эрхгүй сад тавин, мориндоо мордон унан давхиулах малчин ардын зураг нүднээ үзэгдэнэ.

Page 15: Mh201 01-03

Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтнаХээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэӨрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэИйм сайхан баясгалантай, тийм сайхан жаргалтай.

Энэ бүхний цаана үнэхээр дэлгэр цаг, хүн ардын жаргалтай тавиун уужим байдал, зовлон бүхнийг мартсан ард түмэн, монгол газрын төгс жавхлант дүр төрх ургана. Хэлсэн бүхний цаана, хэлээгүй ямар нэг санаа буйг аяс, аялгуу, дүрслэл, өчүүхэн ганц үг, мөр, бадаг бүхэн илчилнэ. Яруу найрагч, ард түмнийхээ зол жаргал, баяр цэнгэлийг туульсын аргаар илэрхийлж “Өрх бүрийн үүдэнд айраг сархадын үнэр сэнгэнэнэ' “Ийм сайхан баясгалантай, тийм сайхан жаргалтай' гэж өндөрлөлөө.

Эхнээсээ аваад эцсээ хүртэл оргилуун цоглог, цээж тэлэм уудам аялгуу дуурьссаар, энэ шүлгийн мөр бадгийн завсар зай бүхнээр нарны гэрэл үерлэн цутгасаар “Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна"...

Дөрвөн улирлын гайхамшиг найртай сайхан зуны цаг ирэхэд үнэхээр хүн төрөлхтөн, түмэн бодисын толгой сэргэнэ...

Page 16: Mh201 01-03

Нацагдорж дөрвөн улирлын дотроос зунцагийг хамгийн төгс төгөлдөр манлай улирал, амьтны жаргалыг соёрхогч гэж үзжээ. Тэгээд ч зуныг ‘Дөрвөн улирлын гайхамшиг" гэж нэрлэсэн байна

Page 17: Mh201 01-03

"Дөрвөн цаг" цувралын "Зун' шүлэг үнэхээр төгс төгөлдөр нь бөгөөд "Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад", "Эрийн гурван наадам монголын манлай баясгалан болж“, "Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтсан" гайхамшигт амьдралын тухай дуулал юм.

Page 18: Mh201 01-03

Намрын шар нар над дээр, чам дээр туснаНайган найгах улиралд нь бид бас найганаБуга хандгай урамдаж уул усыг баясгахадҮхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэдИдэр залуус алс газрыг сонирхон сурахаар одноТунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахадТүүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ.

НАМАРӨглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахадГадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэГэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоходЭхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахадХөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнөШарласан модны навч хоёр нэгээ унахадСэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно

Page 19: Mh201 01-03

ТУНГАЛАГ МЭДРЭХҮЙО. Дашбалбар

НАМАР

Аугаа их яруу найрагч намар дотор орж яваад, шилэн тунгалаг агаар нэвтлэн гадагш харж байх шиг санагдана. Дээрх мөрүүдийн тухай бичих, тайлбарлах нь ямар ч утгагүй бөгөөд гагцхүү мэдэрч, баярлаж, Нацагдоржийн дөрвөн улирлын шүлгүүдийг уншаагүй бол оюун санаа минь ядуу байх байсныг л мэднэм.

Уянгын сэрэхүй, болор мэт цэвэр тунгалаг, аясхан гунигтай намрын тухай тэр бичээгуй, харин намрын улирал Нацагдоржийн бие сэтгэлд нэвтрэн, өөрийгөө илэрхийлсэн юм шиг санагдана.

Нацагдоржийн туурвил нь уул, ус, цэцэг, нөгөө, хад чулуутай адил байгалийн гоо сайхны мөнхийн илрэл болж, тэр утгаараа монгол хуний уярангуй сэтгэлийг улам тансаг болгоном.

.

Намрын шар нар, над дээр чам дээр тусна Найган найгах улиралд нь бид бас найгана...

Page 20: Mh201 01-03

Нулимс бөмбөрөм дээрх бадгийг сэтгэл догдлохгүй уншихын аргагүй бөгөөд, бидний ердийн ярианд хэрэглэдэг үгс, яахаараа Нацагдоржийн шүлгүүдэд ийм ер бусын ид шидтэй мэт байраа яг таг эзэлж, сэтгэл уруу цутгах мэт орж ирээд, хамаг эд эсийг тэмтрэх мэт болдог байна аа!

