49
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН 2015.12.15 Улаанбаатар хот Нэг. Бодлого, зорилтын хэрэгжилтийн талаар: Хорооны засаг даргын ажлын албанаас 2015 онд Засаг Даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 онд хороо нь“Төрийн үйлчигээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж ажиллах “ зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 1.1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бусад хууль тогтоомжийн дагуу ажиллаа. Хоёр. Иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар: Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ахмад настанд хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаа. 2.1 Нийгмийн халамжийн үйлчилгээ Хорооны АДЗ-ийн хурал нь иргэдээс хүсэлт ирсэн даруйд нь тогтсон хугацаандаа тогтмол хуралдаж хэвшсэн бөгөөд тайлант хугацаанд нийт 34 удаа хуралдаж нийт 110 гаруй иргэний асуудлыг шийдвэрлэн холбогдох газарт нь уламжлан ажиллалаа. Хорооны эмзэг бүлгийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэний гэрээр нийгмийн ажилтан, АДЗ-ийн гишүүдийн хамт явж эргэлт хийж байна. Эмзэг бүлгийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 34 гаруй өрхөөр орж амьдрал ахуйтай нь танилцаж, хуулийн дагуу тэтгэмж, тусламжинд хамруулсан. Эдгээр өрхийн 120 гаруй иргэнд төрийн болон төрийн бус байгуулагатай хамтран тусламж дэмжлэг үзүүлэн амьдрал ахуйд нь тус дэм боллоо.

2015 оны Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны ажлын тайлан

  • Upload
    -

  • View
    333

  • Download
    6

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН

АЛБАНЫ 2015 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015.12.15 Улаанбаатар хот

Нэг. Бодлого, зорилтын хэрэгжилтийн талаар:

Хорооны засаг даргын ажлын албанаас 2015 онд Засаг Даргын мөрийн

хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх

ажлын хүрээнд 2015 онд хороо нь“Төрийн үйлчигээг иргэдэд хөнгөн

шуурхай хүргэж ажиллах “ зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

1.1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын

тухай хууль бусад хууль тогтоомжийн дагуу ажиллаа.

Хоёр. Иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар:

Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын

тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ахмад настанд хөнгөлөлт

үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаа.

2.1 Нийгмийн халамжийн үйлчилгээ

Хорооны АДЗ-ийн хурал нь иргэдээс хүсэлт ирсэн даруйд нь тогтсон

хугацаандаа тогтмол хуралдаж хэвшсэн бөгөөд тайлант хугацаанд нийт 34 удаа

хуралдаж нийт 110 гаруй иргэний асуудлыг шийдвэрлэн холбогдох газарт нь

уламжлан ажиллалаа.

Хорооны эмзэг бүлгийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх

иргэний гэрээр нийгмийн ажилтан, АДЗ-ийн гишүүдийн хамт явж эргэлт хийж

байна. Эмзэг бүлгийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 34 гаруй

өрхөөр орж амьдрал ахуйтай нь танилцаж, хуулийн дагуу тэтгэмж, тусламжинд

хамруулсан. Эдгээр өрхийн 120 гаруй иргэнд төрийн болон төрийн бус

байгуулагатай хамтран тусламж дэмжлэг үзүүлэн амьдрал ахуйд нь тус дэм

боллоо.

Page 2: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Хорооноос нийгмийн халамжийн 19 төрлийн үйлчилгээ үзүүлдэг.

2015 онд нийт 879 иргэнд 17 төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн.

ХАӨМС-г тодотгон шинэчилж, өрхийн дэвтэрт баяжилтыг тухай бүр хийж, 100%-д хүргэн ажилласан.

Дээд шатны байгууллагаас ирсэн тогтоол, шийдвэр, захирамж, албан даалгавар

зэрэг баримт бичгийг бүртгэн биелэлтийг тооцон ажиллаж байна.

2015 онд хороонд ирсэн нийт 102 бичиг, явсан нийт 97 бичгийг бүртгэн, хяналтын

карт хөтлөн биелэлтийг тооцож ажиллаж байна

2015 онд иргэдэд нийт 2710 тодорхойлолтоор үйлчилсэн.

2.2 Улсын бүртгэлийн үйлчилгээ

2.2.1 Байгууллагын зорилт, иргэний бүртгэлийн хууль тогтоомжийг

сурталчлан таниулах, бичиг баримтжуулах ажлын хүрээнд

Дээд байгууллагаас гаргасан тогтоол, дүрэм, журамд заасны дагуу

иргэдийн санал хүсэлтийг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэн, гаргасан гомдол,

шүүмжлэлтэй асуудлыг шийдвэрлэх шатны эрх бүхий дээд байгууллага, албан

Page 3: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

тушаалтанд уламжлан, давхардсан тоогоор нийт 1589 иргэний асуудлыг дээд

шатны байгууллагад уламжлан ажилласан. Иргэдийг иргэний болон эд

хөрөнгө,хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой мэдээ, мэдээллийн ханган

ажиллаж,иргэний бүртгэлийн мэдээллийн цогц бүрдүүлбэр бүхий самбарыг

тогтмол ажиллуулж, тараах материал, брошураар мэдээлэл өгч ажиллаж байна.

БЗД-ийн ЗДТГ-ын алба хэлтсүүд, Цагдаагийн байгууллага болон Шүүх, ШШБЕГ,

Татварын байгууллагатай нягт хамтран ажиллаж тэднийг шаардлагатай мэдээ

мэдээллээр ханган ажилласан.

Тус хороо нь Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай

болон бусад хууль тогтоомж, дээд байгууллагаас ирүүлсэн чиглэл, журмыг

ажилдаа мөрдлөг болгон иргэн төвтэй нийгмийн орчинг бүрдүүлэн иргэдэд төрийн

үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж,

иргэний бүртгэлийг цахимжуулах ажлын хүрээнд ажлаа чиглүүлэн ажиллаж ирлээ.

Иргэдэд бичиг баримттай болох, баримт бичгийн зөрчил арилгах,аливаа

бүртгэлийг хийлгэхэд нь шаардлагатай хууль эрх зүйн зөвлөгөө зааврыг байнга

өгч мэдээллээр ханган ажилласнаар иргэд төрийн бүртгэлийн үйлчилгээг

чирэгдэлгүй шуурхай авч байна.

