24
192 10. ГАДААДЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖИЖ БУЙ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД 10. 1 Боловсрол, соёл шинэжлэх ухааны сайдын төсвийн багц 1. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3МОН -2238 төсөл Төслийн зорилго нь анхан, дунд ба мэргэжлийн боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршино. Хүлээгдэж буй үр дүн нь Ерөнхий болон мэргэжлийн сургууль төгсөгчдийн ажлын байранд өрсөлдөх, улмаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг сайжирна. Ерөнхий, дунд, мэргэжлийн сургалтын чанар, хүртээмж дээшилнэ. Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 13 сая ам.доллар, 100% АХБ-ны санхүүжилт юм. Төсөл эхэлсэн хугацаа: 2007 оны 2 дуыгаар сарын 01 Төсөл дуусах хугацаа: 2012 оны 3 дугаар сарын 31 Төслийн бүтэц, бүрэлдэхүүн хэсэг: Үндэсний сургалтын хөтөлбөр ба боловсролын стандартыг боловсронгуй болгох, Үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулах Үндэсний сургалтын стандартыг бэхжүүлэх Багш бэлтгэх хөтөлбөрийн магадлан итгэмжлэх тогтолцоог бий болгох, багшийн сертификатын систем Багшийн мэргэжил дээшлүүлэлтийг дэмжих Ерөнхий боловсролын сургуулийн сурах орчинг сайжруулах Эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсролын бодлогыг хөгжүүлэх Мэргэжлийн боловсролын бодлогыг боловсруулах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн загвар сургуулийг бий болгох БСШУЯ-наас баталсан бодлогын баримт бичгүүд болох “Бага, дунд боловсролын стандарт, киррикюлюмийг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал”, “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын талаар баримтлах бодлого”, Боловсролын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “12 жилийн сургалтын агуулга, хөтөлбөр” төслийн хүрээнд боловсруулагдсан баримт бичгүүд боловсруулсан. Үндэсний сургалтын хөтөлбөрийн бүтэцчилсэн хүрээ. Боловсролын хөтөлбөрүүдийн багуудад зориулан Үндэсний сургалтын хөтөлбөрийн бүтэцчилсэн хүрээ (ҮСХБХ)-г хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулсан. Нийт 12 жилийн сургалтын 1, 2, 3, 7, 8 дугаар ангийн 12 жилийн сургалтын хөтөлбөрийг нийт 47,000 ширхэгийг хэвлүүлж ЕБС-иудад хүргүүлж ашиглаж байна. “Мэдээлэл, харилцааны технологийн төв”-ийг ерөнхий боловсролын 33 сургуульд, мөн багш, сурагчдад орчин үеийн мэдээллийн чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Цахим номын сан- мэдээллийн төв”-ийг ерөнхий боловсролын 35 сургуульд тус тус нийлүүлсэн. 2010 оны 1-р сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 115-р сургууль дээр загвар ерөнхий боловсролын дунд сургуулиудад зориулсан мэдээлэл, харилцааны технологийн төвийн тоног төхөөрөмж, тавилгыг, номын сан-мэдээллийн төвийн тоног төхөөрөмж, програм хангамж ба тавилгыг хүлээлгэж өгөх ѐслолын ажиллагааг зохион байгуулав. Дараах мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг загвар сургуулиудиар сонгон, барилгын засварын ажлыг 2007 онд эхлэн 2008 онд дуусгасан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 6 загвар сургуульд “Мэргэжлийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх” нээлттэй тендерийг 2009-2010 онд зарлан худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу амжилттай гүйцэтгэв. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн загвар 6 төвд нийлүүлэх тавилга, ширээ сандал, МХТ, цахим номын сангийн тоног төхөөрөмж, тавилга, ширээ сандал, биеийн тамирын техник хэрэгслийг нийлүүлэх тендерийг 2010 оны 3-р улиралд зохион байгуулж байна.

10. гадаад-зээл-тусламж

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: 10. гадаад-зээл-тусламж

192

10. ГАДААДЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖИЖ БУЙ,

ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД

10. 1 Боловсрол, соёл шинэжлэх ухааны сайдын төсвийн багц

1. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын хөгжлийн

хөтөлбөр-3” МОН -2238 төсөл

Төслийн зорилго нь анхан, дунд ба мэргэжлийн боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд

оршино.

Хүлээгдэж буй үр дүн нь Ерөнхий болон мэргэжлийн сургууль төгсөгчдийн ажлын байранд

өрсөлдөх, улмаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг сайжирна. Ерөнхий, дунд, мэргэжлийн

сургалтын чанар, хүртээмж дээшилнэ.

Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 13 сая ам.доллар, 100% АХБ-ны санхүүжилт юм.

Төсөл эхэлсэн хугацаа: 2007 оны 2 дуыгаар сарын 01

Төсөл дуусах хугацаа: 2012 оны 3 дугаар сарын 31

Төслийн бүтэц, бүрэлдэхүүн хэсэг:

Үндэсний сургалтын хөтөлбөр ба боловсролын стандартыг боловсронгуй болгох,

Үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулах

Үндэсний сургалтын стандартыг бэхжүүлэх

Багш бэлтгэх хөтөлбөрийн магадлан итгэмжлэх тогтолцоог бий болгох, багшийн

сертификатын систем

Багшийн мэргэжил дээшлүүлэлтийг дэмжих

Ерөнхий боловсролын сургуулийн сурах орчинг сайжруулах

Эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсролын бодлогыг хөгжүүлэх

Мэргэжлийн боловсролын бодлогыг боловсруулах

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн загвар сургуулийг бий болгох

БСШУЯ-наас баталсан бодлогын баримт бичгүүд болох “Бага, дунд боловсролын стандарт,

киррикюлюмийг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал”, “Ерөнхий боловсролын сургуулийн

сургалтын талаар баримтлах бодлого”, Боловсролын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “12 жилийн

сургалтын агуулга, хөтөлбөр” төслийн хүрээнд боловсруулагдсан баримт бичгүүд боловсруулсан.

Үндэсний сургалтын хөтөлбөрийн бүтэцчилсэн хүрээ. Боловсролын хөтөлбөрүүдийн багуудад

зориулан Үндэсний сургалтын хөтөлбөрийн бүтэцчилсэн хүрээ (ҮСХБХ)-г хэрэгжүүлэх

зөвлөмжийг боловсруулсан. Нийт 12 жилийн сургалтын 1, 2, 3, 7, 8 дугаар ангийн 12 жилийн

сургалтын хөтөлбөрийг нийт 47,000 ширхэгийг хэвлүүлж ЕБС-иудад хүргүүлж ашиглаж байна.

“Мэдээлэл, харилцааны технологийн төв”-ийг ерөнхий боловсролын 33 сургуульд, мөн багш,

сурагчдад орчин үеийн мэдээллийн чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Цахим номын сан-

мэдээллийн төв”-ийг ерөнхий боловсролын 35 сургуульд тус тус нийлүүлсэн.

2010 оны 1-р сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 115-р сургууль дээр загвар

ерөнхий боловсролын дунд сургуулиудад зориулсан мэдээлэл, харилцааны технологийн төвийн

тоног төхөөрөмж, тавилгыг, номын сан-мэдээллийн төвийн тоног төхөөрөмж, програм хангамж ба

тавилгыг хүлээлгэж өгөх ѐслолын ажиллагааг зохион байгуулав.

Дараах мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг загвар сургуулиудиар сонгон, барилгын

засварын ажлыг 2007 онд эхлэн 2008 онд дуусгасан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 6 загвар

сургуульд “Мэргэжлийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх” нээлттэй тендерийг 2009-2010

онд зарлан худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу амжилттай гүйцэтгэв.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн загвар 6 төвд нийлүүлэх тавилга, ширээ сандал, МХТ,

цахим номын сангийн тоног төхөөрөмж, тавилга, ширээ сандал, биеийн тамирын техник

хэрэгслийг нийлүүлэх тендерийг 2010 оны 3-р улиралд зохион байгуулж байна.

Page 2: 10. гадаад-зээл-тусламж

193

10. 2 Зам, тээвэр, барилга хот байгуулалтын салбар

2. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам

хөгжүүлэх” MON-2087 төсөл

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд “Бүс нутгийн авто зам

хөгжүүлэх төсөл”-ийн Зээлийн гэрээг 2005 оны 1-р сарын 26-ны өдөр байгуулсан бөгөөд УИХ-

аар зээлийн хэлэлцээрийг соѐрхон баталснаар 2005 оны 7-р сарын 01-ний өдөр зээл хүчин

төгөлдөр болсон. Тус төслийн хүрээнд Чойр-Сайншанд-ЗамынҮүд чиглэлийн автозамыг

барихаар төлөвлөсөн бөгөөд энэ нь Монгол улсын босоо тэнхлэгийн гол зам, Азийн авто замын

сүлжээний Монгол дахь АН-3 чиглэлийн нэг хэсэг юм. Төслийг хэрэгжүүлэхэд АХБ-аас 18,5 сая

ЗТЭ буюу 43,1 сая ам.доллар олгосон.

Энэхүү төслийн хүрээнд Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 432 км авто замын барих, гол

замаас Өргөн, Эрдэнэ сум хүртлэх 37.8 км туслах зам барих, Замыг элс, цаснаас хамгаалах

зориулалтаар 4 хэсэг газарт мод тарих, Улсын хил-Замын Үүд чиглэлийн 5.8 км авто зам барих

болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ бүхий ажлууд хийгдэнэ.

Чойр--Сайншанд--Замын-Үүд чиглэлийн автозамын барилгын ажлыг нийтдээ 4 багцад

хуваасан:

Багц А: Чойр-35 дугаар зөрлөг хүртэлх 176,4 км зам (Мянганы Сорилын Сангийн

хөрөнгөөр санхүүжүүлнэ),

Багц Б1: 35 дугаар зөрлөг – 18-ийн худаг хүртэлх 131,3 км зам,

Багц NP1: 18-ийн худаг – КМ62,2 хүртэлх 62,2 км зам,

Багц NP2: КМ62,2 – Замын үүд хүртэлх 61,8 км зам.

Багц Б1: 35-р Зөрлөг – 18-ийн худаг хүртлэх 131.3 км зам – Азийн хөгжлийн банкны

хөнгөлөлттэй зээл, Монгол Улс хамтран санхүүжүүлнэ.

Энэ багцын тендер анх 2005 оны 06-р сарын 23-ны өдөр урьдчилан сонгон шалгаруулалт

эхэлж, 2006 оны 12-р сарын 20-ны өдөр дуусч, БНХАУ-ын China Geo-Engineering Corporation

компани шалгарч 131.3 км зам барих 24.039 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан.

Одоогийн байдлаар зам барилгын ажлын хэрэгжилт 57% байна. Гүйцэтгэгч 2006-2008 онд

гүйцэтгэсэн ажлын үнийн өсөлтийн зөрүү гэж 12.6 сая.ам.долларыг 2009 онд нэхэмжилж, уг

асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил гүйцэтгэх боломжгүй гэж мэдэгдсэн. Төслийн удирдах

хорооноос уг нэхэмжлэхийг олгох боломжгүй гэдгийг гүйцэтгэгчид албан ѐсоор хариулт өгсөн

боловч 2009 онд уг асуудалтай холбоотойгоор Гүйцэтгэгч ажлаа тун удаашралтай гүйцэтгэж

байна. Энэ оны 5 сараас одоог хүртэл хугацаанд 3%-ийн л ажил гүйцэтгэсэн. Талбай дээр 111

ажилчид, 110 тоног төхөөрөмж ажиллаж байна.

Гэрээний хугацааг сунгах, үнийн өсөлтийн талаар гүйцэтгэгч компанитай хэлэлцээр

хийсний дүнд 3,0 сая ам. долларын нэмэлт гэрээ байгуулах, 2010 оны 10 дугаар сарын 31-ний

өдөр хүртэл гэрээг сунгах асуудал шийдвэрлэгдэх шатандаа явж байна. Нэмэлт өсөлтийг АХБ-

наас санхүүжүүлнэ. Нийт 17,455,752 ам.долларын санхүүжилт хүлээн авсан. Санхүүжилт АХБ-

88%, Монгол Улсын Засгийн газар - 12%.

Багц NP1: 18-ийн худаг – КМ62.200 хүртлэх 62.2 км зам - Азийн хөгжлийн банкны

хөнгөлөлттэй зээл, Монгол Улс хамтран санхүүжүүлнэ.

Энэхүү багцын тендер 2007 оны 2-р сарын 16-нд зарлагдаж, 2008 оны 4-р сарын 16-ны

өдөр БНХАУ-ын “Shengli Engineering & Construction company”-тай 62.2 км зам барих 11.3 сая

ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. 2009 оны 9-р сарын сарын байдлаар ажлын явц 12%-ийн

Page 3: 10. гадаад-зээл-тусламж

194

гүйцэтгэлтэй байна. Гэрээний хугацааг 2009 оны 10-р сарын 24-ний өдөр хүртэл сунгасан боловч

ажил хугацаандаа дуусаагүй. Гэрээний хугацааг сунгах, үнийн өсөлтийн талаар гүйцэтгэгч

компанитай хэлэлцээр хийсний дүнд 766,7 сая ам.долларын нэмэлт гэрээ байгуулах, 2010 оны 10

дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах асуудал шийдвэрлэгдэх шатандаа явж байна.

Нийт 1,878,414 ам.долларын санхүүжилт хийгдсэн. Санхүүжилт АХБ - 88%, Монгол

Улсын Засгийн газар -12%.

Багц AR-2: Өргөн сум хүртэлх 18,25км туслах зам - Азийн хөгжлийн банкны

хөнгөлөлттэй зээл, Монгол Улс хамтран санхүүжүүлнэ.

