32
Зохиолын баатрын дүрийг тодорхойлох нь Багш: Д.Чимэгбаатар З.Мөнхбаатар

Uran zohiolin dur

Embed Size (px)

Citation preview

Page 1: Uran zohiolin dur

Зохиолын баатрын дүрийг тодорхойлох нь

Багш: Д.Чимэгбаатар З.Мөнхбаатар

Page 2: Uran zohiolin dur

Зохиолын дүр

Зохиолын дүр нь тухайн зохиолын амин сүнс бөгөөд үүгээрээ урлагийн бусад төрлүүд, шинжлэх ухаанаас ялгарч, уран үгийн бүтээл туурвилын гол үүргийг гүйцэтгэж байдаг.

Зохиолын дүрийн талаар судлаачид янз янзаар тодорхойлсон байдаг нь түүний онцлогийг илэрхийлэхийн зэрэгцээ, судалгааны баялаг тусагдахуун болохыг харуулж байна.

Page 3: Uran zohiolin dur

Тухайлбал: Монголын эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба “Уран зохиолын дүр нь ерөнхий нийтлэг утга, чанар ба түүнийг агуулсан хувь чанар гойд хэлбэрийн нэгдэл мөн” /Уран зохиолын онолын үндэс, УБ /1980/ гэж дүрийн үүрэг зориулалтын талаар дүгнэжээ.

Оросын эрдэмтэн судлаач Л.И.Тимофеев “Ургуулан бодох бодлын хүчээр бүтээсэн гоозүйн учир холбогдол бүхий тодорхойн зэрэгцээгээр нийтлэг төлөөлөл болж чадахуйц хүний аж амьдралын дүр зургийг уран зохиолын дүр гэнэ. /Основы теории литератури, М, 1975/ гэх мэтээр тодорхойлсон байдаг.

Page 4: Uran zohiolin dur

Уран сайхны дүр нь гурван шинжтэй. Үүнд: 1. Объектив ба субъектив шинжтэй.

Объектив тал Субъектив тал

Дүрийн дүрслэгдэж байгаа орчин, түүх цаг хугацаа болох цаад дэвсгэр тал буюу амьдрал бүхэлдээ орно.

Зохиолчийн ургуулан бодох бодлын үр дүн, дүр бүтээх арга маяг буюу туурвилзүйн тал юм.

Page 5: Uran zohiolin dur

Уран сайхны дүр нь нийтлэг, түгээмэл ба тусгай, тодорхойн диалектик харьцааг агуулдаг.

Энэ нь нэг талаасаа амьдралд түгээмэл тохиолддог зан чанар ёс суртахуун амьдралын хэв загварын нийтлэг

төлөөлөл байдаг бол нөгөө талаасаа хэзээ ч давтагдашгүй өвөрмөц шинжийг агуулсан байдаг.

Page 6: Uran zohiolin dur

Судлаачид дүрийн зан чанарын

өсөлт хөгжилтөд тулгуурлан янз бүрээр ангилсаар иосэн. Тухайлбал: судлаач Д.Галбаяр

OБодгаль дүр OНийтлэг дүрOХэв шинжит дүр гэж ангилсан.

Page 7: Uran zohiolin dur

Бодгаль дүр гэдэг нь:

Зан чанар нь төлөвшиж, сэтгэлийн олон өнгө аяс ялгараагүй зөвхөн бусад дүрийг тодруулах үүрэгтэй дүрслэгдсэнээрээ давтагдашгүй өөрийн гэсэн шинж чанартай уран сайхны дүрийг хэлдэг. Өөрөөр хэлбэл зохиолд хамгийн бага дүрслэгдсэн ч ямар нэг үүрэг, зорилготой төдийгүй аль ч дүрээс өөр өвөрмөц дүр юм. Жишээлбэл: “Тунгалаг тамир” романы жинчин Балдан “Мастер Маргарита хоёр”-ын Воланд бол бодгаль дүр юм.

Page 8: Uran zohiolin dur

Нийтлэг дүр гэдэг нь

Тодорхой эрин үе, нийгмийн хүрээний олон хүнд байдаг зан чанар, ааш авирын ерөнхий шинж шингэсэн уран сайхны дүр юм. Нийтлэг дүр нь нэгтгэн дүгнэсэн шинжтэй байдгаараа бодгаль дүрээс ялгаатай. Уран зохиолд хамгийн түгээмэл байдаг.

Page 9: Uran zohiolin dur

Хэв шинжит дүр

Нийтлэг дүрийн дээд шат нь юм. Өөрөөр хэлбэл уран сайхны дүрийн зан чанар бусад дүрслэлүүдийн уялдаа холбоог туйлд нь хүртэл ерөнхийд нь дүрсэлж чадсан байвал хэв шинжийг бүтээдэг. Ийм хэв шинжит дүрийг бүтээх нь л уран зохиолын туйлын шинж гол зорилго юм.