“Өвс модыг намилзуулахад“ “Сэтгэл бөн бөн бөмбөрнө', “Навч хоёр нэгээр унана'.:.. Дэндүү уйтгартай, зүрх сэтгэл шимшрэм, хамаг бие нялхрам, ертөнцийн салхинд

ганцаардам, заримдаа залхуутайяа санагдам мэдрэхүйгээр Нацагдорж бидэнд нэвтэрч “Сэтгэлийн доторх уйтгарт явдлыг" сэргээн, алив нэгийг дурсан санах, эргэн бодохоос аргагүйд хүргэнэ.

Түүний шүлгүүдийг уншсаны эцэст ертөнцийн амьдрал даанч богино, сайхан хорвоогоосоо салахын мөч ирнэ, бүх юм хугацаатай шүү гэдгийг шүүрс алдан бодож “Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад" ... гэж өөрийн эрхгүй амандаа шивнэх агаад, сэтгэл сульдаж, өнгөрсөн одоог эргэцүүлж, амьдралынхаа агшин бүхнийг сэргээн бодмоор болно.

"Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно ' гэж гайхамшигт мөрөөр Нацагдорж хүний бодлыг он оны цаанаас нэвт харж, нэгийг шивнэнэ.

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахадХөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнөШарласан модны навч хоёр нэгээр унахадСэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа

бодогдоно.

Page 21: Mh201 01-03

зэрэг бадаг бол малчин монгол ардын амьдралыг оюун тархиндаа, гэрэл зургийн хальсанд буулгасан мэт мэдэх хүний л бичсэн зүйл билээ.

Нацагдорж байгалийг амьтай, биетэй, туйлын ухаалаг, баярлаж, гуньдаг, хүнээс юугаараа ч эс дутах, харин ч хүнийг төрүүлсэн, "дээд бүтээгч", туурвигч" болгон илэрхийлдэг юм. "Буга хандгай урамдаж уул усыг баясгана"...

"Уул ус баясах' мөчийг их яруу найрагч ингэж мэдрэн, байгалийн далдын нэгэн сэжмийг барин тавин үзүүлнэ.

Буга хандгай урамдаж уул усыг баясгахад Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг

зугаацуулна...

Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахадГадаа сойсон морь бүг бүг (бөи бөн) чичирнэ Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр

одохуйяа Эхнэр хүүхэл тогоо нэрж, түүнийг хүлээнэ...

Page 22: Mh201 01-03

Түүний шүлгийн дотоод холбоо үнэхээр нарийн, "Тэгэхэд ингэнэ, ингэхэд тэгнэ" гэдэг нь туйлын зөв зохицно.

"Уул ус баясаж", ‘Мөрөн зөөлөн зөөлөн дув дуугүй урсаж", “Саран мишээж, янагийн үлгэрийг сэмээр өгүүлж", “Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтаж, “Навч хоёр нэгээр унаж байгаль амьд сэрүүн, бүх юм нь зүй зохисоороо үргэлжилж, байгаль уйтгарлаж, сэрж, мэдэрч, баясана.

"Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд

Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно" Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад

Түүний дотроос саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ“ ...

Page 23: Mh201 01-03

Энэхүү “Сэтгэл зүрх минь сэрчигнэж" гэдэг мөрөөс өөрөөр намрын улиралд автсан хүний сэтгэлийн дотоод байдлыг яаж урнаар илэрхийлэх билээ? "Навчис сэрчигнэнэ' гэж бид ярилцдаг. Гэтэл их Нацагдорж "сэтгэл зүрх сэрчигнэхийг" мэдэрч, навч-зүрх, зүрх-навч эмзэглэх аясад нэвтрэн, байгалийг гаднаас нь харж чагнах бус, дотор нь орж чагнахыг эрмэлзэнэ. Үүгээрээ тэр жинхэнэ аугаа найрагч юм.

Нацагдоржийн уянгын "би" баатар байгальтай нэгдэж, өөрөө байгаль болж хувирдаг юм. Намрын сэрүүн, энэ биед минь шурган ороод, эдүгээ би жихүүцэхиии хамт, буй бие минь урьд бол намартай нэгсэн, мөчрөөс зуурсан манан мэт байдгийг больж, харин нь намраас тусгаар гаднаас нь шилэн хоргонд байгаа үзэсгэлэнт намрыг ажиглаж буй мэт зогсном.

Намрыг би хөндлөнгийн нүдээр ажиглан, бас энэхүү тунгалаг шилэн хоргонд шурган орж, намрыг дотроос нь гадагш харж болохыг ч мэдэрнэм. Ийнхүү намартай би нэгдэж чадах, бас тусгаарлан хөндлөнгөөс ажих, эсэхүл дотор нь шургаж, гадагш харах мэт гурван увдисыг Нацагдоржоос сурнам”

Шөнийн сүрхий салхиндШугуйн навч унанаСэтгэл зүрх минь сэрчигнэжЧиний хойноос тэмүүлэв (Учиртай гурван толгой)

Page 24: Mh201 01-03

...Намрын тухай шүлгүүдэд нь '"найгана" гэдэг хөдөлгөөнт үг их л давтагдах бөгөөд энэ уян ялдам, зөөлөн үгээр намрын

улирлын мөн төрх хийгээд хүний сэтгэлийн уярангуй гэгэлзээг тодруулна.