Энэ салаа замын тендер 2007 оны 9-р сарын 6-ны өдөр зарлагдаж, 2008 оны 1-р сарын 24-

ний өдөр БНХАУ-ын Shengli Engineering & Construction компанитай 2.0 сая ам.долларын гэрээнд

гарын үсэг зурсан. 2009 оны 9-р сарын байдлаар ажил 56%-ийн гүйцэтгэлтэй байна. Гэрээний

дуусах хугацааг 2009 оны 8-р сарын 28-ны өдөр хүртэл сунгасан. Зам барилгын ажил 2012 онд

дуусах төлөвтэй байна. Нийт 653,833 ам.долларын санхүүжилт хийгдсэн. Санхүүжилт АХБ-79%,

Монгол Улсын Засгийн газар-21%.

Ирэх 2011 онд Багц Б1/133,5км/, Багц NP1/62.2км/, Багц AR1/15,5км/, AR2/18,25км/-уудийн

зам барилгын ажлыг дуусгаж ашиглалтанд оруулах, Багц NP2 /61,8км/-ийн зам барилгын ажлыг

эхлүүлж 50%-ийг гүйцэтгүүлэх, Төслийн зам дагуу хамгаалалтын ойн зурвас хэсэгчлэн

байгуулах ажлыг гүйцэтгүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх,

Зөвлөхийн үйлчилгээг хэрэгжүүлэх.

3. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын

салбарын хөгжил” MON-2301 төсөл

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2007 оны 8-р сарын 27-ны өдөр

байгуулсан Зээлийн гэрээг Монгол Улсын Их хурлаар 2008 оны 2-р сарын 26-ны өдөр соѐрхон

баталснаар тус төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд АХБ-наас 19.0 сая ЗТЭ

буюу 28.2 сая ам.долларийн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газраас 7.3 сая

ам.доллартай тэнцэх хөрөнгө, Германы хөгжлийн байгууллагаас 1.2 сая ам.долларын буцалтгүй

тусламж, Германы техникийн хамтын ажиллагааны байгууллагаас 0.2 сая ам.долларын буцалтгүй

тусламжийг тус тус олгох юм.

Тус төсөл нь 2013 оны 6-р сар хүртэл хэрэгжиж, Улаанбаатар, Эрдэнэт, Баянхонгор,

Арвайхээр, Алтай хотуудын хүн амын амьдрах орчин, нөхцөл, дэд бүтцийг сайжруулах, авто

замыг цогцоор нь сайжруулахад үйл ажиллагаа нь чиглэгдэнэ.

Төсөл нь 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй ба тэдгээрийн хэрэгжилтийн явц дараах байдалтай

байна. Үүнд:

Нийтийн аж ахуйн суурь үйлчилгээг сайжруулах

Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Эрдэнэт хотын гэр хорооллын нийтийн аж ахуйн суурь

үйлчилгээг сайжруулах төслөөр усны шинэ эх үүсвэр бий болгох, одоо байгаа ус түгээх байрыг

төвлөрсөн цэвэр усны шугамд холбох болон ус түгээх байрыг нэмэгдүүлэх замаар гэр хорооллын

усан хангамжийн тоо, чанарыг сайжруулах, гэр хороололд байрлах зарим олон нийтийн

байгууллагуудыг цэвэр, бохир усны шугаманд холбох, усны бие даасан холболт хийх нөхцлийг

бүрдүүлэх ажлууд хийгдэнэ.

Эрдэнэт хотын нийтийн аж ахуйн суурь үйлчилгээг сайжруулах дэд төслийн зургийн зөвлөх

компаниар Престиж Инженеринг ХХК шалгарч, 2009 оны 5 дугаар сарын 22-нд 112,432.39

ам.долларын гэрээ байгуулсан. Орхон аймгийн Засаг дарга төслийн хүрээнд төлөвлөгдсөн шугам

сүлжээ өнгөрөх газрын талаар захирамж гаргаж, шугам сүлжээний трасст өртсөн айлуудын

нүүлгэн шилжүүлэлтийн ажлын бэлтгэл судалгааны ажил хийгдэж байна. Зургийн зөвлөх

Page 4: 10. гадаад-зээл-тусламж

195

компани 2009 оны 9 дүгээр сард ажлаа дуусч, 10-р сараас барилгын ажлын тендерийг зарласнаар

Эрдэнэт хотын гэр хорооллын усан хангамжийг сайжруулах ажлын барилга, угсралтын ажлыг

2010 онд эхлүүлэх боломжтой болох юм.

Баянхонгор, Арвайхээр, Алтай хотуудын нийтийн аж ахуйн суурь үйлчилгээг сайжруулах

төслийн нарийвчилсан зураг төслийн ажлыг хийх зөвлөх компаниудыг сонгон шалгаруулах ажил

хийгдэж байна.

Хотын замыг сайжруулах

Хайлаастын 1.1км, Баруун Салааны 3.5 км, Орбит-Тахилтын 5.6 км замууд, гүүрний зургийн

ажлыг хийж гүйцэтгэхээр Ти Ай Би ХХК нь шалгарч, 2009 оны 5-р сарын 29-ний өдрөөс эхлэн

ажиллаж байна. Зургийн ажлын хүрээнд Улаанбаатар хотын захиргаа болон ЗТБХБЯ-ны зүгээс

2006 оны техник, эдийн засгийн үндэслэлээр зургийн ажилд тусгагдсан автобусны эцсийн

зогсоолоос хойш шинээр нэмэгдсэн оршин суугчдыг хамруулах, түүнчлэн нүүлгэн

шилжүүлэлтийн нөлөөлөлд өртсөн айлуудын тоог 82-оос 26 болгон бууруулах зорилгоор Баруун

Салааны замыг 0.5 км, Орбит-Тахилтын замыг 1.5 км-ээр тус тус сунгаж, хийгдэх зургийн ажилд

өөрчлөлт оруулж, зөвшөөрөл авах хүсэлтийг АХБ-нд тавьсан.

Зургийн ажилд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн нийт хэмжээ нь 11,045.00 ам.долларыг

АХБ-наас 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зөвшөөрсөн. Ти Ай Би ХХК нь дээрх замуудын

зураг, төсвийг 2009 оны 9 дүгээр сард бэлэн болгох юм. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

тендерийг 2009 оны 10-р сард зарлаж, Хайлааст, Баруун салаа, Орбит тахилтын замуудын

барилга, угсралтын ажлуудыг 2010 онд эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төмөр замын 396-р гарам дээгүүр авто замын гүүрэн гарцыг /зөөврийн/ барихаар санал

солилцож, эхний ээлжинд ТЭЗҮ боловсруулахаар АХБ-тай тохиролцсон. Гүүрэн гарц барих

зургийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай урьдчилсан ТЭЗҮ-ийг гаргах Зөвлөх компанийг

сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.

Улаанбаатар хотын авто замд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг судлан,

жагсаалтаар гаргаж, тендерийн техникийн бичиг баримтыг боловсруулан, АХБ-нд хүргүүлээд

байна. Зөвшөөрөл ирсний дараагаар тендерийг зарлахаар төлөвлөж байна.

Усны бие даасан холболт, усны тоолуур болон орон сууцны нөхцөл сайжруулахад жижиг

зээл олгох

Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ажил хараахан эхлээгүй байна. Германы хөгжлийн

байгууллагаас санал болгосон гадаадын бичил санхүүгийн зөвлөх 2009 оны 9 сараас ажилдаа

орсон. ТУА дотоодын бичил санхүүгийн мэргэжилтэнг сонгон шалгаруулж, АХБ-наас зөвшөөрөл

ирэхлээр гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр 2 мэргэжилтэн зээлээр хашаандаа усан

хангамжийн холболт хийлгэх хүсэлтэй айлуудыг судлан, дамжуулан зээлдүүлэх нөхцөл,

механизмыг Оролцогч санхүүгийн байгууллагын оролцоотойгоор тогтоох юм.

Байгууллагын хөгжил болон сургалт

Энэхүү бүрэлдэхүүн хэсэг нь дараах 3 дэд хэсгээс бүрддэг. Үүнд: (i) төслийн удирдлага, (ii)

байгууллагын шинэчлэл, болон (iii) боловсрол болон сургалт. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн ажил

хараахан эхлээгүй байна.

4. ХБНГУ-ын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй

“Улаанбаатар хотын хүн амын хүнсний хангамжийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх”

200865162 төсөл

Page 5: 10. гадаад-зээл-тусламж

196

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын

хамтын ажиллагааны 2008 оны хэлэлцээгээр “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг

сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр

тохиролцсоны дагуу 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр уг төслийн зээлийн хэлэлцээрт гарын

үсэг зураад байна. ХБНГУ-аас олгож буй хөнгөлөлттэй зээлийн нийт дүн 4,5 сая евро бөгөөд

зээлийн эргэн төлөх хугацаа нь 40 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил,

зээлийн хүү жилийн 0,75 хувь байна. Сангийн яам нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох Зам,

тээвэр, барилга хот байгуулалтын яаманд зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх гэрээний

дагуу олгох болно.

Энэхүү төсөл нь сонгосон сумдын авто замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар

хөгжүүлж, ингэснээр сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, Улаанбаатар хотын хүн

амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангаж, гадаадаас оруулж ирэх хүнсний

бүтээгдэхүүнээс хараат байдлыг багасгах зорилготой юм.

Төслийн хүрээнд Азийн авто замын АН-3 чиглэл буюу Улаанбаатар-Дархан-Алтанбулаг,

чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн

24.72 км хуучин асфальтобетон хучилттай авто замыг шинэчлэх ажлууд хийгдэнэ. Төслийн нийт

өртөг нь 5,59 сая евро гэж тоцоологдсон бөгөөд үүнээс 4,06 сая еврог барилгын ажил, 1,02 сая

еврог зөвлөхийн үйлчилгээ болон 0,51 сая еврог магадлашгүй зардал гэж тооцов.

Төслийн санхүүжилт нь дараахь байдалтай:

4,5 сая евро - ХБНГУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл,

0,3 сая евро-хэрэгжиж дууссан “Бүс нутгийн зам сайжруулах төсөл”-ийн үлдэгдэл хөрөнгө,

0,8 сая евро-Монголын талын санхүүжилт

Төслийн нийт өртөг : 5,6 сая евро

Хувиар тооцвол:

Дотоодын санхүүжилт 15 %

Гадаадын санхүүжилт 85 %

ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

байгуулсан гэрээний дагуу Энэтхэг улсын “Ай-Си-Ти” компани нь төслийн Зөвлөх компаниар

ажиллаж байгаа бөгөөд энэхүү гэрээний эхний шатны ажил болох төсөл хэрэгжихээр

төлөвлөгдсөн бүс нутгийн ТЭЗҮ боловсруулах ажлыг 2008 оны 11 дүгээр сарын 25-наас 2009

оны 3 дугаар сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэн, эцсийн тайланг боловсруулан, холбогдох

газруудад тайлагнасан. Судалгааны ажлын тайлангийн дүнгээс харахад:

Төв аймгийн Борнуур (7.45 км), Жаргалант (24.72 км) сумдын авто замын сайжруулалтын

эдийн засгийн үнэлгээ нь тээвэр ашиглалтын зардал, зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хугацаа,

хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс гарах ашиг болон бусад чухал шинжилгээний дүнг үндэслэн

хийгдсэн ба эдгээр замуудыг төлөвлөж буй хучилт ба ус зайлуулах байгууламжийн дагуу барьж,

хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Зөвлөх компани нь

одоогоор төслийн хүрээнд баригдах замуудын нарийвчилсан зураг төсөл боловсруулах, хээрийн

судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

5. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй

“Эрдэнэт-Булган-Уньт авто зам” KF-655 төсөл

Монгол улсын засгийн газар Эрдэнэт-Булган-Уньтын хатуу хучилттай замыг барихаар

шийдвэрлэж төслийн техник эдийн засгийн үнэлгээг Арабийн эдийн засгийн Кувейтийн сангийн

зээлээр 2000 онд хийсэн. Судалгаагаар хэлбэржүүлээгүй хуучин шороон зам болон хөрсөн замын

оронд хатуу хучилттай зам барих нь зүйтэй гэж үзсэн.

Page 6: 10. гадаад-зээл-тусламж

197

Монгол улсын засгийн газрын хүсэлтээр Энэтхэг улсын ICT компани 53.60 км Булган-Уньтын

хатуу хучилттай замын инженерийн нарийвчилсан зураг болон тендерийн бичиг баримтыг 2001

онд боловсруулсан. 2002 онд Кувейтийн сангийн төлөөлөгчид Монголд ажиллах үеэр ажлын цар

хүрээнд Булган-Уньтын 88.7 км замыг нэмж оруулахаар болсон. Төслийн замын хүрээнд 3.7 км

Эрдэнэт хотын замыг бариулахыг хүссэн Эрдэнэт хотын захирагчийн хүсэлтийг Авто замын

газар хүлээн авч 2002 оны 6-р сард шийдвэрлэсэн. Төслийн эцсийн тайланг ICT компани Кувейт

улсын Kuwait Consulting and Investment Co. K.S.C. компанийн хамт боловсруулж 2003 оны 7 сард

Авто замын газарт хүлээлгэн өгсөн.