2.2.2. Улсын бүртгэлийн талаар:

2015 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар хорооны хэмжээнд нийт 523 7

төрлийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ

Page 4: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Нийслэлийн өөр дүүрэг болон дүүрэг дотроо шилжин ирсэн 335 насанд

хүрэгч, 241 хийхэд хөдөө орон нутгаас шилжин ирсэн 74 насанд хүрэгч, 23 хүүхэд

нийт 409 насанд хүрэгч, 264 хүүхэд тус хороонд шилжин ирсэн.

Нийслэлийн өөр дүүрэг болон дүүрэг дотроо шилжин явсан 355 насанд

хүрэгч, 168 хүүхэд, хөдөө орон нутаг руу шилжин явсан 34 насанд хүрэгч,10

хүүхэд нийт 389 насанд хүрэгч, 178 хүүхэд шилжин явсан шилжилт хөдөлгөөний

бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэж, бүртгэлийн журнал хөтлөн, үндсэн

мэдээллийн санд шивж, баталгаажууллаа.

Page 5: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

2.3 Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр

Халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэдэд зориулж өргөдлийн загварыг

гаргаж тависан.

Иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авахад зориулж Төрийн албан

хаагчдын ажил үүргийн хувиарыг ширээн дээр байрлуулсан.

Санал хүсэлтийн хайрцаг байрлуулж, хорооны байрны хаалга бүрт

хаягжилт хийсэн.

Page 6: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Мэдээллийн самбарын шинчлэлт - 4ш акрилан мэдээллийн самбар хийлгэсэн.

Иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд зориулж НХҮ, ИБҮ-ний

бүрдүүлэх зүйлсийн хавтаст булан, боршур, танилцуулгын булан хийсэн.

Page 7: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Ахмадын чийрэгжүүлэлтийн өрөөны шалны цөмөрсөн хэсгийн үлдэгдэл

пракетаар шахуулан засвар хийж тохижуулсан.

Мөн хажуугийн жижиг өрөөнд засвар хийж нийгмийн ажилтны иргэдэд

зөвлөгөө өгөх, уулзалтын өрөө гаргасан.

Page 8: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Гурав. Нийгмийн хөгжлийн төсөл хөтөлбөр, Зорилтот бүлэгт

чиглэгдсэн ажил :

№ Төсөл хөтөлбөр Хамрагдсан

хугацаа Төрөл Хамрагдсан

иргэдийн

тоо

1 "Тэргүүн зоос"

хадгаламж

зээлийн хоршоо

2015.02

сараас Бичил бизнес эрхэж байгаа болон

эрхлэх сонирхолтой иргэдэд

35

2 БЗД

Хөдөлмөрийн

хэлтэс

2015.06.08 Хувиараа аж ахуй, үйлдвэрлэл,

үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35

болон түүнээс дээш насны иргэнд

нэг жилийн хугацаатайгаар 3.0 сая

хүртэл төгрөгийн гарааны

санхүүгийн дэмжлэгийн зээл

7

3 Н.Х.Ү.ХЭЛТЭС 2015.01.20 Хувиараа хөдөлмөр эрхэлдэг

Б.Тогтохжаргалд /4-205/ 500000

төгрөг олгуулсан.

1

4 Хөдөлмөрийн

хэлтэс хувиараа

хөдөлмөр

эрхлэгчдийг

дэмжих сангаас

2015.04.25 ХБИ И.Мөнхтүвшинд /72-38/

Дэлгүүр ажлуулдаг 5 сая төгрөг 1

5 ТББ 2015.09 сард Амьжиргааны баталгаажих түвшин

доогуур өрхийн судалгааг гаргаж

мэргэшүүлэх сургалтанд

хамруулж, эсгий болон шүрэн

урлал хийж, хийсэн бүтээлээ зарж

амьдарч байна.

7

6 Ж.Д.Ү.Дэмжих

сангийн зээлийн

төсөл

2015.05.01 72а-18 С.Бүрэнбаатар гутал

засвар захиалгаар гутал хийдгээ

өргөжүүлэн гутлын их бүрэн

цехтэй болж ажиллаж байна.

1

НИЙТ 52

Амьжиргааны баталгаажих түвшин доогуур 16 өрхийн судалгааг гаргаж 10

иргэнийг мэргэшүүлэх сургалтанд хамруулсан 3 иргэн эсгий болон шүрэн

урлал хийж хийсэн бүтээлээ зарж амьдарч байна.

Page 9: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн

өдөрлөгийг зохион байгуулж 5 иргэнд ДИХ-ын Өргөмжлөл, мөнгөн шагнал 6

иргэнд хорооны талархал үнэ бүхий зүйл , 25 иргэнд гурил будаа хүнсний

тусламжийг иргэнд үзүүлсэн. 72 иргэнд урилга тарааж 50 иргэн оролцсон.

Монгол Улсын Хууль Сахиулах Их Сургууль Онцгой Байдлын Сургуулийн

631 дүгээр дамжааны 3 дугаар тасгийн хамт олонтой хамтран “Сайн үйлсын Аян

“зохион байгуулж тус хорооны орцны жижүүр өрх толгойлсон эмэгтэй А.Мөнхтуяад

хүнс, эд материалын тусламж үзүүллээ.

Page 10: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Олон Улсын ахмадын баяраар 2015 оны 09 сарын 27 өдөр хорооныхоо 60

ахмадын хамт “Ээж хайрхан”-д мөргөж цэвэр агаарт гаран ахмадуудаа

баярлуулсан.

Олон Улсын ахмадын баяраар 2015 оны 10 сарын 01-ны өдөр хорооныхоо

40 гаран ахмадыг “ИРГЭНИЙ ТАНХИМ”-д хүлээн авч гарын бэлэг гардуулан

хүндэтгэл үзүүлэн урлагийн тоглолт хийж ахмадуудаа баярлуулсан.

