112
Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ 20... оны .. дугаар Улаанбаатар сарын...-ны өдөр хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийн хяналтын тогтолцоог бий 1

Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ

20... оны .. дугаар Улаанбаатар сарын...-ны өдөр хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийн хяналтын тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах, дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж

 2.1.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль1 тогтоомж нь Үндсэн хууль2, Иргэний хууль3,Гэр бүлийн тухай хууль4, Хүүхэд хамгааллын тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол  олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

            З дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

 3.1.Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хангахад энэ хууль үйлчилнэ.

 3.2.Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна.

           4 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчим

1Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 8 дугаарт нийтлэгдсэн.2Монгол Улсын Үндсэн хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.3Монгол Улсын Иргэний хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.4Гэр бүлийн тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн1999  оны 30 дугаарт нийтлэгдсэн.

1

Page 2: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

           4.1.Хүүхдийн эрхийг хамгаалахад Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийтлэг зарчмаас гадна дараах үндсэн зарчмыг баримтална:

4.1.1.хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар,  хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгах;

4.1.2.төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах;

4.1.3.хүүхдийн бие бялдар, оюун санаа, ёс суртахууны хөгжлийг хангах, сурч боловсроход нэн тэргүүнд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч адил үүрэг хариуцлага хүлээх;

4.1.4. хүүхэд бүрийн оролцоог тэгш хангах;4.1.5.хүүхэд мэдээлэл хайх, хүлээн авах, эвлэлдэн нэгдэх, шашин

шүтэх, эх орноосоо гарах, буцаж ирэх эрх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгмийн дэг  журам, үндэсний зан суртахуунд харшлахгүй байх;

4.1.6 хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хүүхдийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГХҮҮХДИЙН ЭРХ, ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ,

ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ҮҮРЭГ

           5 дугаар зүйл. Хүүхдийн амьдрах эрх

5.1.Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй. Хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна.

5.2.Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх  эрхтэй.

5.3.Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй.

2

Page 3: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

5.4.Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж, халамж хүртэх эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана. Энэ заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

5.5.Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга амьдрах, эх орондоо эргэн ирэх эрхтэй. Хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр оршин суух газрыг нь зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу өөрчилж болно.

            6 дугаар зүйл. Хүүхдийн хөгжих эрх

6.1.Хүүхэд суурь боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй.

6.2.Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй.

6.3.Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй.

       6.4.Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны боловсрол олгож болно.

6.5.Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.

6.6.Хүүхэд хүрээлэн байгаа орчин, нийгэмтэй чөлөөтэй харилцах эрхтэй.

6.7.Хүүхэд амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах эрхтэй.

            7 дугаар зүйл. Хүүхдийн хамгаалуулах эрх

7.1.Хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу

3

Page 4: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

шүүхийн шийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно. Энэ нөхцөлд хүүхэд төрийн асрамжид байна.

7.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.

7.3.Хүүхэд нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн болон захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй.

7.4. Хүүхэд эрхээ зөрчигдсөн тохиолдолд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан үндэсний болон олон улсын холбогдох байгууллагуудад гомдол гаргах эрхтэй.

7.5. Хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах, мөлжлөгийн аливаа хэлбэрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдон үүсэх харилцааг хуулиар зохицуулна.

7.6.Энэ хуулийн 7.5-д заасан болон хүүхдийн нас, бие, сэтгэхүйн хөгжил, түүний дээд ашиг сонирхлыг хангах зарчмын дагуу энэ хуульд заасан хүүхдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, хамгаалах зорилгоор эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, хориглохтой холбогдсон харилцааг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна.  

7.7. Хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд нөхцөлд байгаа хүүхдийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна.  

8 дугаар зүйл. Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрх

8.1.Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд тохирсон ажил, үйлчилгээ эрхлэх, тоглоом, наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, амрах эрхтэй.

8.2. Хүүхэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

8.3. Олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд төрөөс  зохих  дэмжлэг, урамшуулал үзүүлнэ.

8.4. Хүүхдийн сайн дурын байгууллагад боловсролын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллага дэмжлэг, туслалцаа үзүүлж, арга зүйн удирдлагаар хангана.

4

Page 5: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

8.5. Хүүхэд өөрт нь зориулсан сургалт, эмчилгээ, асрамж, сувилал, бусад үйлчилгээнд үнэлэлт өгөх, энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

8.6. Хүүхэд өөрийн бүтээсэн оюуны үнэт зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх эрхтэй.

8.7. Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхтэй.

8.8. Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно.