Page 10: Uran zohiolin dur

Зохиолын дүрийг заах тухайд

ЕБС-ийн уран зохиолын боловсролын стандартад зохиолын дүр нь “ Зохиолын уран сайхан” гэсэн 1-р айн мэдлэг 2-т тусгагдсан бөгөөд энэ мэдлэгийн хүрээнд дүрийн уран сайхны онцлог мөн чанарыг задлан тодорхойлж сургах нь суралцагсдад уран зохиолын боловсролыг олгох нэг чухал зорилт болж байна.

Page 11: Uran zohiolin dur

Зохиолын дүрийг тодорхойлохдоо зөвхөн гадаад дүр байдалд нь тулгуурлан сайн ба эсрэг үйлээр нь ялган өнгөц байдлаар тодорхойлох нь дүрийн дүрслэгдсэн байдал, зохиолчийн уран сайхны дүр бүтээх өвөрмөц арга барил, туурвилзүйн онцлогийг ялган тодруулах, дүрийн талаар бодит мэдлэг олгоход учир дутагдалтай байдаг.

Page 12: Uran zohiolin dur

O Иймээс уран дүрийг бүхий л талаас нь ялангуяа зохиолын доторх үйл явдал, утга агуулгын нэгдэлд нь тулгуурлан хэрхэн дүрсэлж бүтээснийг олж тодорхойлох нь уран сайхны дүрийг задлан шинжилж сурах аргазүйд сургаж, чадвар дадал олгоход чухал нөлөө үзүүлнэ.

O Зохиолын баатрыг тодорхойлоход гол дүрүүд хэнтэй хэрхэн харьцаж байна, юу хэлж байна, юу бодож байна, бодож санасан, хэлсэн зүйл нь хэрхэн биелэлээ олж байна гэдгийг тодорхойлох нь хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл бусадтай хэрхэн харьцаж байна вэ? гэдэг нь л дүрийг тодорхойлох гол шалгуур болдог. Өөрөөр хэлбэл зохиолын баатар нь бусадтай харилцаанд орж байж л сая уран сайхны дүр бүтдэг..

Page 13: Uran zohiolin dur

Аливаа дүрийг бүтээхэд үг хэл маш чухал гэдгийг анзаарах хэрэгтэй. Жишээлбэл: “Тунгалаг Тамир” романд “Тамирын голын мөсийг долоохоос бусдыг хийж байж олсон хөрөнгийг нэгийг гаргаад арвыг олохгүй юманд зарцуулаад хэрэггүй.” гэсэн Итгэлтийн үг нь түүний хэн болохыг нь тодорхойлж байна.

Page 14: Uran zohiolin dur

Түүнчлэн зохиол дахь бусад дүрслэлүүдийн уялдаа холбоо их нөлөөтэй. Жишээлбэл: И.А.Гончаровын “Обломов” романд Обломовын залхуу хойрог, хөдөлж ядсан байдлыг нарийн жижиг зүйлсийн дүр дүрслэлтэй уялдуулж энэ дүрийг бүтээсэн байдаг. Энэ дүрслэлүүд нь түүний хиртэй дээл, тоос шороо дарсан толь, дотроос нь ялаа нисэх бэхийн сав зэрэг юм.

Page 15: Uran zohiolin dur

Иймд зохиолын баатрын дүрийг тодорхойлохдоо баатруудын зан байдал, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн дүрслэлийг зохиолоос олох, баатруудын ижил ба ялгаатай талыг харьцуулах, дүрд задлан шинжлэл хийж тайлбарлах, сайн ба муу талыг нь харьцуулж үнэлгээ өгөх хэрэгтэй болдог.

Page 16: Uran zohiolin dur

Дүрийг тодорхойлохдоо

Зохиолын баатруудын гадаад шинж, зан байдал, дотоод сэтгэлийн өвөрмөц онцлогийг илэрхийлсэн дүрслэлийг зохиолоос олж үүнээс үндэслэн дараах байдлаар задалж болно. /Зохиолын дүрүүдийн гадаад болон дотоод шинж, зан чанар, үзэл бодол нь баатруудын хэл яриа, эдэлж хэрэглэж байгаа зүйл, амьдарч байгаа орчин зэргээр, үг яриа, үйл хөдлөл зэргээр нь дамжин илэрч байдаг./

Page 17: Uran zohiolin dur

O Дүрийн гадаад шинжийг тодорхойлохO Зохиолын баатруудын ахуй амьдрал, зан

чанар, дотоод сэтгэл, үзэл бодлыг тодорхойлох.