2015 онд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны хэмжээнд 420 ахмадад

хүндэтгэл үзүүлсэн. Үүнд:

Баянзүрх дүүрэг 80 ахмадад хэвийн боов

Page 11: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Улсын Их Хурлын гишүүн Ганхуяг 80 ахмадад цаг тооны бичиг, 20 мянган

төгрөг, ахмадын баярын гарын бэлэг -20 ахмад

Улсын Их гишүүн Батзандан 50 ахмадад бүс, цаг тооны бичиг ахмадын

баяраар 50 ахмад ноосон оймс, өвдгөвч

Улсын Их Хурлын Арвин 30 ахмадад будаа, сүү, чихэр

Баянзүрх дүүргийн нийгмийн халамжийн хэлтэсээс 15 ахмадад тавгийн

идээ, гурил

Нийслэлийн төлөөлөгч Ү. Үнэн 45 ахмад

Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Баярмаа 10 ахмадад хүндэтгэл

үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг Бөхийн өргөө болон Иргэний

танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагааг фото зургаар баримтжуулав.

2015 оны 11 дүгээр сарын 03 өдөр Соѐл хүмүүжлийн ажлын нээлт болж Тус

хорооны иргэн Д.Цагаанд Монголын ахмадын холбооны "Хүндэт тэмдэг", Хийн

дасгалын багш С.Сүрэнд Нийслэлийн ахмадын хорооны "Хүндэт тэмдэг", хорооны

иргэн Г.Нэргүйд Таны зүтгэлийн төлөө ТББ-ын "Төрийн соѐмбо, хүндэт тэмдэг"

өргөмжлөлийг гардуулан өглөө. Хийн дасгалын үзүүлэх тоглолт, Урлагын тоглолт

болсон.

Page 12: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Тус хороо нь “Хүүхдийн баяр”-аар хүүхдүүдэд зориулан урлагын тоглолт

хийж, үлгэрийн баатруудыг урьж 200 гаран хүүхэд багачуудыг баярлуулав. Мөн

алдарт эхийн 2-р зэргийн одонгоор шагнах эхчүүдэд одонг гардуулсан.

Олон Улсын Монголын ахмадын эрх ашгийг хамгаалах өдөрт зориулсан

мөн дүүргийн 50 жилийн тохиолдуулан урлагийн тоглолт бөхийн тоглолт үзүүлэв.

Монголчуудын уламжлалт ѐс заншил, түүх соѐлыг гадаад, дотоодын

иргэдэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол

наадам-2015” арга хэмжээнд тус хорооноос 28 иргэн оролцлоо.

Page 13: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Дөрөв.Иргэдийг чадавхижуулах сургалт, хууль сурталчлах, нээлтэй

хаалганы өдөрлөг:

Иргэдээс Хууль, төсөв, төрийн үйлчилгээ болон ерөнхий чадавхийн

судалгаа 2015 оны 6 сард авсан авсан. Энд судалгааны дүнд анализ хийж дараах

дүгнэлтүүдийг гаргасан.

2015 Төлөвлөгөөний дагуу 15 сургалт төлөвлөгдсөнөөс Хорооны иргэний

танхим болон сургууль цэцэрлэг, нээлтэй өдөрлөгөөр -14 сургалтанд нийт -1059

иргэнийг хамруулсан. Төлөвлөгөөни биелэлт 93 % байна.

Сургалтууд:

2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг 00 минутаас Албан бус-Насан

туршийн боловсролын төвийн багш С.Ариунтунгалаг нь “Хүүхдийг

хүчирхийллээс хамгаалах нь” , “ Стрессээ зохицуулах нь” сэдвээр иргэдэд

сургалт явуулсан. Сургалтанд 25 иргэн хамрагдаж иргэд сэтгэл ханамжтай

асуулт, хариултаар сургалт явагдсан.

Page 14: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Эрүүл, аюулгүй байдлын талаарх мэдээлэл гаргах заавар зөвлөгөөг БЗД-

ийн статистикийн хэлтсийн дарга Н.Энхтуяа хорооны нийгмийн ажилтан

Б.Оюунтуяа нар хэсгийн ахлагч нарт сургалт явууллаа.

Сургалтанд хэсгийн ахлагч нар ЭАБИ-ийн талаар мэдэхгүй байгаа асуултаа

асууж, зөвлөгөө авав.

Албан бус насан туршийн боловсролын төвийн багш Г.Хулан нь 84 дүгээр

сургуулийн 7 дугаар ангийн 50 сурагчдад “Хорт зуршил” сэдвээр хичээл

Page 15: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

зааж архи, тамхины хор хөнөөлийн талаар ярилцаж 1 цаг 30 минутыг үр

дүнтэй өнгөрөөж архи, тамхинаас татгалзаж чадах сэтгэхүйтэй болгосон.

Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг, хорооны

нийгмийн ажилтан Б.Оюунтуяа нь 84 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн 50

сурагчдад “Улаан бурхан” өвчний талаар мэдээлэл өгсөн. Сүүлийн үед

амьсгалын замын халдварт өвчин их гарч байгаатай холбогдуулан урьдчилан

сэргийлэх талаар сургалт, суртачилгааг хийлээ.

Page 16: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 1500 цагт “ИРГЭНИЙ ТАНХИМ”-д 20

иргэний оролцоотойгоор Хорооны “Хамтарсан баг”-ийн гишүүд, “Гэр бүл

хөгжлийн төв”-тэй хамтран сургалт явуулав. Иргэдэд тараах материал

тарааж хамтарсан багийн үйл ажиллагааны талаар иргэдэд ойлголт өгч,

иргэдийн асуусан асуултанд хариулт өгч ажиллав.

“Тэгш эрх бодит оролцоо" нээлтэй хэлэлцүүлэгт ХБИ-ийн Баянзүрх дүүргийн

салбар зөвлөлийн тэргүүн Ц.Гүрдавга, Хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэн

Э. Болороо, хараагүй иргэдийн төлөөлөгч нарыг урьж хэлэлцүүлгийг

хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд

тулгамдсан асуудлыг хэлэлцэж түүнээс гарсан санал хүсэлтийг дээд шатны

Page 17: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

байгууллагуудад танилцуулж шийдвэрлүүлэх. Мөн хөдөлмөр эрхэлэлтийг

дэмжих хуулинд ХБИ-д тусгасан заалтыг танилцууллаа.

2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өглөө 09 цаг 30 минутаас Гэр бүл

судлаач Л.Нарантуяаг урьж хорооны иргэд болон орон сууцны конторын

ажилчид хамрагдан 72 иргэнийг хамрууллаа. Гэр бүл судлаач Л.Нарантуяа

нь Гэр бүлийн харилцааг эрүүлжүүлэх, хүмүүс биенээ хайрлах утга юу

болох талаар сургалт хийсэн иргэд сэтгэл ханамжтай асуулт, хариултаар

сургалт явагдсан.

“ИРГЭНИЙ ТАНХИМ”-д Д.Долгорсүрэн багш англи хэлний сургалтыг 21

хоногийн хугацаанд 12 хүүхдийн бүрэлдэхүүнтэй англи хэлний мэдлэгийг

дээшлүүлэх үр дүнтэй сургалт болсон.

Page 18: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Хорооны иргэний танхимд ажлын өдрүүдэд 12:00 цагаас "Олон төрлийн

шоог хэрхэн эвлүүлж сурах" вэ? оюун ухаан хөгжүүлэх сургалт явагдсан 8-

12 насны 5 хүүхэд хамруулсан.

Сайнхүү ИВЭЭЛ САН “Эмэгтэйчүүдийн манлайлал”сургалтыг хорооны

иргэд, албан хаагчдад бүтэн өдрийн сургалтыг явуулсан.

Page 19: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Багш Г.Баттулга “Эртэч монгол хүн” сургалтыг хорооны 23 иргэнд 2 цагийн

хичээл зааснаар цагийг үр бүтээлтэй ашиглаж сурахад тусласан.

“Тархиа цэнэглэе” сургалтыг 27 иргэнд Багш Г.Баттулга оров. Иргэдийн

сонирхлыг татсан сонирхолтой сургалт болсон.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын Гэр бүлийн тухай

хуулийг талаар байрны гадаа талбайд иргэдэд сурталчилсан.

Page 20: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Улсын Их хурлын гишүүн , Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд

С.Эрдэнэ Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн

төсөлд ард иргэдээсээ санал авах ногоон картыг хорооноос 2 хуулийн

төсөлд 60 иргэний саналыг тусгасан бөгөөд хуулийн төсөл уншаад санал

өгөх иргэдийг нэг өдөр цуглуулан 8 бүлэгт хувааж / 2 хууль- 8 бүлэгтэй/

бүлэг тус бүрээр санал бичүүлэн авсан.

“Хөршийн өдөр” өдөрлөгт ИТХ төлөөлөгч Ж.Баярмаа, хорооны цагдаагийн

хэсэг, “Цэдэн-Эрдэнэ” өрхийн эмнэлэг, ОСНААУГ хэрэглэгчдэд үйлчлэх

төв-4, “Эхлэл” ТББ, “ Хаан даатгал” , “ Тэргүүн зоос” хадгаламж зээлийн

хоршоо, СӨХ, иргэд оршин суугчид оролцож, өөрсдийн тарьж ургуулсан

цэцэг, гар урлал, шүр урлал оѐсон бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа

явуулсан.

Page 21: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

2015 оны 10 сарын 20 өдөр Төрийн үйлчилгээг иргэдэд сурталчлах нээлттэй

хаалганы өдөрлөг хийсэн.

Тав. Эрүүл мэнд, Спорт уралдаан тэмцээнд оролцсон байдал:

“МАРАФОН ГҮЙЛТ- 2015” –нд хорооны 30 иргэн оролцож 5 км-ын зайнд

уралдаж идэвхтэй хөдөлгөөн хийлээ.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны ширээний теннисний аварга

шалгаруулах тэмцээн 2015 оны 10-р сарын 10 нд 10:00 цагт хорооны

Иргэний танхимд болсон. /Эмэгтэй / I байр Ш.Нарантуяа, II байр

А.Мөнхтуяа, III байр Д.Нарангуа, /эрэгтэй/ I байр А.Пүрэвжал, II байр Ж.Бат-

Орших, III байр Ц.Чибаатар нар байрууд эзлэв.

Page 22: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

2015 оны 11 сарын 06-ний өдөр шатрын 1 дүгээр шатны тэмцээнийг хороо

зохион байгуулж, 1 дүгээр шатанд шалгарсан эрэгтэй 2 шатарчин, эмэгтэй 1

шатарчныг дүүргийн тэмцээнд оролцуулсан. Ахмад настан Б.Бадамхорлоо

дүүргийн шатрын тэмцээнээс тусгай байр эзлэсэн.

Нийслэлийн засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамж, Баянзүрх

дүүргийн засаг даргын 2015 оны 05 сарн 13-ны өдрийн А/178 захирамжийн

дагуу иргэдийн спортын IV наадмын явган аялалын төрөлд 12 иргэний

бүрэлдэхүүнтэй “Хүрэл тогоо”-д хүртэл аялаж багаараа “” МӨНГӨН” медаль

авсан.

Page 23: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Иргэдийн спортын IV наадмын гар бөмбөгийн төрөлд бүсийн аварга,

дүүрэгт III байр “хүрэл” медалиар шагнагдсан.

Нийслэлийн Иргэдийн спортын IV наадмын гар бөмбөгийн төрөлд Iiбайр

мөнгөл медаль хүртсэн.

Иргэд чийрэгжүүлэлтийн танхимд өдөр бүр өглөө 08:00 цагаас 15-20 ахмад

хийн дасгал хийж хэвшээд байна.

5 дахь өдөр бүр 17:00 цагаас “Иргэний танхим ”-д нийтийн бүжгийг хорооны

ахмадын зөвлөлийн даргатай хамтран явуулж хэвшээд байна.

Page 24: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

5,2 Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтарч хийсэн ажил:

2015 онд Цэдэн-Эрдэнэ ӨЭМН ”Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг

сайжруулъя” уриан дор 12 ажлыг төлөвлөн гүйцэтгэсэн. Энэ онд давхардсан

тоогоор 21354 иргэнд үйлчилсэн. Төлөвлөгөөний биелэлт 91%-тай ажилласан.

ЭАБИ-ын өмнөх 2 оны өвчилсөн иргэдийн тоог харцуулж өвчлөл өндөр байгаа

үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр Үзлэг оншилгоогоо сайжруулах, сургалт

сурталчилгаа иргэдийг идэвхжүүлэх дараах ажлууд хийгдсэн.

Мамба-дацан эмнэлэгтэй хамтран хорооны 90 гаруй иргэний судас барьж

оношлуулан эмчилгээ бичиж өгч үзүүлсэн.

Page 25: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

“Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл” сэдэвт 2 дахь өдөрлөг

2015.11.14 нд 10:30-аас 14:00 цаг хүртэл Цэдэн-Эрдэнэ ӨЭМТ, хороо

хамтран зохион байгуулсан. Өдөрлөгөөр эмэгтэйчүүдийн эмч, Жавзандулам

ЭХО эмч Сарантуяа, Дотрын эмч Мөнхтуяа нар уригдан ирж иргэдэд

урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулсан. Өдөрлөгөөр ахмад настнууд,

30-60 насны эмэгтэйчүүд, Орцны жижүүрүүдийг хамруулан нийт 62 иргэнд

урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулсан.

Өдөрлөгт хамрагдаж буй иргэд

ЭХО эмч Сарантуяа үзлэг хийж буй нь

Дотрын эмч Мөнхтуяа үзлэг хийж зөвлөгөө өгч буй нь

Page 26: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Эмэгтэйчүүдийн эмч, Жавзандулам үзлэг шинжилгээ зөвлөгөө өгч буй нь

2015 оны 10-р сарын 30-нд “Иргэний танхим”-д эрүүл мэндийн өдөрлөгийг

зохион байгуулан сургалт явуулж хорооны иргэдэд эрүүл мэндийн үзлэг

оношилгоог хийж Монос ХХК-ний гарын бэлэг өгсөн.

Энэ онд 6 төрлийн эрүүл мэндийн сургалтанд нийт 800 орчим иргэд

хамрагдсан. Сургалт сурталчилгаа, оншилгоо үзлэгээ сайжруулсанаар 2015 онд

индексийн үзүүлэлт сайжирсан.

ӨЭМН 2015оны 12 сарын 10-ны өдөр 2015 оны ажлаа шалгуулж нийт 250

оноо авах шалгуур үзүүлэлтээс 238,7 оноо авч 95,7 % үзүүлэлттэй дүгнэгдэн

ажилласан.

Page 27: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Зургаа. Хүрээлэн буй орчин дэд бүтэц:

ЭАБИ шалгуур үзүүлэлтийн хүрээнд Хүрээлэн буй орчин, дэд бүтэц хэсэгт

нийслэлийн дундажаас доогуур буюу улайлтай гарсан үзүүлэлтүүдийг

сайжруулахын тулд индексийн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан

энэ хүрээнд 6 үзүүлэлтийг сайжруулахаар ажилласан.

• Ногоон байгууламж, нэмэгдүүлэх

• Аж ахуй нэгжтэй тохижилтын гэрээ хийх

• Хог хаягдлын цэгийг арилгах, цэвэр цэмцгэр хоггүй хороо болох

• Хорооны нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах хяналтын камер,

гэрэлтүүлэг хийх

• Таггүй траншейны судалгааг гаргаж тагтай болгох

• Хорооллын доторх авто замыг засаж сайжруулах

Page 28: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх, иргэдийн ая тухтай

амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 7 дугаар байрны ард байрлах хүүхдийн

тоглоомын талбайн тохижилтын ажил дуусаж, шинээр зүлэгжүүлэлт, ногоон

байгууламж хийгдсэн.

Мөн иргэдийн бүлгийг дэмжих төслөөр “Дэвжих 89” бүлэг нь 60 өрхийг

гишүүнчлэлдээ хамруулж 2015 оны 04-р сарын 04-ны өдөр байгуулагдсан. 10 сая

төгрөгний санхүүжилтээр 8,9 дүгээр байрны гадна хуучин тоглоомын талбайг

сэргээн засварлаж, хашаа сүүдрэвч хийж, шинээр 3ш тоглоом суурилуулсан. 60ш

хайлаас тарьж зүлэгжүүлэлт, цэцгийн мандал байгуулсан.

БЗД-ийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/160, 2015

оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/472 дугаар захирамжийн дагуу Мод тарих

“Үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай захирамжийн дагуу хорооноос

уриалга гарган Чандмана СӨХ 35 м2 талбайд 32ш голт бор, Хүрээ СӨХ 20м2

талбайд 12ш бургас, Оргилдэнж СӨХ 120м2 талбайд 120ш монс 122 дугаар

цэцэрлэг 10ш бор голт, “Чандмана” СӨХ 70ш шар хуйас, 15 дугаар хорооны гадна

талбайд 10 сарын 14 нд 60ш бут тарьсан. Мөн дараах байгууллагууд “Алтайн

Page 29: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

бараа” СӨХ, “Тэнүүн -Оргил” хүнсний дэлгүүр “Хос мастер” шатрын академи,

“Оргилдэнж” СӨХ, “Сувд” авто угаалга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод

тарьсан.

Аж ахуй нэгж байгууллага, СӨХ, иргэд өөрсдийн гадна талбайн ногоон

байгууламжийг хариуцан авч ШТНБЦ аж ахуй нэгж шалгаруулах болзолт

уралдааны хүрээнд шинээр 1431 м2 ногоон байгууламж зүлэгжүүлтийн ажил

хийгдсэн.

Page 30: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Иргэд хороо руу шууд орох зам засаж, хорооны цогцолбор байрны гадна

талд нийт 52,8 м2 хэмжээтэй талбайд 2 хашаа барьж зүлэгжүүлэн, цэцгийн

мандал байгуулсан.

Page 31: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан
Page 32: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр

байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн дагуу

2015 оны 05 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 17 ны өдрүүдэд аж ахуй

нэгжийн судалгаан дээр үндэслэн удардамжийг 85 аж ахуй нэгжид тарааж, нийт

29 аж ахуйн нэгж smile, 16 аж ахуйн нэгж гахай наалт нааж, нийт талбайд

1431 м2 шинээр ногоон байгууламж зүлэгжүүлэлтийн ажил хийсэн. Аж ахуй

нэгжүүд тохижилт, ногоон байгууламжид нийт 201982960 төгрөг зарцуулсан. Тус

хороо болон хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 аж ахуй нэгж “Анхдагч болж”

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас “Талархал” гардан авсан.

Талархал гардан авсан аж ахуй нэгж

БЗД-ийн Засаг даргын 2015 оны 02 сарын 03-ны өдрийн А/34, 2015 оны 04

дүгээр сарын 10-ны өдрийн А/130, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/300,

Page 33: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

2015 оны 10 дугаар сарын 14-ны А/472 тоот захирамжийн дагуу хорооны нутаг

дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг Монголын уламжлалт

“Цагаан сар”-ын баяр болон цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас

урьдчилан сэргийлэх зорилгоор хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн

хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх

хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас мөсийг тухай хорооны

оршин суугчдын оролцоотойгоор цэвэрлэн, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй

нэгж байгууллага, их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиуд,

харъяа хэлтэс, албад байгууллагынхаа гадна талбай, хашаа, сандал, хайс гэх мэт

хэсэгт угаалга болон түүвэр цэвэрлэгээ хийж, хуваарийн дагуу заагдсан газрынхаа

зам дагуух хайс, хашлага , авто замын брожур, автобусны буудлын саравч, хогийн

сав, шонгийн мод, гэх зэргийг угаах бүх нийтийн их цэвэрлэгээг тус тус зохион

байгуулж ААНБ-ууд болон хорооны иргэд 1 удаагийн цэвэрлэгээнд 250 орчим хүн

оролцож 4100м2 талбайг цэвэрлэн олон нийтийн ажилд идэвхитэй оролцон

ажиллаж байна.

НҮГ-2 хог ачилтийн машины хуваарийг Аж ахуй нэгж болон СӨХ-

тогтворжиж нийт 389 рейс машин буюу 2334 т хог ачуулж хур хогийн цэг устаж,

хогны талаар гомдол саналгүй ажиллаж байна.

2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, төсөл арга

хэмжээний санал асуулга хорооны иргэдийн дунд зохион байгуулж, иргэдийг 86.6

%-тай хамруулан эрэмбэ дарааллын дагуу дараах ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.

Үүнд: 1.Хорооллын доторх авто зам засах, явган хүний замыг сайжруулах

Хорооны 1, 4, 6/1, 6/2, 7б, 8а,б, 9, 67, 72а,б, 73 дугаар байрны хажууд шинээр

хийгдэх гэрэлтүүлгийн судалгааг гаргаж www.manaikhoroo.mn сайт дээр

тэмдэглэгээ хийн, холбогдох хэлтэст хүргүүлсэн.

Хорооны амьдрах орчны зураглал www.manaikhoroo.mn веб сайтад 2015

оны тоон мэдээлэл, зам, гэрэлтүүлэг, гэмт хэрэг гарч болзошгүй газрын

тэмдэглэгээ, үерийн аюултай буюу ус ихээр тогтдог газруудын тэмдэглэгээг хийж,

иргэд, оршин суугчид амьдрах орчны зураглалын талаарх мэдээ мэдээллийг

цахим хэлбэрээр харах, уг сайтад бүртгүүлж санал хүсэлтээ илгээх заавар

Page 34: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

сургалтыг иргэдэд өгч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой болсон.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Е-Биржийг

ажиллуулан иргэд ажлын байрны цахим мэдээллийг түргэн шуурхай авч, төрийн

үйлчилгээг иргэдэд ойртуулан, ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөн ажиллаж

байна.

АВТО ЗАМ ЗАСВАР

Хөх нуруутаас 4 дүгээр байр хүртэлх авто замд Нийтийн Үйлчилгээний

Улаанбаатар Нэгтгэлд санал тавьж 16 м2 асфальт замын нөхөөс хийлгэсэн. Зам

засварын баг хамт олонд хорооны зүгээс талархал үнэ бүхий зүйлсийг дурсгаж

хамтран ажилласан.

Page 35: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

НҮГ-2, ДИХТ Ж.Баярмаатай хамтран 73 дугаар байрны зүүн урд ус тогтсон

замд 30т шороо асгаж шороон замыг тэгшлэн зассан.

Page 36: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Долоо . Нийгмийн дэг журмыг хангах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

талаар:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгмийн дэг журмыг хангах ажлын

хэсгийг хорооны иргэдийн нийтийн хурлын даргаар ахлуулан 5 хүний

бүрэлдэхүүнтэйгээр байгуулж , төлөвлөгөө гаргаж биелэлтийг улирал бүр тооцож

ажиллаж ирлээ.

Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гэмт хэрэгтэй

тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

ажлын үр дүнг дээшлүүлэх зорилтын хүрээнд хорооны иргэний зөвлөлийг

байгуулан мэргэжлийн удирдлагаар хангах хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг гарч

болзошгүй цэгүүдээр эргүүл шалгалт хийсэн ба хороо хариуцсан эрүүгийн

төлөөлөгч, мөрдөн байцаагч хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч нар

хамтран эргүүл болон шалгалт хийж 5 хэргийг нөхөн илрүүлж, нийт 86 зөрчлийг

илрүүлэн шийтгэврээр 15 байгууллага аж ахуйн нэгж, иргэнийг 1.400.000

төгрөгөөр, 36 иргэнийг торгуулийн тасалбараар 180.000 төгрөгөөр торгож шүүхийн

шийдвэрээр 9 хүнийг баривчлуулж, 5 хүнийг архины албадан эмчилгээнд явуулж,

30 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа архи согтууруулах

ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, цагдаагийн

хэсгийн байцаагч давхардсан тоогоор 210 удаа шалгалт болон ухуулга яриа хийж,

19 ресторан, баар караоке, кафе цэнгээний газар, 15 хүнсний дэлгүүр супер

маркетийг хамруулж хуулийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийж ажилласан

байна. 7 аж ахуйн нэгж, иргэнийг Архидан согтуурахтай тэмцэх хуулийн дагуу

700.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

Page 37: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс болон бусад газруудтай

хамтарсан шалгалтыг хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа зарж

борлуулдаг хүнсний дэлгүүр, баар кафед хийж хууль бусаар үйлдвэрлэсэн,

стандартын шаардалага хангахгүй архи согтууруулах ундаа худалдаж буй

байдлыг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор сард 2-оос доошгүй удаа гэнэтийн

шалгалтыг явуулж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллалаа. Хэсгийн

байцаагч , олон нийтийн байцаагч урамшилт эргүүлүүдийг хорооны засаг дарга

удирдлагаар хангаж цаг тухай бүрт үүрэг даалгавар өгч биелэлтийг тооцон

ажилласан.