          9 дүгээр зүйл. Хүүхдийн журамт үүрэг

          9.1.Хүүхэд дараах журамт үүрэг хүлээнэ:

9.1.1.эцэг эхээ хайрлах, бусад хүнийг хайрлах, хүндэтгэх, тэдэнд туслах;

9.1.2.эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах;9.1.3.суурь боловсрол эзэмших;9.1.4.төрийн хууль ёсыг сахиж, ард түмний өв уламжлалыг дээдлэн

хүндэтгэх, эзэмших;9.1.5.эрүүл мэндээ хамгаалах;9.1.6.оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх.

10 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг

10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Гэр бүлийн тухай хуульд зааснаас гадна доор дурдсан үүрэг хүлээнэ:

10.1.1.гэр бүл нь хүүхэд сайн сайхан өсөн торних суурь орчин, нийгмийн анхдагч нэгжийн хувьд хүүхдийг аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжүүлэх нөхцөл бүрдсэн орчинд өсгөн хүмүүжүүлэх;

10.1.2.хүүхдэд эх орон, ард түмэн, эцэг эх, ах дүү, төрөл садан, бусад хүнийг хайрлан хүндэтгэх үзэл, үнэнч шударга, тэвчээр хатуужилтай зан чанар, харилцааны соёл төлөвшүүлэх;

10.1.3.хүүхдийг архидах, мансуурахад донтох, садар самуунд автах, хүчирхийлэл, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд өртөхөөс сэргийлэх, хамгаалах;

10.1.4.хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хүнд, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлүүлэхгүй байх;

5

Page 6: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

10.1.5.хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах,

10.1.6.хүүхэд эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талаар дэмжиж туслах;

10.1.7.хүүхдийг эрүүл мэндийн болон хууль тогтоомжид заасан бусад даатгал, эмчлэн сувилуулах, эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд хамруулах;

10.1.8.хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах;10.1.9.хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх, саналаа чөлөөтэй илэрхийлэх

боломжийг бүрдүүлэх;10.1.10.хүүхдэд журамт үүргээ биелүүлэхэд нь туслах;10.1.11.хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас учруулсан

хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу барагдуулах;10.1.12. хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгт өртөхөөс болон

аливаа хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;10.1.13. хүүхдээ шаардлагатай хоол, хүнс, орон байр, хувцас, хичээл

сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах;10.1.14.хууль тогтоомжид заасан бусад.

10.2.Эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААРХ ТӨР, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

11 дүгээр зүйл. Улсын их хурлын бүрэн эрх

11.1.Хүүхдийн эрхийг хангах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн бодлогыг тодорхойлох;11.1.2.хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллын

хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх төсөв батлах.

12 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

12.1.Хүүхдийн эрхийг хангах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого боловсруулах;12.1.2.хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг

хангах;

6

Page 7: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

12.1.3.хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

12.1.4.хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжин, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслүүдийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр санхүүжүүлэх журам батлах;

12.1.5. хуульд заасан бусад.

13 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

13.1.Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Гэр бүлийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхтэй:

13.1.1.хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцах;

13.1.2.хүүхдийн эрхийн талаарх Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг боловсруулж Засгийн газарт танилцуулж холбогдох байгууллагад хүргүүлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийг олон нийтэд сурталчлах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

13.1.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

13.1.4. хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, хүүхдийн санал, санаачилгаар бий болсон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төсөвтөө тусгаж батлуулах;

13.1.5.хуульд заасан бусад.

14 дүгээр зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

14.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлага, үйл ажиллагааны зарчмыг Гэр бүлийн тухай хуулиар тодорхойлно.

14.2.Хүүхдийн эрхийг хангах талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Гэр бүлийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1.хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх төрийн бодлого, хөтөлбөр, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

7

Page 8: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

14.2.2.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд холбогдох хуулийн дагуу төрийн хяналтыг хэрэгжүүлэх.

14.2.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх;    

14.2.4.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн зорилго бүхий байгууллагад зөвлөлгөө өгөх, арга зүйгээр хангах, хууль тогтоомжид заасан хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавих;

14.2.5.хүүхдийн асуудал эрхэлсэн бүх шатны ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,  дадлагажуулах  ажлыг зохион байгуулах;

14.2.6.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

14.2.7.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар мэдээлэл цуглуулж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах;

14.2.8.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн  үйлсэд идэвх зүтгэл гаргаж, гавьяа байгуулсан хүүхэд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, шагнаж урамшуулах тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргах;

14.2.9.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар олон улсын байгууллага, гадаад улс, тэдгээрийн ижил төрлийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

14.2.10. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, хуралдааны бэлтгэлийг хангаж, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

14.2.11. төв, орон нутаг дахь бүтцээрээ дамжуулан хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд төрийн хяналт шалгалт хийх;

14.2.12.хууль тогтоомжид заасан бусад.

