24
TOUR OPERATOR КОМПАНИЙ АЖИЛЛАГСДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

TBON207-Хичээл 3

Embed Size (px)

Citation preview

TOUR OPERATOR КОМПАНИЙ АЖИЛЛАГСДЫН АЖИЛ ҮҮРГИЙН

ХУВААРЬ

Хичээлийн агуулга Хүний нөөцийн төлөвлөлтийн тухай Аялал жуулчлалын хүний нөөцийн

төлөвлөлтийн онцлог Тур оператор компаний хөдөлмөрийн гэрээ Аялал жуулчлалын зочллох үйлчилгээний

ажилчдын ажил үүргийн хуваарь

Хүний нөөцийн тухай ойлголт Байгууллагын хүний нөөц гэдэг нь одоо тухайн

байгууллагад ажиллаж байгаа хүмүүс, тухайн байгуллагад ажилд орохоор бүртгүүлсэн нийт хүмүүсийг хэлдэг.

Хүний нөөц гэдэг нь тухайн байгууллага үйл ажиллагаа тасралтгүй явуулахад чадварлаг боловсон хүчийг сонгон ажилд авах, ажилчдаа чадваржуулах, тухайн байгуллагын төлөө бүх хүч чармайлтыг гаргаж ажиллах нөхцөл боломжийг хүний нөөцийн менежер болон байгууллагын удирдлагууд зохион байгуулан үйл ажиллагаа явуулдаг.

Хүний нөөцийн менежментийн гол зорилго

Ажилтан бүрийн авъяас чадвар нөөц боломжуудыг нээн илрүүлж, хөгжүүлэх

Хүмүүсийг санаачлагатай ажиллахыг уриалан дуудах

Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байлгах

Ажиллах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх

Орчин үеийн хүний нөөцийн удирдлагын үндэс

Орчин үеийн хүний нөөцийг удирдах удирдлагын үндэс бол хүний хувийн чадварыг үр ашигтай ашиглах зарчим бөгөөд энэ нь дараах 3 чиглэлээр хэрэгждэг.

1. Хүний хувийн чадварыг бүх талаар хөгжүүлэхийн тулд шаардлагатай нөхцөлийг бий болгох

2. Байгууллагын өмнөө тавьсан зорилгууддаа хүрэхийн тулд ажилтнуудын чадварыг бүрэн дайчлах нөхцөлүүдээр хангах

3. Үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх урт хугацааны зорилгуудад нийцүүлэн ажилтнуудын мэргэжлийн чадварыг тасралтгүй системтэйгээр хөгжүүлэх юм.

Хүний нөөцийн менежментийн гол чиг үүрэг нь

Ажилтнуудыг маш нарийн шалгуураар шилж, сонгох

Албан тушаал эсвэл ажлын байрны шаардлагад нийцүүлэн боловсон хүчийг үнэлэх, сонгох

Мэргэжлийн бэлтгэл, шинэ мэдлэг эзэмших шаардлагын дагуу тасралтгүй суралцах

Хөдөлмөрийн үр дүнгээс цалин хөлс болон шагналууд шууд хамаарах байдлын өсөлт юм.

Tour operator компаний хүний нөөцийн бүрдүүлэлт

Аялал жуулчлалын компаний хүний нөөцийн төлөвлөлт маш чухал юм. Мэргэжлийн ур чадвартай, ажилчид мэргэжилтэнгүйгээр үйл ажиллагааг өндөр түвшинд явуулж чадахгүй.

Tour operator компаний ажилчид нь: - ерөнхий менежер

Tour operator компаний ажилчид

Ерөнхий менежер

Quot аялалын үнэ боддог хүн

Logistic бүтээгдэхүүний менежер

Finance санхүүгийн менежер

Booking захиалгын менежер

Administor захиргаа оффисын менежер

Correspondence харилцаа холбооны менежер

Quot manager-ийн үүрэг Аялалын зардал өртөгийг тооцох Аялалын үнэ тогтоох Аялал бүрийн санхүүгийн талаар мэдээлэл

гаргаж тайлагнах Ажилтнуудын цалин хөлс олгох Ваучер бичих Аялалын ханган нийлүүлэгч

