28
Гараараа бичсэн амьдрал Өдрийн тэмдэглэл

Udriin temdeglel

Embed Size (px)

Citation preview

Гараараа бичсэн амьдрал

Өдрийн тэмдэглэл

Л.Н.Толстой Анна Франк

Илья Эренбург “...зургаан сая хүний өмнөөс

суутан ч биш, яруу найрагч ч биш, ганцхан жирийн охин дуугарсан юм.

Охины өдрийн тэмдэглэл нь хүн төрөлхтний баримт бичиг, фашизмыг яллах ялын төлөвлөгөө, түүхийн гэрч болон хувирснаараа агуу их ач холбогдолтой юм “ гэсэн байдаг.

Өдрийн тэмдэглэл чиний түүх болж үлдэнэ.

Өдрийн тэмдэглэл түүхийн гэрч мөн.

1943.07.19 Даваа гараг.

Китти минь. Өчигдөр бүтэн сайн өдөр. Амстердамын хойт дүүргийг нэлд нь бөмбөгдөв. Бүтэн барилга бараг үлдсэнгүй бололтой. Гудамж талбайнууд тэр аяараа барилгын нурангиар дүүрэв. Одоогоор амь үрэгдсэн хүн хоёр зуу, шархадсан хүн тоолоод барахааргүй болсон юм байх. Эмнэлгүүд дүүрч, төөрсөн хүүхдүүд энд тэндгүй эх эцгээ эрж, эвдэрч сүйдсэн байшин барилгаар уйлалдан гүйлдэх болов.

Аймшиг зөгнөсөн дэлбэрэлтийн энэ битүү долгионыг сонсох бүрт нуруу хүйт даан. бие арзайх юм.

Анна

Өдрийн тэмдэглэл чамайг өөрчилнө.

Өдрийн тэмдэглэл бичих нь амьдралын тухай бодол эргэцүүлэлд өөрийгөө төвлөрүүлэхээс гадна өөртөө үнэнч, чин шударга байхад тустай гэж үзэж, өөрийгөө өөрөө хөгжүүлэх зорилго тавин түүнээ хэрэгжүүлэхээр өөртөө хатуу чанга мөрдлөг бий болгон мөрдөж эхэлсэн өдрөөсөө /Л.Толстой/ өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлжээ.

Би өөртэйгээ хичээллэж эхэлсэн.

1847.04.05

Би өөртэйгээ хичээллэж эхэлснээс хойш маш их зүйлийг олж авсан ч өөртөө сэтгэл ханамжгүй байна.

Өөрийгөө боловсруулахад хэдийчинээ цаашаа явна, төдийчинээ өөрийн дутагдлыг олж харах юм.

Хүний гэгээрлийн дээд нь юу ч мэдэхгүйгээ мэдэх явдал гэж Сократ үнэнийг хэлжээ.

Л.Толстой

Өдрийн тэмдэглэл чиний найз

1942.06.12

Өнөө хүртэл би хэнд ч итгэж байгаагүй нууцаа чамдаа итгэе гэж бодном. Чамайг, хазайхад минь түшиж, халтирахад минь тулна гэж горьдном

Анна

Энд би цор ганцаар... Хэн ч намайг үймүүлэхгүй Л.Толстой

Өдрийн тэмдэглэл нь сэтгэлээ шинжих сургууль юм.

1944.01.02. Ням гараг.

Хайрт Китти минь. Өнөө өглөө хийх юмаа олж ядахдаа өдрийн тэмдэглэлээ эргүүлбэл, цочмог уураа барьж чадаагүйгээс бичсэн ээжийн тухай олон хэсэг тааралдав. Тэдгээрийг уншаад айхдаа өөрөө өөрөөсөө “Энэ их өширхөж, гомдсон хүн чинь Анна чи мөн үү. Хүн ингэж болдог юм уу “ гэж асуулаа

Анна

Зоригтой бай.

1854 он

Би хэн бэ?