14.3.Энэ хуулийн 14.2.7-д заасан мэдээллийн сан бүрдүүлэх журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

14.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сургалт, эрдэм шинжилгээ, мэдээллийн төвтэй байна.

14.5. Тус төвийн дүрмийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

8

Page 9: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

15 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага

15.1.Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, ажилтан нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1.1.тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

15.1.2.тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих;

15.1.3.эрх нь зөрчигдсөн хүүхдийг дагнасан үйлчилгээгээр хангаж, хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, асрамжийн зэрэг шаардлагатай үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;

15.1.4.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

15.1.5.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн тухайн шатны байгууллага, ажилтан нь хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай сургалт зохион байгуулах, доод шатны нийгмийн ажилтны үйл ажиллагааг дэмжиж, арга зүйн удирдлагаар хангах;

15.1.6. энэ хуулийн 14.3-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх журмын дагуу доод шатны байгууллага, ажилтан, хамтран ажиллаж байгаа төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс мэдээ тайлан авч, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хянах, холбогдох мэдээлийг нэгтгэн дээд шатны байгууллагад хүргүүлэх;

15.1.7.хууль тогтоомжид заасан бусад.15.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтны

хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх чиг үүргийг ажлын байрны тодорхойлолтод тусгана.

15.3. Аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, хэлтэс, газарт болон сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ажилтнууд нь багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эрх зүйч, гэр бүл судлаач мэргэжилтэй байна.

16 дугаар зүйл. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл

16.1.Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх салбар дундын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.

9

Page 10: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

16.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн, төрийн бус болон шашны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд эцэг, эх, хүүхдийн төлөөллийг оролцуулж болно.

16.3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд, дүрмийг зөвлөл тус тус батална.

16.4.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.4.1.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах;

16.4.2.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл, төрийн бус болон аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж өгөх ;

16.5. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

17 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн төрийн хяналт, шалгалт

17.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Хүний эрхийн болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хүүхдийн эрх, хамгааллын ажилтнуудад хүүхдийн эрх, төрийн хяналт шалгалтын талаар мэргэшүүлэх сургалт зохион байгуулна.

17.2. Төрийн хяналт, шалгалтаар мэргэшсэн хүүхдийн ажилтанд Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр улсын байцаагчийн эрх олгоно.

17.3 Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан болон эрх зүйч, нийгмийн ажилтан, нийгмийн ухааны багш, гэр бүл судлаач мэргэжилтэй ажилтанд хүүхдийн эрхийн байцаагчийн эрхийг олгоно.

17.4. Улсын байцаагчийн эрх бүхий хүүхдийн эрхийн ажилтан нь дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.4.1 хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт хүүхдийн эрхийн асуудлаар нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих

17.4.2 хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;

10

Page 11: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

17.4.3.холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх; 17.4.4.хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах; 17.4.5. хүүхдийн эрх, эрх чөлөөнд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх; 17.4.6.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавих, зөвлөмж өгч биелэлтийг хангуулах; 17.4.7.ноцтой осол аюул гарч хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шинжээчийн дүгнэлт, зөвлөмж, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

17.4.8. хууль тогтоомжид заасан бусад.

17.5.Хүүхдийн эрхийн ажилтан нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, хяналт шинжилгээг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй.

17.6.Хүүхдийн эрхийн ажилтан нь хийсэн хяналт, гаргасан дүгнэлт, зөвлөмж, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна.

17.7.Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хяналт шалгалтын үйл ажиллагаандаа холбогдох бусад хууль тогтоомжийг баримтлан ажиллана.

17.8.Улсын байцаагчийн эрх бүхий хүүхдийн эрхийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

            18 дугаар зүйл. Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл

18.1.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тэргүүлэх бөгөөд энэ хуулийн 16.4.1, 16.4.2-т заасан бүрэн эрхийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлнэ.

11

Page 12: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

18.2.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ хуулийн 16.2-т заасан төлөөлөлтэйгөөр тухайн шатны Засаг дарга батална.

18.3.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үүргийг Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө байгууллага гүйцэтгэнэ.

18.4.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн дүрмийг тухайн шатны зөвлөл батална.

