26
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ 2011 оны 06 сарын 16 өдөр

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Embed Size (px)

DESCRIPTION

Төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах

Citation preview

Page 1: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

 2011 оны 06 сарын 16

өдөр

Page 2: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

• УИХ-ын чуулганы  2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн  нэгдсэн  хуралдаан

• 12 дугаар сарын 01-ний өдрөөс  • 6 бүлэг, 25 зүйл

• Хэрэгжилт удаан• Мэдээлэл өгөх үйлчилгээний хөлс төлөх, түүнээс

хөнгөлөх, чөлөөлөх журам, Засгийн газрын 2013.02.16, 54-р тогтоол

Page 3: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Хуулийн зорилт ( Зүйл 2)

Төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон

харилцааг зохицуулах

Page 4: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Хуулийн зохицуулалт

1. Төрийн байгууллагуудад мэдээллээ нээлттэй байх үүрэг ногдуулж

2. Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан

Page 5: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Үйлчлэх хүрээ (Зүйл 3)

• УИХ-ын Тамгын газар• Ерөнхийлөгчийн Тамгын газар• Засгийн газрын ХЭГ• Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба

• Төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага

• Бүх шатны шүүх, прокурорын байгууллага

Page 6: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

• УИХ-аас байгуулдаг байгууллага- ЗГ-аас бусад• Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах

ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

• Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

• Төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага

• Олон нийтийн радио, телевизийн байгууллага

Page 7: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Ил тод байдлын төрөл (Зүйл 6 )

Үйл ажиллагааХүний нөөц Төсөв, санхүүТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа

Page 8: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт /4 зүйл/

• “тогтмол шинэчлэх” гэж тухайн мэдээллийг 14 хоног тутам нэгээс доошгүй удаа шинэчлэхийг;

• “тухай бүр шинэчлэх” гэж тухайн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл мэдээлэл бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллийг 3 хоногийн дотор шинэчлэхийг;

• “ойлгомжтой байдлаар байрлуулах” гэж тухайн мэдээлэлтэй танилцах нөхцөл бүрэн хангагдсан байхыг;

Page 9: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Үйл ажиллагааны

ил тод байдал

7 дугаар зүйл

Page 10: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Үйл ажиллагааны ил тод байдал

7.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

7.1.1. эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх; 7.1.2. үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Page 11: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Үйл ажиллагааны ил тод байдал• 7.1.3. үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын

жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

• 7.1.4. үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

• 7.1.5. шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах;

Page 12: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Үйл ажиллагааны ил тод байдал• 7.1.6.үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг

боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

• 7.1.7.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

Page 13: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Үйл ажиллагааны ил тод байдал• 7.1.8.тухайн байгууллага тодорхой төрлийн аж

ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

• 7.1.9.салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;

• 7.1.10.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

Page 14: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭ ТОГТООСОН ШИЙДВЭР ГАРГАХ АЖИЛЛАГАА , ЗГ-ын 2010 оны 119-р тогтоол

• “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд бусдаас заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь олон удаагийн буюу байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг;

• “Хуулиар тусгайлан эрх олгогдсон” гэж хуульд заасан тухайлсан асуудлаар нийтээр дагаж биелүүлэх журам тогтоохыг үүрэг болгож, эрх олгосныг;

• “Эрх бүхий этгээд” гэж Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон газар, зөвлөл, хороо, төв, хүрээлэн зэрэг байгууллагыг;

• “Гадагш чиглэсэн” гэж тухайн байгууллагын дотоод зохицуулалтын шинжийг агуулаагүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас заавал дагаж мөрдөхөөр журамласныг;

Page 15: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

•ЗГ-ын 2010 оны 119-р тогтоол

• Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, УИХ-ын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцсэн байх;

• үндэслэх хэсэгт үндэслэл болгож буй хуулийн заалтыг заавал дурдсан байх;

• хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээнд нийцэж байх;• хууль тогтоомжийг хуулбарлан давхардуулаагүй байх,

шаардлагатай гэж үзвэл ишлэл хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;

• шийдвэрийн заалт нь өөр хоорондоо болон эрх бүхий бусад этгээдээс гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх;

• хуульд заагаагүй үүргийг шинээр бий болгоогүй, эсхүл хориглосон хэм хэмжээ тогтоохгүй байх;

Page 16: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

• шийдвэрийг батлан гаргасан байгууллага, албан тушаалтны болон шийдвэрийн нэр, огноо, дугаарыг тодорхой заасан байх;

• Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;

• хэл найруулга нь товч тодорхой, монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу хоёрдмол утгагүй, ойлгоход хялбар байдлаар бичигдсэн, “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын баримт бичиг зохион бүрдүүлэх шаардлагыг хангасан байх;

• тухайн шийдвэрээр урьд гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцож байгаа, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг заавал тусгасан байх;

Page 17: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Нөлөөллийн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэнэ:

• шийдвэр гаргах үндэслэл, шаардлага;• шийдвэрийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;• шийдвэр гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа

байдлаар хөндөгдөж болохуйц бүлгийг тодорхойлох;• хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан,

эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх;

• тухайн асуудлыг зохицуулж буй урьд нь батлагдсан шийдвэр байгаа эсэх;

• шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүү, эдийн засгийн тооцоо.

