24
Тул

Presentation2 тул загас

Embed Size (px)

Citation preview

Тул

Биологийн ангилал :Аймаг:

Амьтан

Хүрээ:

Хөвчтөн

Анги:

Хагадаст

Баг:

Цагаалжтан

Овог:

Хулдынхан

Төрөл:

Hucho

Зүйл:

H. taimen

Тул (Hucho taimen) нь Хулд овгийн загас юм. Энэ загас нь урсгал усанд

амьдрах ба манай орны Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг гол мөрөнд элбэг тохиолдох ба загасчлах сонирхол бүхий жуулчдын

анхаарлыг ихэд татдаг.

Тул загасны өнгө нь газарзүйн бүсээс хамааран ялгаатай байх боловч голдуу

оливын ногоон өнгөтэй ба толгойноос нуруу, сүүл хүртэл улаан бордуу өнгө хосолсон

байна. Яргайн овгийн загас дотор хамгийн том нь юм. Биеийн урт нь голчилон 1,5-2 метр

урт байх ба биеийн жин нь 60-80 кг хүрдэг. Өдгөө бүртгэгдсэн рекорд нь 210 см урт, 105

кг жинтэй болно.

Гадаад байдал :

Биеийн урт 160-170 орчим см, 50

хүртэл кг жинтэй болтол өснө.

Мөн 200 см-ээс илүү урттай тул

загас байдаг.

Биеийн хэмжээ:

Тул эагас 4-8 настайдаа /энэ үөдээ 45-70 см

урттай/ үржилд орж эхлэнэ. Монгол оронд тул

загас голын мөс ханзарч, дулаан орох үе

болох 5 сарын эхнээс 5 дугаар сарын дундхүртэлх хугацаанд түрсээ шахна. Эрэгчин, эмэгчин тул эагас үржилд орохоос хэдэн

долоо хоногийн өмнөөс хосолно.

Үржил:

Түрс шахах хугацаа нь тухайн жилийн усны

температурын хэлбэлзлээс хамаарч эрт орой

байж болно. Эм тул загас усны урсгал сөрөх

байдлаар хоёр тал руугаа ташуу чиглэлтэйгээр

хайрга бүхий газрыг сүүлээрээ ухаж хонхорхой

бэлтгэнэ. Энэ үйлдлийг 1 минутад 2-3 удаа

хийх ба тус хонхорхой дотроо түрсээ шахна.

Хоёр тул загасны үүрний хооронд доод тал нь

50 орчим метр зай байдаг.

Тул загас биеийн хэмжээнээсэ хамааран

8500-30000 орчим ширхэг түрс гаргана.

Үржилд орж байгаа хос бүрийг тайван

үржих бололцоог бүрдүүлэх нь маш чухал

юм. Түрсний хэмжээ 4.8-5.8 мм

диаметртэй байдаг. Байгалийн нөхцөлд

гарсан түрсний зөвхөн 1-2 ширхэг нас

гүйцсэн загас болдог гэсэн тооцоо бий.

Нас:

Тул загас 60 хүртэл наслах боломжтой талаар

эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг. Насыг нь

нарийвчлан тогтоохдоо хэнгэрэгний яс буюу “отолит”

хэмээх ясаар тогтоодог.

Үхсэн тул загаснаас ясыг нь авч уг аргаар хэмжилт

хийдэг учир ийм хэмжилт хийх боломж бага байдаг.

Ер нь бол загасны насыг хайрсаар нь ерөнхийлөн

тогтоодог. Өсөлтийн хувьд эхний 10 насандаа 90-100

см хүрэх ба цаашдаа өсөлт нь удааширна. Урт нь 112

см нэг тул загас 17 настай байсан.