19 дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

19.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, хамгаалал, хөгжлийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

19.1.2.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, хамгаалал, хөгжлийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

19.1.3.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаарх Засаг даргын тайланг сонсож үнэлэлт, дүгнэлт өгөх;

19.1.4.хүүхдийн хөгжил, эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт хүмүүжил, амралт, соёл урлаг, эмчилгээ сувилгаа, хэвлэл, мэдээллийн болон асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа төрийн буюу орон нутгийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх, бусад байгууллага аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, шаардлагатай төсвийг батлах

19.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

20 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

20.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1.тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлийг даргалах;20.1.2.хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийн биелэлтийг

хангах арга хэмжээ авах, энэ талаар гарсан санал, санаачилгыг дэмжих;  20.1.3.тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан

хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион

12

Page 13: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, үр дүнг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж, олон нийтэд мэдээлэх;

  20.1.4.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиг үүрэг бүхий хүүхдийн сургалт хүмүүжил, амралт, зуслан, эмчилгээ сувилгаа, хэвлэл, мэдээллийн болон асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа төрийн буюу орон нутгийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх, бусад байгууллага аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай төсвийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

20.1.5.хүүхдийн эрхийг хангах, хөгжүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий хүүхдийн сургалт, соёл, хүмүүжил, амралт, зуслан, эмчилгээ сувилгаа, хэвлэл, мэдээллийн болон асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллагыг хууль тогтоомжийн дагуу байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг нь хянаж шалгах;

20.1.6.хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, хүмүүжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

20.1.7.хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хүүхдийн зориулалтын барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, зориулалтын дагуу ашиглуулах;           

20.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

21 дүгээр зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх.

21.1.Баг, хорооны Засаг дарга хүүхдийн эрхийг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.тухайн баг, хорооны харьяат хүүхдийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, шаардлагатай мэдээллийг дээд шатны Засаг дарга болон холбогдох байгууллагад өгөх, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлэх санал, хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах;

21.1.2.тухайн шатны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтантай үйл ажиллагаагаа нягт уялдуулж хууль тогтоомжид заасан шаардлагатай арга хэмжээ авах;

21.1.3. хууль тогтоомжид заасан бусад.

22 дугаар зүйл. Хамтарсан баг

22.1.Сум, хорооны түвшинд эрх нь зөрчигдсөн хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргах, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий тухайн шатны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ажилтан, өрхийн

13

Page 14: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

эмч, цагдаагийн ажилтны бүрэлдэхүүнтэй хамтарсан багийг сум, хорооны Засаг даргын захирамжаар байгуулан ажиллана.

22.2. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд гэр бүл, хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

22.3. Энэ хуулийн 22.1, 22.2-т заасан хамтарсан багийн бүрэлдэхүүнд хүүхдийн эрх, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар зохих сургалтанд хамрагдсан, мэргэшсэн этгээдийг оролцуулна.

22.4. Хамтарсан багийн ажиллах журам, тухайн багт ажиллах энэ хуулийн 22.2-т заасан этгээдэд урамшуулал олгох журмыг хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23 дугаар зүйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

23.1.Иргэн хүүхдийн эрхийг хангах талаар дараах үүрэг хүлээнэ:

23.1.1.хүүхдийн эрхийг хүндэтгэж, хууль тогтоомжид зааснаар хүүхдийн эрхийн зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх;

23.1.2.хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх орчин, нөхцөл бүрдүүлэхгүй байх;

23.1.3. хуульд заасан бусад.

23.2.Аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийн эрхийг хангах талаар дараах үүрэг хүлээнэ:

23.2.1.байгууллага бүр аюулгүй, эрүүл, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх;

23.2.2.байгууллагын нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хүүхдийн эрхийг хангах талаар ажилтандаа тавих шаардлага, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусгах;

23.2.3.хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн эрхийг хангах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд тусламж дэмжлэг үзүүлэх;

23.2.4.хүүхдээ өв тэгш хүмүүжүүлж, хүүхэд нь соёл, урлаг, спортын амжилт гаргасан ажилтнаа хамт олны дунд алдаршуулах, урамшуулах;

23.2.5.хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн буюу төрийн бус байгууллага, хүүхдийн ордон, зуслан, номын сан, театр, хэвлэл мэдээлэл, соёл хүмүүжлийн байгууллага, халамжийн төвд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

23.2.6. тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид өөрийн хүүхдээ цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэх, авах, хүүхдийнхээ

14

Page 15: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

аливаа асуудлаар хүүхэдтэйгээ болон холбогдох байгууллагатай хамтран ажиллах шаардлага гарсан үед ажлаас нь цалинтай чөлөө олгож байх заалтыг хөдөлмөрийн дотоод журамд заавал тусган хэрэгжүүлж байх;

23.2.6.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

24 дүгээр зүйл. Төрийн бус байгууллага

24.1.Насанд хүрэгчид хүүхдийн эрхийг хангах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих зорилгоор төрийн бус  байгууллага байгуулан ажиллаж болно.

24.2.Энэ хуулийн 24.1-т заасан төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд тодорхой тооны хүүхдийн төлөөлөл заавал оролцуулна.

24.3. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлгээ өгнө.

24.4. Хүүхдийн өөрийн удирдлагын болон хүүхэд гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын үйл ажиллагааг төрөөс дэмжин, байр танхимаар хангаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл. Олон улсын хамтын ажиллагаа

25.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 14.3.8-д заасан бүрэн эрхээ доор дурдсанаар хэрэгжүүлнэ:

25.1.1.хүүхэд хамгааллын чиглэлээр тэргүүн туршлага солилцох;25.1.2.хүүхэд үрчлэлт, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох,

хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах болон хүүхдийн мөлжлөгийн аливаа хэлбэр, хүүхдийн хулгай, хүүхдийг зүй бусаар шилжүүлэх болон саатуулах, хүүхдийн харьяалал болон зохион байгуулалттай гэмт хэргийн талаарх зэрэг хил дамнасан буюу улс хоорондын асуудлаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тухай хууль тогтоомжийг

15

Page 16: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

хэрэгжүүлэх зорилгоор холбогдох мэдээллийг харилцан солилцож, хамтран ажиллах;

25.1.3.хүүхдийн эрхийг хүндэтгэх олон улсын хүчин чармайлтад оролцон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах.

25.2.Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр төрийн захиргааны, нутгийн өөрөө удирдах болон төрийн бус байгууллага нь олон улсын байгууллага, гадаад улсын ижил төрлийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж болно.

25.3.Энэ хуулийн 25.2-д заасан байгууллага нь тухайн хамтын ажиллагааны талаарх мэдээллээ тухай бүр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

25.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь олон улсын байгууллага, гадаад улсын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийн сан бүрдүүлж, харилцан уялдааг хангах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 24.2-т заасан төрийн байгууллагад чиглэл, төрийн бус байгууллагад зөвлөмж өгнө.

26 дугаар зүйл. Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар мэдээлэл өгөх, гомдол, нэхэмжлэл гаргах

26.1.Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ  хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.

26.2. “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн төлөө байгууллага, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан бусад иргэн хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаж, холбогдох албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж болно.

26.3. Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өгөхтэй холбоотой харилцааг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна.   

                  27 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

27.1.Энэ хуулийг 20.... оны .... сарын .....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГТөсөл

16

Page 17: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

20... оны .. дугаар Улаанбаатар сарын...-ны өдөр хот

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

17

Page 18: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

2 дугаар зүйл. Хүүхдийн хамгааллын тухай хууль тогтоомж

 2.1.Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль5, Иргэний хууль6, Гэр бүлийн тухай хууль7, Хүүхдийн эрхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол  олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

            3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад үйлчилнэ.

 3.2.Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна.

3.3 Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн хооронд хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүсэх харилцааг зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд заасан дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “хүүхэд хамгаалал” гэж хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн, хүүхдийн эрхэд суурилсан бодлого үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт бүхий хүний нөөц, санхүүгийн цогц тогтолцоог;

4.1.2. “үл хайхрах” гэж хүүхдийг халамжлах, хүмүүжүүлэх болон бие, сэтгэл, оюун санаа, нийгмийн хэрэгцээг нь хангах үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагч нь уг үүргээ санаатай буюу болгоомжгүйгээр биелүүлэхгүй байхыг;

4.1.3. “хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах” гэж хүүхдийн эрхийг хангах, хамгаалах эрх, үүргээ урвуулан ашиглаж, хүүхэддээ бие махбодь, оюуны болон сэтгэл санааны хохирол учруулсан, эсхүл учруулж

5Монгол Улсын Үндсэн хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.6Иргэний хууль - “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.7Гэр бүлийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999  оны 30 дугаарт нийтлэгдсэн.