“Эрдэнэт-Булган-Уньтын авто зам төсөл”-ийг (MON-655) хэрэгжүүлэхээр Монгол улс,

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн хооронд 2003 оны 1 дүгээр сарын 07-ны

өдөр зээлийн хэлэлцээр байгуулж дараахь ажлуудыг санхүүжүүлэхээр болсон. Үүнд:

Зам барилгын ажил

Зөвлөхийн үйлчилгээ

Боловсон хүчний сургалт

Магадлашгүй ажил

Зээлийн хэлэлцээрийг 2003 оны 1 дүгээр сарын 10-нд Монгол Улсын Их Хурлаар соѐрхон

баталсан юм. Энэхүү хэлэлцээрээр Кувейтийн сан нь 17 жилийн хугацаанд эргэн төлөх

нөхцөлтэйгээр 6 сая кувейт динар буюу 19,5 сая ам.долларын зээлийг Монгол улсад олгож байгаа

ба зээлийн жилийн хүү 2,5% юм. Гэрээний дагуу төслийн санхүүжилтийн 80%-ийг Кувейтийн

сан, 20%-ийг Монгол улсын Засгийн газар гаргаж байна. Төслийн хүрээнд 6 м-ийн өргөнтэй

зорчих хэсэг, 9м-ийн өргөн далан бүхий дараах 3 хэсгээс бүрдэх 146 км асфальтобетон хучилттай

зам барина. Үүнд:

I хэсэг: Эрдэнэт хотын 3.7 км зам

Гэр хорооллын зам 2.1 км

Кувейтын гудамж 0.5 км

Холбох зам 1.1 км

Найрамдлын хөшөө

II хэсэг: Эрдэнэт-Булганы 53.8 км зам

6.0м ~ 30.0м ийн урттай төмөрбетон 7 гүүр

71 цэгт дугуй болон дөрвөлжин ус гаргах төмөрбетон хоолой

Газар шорооны ажлын хэмжээ 1,570,000 куб метр

Зоон давааны хэсэгт 14.4м ~ 32 м ухмал

12м~18м өндөр далангийн ажил хийсэн.

Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр Кувейт улсын Combined Group Co., For Trading and

Contracting W.L.L шалгарч 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Авто замын газартай A09KF-

CC/04-05 дугаарын 19,706,193.11 ам.долларын дүн бүхий гэрээ байгуулж, барилгын ажлыг

эхлүүлсэн.

Гэтэл барилгын ажлын явцад гол материалын үнэ тааварлашгүйгээр огцом өссөнтэй

холбоотойгоор Combined Group Гэрээний үнэд залруулга хийх, материал худалдан авч нөөцлөхөд

зориулан талбай дээр байгаа тоног төхөөрөмжийг барьцаалан гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай

тэнцэх буюу 2.0 сая ам.долларын урьдчилгаа авах хүсэлт гаргаснаас гадна, Гэрээний тусгай

нөхцөлийн 60.8 дугаар заалтын дагуу Завсрын гүйцэтгэлийн санхүүжилтийг хугацаандаа

хийгээгүйн хүү төлөх шаардлага тавьсан.

Page 7: 10. гадаад-зээл-тусламж

198

Харин Захиалагч 1.45 ам.долларын урьдчилгаа олгох, гэрээний үнэд залруулга хийхгүйгээр

шийдвэрлэсэн тул гүйцэтгэгч Combined Group төслийн замын 1 ба 2 дугаар хэсэг буюу Эрдэнэт

хот доторхи 3,7 км авто зам, Эрдэнэт-Булганы чиглэлд 53,8 км авто замыг гэрээний өртгөөр

дуусгаад, барилгын ажлын гэрээг найрсагаар цуцлах санал тавьсан.

Захиалагч энэ саналыг зөвшөөрсний үндсэн дээр Зам, тээвэр, аялал, жуулчлалын яам нь

гүйцэтгэгч Combined Group-тэй 2006 оны 6 дугаар сард (гэрээний үнэ 9,598,007 ам.доллар болсон)

нэмэлт гэрээ байгуулсан. Combined Group нь барилгын ажлын 1 дүгээр хэсгийн замыг 2005 онд, 2

дугаар хэсгийн замыг 2007 онд дуусгаж, улсын ашиглалтанд оруулсан болно.

III хэсэг: Булган-Уньтын 88.5 км зам

Төслийн 3 дугаар хэсгийн зам барилгын ажлын гүйцэтгэгчээр дотоодын компани

ажиллуулахаар Монгол улсын Засгийн газар шийдвэрлэсэн бөгөөд дараах дэд хэсгүүдээс

хуваагдана. Үүнд:

3А хэсэг: Булган-Гангатын хөтөл чиглэлийн 14.5 км зам

3В хэсэг: Гангатын хөтөл-Чачиртын гүүр чиглэлийн 14 км зам

3С хэсэг: Чачиртын гүүр-Уньт чиглэлийн 60 км зам

Зөвлөхүүд тендерийн бичиг баримтыг дотоодын тендерийн жишгийг баримтлан боловсруулж,

Захиалагч 2006 оны 11-р сард тендер зарласан. “Насны зам” ХХК нь 3B болон 3C хэсгийн

гүйцэтгэгчээр шалгарч 2007 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Зам, тээвэр, аялал жуулчлалын яамтай

гэрээ байгуулан ажиллаж байна.

3А хэсгийн ажлын хэсгийн гүйцэтгэгчээр шалгарсан Эрдэнэ зам компани гэрээнд 2008 оны

4-р сарын 25-нд гарын үсэг зурж 5-р сарын 1-нээс ажлаа эхэлсэн.

Зөвлөхийн нэмэлт гэрээг Зам, тээвэр, аялал жуулчлалын яам 2007 оны 10 дугаар сарын 1-ний

өдөр ICT компанитай байгуулсан. Зээлийн дүнтэй холбоотойгоор зөвхөн барилгын ажлын 3A

хэсгийн болон барилгын ажилд хяналт хийх Зөвлөхийн нэмэлт гэрээний санхүүжилтийг Монгол

улсын Засгийн газар дангаараа хариуцаж байна.

Булган-Уньтын 3А болон 3В хэсгүүдийн 28.5км замыг 2009.10.30-ны өдөр улсын ашиглалтанд

хүлээлгэн өгсөн ба 3С хэсгийн замыг барилгын ажлын гэрээгээр гүйцэтгэгч “Насны зам” компани

2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын ашиглалтанд хүлээлгэж өгнө. 2010 оны 8 дугаар сарын

26-ны байдлаар 3С хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл 75.98%-тай байгаа ба асфальт хучилтыг

33.97 км замд хучаад байна.

6. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй

“Уньт-Тариалангийн чиглэлийн 88 км авто зам” KF-797 төсөл

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр Эрдэнэт-Булган-Уньт

чиглэлийн авто замыг цааш үргэлжлүүлэн Уньт-Тариалангийн чиглэлд 88 км авто зам барихаар

Монгол Улс Арабын эдийн засгийн Кувейтийн сан хоорондын зээлийн гэрээг 2010 оны 3 дугаар

сарын 08-ны өдөр байгуулж, гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу зээлдэгч Кувейтийн сан 6.0 сая

кувейт динарыг дараахь бараа бүтээгдхүүнд олгохоор тохиролцсон.Үүнд:

Зам барилгын ажилд-4900000 кувейт динар буюу барилгын ажлын 80хувийг

зээлдэгчээс,үлдэх 20 хувийг Монгол улсын засгийн газар гаргахаар,

Зам барилгын хяналтын ажилд хяналт тавих зөвлөхийн үйлчилгээнд -190000 кувейт динар

буюу 80 хувийг зээлдэгчээс,үлдэх 20 хувийг Монгол Улсын засгийн газар гаргахаар,

Яам, авто замын салбарын институцэд дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 хувийн санхүүжилт

буюу 125000 мянган кувейт динар,

Төлөвлөгдөөгүй зардал буюу магадлашгүй ажилд 785000 кувейт динарыг тус тус гаргахаар

тохиролцож эхний шатны ажлууд хийгдэж байна.

Page 8: 10. гадаад-зээл-тусламж

199

Одоогоор Монгол улсын засгийн газар хүлээсэн үүргийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийг

зохион байгуулж уг төслийн гүйцэтгэгч, зөвлөхийг шалгаруулах Үнэлгээний хороог

ЗТБХБЯамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлан ,тендерийн бичиг баримтыг

боловсруулж бэлтгэх ажлыг хийж байна.

7. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Орон сууцны хороолол, дэд бүтэц”

төсөл

Улаанбаатар хотын 7-р хороолол, Радио телевизын орчмын орон сууцны хорооллын

инженерийн шугам сүлжээ, 7, 14-р хороололд баригдах 2152 айлын орон сууцны барилга

угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Хөрөнгийг инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд 40

сая америк доллар, орон сууцны барилгын угсралтын ажилд 60 сая америк долларыг зарцуулахаар

тооцсон.

2010 оны 3-р сарын 16-ны өдөр зарласан тендерийн баримт бичигт монголын талын хариуцах

хувийг тусгаагүй байсан учир одоогоор уг алдааг залруулан дахин тендер зарлаад байна. 2011 оны

барилгын дулааны ажил эхлэхэд дэд бүтцийн ажлын 50 хувийг, 2012 онд 30 хувь , 2013 онд үлдсэн

20 хувийг гүйцэтгэж хийхээр төлөвлөж байна.

8. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Замын-Үүдийн дэд бүтцийг

сайжруулах” төсөл

Төслийг холбогдох тендер зарлагдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 58.8 сая долларын

гэрээ байгуулаад байна. Хөнгөлөлттэй зээлд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн нийт 900

га талбайн 278.62 га буюу 30.9 хувь нь, Замын-Үүд тосгоны 300 га газар дэд бүтцэд бүрэн

хамрагдах болно. Төслийн гол зорилго нь манай орны гадаад худалдааны хамгийн том боомт

болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн

байгуулалтын хөгжлийг дэмжиж, амьдралын нөхцөлийг сайжруулахад оршино. Төсөл хэрэгжснээр

хот байгуулалтын салбарын институц болон тухайн бүс нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний

хүртээмж сайжран, ажлын байр шинээр бий болж, эдийн засгийн хөгжилд бодитой түлхэц өгөх юм.

Төсөл “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн нийт 900 га талбайн 278,62 га буюу 30,9 %-ийг,

Замын-Үүд тосгоны 300 га газрыг хамран хэрэгжинэ.

Төслийн хүрээнд Замын-Үүдийн дэд бүтцийн салбарт 2010-2013 онуудад дулааны станц,

дулааны шугам сүлжээ, усан хангамж, ариутгах татуургын байгууламж, авто зам, холбооны

байгууламжын гэх мэт нийт 4 багц ажил хийгдэнэ.

9. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний

паркийг нэмэгдүүлэх” төсөл

Төслийн хүрээнд ЗТБХБЯ-аас 2 багц бүхий тендер зарлаж, “China CNR Corporation Limited”,

“China Camc Engineering Co.,Ltd” компаниуд оролцсон.

1. Нэгдүгээр багцад гол замын 5 зүтгүүр, ачааны 245 вагон, сэлгээний 1 зүтгүүр, 2 контейнер

ачигч бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 39,350,000.00 ам.долларын төсөвт өртөгтэй

худалдан авалтын гэрээ байгуулсан. Зүтгүүр вагон, ачааны вагон, контейнер ачигч зэргийг

худалдаж авах тул 2010-2011 онд багтан ажил гүйцэтгэгдэх болно. Төслийн Тусгайлсан зээлийн

хэлэлцээрт 2010 оны 6 дугаар сарын 1-ны өдөр гарын үсэг зурсан. Одоогоор Хятадын Эксим

банкнаас санхүүжилт хийхээр хүлээгдэж байна.

2. Замын-Үүд дэх шинэ терминалын зураг төсөл зохиох, барилга угсралтын ажил гүйцэтгэх

Хоѐрдугаар багцад “Замын-Үүд дэх шинэ терминалын зураг төсөл зохиох, барилга угсралтын

ажил гүйцэтгэх” 20,650,000.00 ам.долларын төсөвт өртөгтэй өнөөдрийг хүртэл гэрээ

Page 9: 10. гадаад-зээл-тусламж

200

байгуулагдаагүй байна. Энэ хугацаанд “China CAMC Engineering Co.,Ltd” компани тооцоо

судалгааг шинээр хийж ажлын хэсэгт танилцуулсан боловч анх тендерийн баримт бичигт

тусгагдсан зарим ажлыг хасаж ирүүлсэн тул гэрээ байгуулах боломжгүй болж дахин хэлэлцээр

хийж байна.

10. Японы Засгийн Газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын

олон улсын шинэ онгоцны буудал барих” MON-P8 төсөл

Япон Улсын Засгийн газраас Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг

хэрэгжүүлэхэд зориулж Японы Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 28 тэрбум 807 сая

иен (ойролцоогоор 280 сая ам.доллар)-тэй тэнцэх хөнгөлөлттэй зээл олгох хэлэлцээрийг 2010 оны

5 дугаар сарын 1-нд байгуулсан. Зээлийг Япон Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага

болох Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны 40 жилийн хугацаатайгаар, үүнээс эхний

10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр олгоно. Зээлийн хүү жилийн 0.2 хувь байна

(Зөвлөх үйлчилгээний хүүгийн төлбөр жилийн 0.1 хувь байна).

Олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдсанаар иргэний болон агаарын тээврийн

аюулгүй байдал нэмэгдэх бөгөөд хүчин чадал нь одоо байгаа нисэх онгоцны буудлынхаас даруй 4

дахин их тул нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл, терминалын тоо

нийт 6, жилд 1,7 сая зорчигч хүлээн авах, 18,100 удаагийн онгоц хөөргөх болон буулгах хүчин

чадалтай болох юм.