"Найгана' гэдэг нь харих цагийн аясаар гэгэлзэх хүний сэтгэлийн дотоод байдлыг илэрхийлэхэд

туйльш тохирсон үг байдаг.

Page 25: Mh201 01-03

Намрын тухай гайхамшигт шүлгүүдийг нь уншихад ертөнц дахины мэдрэхүйд автдаг юм.

Намрын улирал Нацагдоржийн хувьд төгс боловсорсон гоо сайхны агшин, энэ ертөнцийн тухай бодлогошрох мөч, бие сэтгэл ариусах цаг юм.

Page 26: Mh201 01-03

Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэдАлтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө.Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахадУудам талд жинчин хүний дуулах яруу

Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаадӨргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэдБэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахадИдэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ.

Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхиймМонголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтайЗургаан мичид орой дээр, зулын гэрэл хажуудХөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана.

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улиралУул, ус, нар, сартай нөхөрлөнө.Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтанМянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.

ӨВӨЛ

Page 27: Mh201 01-03

Жавхлант эгшиг

О. ДашбалбарӨВӨЛ"Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд болор шилийн өнгөөр гялалзаж,

гялтганасан орон" ... гэж Монгол нутгийн тансаг өвлийн үзэсгэлэнг олж нээсэн юм.Өвлийн тухай шүлгүүдэд нь "тасхийм" гэсэн үг онцлон сонстох ба тасхийм хүйтэнд гал

дөл нь бадарч, жавар хүйтэн хэчнээн чангарна, халуун цус нь төчнөөн оргих, идрийн гал цог бадарсан монгол хүмүүсийг дүрслэх дуртай байв.

Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийгээд

Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө.

Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад

Уудам талд жинчин хүний дуулах яруу"...

Тэрээр 'Өндөр уулын оройд будан хүдэн татна" гэж хэлэхгүй, "Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад' гэнэ. Эсэхүл "тэртээгийн ой модонд ногооны униар татна" гэхийн оронд “Ногооны униар залгалдана" гэж өгүүлнэ.

. Нацагдоржийг унших бүр улам сайхан болъюу. Тэрбээр бидний сэтгэлийг цэвэрлэж, салхи шуурганы хөгжим чагнах, өвс ногооны хэл ярианд сургана.

'Алсын салхи жихүүн амьсгалаар тас нясхийгээд...' гэхэд өвлийн амьсгал үнэхээр дуулдах шиг болно. "Өвлийн шөнийн тэнгэрийн одод оч мэт гялалзахад жинчин хүний дуулах яруу". Энэ нь манай яруу найраг дахь орон зайн хэмжээс юм. Уудам тал, өдрийн одод, хүн өөрөө хэмжигдэхүүн болно.

Өвлийн одод оч мэт гялалзаж, уудам талд жинчин хүний дуулах нь яруу! Юутай сайхан хослол вэ?

Эдгээр нь хүйтэн тунгалаг, бие сэтгэл сэргэм болор тансаг мэдрэхүйд биднийг уусганам. Уул тал, одод, цас, жавар, салхи, бүгд хөдөлгөөн дунд, амьд сэрүүн, гоо сайхнаар зохицон оршино.

Page 28: Mh201 01-03

Нацагдоржийн мөр бүхнээс нь амьдын жаргал, ертөнцийн цэнгэл тодрон юм бүхэнд өөдрөг сэтгэлтэй хандаж, хайрлаж бахархсан аяс сонстоно. Юутай их гэгээ, юутай ариун бадрангуй хүн байж вэ?

"Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм.

Монголоо Нацагдорж шигээ хайрла, аугаа их хайраас л аугаа их бүтээл туурвил төрнө гэж яруу найргийн тэнгэр шивнэм уү.

Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаадӨргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэдБэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахадИдэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ.

Page 29: Mh201 01-03

"Монголын залуус нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай өсөж жавар хүйтэн нэн чангарч, цас улам их унах тусам залуу хүний цус оргин буцалж "хүйтэн салхийг мөрөөддөг тухай түүний хэлснээс давж, өвлийн тухай бичнэ гэдэг хойчийн найрагчдын жинхэнэ тарыг таних шалгуур бүлгээ.

Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхиймМонголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтайЗургаан мичид орой дээр, зулын гэрэл хажуудХөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана.

