4
МОНГОЛ ХЭЛ 3-р анги Сэдэв: Эсрэг ба ойролцоо утгатай үг Заасан багш Т. Долгорнасан ( 20 дугаар сургууль) Үйл ажиллагаа 1. 1. Өгүүлбэрүүдийг зөв холбоод, хуулж бичээрэй. . 2. Дараах зургийг ажиглаад, асуултад хариулаарай. Асуулт: Бид үлгэр сонсох дуртай. Чи үлгэр сонсох дуртай юу? асуух Та нар үлгэрээ сонсоорой! хүүрнэх Захирах анхааруулах Хүүхдүүддээ үлгэр ярьж өг. - Зураг дээр ямар ямар шувуу байна вэ? - Энэ хоѐр шувууны талаар юу юу мэдэх вэ?

Oiroltsoo ba esreg_utgatai_ug,_iii_angi

Embed Size (px)

Citation preview

Page 1: Oiroltsoo ba esreg_utgatai_ug,_iii_angi

МОНГОЛ ХЭЛ 3-р анги

Сэдэв: Эсрэг ба ойролцоо утгатай үг

Заасан багш Т. Долгорнасан ( 20 дугаар сургууль)

Үйл ажиллагаа 1.

1. Өгүүлбэрүүдийг зөв холбоод, хуулж бичээрэй.

.

2. Дараах зургийг ажиглаад, асуултад хариулаарай.

Асуулт:

Бид үлгэр сонсох дуртай.

Чи үлгэр сонсох дуртай юу?

асуух

Та нар үлгэрээ сонсоорой! хүүрнэх

Захирах

анхааруулах

Хүүхдүүддээ үлгэр ярьж өг.

- Зураг дээр ямар ямар шувуу байна вэ?

- Энэ хоѐр шувууны талаар юу юу мэдэх вэ?

Page 2: Oiroltsoo ba esreg_utgatai_ug,_iii_angi

Үйл ажиллагаа 2.

1. “Тогоруу” эхийг анхааралтай уншаад, дараа нь асуултад хариулаарай.

Асуулт

- Үлгэрт ямар ямар шувууд гарч байна?

- Хоѐр шувуу юуны тухай ярилцав?

- Тогоруу шувуу яагаад уйтгартай, тоть шувуу яагаад хөгжилтэй байна

вэ?

- Энэ үлгэрээс юуг шинээр мэдэж авав?

Үйл ажиллагаа 3.

1. Эхээс ялгаж бичсэн дараах хоѐр хэсэг үгсийг ажиглаарай. Хоѐр хэсэгт

ямар ялгаа байна вэ?

Тогоруу

Нэгэн тогоруу нуурын захад төржээ. Намрын сэрүүн унахад тэр

тогоруу дулаан орныг зорин нисэв. Өмнө зүгт зун нь мөнх, тэнгэр нь

номин хөх ажээ. Ойн гүнд гайхамшигт тоть шувууд хөгжилтэй

шулганана.

Харин ганцхан тогоруу уйтгар гунигтай байлаа. Тоть тогоруунаас:

-Чи юундаа уйтгарлав? гэхэд тогоруу үл дуугаран гагцхүү хойд

зүгийг ширтэнэ.

Гэнэт тэр тогоруу тогоруун цувааны ганганааг дуулаад сэргэж,

ижил нөхдийнхөө хойноос нислээ. Тоть гайхан:

- Чи хаачих нь вэ? Тэнд чинь хүйтэн байгаа шүү дээ.

-Тэр хүйтэн нутагт сайхан юм юу байгаа юм бэ? гэхэд тогоруу:

-Би тэнд төрсөн болохоор миний эх орон юунаас ч үнэтэй гэж

хариулжээ.