Тэнэг, ноомой, уйтгартай, эмзэг, ичимхий, харанхуй мунхаг, тэсвэргүй, хуурамч нэр алдарт

дуртай, нямбай биш, залхуу Л.Толстой

Өөртөө урам хайрла

Өөрийгөө шинжинэ гэдэг бол зөвхөн үйлдсэн үйл , бодсон санаснаа тандан зөв буруугаа шинжихэд ч бус өөртөө буй сайн сайхан, хүч тэнхээ, авьяас билэг, оюун ухаанаа нээхүй юм.

Өөртөө сэтгэлийн хүч өг

1944.03.06. Мягмар гараг.

Хайрт Китти минь. Минийхээр бол харин чамд зовлон учравч байгаль ертөнц, наран саран, эрх чөлөө мэт мөнхийн сайн сайхнаас эрч хүч, урам зориг авч болно. Тэгж байж л өөрийгөө зоригжуулан тэнцвэрээ олно.

Хэн аз жаргалтай байхыг хүснэ. Тэр л бусдыг аз жаргалтай болгоно. Хэн зориг чанга, итгэл төгс байна, тэр л зовлонг даван туулж чадна шүү дээ.

Анна

Өөртөө өөрийгөө нээ.

Францын алдарт зохиолч Жюль Ренар 1895.03.19 ний өдрийн тэмдэглэлдээ “ Шекспир, Шекспир гэж чи цаг үргэлж батлах юм. Шекспир гэдэг чинь чамд өөрт чинь бий. Түүнээ чи ол” гэж бичсэн байдаг.

“Өөрийгөө олоод дараа нь өөрөөсөө олсон би-гээсээ Шекспирийг олно гэсэн үг”

Өдрийн тэмдэглэл хэнд зориулагддаг вэ?

1942.06.20

Энэхүү өдрийн тэмдэглэл гэсэн том нэртэй үдмэл дэвтрийг хэн нэгэнд хэзээ нэгэн цагт үзүүлэх бодол мэдээж надад алга. Харин үүнийг сэтгэл зүрхнийхээ хамаг нууцыг дэлгэж болох хамгаас итгэлт анд найзаа болгох гэсэн юм.Би чамайг Китти гэж нэрлэе.

Үүнээс өөр бодол ч алга даа. Үнэхээр өдрийн тэмдэглэл чам шиг хамаг бүхнээ итгэн ярих тийм итгэлтэй найз охин надад алга аа.

Анна

Өдрийн тэмдэглэл хэнд зориулагддаг вэ?

1897.10.14.1897.10.14.

Энэ тэмдэглэлийг би хэн нэгэнд зориулж бичээгүй. Тийм учраас хэн нэгэн хүн унших нь миний нэгэн эрхэм мэдрэмжийг унтраах болно. Энэ мэдрэмж бол амьдралд минь тус дэм болдог үнэт мэдрэмж байгаа юм.

Л.Толстой

Эгэл жирийн хүний ярианаас эхлээд сонин хэвлэл, телевиз радиогоор сонссон шинэ санаа, сайхан үг, өгүүлбэрийг ч байнга олзуурхан бичиж авах нь чухал.

Харин хаанаас, юунаас, хэдийд, яаж бичиж авснаа маш тодорхой бичих учиртай.

Өдрийн тэмдэглэл мэдлэгийн уурхай

- Сэтгэлийн тэнхээтэй байхад - Өөрийнхөө өмнө хариуцлагатай, шударга амьдрахад - Дотоод сэтгэлээ шүүн тунгаахад - Өөрийгөө нээж олоход - Өөртөө урам зориг хайрлахад - Бухимдаж гомдсон сэтгэлээ аргадахад - Зоригтой, хүчтэй байхад - Хийх ажлын төлөвлөгөө, хийсэн ажлын дүгнэлт гаргахад - Зугаатай , хөгжилтэй байхад - Нэр төртэй амьдрахад...

Өдрийн тэмдэглэл нь чамд ...