Page 18: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

• Шийдвэрийн төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж болно.

• Хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөн гарсан саналыг шийдвэрийн төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэнэ.

Page 19: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Шийдвэрийн төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт тухайн байгууллагын

хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтнээр заавал хянуулна.

Эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ.

Page 20: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Шийдвэрийг хянах, бүртгэх үе шат

Эрх бүхий этгээд шийдвэрийн гурван хувь (албан ёсны эх хувь, түүний баталгаажуулсан хоёр хувь хуулбар), цахим хувилбар,

нөлөөллийн шинжилгээний танилцуулга, хэлэлцүүлгийн мэдээллийн хамт ХЗЯ-нд ирүүлнэ.

ХЗЯ шийдвэр, холбогдох материалыг ажлын арван өдрийн дотор хянаж, дараахь арга хэмжээний аль нэгийг авна:

- Бүртгэх- Дүгнэлт хүргүүлэх

- Буцаах

Page 21: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Шийдвэрийг хянах, бүртгэх үе шат

Шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй

бол уул зөрчлийг арилгуулах дүгнэлт

хүргүүлнэ

ХЗС-ын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухайгаа ХЗЯ-нд ажлын 10 өдрийн дотор албан бичгээр хариу мэдэгдэх бөгөөд үндэслэл--гүй гэж үзвэл, мөн дүгнэлтийн дагуу хариу мэдэгдээгүй бол ХЗС дүгнэлтээ ЗГ-т ажлын 5 өдрийн дотор өргөн мэдүүлж, эцэслэн шийдвэрлүүлэх

Дүгнэлтийг хүлээн авч, шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг хянаж, ажлын 10 өдрийн дотор хариу ирүүлэх

Page 22: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Шийдвэрийг нийтэд мэдээлэх, хүчин төгөлдөр болох үе шат

ХЗЯ улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор "Хууль зүйн

мэдээлэл" сэтгүүлд бүрэн эхээр нь албан ёсоор нийтлүүлэх бөгөөд шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн

бүртгэлд бүртгэж, албан ёсоор нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.

Хүчин төгөлдөр бус шийдвэрийг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан эрх бүхий этгээд

хариуцна.

Page 23: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон шийдвэрийг энэ

журмын дагуу хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

Page 24: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Хяналт шинжилгээ, үнэлгээ

Эрх бүхий этгээд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэртээ нэгдсэн хяналт шинжилгээ, үнэлгээг жил тутамд хийж, энэ

тухай тайлан болон цаашид авах арга хэмжээний тухай саналаа ХЗЯ-нд ирүүлнэ.

ХЗЯ нь эрх бүхий этгээдээс ирүүлсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан, төлөвлөгөө, саналыг нэгтгэн судалж, авах арга хэмжээний талаарх саналаа

Засгийн газарт танилцуулна.

Page 25: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Тусгай зохицуулалт

Гамшгаас хамгаалах болон гамшиг тохиолдсон үед гаргасан шийдвэр нь нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болно.

Эрх бүхий этгээд дээрх үед гаргасан шийдвэрээ гарсан өдрөөс нь хойш ажлын 3 өдрийн дотор хууль зүйн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

ХЗЯ нь шийдвэрийг хүлээн авснаас хойш уг шийдвэрийг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ буюу

www.legalinfo.mn цахим хуудаст ажлын нэг өдөрт багтаан байршуулж, мөн “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор

нийтлүүлнэ.

Page 26: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

Бусад асуудал

• ХЗЯ нь шийдвэрийн улсын нэгдсэн санд байгаа хүчин төгөлдөр шийдвэрийн жагсаалтыг “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор шинэчлэн нийтлүүлж байна.

• Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дугаар олгон тэмдэглэл хийж хүргүүлсэн шийдвэрийн хувийг эрх бүхий этгээд сан бүрдүүлэн хадгалж, иргэн, хуулийн этгээдийг зохих мэдээллээр хангана.

• Сум, дүүргийн Засаг дарга шийдвэрээ баталснаас хойш ажлын 10 өдрийн дотор дээд шатны Засаг даргаараа дамжуулан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.