Төслийн зөвлөх компанийг сонгон шалгаруулалтын явцад техникийн саналаараа шалгарсан

Ориэниал Консалтанс, Азүса Сэккэй компанудын түншлэлээс гаргасан санхүүгийн санал дээр

үндэслэн зөвлөхийн гэрээний хэлэлцээг хийж 2010 оны 6 дугаар сарын 18-нд гэрээнд гарын үсэг

зурав. Зөвлөх компани ажлаа мөн оны 8 дугаар сарын эхээр эхлүүлж төслийн анхан шатны зураг

төсөл боловсруулж 2010 оны 1 дүгээр сарын эхэнд ЗТБХБЯ-нд танилцуулсан. Одоогийн байдлаар

нарийвчилсан зураг төслийг боловсруулах шатандаа байгаа бөгөөд 2011 оны 2 дугаар сард

эцэслэж, тендерийн үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Төсөл хэрэгжилтийн он дараалал:

2010-2011 – Тендер зарлаж, барилгын ажил гүйцэтгэгчийг сонгоно

2015 – ашиглалтад орно

2019 – ачааллын дээд цэгтээ хүрнэ

Үүний зэрэгцээ энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхэд буудлын барилга, байгууламж,

зурвасаас гадна холбогдох бусад дэд бүтцийн байгууламжуудыг байгуулах шаардлагатай байгаа

бөгөөд эдгээр нь Монголын талын хариуцах ажилд багтаж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хот,

буудал хоѐрыг холбосон автозам, цахилгаан шугам, холбооны шилэн кабель, хурдны зам, зээлийн

хөрөнгөөр санхүүжүүлэх объектын тоонд багтаагүй ачаа, шуудан тээвэр үйлчилгээний барилга,

захиргааны барилга, тоног төхөөрөмжийн үйлчилгээний барилгын ажил зэрэг байна. Төслийг 2015

онд хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Монголын Засгийн газрын хүлээсэн

үүргийн дагуу хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын тойм төлөвлөгөөг хэрэгжүүлэгчээр өгсөн

саналын дагуу дор танилцуулав.

11. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Баруун бүсийн авто замыг

хөгжүүлэх” төсөл

Манхан-Ховд чиглэлийн 85.3км хатуу хучилттай авто зам, Өлгий-Хашаат чиглэлийн 60.0км

хатуу хучилттай автозамын гүйцэтгэгчээр БНХАУ-ын China Gezhouba Group Company limited

компани шалгарч 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын

яамтай гэрээ байгуулсан. Барилгын ажлын хөрөнгийн 85 хувь буюу 50 сая ам.долларыг БНХАУ-

ын Засгийн газар, 15 хувь буюу 8.83 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлнэ.

Page 10: 10. гадаад-зээл-тусламж

201

Мөн түүнчлэн Монголын Засгийн газар Өлгий-Хашаат чиглэлийн 60.0км авто замыг барих

ажилд хяналт тавьж, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх ажлыг 380.0 мянган ам.доллараар

санхүүжүүлнэ. 2010 онд барилгын ажил эхэлж гэрээний дагуу гүйцэтгэгчид гэрээний дүнгийн 30

хувь буюу 17.65 сая ам.долларын урьдчилгаа төлбөр олгох бөгөөд үүний 85 хувь болох 15.01 сая

ам.долларыг зээлийн хөрөнгөнөөс, 15 хувь болох 2.64 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн

газар санхүүжүүлнэ.

Барилгын ажил 2012 онд дуусах ба баталгаат засварын 1 жилийн хугацаанд гүйцэтгэгч дээрх

чиглэлийн авто замын засвар, арчлалтыг хариуцан ажиллах бөгөөд 2013 онд гүйцэтгэгчид барьцаа,

суутгалын мөнгийг олгоно. 2011 онд зөвлөхийн ажил эхэлж, гэрээний дүнгийн 15 хувь болон

барилгын ажлын гүйцэтгэгчид гэрээний дүнгийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг Засгийн газар

санхүүжүүлэх бөгөөд, 2012 он болон баталгаат засварын хугацаанд буюу 2013 онд мөн ажиллана.

Дээрх чиглэлийн авто зам баригдснаар Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаар хийх ачаа,

зорчигч тээвэрлэлт, нэмэгдэж, бүс нутгийн худалдаа эдийн засгийн хөгжилд өсөлт гарна.

10.3 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц

12. БНУУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Биокомбинат ТӨҮГ шинэчлэл”

төсөл

Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газраас Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газар

/ТӨҮГ/-ыг иж бүрэн шинэчлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 25 сая ам. долларын

хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн билээ.

Сонгино дахь Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг анх Бүгд Найрамдах Унгар

Улсын техник, эдийн засгийн тусламж (хөнгөлөлттэй зээл)-аар иж бүрнээр барин, 1973 онд

ашиглалтанд оруулсан бөгөөд одоогийн байдлаар мал, амьтны халдварт өвчнийг оношлох,

урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай 60 гаруй нэр төрлийн биобэлдмэл үйлдвэрлэж, энэ

чиглэлийн бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийн хэрэгцээг 100 хувь хангаж байна. Ашиглалтанд

орсноос хойш тус үйлдвэрт ямар нэгэн дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс барилга,

инженерийн байгууламж ихээхэн хуучирч, тоног төхөөрөмж элэгдэлд орж, техникийн

үзүүлэлтээрээ орчин үеийн биологийн үйлдвэрийн шаардлагаас ихээхэн хоцрогдолд ороод байгаа.

Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газраас зээлийг

дараахь нөхцлөөр олгохоор тохиролцоод байна. Үүнд:

Зээлийн эргэн төлөлтийн хугацаа – 17,5 жил,

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа – 4 жил,

Зээлийн хүү – жилийн 0%

Зээлийн хөрөнгийг 3 жилийн дотор ашиглах ѐстой бөгөөд Зээлийн үндсэн төлбөрөөс

чөлөөлөгдөх хугацаа нь барилгын ажил хийгдэж дууссанаас эхлэн тооцогдож буй. Төслийн

гүйцэтгэгч компанийг Унгар Улсад бүртгэлтэй компаниудаас шалгаруулах нөхцөлтэй.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулж,

Хэлэлцээр соѐрхон батлах тухай хуулийн төслийг 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн УИХ-ын

нэгдсэн хуралдаанаар соѐрхон батлаад байна.

Төслийг эхлүүлэх зорилгоор төслийн хүрээнд хийгдэх засвар, барилга, газар шорооны ажлын

нарийвчилсан зураг төслийг ойрын хугацаанд гүйцэтгэх шаардлагатай байгаа бөгөөд энэ

зорилгоор 2011 оны төсвийн төсөлд төслийн захиалагч байгууллага болох ХХААХҮЯ-наас

Page 11: 10. гадаад-зээл-тусламж

202

саналаа ирүүлсэн болно. Зураг төслийг үндэслэн төслийг гүйцэтгэгчийг шалгаруулах зорилгоор

БНУУ-ын компаниуд дунд тендер зарлана. Гүйцэтгэгчтэй ХХААХҮЯ болон Биокомбинат ТӨҮГ

гүйцэтгэлийн гэрээ байгуулах бөгөөд зээлийн эргэн төлөлтийн асуудлаар Монгол Улсын Сангийн

яам болон Унгарын Эксим банк хооронд зээлийн гэрээ байгуулахаар хүлээгдэж байна. Төслийн

хүрээнд хийгдэх ажлууд:

1. Үйлдвэрийн одоогийн барилга байгууламжид их засвар, өөрчлөлт хийнэ. Үндсэн

бүтээгдэхүүн болох биобэлдмэл үйлдвэрлэлийн төв барилгын

2 жигүүрийн байрыг орчин үеийн Олон улсын стандартад нийцүүлж GMP, GLP-ийн болон

био аюулгүй байдлын 3-аас дээш зэрэглэлийн шаардлага хангах түвшинд өөрчлөн

засварлаж агааржуулалт, ус, эрчим хүчний болон бусад дэд бүтцийг иж бүрэн өөрчлөн

шинэчилнэ

2. Мөн ийм шаардлага хангасан вирусын гаралтай бүтээгдэхүүн болон хөлдөөж хатаах

цехийн цомхон хоѐр барилгыг шинээр барина.

3. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нийт цехүүдэд агааржуулалт, ус, эрчим хүчний хангамж

болон бусад дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийнэ.

4. Үйлдвэрлэлд шаардагдах дулаан, уурыг экологид халгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай,

найдвартай эх үүсвэрээр хангах үүднээс одоогийн дулааны станцад шинэчлэлт өөрчлөлт

хийнэ.

5. 35 гаруй жил болж байгаа дулаан хангамж, цэвэр бохир ус, эрчим хүчний инженерийн

шугам сүлжээнд их завсар хийнэ.

6. Биотехнологийн үйлдвэрийн хатуу зөөлөн хаягдлыг (бохир ус, үйлдвэрлэлд ашиглагдаж

устгаж байгаа мал, амьтны сэг зэм, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний үлдэгдэл хаягдал,

химийн бодисын үлдэгдэл, хаягдал зэргийг) найдвартай цэвэрлэх, халдваргүйжүүлэх,

устгах технологийн цэг дамжлагуудад шинэчлэл хийнэ.

7. Үндсэн бүтээгдэхүүн болох биобэлдмэл (вакцин, оношлуур, ийлдэс) үйлдвэрлэх тоног

төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж дээр дурьдсан үр дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ

үүднээс олон улсын стандартын шаардлага, технологийн дэвшлийг хангасан автомат болон

хагас автомат удирдлагатай өндөр хүчин чадалтай, найдвартай ажиллагаатай тоног

төхөөрөмжүүдийг суурилуулна.

8. Материллаг бааз дээр тулгуурлан бүтээгдэхүүний шинэ технологи дамжуулах, Ноу-хау

худалдан авч нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж ашиглана.

9. Шинэчлэгдсэн үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг зэрэгцүүлэн шилж сонгох, өндөр

хөгжилтэй болон хөгжингүй орнуудын ижил төстэй үйлдвэр, сургалт, судалгааны

байгууллагуудад сургаж бэлтгэх арга хэмжээ хэрэгжүүлнэ.

10. Энэ бүхнийг иж бүрэн тусгасан нарийвчилсан зураг, төсөл, төсвийг тендерийн явцад

шалгарсан гадаад, дотоодын мэргэжилтний багтай хамтарч богино хугацаанд гаргаж

хэрэгжүүлнэ.

11. Үйлдвэрийн бүтээгдэхүүнд дотооддоо хяналт, сорилт, баталгаажуулалт хийх лабораторийн

чадавхийг бэхжүүлнэ.

10. 4 Сангийн сайдын төсвийн багц

13. Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Уул

уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцаа” төсөл

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, тусламжийн нийт 10.0 сая ам.долларын хөрөнгөөр “Уул

уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техник туслалцааны төсөл”-ийг 2009 оны 5 дугаар

сараас хэрэгжүүлж эхлээд байна, төсөл 2012 оны эцэст дуусгавар болно.

Төслийн зорилт нь төрийн болон үйлдвэрлэлийн салбар, иргэний нийгмийн хэрэгцээ,

шаардлагыг хангасан уул уурхайн, олборлолтын салбарын бодлого, санхүү, эрхзүй, зохицуулалт,

институцийн бүтэц тогтолцооны гол элементүүдийг бүрдүүлэхэд орших ба уул уурхайн салбарын

Page 12: 10. гадаад-зээл-тусламж

203

удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтыг сайжруулах, улсын төсөвт уул уурхайн салбараас

оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, түүхий эдийн үнийн циклд үндэслэн эдийн засгийн өсөлтийг

тогтворжуулж, орлогын урсгалын зохистой хуваарилалтыг зохицуулах, төрийн өмчийн оролцоог

удирдан хянах, чадавхийг бэхжүүлэх, уул уурхайн болон геологийн дижитал мэдээллийн

хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын байгаль орчин, эрүүл ахуй ба аюулгүй ажиллагааны эрсдлийг

бууруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх явдал юм.

Төсөл үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд 1. Уул уурхайн салбарын орлогыг удирдан

зохицуулах чадавхийг бэхжүүлэх, эдийн засгийн болон салбарын бодлогыг хөгжүүлэх, 2. Уул

уурхайн салбарын хөгжлийг удирдан зохицуулах чадавхийг сайжруулах, 3. Төрийн өмчийн

хөрөнгийг удирдах чадавхийг хөгжүүлэх. Төсөлд Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам,

Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн хороо болон Эрдэнэс МГЛ ХХК-ийн институц,

чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад, дотоод сургалтуудыг зохион байгуулж, зөвлөх үйлчилгээг

авч байна.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар нь дараахь асуудалд чиглэгдэх болно. Үүнд:

Стратегийн ач холбогдол бүхий ордуудын бодлогыг тодорхойлох, Гадаадын томоохон хөрөнгө

оруулалтуудын орчинд үнэлгээ хийх, Тодорхой ордуудын ТЭЗҮ боловсруулах, Улсын хөрөнгө

оруулалтын санг байгуулах, Сангийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Хууль

эрх зүйн орчинг бүрдүүлэх, Уул уурхайн салбараас орох орлогын төлөвлөлт, Уул уурхайн

салбарын татварын хяналт, шалгалт, ТЕГ-ын татвар ноогдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх,

Орлогын татварын хуулинд уул уурхайн салбараас орох орлогын тухай нэмэлт оруулж,

мөрдүүлэх журам гаргах, давхар таварын гэрээний харьцуулсан судалгаа хийж санал

боловсруулах, дүгнэлт гаргах, Стратегийн орд газрын татварын тусгай тасаг байгуулах зэрэг юм.

Төслийн хүрээнд 2009 оны эцсийн байдлаар 443.0 мянган ам.долларыг ашиглаж, 4.4 сая

ам.долларын хөрөнгө ашиглагдаагүй үлдэгдэлтэй байна.

14. Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй “Эдийн засгийн чадавхийг

бэхжүүлэх техник туслалцаа” MOG-3803 төсөл

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд “Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх

техник туслалцааны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

байгуулсан ба зээлийн нийт хэмжээ 5.5 сая ЗТЭ-тэй тэнцэх хэмжээний 8.1 сая ам.доллар, төслийн

дуусах хугацаа 2007 он байсныг төслийн зорилтот үйл ажиллагааг бүрэн дуусаагүйтэй

холбогдуулан зээлийн хугацааг 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаад байгаа.

Төслийн гол зорилго нь улсын салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, тэр дундаа төв, орон

нутаг, агентлагын түвшинд “Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн систем”-ийг

нэвтрүүлж, төсвийн зарлагын удирдлагыг сайжруулах, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх,

төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх замаар дунд хугацааны макро эдийн

засгийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Мянганы хөгжлийн

зорилтуудтай нийцүүлэх, олон улсын байгууллагуудтай тохирсон төсвийн дунд хугацааны

тогтвортой байдлыг хангах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг

үзүүлнэ. Тухайлбал, эдийн засгийн бодлого, төсвийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл

явцыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжүүлэх, төсвийн

зарлагын удирдлагыг боловсронгуй болгож, салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг төсвийн

хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл зэрэг удирдлагын механизмтай уялдуулах, хүний нөөцийн

мэдээллийн бааз, түүний санхүүжилт, мэргэшил, зохион байгуулалт, хяналт, хариуцлагын

тогтолцоог оновчтой болгоход дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр улсын салбарын шинэчлэл гүнзгийрч,

түүний удирдлагын ил тод байдал, хариуцлагын тогтолцоо бэхжиж, улмаар хувийн хэвшил

хөгжих орчин сайжирч эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ядуурал буурах суурь нөхцлүүд бүрдэнэ.

Page 13: 10. гадаад-зээл-тусламж

204

Төслийн хүрээнд Монгол Улсын төсвийн шинэчлэл хийгдэн эхэлж, цаашдын суурийг бий

болгож байгаараа төсөл маш үр дүнтэй хэрэгжиж байна, “Төсвийн тогтвортой байдлын тухай”

хууль, “Нэгдсэн төсвийн тухай” хуулиудын төслүүдийг боловсруулсны зэрэгцээ Төрийн сангийн

нэгдсэн дансны тогтолцооны хүрээнд бүх аймаг, нийслэл, сум дүүргийг “Засгийн газрын

санхүүгийн удирдлагын мэдээллийн систем”-д холбож онлайнаар төсөвт байгууллагуудын

гүйлгээг хийдэг болсон байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо шинээр байгуулагдсантай

холбогдуулан уг төслийн хүрээнд тус хорооны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хөрөнгө

хуваарилсан болно.

15. Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн

даатгал” MOG-4069 төсөл

1999-2002 онд ган зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс нийт 11.2 сая мал хорогдож манай

орны эдийн засагт 333 тэрбум төгрөгийн шууд хохирол учирснаас үүдэн Монгол Улсын Засгийн

Газар, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын хандивлагч

нартай хамтран Монгол орны зах зээлийн судалгааг 2001 оноос эхлэн хийж, энэхүү хүндрэл

бэрхшээлийн эсрэг дэлхийн жишигт нийцсэн даатгалын тогтолцоог нэвтрүүлбэл үр дүнтэй байж

болохыг тогтоосон болно. Улмаар өнөөгийн нөхцөлд индекст суурилсан малын даатгалын хэлбэр

Монгол Улсын хувьд тохиромжтой эсэхийг тогтоох зорилгоор “Малын индексжүүлсэн даатгал

төсөл”-ийг газар зүйн бүс бүсийн онцлогийг илэрхийлэхүйц аймгуудыг сонгон туршилтын

журмаар хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Зуд турхан, байгалийн гамшигт үзэгдлийн дараа малчдын амьжиргаа доройтдог эмзэг байдлыг

бууруулж тогтвортой болгох, ингэхдээ зөвхөн даатгалд хамрагдсан малчдад зохих хэмжээний

даатгалын нөхөн олговрыг олгож хохирлыг нөхөх, бэлэн мөнгө, мал олгож малчдыг бэлэнчлэх

сэтгэлгээнд сургахаас зайлсхийх, даатгалын салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг

хангах, улмаар даатгалын компаниуд энэхүү өвөрмөц аргачлалаар малыг даатгаж олон улсын

жишгийг даган зах зээлийн зарчмаар цаашид хөгжих боломжийг бүрдүүлэх, зуд болон байгалийн

гамшгийн үед Засгийн газрын үүрэг ачааг хөнгөвчлөх зорилготой юм.

Туршилтын төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь Дэлхийн Банкны ОУХА-ын нийт 7.8 сая

ам.долларын /үүнээс 5 сая ам.доллар нь зөвхөн нөхөн төлбөрт олгогдох нөхцөлт зээл/ зээл болон

Япон Улсын Засгийн газраас /PHRD/ олгож буй 1.3 сая ам.доллар, “Швейцарийн хөгжлийн

агентлаг” олон улсын байгууллагын 600 мянган ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэнэ. Мөн

Монгол Улсын Засгийн газраас 322.9 мянган ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа болно.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран

хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь 2005 оны 9 дүгээр сараас албан ѐсоор хэрэгжиж эхэлсэн ба

эхний ээлжинд Увс, Баянхонгор, Хэнтий аймгуудад туршилтын журмаар 2009 оны 12 дугаар сар

хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Туршилтын явцад тодорхой үр дүнд хүрээд байгаа тул

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциациас шийдвэр

гарган төслийн хугацааг дахин нэг жилээр сунгаж, одоогийн байдлаар 2011 он хүртэл

хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ.

“Малын Индексжүүлсэн Даатгал”-ын онцлог нь малын хорогдлыг нэгж малчны хотонд

хорогдсон малын тоогоор бус сумын хэмжээнд хорогдсон малын тоог үндэслэн даатгалын хохирол,

нөхөн төлбөрийн хувь хэмжээг тооцоолдог.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2006, 2007, 2008, 2009 онуудад МИД-ын бүтээгдэхүүний

борлуулалтыг дөрвөн удаа хийж, гурав дахь нөхөн төлбөрийг олгоод байгаа болно. Мөн малчдад

даатгалын ач холбогдлыг ойлгуулах чиглэлээр олон талт, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч

хэрэгжүүлсний үр дүнд МИД-д хамрагдах малчдын тоо, нөхөн төлбөрийн дансанд төвлөрч буй

хураамжийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байна.

Page 14: 10. гадаад-зээл-тусламж

205

Малын индексжүүлсэн даатгал төслөөс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг

тоймлон үзүүлбэл:

Малын хорогдлыг тооцоолох үүднээс төсөл хэрэгжиж буй аймгуудад жил бүрийн 6 сард

хагас жилийн мал тооллогын ажлыг “Түүвэр судалгааны арга”-аар зохион байгуулж байна.

2009 оны байдлаар МИД-ын борлуулалтанд “Бодь даатгал”, “Монгол даатгал”, “Прайм

даатгал”, “Түшиг даатгал” гэсэн 4-н даатгалын компани оролцож орон нутагт нийт 290

гаруй төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн МИД-ын хамрагдагсдын

нэгдсэн бүртгэл мэдээллийн программ хангамжийг боловсруулан ашиглаж байна.

Орон нутгийн оролцогч талуудад мэдээлэл өгөх зорилгоор “Нүүр тулсан сургалт”-ыг

борлуулалтын 3 жил дараалан зохион байгуулсанаар нийт 56-н сумын 28465 малчин өрхийн

27034 өрх буюу 94.9 хувь МИД-ын талаар мэдээлэл ойлголттой болсон байна. 2009 онд

Сүхбаатар аймгийн 13 сумын нийт 3599 /54.3 хувь/ малчин өрхөд нүүр тулсан сургалтыг

зохион байгуулсан.

Индексжүүлсэн даатгалын хэтийн төлөв, “Малын индексжүүлсэн даатгал”

төслийн нэмэлт санхүүжилтийн талаар :

Дэлхийн банк, Засгийн газраас өнгөрсөн хугацааны туршилтын үр дүнд үндэслэн энэхүү

даатгалын тогтолцоог цаашид үндэсний хэмжээнд орон даяар нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн

бөгөөд ингэхдээ төсөлд хамрагдах аймгуудын тоог жил жилд цөөн тоогоор нэмэх өөрөөр хэлбэл

эхний удаад 2010 онд 5 аймаг, 2011 онд 6 аймаг, 2012 онд 6 аймаг гэх мэт шаталсан дарааллаар

МИД төсөлд хамрагдах аймгуудын тоог нэмж 2013 он гэхэд үндэсний хэмжээнд мал сүргийг

индексжүүлсэн аргаар даатгах тогтолцоог бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Нэгэнт туршилтын төсөл амжилттай хэрэгжсэн учир цаашид энэхүү даатгалын тогтолцоог

үндэсний хэмжээнд тогтвортой үргэлжүүлэх бодлогоо тодорхойлон малын даатгалын хууль эрх

зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай. Ингэхдээ малын индексжүүлсэн даатгалын тухай бие даасан

хууль гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа билээ.

Дэлхийн банкнаас дунд хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн стратегийн

баримт бичгийн хүрээнд нийт 90.0 сая ам.долларыг 4 чиглэлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхээр

тохиролцсоноос 8.0 сая ам.долларын дүнтэй хөнгөлөлттэй зээлийг “Малын индексжүүлсэн даатгал

төслийн нэмэлт санхүүжилт”-ын төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банктай урьдчилан

тохиролцоод байна.

Зээлийн нөхцлийн тухайд, зээлийн 8.0 сая ам.долларын хөрөнгийг 2050 он хүртэл 40 жилийн

хугацаанд Дэлхийн банкинд буцааж төлөх бөгөөд 2010-2020 он хүртэлх 10 жилийн хугацаанд

зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө; Зээлийг ашиглаад буцаан төлөгдөөгүй байгаа үндсэн

өрийн үлдэгдэлд жилийн 0.75 хувийн, зээлийн ашиглагдаагүй үлдэгдэлд жилийн 0.5 хувийн хүүг

жилд 2 удаа тус тус төлөх юм.

16. Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй “Хувийн хэвшлийг

хөгжүүлэх-2 MOG-4088 төсөл

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй “Хувийн хэвшлийг дэмжих 2 дахь

шатны төсөл” нь 2006 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төсөл 2011 оны 4 дүгээр сарын 30-ны

өдрөөр хаагдах болно. Зээлийн нийт дүн 6.9 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хэмжээний 10.0 сая

ам.доллар.

Төслийн зорилго нь төсөлд оролцогч банкуудаар дамжуулан шалгуур үзүүлэлтийг хангасан аж

ахуйн нэгжид дунд болон урт хугацааны (2-7 жил) төслийн зээл (600.0 мянган ам.доллар хүртэл

буюу түүнтэй тэнцэх төгрөг) олгох замаар хувийн хэвшлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, төсөлд

оролцогч арилжааны банкуудын байгууллагын чадавхийг тэргүүлэх ач холбогдолтой чиглэлд нь

Page 15: 10. гадаад-зээл-тусламж

206

дээшлүүлэх, Монголбанкны хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалгалтыг

бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

Төсөл хэрэгжих хугацаанд төсөлд оролцож буй 4 арилжааны банкууд (Худалдаа хөгжлийн

банк, Төрийн банк, Голомт банк, ХААН банк)-аар дамжуулан нийт 9,376.1 мянган ам.долларын

дүнтэй 33 дэд төслийг санхүүжүүлж, 480 гаруй ажлын байр шинээр бий болгосон.

Эдгээр төсөл нь дунд ба урт хугацаатай, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд

зориулагдсан бөгөөд үүний дүнд нийт 475 ажлын байр шинээр бий болох юм. Дэд зээлийн эх

үүсвэрээс Дэлхийн банкны 2.1 сая доллар үлдэж байгаа бөгөөд түүнээс 2.0 сая долларыг банкны

салбарын уналт, цаашдын тогтвортой тогтолцоог судлан хэрэгжүүлэхэд олон улсын зөвлөх

үйлчилгээ авах, Монголбанкны хяналт шалгалтын чадавхийг сайжруулах, арилжааны банкуудад

олон улсын хөндлөнгийн аудит хийлгүүлэх зэрэг ажлуудад дахин хуваарилалт хийсэн билээ. Мөн

Дэлхийн банкаар батлагдсан Сургалтын хөтөлбөрийн дагуу Монголбанк, төсөлд оролцогч

арилжааны банкууд болон Сангийн яамны нийт 226 ажилтныг мэдлэг, туршлага, мэргэжлийн

чадавхийг дээшлүүлэх гадаад, дотоодын 67 сургалтанд оролцуулсан.

Төлбөрийн чадвар нь доройтсон Анод банкинд олон улсын аудит хийлгэх болон санхүүгийн

хямралын үед банк, санхүүгийн системийн тогтвортой үйл ажиллагааг хангахад туслах зорилгоор

арилжааны банкиудад Тусгай үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниудаар

хийлгэх зорилгоор 1 сая ам.долларын хөрөнгийн дахин хуваарилалт хийсэн. Арилжааны

банкуудыг 3 бүлэг болгон үнэлгээ хийлгэх гэрээ байгуулан хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар 630

мянган ам.доллар зарцуулаад байна.

Төлөвлөсөн ажлын дийлэнхийг 2010 онд хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа болно.

17. Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа -2”

MOG-4330 төсөл

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хамтран санхүүжүүлж буй

“Тогтвортой амьжиргаа-II” төсөл нь 2007 оноос эхлэн хэрэгжиж байна, төсөл 2012 оны 12 дугаар

сарын 31-нээр дуусгавар болно. Төсөлд 21 аймаг, 329 сумдууд хамрагдаж, орон даяар хэрэгжиж

байгаагаараа томоохон төсөл юм. Төслийн нийт өртөг нь 58.8 сая ам.доллар бөгөөд үүнээс 19.8 сая

ам.долларыг хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр, үлдсэнийг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус

тус санхүүжүүлэх болно.

Үүнд: Олон Улсын Хөгжлийн Ассосиаци

Зээл: 12,978,000 ЗТЭ

Тусламж 8,656,000 ЗТЭ

Европын холбоо 10,000,000 Евро

Японы Засгийн Газар 3,905,000 ам.доллар

Монгол Улсын Засгийн Газар 3,500,000 ам.доллар

Тогтвортой амьжиргаа-1 төсөл нь малчдын эрсдлийг бууруулах, цаг агаарын үзэгдлүүдийн

талаар мэдээлэл авч түүнээс шалтгаалах эрсдэлд хариу өгөх Засгийн газрын чадавхийг бэхжүүлэх,

иргэдийн оролцоо, хувь нэмрээр дамжуулан орон нутгийн өмчийг бий болгох, илүү өрсөлдөөнтэй

зээлийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэлэг хандлагуудыг туршин

үзүүлсэн юм.

Дэлхийн банк Тогтвортой амьжиргаа-2 төслөөр дамжуулан эхний үе шатны сургамжуудыг

цаашид өргөжүүлэн тараах ба бүтэц зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах талаарх Засгийн

газрын хүчин чармайлтыг дэмжихээр болсон. Энэхүү төсөл нь 3 үе шаттай бөгөөд одоо 2 дахь үе

шатыг хэрэгжүүлж байна. Тогтвортой амьжиргаа-2 төсөл нь 1. Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн

Page 16: 10. гадаад-зээл-тусламж

207

удирдлага, 2. Олон нийтийн санаачлага, 3. Бичил санхүүгийн хөгжил гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн

хэсэгтэй хэрэгжиж байна.

Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага хэсгийн гол зорилт нь бэлчээрийн эрсдэлд бэлэн

байж хариу өгөх үр ашигтай стратегийг өргөжүүлэн тархаах ба нэвтрүүлэхэд оршино. Олон

нийтийн санаачлага хэсгийн зорилт нь жижиг хэмжээний нийтийн байгууламжуудыг сайжруулах

төслүүдийг тодорхойлох эрхийг иргэдэд олгох үр ашигтай, ил тод, нийгмийн агуулгатай

аргачлалыг үндэсний хэмжээнд бий болгох явдал юм. Хөрөнгө оруулалтыг аймаг сумдад хүн амын

тоо, алслагдсан байдал зэргийг харгалзан үзэж хуваарилдаг ба сумдад 8000-15000 ам.долларыг,

дүүрэг, аймгийн төвийн сумдад 45000 хүртэлх ам.долларыг олон нийтийн санаачлагын сангаас

дэмжлэг болгон олгож байна. Бичил санхүүгийн бүрэлдэхүүн хэсгийн зорилт нь хөдөөгийн

иргэдэд хүргэх тогтвортой санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг гүнзгийрүүлэх ба өргөжүүлэх

юм.

Эхний үе шатны адилаар бөөний зээл олгогч байгууллага болох соирхогч оролцогч санхүүгийн

байгууллага болох арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан бүх

нөөц хөрөнгөө үргэлжлүүэн зарцуулна. Тогтвортой амьжиргаа-2 төслийн хүрээнд иргэд, бүлэг,

хамт олны идэвхтэй оролцоог орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл ажиллагаанд нэвтрүүлэх,

тэдгээрийг идэвхжүүлэх, идэвхтэй ажиллах бололцоогоор хангах, чадавхжуулах зэрэг олон талын

цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Төслийн зүгээс баримтлаж буй гол зарчим нь цаашид

төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг дэмжихэд оршиж байгаа болно.

Төслийн хүрээнд 2010 онд бэлчээр сайжруулах, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр орон

нутгийн малчид, иргэдээс гарсан саналыг үндэслэн сум, орон нутгийн “Бэлчээрийн менежментийн

төлөвлөгөө”-нд тусгагдсан дэд төслүүдийн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлнэ. Түүнчлэн

Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг

тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулах зорилгоор арилжааны банк болон банк бус

санхүүгийн байгууллагуудаар дамжуулан бичил зээлийг олгох юм.

18. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй “Засаглалын

шинэчлэлийн чадавхийг бэхжүүлэх” MON-2011 төсөл

Төслийн зорилго нь Азийн хөгжлийн банкнаас 1,473 сая зээлжих тусгай эрх /2 сая ам

доллартай тэнцэх/-ээр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Засаглалын шинэчлэлийн чадавхийг

бэхжүүлэх төсөл/ЗШЧБ/ нь 2003 оны 10 дугаар сард батлагдаж АХБ-ны техник туслалцааны

зээлээр санхүүжигдэж байгаа бөгөөд Засаглалын шинэчлэлийн хөтөлбөрийн хоѐр дахь үе шатны

хүрээнд засаглалтай холбоотой үндсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх,

дадлагажуулах, техникийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байна.

Тус төсөл нь 2004-2008 онуудад дараах хүрээг хамарч байв. Үүнд: (i) Улсын салбарын нягтлан

бодох бүртгэл, аудит болон хөрөнгийн үнэлгээний чиглэлээр санхүүгийн удирдлагын шинэчлэл

хийх; (ii) ТБУСТХ-ийг хэрэгжүүлэхэд стратеги төлөвлөлтийн талаар дэмжлэг үзүүлэх; (iii)

Санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн аудитын болон бүтээгдэхүүний өртгийг үр ашигтай тооцох

програм хангамж болон зарим компьютер хэрэгслээр хангах.

АХБ-наас төслийн үргэлжлэх хугацааг 2011 оны 5 дугаар сарын 31 хүртэл сунгах, төслийн үйл

ажиллагааг Сангийн яаманд ажиллах ОУВС-ийн зөвлөхийн ажилтай уялдуулахаар Сангийн

яамтай хэлэлцэн тохиролцсон болно. (АХБ 2008 оны 12 дугаар сарын 24-нд баталсан)Ийнхүү

үлдэж буй хөрөнгийг дараах гурван хэсгийг санхүүжүүлэхээр тохролцож харилцан олйголцлын

санамж бичиг байгуулсан байна. Үүнд (i) Төрийн санхүүгийн удирдлагын хүрээнд Сангийн яамны

чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; (ii)Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны чадавхийг

бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; (iii) Дотоодын хоѐр зөвлөх (Төслийн зохицуулагч болон Стратеги

төлөвлөлтийн шинжээч)-ийн гэрээг сунгаж ажиллуулах.

Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй:

Програм хангамж болон компьютер нийлүүлэх

Page 17: 10. гадаад-зээл-тусламж

208

Сургалт

Зөвлөх үйлчилгээ

Төсөл хэрэгжүүлэх

Төслийн хэрэгжилтийн явц, хийсэн гол ажлуудболон хүрсэн үр дүнгүүд :

1. Програм хангамж ба компьютер нийлүүлэх

Энэ бүрэлдэхүүн хэсэг нь "Аудитын програм хангамж" болон "Өртөг тооцох програм хангамж

ба компьютер нийлүүлэх" гэсэн 2 хэсгээс бүрдсэн. Энэ чиглэлээр мэдээллийн технологийн олон

улсын болон дотоодын зөвлөхүүд ажилласан ба зөвлөхүүд "Аудит ба бүтээгдэхүүний өртөг тооцох

програм хангамжийн үнэлгээ ба шүүмж", "Аудитын удирдлагын мэдээллийн системд өгөх

зөвлөмж", "Бүтээгдэхүүний өртөг тооцох туршилтын мэдээллийн системд системд өгөх зөвлөмж"

тайлангуудыг боловсруулан холбогдох захиалагч нарт танилцуулан санал, зөвлөмжийг тусган

АХБ-д тухай бүр хүргүүлсэн байна.

"Аудитын програм хангамж" ажлын хүрээнд Монголын Үндэсний Аудитын газрын аудитын

үйл ажиллагааг чанартай шуурай болгох, чадавхийг бэхжүүлэх зорилгоор аудитын "Teammate"

програм хангамжийн 30 лизензийг шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч, суурилуулж

холбогдох сургалтыг зохион байгуулсан.

"Өртөг тооцох програм хангамж ба компьютер нийлүүлэх" ажлын хүрээнд "Бүтээгдэхүүний

өртөг тооцох туршилтын мэдээллийн системд өгөх зөвлөмж" тайланг боловсруулж Сангийн яам

болон АХБ-д хүргүүлсэн. Гэвч бүтээгдэхүүнээр тооцох төсөвлөх ажил нь одоогоор хийхэд эрт,

чадавхи шаардсан ажил гэж үзэн 2008 оны 12 сарын 17-нд Сангийн яамтай санамж бичигт гарын

үсэг зурж бүтээгдэхүүний өртөг тооцох програм хангамж тооцох, програм хангамж худалдан авах

үйл ажиллагааг зогсоосон.

2. Сургалт

Өнөөгийн байдлаар төслийн шугамаар 25 сургалт, 2 гадаад сургалт аялалыг зохион байгуулж

нийтдээ 834 хүн хамрагдсан байна. Сургалтын үйл ажиллагааг зөвлөх үйлчилгээний чиглэлээр

харуулбал:

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 5 удаагийн сургалтад 212 хүн, Автрали улсад зохион

байгуулсан сургалт аялалд 14 хүн;

Санхүүгийн ба гүйцэтгэлийн аудитын чиглэлээр 11 удаагийн сургалтад 298 хүн, Англи

улсад зохион байгуулагдсан сургалт аялалд 13 хүн;

Стратеги төлөвлөлтийн чиглэлээр 3 удаагийн сургалт, семинарт 176 хүн;

Удирдлагын мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээний хүрээнд бүтээгдэхүүний өртөг

тооцох чиглэлээр 4 удаагийн сургалтад 51 хүн ;

Удирдлагын мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээний хүрээнд аудитын програм

хангамжийн чиглэлээр 1 удаагийн сургалтад 35 хүн тус тус хамрагдсан байна.

3. Зөвлөх үйлчилгээ

Төслийн баримт бичигт зөвлөх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд доорхи чиглэлээр

олон улсын болон дотоодын зөвлөхүүд ажиллахаар тусгагдсан.

Гүйцэтгэлийн аудит

Санхүүгийн аудит

Хөрөнгийн үнэлгээ

Нягтлан бодох бүртгэл

Стратеги төлөвлөлт

Удирдлагын мэдээллийн технологи

Төслийн зохицуулагч

Дээрхи 7 чиглэлийн зөвлөх үйлчилгээнээс 5 нь амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд 2 зөвлөх

үйлчилгээ үргэлжлэн хэрэгжиж байна. АХБ-тай 2009 оны 9 дүгээр сард байгуулсан Харилцан

Page 18: 10. гадаад-зээл-тусламж

209

ойлголцлын санамж бичигт заасны дагуу Улсын санхүүгийн удирдлагын зөвлөхийг шинээр авч

Үндэсний хөгжил шинэчлэлийн хороонд хэрэгжүүлэх дэд төсөлд ажиллуулахаар тохирсны дагуу

2009 оны 11 сарын 23-аас уг зөвлөхийг сонгон шалгаруулж авсан болно.

Төслийн үйл ажиллагаа нь Сангийн яамны холбогдох газар, хэлтсийн үйл ажиллагааны

жилийн төлөвлөгөөтэй нягт уялдаатай явагдаж байна. Төсөл нь Голомт банкинд харилцах

данстай бөгөөд Зээлийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа зардлуудыг зардлын ангиллын дагуу

бүртгэл хөтөлж байна. Төслийн 2008 оны жилийн эцсийн болон 2009 оны 4 дүгээр улирлын

тайланд Сангийн яамнаас сонгон шалгаруулж, АХБ-аас хүлээн зөвшөөрсөн аудитын компани

болох "Конфиденс аудит" ХХК аудит хийж, аудитлагдсан санхүүгийн тайланг аудитын

дүгнэлтийн хамтаар АХБ болон Сангийн яаманд хүргүүлсэн байна.

Төслийн үргэлжлэх хугацаанд хийгдэхээр төлөвлөж буй ажлууд болон АХБ-тай төслийн

үргэлжлэх хугацаанд дараах чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

Төсөв санхүүгийн удирдлагын асуудлаар Сангийн яамны чадавхийг сайжруулахад

дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтын төв байгуулах, цуврал сургалт явуулах

Төслийн хүрээнд Сангийн яам, ҮХШХ-ны ажлын уялдааг хангах зорилгоор бусад

орнуудын туршлагыг судлах зорилгоор танилцах аялал зохион байгуулах

Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Үлдэж буй хөрөнгийн зарцуулалтын талаар санал боловсруулж АХБ-д тавьж

шийдвэрлүүлэх

Дотоодын зөвлөхүүдийг шинэчилсэн ажлын даалгаврын дагуу төслийн үргэлжлэх

хугацаанд ажиллуулах

19. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”

MON-2307 төсөл

Төслийн зорилго нь Монголын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, түүнийг

хөнгөвчлөхөд оршино. Энэхүү зорилгоо гаалийн үйлчилгээ болон удирдлагын үр ашиг, ил тод

байдал болон тогтвортой байдлыг бий болгох замаар хангах юм.

