22
МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХАГАРЛЫН ТЕКТОНИК, МИНЕРАГЕНИЙН АСУУДАЛ Ж.Ган-Очир 1 , Г.Дэжидмаа 2 , Д.Цэдэнбалжир 3 , Ц.Мөнгөншагай 4 , З.Ариунбат 5 1,4 “Цагдуултайн Ундарга” ХХК, 2 Хайгуулчин сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, 3 Геофизикийн Холбоо, 5 ”Ресурс Партнерс Групп” ХХК

Fault minerageny

  • Upload
    namsrai

  • View
    192

  • Download
    12

Embed Size (px)

DESCRIPTION

Хагарлын минерагени

Citation preview

Page 1: Fault minerageny

МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХАГАРЛЫН ТЕКТОНИК, МИНЕРАГЕНИЙН

АСУУДАЛ 

Ж.Ган-Очир1, Г.Дэжидмаа2, Д.Цэдэнбалжир3, Ц.Мөнгөншагай4, З.Ариунбат5

1,4“Цагдуултайн Ундарга” ХХК, 2Хайгуулчин сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, 3Геофизикийн Холбоо, 5”Ресурс

Партнерс Групп” ХХК

Page 2: Fault minerageny

ХАГАРАЛ - МИНЕРАГЕНИ

• Минерагений муж, бүс, дүүрэг, хүдрийн талбайн байршилд хагарал, түүний минерагений бусад хүчин зүйлүүдтэй хавсаран үйлчилсэн жишээг харуулахыг зорив.

Page 3: Fault minerageny

ХАГАРАЛ - МИНЕРАГЕНИ

• Ашигт малтмалын ордын тархалт байршилд нөлөөлөгч металлогений олон хүчин зүйл (давхаргазүй, литологи, интрүзив, метаморфизм, структур) байх ч ашигт малтмалын төрөл тус бүрд эдгээр хүчин зүйлүүдийн нөлөө харилцан адилгүй байдаг.

• Эдгээрээс структурын, ялангуяа тектоник хагарлын нөлөө бусад хүчин зүйлүүдтэй голчлон хавсран үйлчилсэн байх нийтлэг шинжтэй.

Page 4: Fault minerageny

ХАГАРАЛ - МИНЕРАГЕНИ

• Тектоник хагарал нь хүдрийн биетүүд байрших нөхцлийг бүрэлдүүлэхийн зэрэгцээ

• хүдрийн ордууд, хүдрийн талбай, зангилаа, дүүрэг, бүс, бүслүүрийн хил зааг болох сайн талтай ч

• Урт хугацааны туршид амьдарч, сэргэж байдгийн улмаас нэгэнт үүссэн хүдрийн орд, талбай, зангилаа, дүүрэг, бүсийн бүтэц тогтоцыг эвдэн нэг хэсгийг нь өргөж, нэг хэсгийг нь доош суулгаж, хэвтээ чиглэлд шилжилт үүсгэж байдгийн улмаас

• дээрхи биетүүд мэдэгдэхүйц шилжилтэнд автсан байх, харилцан адилгүй экзоген эвдрэл, хувиралд автах, мөн зарим нь гүнд хадгалагдан байх нөхцлийг бүрэлдүүлдэг билээ.

Page 5: Fault minerageny

ГҮНИЙ ХАГАРЛЫН БҮСҮҮД

• Супертеррейн, террейнүүдийн хил зааг болдог томоохон хагарлын бүсүүд нь гүний магмын гаралтай жижиг интрузив, дэл судлын бүсүүдтэй орон зайн нягт, гарал үүслийн парагенетик холбоотой алтны хүдрийн бүсийг зааглах, түүний ордууд байршихад, мөн гүний магмын гаралтай шүлтлэг базальтын дэл судлуудтай орон зайн нягт, гарал үүслийн парагенетик холбоотой судлын Ag, түүний дэд төрлүүд болох судлын Ag-Sb-Bi (Au), Ag-Cu-Co (Au), Ag-Pb (Au) –ний хүдэржилт байршихад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг нь

• манай орны нутаг болон үргэлжлэн ОХУ-н нутаг руу үргэлжилдэг Хойт Хэнтийн, Өмнөд Хэнтий,

• Баянхонгорын алтны хүдрийн бүсүүд болон • Монгол Алтайгаас ОХУ-н Уулын Алтай руу үргэлжлэн ордог БХ,

БХХ чиглэлийн хагарлуудыг дагасан мөнгө бүхий орд илрэлүүдийн байршсан байдлаас харж болно.

