12
Хиймэл үе солих мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ Өвдөгний үе шилжүүлэн суулгах мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ нь 2-3 сарын хугацаа шаардагддаг тул эмчилгээг тасралтгүй хийх нь эмчилгээний гол зорилго. Хагалгааны дараа өвдөгний үе бүрэн тэнийх нугалах хөдөлгөөн, алхааны хэлбэр өөрчлөгдөн доголж алхдаг тул үений далайц нэмэгдүүлэх, булчингийн хүч сайжруулах, булчин шөрмөсийг суллах дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Хагалгааны дараах Хөдөлгөөн дасгал эмчилгээ хийгдээгүйгээс дараах хүндрэлүүд гардаг. Өвдөг бүрэн тэнийхгүй байх Өвдөг бүрэн нугаларахгүй байх Тойгны мобилизаци муу байх Өвдөгний эргэн тойрны булчингийн хүч сул, булчин чангарснаас болж алхааны хэлбэр өөрчлөгдөх Дээрх бүх шалтгаанаас болж зовиур илэрч шөнө унтахгүй байх зэрэг өөрчлөлтүүд гардаг. Хэвтэх : Хагалгааны дараа 24 цаг хэвтрийн дэглэм сахих хугацаанд жижиг дэрийг тахим доороо байрлуулах нь өвдөлтийг багасгах ба 24 цагийн дараа дэрийг авах хэрэгтэй. Энэ нь булчингийн чангарал хатуурлаас сэргийлнэ. Суух : Хагалгааны дараа сандал нь түшлэгтэй, мөн сандал дээрээ дэр ашиглаж суух нь чухал . Алхах: Хөдөлгөөн засалч таньд яаж таягнуудыг ашиглах, хагалгаа хийсэн хөл дээрээ хэр их ачаалал авах талаар зөвөлгөө өгнө . Тэнцвар алдагдалтай бол Шатны бариул ашиглах Өсгийгүй гутал өмсөх

Dasgal

Embed Size (px)

Citation preview

Page 1: Dasgal

Хиймэл үе солих мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ

Өвдөгний үе шилжүүлэн суулгах мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ нь 2-3 сарын хугацаа шаардагддаг тул эмчилгээг тасралтгүй хийх нь эмчилгээний гол зорилго. Хагалгааны дараа өвдөгний үе бүрэн тэнийх нугалах хөдөлгөөн, алхааны хэлбэр өөрчлөгдөн доголж алхдаг тул үений далайц нэмэгдүүлэх, булчингийн хүч сайжруулах, булчин шөрмөсийг суллах дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй.

Хагалгааны дараах Хөдөлгөөн дасгал эмчилгээ хийгдээгүйгээс дараах хүндрэлүүд гардаг.

Өвдөг бүрэн тэнийхгүй байх Өвдөг бүрэн нугаларахгүй байх Тойгны мобилизаци муу байх Өвдөгний эргэн тойрны булчингийн хүч сул, булчин чангарснаас болж

алхааны хэлбэр өөрчлөгдөх Дээрх бүх шалтгаанаас болж зовиур илэрч шөнө унтахгүй байх зэрэг өөрчлөлтүүд гардаг.Хэвтэх : Хагалгааны дараа 24 цаг хэвтрийн дэглэм сахих хугацаанд жижиг дэрийг тахим доороо байрлуулах нь өвдөлтийг багасгах ба 24 цагийн дараа дэрийг авах хэрэгтэй. Энэ нь булчингийн чангарал хатуурлаас сэргийлнэ.

Суух : Хагалгааны дараа сандал нь түшлэгтэй, мөн сандал дээрээ дэр ашиглаж суух нь чухал .

Алхах: Хөдөлгөөн засалч таньд яаж таягнуудыг ашиглах, хагалгаа хийсэн хөл дээрээ хэр их ачаалал авах талаар зөвөлгөө өгнө .

Тэнцвар алдагдалтай бол Шатны бариул ашиглах Өсгийгүй гутал өмсөх Гулгадаг,чийгтэй шалан дээр явахаас сэргийлэх

Page 2: Dasgal

Өвдөгний үе солих хагалгааны дараах эрт үеийн сэргээн засах эмчилгээний дасгалууд

Үе солисны дараах сэргээн засах эмчилгээнд булчингийн хүч сайжруулах дасгал хамгийн чухал.

Өдөрт 3 удаа 10-15 минутын давтамжтайгаар дасгалыг хийнэ .

Хэрэв хаван ихэсвэл дасгалын удаанаар хийж хаванг буулгана. Дасгалын өмнө болон дараа 20-30 минут хүйтэн жин тавих нь хаван өвдөлтийг

бууруулна. Үе солисны дараах сэргээн засах эмчилгээний зорилго нь

Булчингийн хүч нэмэгдүүлэх Үений хөдөлгөөний далайц нэмэгдүүлэх Өвдөлтийг хянах Үе солисны дараах хэрхэн хөдөлгөөн засал эмчилгээ хийх

боловсрол олгох Сэргээн засах эмчилгээ хийснээр хагалгааны дараах өвдөлтийг

багасгаж хүндрэлүүдээс сэргийлнэ.Дараах орчинд Сэргээн засах эмчилгээ хийхэд өвдгөнд ачаалал өгөхгүй байх боломжтой. Үүнд:

Усанд сэлэх (усан дотор алхах,усан аэробек , усанд дотор гүйх ) Дугуй унах Тэнцвэрийн дасгалууд Өвдөгний хүчний дасгал, хөдөлгөөнтэй дасгал

Дасгалын үед хаван ,өвдөлттэй бол Мөсөн жин тавих Үеийг амраах Туслах хэрэгсэлийн тусламжтай алхах(таяг) Сайн унтаж амрах (хагалгааны дараа хэдэн 7 хоног өвдөгөөр өвдөх

зовиур илэрнэ иймд дараах зөвлөмжийг дагах) Унтахаасаа өмнө хүйтэн жин өвдөгний орчим тавих Шагай жийх татах хөдөлгөөн,өвдөгөөрөө нугалах тэнийлгэх

хөдөлгөөн хийх нь булчин суллаж амраана Хэрэв хажуу тийш харж унтах үедээ 2 хөлний завсар дэр

хийж унтах Дээш харж хэвтэхдээ хөлөө шулуу байрлалтай унтах нь

зовиур өгөхгүй.

Page 3: Dasgal

Мэс заслын дараа дасгал хийснээрээ Хаван үүсэхээс Цусны бөглөрөл Өтгөн хаталт зэргээс сэргийлнэ.

Анхааруулах Амарч байгаа үедээ өвдөг доороо дэр тавихгүй байх нь таны өвдөг нугарсан хэлбэртэй үлдэхээс сэргийлнэ

Хагалгаа хийсний дараах эхний 1-3 дахь долоон хоногт Зорилго :

өвдөг 90градус нугалахсандал дээрээ суугаад тавхайгаа шалан дээр байрлуулан аажим гулсуулж татах

өвдөгний уян хатан байдалыг үнэлээд дасгал хийнэ. Эхний хоногт өвдгийг идэвхигүйгээр нугалах

Knee bend (passive)()Ор эсвэл сандал дээр суулгах эсвэл хэвтүүлээд  нэг гараараа өсгий доороос бариад нөгөө гараараа тахимын доороос барин зөөлөн өвчтөнд өвдөлтийн цэг мэдрэгдэх хүртэл нугална. Хагалгааны дараа боолтондоо баригдаад өвдөгөөр нугалахад хэцүү байдаг.

  Knee bend (assisted) (тусламжтайгаар өвдөгөө нугалах)

Сандал дээр суугаад эрүүл хөлөө хагалгаа хийлгэсэн хөлөн дээрээ тавиад арагш түлхэж өвдөгөөрөө нугалах

Knee straithening (sitting) суугаа байрлалд өвдөг тэнийлгэх

Page 4: Dasgal

сандал дээр суугаад хагалгаа хийсэн хөлөө шулуун болгоод дээш өргөж 10сек барина. Өдөрт 10-15удаа

Quadriceps sets(4 толгойт булчин хөгжүүлэх дасгал)

Гуяны булчин чангалах дасгал. Өвдөгөө шулуунаар нь бариад 5-10секунд барих

Энэ дасгалыг 2 минутын турш 10 удаа дасгалыг давтах 1 минут амраад давтах Өдөрт 10-15удаа

Straight leg raise (хөлөө шулуунаар өргөх)

Орон дээр хэвтээд өвдөгөө шулуунаар өргөөд барина,2 хөлийн хооронд бага зайтайгаар 10 секунд 5 удаа дэмжлэггүйгээр бариад аажим буулгана, Өдөрт 10-15удаа. Мөн суугаа байрлалд хийж болно.

Ankle pump(шагайгаар жийх)

Энэ дасгал нь шилбэний урд талын булчинг агшиж ,тойгны хөдөлгөөнийг сайжруулах зорилготой.

Page 5: Dasgal

Тойгны хөдөлгөөн нь хагалгааны дараа хязгаарлагдаж алхааны хэлбэрт өөрчлөлт өгдөг тул анхаарах хэрэгтэй.

Дасгалыг өдөрт 3 удаа 2-3 минут тасралтгүй хийх хаван арилж хэвийн болтлоо хийж байх

Knee straightening exercise (өвдөг тэнийлгэх дасгал)

Дээшээ харсан байрлалд: өсгий доороо жижиг алчуур тавиад өсгийг оронд хүргэхгүйгээр байрлуулаад гуяаа чангалаад өвдгөө чангалсан чингээрээ орлуугаа түлхэж 5-10секунд барих, Өдөрт 10-15удаа

Доошоо харсан байрлалд: шагайн доороо алчуур ороож хийгээд гуя шилбэний булчингаа агшааж өвдөгөөрөө тэнийх

Хүндийн төвийг ашиглан өвдөгөөрөө идэвхигүй тэнийх хөдөлгөөн

Resisted knee straightening (эсэргүүцэлтэй өвдөг тэнийлгэх)

Page 6: Dasgal

Шагайндаа хүндрүүлэгч зүүгээд өвдгөө тэнийлгэх

Bed supported knee bends (орон дээр өвдөгөө нугалах)

Орон дээр хөлны улаараа гулсуулаад аль болох боломжит хэмжээгээрээ 5-10 секунд нугалаад эргээд хөлөө тэнийлгэнэ. Өдөрт 10-15удаа

Дасгалыг хэвийн алхдаг болтлоо хийнэ.

Standing knee bends (зогсоо байрлалд өвдөгөө нугалах)

Таягаасаа бариад цэх зогсоод хагалгаа хийсэн өвдөгөө дээш өргөн өвдөгөөрөө сайн нугалаад 5-10 секунд барина дараа нь хөлөө өсгийгөөрөө газарт тавина. Энэ дасгалыг давтан хийнэ. Өдөрт 10-15удаа

Sitting supported knee bend (Тусламжтайгаар суугаа байрлалд өвдөгөө нугалах)

Түшлэгтэй Сандал эсвэл орон дээр хөлөө унжуулж суугаад эрүүл хөлний өсгийн ард хагалгаа хийсэн хөлөө байрлуулаад эрүүл хөлөөрөө аль болох боломжоороо хөлөө доош нугалаад тэр байрлалдаа 5-10 секунд барина. Өдөрт 10-15удаа. Дасгалыг хэвийн алхдаг болтлоо хийнэ.

Sitting unsupported knee bend (Тусламжгүйгээр суугаа байрлалд өвдөгөө нугалах)

Page 7: Dasgal

Түшлэгтэй Сандал эсвэл орон дээр суугаад үе солисон өвдөгөө аль болох нугалаад эргэж дээш 5-10 секунд тэнийлгэж барьснаар өвдөгний үений далайц нэмэгдэн хэвийн алхах боломжийг олгодог. Өдөрт 10-15удаа. Дасгалыг хэвийн алхдаг болтлоо хийнэ.

Мөн хэвтээ байрлалд энэ дасгалыг хийж болно.

зогсоо байрлалд өвдөг идэвхитэйгээр нугалах

Resisted knee bend ( эсэргүүцэлтэй өвдөг нугалах)

эсэргүүцэлтэй дасгал хийснээр булчингийн хүч илүү сайжирч, өвдөгний эргэн тойрон дох зөөлөн эд шөрмөс холбоос суларч үений далайц нэмэгдэн хэвийн алхдаг болно.

Walking (Алхалт)

Page 8: Dasgal

Хагалгааны дараа эмнэлэгт өрөөндөө богинохон зайнд өдөр бүр явж эхлэх ёстой. Энэ хөдөлгөөн нь булчингийн хүчийг эргээд хэвийн хэмжээнд оруулдаг. Тохиромжтой таяг сонгох нь хамгийн чухал эхлээд 4 хөлтэй таяг дээр явна. Эмч, хөдөлгөөн засалч нар таньд хагалгаа хийсэн хөл дээр хэр их ачаалал авах эсэхийг зааж өгнө. Таяг дээрээ өөрийн жингээ жигд аваад шулуун зогсоод хагалгаа хийсэн хөлөө урагш тавина ингэхдээ өвдөгөө нугалахгүйгээр өсгийгөө шалан дээр эхлэж тавиад эрүүл хөлөө татна.

Анхаарах нь

Алхахдаа яарах хэрэггүй, аль болох зөөлөн аядуухан алхах нь чухал , эхлээд хөлийн булчингийн хүч, тэнцвэр,сунгалтыг хөгжүүлж байж алхаа хэвийн хурдан алхалт бий болдог. Хагалгааны дараа таягийг хэрэглэж байгаа үедээ сэргээн засах хөдөлгөөн эмчилгээг сайн хийснээр тэнцвэртэй алхах нөхцөлийг бүрдүүлдэг.

Хагалгааны дараа 2-3 долоо хоногийн дараа нэг хөлтэй таяг ашиглах ёстой. Догонцож алхах нь нуруу өвдөх, хагалгаа хийсэн хөлний булчин хүч сул болох эрсдэлтэй тул Эмч, Хөдөлгөөн

засалч нараас зөвөлгөө авах.

Stair climbing and descending (шатаар өгсөх уруудах)

Эхлээд шат эсвэл хананы бариулаас бариад хагалгаа хийсэн хөлөө эхний шатан дээр тавиад эрүүл хөлөө шатан дээр авчирна.

Буухдаа эрүүл хөлөө эхлэж буулгаад дараа нь хагалгаа хийсэн хөлөө тавина. Хөлний булчингийн хүч сайн, уян хатан байх нь шатаар өгсөж уруудахад чухал үүрэгтэй. Эхлээд хананы бариулаас барьж нэг шат алхаад эргээд

буух дасгал хийнэ ингэхдээ зөвхөн дээшээ шатаар алхах дасгал нь доош буух дасгалаас илүү хүч шаарддаг тул энэ дасгалыг хийх нь чухал гэдгийг санах хэрэгтэй.

Page 9: Dasgal

Шатаар алхах дасгал хийхээсээ өмнө алхах болон булчингийн хүч, уян хатан чанар сайжруулах дасгал яаж хэрхэн хийх талаар хөдөлгөөн засалч нараас заавар авах

Дасгал хийх шатны өндөр 10-15см байх ба тэнцвэрээ алдахгүй тулд шатны бариул ашиглана. Хөлний булчингийн хүч илүү сайжрах тусам та илүү олон шатаар алхах боломжтой болно.

Exercise to improve balance and walking(хагалгааны дараа хөлийн булчингийн хүч сул байснаас тэнцвэр алдагддаг үүнээс болж алхааны хэлбэр өөрчлөгдөх, унах эрсдэлүүд гарч болдог. Иймд дээрх дасгалууд хийхээс гадна доорх тэнцвэрийн дасгалууд хийх хэрэгтэй.)

Side to side weight transfer (босоо байрлалд зогсоод хөдөлгөөн засалчийн тусламжтайгаар биеийн жингийн ачаалалыг 2 талруу шилжүүлэнэ )

Forward and back weight transfers (босоо байрлалд зогсоод урагшаа хөлөө тавиад биеийн жингээ тэр байрлалд 10сек барьж 2 хөлөө ээлжлэн хийнэ )

Toe heel ups

Юмнаас бариад өлмий дээрээ зогсоно.10 сек бариад эргээд өсгийгөө буулгана 10-15 удаа өдөрт 3 удаа хийнэ.

One leg balance (нэг хөлөн дээр тэнцвэр авах)

юмнаас бариад хагалгаа хийсэн хөл дээр жингээ аваад эрүүл хөлөө нугалах энэ үед тэнцвэрээ хадгалаад таазаа хөдлөхгүй барина.

Page 10: Dasgal

Хагалгаа хийсний дараах эхний 3-12 дахь долоон хоногт . Зорилго :

өвдөг 105-120 градус нугалах өвдөгөөрөө бүрэн тэнийлгэх шатаар дээш доош хэвийн алхаж чаддаг байх суурин дугуй унаж чаддаг болох дундаж өндөртэй сандалнаас өөрөө босож сууж чаддаг болох

Энэ үед заавал эмч, хөдөлгөөн засалч нарт үзүүлж өвдөгний үений үнэлгээ хийлгэн, дараагийн эмчилгээний төлөвлөгөөг боловсруулна.

УНТЭ, Үений мэс заслын тасаг.

Сэргээн засах клиник