2
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛэл гэж юу вэ? ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ Дэлхий дахинаа тэмдэглэж байна 10 САРЫН 19 Гэтэл та эргэн тойрноо нэг хараад, эргэцүүл дээ... Хөрш айлаас чинь сониуч зангаасаа болоод “буруу” зүйл хийснийхээ төлөө ээждээ зодуулсан хүү уйлах дуу сонстоно. Орцны жижүүрийн хүүхдүүд умгар муу “гэртээ” багтаж ядна, сургуульд явдаг ч юмуу бүү мэд. Зах дээр өөрийн тань нялх үрээс ялгаагүй жаахан шавилхан хөвгүүд биедээ ахадсан ачааг үүрэх нь үүрч, түрэх нь түрч амьдралаа залгуулна. Хотын төв гудмаар алхахад халтайсан хүүхдүүд гуйлга гуйж, хог түүнэ. Хүмүүс тэднээс цэрвэж, айх нь айж, тойрч зугатна. Өвөл болж байдаг… Энэ бол бидний нүдэнд ил харагдаж, мэдрэгдэж байгаа асуудлууд. Цаана нь далдхан шаналж, хаана, хэнд хандахаа мэдэхгүй, гэртээ, сургууль цэцэрлэгтээ, гудамжинд, хөдөө хээр гээд их багаар зовсон олон хүүхэд байгаа. Зөвхөн Монголд ч биш дэлхий дээр олон олон хүүхэд хүүхэд насаа ийнхүү дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах ба ялгаварлан гадуурхах явдал дунд өнгөөрөөж байгааг НҮБ-аас хийсэн дэлхийн хэмжээний судалгаа харуулсан юм (НҮБ-ын Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай судалгаа, 2003-2006 он). Тиймээс, дэлхий даяараа, тодруулбал НҮБ, түүний гишүүн орнууд хүүхдийн хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж байна. Энэ бүхний цаана мэдээж хүүхдийн төлөө ажилладаг байгууллага, хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх бий. Жишээлбэл, хүүхдийн эрхийн төлөө олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг Хүүхдийг Ивээх Сан (Save the Children) болон Go Help ОУХБ-гууд нь дээр өгүүлсэн судалгааг хийх явцад болон судалгаанаас гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийн төлөө, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг хүүхдийн эрхийг бүх хүүхдийн амьдралд бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхийн өдрийг ч эдгээр ажлын хүрээнд 2006 оноос эхлэн 10-р сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэ жил энэхүү өдрийг “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлцгээе!” хэмээн уриалан угтан байна.

зөвөлгөө №3

Embed Size (px)

Citation preview

Page 1: зөвөлгөө №3

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛ ?эл гэж юу вэ

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ Дэлхий дахинаа тэмдэглэж байна 10 САРЫН 19 Гэтэл та эргэн тойрноо нэг хараад, эргэцүүл дээ... Хөрш айлаас чинь сониуч зангаасаа болоод “буруу” зүйл хийснийхээ төлөө ээждээ зодуулсан хүү уйлах дуу сонстоно. Орцны жижүүрийн хүүхдүүд умгар муу “гэртээ” багтаж

ядна, сургуульд явдаг ч юмуу бүү мэд. Зах дээр өөрийн тань нялх үрээс ялгаагүй жаахан шавилхан хөвгүүд биедээ ахадсан ачааг үүрэх нь үүрч, түрэх нь түрч амьдралаа залгуулна. Хотын төв гудмаар алхахад халтайсан хүүхдүүд гуйлга гуйж, хог түүнэ. Хүмүүс тэднээс цэрвэж, айх нь айж, тойрч зугатна. Өвөл болж байдаг… Энэ бол бидний нүдэнд ил харагдаж, мэдрэгдэж байгаа асуудлууд. Цаана нь далдхан шаналж, хаана, хэнд хандахаа мэдэхгүй, гэртээ, сургууль цэцэрлэгтээ, гудамжинд, хөдөө хээр гээд их багаар зовсон олон хүүхэд байгаа. Зөвхөн Монголд ч биш дэлхий дээр олон олон хүүхэд хүүхэд насаа ийнхүү дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах ба ялгаварлан гадуурхах явдал дунд өнгөөрөөж байгааг НҮБ-аас хийсэн дэлхийн хэмжээний судалгаа харуулсан юм (НҮБ-ын Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай судалгаа, 2003-2006 он). Тиймээс, дэлхий даяараа, тодруулбал НҮБ, түүний гишүүн орнууд хүүхдийн хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж байна. Энэ бүхний цаана мэдээж хүүхдийн төлөө ажилладаг байгууллага, хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх бий. Жишээлбэл, хүүхдийн эрхийн төлөө олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг Хүүхдийг Ивээх Сан (Save the Children) болон Go Help ОУХБ-гууд нь дээр өгүүлсэн судалгааг хийх явцад болон судалгаанаас гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийн төлөө, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг хүүхдийн эрхийг бүх хүүхдийн амьдралд бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхийн өдрийг ч эдгээр ажлын хүрээнд 2006 оноос эхлэн 10-р сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэ жил энэхүү өдрийг “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлцгээе!” хэмээн уриалан угтан байна. ХҮҮХДЭЭ ЗОДОЖ ШИЙТГЭЛГҮЙ ЗААЖ СУРГАЯ! ХҮҮХЭДДЭЭ ҮЛГЭРЛЭН ДУУРИАХ ХҮН НЬ БАЙЯ!