Page 6: Fault minerageny

Баянгол ба Хойд Хэнтийн минерагений бүсүүд

Баянголын эх газрын захын нум -Баянголын төмөр агуулсан минерагений бүс: Fe (PZ3-MZ1-н давхцмал эвшил уг бүсийг хучсан )Хараа эх газрын хажуу хормой террейн - Хойд Хэнтийн алт агуулсан металлогений бүс:Au

Page 7: Fault minerageny

Баянгол ба Хойд Хэнтийн металлогений бүсүүд• Баянгол ба Ерөөголын хагарлуудаар эрс хязгаарлагдсан Хойт Хэнтийн

алтны бүс ОХУ-н нутаг руу ЗХ чиглэлд үргэлжлэн ордог ба хүдрийн дүүргүүдийн байршилд БХ чиглэлийн хөндлөн хагарлууд гол үүрэг гүйцэтгэсэн

• Энэхүү 2 хагарал нь хүдрийн бүсийг хязгаарлахын зэрэгцээ хүдрийн биетүүдийг агуулагч болохыг Ерөөголын хагарлын бүсийн Сужигтийн хагарал, түүний нөлөөллийн бүсийг даган байршсан Сужигт, Гацуурт мэтийн ордууд баталдаг.

• Баянголын хагарлын хойд талаар скарн, вулканоген-тунамал гаралтай төмрийн ордууд байршсан

• Доод карбоны тэнгисийн тунамал хурдас доторхи механик тунамал гаралтай төмрийн эртний шижирмэг нь төмрийн үндсэн хүдэржилт неопротерозойн дархан групп болон Баягол интрузив бүрдэлтэй анхдагч хүдэржилт холбоотой байж болохыг гэрчилдэг.

• Баянголын төмрийн хүдрийн бүсийг карбоны тэнгисийн, пермийн вулкан-плутон эвшил, дунд-дээд триасын эх газрын моласс томоохон талбайгаар давхцан хучсан.

Page 8: Fault minerageny

Баянгол ба Хойд Хэнтийн металлогений бүсүүд

Агаарын соронзон зурагт Сэлэнгэ, Баянгол, Ерөөголын хагарлуудын илэрсэн байдал: Тамиргол-Баянголын хагарал нь Хойд Монгол- Монгол-Агнуурын супертеррейнүүдийн зааг.

Page 9: Fault minerageny

Баянголын гүний хагарал – Заамарын дүүрэг

Заамарын алтны хүдрийн дүүрэг нь Региональ хагарал (Баянголын хагаралын Заамарын нурууны БХ болон ЗУ салаа), атираат структур(Заамарын антиклиналь), интрүзив магматизм (силурын ?? Заамар габбро-боржиндиорит-боржин бүрдэл ( MA)-н хүчин зүйлүүдийн хавсарсан нөлөөлөл бүрэн тусгагдсан жишээ

Page 10: Fault minerageny

Цагааншивээт, Толбонуур, Ховдын хагарлын бүсүүдийг дагасан эпитермаль судлын Ag-Sb, Cu_Ag, Co-Cu-Ag хүдрийн бүсүүд

Page 11: Fault minerageny

Цагааншивээтийн хагарал

• Нуур, Ховдын террейнийг зааглагч хагарал• Урт удаан хугацааны идэвхжлийн дүнд• Хожуу ордовик, силур, девон, карбон,

мезозой, кайнозойн давхцмал тунамал, вулканоген эвшил, интрүзив бүрдлүүд болон янз бүрийн насны давхцмал хүдэржилт даган байршсан

• Хожуу ордовикийн судлын Au• Девоны тунамал Mn• Девоны скарны ба судал-метасоматит Au• Хожуу девоны шүлтлэг метасоматитын Zr-Nb-

REE• Карбоны нүүрс• Юрийн нүүрс• Хожуу мезозойн судлын Ag-Bi-Sb,Ag- Cu • Дөрөвдөгчийн шижирмэг Au