Гэмт хэрэг гарч байгаа газруудад гэрэлтүүлэг, камержуулалт хийж эргүүл

жижүүр ажиллуулж байна. Тэмдэглэлт баярын өдрүүдэд хорооны засаг даргын

захирамжаар эргүүл жижүүрүүдийг тогтмол ажиллуулж ,дүүргийн онцгой байдлын

хэлтэст утсаар болон илтгэх хуудсаар мэдээ мэдээлэл өгч ажилласан.

Сар бүрийн 1-ны өдөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг архи, согтууруулах

ундаагаар үйлчилдэг газрууд мөрдлөг болгон ажиллаж байна. Архидан

согтуурахтай тэмцэх чиглэлээр “Шалгалт 1,2”, “Хуулийн хэрэгжилт”, “Хамтын

ажиллагаа” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж

ажиллаа. Хүн худалдах хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор

ашиглахаас хамгаалах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хорооны нутаг

дэвсгэрт дэмий тэнэж гуйлга гуйдаг болон гэмт хэрэг үйлдэж болзошгүй 6

хүүхдийг бүртгэл судалгаанд авч ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн.

Гэрээт харуул хамгаалалт хувийн хамгаалалтын үйл ажиллагаанд хяналт

тавих зорилгоор хорооны нутаг дэвсгэрт үндсэн хаягтай 2 өөр дүүрэг хороонд

байрладаг боловч тус хороонд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг 8 аж

ахуйн нэгжийн харуул хамгаалалтыг шалгаж дутагдал гаргасан 23 байгууллагад

албан мэдэгдэл өгч 19 албан мэдэгдэлийн хариу авч ажиллав.

2015 оны 3 сарын 10-нд хамтарсан багаараа 84 дүгээр сургууль дээр “Гэмт

хэргээс урьдчилан сэргийлэх”, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” сургалтуудыг тус

тус зохион байгуулсан.

“Хөршийн өдөр”өдөрлөгт ИТХ төлөөлөгч Ж.Баярмаа, хорооны цагдаагийн хэсэг,

“Цэдэн-Эрдэнэ” өрхийн эмнэлэг, ОСНААУГ хэрэглэгчдэд үйлчлэх төв-4, “Эхлэл”

ТББ, “Хаан даатгал” , “ Тэргүүн зоос” хадгаламж зээлийнхоршоо, СӨХ, иргэд

оршин суугчид оролцож, өөрсдийн тарьж ургуулсан цэцэг, гар урлал, шүр урлал

оѐсон бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа явуулсан. Гэмт хэрэг, гэр бүлийн

Page 38: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

хүчирхийлэлд өртөж буй иргэдийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион

байгуулсан. Нийт 86 иргэн оролцсон.

Найм: Батлан хамгаалах, цэрэг дайчилгаа, гамшгаас хамгаалах талаар:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 тоот, Дүүргийн Засаг даргын

А/662 тоот, хорооны Засаг даргын 2014 оны 12 сарын 25-ны А/08 тоот

захирамжийн дагуу цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн төлөвлөгөө гарган

хорооны нийт өрхийн 18-50 насны статистик тоогоор 1833 цэргийн үүрэгтэн,

бэлтгэл офицер бүртгүүлэхээс 1803 нь цэргийн бүртгэлд хамрагдаж, ирц 98,6

хувьтай ажилласан.

Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн

А/126 дугаар захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд

Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/433

дугаар тоот захирамжийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд

Нийслэлийн 53 дугаар сургуулийн зааланд зохион байгуулагдсан. Зарлан дуудах

хуудсыг 410 үүрэгтэнд тарааж, цэрэг татлагаар нийт 271 үүрэгтэн орж, 2 үүрэгтэн

цэргийн жинхэнэ албанд татагдсан. 2015 онд цэргийн албанд явсан 2 иргэний ар

гэрт халамж үйлчилгээ үзүүлэн холбогдох тайланг цэргийн штабт хүргүүлсэн.

2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт Улаанбаатар хотын

хэмжээнд суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээллийн хэрэгсэл /дуут дохио/- оор

хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан

байгууллагад тус албан бичгийг хүргүүлэн биелэлтийг ханган ажилласан.

Гамшгаас хамгаалах, дайчилгаа зохион байгуулах зэрэг ажлын төлөвлөгөөг хийж

дүүргийн удирдлагуудаар батлуулан биелэлтийг нь тооцон ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор

батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах

журам” Гамшгийн үед нүүлгэн шилжүүүлэх журмын дагуу Баянзүрх дүүргийн

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС”-ээс мэдэгдэл ирсэний дагуу АГУ-35-р ангийн гал

сөнөөгч О.Мэндсайханы хяналтан доор 2015 оны 03дугаар сарын 26-ны өдрийн

16:00 цагт хийж гүйцэтгэлээ.

Тус үйл ажиллагаанд хорооны албан хаагч 7, өрхийн эмнэлэгийн 10 албан

хаагч, цагдаа 2 нийт 19 албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон болно.

Page 39: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

/Нуугд, суу, хүлээ/ байгаа нь

Даацын хана дагаж аврах гарцаар гарч байгаа нь:

Обьектоос гараад цугларах талбайд гарч цугларч байгаа нь:

Page 40: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

Ес. Дотоод ажлын талаар :

Тус хорооны архивын баримтаар эрдэм шинжилгээ техник боловсруулалт

хийж, данс бүртгэл үйлдэх ажлын хүрээнд 2015 оны 02 дугаар сарын 28-ны

өдөр хорооны байранд хадгалагдаж байсан 200 хадгаламжийн нэгжийг

цэгцлэх ажлыг хийсэн. 200 хадгаламжийн нэгжийг задлан байнга, түр, 70

жил, устгах гэсэн 4 төрлөөр ялгаж, 1999-2014 оны архивыг эрдэм

шинжилгээ техник боловсруулалт хийж, бүрэн дуусгаж, 1999-2013 оны

байнга хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэлийг дүүргийн архивт

хүлээлгэн өгсөн. 1999-2014 оны түр, 70, устгах, байнга /2014 он/ хадгалах

хадгаламжийн нэгжийн бүртгэлүүд хорооны архивт хадгалагдаж байна.

