26
“ШАРГАЛЖУУТ” РАШААН СУВИЛАЛ

Eruul amralt Emchilgee suwilgaa

Embed Size (px)

Citation preview

“ШАРГАЛЖУУТ” РАШААН СУВИЛАЛ

Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн хуучнаар Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн 1954 онд анх байгуулагдсан улсын үйлчилгээтэй, магадлан итгэмжлэгдсэн байгууллага бөгөөд нэг ээлжиндээ 400 хүн хүлээн авах хүчин чадалтай Монгол улсын хамгийн том рашаан сувиллын нэг юм.

Шаргалжуутын бүлэг рашаан нь бүтэц найрлага, халууны хэмжээгээрээ (35-960С өөр өөр 108 төрлийн рашаан булаг зэрэгцэн урсаж байдаг бөгөөд Монгол улсын хамгийн халуун рашаантай, эмчилгээний рашаан бүрдийн дэлхийд хосгүй цогцолбор юм. Энд байгалийн урласан хүний эрхтэний хэлбэр дүрстэй адилхан хад чулуунууд байдаг бөгөөд түүнийг нэвтлэн ундрах рашаан нь тухайн эрхтэнийхээ эмчилгээнд хэрэглэгддэг.

Зочид буудал буюу амрагч сувилуулагч хүлээн авах хэсэг нь:• Бүтэн люкс• Хагас люкс• Дамждаг энгийн өрөө • Энгийн өрөө төв байрны • Зуны байр • Гэр гэсэн зэрэглэлүүдэд 145 өрөө байр 400

ортойгоор амрагч сувилуулагчдад үйлчилж байна.

Бид та бүхнийг ая тухтай амрааж сувилахын тулд эмнэлэг, зочид буудал, хоол үйлдвэрлэл үйл-чилгээний хэсэгтээ нийт 100 гаруй эмч сувилагч үйлчил-гээний ажилчдын бүрэл-дэхүүнтэйгээр ажилладаг.

Манай эмчилгээний онцлогБайгаль эмчилгээний төрөлд: Рашаан уух

эмчилгээ, Рашаан ваннанд орох, Шавар эмчилгээ, Замаг эмчилгээ, байгалийн халуун чулуун жигнэх эмчилгээ

Хосолсон эмчилгээнд: Иллэг бариа заслын эмчилгээ, Сэргээн засах Физик эмчилгээ, Уламжлалт эмчилгээ, Биеийн тамир эмчилгээнүүд зэрэг нь хийгддэг

Манай сувиллын сувилах эмч, сувилагч массажист, үйлчилгээний ажилчид нь өөрсдийн ажилдаа мэргэшсэн чадварлаг баг бөгөөд рашаан сувиллын уламжлалт аргыг ашиглан алжаал, ядаргаа тайлах, амраах үйлчилгээ бүхий олон төрлийн эмчилгээг сувилгаандаа хослуулан хэрэглэдэг билээ.

Үүнийг эрдэмтэд тайлбар-лахдаа хүний биед төрөл бүрийн эрдэс бодис, микро-элемент тогтвортой хэмжээ-гээр агуулагдаж байх ёстой бөгөөд үүнийгээ ажлын ядаргаа, стресс, цаг уур, болон олон гадны нөлөөл-лөөс шалтгаалан бага багаар алдаж өвчилж, ядарч эхлэх үндэс болдог гэжээ. Харин энэ алдагдсан бүхнийг нөхөх юугаар ч орлуулашгүй бас хамгийн хор багатай, хамгийн үр дүнтэй эмчилгээ нь бай-галийн эмчилгээ буюу рашаан, шавар эмчилгээнүүд юм гэж нотолжээ. Рашаанд орсон эрүүл хүн улам эрүүл болж хүч тамир нь сэргэдэг бөгөөд бие махбодид нь ямарч муу нөлөөгүй гэдгээ-рээ гайхамшигтай юм.

ХҮН ЯАГААД ӨВЧИЛДӨГ ВЭ?

“АМРАЛТ БА СУВИЛАЛ” хөтөлбөртүйл ажиллагааны зорилго

Бидний зорилго нь аливаа байгууллагын хамгийн гол хөдөлгөх хүч болсон ажилчдын эрүүл мэндийг сэргээн засах болон ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор өвчнийг илааршуулах болон урьдчилан сэргийлэх увидастай хосгүй рашаанаараа үр дүнтэй эмчилгээ сувилгаа хийх, мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон стресс ядаргааг тайлах эмчилгээ сувилгааг спорт амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх арга хэмжээтэй хослуулан ажиллахад оршиж байна.

“АМРАЛТ БА СУВИЛАЛ” хөтөлбөр

Манай сувилалд гэрээгээр хамтран ажиллаж байгаа хамт олонд бид өөрсдийн тохилог автобус унаагаар үйлчлэх бөгөөд өдөрт 5 удаагын амт чанартай хоолоор үйлчилж хүн эмчийн зааврын дагуу эмчилгээ сувилгаа хийх ба чөлөөт цагийг өнгөрүүлэх бүхий л төрлийн нөхцлийг бүрдүүлэн зохион байгуулалттай хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулах юм.

ЭМЧИЛГЭЭ

•Бүх төрлийн харшилын эсрэг эмчилгээ•Мэдрэл сэргээх рашаан эмчилгээ•Ядаргаа тайлах рашаан эмчилгээ•Рашааны утлага эмчилгээ /Байгалийн утлагат эмчилгээ зөвхөн Шаргалжуутад л байдаг/•Төрөл бүрийн массаж эмчилгээ•Шаврын бүх төрлийн эмчилгээ

•Бүх төрлийн харшилын эсрэг эмчилгээ•Мэдрэл сэргээх рашаан эмчилгээ•Ядаргаа тайлах рашаан эмчилгээ•Рашааны утлага эмчилгээ /Байгалийн утлагат эмчилгээ зөвхөн Шаргалжуутад л байдаг/•Төрөл бүрийн массаж эмчилгээ•Шаврын бүх төрлийн эмчилгээ

ЧӨЛӨӨТ ЦАГ ӨНГӨРҮҮЛЭХ

• Урлаг спортын төрөл бүрийн тэмцээн уралдаануудыг зохион байгуулах амрагчдыг зөв амрах нөхцлийг бүрдүүлнэ /теннис, сагсан бөмбөг, элсны гар бөмбөг, шатар, биллъярд/•Үдэшлэг нийтийн бүжиг, диског тодорхой өдрүүдэд зохион явуулж байгууллага хамт олныг танилцуулах•Аялал зугаалга /Монгол орны шингэн ашигт малтмалын хамгийн том орд газрыг тайлбартай үзэх, музей үзэх, Монголын түүхэн их хаадын хаан ширээнд өргөмжлөгдсөн болон тулгар төр байгууллагдсан Хэрлэнгийн хөдөө арал болон эртний түүхтэй Аураг хотын туурийг үзэх тусгай хөтөлбөрт явган аялал зохион байгуулах /•Чийрэгжүүлэлт /фитнес танхим, задгай талбайн нийтийн хийн дасгалд хамрагдах, бассейн/•Задгай буфет 80 хүний багтаамжтай /тв үзэх, сонирхолтой бичлэг, кино үзэх/

Иог, бясалгал

Амралтын хэсэг

Хүүхдийн тоглоомын хэсэг

Амралтын хэсэг

Гадна хүүхдийн тоглоомын газар

•Анхаарал тавьсанд баярлалаа