Ихэвчлэн голын урсгал бүхий сэрүүн, цэвэр,

хүчилтөрөгчөөр баялаг усны гүнзгий хэсэгт, голын

тохойрсон болон хадан хясаа, эгц эрэг бүхий цүнхээл

орчимд байршина. Байршлын хувьд улирлын чанартай,

мөн идэш тэжээлээс хамааран бага зэрэг өөрчлөгдөж

болно. Ховор тохиолдолд голын цутгал бүхий нуурын

хэсэгт тохиолддог. Тул загас нь ойрын зайд (8 км) 4

км/цаг хурдтайгаар шилжин нүүдэг. Тул загасны

шилжилт үржлийн үе буюу 5, 6 сард болон усны

температур буурах намрын эхэн саруудад (9, 10 сар)

хамгийн идэвхитэй байдаг. Хулдын төрлийн бусад

загасны адилаар тул загас нь усны чанарт маш мэдрэг.

Байршил:

Тул загас тухайн гол дахь амьтдын хоол

тэжээлийн гинжин хэлхээний хамгийн дээр

байдаг амьтан. Тэд ижил төрлүүд дотроосоо

махчин шинжээрээ илүү ялгардаг. Тэжээлийн

зонхилох хувийг загас, жараахай болон бусад

том биетэй шавж (голио), жижиг мэрэгчид, усны

шувуу эзэлдэг. Том тул загасны хувьд ижлээ

идэх нь багагүй тохиолддог.

Идэш тэжээл:

Тул загас 40 хүртэл насалдаг. Бэлгийн бойжилт нь 5-7 настайдаа гүйцэх ба энэ үе дээ 55-60 см урттай, 1,5 - 3 кг жинтэй байдаг. Нэг удаа түрслэхдээ 10-34 мянган ширхэг түрс гаргадаг. Түрс нь 30-45 хоногийн дараа хагарч жаараахай болдог ба яргайн овогийн загаснуудаас хамгийн эрт хагарч жараахай болдог. Түрс нь улбар шар, ягаавтар өнгийн 4-7 мм ийн диаметртэй байдаг.

Зэвэг загаснаас ялгагдах хамгийн гол онцлог нь зэвэг загасыг бодвол харьцангуй том амтай

ба ам нь нүдний ар хэсгээс илүү гарсан байхад зэвэг загасны ам нүд хүртэл урт байдаггүй. Насанд хүрсэн тул нь бусад

загасаар хооллох ба мөн оготно,зурам, жирх, хэрэм зэрэг мэрэгч амьтад болон зарим шувуу болон тэднийдэгдээхэйгээр (нугас, ангир г.м.)

хооллодог ажээ.

Тул загасны биологи

экологийн асуудлууд

Дэлхийн бөмбөрцөг дээр 5

зүйлийн тул загас байдгаас

Монгол оронд Сибирь тул загас

(Hucho taimen pallas, 1773) гэдэг

зүйл тархсан байдаг.

Тул загас нь цэнгэг усны хулд

овгийн хамгийн том загас бөгөөд

голын экосистем, байгалийн

тэнцвэрт байдал, голын эрүүл

цэвэр байдлыг илэрхийлэгч загас

төдийгүй дэлхий дээрх цэнгэг

усны спорт загасчлалын үнэт

зүйл юм.

Тул загасны тархац:

Манай орны хувьд Хойд мөсөн далайн ай савд багтах

Сэлэнгэ мөрөн түүний цутгал болсон томоохон голууд

Идэр, Чулуут, Орхон, Тамир, Эг, Үүр, Туул, Ерөө, Дэлгэр

голууд, Дархадын хотгорын Шишхэд, Тэнгис, Шарга

голуудад, Номхон далайн ай савд багтах Хэрлэн, Онон,

Балж, Халх, Нөмрөг голуудад тул загас тархсан байдаг.

Зарим тохиолдолд ялангуяа зуны улиралд эдгээр

голуудын салбар голуудаар тархах нь бий. Мөн

Дархадын Доод Цагаан нуур, Тарган нуур, Буйр

нууруудад байдаг.

Цагтаа Хойд Мөсөн далайгаас урагш Өмнөд

Хятад хүртэл мөн Путорана гол (Оросынбаруун хойд хэсэг) -ын сав газраас Алс

Дорнод хүртэлх өргөн уудам нутагт тархаж

байсан тул загасны тархац сүүлийн үед хууль

бус агналт, амьдрах орчны өөрчлөлт,

бохирдол, голын усны багасалт, ялангуяа

загасчлалын буруу арга барил, хэв маягаас

үүдэн тоо толгой нь эрс хомсдож, тархацын

хэмжээ хумигдаж бүхэлдээ аюулд өртөөд

байгаа гэж үздэг.

• Амьдрах орчны өөрчлөлт - уул уурхайн эрдэс баялаг

олборлохдоо ашигласан хаягдал усыг голын усанд

оруулах, усан цахилгаан станцын далан барих, суваг

шуудуу татах зорилгоор голын гольдиролыг өөрчлөх,

усны горимыг алдагдуулах, нүүдэллэж шилжих замыг

хаах, цаг агаарын дулааралтаас болж усны түвшин

буурах

• Хууль бус ашиглалт - үржлийн үед нь гэрэлтүүлж

сэрээдэж агнах, тор тавьж олноор нь барих, өвлийн

ичээний газрыг нь дэлбэлэх, зөвшөөрөлгүй барих.

барьсан загасаа хороох зэрэг болж байна.

Тул загасны нөөц хомсдож байгаа гол шалттаан

Усан орчин тэжээлийн олон сүлжээ оршин тогтнох ба бодисын эргэлтийн нэгэн гишүүн бол загас юм. Нөгөө талаар фитопланктон ба зоопланктоны тоо толгойг зохицуулна. Экологийн ангиллаар загас идэвхитэй сэлэгч амьдралтай нектонд хамаарна. Мөн загас бусад сээр нуруутны тэжээлийн эх үүсвэр болох ба усны шувуудын үндсэн тэжээлийн нэг болно.

Усны экосистемд загасны гүйцэтгэх үүрэг

Загасыг экологийн бүлгээр яст загасны ангийн төлөөлөгчид цэнгэг ус, далай тэнгис, намаг балчиг, агуйн усанд амьдрах ба орчны зүгээс давсжилт, температур, хүчилтөрөгч, ургамалжилт, амьтны нөлөөнд зохилдон гадаад дотоод шинж, зан төрх нь янз бүр болсон. Загасыг амьдрах орчноор нь далай тэнгис ба цэнгэг усны гэж ангилна. Ихэнх загас далай тэнгист тархсан бөөөд үржлийн үедээ цэнгэг усанд нүүдэллэн үрждэг зүйл цөөнгүй.

Загас бол хүн төрөлхтний хүнс тэжээлийн томоохон нөхөн сэргээгддэг нөөц бөгөөд уургийн хэрэгцээний 40%-ийг хангадаг. 1900 оны үед дэлхийн нэг хүн 2,6 кг загас хэрэглэж байсан бол 1960-аад онд 18 кг болж өсчээ. Далайн агнуур 80%, цэнгэг усных 14%, шилжүүр нүүдлийн загас 5% эзэлж байжээ. Энэхүү нөөцийг Атлант, Номхон, Энэтхэгийн далайгаас олзворлодог.

Загасны ач холбогдол

Монгол улс Өгий, Буурь, Хөвсгөл зэрэг нуураас загас олзворлож боловсруулж байсан уламжлалтай бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэнээр хараа хяналт суларч, нөөц багассаар байна. Дэлхийн хэмжээнд ховорт тооцогдох тул, хилэм зэрэг загас манай орны гол мөрөнд хорогдож, устах аюул нүүрлээд байна. Загасыг цөөрмийн аж ахуйд хөнөөлт шавьж, түүний авгалдайтай биологийн аргаар тэмцэхэд ашиглана.