24
Зүрх судасны өвчний ялган оношлогоо Анагаах ухааны магистр – НТТТ-н зүрхний эмч Этүгэн дээд сургуулийн зүрх судас яаралтай тусламжийн эмч багш Л. Оньгэрэл

Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Embed Size (px)

Citation preview

Page 1: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Зүрх судасны өвчний ялган оношлогоо

Анагаах ухааны магистр – НТТТ-н зүрхний эмч Этүгэн дээд сургуулийн зүрх судас яаралтай

тусламжийн эмч багшЛ. Оньгэрэл

Page 2: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo
Page 3: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Цээжний орчимд өвдөх :

Өвдөлт гэдэг нь / өвдөх/ бие организмын органик ба үйл ажилллагааны хямралд хүргэж байгаа- хүчтэй цочруул болон гадны үйлчлэлийн нөлөөгөөр өвөрмөц физиологийн професс болно.

Дотор нь : Соматик/ өөрийн биеийн /

Висцераль / гадны цочруулаас- гадны гэж үзнэ/

Мэдрэхүйн шинж чанараар нь:

хатгах

янгинах

хорсох

чинэрэх

төөнөх

дарах

нухах

шимшрэх

нүрүүхэн маягаар

Page 4: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Хугацаагаар нь:

Түр зуурын

Үргэлжилсэн

Үе үе

Хурц

Байнга

Өвдөлтийн үед болон өвдөлтийн дараа илрэх шинжүүд:

Булчингийн тонус ихэснэ

Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа ихэснэ

Судас нарийсна

Артерийн даралт ихэснэ

Ходоодны шүүрэл ихэснэ

Шээсний гарц багасна

Хүйтэн хөлс ялгаралт ихэснэ

Гэдэсний хөдөлгөөн саатна

Цусанд сахар ихэснэ

Хүүхэн хараа нарийсна

Page 5: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Кардиалгия- Зүрхний орчим өвдөх хам шинж

Биеийн хүчний ачаалалтай холбоогүй-

гээр зүрхний орчим хатгах, дарах, нухах,

хорсож байгаа мэт хэдэн секундээс хэдэн

минут үргэлжлэн өвдөх бөгөөд

нитроглицеринд намдахгүй байхыг хэлнэ.

Page 6: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Зүрхний орчимоор өвдөх

Зүрхний бус өвдөлт/кардиалгия/

Яс булчингийн эмгэг

мэдрэлийн гаралтай эмгэг

хоол боловсруулах

эрхтэний эмгэг

Зүрхний өвдөлт

Тэтэм судасны бус

Зардиомиопати миокардит перикардит

Тэтэм судасны гаралтай

Зүрхний ишеми өвчин

Page 7: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Стенокардия- титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ , зүрхний

булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын

тэнцвэрт байдал алдагдаж зүрхний булчинд цус болон

хүчилтөрөгчийн хангамж буурсанаар бодисын солилцооны

хямрал үүсэхийг ЗИӨ гэнэ.

ЗИӨ үүсэх шалтгаан:

** Титэм судасны хана атеросклерозын эмгэг өөрчлөлттэй болох

** Титэм судас эмгэг өөрчлөлтгүй боловч сэтгэл санааны хүчтэй

хямралаас болж судас хүчтэй спазм болсоноос

** Архаг тамхичдын титэм судасны мэдрэлийн зохицуулга

алдагдсанаар судас рефлексийн замаар гэнэт хүчтэй

агшсанаар

Page 8: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Зүрхний ишеми өвчин үүсэх шалтгаан

1. Титэм судасны хана атеросклерозын эмгэг өөрчлөлттэй болох

2. Титэм судасны өөрчлөлтгүй боловч сэтгэл санааны хямарлаас болж

хямралаас болж судас хүчтэй спазм болсонос

3. Архаг тамхичдын титэм судасны мэдрэлийн зохицуулга алдагдсанаар

судас рефлексийн замаар гэнэт хүчтэй агшсанаар өвчин үүснэ

4. Титэм судас бүлэн буюу эмболоор бөглөрч титэм судасны урсгал

тодорхой хэмжээгээр хаагдсанаас

5. Титэм судасны эндотель өөрчлөгдсөнөөс

6. Титэм судасны төрөлхийн гажиг

7. Зүрхний булчингийн микроциркуляци /цусны бичил эргэлт/

алдагдсанаас

8. Цусны бүлэгнэлтийн систем идэвхжих

9. Зүрхний булчингийн нипертрофи

Page 9: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Ангилал:

1. Титэм судасны гэнэтийн үхэл/ зүрх анхдагчаар зогсох-

остановка сердца

2 Стенокардия

2.1 Ачааллын үеийн стенокарди

2.1.1- Анхдагчаар үүссэн стенокарди

2.1.2- Үйл ажиллагааны ангилал бүхий тогтвортой стенокарди

2.2 Тогтворгүй стенокарди

2.3 Гэнэт үүсдэг тайван хэлбэрийн стенокарди

2.4 Судас агшилтаас шалтгаалсан стенокарди- принцметалл

3. Өвдөлтгүй хэлбэрийн зүрхний ишеми

4. Зүрхний шигдээс

5. Кардиосклероз

5.1 Атеросклерозын / жижиг голомтот/

5.2 Зүрхний шигдээсийн дараах/ том голомтот/

6. Зүрхний архаг цүлхэн

Page 10: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Эмнэл зүй

Зүрх орчим өвдөх нь зүрхний ишеми өвчний гол шинж бөгөөд

зүрхний булчинд цусан хангамж багассанаас , миокардад

хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэссэнээс зүрхний булчин гэмтэж

үүнээс болж – өвдөлт нь зүрхний орчимд эвгүй оргих, өвдөлт нь

дахин давтах байдалтайгаар өвдөлт илрэхийг стенокарди гэнэ.

Зүрх орчимд өвдөх өвдөлтийг олон шалгуураар ялган оношлох

хэрэгтэй байдаг.

Үүнд хамгийн чухал нь зүрхний булчингийн цусан хангамжийн

дутагдлын улмаас үүссэн судасны гаралтай өвдөлт байдаг.

Судасны гаралтай өвдөлт дараах өвөрмөц шинжүүдээр ялган

оношлогдох ёстой байдаг .

Page 11: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Өвдөлтийн

байрлал ба

тархалт

Үндсэн байрлал нь цээжний ар тал ба цээжний зүүн

хэсэгт байрладаг. Өвчтөн өвдөлтийн талбайг гарын

хуруугаар биш харин гарынхаа алгаараа дарж заадаг.

Өвдөлт нь зүүн гарын гадна тал, чигчий хуруу руу

дамждаг байна. Өвөрмөц тохиолдолд өвдөлт зүүн

эрүү рүү дамждаг.

Мөн өвдөлт тархахдаа- зүүн гар руу бугуйвлан , шүдний

өвдөлт маягаар, хөлийн тавхай руу өвдөх, цээжний урд

хэсэг бүхэлдээ тархаж, ходоод орчимд өвдөх

Өвдөлтийн

шинж чанар

Өвдөлт дарж, базаж, хатгаж, нухаж, хорсож байгаа мэт

илэрнэ. Зарим тохиолдолд хүчтэй өвдөлт илрэхгүй цээжин

дээр зөөлөн дараад байгаа мэт болох , цээж хүндрээд байгаа

мэт, хоолой руу бачуураад байгаа мэт илэрнэ.

Өвчтөнөөс өвдөлтийн характерийг / байдал/ маш сайн асууж

ямар мэдрэмж үүсч байгааг тодруулах хэрэгтэй

Өвдөлтийн хүч Өвдөлтийн хүч ямарч байж болно.

Хамгийн чухал нь дунд зэргийн өвдөлт ч өвчтөний амь насанд

хүрч болно гэдгийг анхаар. Зүрхний судасны дутагдлаас

үүссэн өвдөлтийн үед өвчтөний хөдөлгөөнд шууд нөлөөлөн

өвчтөн нам гүм болж өөрийн биеийг чагнасан байдалтай ,

нүдэнд нь айдас төрж царай цонхийх жишээтэй

Page 12: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Үргэлжлэх хугацаа Стенокардийн өвдөлт 2-3 минутаас 15-20 минут

хүртэл үргэлжилнэ.