Page 12: Fault minerageny

ХАГАРАЛ-ИНТРҮЗИВ МАГМАТИЗМААР ТОД ХЯНАГДСАН ХҮДЭРЖИЛТ

Ховор металлын хүдэржилт бүхий ордууд нь ховор металлт боржингийн интрузивтэй нягт холбоотой үүсч байршдагч уг интрүзивүүд нь хагарлын бүсүүдийг даган байршдаг

Page 13: Fault minerageny

ХАГАРАЛ-ИНТРҮЗИВ МАГМАТИЗМААР ТОД ХЯНАГДСАН ХҮДЭРЖИЛТ

• Монгол-Агнуурын далайн хаагдалтай холбоотой коллизийн нөхцөлд MZ1-д үүссэн ховор металлт боржингийн интрүзивүүд, судлын W, W-Sn, болор-хээрийн жогшит пегматит-ны орд, илрэлүүдийн байршил нь Хангай-Хэнтийн супертеррейн болон Хойд Говийн супертеррейнийг зааглагч Хойд Говь-Өмнөд Хэнтий-Улзын гүний хагарлын 2 талаар тохиолдох ч уг 2 супертеррейнийг БХ чиглэлд огтолсон региональ хагарлын бүсүүдээр байршин БХ чиглэлийн хүдрийн бүс, дүүргүүдийг (Салбарт-Өндөрцагаан овоогийн, Цагаан даваа-Жанчивлангийн хүдрийн бүс г.м. ) үүсгэсэн.

• MZ2-н ховор металлын хүдэржилт (Их хайрхан ба Оногийн бүс) ч энэ зүй тогтлыг хадгалдаг

Page 14: Fault minerageny

ХАГАРАЛ-ИНТРҮЗИВ МАГМАТИЗМААР ТОД ХЯНАГДСАН ХҮДЭРЖИЛТ

• Дөч голын хүдрийн дүүрэг: • ЗХ болон БХ суналтай хагарлын

бүс дагуу дунд-хожуу юрийн ховор металлт боржингийн штокууд, судлын W(Mo), судал-штокверк Sn, пегматитын Sn-Ta-Nbв касситерит-силикатын Sn, Sn-Pb-Zn –ны орд, илэрлүүд байршин цагираг маягийн бүтэц үзүүлдэг

• Цэрдийн үед ЗХ чиглэсэн хагарлууд идэвхжин вулкан-тунамал хурдас бүхий грабенууд, болон эпитермаль судлын Hg, Sb, CaF2-н хүдэржилт давхцсан.

Page 15: Fault minerageny

ХАГАРАЛ-ВУЛКАН ТЕКТОНИК СТРУКТУР

• Дорнод Монгол (Монголын нутаг дахь нэр) - Приаргуны (ОХУ-н нутаг дахь нэр) минерагений мужийн хөгжил нь нилээд нийлмэл болохоор түүний металлогений үе шатуудын хөгжилд хагарлын тектоникийн үүрэг янз бүр.

• О.Төмөртогоо (2005)-н тектоникийн мужлалаар бол түүний суурь структурт Хэрлэнгийн супертеррейн бүхэлдээ (Эрээндавааны эх газрын идэвхитэй зах, Өндөрхааны арлан нум,Идэрмэгийн эх газрын идэвхигүй зах, Их Богдын арлан нум), мөн Хойд Говийн супертеррейний Баруунурт эх газрын идэвхигүй зах террейн хамаарагддаг

• Гэхдээ уг суурь террейнүүдийн бүтэц тогтоц нь давхцмал структур, хурдас чулуулгаар дарагдсанаас болж бараг илэрдэггүй.

• Дорнод Монгол-Приаргуны металлогений мужийн хөгжилд хожуу палеозой - түрүү мезозойн эх газрын идэвхитэй зах буюу эх газрын захын нумын хөгжил болон тэдгээр дээр давхцсан хожуу мезозойн рифтоген бүсийн хөгжил хамгийн ач холбогдолтой.

