6
ЭЭЛЖИТ XXI ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД /урьдчилсан байдлаар хүргүүлэв/ 1 .Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай Илтгэгч нь: Б.Бадрал /Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга/ 2. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батлах тухай Илтгэгч нь: Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/ 3.Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Илтгэгч нь: Н.Батаа /Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга/ 4. Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай Илтгэгч нь: Н.Батаа /Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга/ б.Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулаптын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай Илтгэгч нь: С.Очирбат /Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч/ б.Нийслэлийн 2015 оны төсөв батлахтухай Илтгэгч нь Н.Батаа /Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч/

zamiin hodolgoon

Embed Size (px)

Citation preview

Page 1: zamiin hodolgoon

ЭЭЛЖИТ XXI ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

/урьдчилсан байдлаар хүргүүлэв/

1 .Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

Илтгэгч нь: Б.Бадрал /Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга/

2. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батлах тухай

Илтгэгч нь: Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/

3.Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай

Илтгэгч нь: Н.Батаа /Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга/

4. Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай

Илтгэгч нь: Н.Батаа /Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга /

б.Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулаптын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай

Илтгэгч нь: С.Очирбат /Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч/

б.Нийслэлийн 2015 оны төсөв батлахтухай

Илтгэгч нь Н.Батаа /Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч/

Page 2: zamiin hodolgoon

/НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

монгол >мс ний|слэлийн Злс\Г ДЛРГЛ

Ш

V

ТогтоОлын төсөл хэлэлцүүлэх тухай

Нийслэл хотод 2012-2014 онуудад 87,1 км авто зам шинээр барьж. 144,7 км авто з^мыг өргөтгөн, 30 уулзварыг өргөтгөн шинэчилж нэвтрүүлэх чадварыг сайжруҮлан, 44 хөдөлгөөн зохион байгуулах гэрэл дохиог ашиглалтанд оруулж, 7 хянал|тын камөр шинээр суурилуулан ажиллаж байна.

Б1үтээн байгуулалтын ажлын үр дүнд авто зам, уулзваруудын нэвтрүүлэх чадвар нэмэгдэн, хөдөлгөөний нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулан иргэдээс дугаарын хязгаарлалтын бүсийг шинэчлэн тогтоох хүсэлт ихээр тавигдаж байгаа төдийгүй авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажилтай уялдуулан тухай бүр нь дугаа(рын хязгаарлалтын бүсийг шинэчлэн тогтоох шаардлага гарч байна.

Иймд Нийспэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 2|2-ны өдрийн 2/08 дугаар тогтоолоор заагдсан дугаарын хязгаарлалтын бүсийг финэчлэн тогтоох эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлэх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийдвэр1пэж өгөхийг хүсье.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Page 3: zamiin hodolgoon

Төсөл

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН төлөөлөгчдийн ХУРЛЫН т о гт о о л

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2р дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Нийслэлд 2012-2014 онуудад шинээр баригдсан авто зам, уулзваруудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн, сургууль, цэцэрлэгийн орчмын хөдөлгөөний нягтрал, иргэдийн зорчих эрэлт х^рэгцээг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын цаг, бүсийг тухай бүр өөрчилж, шинэчлэн тогтоож байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

2. Энэхүү тоггоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаар улирал тутам Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.БАТТУЛГА

Page 4: zamiin hodolgoon

ТАНИЛЦУУЛГА

Сүүлийн жилүүдэд Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажил өрнөж, авто зам барих, өргөтгөн шинэчлэх, замын хөдөлгөөн хянах, зохицуулах ажил ихээхэн хурдацтай, амжилттай хэрэгжиж байна.

Нийрлэлд 2012-2014 онд шинээр нийт 87.1 км авто зам барьж, 144.7 км авто замыг өргөтгөж, 30 уулзварыг өргөтгөн шинэчилж нэвтрүүлэх чадварыг сайжруулан, 44 хөдөлгөөн зохион байгуулах гэрэл дохиог ашиглалтанд оруулж, 7 хяналтын камер шинээр суурилуулж ашиглаж байна.

Нийслэлийн холбогдох байгууллагуудын бүтээн байгуулалтын үр дүнд шинээр ашиглалтанд оруулсан авто зам, уулзваруудын нэвтрүүлэх чадвар нэмэгдэн, хөдөлгөөний нөхцөл байдал сайжирсан.

Мөн иргэдээс дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг шинэчлэн тогтоохыг хүссэн санал хүсэлт ихээр ирж байна.

Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22^ний өдрийн 2/08 дугаар тогтоолоор заагдсан дугаарын хязгаарлалт үйлчлэх брчлэлийг шинэчлэн тогтоох, иргэдийн санал хүсэлтийг тусган авах шаардлагатай байна.