Гэнэт өвдөх нь/ приступ/ нэг минут ч хүрэхгүй

байх нь элбэг. Хэрэв өвдөлт 20-30 минут түүнээс

урт хугацаагаар үргэлжлээд- дахин давтан

өвдөөд байх нь ихэсвэл зүрхний булчингийн

үхжилийг илтгэнэ.

Хэрэв цаг гаруй цээжээр өвдсөн ч зүрхний

шигдээсийн шинж үзлэг болон шинжилгээгээр

илрэхгүй бол энэ нь судасны гаралтай өвдөлт

биш гэж дүгнэх хэрэгтэй

Өвдөлтийг ихэсгэх

ба багасгах хүчин

зүйлс

Их төлөв өвдөлтийн приступ нь биеийн болон

сэтгэл санааны ачаалалтай холбоотой илэрнэ.

Зүрхний өвдөлт явж байхад үүсч , зогсоход арилна

Page 13: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Их төлөв хүмүүс биеийн ачаалал болон явах үед өвчний хөдлөлийг

өвдөлт маягаар биш тэр бүр мэдэрдэггүй тул явах үед ямар мэдрэмж

төрж байгааг асуух хэрэгтэй

Зүрхний өвдөлт биеийн ачааллын үргэлжлэх хугацаатай бус харин ачааллын

хүчдэлтэй шууд эрчимтэй холбоотой байдаг . Иймд өвчтөнөөс хурдан явж чадах

уу, гүйж чадах уу гэх зэргээр хүчдэл талаас нь асууж тодруулах хэрэгтэй.

Ихэнх тохиолдолд ердийн ачааллаар зүрхний судасны гаралтай өвдөлт

ихэсдэггүй, харин хэт өндөр ачааллын үед зүрхний өвдөлт илэрдэг байна.

Хэрэв ачааллын дараа хэсэг хугацаа болсоны дараа өвдөлт илэрч байвал

кардиалгийн үндсэн шинж гэж үз, харин стенокарди гэж үзэхгүй

Стенокардийн үед биеийн ачааллыг тэсвэрлэх чадвар цаг уураас хамаардаг.

Хүйтэн салхитай өдөр зүрхний судасны дутагдалтай хүмүүст өвдөлт их илэрдэг

байна. Учир нь: титэм судасны атеросклерозтой хүмүүс хүйтний улмаас

/ хүйтний стресс/ судасны агчил болсоноор тайлбарлагдана.

Өглөөгүүр явах үед хэцүү байх, хааяа зогсож амрах зэрэг шинж их илэрдэг байна

Энэ нь өглөөд парасимпатик мэдрэлийн тонус ихэссэнээр титэм судас агчил

болсоноор тайлбарлагдана.

Page 14: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Тайван үеийн стенокардийг оношлоход төвөгтэй байдаг боловч их төлөв

дангаараа тохиолдох нь ховор, дараах байдлыг харгалзан оношлох

хэрэгтэй: Өвчний хөдлөл их төлөв өглөөгүүр, цөөн үед шөнө дунд

илэрнэ

Нитроглицеринд 3-5 минутанд үр дүн өгнө

Хэрэв өвдөлт удаан үргэлжлээд нитроглицеринд намдахгүй

бол зүрхний шигдээсийг сэжиглэх хэрэгтэй

Цөөн тохиолдолд хэвтээ байрлалд стенокардийн хөдлөл илэрдэг бөгөөд

үүнийг стенокарди de cubitas гэж нэрлэнэ. Энэ нь хэвтээ байрлалд

зүрхний хөндийд цутгах венийн цус ихсэн улмаар ховдол томорч

Старлингийн хууль ёсоор булчинд хүчдэл нэмэгдэн зүрхний булчинг

дардаг тул зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэссэнээр

илрэх бөгөөд энэ нь хүнд зэргийн коронаросклерозын үед тохиолдоно.

Page 15: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Титэм судасны гаралтай гэж үзсэн , дүгнэсэн тохиолдолд дараах

хариултыг заавал авах хэрэгтэй.