Page 16: Fault minerageny

Дорнод Монголын минерагений муж

• Минерагений хэд хэдэн үе шатны хүдэржилттэй:• Хожуу мезозойн (хожуу юр-түрүү цэрд) рифтоген бүсийн эпитермаль

Au) эпитермал судлын болон брекчийн хоолойн Au-Ag-Pb-Zn , эпитермал судлын CaF2) вулканиттай холбоотой U хүдэржилт хамгийн тод илэрдэг . Байршилд нь вулкан-тектоник структурууд (ВТС), хагаралууд хавсран нөлөөлсөн (Шатков нар, 1980, Вольский нар., 2004, Миронов, 2003, 2009).

• Түрүү мезозойн судал-штокверкийн W-Mo, судал болон скарны Pb-Zn, скарны Pb-Zn, судлын Au-ны орд, илрэлүүд нь хожуу мезозойн рифтоген бүсийн ВТС-н хооронд илрэх суурь структуруудын үлдэгдлийн хэмжээнд хадгалагдан үлдсэн ба тэдгээрийн байршилд жижиг боржинлог интрузивүүд чухал нөлөөтэй болох нь тод харагдддаг ч региональ хагарлын бүсүүд ямар нөлөө үзүүлж байсан нь давхцмал структур, хурдас чулуулгаас болж таамаглахаас өөр боломж өгөхгүй байна.

Page 17: Fault minerageny

Дорнод Монголын минерагений муж

Бүрэнцогт-Түмэнцогтын район:

-Түрүү мезозойн судлын W (Mo), Fe, Zn, Fe-Zn Pb-Zn, порфирын Sn-н хүдэржилт, түүнтэй холбоотой боржинлог штокууд хожуу мезозойн давхцмал ВТС-н хоорондуур , суурь структуруудын үлдэц хэсгүүдэд хадгалагдан үлдсэн.

- Хожуу мезозойн рифтийн хөгжилтэй холбоотой судлын CaF2, эпитермаль судлын болон брекчийн хоолойн Ag-Pb-Zn давхцан хөгжсөн

Page 18: Fault minerageny

Хойд Чойбалсангийн хүдрийн бүс(Түрүү-дунд юр, дээд юр-доод цэрд, доод цэрдийн хүдэржилт)

Түрүү-дунд юрийн алт, полиметаллын хүдэржилт боржинлогтой, дээд юр-доод цэрдийн уран, полимлл, хайлуур жоншны хүдэржилт ВТС-холбоотой. Доод цэрдийн хожуу шатанд грабен

хотгоруудад шатах занар хүрэн нүүрс. (Миронов (2003, 2009), Шатков (2004), Ke-Zhang QIN (1995)-г ашиглав)

Page 19: Fault minerageny

Хүдрийн талбайн структур - ЭРДЭНЭТ

Page 20: Fault minerageny

Хүдрийн талбайн структур – ТАЛЫН МЭЛТЭС АЛТ

ЗЗХ чиглэлийн занаршлын бүс дагасан судлын бүс

Page 21: Fault minerageny

Хүдрийн зурвас талбайн структур – ОЮУ ТОЛГОЙ

Структурын онцлог:

-ЗХХ чиглэлийн хагарлын бүсээр хавчигдан үлдсэн дээд девоны арлан нумын вулкан-плутон эвшил

-ББХ, ББУ чиглэлийн хагарлуудаар хэрчигдэн өргөгдөж суусан блокуудад хуваагдсан

-Гадаргууд хамгийн ойроос гүнд хадгалагдсан зэргээрээ: Оюутолгой, Өмнөд Хюго, Хойд Хюго, Хойд Херуга, Өмнөд Херуга ордууд

()

Page 22: Fault minerageny

МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХАГАРЛЫН ТЕКТОНИК, МИНЕРАГЕНИЙН АСУУДАЛ

Дүгнэлт • Хагарал минерагений чухал ач холбогдолтойг

минерагений бүс, хүдрийн дүүрэг, талбайн структурын тогтоц харуулдаг

• Монгол орны хувьд энэ төрлийн судалгаа эхний шатандаа явж байна

• Энэ чиглэлийн т судалгаа шинжилгээг идэвхижүүлэх, сүүлийн жилүүдэд нээгдэн судлагдсан ордуудын структурын судалгааны материалуудыг өргөнөөр хэвлэн нийтлэх нь онолын болон практикийн чухал ач холбогдолтой байх болно.