Төслийн нийт хэмжээ нь 5 500 000 ам.доллар бөгөөд үүнээс 5.0 сая ам.доллар нь АХБ-ны

хөнгөлөлттэй зээл, 500.0 мянган ам.дол нь буцалтгүй тусламж юм. Монгол Улсын Засгийн газар

$1.26 сая ам.доллартай тэнцэх шууд бус хөрөнгө оруулалтын хувь нэмэр оруулна. Энэхүү төсөл

нь 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:

Гаалийн мэдээллийн автоматжуулсан системийг бий болгох (CAIS);

Сонгож авсан гаалийн хороод болон хилийн боомт дах гаалийн дэд бүтцийг сайжруулах;

Гаалийн байгууллагыг бэхжүүлэх, тухайлбал, бизнес процессийн ре-инжеренг хийх, дээрх

2 бүрэлдэхүүн хэсэгт хамааралтай чадавхийг бэхжүүлэх сургалт, агентлаг хоорондын

хамтын ажиллагаа, бүс нутгийн хамтын ажиллагаа, төр-хувийн хэвшлийн түншлэл.

Төслийн хүрээнд өнөөг хүртэл хийгдсэн ажлиуд /2010 оныг дуустал/

а/ Бүрэлдэхүүн 1 буюу Гаалийн мэдээллийн автоматжуулсан системийг нэвтрүүлж,

хэрэгжүүлэгч байгууллагад 2010 оны 7 сарын 5-ны өдөр албан ѐсоор хүлээлгэж өгсөн.

б/ Бүрэлдэхүүн хэсэг 2 нь (i) шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангах замаар гаалийн

бүсийн лаборатори байгуулах; (ii) рентген төхөөрөмжийг тодорхой боомтод суурилуулах замаар

хяналтын орчин үеийн тоног төхөөрөмж авах; (iii) Дata center (тоног төхөөрөмж ба програмыг

оруулахгүйгээр)-г ГЕГ-ын төв байранд байгуулах; (iv) Замын үүдийн автозамын терминалыг

өргөтгөх. Дэд хэсэг (iii) ба (iv)-ийг Засгийн газрын санхүүжилтээр хийх юм. Эдгээртэй холбоотой

зарим тендерүүд дахин зарлагдсанаас болж хугацаа сунжрах асуудал гарч байсан бөгөөд 2010

оны 8 дугаар сарын байдлаар худалдан авалтуудын 3 багцад хамаарах тендерийг зарлаж,

гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээлэлтийг 100%-тай хийсэн.

Page 19: 10. гадаад-зээл-тусламж

210

в/ энэ нь (i) бизнес процессийг сайжруулах; (ii) Бүрэлдэхүүн хэсэг 1 ба 2-той холбоотой

сургалт зохион байгуулах; (iii) агентлаг хоорондын хамтын ажиллагаа сайжруулах (iv) бүсийн

хамтын ажиллагаа ба төр- хувийнг хэвшлийн түншлэлийг г өргөжүүлэхэд чиглэсэн. Солонгосын

“eAsia Knowledge and Partnership Fund” сангийн шугамаар олон улсын зөвлөхийн үйлчилгээг

(бизнес процесс ба МХХТ-ийн мэргэжилтэн) 4.5 хүн сараар, үндэсний зөвлөхүүдийг (бизнес

процесс ба МХХТ-ийн мэргэжилтэн, Агентлаг хоорондын хамтын ажиллагаа, Төслийн хэрэгжилт

ба мониторингийн зохицуулагч) нийт 44.5 хүн сараар авахаар санхүүжилтийг хийсэн. 2010 оны 6

сарын 30-ны байдлаар олон улсын зөвлөхийг 4.0 хүн сар, үндэсний зөвлөхүүдийг 44.5 хүн сараар

ажиллуулаад байна. 2010 оны 6 сарын 30-ны байдлаар ТХН дараахь сургалтыг зохион байгуулж,

монголын гаалийн 670 ажилтныг хамруулсан байна:

Дотоодын сургалтад 600 ажилтныг хамруулан гаалийн автоматжуулалт, тухайлбал,

гаалийн хяналт, манифест, гаалийн баталгаат агуулах г.м сэдвээр сургалтад хамруулсан;

Java, Oracle ба Unix зэрэг программаар ГЕГ-ын МТТ-ийн 20 хүнийг Солонгосын KTNET-

ийн 2 долоо хоногийн сургалтад хамруулсан;

Статистикийн чиглэлээр 9 хүнийг Солонгосын гааль дээр;

Эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын чиглэлээр 18 хүнийг Солонгосын гааль дээр

Гаалийн эрсдлийн удирдлагаар 17 хүнийг Солонгосын гааль дээр тус тус хийсэн.

Цаашид шинээр нэвтрүүлсэн Гаалийн автоматжуулсан систем дээр ажиллах арга барилыг

зүгшрүүлэх зорилгоор хийх практик сургалтыг гаалийн харьяа, газар хороод дээр зохион

байгуулна (он дуустал)

2011 оны төсвийн жилд дараах ажлыг төлөвлөөд байна.

Үүнд: МУГЕГ-аас гаргасан судалгаа, эрэлт хэрэгцээг үндэслэн төслийг хэрэгжүүлэх явцад

ашиглагдаагүй үлдсэн магадлашгүй зардлын үлдэгдэл, ханшийн үнийн зөрүүг ашиглах

төлөвлөгөө гаргана. Энэ нь шинээр нэвтрүүлсэн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад

чиглэгдсэн нэмэлт тоног төхөөрөмж худалдан авахад чиглэгдэнэ.

20. ХБНГУ-ын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй

“Монголын ипотекийн зах зээлийг хөхүүлэн дэмжих” төсөл

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан

“Монголын Ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээр 2010 оны

5 дугаар сарын 6-ны өдөр УИХ-аар соѐрхон батлагдсан билээ.

Зээлийн хэлэлцээрт тохиролцсоны дагуу “Монголын Ипотекийн Корпораци” ХХК-д 4,8 сая

еврог Монголбанкаар дамжуулан зээлдүүлэх бөгөөд үүний дагуу Монголбанк, МИК-ийн саналыг

тусган Дамжуулан зээлдүүлэх гэрээний төслийг боловсруулаад байна.

Энэхүү төсөл нь монголын ипотекийн барьцаат зээлийн системийг хөхиүлэн дэмжих, Монгол

Улсын санхүүгийн системийг өргөжүүлэн хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтэд хувь нэмэр

оруулах зорилготой ба арилжааны банкуудаас 3-6 сарын хугацаатай 10 жил хүртэлх 30 хүртэлх

сая төгрөгийн хувь хүмүүст олгогдсон зээлийг багцлан худалдан авснаар тус арилжааны

банкуудын орон сууцны урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, улмаар Засгийн

газрын орон сууцжуулах хөтөлбөрийг хангахад чиглэгдэж байгаа болно.

Монголын Ипотекийн Корпораци худалдан авсан зээлийн хөрөнгийн багцыг дотоодын болон

олон улсын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах замаар хөрөнгийн эх үүсвэрийг дахин

нэмэгдүүлэх боломжийг үүсгэж байгаагаараа онцлог юм. Зээлийг хүртэгчид нь бага орлоготой

гэр хорооллын өрхүүд байх бөгөөд тэдэнд чиглэгдсэн зээлийн чанарын доод түвшинг тогтоож

аль болох олон санхүүгийн зуучлагч санхүүгийн байгууллагуудыг хамруулах юм.

Page 20: 10. гадаад-зээл-тусламж

211

Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-аас жилийн 0,75% хувийн хүүтэй, 40 жилийн

хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жилийн нөхцөлтэйгөөр 4,8 сая

евро хөнгөлттэй зээл авч байгаа бөгөөд түүнийг МИК-д Зээлийн хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн

2.1-т заасныг үндэслэн, 10 жилийн дараа зээлийг нэг дор бүгдийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр,

зээлийн хүүгийн хэмжээг Засгийн газрын үнэт цаасны хүүгээс 4 хувийг хасч тооцон, улмаар

хагас жил тутамд 1 нэгжээр буурах байдлаар Засгийн газрын үнэт цаасны хүүтэй тэнцүү

хэмжээнд хүртэл өөрчилж тогтоон, хүүгийн доод хязгаарыг жилийн 2,5 /хоѐр аравны тав/ хувь

байхаар тооцон дамжуулан зээлдүүлж байгаа юм.

10. 5 Үндэсний статистикийн хорооны даргын төсвийн багц

21. Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй

“Монголын үндэсний статистикийг сайжруулах” төсөл

Монстат төсөл нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 2.0 сая ам.доллар, Солонгосын

итгэлцлийн сангийн 700.0 мянган ам.долларын буцалтгүй тусламж, Статистикийн чадавхийг

бэхжүүлэх итгэлцлийн сангийн 400.0 мянган ам.доллар буюу нийт 3.1 сая ам.долларын

санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд 2009 оны 9 дүгээр сараас эхэлж, 2014 оны 12 дугаар

сарын 31-ний өдөр хэрэгжиж дуусах болно. Төслийн хүрээнд статистикийн системийн бодлого

зохицуулалт, бүтцийн хүрээ, байгууллагын бүтэц, статистикийн дэд бүтцийг сайжруулах,

статистикийн үйл ажиллагааг шинэчлэх, мэдээллийн технологийн дэд бүтэц ба тоног

төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэх юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлхи хугацаанд

Монстат төслийн хүрээнд 210.9 мянган ам.долларын санжүүжилт хийгдэж, төлөвлөгөөний дагуу

2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэл нь 809.1 мянган ам.доллар байна.

Өнгөрсөн хугацаанд төслийн төлөвлөгөөний дагуу статистикийн ажилтнуудын мэдлэг,

мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх сургалт, семинарыг Улаанбаатар хот, хөдөө орон нутгаар

зохион байгуулсан. Мөн статистикийн байгууллагын бүтээгдхүүнийг ашиглах хэрэглэгчдийн

сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны арга

аргачлалыг боловсруулан судалгааг үр дүнтэй явуулж байх хэлбэрийг тодорхойлон судалгааг

эхлэхэд бэлэн болоод байна. Энэ ажлын хүрээнд юуны өмнө хэвлэл мэдээллийг ажилтнуудад

статистикийн үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох, мэдээллийг үнэн зөв ашиглах арга барилыг

эзэмшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан хэвлэлийн бага хурлыг зохион

байгуулсан.

2010 оны хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд аймаг болон сум, багийн

тооллогын түр товчоодын ажилтнуудад зориулсан сургалтыг нийт аймгуудад Монстат төслийн

санхүүжилтээр 2010 оны 6-8 сарын хооронд амжилттай зохион байгуулаад байна. Мөн

статистикийн ажилтнуудад зориулсан гарын авлага материалыг англи хэлнээс орчуулах ажил

хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ХАА-н тооллого 2010-ын гарын авлагыг орчуулаад

байна. Энэ нь 2011 онд болох ХАА-н тооллогын бэлтгэл ажлын эхлэл болж байгаа юм.

Монстат төслийн хүрээнд хамтран ажиллах Хосолмол түншлнлийн зөвлөх үйлчилгээний

гэрээнд мэдээллийн технологийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сайжруулах ажил цогц багтсан

бөгөөд төслийн бүрэлдэхүүн хэсгүүдэд ажиллах мэргэжилтнүүд гэрээний дагуу 2010 оны 9

дүгээр сард ажлаа эхлүүлэхээр байна.

10. 6 Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багц

22. Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй “ Хууль зүйн салбарын

Page 21: 10. гадаад-зээл-тусламж

212

үйлчилгээг сайжруулах” MOG-4493 төсөл

Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл нь 2010 оны 6 дугаар сараас Дэлхийн

банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн 5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжиж

эхэлсэн ба 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох юм.

Төслийн зорилго нь Монгол улсын хууль, эрх зүйн салбарын байгууллагуудын боловсон

хүчний чадавхийг сайжруулах замаар тухайн салбарын үр ашигтай, хариуцлагатай, нээлттэй, ил

тод үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Төсөл нь 4 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд үүнд: Хуулийн салбар дахь олон нийтийн эрх

зүйн боловсролыг сайжруулах; Хууль зүйн мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар ил тод

байдлыг нэмэгдүүлэх; Шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон хяналтыг

боловсронгуй болгох; Төслийн удирдлага.

Төслийн дээрх бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх

сургалт, семинар зохион байгуулж, хууль зүйн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль зүйн

байгууллагуудыг шилэн кабелийн холболтын ажлыг хариуцан ажиллаж байна. Мөн Улсын дээд

шүүхийн барилгын зураг төслийг боловсруулах архитектурын компанийг сонгон шалгаруулах

ажлыг гүйцэтгэснээс гадна, 8 аймгийн төв, 3 суманд баригдахаар төлөвлөж байсан барилгын

зургийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын эхний үе шатны ажил болох богино

жагсаалтыг гаргасан. Урьдчилсан байдлаар сонгогдсон компанид явуулах техникийн болон

санхүүгийн санал авах тендерын бичиг баримтын төслийг боловсруулаад байна.

Төслийн хүрээнд 2010 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 96.9 мянган ам.доллар

ашиглагдаад байгаа.

23. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Холбоо, хяналт, мэдээллийн

нэгдсэн сүлжээ” MON-7 төсөл

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2007 оны 5 дугаар

сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 13,5 сая ам.долларын дүн бүхий

“Мэдээлэл, холбоо, хяналтын сүлжээ” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн зорилго нь

нийслэл хотод эмнэлэг, гал, цагдаа зэрэг яаралтай тусламжийн байгууллагуудын хүрээнд

мэдээлэл солилцох, тэдгээрийн үйл ажиллагааг найдвартай явуулахад дэмжлэг үзүүлэхээр

мэдээлэл, холбоо, хяналтын сүлжээг бий болгох юм. Төслийг хэрэгжүүлэгч агентлагаар Хууль,

зүй дотоод хэргийн яам ажиллаж байна.