* Юуны өмнө стенокардийн хөдлөл улам нэмэгдээд байна уу, эсвэл

зүрхний шигдээсийн эмнэл зүй илрээд байна уу

* Урд өмнө нь зүрхний өвдөлт 20-30 мин түүнээс удаан үргэлжилж

байсан эсэх

* Өвдөлт хүчтэй эсэх, дамжих шинж чанар байсан эсэх

* Нитроглицеринд өвдөлт намдахгүй байсан эсэх

* Өвдөлт хүчтэй байснаа гэнэт өвдөлт намдаж байсан эсэх

* Зүрхний өвдөлтийн дараа өдрүүдэд биеийн температур ихэсч байсан

гэх зэрэг асуумжийн авах хэрэгтэй .

Эдгээр асуултуудаас 1-2 хариулт таарч байвал тогтворгүй стенокарди гэж

онош тавьж болно.

Page 16: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Тогтвортой ба тогтворгүй стенокардийн ялгаа: Клиник илрэл Стенокарди

Тогтвортой Тогтворгүй

Стенокарди илэрсэн

хугацаа

Хэдэн сар, жил Өвдөөд нэг сар болсон

эсвэл анхдагчаар,

даамжрах явцтай

Өвдөлтийн шинж Нэг төрлийн өвдөлт Өвдөлт нь өөрчлөгдөж ,

шинэ маягийн өвдөлт өгөх

буюу нэмэгдэнэ

Өвдөлдтийн эрч Өөрчлөгдөхгүй Үргэлж нэмэгдэнэ

Үргэлжлэх хугацаа Өөрчлөндөхгүй Хугацаа нь уртасна

Өвдөлт үүсэх нөхцөл Нэг ижил хүчин зүйлд Тодорхой шалтгаангүйгээр

үүснэ

Өвдөлтийн давтамж Өөрчлөгдөхгүй Улам нэмэгдэнэ

Нитроглицерины

хоногийн хэрэглээ

Өөрчлөгдөхгүй Улам нэмэгдэнэ

Ачаалал даах чадвар Өөрчлөгдөхгүй Буурна

ЗЦБ-ийн шинж Голдуу өөрчлөлтгүй R-ST сегмент

өөрчлөгдөнө

Өвдөлтийн эсрэг эмийн

нөлөө

Үр дүнтэй Үр дүн муутай

Page 17: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Судасны гаралтай өвдөлт нь зүрхний булчингийн ишеми өвчнөөс үүсч

байна уу, эсвэл зүрхний булчингийн бусад эмгэгийн үед ишеми

үүссэнээр үүсч байна уу гэдгийг ялгах хэрэгтэй .

Үүнд : Аортын гажиг

Кардиомиопатия

Титмийн артерийг хамарсан васкулит зэргийг тодруулах

Стенокардийн явцад нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох шааардлагатай :

Үүнд: АД ихдэх аль ч хэлбэр

Зүрхний хэм алдалтууд

Халууралт

Бамбайн хордлого

Гипоксемия

Page 18: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Бодит үзлэгээр: АД ихдэлт, артерийн судасны өвчин, зүрхний гажиг,

хэм алдалтууд, уушгины анхдагч болон хоёрдогч

гипертензи зэрэг өвчинүүд байгаа эсэхийг нарийвчлан

үзэх

Лабораторийн

шинжилгээгээр:

Цусанд өөх тосны солилцоонд – триглицерид, холестрол

БНЛП , липид ихэснэ

ЦЕШ-нд онцын өөрчлөлтгүй

ЗЦБ- дээр: Ишемийн сэдрэлийн үед байвал:

өндөр шовх Т шүд илрэх

ST 1мм

ST 1 мм

Зүүн ховдлын гипертрофи

Хэм алдалт

Цээжний рентгенд: Зүүн ховдлын томрол, гол өргөсч тахиралдах

ЭхоКГ: Зүрхний булчингийн хэсэг газрын агшилт муудах, систол

болон диастолын төгсгөлийн эзэлхүүн нэмэгдэх, ховдлын

цацалтын эзэлхүүн буурах

Ачаалалтай бичлэг

болон эмийн

ачаалатай сорилд:

Зүрхний төвд – заалтаар далд ишемийг илрүүлэх

зорилгоор хийнэ

Титэм судасны

ангиографийн

шинжилгээнд:

Зүрхний төвд заалтаар хийнэ

Page 19: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Ангилал Ангилал Шинж тэмдэг