18

Page 19: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

болзошгүй эцэг, эх, асран хамгаалагч, харгалзах дэмжигч, хүүхэд халамжлагчийн аливаа санаатай үйлдэл, эс үйлдэхүйг;

4.1.4. “хүүхэдтэй зүй бус харьцах” гэж санаатайгаар хүүхдэд бие махбодь, оюуны болон сэтгэл санааны хохирол учруулсан үйлдэл, эсхүл хүүхдийг уг үйлдлээс эцэг эх, асран хамгаалагч, харгалзах дэмжигч, хүүхэд халамжлагч нь хамгаалах арга хэмжээ авахгүй байх, хүүхдийг аливаа хэлбэрээр хүчирхийлсэн, түрэмгийлсэн, тарчлаан зовоосон, гутаан доромжилсон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;

4.1.5. “бэлгийн дарамт” гэж хүүхдийг бэлгийн үйл ажиллагаанд уруу татах, оролцуулах, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагч нь өөрийн эрх, итгэлийг урвуулан ашиглаж хүүхдийг бэлгийн үйл ажиллагаанд оролцуулахыг;

4.1.6. “бэлгийн үйл ажиллагаа” гэж хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох буюу оруулах, хүүхдийг байлцуулан буюу оролцуулан бусдын бэлгийн дур хүслийг хангах зорилгоор хийсэн аливаа үйлдлийг;

4.1.7. “эцэг, эх” гэж хүүхдийн төрсөн, үрчилсэн, хойт эцэг, эхийг;4.1.8. “хүүхэд халамжлагч” гэж эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан

дэмжигчээс бусад мэргэжлийн буюу мэргэжлийн бус харилцаанд үндэслэн хүүхдийг байнга буюу түр хугацаагаар хууль буюу гэрээнд заасны дагуу бодитойгоор асран хамгаалж байгаа бусад этгээдийг;

4.1.9. "хүнд нөхцөлд байгаа хүүхэд" гэж хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхэд, үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн буюу өртөж болзошгүй, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг;

4.1.10. “гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхэд” гэж бүтэн өнчин, эцэг эх нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй, хорих байгууллагад ял эдэлж байгаа, эсхүл олдохгүй байгаа, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, уг эрхээ хасуулсан боловч хуульд заасан журмаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй байгаа, гэр орноосоо өөрийн дураар дайжсан, эсхүл сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, асрамж халамжийн газарт байгаа хүүхдийг;

4.1.11.“онцгой нөхцөлд байгаа хүүхэд” гэж байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, нийтийг хамарсан гэнэтийн осол, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдийг;

4.1.12.“хүүхэд хамгааллын дагнасан үйлчилгээний удирдлага” гэж хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагаас томилогдсон ажилтны хүнд нөхцөлд байгаа, гэр бүлийн орчноор дутагдаж байгаа болон хууль зөрчсөн хүүхдийн талаар мэдээлэл хүлээн авах үеэс хувийн хэрэг нээж, мэдээллийг байнга баяжуулж хөтлөх, хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээг цогцоор нь харилцан уялдаатайгаар зохион байгуулах, удирдах, эрхийг нь хэвийн байдлаар сэргээн хангаж, хувийн хэргийг хаах хүртэлх үйл ажиллагааг;

19

Page 20: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

4.1.13.“хүүхэд хамгааллын үйлчилгээ” гэж хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн, хүүхдийн эрхэд суурилсан мэргэжлийн цогц үйлчилгээг.

5 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын зарчим

5.1.Хүүхэд хамгааллын харилцаанд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

5.1.1. хүүхдийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх;

5.1.2. хүүхдийн хувийн шинж чанар, нас, хөгжлийн онцлогийг харгалзан

үзэх;

5.1.3. хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр, алдар хүндийг нь

гутаахгүй байх;

5.1.4. хүүхдийг өөрийн санал, хүсэлтээ илэрхийлэх, өөрт нь ашигтай мэдээлэл авах боломжоор хангах;

5.1.5. хүүхдийн дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах;5.1.6. хүүхдэд үзүүлэх хамгааллын үйлчилгээ нь мэргэжлийн, мэргэшсэн,

цогц байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГГЭР БҮЛ, НИЙГЭМ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

6. дугаар зүйл. Гэр бүлийн үүрэг хариуцлага

6.1. Эцэг, эх, гэр бүлийн бусад гишүүд, асран хамгаалагч, харгалзан

дэмжигч нь хүүхдийн амь, амьдрал, хөгжлийг бусад оролцогчдоос тэргүүн ээлжинд

хамгаалах үүрэгтэй.

6.2. Хүүхдийг өсгөн бойжуулах арга хэлбэр нь тухайн хүүхдийн нас, хүйс,

эрүүл мэндийн байдал, авьяас чадвар, үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэг,

соёлын онцлогийг хамгаалж, хүүхдийн үнэт зүйлийг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

6.3.Хүүхдийн нас, бие сэтгэхүйн өсөлт, хөгжил, чадвар, түүний амьдралд

хэрхэн нөлөөлж болохыг үнэлсний үндсэн дээр түүний санал, хүсэлтийг харгалзан

үзэж, шийдвэр гаргана.