хүйтэн – халуун

өмнө - хойно

уйтгартай- хөгжилтэй

баясалтай – гунигтай

сайхан - муухай

халуун – дулаан

хөгжилтэй – баясалтай

хүйтэн – сэрүүн

Page 3: Oiroltsoo ba esreg_utgatai_ug,_iii_angi

Багшийн тайлбар:

2. Хоѐр зургийг ажиглаад, өгүүлбэрийг нөхөж бичээрэй. Нөхсөн үгийн аль нь

эсрэг, аль ойролцоо утгатай байгааг тайлбарлаарай.

а) Зааны бие нь ..........., харин хулганы бие нь ..................

б) Зааны сүүл нь ..........., хулганы сүүл нь ..........................

в) Зааны чих нь ............., харин хулганы чих нь ..................

г) Зааны хошуу нь ............., харин хулганы хошуу нь ..................

Утгаараа эсрэгцэж байгаа

үгийг эсрэг утгатай үг гэнэ.

“Ойн гүнд гайхамшигт тоть

шувууд хөгжилтэй шулганана.

Харин ганцхан тогоруу уйтгар

гунигтай байлаа.” өгүүлбэрт

“хөгжилтэй”, “гунигтай” гэсэн хоѐр

тогоруу, тоть шувуудын эсрэг

байдлыг илэрхийлсэн байна.

Эсрэг үгийн жишээ:

хүйтэн – халуун

өмнө - хойно

уйтгартай- хөгжилтэй

баясалтай – гунигтай

сайхан - муухай

Нэг үгийг нөгөөгөөр солиход утга нь

өөрчлөгдөхгүй, утга санаа дөхүү үгийг

ойролцоо утгатай үг гэнэ.

“Харин ганцхан тогоруу уйтгар гунигтай байлаа.” өгүүлбэрт “уйтгар (тай), “гунигтай” гэсэн ойролцоо утгатай хоѐр үгийг хоршин хэрэглэсэн байна.

Ойролцоо үгийн жишээ:

халуун – дулаан хөгжилтэй – баясалтай

хүйтэн – сэрүүн

Page 4: Oiroltsoo ba esreg_utgatai_ug,_iii_angi

д) Зааны нүд нь ............., харин хулганы нүд нь ..................

3. Өгүүлбэрийг хуулж бичихдээ ойролцоо утгатай үгээс сонгож бичээрэй.

Бэх цаас ............. (нийлүүлсээр, хоршуулсаар)

Бичгийн эрдмийг.............. (сураарай, эзэмшээрэй)

Эрдэм ажлыг ......... (зэрэгцүүлсээр, хослуулсаар)

Эрхэм гавьяаг .......... (байгуулаарай, бүтээгээрэй

4. Үгийн сүлжээг бөглөхдөө дараах үгсийн эсрэг утгатай үгийг бичээрэй.

Хөндлөнгөөр: 1. жижиг, 2. хол, 3. муу

Босоогоор: 4. òýãø -

Гэрийн даалгавар

1. Адмон ХХК-д хэвлэсэн (Зохиогч С.Долзодмаа нар) “Монгол хэл 3”, 2006

сурах бичгийн 45- 46 дугаар хуудас, Дасгал 1-7

2. Соѐмбо принтинг ХХК-д хэвлэсэн (Зохиогч Р. Бигэрмаа нар), “Монгол хэл

3”, 2006, сурах бичгийн 87 дугаар хуудас, Дасгал 1-3, 90 дүгээр хуудас,

Дасгал 1- 3

3. Экимто ХХК-д хэвлэсэн (Зохиогч Д. Түмэндэмбэрэл нар) “Монгол хэл 3”

2006 сурах бичгээс “Ойролцоо ба эсрэг утгатай үг” сэдвийн дасгалууд

Хүүхдүүд ээ! Бие дааж гүйцэтгэсэн даалгавраа шалгаарай.

Үгийн сүлжээ:

1 4

2

3

т о м

у

о й р

у

с а й н

Бэх цаас нийлүүлсээр

Бичгийн эрдмийг сураарай

Эрдэм ажлыг хослуулсаар

Эрхэм гавьяаг байгуулаарай