Анхдагчаар үүссэн

стенокарди

Стенокардийн өвдөлт анх удаагаа илэрч байгаа

боловч 1 сар хүрэхгүй хугацаанд дахилт

байдалтайгаар давтагдана

Үйл ажиллагааны ангилал

бүхий тогтовортой

стенокарди

Үйл ажиллагааны ангилал I

( ҮА-I)

Үйл ажиллагааны ангилал II

(ҮА-II)

Үйл ажиллагааны ангилал III

(ҮА-III)

Үйл ажиллагааны ангилалIV

(ҮА-IV)

Зүрхний орчимд нэгэн жигд хэмнэл онцлогтойгоор

( стереотип) өвдөх, эвгүйрхэх байдал 1 сараас дээш

хугацаа өнгөртөл давтагдана

Хэвийн ачаалалд өвдөлт үүсэхгүй . Удаан

үргэлжилсэн ба эрчимтэй гэнэтийн ачаалалд зүрхээр

өвдөнө

Хэвийн ачаалалд өвдөлт илэрнэ, 500 метрт алхах,

нэг давхараас дээш гарах, хүйтэн салхитай агаарт

сөрж явахад өвдөлт илэрнэ

Ачаалал даах чадвар багассан, ердийн хэмнэлээр

100-500 метр алхахад , шатаар нэг давхарт гарахад

өвдөлт илэрнэ.

Бага зэрэг ачаалалд , ердийн хэмнэлээр 100 м

хүрэхгүй алхахад өвдөлт илэрнэ

Page 20: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Ачааллын үеийн

даамжрах явцтай

стенокарди

Ачаалалтай холбоотой боловч стенокардийн хөдлөлийн

давтамжийн тоо, үргэлжлэх хугацаа, эрч нэмэгдэнэ

Принцметаль буюу

судасны агшилтын

шалтгаант стенокарди

Өвдөлт тайван байхад , шөнийн цагаар, их төлөв үүрээр,

өглөө эрт илэрнэ, өвдөлтийн хүч ихтэй, ЗЦБ-т ST өргөгдөл их

илэрнэ, ферментийн идэвхжил үгүй, ачаалал даах чавдар

хэвийн

Тайван үеийн стенокарди Хөдлөл нь дандаа өглөөгүүр, зарим тохиолдолд унтаж

байхад өвдөнө, нитроглицеринд 3-5 болоод үр дүн өгнө,

хэрэв өвдөлт 20-30 мин үргэлжилбэл шигдээсийг бод

Атеросклерозын

кардиосклероз

Удаан явцтай, шинж тэмдэг багатай, ёудасны гаралтай

өвдөлт хааяа нэг илэрнэ, хэм алдалт болон цусны эргэлтийн

дутагдал тодорхой илэрнэ

Шинж тэмдэггүй

стенокарди- ЗИӨ

Нийт зүрхний өвчтэй хүмүүсийн 23,4 хувийг эзэлдэг.

Илрүүлэлт ачаалалтай сорилоор

Гэнэтийн үхэл Бусад өвчний шинж тэмдэг илрэлгүй, гэнэт ховдлын

фибрилляци болсоноос 6 цагийн дотор нас барна

Page 21: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Стенокардийн өвдөлт өгдөг зарим өвчнүүд

Гипертрофийн

кардиомиопати

Ачааллын ба тайван үеийн стенокардийн өвдөлт

илэрнэ.