20

Page 21: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

6.4. Эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бус харьцах, аливаа хэлбэрийн мөлжлөгт өртөхөөс хамгаалах бүхий л арга хэмжээг нэн тэргүүнд авах үүрэгтэй.

7 дугаар зүйл. Эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг

7.1.Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Гэр бүлийн тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

7.1.1.хүүхдийн дотны зөвлөх, сайн чиглүүлэгч нь байж, шаардлагатай туслалцаа үзүүлж, хүүхдийг бие даасан, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай амьдрал, хөдөлмөрт бэлтгэх;

7.1.2.хүүхдийн сурч боловсрох, эрүүл, сайн сайхан аж төрөх эрхийг хүндэтгэн дээдэлж, уг эрхээ хэрэгжүүлэх явдлыг урамшуулан дэмжих;

7.1.3.аливаа хүчирхийлэл, дарамтад өртөхөөс өөрийгөө хамгаалах, хүчирхийлэл, дарамтад өртсөн бусад хүүхдэд туслах талаар мэдлэг, чадвар эзэмшүүлэх;

7.1.4.хүүхдээ насанд хүрэгчдийн хоорондын зөрчилд оролцуулахаас хамгаалах;

7.1.5.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;7.1.6.түр хугацаанд эзгүй үедээ хүүхдэд хуульд заасны дагуу асран

хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох буюу Гэр бүлийн тухай хуульд заасан тусдаа амьдрах гэрээ байгуулах зэргээр хүүхдийн язгуур эрхийг хангах;

7.1.7.энэ хуульд заасан хүүхэд хамгаалалтай холбоотой зохицуулалтын талаар зохих мэдлэг эзэмшиж, хүүхдээ хамгаалах;

7.1.8.бага насны хүүхдээ цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэж өгөх, авах, эрх зүйн зарим болон бүрэн чадамжтай хүнгүйгээр үлдээхгүй байх.

8 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын талаарх төрийн оролцоо

8.1.Төр нь гэр бүл бүрт хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг үзүүлж, түүнтэй холбоотой мэдээллээр хангана.

8.2.Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн бие махбодь, оюун санаа, сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээ, энэ хуулийн 7 дугаар зүйл болон 9.3-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй буюу хэрэгжүүлэх боломжгүй бол төрөөс шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

21

Page 22: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх арга хэмжээг төрөөс авсан боловч хүүхэд үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах, мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн, эсхүл тийнхүү өртөх эрсдэлтэй бол төрөөс хүүхдийг хамгаалж энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан аюулгүй орон байраар хангах, бусад тохиромжтой хувилбарт үйлчилгээнд хамруулж, түүнд хяналт тавих арга хэмжээ авна.

9 дүгээр зүйл. Гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхэд

9.1. Гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртүүлэхийг хориглоно.

9.2. Гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхэд нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй.

9.3.Энэ хуулийн 9.2-т заасны дагуу асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн хувьд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд энэ хуулийн 7 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.1.3-т заасан журмаар тодорхойлсон үүрэг хүлээнэ.

9.4.Хүүхэд өөрийн иргэний харьяалал, цагаачилж байгаа эсэхийг үл харгалзан хүүхэд хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.

10 дугаар зүйл. Сургууль, мэргэжил олгох сургалт

10.1. Хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахыг хориглоно.10.2. Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага,

хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч нь хүүхдийн бие махбодь, оюун санаа,

сэтгэл зүй, нийгмийн хөгжилд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах талаар

боловсролын байгууллагуудтай дараах шаардлагад нийцүүлэн бүх шатанд

хамтран ажиллана:

10.2.1.хөгжлийн бэрхшээлтэй болон онцгой авьяас чадвартай хүүхдийн онцлогт нийцүүлэх зэргээр хүүхдийн хувийн сонирхол, чадварт үндэслэсэн боловсрол эзэмшүүлэх;

10.2.2.хүүхдийг хувь хүний хувьд хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх, хариуцлага хүлээх чадвартай, бие даасан амьдрал, хөдөлмөрт бэлтгэх;

10.2.3.хүүхэд өөрийн болон бусдын эрх, эрх төлөөг хүндэтгэх, байгаль орчноо хайрлан хамгаалах боловсрол эзэмшүүлэх.