2015 оны 07 дугаар сарын 23-ны А/340 дүгээр захирамжаар 2015 оны 09

дүгээр сарын 11-нд “Архив”-ын улсын үзлэгийн шалгалт 96,8 %-ийн

үнэлгээтэй шалгагдсан.

Дээд шатны байгууллагаас ирсэн тогтоол, шийдвэр, захирамж, албан

даалгавар зэрэг баримт бичгийг бүртгэн биелэлтийг тооцон ажиллаж

байна.

2015 онд хороонд Нийслэлээс 11, дүүргээс 9 захирамж, ирсэн нийт 102

бичиг, явсан нийт 97 бичгийг бүртгэн, хяналтын карт хөтлөн биелэлтийг

тооцож ажилласан.

Иргэдийн нийт 800 гаруй өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч,

цохолт хийн дээд шатны байгууллагад уламжилсан.

2015 онд иргэдэд нийт 2710 тодорхойлолтоор үйлчилсэн

Татварын хууль тогтоомжийн дагуу машинтай иргэдийг тээврийн

хэрэгслийн үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг 4-5 сард зохион

байгуулав. Мөн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх түүний

биелэлтийг хангуулах ажлын хүрээнд БЗД-ийн татварын хэлтсийн үүрэг

болгосноор 2000 орчим иргэний авто машины татварын мэдэгдэх хуудсыг

тарааж ажиллаа.

Авто техник хэрэгслийн улсын үзлэгийг хугацаанд нь зохион байгуулахад

анхаарч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа

хугацаанд нь төлөх, үзлэгт хамруулах зарлалыг байр орцны мэдээллийн

самбарт тавьж иргэдэд хүргэж ажилласнаар 80 гаруй хувь нь үзлэгт

хамрагдсан. Иргэдэд мэдээллийг цаг тухай бүрт хүргэх зорилгоор урсдаг

Page 41: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

самбараар зар мэдээ явуулан ажиллаж байна.

Иргэд, ААНБ-ийн нийт 70 гаруй судалгаа гаргаж холбогдох хэлтэс албадад

хүргэсэн. Шаардлагатай тайлан мэдээг хугацаанд нь гаргаж өгсөн.

Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийг тухай бүрт ХАӨМСанд шивж, өрхийн

дэвтрийн өөрчлөлтийг ХАӨМСантай уялдуулан ажиллаж байна.

Статистикийн хэлтсээс шинэ төрсөн 121 иргэнийг тодруулж ХАӨМСанд

шивж оруулсан. Нийгмийн даатгалын хэлтэс, иргэний бүртгэлийн хэлтсээс

ирсэн 117 нэрсийг тодруулж ХАӨМсанд шивсэн.

Хүн ам Орон сууцны завсрын тооллогын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 1-

нээс эхлэн хорооны түр товчоо байгуулан оршин суугч иргэдийг тооллогод

хамруулан ажиллаж байна. Тооллогын түр товчооны бүрэлдэхүүнд

хорооны засаг дарга, зохион байгуулагч, улсын бүртгэгч, гэрээт ажилтан-1,

хэсгийн ахлагч-6 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Шилжиж ирсэн явсан

иргэдийн мэдээллийг тухай бүрт ХАӨМСантай уялдуулан шивж ажиллах

гэх мэт ажлуудад заавар зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. 2015 оны

12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тооллогод хамруулсан хүн ам

78,8%-тай байна.

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагт ХАОСТооллогын

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг хорооны түр товчоо, өрхийн эмнэлэг,

Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрхэмбаяр нар зохион байгууллаа.

Хорооны иргэний танхимд оршин суугч, иргэдийг цуглуулан

ХАОСТооллого, ХАӨМСангийн тухай танилцуулга хийж, өрх, хүн амын

бүртгэлд хамрагдахын ач холбогдлыг тайлбарлаж, иргэдийг ойр орчмын

хүмүүст зар тараан тооллогондоо идэвхитэй оролцохыг уриалж, өдөрлөгт

ирсэн иргэдэд ХАОСТ болон ХАӨМСангийн танилцуулга нугалбарыг

олшруулж тараасан. Нийт 120ш урилга, 120ш танилцуулга нугалбар

тарааж 45 иргэн хүн ам орон сууцны тооллого /ХАОСТ/-ын “Нээлттэй

хаалганы өдөрлөг”-т оролцсон.

Хорооны засаг даргын шуурхай зөвлөгөөнийг 7 хоногийн даваа гариг бүр

10:00 цагт зохион байгуулж нийт 48 удаа хийж тухай бүрт үүрэг даалгавар

өгч биелэлтийг тооцож ажиллав.

Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн

нэгжүүдтэй гэрээ байгуулах, сунгалт хийх ажилд 45 аж ахуйн нэгжийг

Page 42: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

хамруулав.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/431

дугаар захирамжийн дагуу Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах

болзолт уралдаанд тус хороо нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр

шалгуулж, 1 дүгээр шатанд нийслэлийн 152 хорооноос эхний 40 хороонд

багтаж, 2 шатны шалгаруулалтаар эхний 28- д шалгарсан. Энэ шалгуур

үзүүлэлтийн дагуу Засаг даргын үүрэг гүйцэтгэгч З.Ариунжаргал нь 2015

оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Нийслэлийн тэргүүны ажилтан” цол

тэмдгээр шагнуулсан.

Арав. Хорооны тохижилт

Page 43: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

ГАДНА МЭДЭЭЛЛИЙН САМБАР ХИЙСЭН.

Page 44: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ГАДНА ЗАСВАР

/Гадна фасад засварлаж, цонхны амлагаа хийсэн/

Page 45: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

ШАТНЫ БАРИУЛЫГ ГАГНАЖ, БЭХЭЛСЭН.

Page 46: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

ХОРООНЫ БАРИЛГЫН ДОТОР ЗАСВАР

Page 47: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

ДООТ ДАВХРЫН ШАТНЫ ДООД ТАЛЫГ БӨГЛӨЖ, АГУУЛАХЫН ӨРӨӨ БОЛГОСОН.

Page 48: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан

ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ҮҮРЭГ З.АРИУНЖАРГАЛ

ГҮЙЦЭТГЭГЧ

ТАЙЛАН БИЧСЭН:

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Д.БАДАМ

Page 49: 2015 оны Баянзүрх дүүргийн  15 дугаар хорооны  ажлын тайлан