Их төлөв 30-45 насны эрчүүд өвдөнө,

Зүрхний оройн түлхэлт тархмал, зүрх зүүн тийш их

томорсон, I авиа бүдэг, зүрхний орой ба V цэгт

систолын шуугиантай, шуугиан зүүн суга руу

дамжина,

ЗЦБ-т ЗХТ, QT уртасна, ST өргөгдөн- богиносож шууд

Т шүдтэй нийлнэ, эмгэг Q шүд илэрч болно

ЭхоКГ- зүүн ховдлын хана жигд бус байдлаар

зузаарна, ховдол хоорондын таславч зузаарсан,

зүрний хөндий багасна

Гипертонийн криз

АД гэнэт огцом ихдэх үед зүрх орчимд удаан хугацаатай

хүчтэй өвдөлт илэрнэ

Өвчний түүхэнд –АД ихэсдэг өгүүлэмжтэй

ГЛЖ бичлэгээр илэрнэ,

Бусад шинж хувь хүний онцлогоос шалтгаалж илэрнэ

Page 22: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Аортын стеноз

Ачааллын ба тайван үеийн стенокарди өвдөлт

илрэхээс гадна толгой эргэх, ортосатик обморок

илрэх, ачаалалд муужрах хам шинж илэрнэ. Арьс

цайх, уруул хөхрөх, брадикардия , гипотония

Зүрхний оройн түлхэлт тархмал, хүчтэй, зүүн доош

шилжинэ, зүрхний I авиа бүдэг, аорт болон V цэгт

агшилтын шууиан хүчтэй сонсогдоно, шуугиан

гүрээрүү болон далны хооронд шилжинэ.

ЗЦБ-т ГЛЖ илэрнэ

Ренгенд- зүрх эсгий гутлын хэлбэртэй, аортын

судас нарийслын дараах өргөсөл илэрнэ

ЭхоКГ-д аортын хавхлаганд нээлтийн талбай

багассан, зүрх зүүн тийш томорсон,

Митраль ба аортын

хавхлагын пролапс

/ унжилт/

Ачааллын ба тайван үеийн стенокарди өвдөлт илэрнэ.

Биеийн галбир астеник типтэй, тагнай хонхор, шүд зөв

биш зуулттай, чихний гэдэс бага жижиг,

Зүрхний харьцангуй хил зүүн дээш шилжсэн,

Зүрхний I авиа бүдэг, эсвэл гурвалсан, V цэгт агшилтын

шуугиантай

ЗЦБ-т хэм алдагдал илэрнэ, QT уртассан, ховдол эрт

сэрэх хам шинж илэрнэ

ЭхоКГ-д митраль хавлага аль нэг хавтас нь унжсан,

зүрхний хөндийн тэлэгдэл илэрнэ

Page 23: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Коронарит- кардит

Ачааллын болон тайван үеийн

стенокарди өвдөлт илэрнэ, их төлөв

залуу насанд тохиолдоно,

ревматизмын их бага шалгуураас

илэрнэ,

ЦЕШ-д үрэвсэлийн шинж илэрнэ

Цусанд - асло, ЦИК , С идэвхит шинж

илэрнэ

ЗЦБ-т АВ зангилааны хориг, Т шүд

өндөрсөх

Зангилаат периартерит Ачааллын болон тайвны стенокарди

өвдөлт илэрнэ

Их төлөв залуу эрчүүд өвдөнө, халуурна,

АД тогтвортой өндөр байна, булчин

сулрах, хэвлийн өвдөлт, полиневрит их

илэрнэ , судас дагасан товруугууд

илэрнэ, нефроз хам шинж илэрнэ

ЦЕШ-д анеми, лейкоцитоз, СОЭ их,

нейтрофилийн зүүний хазайлт,

гипергаммаглобулинемия,

Шээсэнд- уураг илэрнэ, цус элемент

илэрнэ

Page 24: Zurh sudasnii ovchnii yalgan onoshlogoo

Синд, WPW- өвдөлттэй хэлбэр

Ачаалатай холбоогүйгээр зүрхний

өвдөлт илэрнэ, их төлөв залуу

эрчүүд өвдөнө,

ЗЦБ-т дельта волна ховдлын

бүрдэл дээр илэрнэ, PQ 0,12с ,

QRS 0.12с

Дресслерийн хам шинж

Зүрхний хурц шигдээсийн дараа 2-3

долоо хоногт зүрхний хүчтэй өвдөлтөөр

илэрнэ, халууралт, пневмонийн шинж

хамт илэрнэ

ЦЕШ-д лейкоцитоз, СОЭ ихэснэ

Марфаны хам шинж – митралт ба

аортын хавхлагын аль нэг хавтас унжсан

хэлбэр

Дээрхи шинж илэрнэ

Холын харалган- 4 диоптри, нүдний

болор мултрах, нүдний солонгон бүрхэвч

2 нүдэнд өөр болох, гарын хуруунууд

аалз хэлбэрээр өөрчлөгдөн гэмтэх,

ЭхоКГ-д аортын өгсөх хэсэг өргөсөх,

цүлхийх,