байгууллагуудад мөнгөн шилжүүлэг хийх, нэхэмжлэл явуулах

Logistic manager-ийн үүрэг Аялалын маршрут хоноглох хугацааг

тооцоолох Аялалын үеийн хоол хүнсний асуудлыг

хариуцах Тээврийн хэрэгслийг сонгох, бэлтгэх Аялалын гарч болзошгүй эрсдэлийг

тооцоолох Tour leader-тай харилцан холбоотой байх Аялалын талаар санал зөвөлгөө өгөх

Correspondence менежерийн үүрэг

Зар сурталчилгааны материал бэлтгэх Үзэсгэлэн яармагт оролцох Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх Зар сурталчилгаа болон үйл ажиллагаа

хоёрын хоорондын зөрүү урьдчилан сэргийлэх, хяналт тавих

Зар сурталчилгааны төсөв боловсруулах, үр дүнг тайлагнах

Шинэ зах зээл эрэлхийлэх Өрсөлдөгч компаний судалгаа хийх

Finance менежерийн үүрэг Байгууллагын тогтмол ба урсгал зардлыг

тооцоолох, хянах Татвар даатгалын талаар асуудлыг шийдвэрлэх Сар, улирал, жилийн тайлан гаргаж удирдлагад

тайлагнах Хүний нөөцийн, маркетингийн, бүтээгдэхүүний,

мөн албадын төсвийг боловсруулан батлуулах Зээл хүүгийн талаар тооцоог гаргах, дансны

харилцааг зохицуулах, санхүүгийн баримт материалыг хадгалах

Booking manager-ийн үүрэг Ханган нийлүүлэгч байгууллагуудтай

захиалга хийх, баталгаажуулах Жуулчинтай захиалга хийх Зочид буудал, ресторан, музей, үзмэрүүд,

жуулчны бааз зэрэг гэрээт газруудтайгаа захиалга хийх

Захиалгыг 1 сарын өмнөөс хийх ба аялал эхлэхээс өмнө дахин баталгаажуулна. Тухайн газарт очихоос 3 хоногийн өмнө захиалгыг дахин баталгаажуулна.

Administor manager-ийн үүрэг Оффис захиргааны ажилуудыг хариуцна. Оффисын ажилчдын хэрэглэгддэг тоног

хэрэгслийн бүрэн бүтэн байдал Оффисын цэвэрлэгээ Ажилчдын ажиллах тав духтай орчныг

бүрдүүлэх Бичиг баримт боловсруулах Бичиг баримт хадгадах, захирлын ажилд туслах Албан бичиг боловсруулах, албан бичигт хариу

илгээх гэх мэт үүргүүдтэй.

Tour operator компаний гэрээт ажилчид

Монголын аялал жуулчлалын улирал богино байдагтай холбоотой компаниуд хөтөч тайлбарлагч болон жолооч, тогооч нарыг гэрээгээр аялалын улиралд ажиллуулдаг.

Эдгээр гэрээт ажилчдыг олох, хүний нөөцөө бүрдүүлэх нь их хариуцлагатай ажил юм. Учир нь аялалын компаний хийсэн бүтээгдэхүүнийг тухайн жуулчинд хүргэж байдаг гол хүмүүс нь эдгээр хүмүүсээс гадна ханган нийлүүлэгчийн үйлчилгээний ажилчид байдаг.

Tour operator компаний хөдөлмөрийн гэрээ

Tour operator компани нь өрийн үндсэн ажилчид болон гэрээт ажилчиддаа тус бүр ялгаатай гэрээ байгуулж ажилладаг. Гэвч гэрээний ерөнхий зүйлс нь адилхан байна.

Tour operator компаний хөдөлмөрийн гэрээ нь монгол улсын хөдөлмөрийн хууль, ажил олгогч, ажилтан хоёрын тухай хууль тогтоомжинд захирагдана.

Гэрээний ерөнхий загвар Гэрээ байгуулж байгаа хоёр талын хаяг, гэрээ хийсэн хүний

албан тушаал, он сар, өдөр1. Ерөнхий зүйл:2. А талын хүлээх үүрэг3. А талын эрх4. Б талын хүлээх үүрэг5. Б талын эрх6. Жуулчны хүлээх үүрэг7. Жуулчны эрх8. Хариуцлага9. Давагдашгүй хүчин зүйлс10. Гэрээ дуусгавар болох нөхцөлүүд , хугацаа11. Гэрээ хийсэн талуудын гарын үсэг

Аялал жуулчлалын зочлох үйлчилгээний ажилчид

Õ¿ì¿¿ñèéã õîîëëîõ, àìðààõ, зугаацуулах çîðèëãî á¿õèé çî÷èä áóóäàë, çîîãèéí ãàçàð болон àÿëàë æóóë÷ëàëûí áàéãóóëëàãóóäыг аялал жуулчлалын зочлох үйлчилгээний байгууллага гэдэг. Эдгээр байгууллагад ажиллагсад нь:

- Тур оператор компанид- дээрх менежерүүд, хөтөч, тайлбарлагчид, жолооч, тогооч нар орно.

- Жуулчны баазад- харуул, галч, гэрийн үйлчлэгч, нутгийн хөтөч нар орно.

- Ресторанд: тогооч нар, зөөгчид, үйлчлэгч нар- Зочид буудалд: буудлын менежер, давхарын

дарга нар, өрөөны үйлчлэгч нар, буудлын ресепшин, хаалгач, хамгаалач нар юм.

Аялал жуулчлалын оргил улиралд аялал жуулчлалын байгууллагууд нилээд ачаалал ихтэй байдаг учир үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж, жуулчин гомдол гаргах нь их байдаг.

Энэ нь тухайн үйлчилгээний ажилчин хэт их ачаалалтай байсан, жуулчин хугацаанаасаа хоцорсон гэх мэт олон шалгаантай байдаг.

Үйлчилгээний ажилчдын болон менежерүүдийн ажлыг хөнгөлөх зорилготой ажил үүргийн хуваарийг хийдэг.

Ажил үүргийн хуваарь Менежерийн зүгээс тухайн ажилтны хийх

ажлыг нарийн тоочиж бичсэн баримтыг ажил үүргийн хуваарь гэдэг.

Ажил үүргийн хуваарь хийснээр тухайн ажилтан өөрийн хийх ажлыг цаг тухайд нь сайн хийх, менежер өдөр бүр хийх ажлыг нь хэлэх шаардлагагүй байдаг.

Ажил үүргийн хуваарь хийснээр ажлын давхардал гарахгүй байх, ажил эзэнгүйдэхгүй байх, тухайн ажилтанд хэт их ачаалалтай ажиллахаас сэргийлнэ.

Байгууллагын нэр Тухайн ажилтны албан тушаал Огноо дээд хэсэгт нь бичигдэнэ. Тухайн ажилтны эрх Тухайн ажилтны хийх ажлуудын жагсаалт Менежерийн гарын үсэг Ажилтны гарын үсэг

Ажил үүргийн хуваарийг хөдөлмөрийн гэрээтэй хамтад нь хэрэглэдэг. Хөдөлмөрийн гэрээнд дээр цалингийн хэмжээг мөн тусгаж өгдөг.

дүгнэлт Хөдөлмөрийн нөөцийн тухай ойлголтууд- Хөдөлмөрийн нөөцийн бүрдүүлэлт- Цалингийн систем- Хүний нөөцийг сургах- Хүний нөөцийг идэвхижүүлэх талаар товч мэдээлэл

өгсөн.- Аялал жуулчлалын хүний нөөцийн онцлог, ажилчдын

үүргүүд- Гэрээт ажилдын тухай- Аялал жуулчлалын байгууллагын хөдөлмөрийн гэрээ- Зочлох үйлчилгээний ажилчдын ажил үүргийн хуваарь- Ажил үүргийн хуваарь хийсний давуу талуудын

талаар ярилцлаа.

Гэрийн даалгавар Тур оператор компаний хөтөч

тайлбарлагчтай хийх гэрээ бэлтгэж ирэх Жуулчны баазын гэрээ үйлчлэгчтэй хийсэн

ажил үүргийн хуваарь хийж ирэх