Эрт цагийн үлгэр түүх, эцэг дээдсийн гавьяат явдал, домог сэлтийг сэргээн хэлцэж, өвлийн шөнө нэг гэртээ бөөгнөрөн, галын дэргэд жаргалтайяа суудаг малч удмынхаа тухай:

"Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажуудХөгшид өвгөд галыг базаан, хуучин угсийг

ярилцана'" гэж их Нацагдорж маань бичихдээ, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, чөлөө заваа үлэмжийн их үлгэр туульс үүх түүхээ ярьж, ардынхаа цэцэн мэргэн ухааны далайд хөвж өнгөрүүлдэг уламжлалт ёс заншлыг бишрэн бахаджээ.

Page 30: Mh201 01-03

. Амьдрал ургэлжилж, нар мандаж, цэцэг ургаж, хүн төрж, өвөл зун ээлжилж, жам ёсоороо бүх юм эргэсээр...

"Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтаж Мянга мянган жил өчүүхэн ч зав чөлөөгүй".

Харин бид хаанаас ирж, хаашаа одном бэ? Юуны төлөө, яах гэж амьдарнам бэ? Хариуг нь тавь гаруй жилийн чанадаас монголын ард түмний суут хүү, их яруу найрагч Д.Нацагдорж өчих нь:

Монгол хэмээх нэг нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай Монголын тул хэмээх сэтгэл, миний зүрхэнд холбоотой Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн Үхтэл орших төрөлх нутаг с алж болшгүй орон мөн өө

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улиралУул, ус, нар, сартай нөхөрлөнө.Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтанМянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.

Эдгээр сонгодог мөрүүд нь амьдралыг үгүйсгэх бус, бас хэт өргөмжлөх бус, буй юм буйгаараа үргэлжлэх ертөнцийн зохироог өгүүлнэ.Цэцэг ургаж, хагдарна. Хүн ирж буцна. Нар мандаж жаргана. Дахиад л цэцэг ургана,

хүн ирнэ, нар мандана. Амьдралын тойрог эргэж, мөнхийн бус хийгээд үргэлжлэхийн учир шалтгааныг өгүүлнэ.

"Төрсний эцэст үхнэ, хураасны эцэст үгүйрнэ" гэж эртний сургаал буй

Page 31: Mh201 01-03

Ертөнц дахины эвсэн найрсах гүн зохицлын амин сэжмийг олж атгах гэсэн найрагчийн аугаа хүслээс түүний бүтээлийн сор болсон 'Дөрвөн цаг" хэмээх гүн ухааны эргэцүүлэл төрж, амьдрал хайр, баяр цэнгэлийн их найрал аялгуу дуурснам.

Туйлын намуухан хөг эгшиг, жавхлант дуурсал нь хүний сэтгэлийн гүн дэх утас бүхнийг чичрүүлэн доргион, эгшиглүүлэх бүлгээ.

Page 32: Mh201 01-03

Түүний хувьд дөрвөн улирал нь бүхэл бүтэн цогц үзэгдэл, нэг юмны дөрвөн тал, аль аль нь өөрийн

давтагдашгүй гоо сайхантай, тэр өвөрмөц талыг нь илэрхийлэхийг чухалчилна. Нацагдорж цаг хугацааны

хэсэгхэн зайд бус, мянга мянган жилийн энгээр амьдарч, хүний мөнхийн удмын хэлхээ тасралтгүй үргэлжилсэн агшин

бүрийг хэмжиж буй юм шиг сонин сэтгэгдэл төрүүлнэ. Тэрбээр үнэнийг тэмтрэн, нүцгэн гараараа барьж буй

юм шиг мэдэрнэ. Хамгийи гунигтай, уйтгартай юмнаас ч баяр жаргалын өчүүхэн туяаг эрэлхийлж, хамгийн тансаг сайхан

бүхнээс ч гуниг төрүүлэх зах сэжүүрийг нь гаргаж ирнэ.

Page 33: Mh201 01-03

'Дөрвөн цаг''-ийн сэдвээр бичсэн шүлгүүд нь яруу найргийн бахдам тансаг хийгээд, гуниглангуй

зөөлөн аяс, үл мөхөх хийгээд ялахын хүслэн шингэсэн бодлогошрол, ертөнцийн хамаг явдлыг арван зургаахан бадагт багтааж чадсан нь хэдэн

боть ном уншсанаас илүүтэй сэтгэлийн хав цэнгэл эдлүүлж, ухаарах,

сэхээрэхийн түмэн бодол авчирнам.! Нацагдорж бол байгалийн адил баян тансаг,

олон өнгө аястай аж...

Page 34: Mh201 01-03