O Зохиолын баатруудын гадаад шинж, дотоод сэтгэлийн ижил болон ялгаатай талыг харьцуулан дүгнэх

O Тухайн дүрийн сайн, муу талыг сөргүүлэн дүгнэх

O Зохиолын баатар болон уран дүрийн харьцаа холбоог тодорхойлох /Тухайн баатрыг зохиолч уран дүрслэлийн ямар арга хэрэглүүрийг ашиглан дүрсэлсэн байна гэдгээр тодорхойлогдоно./

Page 18: Uran zohiolin dur

Энэ бүхэнд тулгуурлан ЕБС-ийн бүрэн дунд боловсролын уран зохиолын стандартад орсон Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс” туужийн гол дүрүүдэд задлал хийж үзлээ.

Page 19: Uran zohiolin dur

Туужийн гол дүрүүдийн гадаад шинж

Дамба

Туужийн гол дүр Дамба бол малчин удамт монгол эр хүний хэв шинжийг хадгалсан дүр бөгөөд үүнийг зохиолд дүрслэхдээ:

Page 20: Uran zohiolin dur

“...Дамба явсаар хоймроо гарч завилан суув. Хол ойр юманд явж ирээд ямагт энд суун малгайгаа авч хоймрын авдар дээрх жаазтай зурагны өмнөх өрөөсөн хөлөө жийн хэвтэж байгаа хүрэл гөрөөсний хажууд тавиад өврөө уудлан дурангаа гаргаж “Май, миний хүү үүнийг тэр жаазны араар тавьчих гээд хүүдээ өгдөг заншилтай аж.” Энд баатрын гадаад шинжийг түүний үйл хөдлөл, үг яриагаар илэрхийлж, монгол эр хүний уужуу тайван зан байдлын нийтлэг шинжийг шингээн дүрсэлжээ.

Page 21: Uran zohiolin dur

Дэжид

Дэжид бол мөн л малчин заяат монгол бүсгүйн нийтлэг хэв шинжийг хадгалсан дүр юм. Тэрээр эр нөхөр, үр хүүхдэдээ хайртай, айл гэрийн эзэгтэйн эрхэм шинжийг хадгалахын зэрэгцээ сэтгэлийн их зөрчилдөөн тэмцэл дунд хатуужил сууж байгаа эмэгтэйн дүр юм.

Page 22: Uran zohiolin dur

Нөхөр Дамба нь“Анхиагүй гэдэг нь. Ядаж чи наад үс гэзгээ өөдтэйхэн самначихад яадаг юм... гуч хүрчихсэн хүүхэн орон гэр, хувцас хунараа өөд нь татаад явж чадахгүй... залхуу, залхуу гэхэд дэндүү юм” хэмээн бодож байдаг. Эндээс Дэжид өөртөө хэрхэн ханддаг, иймэрхүү байдал нь аажимдаа нөхөр нь өөр эмэгтэйд сэтгэл татагдахын үндэс болсон гэдгийг харж болно..

Page 23: Uran zohiolin dur

Туужийн өөр нэгэн дүр нь Тогоохүү юм. Тэрээр гуч гаран настай эгэл даруухан ажилч хичээнгүй, жирийн эмэгтэйн дүр бөгөөд зохиолын гол дүр Дамбад хайртай болсноор нэгэн гэр бүлийн амьдрал хувь заяанд саад учруулж байгаа боловч үнэн хэрэгтээ хүнийг хайрлах хүсэл, бүсгүй хүний сэтгэлийн сайхан нь түүнийг буруутгах аргагүйд хүргэдэг. Тогоохүү

Page 24: Uran zohiolin dur

Зохиолын баатруудын зан чанар, дотоод сэтгэл, үзэл бодлыг тодорхойлох.

Энэхүү туужид хүний сэтгэлийн өнгө аяс сэтгэлзүйн дотоод хувирлыг зохиолын гол дүрүүдийн сэтгэлийн догдлол, баяр хөөр, уйтгар гунигийн олон өнгө аяс, хувирлыг хайр сэтгэлийн асуудалтай холбон чадварлаг илэрхийлэн гаргасан байна.

Page 25: Uran zohiolin dur

Зохиолын гол дүр болох Дамбыг өнгөц харвал өөр хүнд сэтгэл алдарч, өрх гэрийнхээ элэг бүтэн амьдралыг үрж байгаагаараа эсрэг дүрийн шинжтэй боловч өөрийн авааль эхнэр Дэжид болон хүү Цэдэн-Иш нараа хэзээ ч мартаж чадахгүй үргэлж тэднийхээ төлөө санаа зовинон сэтгэлийн зовлон эдэлж яваа хүн юм.

