20

Hoollolt

Embed Size (px)

Citation preview

Page 1: Hoollolt
Page 2: Hoollolt

*

Б. Жаргал

АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн

тэнхим

Page 3: Hoollolt

*

Нэгэн эмэгтэй нөхрөө ажлаас нь

ирэхэд гэрээ маш сайхан цэвэрлэчихсэн,

амттай нь аргагүй хоол хийчихээд,

хүүтэйгээ хоёулаа зурагт үзээд сууж

байлаа. Гэтэл нөхөр нь орж ирэнгүүтээ л

хүү, эхнэр хоёртоо уурлаж, хамаг юмаа

шидлэн, та 2 гэрт зүгээр суухаас өөр юу ч

хийж чадахгүй гэж хашгична...

Page 4: Hoollolt

*

1. Та энэ эмэгтэйн оронд байсан бол

нөхөртөө юу гэж хэлэх вэ?

2. Та энэ үед ямар зан ааш гаргах вэ?

3. Та ямар арга хэмжээ авах вэ?

Page 5: Hoollolt

Оролцогчид өөрсдийн бодлоо хуваалцана.

Page 6: Hoollolt

*

Эхнэр: “Би яахаараа юу ч хийгээгүй

байдаг юм, өдөржингөө хүүхдээ харж, гэр

орны бүхий л ажлаа хийдэг” гэж уйлан

гомдоллож, өөдөөс нь тайлбар хийлээ.

Page 7: Hoollolt

*

Үнэхээр

зөв.

*Нөхрийн тайван ажлаа хийх бүх

боломжийг эхнэр хангаж байхад

яагаад түүн лүү дайрч байгаа юм

бэ?

*Ямар гомдмоор юм бэ, би энэ

эмэгтэйн оронд байсан бол шууд л

сална, яахаараа эмэгтэй хүн ийм

их сэтгэл гаргаж байхад ингэж дорд

үздэг байнаа.

Page 8: Hoollolt

*

Үнэхээр

буруу

*Нөхөрт ямар нэгэн таагүй үйл

явдал болсон учраас л тэр уурласан

байж таараа. Учрыг нь мэдээгүй

байж уурлаж байгаа үед нь өөдөөс

нь муудалцана гэдэг бол маш буруу

*Бие нь өвдсөн, түүнийгээ хэлж

чадахгүй байсан бол эхнэр уурласан

нь буруу.

Page 9: Hoollolt

Бид юуг мэдэх ёстой вэ?

Page 10: Hoollolt

*

*Хэн нэгнийхээ сэтгэлд юм бодуулахаар үг

хэлсэн тохиолдол их байдаг гэдгийг хэзээ ч

мартаж болохгүй

Page 11: Hoollolt

*

Маргалдсанаас дуугуй явсан нь

дээр ч гэлээ сэтгэл дотроо таагүй бодлыг

удаан хадгалах нь таны биемахбодын

болон сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг

нөлөөтэй.

Page 12: Hoollolt

*

Нөгөө хүнээ тайвширсны дараа “Миний

ханьд ямар нэгэн таагүй үйл явдал тохиолджээ

дээ, уг нь би чамайгаа ажлаасаа ядраад ирэхэд

нь бүх л хайр халамж, анхаарлаа тавьдаг шүү.

Миний хань уурлаж байхын оронд болсон

зүйлээ үүнээс хойш хэлж байгаарай...” гэх

Page 13: Hoollolt

*

“Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо”

Зарим хүн дарга, багшдаа загнуулчихаад

таагүй мэдрэмжээ өөр бусдад, ялангуяа

эхнэр, хүүхэд, найз нөхөддөө уурлаж

гаргадаг нь “шилжүүлэх” гэдэг сэтгэлзүйн

хамгаалах механизм юм.

Page 14: Hoollolt

*

“Түүнд ямар нэгэн таагүй үйл явдал тохиолджээ”

гэж бодож сурах хэрэгтэй

Page 15: Hoollolt

*

*Хэрвээ та жүжигчин бол дандаа нэг ижил

дүрд тоглоод байвал хүмүүс таниас уйдаж,

таныг үзэх үзэгчдийн тоо байхгүй болно шүү

дээ. Үүн лүгээ нэгэн адил та үргэлж гэр

бүлийнхээ хүмүүст уураа гаргадаг бол

одооноос буулт хийж эхлэх буюу сурах

хэрэгтэй.

Page 16: Hoollolt

*

*Ууртай хүмүүс ихэвчлэн аливаа зүйлийг

болохгүй бүтэхгүй талаас нь буюу сөргөөр

хардаг. Тэдний нүдээр юм болгон хар

бараан харагддаг.

Page 17: Hoollolt

*

*Үнэхээр худлаа. Уртаар амьсгаа авч байгаа нь

л түүнийг тайвшралд оруулдаг. Энэ амьсгалын

дасгалыг тамхигүйгээр хүн болгон хийж чадна

шүү.

Page 18: Hoollolt

*

Худлаа шүү. Магадгүй та эрүүлдээ хэнд ч хэлж чадаагүй байсан зүйлээ согтуудаа ярьж чадсанаар таны сэтгэл санаа түр зуур тайвширсан байж магадгүй.

Page 19: Hoollolt

*

*Хэнд ч хэлж чадахгүй байгаа тэр гомдол, уур

бухимдлаа та цаасан дээр бичээд, 2-3 удаа

өөртөө уншаад, хүсвэл тэр бичсэн зүйлээ

устгачих. Энэ бол уур бухимдлаа тайлах

хамгийн сайн арга юм шүү. Та яг л хүнд

ярьчихсан мэт мэдрэмжийг авна.

Page 20: Hoollolt

Та үргэлж инээмсэглэж яваарай.