Дугаарын хязгаарлалтын бүсийг шинэчлэн тогтфох эрхийг Нийслэлийн Засаг даргад шИлжүүлснээр цаашид бодит тоон мэдээ, иргэдийн санал хүсэлт, авто замын засвар шинэчлэлтийн ажил зэрэгт үндэрлэн тухай бүрт дугаарын хязгаарлалтын бүсийг шинэчлэн тогтоож байснаар нийслэлийн иргэд түгжрэлгүй замаар зорчих боломж нэмэгдэх болно.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Page 5: zamiin hodolgoon

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчуулах

боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай

2012 оны 08-р сарын 22-ны өдөр №2/08

Монгол Улсын Засаг захиргаа, нугаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2012 оны 08 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтад заасны дагуу замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарласугай.

2.Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг Энхтайвны өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх хэсэгт зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулахаар журамласугай.

3.Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайд үйлчлүүлэгч иргэдийн автомашиныг зогсоох нөхцөл бүрдүүлэхийг байгууллагын дарга, удирдлагуудад даалгасугай.

4. Нийслэлийн авто замын засварын ажилтай давхцан хичээлийн шинэ жил эхлэх, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэх онцгой үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чиглэсэн дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д ДААЛГАСУГАЙ:

1. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг ажилдаа ирэх, явахдаа нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах тапаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тухайн байгууллагын гаднах авто зогсоолыг ашиглахыг 2012 оны 8 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хязгаарлах ажлыг зохион байгуулах;

2. Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгө оруулаптаар хийлгэх, зам талбайн тохижилт, ашиглалтыг сайжруулах, цаашид зогсоолууд шинээр байгуулах ажлыгсудалж шийдвэрлэх;

3. Гудамж замуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд иргэд, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, туслах ажилтныг 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулах;

4. Хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх; Тухайлбал: бага ангийн сурагчдад гэрэл ойлгогчтой цүнх хувцас хэрэглүүлэх, сургуулиудын хичээл эхлэх болон тарах үеийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зарим сургуулийн сурагчдыг автобусаар зөөвөрлөх, сургуулийн ойролцоо зам

талбайд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэл хийх ажлыг зохион байгуулах;

5. Зам хөндлөн гарч хичээлдээ явдаг сурагч нарыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цацруулагчтай цүнхний уутгай болгож, зүүж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

6. Иргэдээс ирүүлсэн санап, хүсэлтийн дагуу зарим худалдааны төв, зах болон зам дагуу байрлах худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах;

7. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын гэрээний үүрэг, сгандартын шаардлагыг бүрэн хангуулах, сахилга хариуцлага дээишүүлэх, үйлчилгээний чанар соёлыг сайжруулахад чиглэгдсэн идэвхи санаачлагыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах;

8. Улаанбаатар төмөр замыг хот орчим, хотын доторх зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах боломжийг судалж, Зам тээврийн яамтай хамтран шийдвэр гаргах;

б.Хичээлийн шинэ жил болон зам засварын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул иргэдийг аль болох нийтийн тээврээр зорчих, шаардлагагүй бол ачаапап ихтэй автозамуудаар зорчихгүй байх, зохион байгуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдэд хүлээцтэй хандаж, нийслэлийн хотын өмнө хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхийг нийслэлийн иргэдэд уриапсугай.

6.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, замын ачааллыг бууруулж, иргэдийг аль болох нийтийн тээврээр зорчуулах зарим арга хэмжээ авахтай холбогдуулан хоёрдугаар хавсралтаар батлагдсан зардлуудыг эхний ээлжинд нийслэлийн төсвийн давсан орлогын эх үүсвэрээс холбогдох хууль, журмын дагуу санхүүжүүлж, нийслэлийн 2012 оны төсвийн тодотгол болон 2013 оны төсөвт тусгуулж, батлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.

7. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнг 2012 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

ДАРГА Д.БАТТУЛГА

Page 6: zamiin hodolgoon

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРААР

ЯЛГАН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ

1.Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрийн 07.00-22.00 цагийн хооронд Улаанбаатар хотын Их тойруу зам болон түүний доторх замуудад, Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгг, Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ 3-ийн зүүн урд уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт, Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7 бЬуудлын уулзвар хүртэлх хэсэгт, Доржийн гудамж цайз захын уулзвараас КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог хүртэлх хэсэгт, Энэбишийн өргөн чөлөө, 120 мянгатын тойргоос Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

2.Хязгаарлалтыг дараах байдлаар тогтооно.

Гараг______________ Улсын дугаарын с у у л ч и й н тоо

Даваа 1 ба 6

Мягмар 2 ба 7

Лхагва 3 ба 8

Пүрэв 4 ба 9

Баасан 5 ба 0

Энэ хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амраптын өдрүүдэд мөрдөхгүй.

3.Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нуггийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн дугаартай тээврийн хэрэгслүүд энэхүү зохицуулалтад мөн адил хамаарна.

4.Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын болон дуудлагын, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй.