17
{ Монголчууды н уламжлалт зан үйл

Ulamjlalt zan uil

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ulamjlalt zan uil

{Монголчуудын уламжлалт

зан үйл

Page 2: Ulamjlalt zan uil

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан “-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм.  Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай “-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо! огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг.

Page 3: Ulamjlalt zan uil

Монголчууд бидэнд эрт үеээс өвлөгдөн ирсэн идээ ундаатай холбоотой уламжлалт зан үйл, ёс бий.

Нүүдэлчдийн уламжлалт улирлын зохицлын зан үйл гэвэл хавар, зун, намар, өвөл дөрвөн улиралд адил бус идээ ундаа, хувцас хунар, явдал мөр орон сууц зэрэгт бие сэтгэлээ зохицуулан тохируулан аж төрж ирсэн юм. Цаг үлирал гэгч байгалийн жам ёс учир хайр найргүй өөрчлөлт өгдөг тул жам ёсыг дагах учиртай.

Page 4: Ulamjlalt zan uil

Хаврын улиралд хөнгөн сэрүүн чанартай идээ ундаа тохирдог гэдэг. Тухайлбал: хонь үхрийн махтай шөл, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоол халуунаар нь хоолловол сайн. Хавар цаг бол байгаль дэлхий түмэн бодис амилан сэргэж, төлжиж, арга билэг хосолсон улирал болох учир хүний биеийн олон зүйл шим тэжээл шаардагдах юм. Ааруул, ээзгий хатаасан борц, тос, аарц, эхүүн гашуувтар гашуун амттай идээ ундаа сайн байдаг.

Хаврын улирлын зохицол

Page 5: Ulamjlalt zan uil

Зун цагт өдөр ирэх тутам цаг агаар дулаан болж, бороо хур элбэг болох тул бие эрхтний ажиллагааны зохицлыг хуваргах болно. Зуны улиралд нарны илч хурц, чийг хур их тул хүний биед ус, хий их болдог. Иймээс улирлын байдлаас болж хүний биеийн хүч тамир дорой болдог. Тослог бага, шингэлт сайн, хөнгөн бүлээн чанартай хоол унд иддэг. Ходоодонд илч үүсгэн хий дарахад тослог, ногоотой хоол сайн байдаг. Хааяа тослог шөл, хонины махны шинэ шөл уух, хүйтэн гол болгон будаа тариа их хэрэглэж болохгүй. Хүйтэн сэрүүн хоол, унд их хэрэглэвэл ходоодны илч амархан барагддаг. Ходоод хөрвөл шингээлт муудаж гэдэс дүүрэн, хоолонд дургүй болно.

Зуны улирлын зохицол

Page 6: Ulamjlalt zan uil

Намар цаг бол баялаг шимтэй сайхан улирал юм. Намрын цагт амтлаг гашуун идээ хүний зохимжтой. Намар зунаас сэрүүссэн ч гэсэн намрын шаргал нар маш хурц байдаг учир сэрүүн бүлээн чанартай идээ ундаа голчлон хэрэглэнэ. Цагаан будаа, шингэн хоол, сүү тараг айраг мэт зүйлс, ногоон идээ зохимжтой. Сэрүүн сайхан ой тайгаар зугаацан явж, сувд тана мэт эрдэнийн эдэл зүүхэд сайн гэдэг. Дулаавтар бүлээн хувцас өмсдөг. Өдөр унтах наранд шарагдах, салхи авах, архинд сонтохыг цээрлэнэ.

Намрын улирлын зохицол

Page 7: Ulamjlalt zan uil

Өвлийн улиралд хүний биеийн хүч чадал улам дэлгэрдэг гэж нүүдэлчид үздэг. Өвөл болоход биеийн бүх шар усны нүх сүв хумигдана. Иймээс биеийн илч гадагш хялбар гардаггүй. Энэ үед цагаан идээ улаан идээг голчлон хэрэглэдэг. Хүнд чанарын хоол ундыг голлох хэрэгтэй. Яагаад гэвэл ходоодны илч дангаараа биеийн илчийг хангаж дийлдэггүй. Амтлаг, исгэлэн, тослог давслаг амтын аль ч зохино. Өвлийн цагт өдөр богино шөнө урт учир цадтал ханатал идэхэд шингээж амждаг. Өвлийн цагт өдөр богино шөнө урт учир цадтал ханатал идэхэд амждаг. Өвдийн цагт өлдвөл ходоод хоосорч биеийн тэжээл дутагдан эрүүл мэндэд хялбархан харшилна. Махны шөл, шар тос, бурам, сайн чанрын архи ч хэмжээтэй уухад болно. Монголчууд энэ улиралд улаан хоол буюу махан хоолоо голлог хэргэлж ирсэн уламжлалтай.

Өвлийн улирлын зохицол

Page 8: Ulamjlalt zan uil

Эзэн хааны гэрийн гал голомтыг төрийн гал голомт гэдэг. Тйимээс цагаан сард хаан эзний галаа асаахыг харж байгаад бусад нь галаа асаадаг. Хааны гал голомтын зүг дээж өргөж мөргөдөг байжээ.

Гал голомтын соёлын уламжлал

Page 9: Ulamjlalt zan uil

Монгол угсаатан гал голотмоо амьдралын үндэс, хамгийн нандин шүтээн гэж үзэж эрхлэдэг. Монгол заншлаар отгон хүү гал голомтоо сахин үлдэж, өв хөрөнгө залгамжилж авдаг. Чингис хааныг тэнгэрт хальсны дараа отгон хүү Тулуй их монгол улсын нутаг дэвсгэрийн гол хэсэг болон аавынхаа цэрэг хэвтүүл, эд хөрөнгийг өвлөн авч үлдсэн билээ. Аавынхаа өрх, гал голомтоос тарсан өөрийн гаол голомтоо тасхан өөрийн гал голомтоо асаан бадраадаг монгол уламжлал их түүхтэй. Шинээр гэр барьж, бүл нэмж, хуримаа хийж байгаа хос залуус юуны түрүүнд гал голомтоо бадраах зан үйлийг үйлдэж, галаа тахидаг. Шинэ гэр бүлийн найранд ирсэн зочид ахас дээдсээрээ дарааллан эр эмээрээ ялгаран суух үед хүү эр эм хоёр шинэ гэртээ орж ирж бэлтгэсэн олбог дээр галынхаа эхэнд нөхөр нь галынхаа эхэнд нөхөр нь галынхаа аманд бүсгүй нь суух үед хүү өөрийн эцэгтээ хандан “ааваа галаа хайрла” гэнэ. Эцэг нь галаар яахнав хүү минь гэхэд хүү аавын галаас таслаж , айлын галыг асаая гэнэ. Эцэг нь бүснээсээ хэт хутгаа сугалаж хэтээ хүүдээ өгөхөд хүү гардан авч, адис аваад хэт цахиж гал гарган хөгжөөгөөд гэргийдээ өгөхөд тэр галыг авч тулга зуухан дахь өрсөн зомголд асаан бадраах үед ээж нь шанаганд хийсэн шар тосыг бэрдээ барина.

Page 10: Ulamjlalt zan uil

Бөөгийн шашны үндсэн 2 шүтээний нэг нь байгалийг шүтэх шүтлэг юм. Бөөгийн шашнаас өөр байгаль эх дэлхийг хайрлан хамгаалах талаар оновчтой, онцгой, гайхамшигтай сургаал номлолыг бүтээсэн нэг ё шашин үгүй юм. Ийм учраас учраас монгол ариун тансаг хэвээрээ , онгон, онцгой байдлаараа хамгаалан хадгалагдж, ХХ зууны дунд үеийг хүртэл анх үүсэн буй болсон чигээрээ хадгалагдаж ирсэн гэхэд болно.

Уул усаа тахих бөөгийн зан үйл

Page 11: Ulamjlalt zan uil

Монгол улсын төрийн тусгай хамгаалтанд 500 гаруй газар нутгийг аваад байгаа ажээ. Эдгээр тусгай хамгаалалтын газар, дархан уул нь бүгд тахилгат газар нутагт багтдаг. Эртний уламжлалаар бол хориотой дархан цаазтай уулнаас мод авсан, ан гөрөөсийг авласан үед унасан морийг, гь хураах, ташуурдан залхаадаг байжээ. Тахилганд уулын ноён оргил овоо босгосон байдаг бөгөөд тахихын өмнө уулын оройд гарч хадаг өнгийн торго, дурдан зэргийг модонд өлгөн тавьдаг ба мөргөөд идээ ундааны дээжийг өргөдөг. тахилганд оролцож байгаа хүмүүс заавал ноён оргил нь гарах ёстой. Гэвч тахилгын өдөр уулын оргилд бүсгүйчүүд гардаггүй уулын бэлд байгуулсан жижиг чулуу овооны дэргэдээс цацал өргөж мөргөдөг.

Уул овоо тахилгын зан үйл

Page 12: Ulamjlalt zan uil

Уснаас амьдралын гол эх үүсвэр болсон хоол ундыг хүсэж түүний буян хишгийг даллаж тахиж иржээ.