• Энгийн, сонирхолтой, сургамжтай, тунгалаг,• Гэрч – түүх• Онцлог үйл явдал бичнэ. Тоочихгүй.• Өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгч бичнэ.• Үнэн болсон явдлыг гажуудуулахгүй бичих ёстой.• Хүний ертөнцийг үзэх үзэл маш тод тусдаг.

• Он, сар, өдрийг заавал

Өдрийн тэмдэглэл

М.Монтень

Ертөнцийн юмс үзэгдэл, амьдрал, хүний мөн чанарын тухай бусдаас хараат бус, бие хүний давтагдашгүй өвөрмөц байр суурийг илэрхийлсэн бичвэр.

Эсээ

Захидал

Захидлын эхлэл тогтсон загвартай

Да лам гэгч мунхаг Цэрэнчимэд хичээнгүйлэн

их өршөөлт

Котвич эрхэм мэргэн ноён танаа амгаланг эрнэ…

Захидал бичигч Цэрэнчимэд өөрийн нэрийн өмнө мунхаг хэмээх доорд аясын чимэг нэмэн “Да лам” цолоо гэгч гэсэн доорд найруулгын үгээр хүч сулруулан захидлаа мөр дарж эхлэн, захидал явуулж байгаа Котвичийн нэрийн өмнө “их өршөөлт” гэсэн хүндэтгэлийн аясын чимэг үг нэмэн мөр өргөн бичсэн ажээ. Энэ бол захидлын нарийн дэг бөгөөд хүний хандлагын тод илрэл юм.

Захидал

Захидал бичигч нь өөрийгөө ямагт дорд аясаар “өчүүхэн дүү”, “жанжин хэмээгдэх өчүүхэн”, “өчүүхэн нөхөд”, “мөхөс нөхөр”, “доорд эхнэр”, “тэнэг би”, “молхи би” гэх зэргээр нэрлэдэг ажээ.

Захидал хүлээн авагчийг хүндэтгэх нэгэн ёс нь тухайн хүний нэрийг үеэр товчлон, түүнийхээ өмнө албан тушаал буюу хүндэтгэлийн чимэг хэрэглэн “туйлын өршөөлтэй сайд Го түшмэл, Да нар танаа амрыг эрмүй”

“Эрхэм сайд Ду-гийн амгаланг эрнэ”

Захидал

Бэлгэ дэмбэрэл, ерөөлийн үгээр сэтгэлээ

илэрхийлдэг байна.- Энэ насанд садан учирсан эрхэм хүндэт ах...- Номын ачит багш - Эрдэм өршөөлт сайд- Эрдэм номын өршөөлт мэргэн ах цорж лам...- Журмаар барилдсан өчүүхэн нөхөд- Их жанжин, туйлын өршөөлт Сү

Захидал

Монгол найруулгын уламжлалт сондгойруулахгүй зарчим, тэгш хэмнэл захидалд байдаг нарийн дэгийн нэг юм

- Түмэн амгаланг айлтгаж, мэнд сайныг лавлан...- Өндөр уул, өргөн усны далдаас мэхийн хичээнгүйлэн

наманчлан айлтгахаас гадна...- Гэрийг гээж, биеийг зүтгэн...- Эрхэлсэн албаны хэрэг нам гүм,

зах хязгаарын газраа харшлах зүйлгүй тайван...

Захидал

Захидлыг ерөөл бэлгийн үгээр төгсгөнө.

“Таныг бясалгалын агуу гайхамшигт ид шидээр бурханы хутгийг олж, зүйл бүрийн эрдэм ном, тэр дундаа үгээр урлахуйн эрдэм ухаанд нэвтэрч, юуны өмнө монгол түмэндээ, цаашлаад энэ хорвоогийн эх болсон зургаан зүйл хамаг амьтанд тустай буянт үйлс бүтээх болтугай гээд хүсэн ерөөгөөд доор мэхийн ёсолсон орчуулагч өвгөн Д.Чойжил” 1995 он

Захидалд он, сар, өдрийг ямагт тавина.

Захидал