Page 26: Uran zohiolin dur

Үүнийг зохиолд дүрслэхдээ “Тогоохүү Дамбаас чи ямар хүүхэд гараасай гэж боддог вэ?... яагаад дуугүй байна вэ? гэж асуухад Дамба юу хэлэх яахаа мэдэхгүй таг дуугүй мэлрэх тэрхэн агшинд орчлон яасан хяслантай вэ? хэмээн өөртөө шүүрс алдан шууд давхиад харьчихъя гэсэндээ л явчихдаг байж гэж харамсан бодов...” гэсэн хэсгээс Дамба эхнэр Дэжид болон хүү Цэдэн-Иш хоёроо үргэлж хайрлаж явдаг сэтгэлийн нандин хэлхээтэй хүн болох нь харагдаж байна.

Page 27: Uran zohiolin dur

O Дамбыг айн бэргэсээр хүрч ирэхэд нь Дэжидийн санаандгүй хэлсэн үг нь түүнийг өөрөөсөө бүрмөсөн холдуулах шалтаг болсон ч тэрээр үүний буруутан болох учиргүй юм. Эр нөхөр Дамбын орхин одох үед Дэжидийн сэтгэл хэрхэн хямарч байгааг

O “...Дэжид шанаганыхаа шороог ч арчилгүй эргэнэг дээр тавих зуураа түүний харц өөрийн эрхгүй тогоотой сүүн дээр туслаа. Өрмийг нь цоолчихсон тогоотой сүү сэтгэлийг нь улам гутраан энэ ертөнц дээр бүтэн юм ер байхгүй болсон мэт санагдана...” гэж орчин тойрных нь юмсын шинжээр сэтгэлийн их зовлонг нь товойлгон дүрсэлжээ.

Page 28: Uran zohiolin dur

O Мөн Дэжидийн дүрийг тодотгох нэг зүйл нь түүний авдар дээр байх гөрөөсний хүрэл баримал юм. Дамба, Дэжид хоёрыг гэр бүл болоход Дамбын өвөг эцгийнх нь өгсөн хүрэл гөрөөсийг Дэжид ихэд хайрлан нандигнах бөгөөд энэ нь үнэндээ гал голомт, гэр бүл, амьдралаа гэсэн гэрийн эзэгтэй эрхэм сэтгэл байдаг.

Page 29: Uran zohiolin dur

Харин Дэжид хүрэл гөрөөсийг хайрладаг шигээ амьдралдаа мөн тийм хандаж байна гэж санадаг боловч хүрэл гөрөөсийг унтаж байна гэж андуурч хардаг шигээ амьдралынхаа хамаг эрхэм зүйлст ч , өөртөө ч хайхрамжгүй хандсаар нэгэнт бутарсан хойно нь ухаарч хүрэл гөрөөсийг ч мөн цахилж яваа болохыг нь анзаарах болсон ч цаг хугацаа өнгөрсөн тул эргэж буцааж болохгүйг ойлгодог. Эцэст нь “Гөрөөс байх ёстой газраа байх ёстой” хэмээн Дамба, Тогоохүү хоёрт авчирч өгч байгаа нь түүний амьдралын мөн чанарыг ухаарч хатуу амьдралын хувь заяатай нэгэнт эвлэрч байгаа сэтгэлийн тэнхээг гэрчилж байна.

Page 30: Uran zohiolin dur

Зохиолын дүрүүдийн сайн, муу талыг сөргүүлэн дүгнэх нь

Дамба Дэжид Тогоохүү

Эхнэр хүүхэд, гэр бүлээ орхисноороо эсрэг талын баатар юм уу гол буруутан болж болох ч тэднийхээ төлөө сэтгэл нь байнга анхаарч, зовж шаналж, амьдралын явцад ухаан сууж буй эр хүний дүр юм.

Элэг бүтэн амьдрал, эр нөхөр, үр хүүхдийнхээ төлөө гэсээр яваад өөрийгөө умартаж, нөхөртөө гологдох болсон хэдий ч энэ бүхний эцэст амьдралын мөн чанарыг ухаарч хатуужсан эмэгтэй юм.

Хүний гэр бүл, тогтсон амьдралд толбо суулган Дамбын эхнэртэй гэрлэснээрээ эсрэг дүр боловч үнэндээ тэднийг салгаж сууна гэсэн атгаг санаа агуулаагүй, жирийн нэг монгол эмэгтэй хайр сэтгэлийн асуудлыг хөндөн тавьсан дүр юм.

Page 31: Uran zohiolin dur

Дүгнэлт Зохиолч энэ тууждаа хүний

амьдралыг тэр дундаа хүний тайлагдаж танигдашгүй сэтгэлийн ертөнцийг зохиолын баатруудын сэтгэлийн их хямрал зөрчлийг жирийн амьдрал дундах залуусын хайр сэтгэл, ахуй амьдрал, зан харилцаа, үйл хөдлөл, үг яриа зэрэг хүний үйлийн өргөн талбарт дүрслэн гаргажээ.

Page 32: Uran zohiolin dur

Анхаарал хандуулсанд баярлалаа!