Усыг шүтэхдээ гол мөрөн, нуур, тэнгис, булаг, шанд гэж ялгаварлан үзэж тахидаг уламжлал байжээ. Гол мөрнийг тахихдаа эх болон уул овоог тахидаг. Ө.х: гол мөрний эх ундрага болсон уул овоодыг хамгаалах, тэгснээр ус гол мөрний ширгэж үгүй болох аюулаас хамгаалах зорилготой.

Гол мөрний тахилгын зан үйл

Page 13: Ulamjlalt zan uil

Монголчууд нүүдлээ Бага нүүдэл ба Их нүүдэл гэж хоёр хуваана. Нутаг бэлчээр, ус, улирлын байдлыг даган нүүдэллэж амьдрахыг Бага нүүдэл гэх ба харин ган зуд зэрэг байгалийн гамшигийн онцгой байдал бий болоход нутгаасаа дайжин 50-аас 300 км хүртэл хол нүүж нутаглахыг Их нүүдэл гэдэг байв. Жилд дунджаар арав гаруй удаа нүүнэ. Нүүхдээ сэрүүн хагнайдаа зусаж, дулаан, говьдоо өвөлжиж , өргөн уудам тал хээрийн нутагтаа намаржин , хаваржихаар зохицуулдаг байсан нь төрөөс аймаг, хошуудын нутаг дэвсгэрийн хуваарь тогтооход ч нөлөөлж байлаа.

Нүүдэл суудал

Page 14: Ulamjlalt zan uil

Нүүх өглөө гэргий эхлэн босож цай чанаж үнээ малаа саагаад нутаг орон хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөн шинэ нутагт нүүх болсон учраа хэлж өлзийт сайхан нутагт өгөөмөр сайханаар өвөлжин хаваржиж ирснээ дурьдан дараа дахин нүүж ирэхээ хэлж залбирдаг. Үүний дараа гэрийн хүмүүс цуглан сууж цайгаа ууж идээ будаанаас идэж ууж гүйцээд шинэ бууриндаа нарнаар очихийг эрхэмлэн гэрээ буулгах ажлыг эхэлдэг.

Page 15: Ulamjlalt zan uil

Гэрээ буулгахдаа өрхийг хуулан авч гэрийн зүүн бүслүүрийг тайлан туураг, дээврийн нягт нямбай эвхэн тэрэг унаанд ачихаар бэлтгээд гэрийн ханыг нь баруун талаас унийг тооноос суглан авч хураан гэрийн бүслүүрээр баглаж ачихад бэлэн болгоно. Үүгий дараа хаалганы баруун хавтаснаас ханыг тайлж оосороор нь эвхэн баглаж мөн л ачихал бэлтгэнэ. Гэрийн доторх эд хогшлуудыг гадагш нь гарган хаалга тооныг тусгайд нь хамгийн сүүлийн тэргэнд ачдаг ба тооныг гэрийн бууринаас гадагш гаргах ёсгүй. Бусад зүйлийг ачаалан суран татлагаар татаж ачаалж байх үед гэрийн буйр дээгүүр ачаатай ачаагүй мал гаргадаггүй. Учир нь ачаа хазайна, ачаа туйлж гэмтэнэ гэж үздэг.

Page 16: Ulamjlalt zan uil

Ачаа ачиж дуусны дараа гэрийн буурийг нар зөв тойрч нүүдлийн жингийн цуваа хөдөлдөг. Ачааны өмнө адуугаа туух ба бог бод малаа ачааны араас тууж нүүдэлдэг эртний уламжлалтай. Зэргэлдээ саахалт айл нүүдлийн барааг харвал гэрийн эзэн айлын нүүдэл айсуй цайгаа чана гэж гэргийдээ хэлдэг. Хуучин цай халааж өгвөл шинэ бууринд удаан суухгүйн ёр гэж цээрлэдэг.

Page 17: Ulamjlalt zan uil

Гэр барихын өмнө зуух тулгыг оруулж гэр барих газраа голлуулан байрлуулдаг. Хуучин буйран дээр буухыг цээрлэдэг. Галаа их шүтэж ирсэн учраас тулгын чулууны тулгуур үүдэн талын чулуугаар явах замаа дахин гаргадаг, алс хол нүүхээр болбол тулгын чулууныхаа нэгийг авч нүүдэг. Нүүдлийн замд хөтөл уул усны овоо тааралдвал овооны чулуун дээр идээ будаанаасаа өргөж морь мориныхоо сүүлнээс хялгас бвч овооны гол модонд өргөн гурвантаа тойрон мөргөдөг. Шинэ буйранд буусны дараа юуны түрүүнд шинэ цай чанаж цайныхаа дээжийг уул овоондоо өргөн залбирдаг заншилтай.