17
Лекц-4 Ашигт малтмалын чанар ба кондици 1

уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

Embed Size (px)

Citation preview

Page 1: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

1

Лекц-4

Ашигт малтмалын чанар ба кондици

Page 2: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

2

4.1 Ашигт малтмалын чанарХэрэглээний үнэлэмж, эдийн засгийн өгөөжийг

илэрхийлэх шинжүүдийг ашигт малтмалын чанар гэнэ.

Ашигт малтмалын чанарФикик Механик Хими

Ашигт малтмалыг хэрэглэх зориулалт чиглэл тус бүрт нь тохирох чанарыг үнэлэх үзүүлэлтүүд байна. Үүнд:

Page 3: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

3

1. Төмөрлөгийн хүдрийн шинж чанар:Төмөрлөгийн хүдрийн шинж чанарыг дараах

үзүүлэлтүүдээр үнэлж болно:-хүдэр дэх үнэт ашигт агууламжийн хэмжээ-тухайн хүдэр дэх дагалдах агууламжийн хэмжээ-хүдэр дэх хортой агууламжийн хэмжээ-хүдрийн баяжигдах чанар-түүхий хүдрийн ширхэгшил

Хүдэр дэх үндсэн агууламжийн хэмжээг нэгж жинд эсвэл эзэлхүүнд ногдох төмөрлөгийн хэмжээгээр тодорхойлно. мг/тн, г/тн, кг/

Page 4: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

4

Үндсэн агуулга нь захын агуулгаас доош байгаа хүдрийг ядуу хүдэрт тооцно.

Тухайн хүдэрт үндсэн төмөрлөгөөс гадна дагалдах төмөрлөг төмөрлөгийн баялаг агуулагдаж болох бөгөөд хам байдлаар ашиглаж болох бол хүдрийн чанарын үнэлгээний чухал үзүүлэлт болно.

Page 5: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

5

Хүдрийн эрдсүүдийг олборлоод дараа нь боловсруулалтанд оруулдаг. Үүний дүнд баяжмал ба хаядас үүснэ.

Хүдрийн эрдсээс хамаарч баяжуулах технологийн үйл ажиллагаа хялбар, хялбар бус явагдах тохиолдол байх ба үүнийг баяжигдах чанар гэнэ.

Page 6: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

6

2. Нүүрсний шинж чанар:Нүүрсний шинж чанарын үзүүлэлтүүд нь

хэрэглэх зориулалтаасаа хамаардаг. Тухайлбал түлшний зориулалтаар ашиглах нүүрсний шинж чанар нь –дулаан гаргах чадвар -үнслэг -чийгшил -хүхэр болон дэгдэмхий бодисын агуулга -бөөмнөх чанар

Page 7: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

7

Дулаан гаргах чадвар:1кг нүүрсийг шатаахад ялгарах дулааны

хэмжээгээр тодорхойлно.

нүүрсний төрөл

Үнсгүй, хуурай нүүрсний шаталтаар гарах дулааны дээд

хэмжээ мж/кг

ажлын түлшинд шилжүүлэн тооцсон нүүрсний шаталтаар үүсэх дулааны доод

хэмжээ мж/кг

Хүрэн нүүрс 25.5-32.6 6.1-18.8

Чулуун нүүрс 30.5-36.2 22-22.5

Антрацит 35.6-33.9 20-26

Page 8: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

8

Хүхрийн агуулга:Нүүрсэнд пирит зэрэг хүхэр агуулсан эрдсүүд

байдаг бөгөөд 0.5-1.5%-иас хэтрэхгүй хүхрийн агуулгатай бага хүхэртэй нүүрс зонхилно. Зарим тохиолдолд 3-6%, 10% хүртэл хүхэр бүхий нүүрс тохиолдоно.

Page 9: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

9

Үнслэг: Нүүрсний бүтцэт буй эрдсийн гаралтай

бодисуудын дийлэнхи нь органик, хэсгийн тодорхой хувь нь шатаах явцат үнс болж үлдэнэ. Нүүрсний үнсэнд шавар, эрдсийн зүйл, хүнд төмөрлөгийн нэгдлүүд үлдэж хоцордог.

Page 10: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

10

Чийгшил:Нүүрсний дотоод болон гадаад чийгшил орд

бүрт харилцан адилгүй байна. Дулаан гаргах зориулалтаар шатаах нүүрсний чийгшил их байх нь дулаан ялгаруулалтанд сөрөг нөлөөтэй.

Page 11: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

11

Дэгдэмхий бодисын гарц:Нүүрсийг 850±10ºС температурт халаахад

ялгарч гарах хий, уур маягийн зүйлийг дэгдэмхий бодис гэнэ. Хүрэн нүүрс 60-33%, чулуун нүүрс 50-8%, антрацит 9-2% дэгдэмхий бодистой байдаг.

Page 12: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

12

Бөөмнөх чанар:Нүүрсийг халаах явцат уян харимхай байдалд

орох бөгөөд хөргөхөд нүх сүвэрхэг бөөмнөл цул үүсдэг. Энэхүү чанар зөвхөн чулуун нүүрсэнд байна. Бусад эрдсийн чанар

Page 13: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

13

4.2 Ашигт малтмалын кондециТодорхой хэрэглээнд ашигт малтмал хэрэгтэй

бөгөөд өгөөжтэй болохыг чанарын ба тоон үзүүлэлтүүдээр илэрхийлж болох бөгөөд үүнийг ашигт малтмалын кондеци гэнэ.

Тухайн хэрэглээнд ашигтай болох нь тогтоогдсон ашигт малтмалыг кондецийн ашигт малтмал гэнэ.

Ашиг өгөх, ашиг өгч чадахгүй байх агуулгын заагийг зааж буй агуулгыг захын агуулга буюу зөвшөөрөгдөх хамгийн бага агуулга гэнэ.

Page 14: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

14

Захын агуулгаас их агуулгатай хүдрийг кондецийн хүдэр гэнэ.

Кондецийн босгыг агуулга талаасаа хангаагүй хүдрийг кондецийн бус хүдэр гэнэ.

Үүнээс гадна ашигт малтмалын кондецийг илэрхийлэх тоон үзүүлэлтүүд байдаг. Ашигт малтмалын биетийн зузааны хэмжээг кондецийн босго үзүүлэлт болгон хэрэглэдэг практик ч бий.

Мөн ашигт малтмалын нилээд хэсэг нь боловсруулалтын технологийн нөхцөлд тохирдоггүй учраас кондицид хүрэхгүй ашигт малтмалд тооцогдоно.

Page 15: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

15

Дээрхээс үзэхэд кондицид хүдрийг боловсруулах технологи, хүдрийн баяжигдах чанар нөлөөлнө.

Тиймээс ашигт малтмал түүний бүтэц бүрэлдэхүүн, чанар, зарим тоон үзүүлэлтүүд нөгөө талаас техник технологи, эдийн засгийн нөхцөлтэй нягт уялдаа хамааралтай бөгөөд эрдсийн баялгийн нөөцийг ашигтай ба ашиггүй болгон зааглах шаардамж, нормативуудаар ашигт малтмалын кондеци тодорхойлогдож байна.

Page 16: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

16

Анхаарал тавьсанд баярлалаа.

Page 17: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-4

17