Төслийн хүрээнд олон улсын зөвлөхөөр БНСУ-ын “Аnse Technology” компани, төслийн

гүйцэтгэгчээр БНСУ-ын “LG CNS” компанийг сонгон шалгаруулж, Хууль зүй, дотоод хэргийн

яам гэрээ байгуулан ажиллаж байгаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор хөдөө, орон

нутгийн цагдаа, онцгой байдал, эмнэлгийн байгууллагатай үнэ төлбөргүй холбогдох, галын аюул,

гамшиг ослын үед ашиглах зөөврийн видео төхөөрөмж зэргийг худалдан авах зэрэг нэмэлт

ажлуудыг зээлийн магадлашгүй зардлын төсвийг ашиглан хийхээр төлөвлөж байгаа бөгөөд

үүнээс үүдэн Зээлийн гэрээний хугацаа 2011 оны хагас жил хүртэл сунгагдахаар байна.

10. 7 Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын төсвийн багц

24. Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй “Эрчим хүч” MOG-3503 төсөл

Төслийн зорилго:

Улаанбаатар болон сонгосон аймгийн төвүүдийн цахилгаан системийн алдагдлыг

бууруулах, цахилгаан түгээх үйлчилгээний найдваржилтыг сайжруулах,

Цахилгаан түгээх системийн борлуулалтын орлого цуглуулалтыг сайжрулах,

Арилжааны хэлбэр ба зах зээлд суурилагдсан эрчим хүчний үйлдвэр болоход чиглэгдсэн

байгууллагын чадавхийг бий болгох зорилгоор Улаанбаатарын Цахилгаан Түгээх Сүлжээ

Page 22: 10. гадаад-зээл-тусламж

213

(УБЦТС) ХК болон 9 сонгогдсон аймгийн эрчим хүчний түгэх сүлжээнүүдэд дэмжлэг

үзүүлэх

Хүлээгдэж буй үр дүн:

д/д Төсөл хэрэгжиж буй байгууллагууд

ЭХ-ний

алдагдал

/%/

Орлого

цуглуулалт

/%/

Авлага

цуглуулалт

/хоног/

1 УБЦТС ХК 18% 100% 44

2 1-р шатны аймгууд

/Дорнод, Баянхонгор, Говь-Алтай,

Сүхбаатар, Өмнө-говь, Хөвсгөл/

7%-12% 100% 15-30

3 2-р шатны аймгууд 10% 100% 30

Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 41,64 сая ам.доллар. Үүнээс ДБ - 23.4 сая, ЗТЭ буюу

35,4 сая америк доллар болон МУЗГ – 6,24 сая ам.доллар .

Төсөл эхэлсэн хугацаа: 2001 оны 8 сарын 2

Төсөл дуусах хугацаа: 2006 оны 12 сар 30, 2008 оны 12 сар 30, 2010 оны 09 сар 30

Төслийн бүтэц, бүрэлдэхүүн хэсэг: Төсөл үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй:

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК (УБЦТС ХК) (15.966 сая ЗТЭ)

Сонгогдсон 9 аймгуудын Эрчим хүчний түгээх компаниуд (6.10 сая ЗТЭ)

Эрчим хүчний Зохицуулах Газар (ЭХЗГ) (0.134 сая ЗТЭ)

Төслийн хүрээнд өнөөг хүртэл хийгдсэн ажил:

1-р үе шат – 2002-2006 /хэрэгжсэн төслүүд/

Барилга угсралтын ажлын бэлтгэл (зураг төсөл боловсруулах, техникийн

тодорхойлолт боловсруулах, гадаад, дотоод тендерийн материал боловсруулах ),

2002-2004-9сар;

УБЦТС ХК-ийн 7 салбар (Баянгол, Сүхбаатар, Налайх, Хан-Уул, Зуунмод,

Чингэлтэй, Баянзүрх)-ын гэр хорооллын 0,4кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлийн барилга

угсралтын ажил, 2004-2007;

“Туул” дэд станцын 35/6кВ-с РП-17-г тэжээх барилга угсралтын ажил, 2006;

1-р шатны 6 аймаг /Дорнод, Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнө-говь,

Хөвсгөл/-ийн төвийн гэр хорооллын 0,4кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлийн ажил, 2004-

2005;

Чойбалсан хотын дулааны ил шугамын шинэчлэлийн барилга угралтын ажил, 2006;

УБЦТС ХК-ийг Арилжааны хэлбэрт оруулах техник туслалцааны төсөл, 2004-2009;

2-р үе шат – 2007-2010 /хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслүүд/

Чойбалсан хотын дулааны далд шугамын шинэчлэлийн барилга угсралтын ажил,

2007;

Баруун 3-н аймгийн төвийн 0,4кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлийн барилга угсралтын

ажил, Увс, Ховд – 2008-2009; Баян-Өлгий – 2008-2010;

УБЦТС ХК-ийн Зүүн түгээх төвийн гэр хорооллын 0,4кВ-ын ЦДАШ-ын

шинэчлэлийн барилга угсралтын ажил, 2008-2009;

УБЦТС ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх 8 төвд Мэдээллийн технологийн сүлжээг

байгуулах ажил, 2008;

Төсөлд хамрагдсан 9 аймгийн цахилгаан сүлжээнд Техникийн болон санхүүгийн

дэмжлэг үзүүлэх төсөл, 2008-2010;

Page 23: 10. гадаад-зээл-тусламж

214

“Дорнод-1” 35кВ-ын дэд станцыг шинэчлэх, “Баруун 4-н зам” 35кВ-ын дэд станцыг

шинээр барих барилга угсралтын ажил, 2008-2010;

УБЦТС ХК-ийн Түгээх сүлжээний менежментийг сайжруулах Техник туслалцц

төсөл, 2008-2010;

"УБЦТС" ХК-нд ваакуум таслуур нийлүүлэх, суурилуулах, 2009-2010;

УБЦТС ХК-нд гадаад сүлжээний техник хангамж нийлүүлэх болон суурилуулах

ажил, 2010;

Дорнод аймгийн Чойбалсан хотын дулааны ил ба далд шугам сүлжээг шинэчлэх

ажлаас гарсан дулаалгын хаягдал азбестийг устгах, булшлах, байгаль орчинд

аюулгүй болгох ажил, 2010;

Аймгуудын борлуулалт, санхүүгийн програм хангамжийг нийлүүлэх, суурилуулах

Зөвлөх үйлчилгээ, 2010;

Эрчим хүчний Зохицуулах Газрын Техник туслалцааны хүрээнд хийгдсэн

сургалтууд, 2003-2010;

25. ХБНГУ-ын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй

“Эрчим хүчний хөтөлбөр-1” төсөл

Төвийн бүсийн эрчим хүчний системийн (ТЭХС) дамжуулах дэд станцууд болон ДЦС-уудын

найдвартай ажиллагааг дээшлүүлж, гэмтэл доголдлыг урьдчилан тодорхойлох, бууруулах,

урьдчилан сэргийлэх арга хэмжээг богино хугацаанд оновчтой байдлаар хэрэгжүүлэх техникийн

шинэчлэлт хийх үүднээс зээлийн хэлэлцээр 8,2 сая евро, нэмэлт зээлийн хэлэлцээр 4,7 сая

еврогийн нэмэлт зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2004 онд УИХ-аар соѐрхон баталснаар

төслийн зээлийн нийт хэмжээ 12,625,024.16 евро, буцалтгүй тусламжийн хэмжээ 255,645.94 евро

болсон.

Төслийн багцууд: Үндсэн багцууд

Багц-1: Төвийн бүсийн нэгдсэн системийн диспетчерийн шинэ системийг байгуулах

Эрчим хүчний диспетчерийн төвийн үйл ажиллагааг автоматжуулах, бодит мэдээлэлд

тулгуурласан эрчим хүчний зохицуулалт хийх, хүний хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах,

мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох, шинэ техник технологид ажиллагсдыг сургах, үйл

ажиллагааг илүү хурдан, үр дүнтэй болгох нь энэхүү багцын зорилго болно.

Багцын хүрээнд диспетчерийн төвд 13 дэд станц, цахилгаан станцыг хамруулсан, орчин

үеийн эрчим хүчний системийн удирдлага мэдээллийн шинэ программ хангамжийг холбогдох

тоноглолын хамт суурилуулах бөгөөд түүнчлэн холбооны системд хэсэгчилсэн шинэчлэлт

хийгдсэн.

Багц-2: Улаанбаатар хотын ДЦС-3 ба ДЦС-4-ийн 110 кВ-ын Ил хуваарилах байгууламжийн

шинэчлэлт

Дээрх ДЦС-уудын 110 кВ-ын хуваарилах байгууламжид суурилсан ОХУ-д 18-24 жилийн

өмнө үйлдвэрлэсэн 110кВ-ын У-110 маркийн 27-н тосон таслууруудыг орчин үеийн эльгазан

(SF6) таслуураар шинэчилсэн. Түүнчлэн тоноглолын хэмжүүрийн нарийвчлал, реле

хамгаалалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, хоѐрдогч хэлхээний чадлыг дээшлүүлэх

үүднээс эдгээр таслууруудад харгалзах нийт 81 гүйдлийн трансформаторыг шинээр суурилуулж,

хоѐрдогч хэлхээний кабелиудыг шинэчилсэн.

Төслийн нэмэлт зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:

Багц-1, Зорилт-1: Тоолуурын автомат мэдээллийн систем хэрэгжүүлэх,

Төвийн эрчим хүчний системийн дамжуулагч-түгээгч, дамжуулагч-үйлдвэрлэгч, үйлдвэрлэгч-

түгээгчийн заагийн цэгүүдэд тавигдсан электрон тоолуурыг нэгтгэх, мэдээллийн шуурхай

боловсруулалт хийх автомат мэдээллийн системийг шинээр байгуулна. Төслөөр ТЭХС-ийн нийт

33 дэд станцын 310 гаруй нэгж тоолууруудыг гар утасны сүлжээ ашиглан нэгтгэсэн автомат

мэдээллийн системийг байгуулна.

Page 24: 10. гадаад-зээл-тусламж

215

Төслийн гүйцэтгэгчээр Турк улсын Siemens As компани ажиллаж байгаа бөгөөд гэрээний

өртөг 679 мянган евро. Гүйцэтгэгч компани төслийн ажлын зураг төслийг бэлтгэж танилцуулах,

батлуулах ажлыг хийж байна.

Багц-2, Зорилт-1: Дарханы ДЦС-ын 110 кВ-ын далд хувиарлах байгууламжийн шинэчлэлт:

Дархан хотын дулааны цахилгаан станцын 110 кВ-ын далд хувиарлах байгууламжийн нийт

таслуурууд болон гүйдлийн трансформаторууд, хана нэвтрэх оруулгууд, ГТ, ХТ-ууд гэх мэт

тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, урсгал зардлыг

бууруулах зорилготой.

10. 6 Эрүүл мэндийн сайдын төсвийн багц

26. Бельгийн вант улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “ Зүүн бүсийн оношлогоо

эмчилгээний төвийн үйл ажиллагаа сайжруулах” төсөл

Тус төсөл нь Монгол улсын Засгийн газрын “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд

Зүүн бүсийн буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээг түргэн

шуурхай, яанартай хүртээх зорилгоор Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр

санхүүжийн 2008 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжиж байна.

Oрчин үеийн өндөр технологийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Европын холбооны

улсуудаас оруулж ирэн мэргэжлийн инженерүүд нийлүүлэгч үйлдвэрээс ирж суурилуулан

ашиглалтын сургалт явуулсан. Дээрх тоног төхөөрөмжүүдээр эмнэлгийн нийт 18 тасгийг бүрэн

тоноглож үүний дүнд оношлогоо эмчилгээний чанарт мэдэгдэхүйц ахиц гараад байгаа билээ.

Мөн дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж, компьютерийн томографи, дижитал

рентген аппарат, хөхний хавдар оношлогч маммографийн аппарат, ариутгалын автоклав, морг

зэрэг томоохон төхөөрөмжүүд нь бүгд европ стандартынх бөгөөд үүний зэрэгцээ туслах нэгж

болох угаалгын тасгийг иж бүрэн шинэчилсэн зэрэг нь тус төвд ирсэн гадаадын мэргэжилтэн эмч

нараас өндөр үнэлгээ аваад байгаа билээ.

Төслийн салшгүй нэг хэсэг нь хүний нөөцийн сургалт буюу тоног төхөөрөмжийн инженер

техникчийн болон эмч мэргэжилтнүүдийн нарийн мэргэжлийн сургалт юм. Эмнэлгийн болон

Эрүүл мэндийн яамыг төлөөлж тоног төхөөрөмжийн инженерүүд Бельги, Франц, Герман

улсуудад тухайн үйлдвэр дээр нь очиж сургалтанд хамрагдсан бол эмч мэргэжилтнүүд Бельгийн

Брюссель хотын улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцон мөн нарийн

мэргэжлийн сургалтын ЭМЯ, Дорнод аймгийн БОЭТ-д Европоос их сургуулийн эмнэлгүүдийн

профессорууд ирж онол дадлагыг хослуулан зохион байгуулсан юм. Энэхүү сургалтуудын үр дүнд

зарим оношлогддоггүй байсан өвчнүүдийг богино хугацаанд эрт илрүүлэх арга техникт суралцсан

мөн хагалгааны орчин үеийн шинэ арга техникт эмч нар маань суралцаж дадлагажсан.

Бүсийн эрүүл мэндийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь мэдээллийн технолог бөгөөд энэ

хүрээнд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтнүүдийн бүртгэл мэдээллийн бааз сүлжээний

өргөтгөлийг Бельгийн эмнэлгийн программ хангамжаар мэргэшсэн Сежека компани суурилуулан

ажилд оруулсан. Төслийн үндсэн үйл ажиллагаа 2011 оны 6-р сард дуусгавар болно.