22

Page 23: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

10.3.Сургууль, цэцэрлэг зэрэг боловсрол, мэргэжил олгох байгууллага /цаашид “сургалтын байгууллага” гэх/-д суралцаж байгаа хүүхдэд тухайн байгууллагын багш, ажилтан, хамт суралцагчдын зүгээс доор дурдсанаар болон бусад байдлаар биеийн, оюун санаа, сэтгэл зүйн болон бэлгийн дарамт үзүүлэх, түүнтэй зүй бус харьцах, хүчирхийлэх, доромжлох, аливаа хэлбэрээр мөлжлөгт өртөхгүй байх нөхцлийг хангана:

10.3.1.сургалтын байгууллагын багш, ажилтан энэ хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчин хүүхдэд бие махбодийн шийтгэл хүлээлгэхийг хориглох бөгөөд харилцан бие биенээ хүндэтгэсэн, шударга ёсонд нийцсэн аргаар эмх цэгц, дэг журмыг сахиулах;

10.3.2.сургалтын байгууллагын багш, ажилтан нь суралцагчдад чиглэсэн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, ажиглах, ярилцага өрнүүлэх;

10.3.3.үзэн ядалт, хүчирхийлэл, үл тэвчих, ялгаварлан гадуурхах байдлыг өөгшүүлсэн зааварчилгаа өгөхгүй байх;

10.3.4.сургалтын байгууллагын багш, ажилтан нь суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа нь тухайн сургалтын байгууллагад суралцан, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь саад болохуйц бусад нөхцөл байдал гаргуулахгүй байх арга хэмжээ авах;

10.3.5.хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хор учруулж болохуйц үйл ажиллагаанд хүүхдийг албадан оролцуулахгүй байх, тийнхүү оролцохыг үл зөвшөөрөх.

10.4.Сургалтын байгууллага болон хүүхдэд зориулсан сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан энэ хуулийн 10.1-10.3-т заасныг дагаж мөрдөх үүрэгтэй.

11 дүгээр зүйл. Хүүхдийн бие махбодь, нэр хүндэд хохирол учруулах шийтгэл хүлээлгэхийг хориглох

11.1.Хүүхдийг тарчлаах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус, нэр хүндийг гутаан харьцах буюу шийтгэхийг хориглоно.

11.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагч, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчидтэй дараах чиглэлээр хамтран ажиллана:

11.2.1.хүүхдийн бие махбодь, нэр хүндэд хохирол учруулах шийтгэлийн хор уршгийн талаарх мэдлэг мэдээллийг сайжруулах;

11.2.2.сургууль болон гэр бүлийн хүрээнд хүүхдэд ногдуулах хүчирхийллээс ангид сахилгын шийтгэлийн арга замын талаарх сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагчид зориулсан сургалт зохион байгуулах.

23

Page 24: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

11.3.Хүүхдийг шударга, үндэслэл бүхий, түүний нас, бие, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцсэн хүмүүнлэг аргаар хүмүүжүүлнэ.

12 дугаар зүйл. Эрүүл мэнд

12.1.Хүүхдийн бие, сэтгэцийн эрүүл мэнд хамгаалагдсан байна. Хүүхэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ үйлчилгээ, халамж, мэдээллээр баталгаатай хангагдана.

12.2.Хүүхдийг заавал хамруулах эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эмчилгээ, дархлаажуулалтын арга хэмжээний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

12.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллага, ажилтан нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг энэ хуулийн 12.2-т заасан эрүүл мэндийн арга хэмжээний талаарх мэдээллээр хангах үүрэгтэй.

12.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь өөрийн шашин шүтлэг, итгэл үнэмшлийг үл харгалзан хүүхдээ энэ хуулийн 12.2-т заасан эрүүл мэндийн арга хэмжээнд хамруулахаас санаатайгаар татгалзахыг хориглоно.

12.5.Төр нь энэ хуулийн 12.2-т заасан эрүүл мэндийн арга хэмжээнд хүүхэд бүр ялгаварлалгүйгээр хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ.

12.6.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг авсан эсэхийг үл харгалзан хүүхдийн биед аливаа шинжлэх ухааны туршилт хийхийг хориглоно.

13 дугаар зүйл. Хүүхдийн хөдөлмөр

13.1.Хүүхдийн хөдөлмөр эрхлэх онцлог зохицуулалтыг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тодорхойлно.

13.2.Хүүхэд хөдөлмөр эрхлэхэд дараах зарчмыг баримтална:

13.2.1. хүүхэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх нь түүний хууль тогтоомжид заасан бусад эрхийг хөндөхгүй байх;

13.2.2. энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд өөрийн хийсэн хөдөлмөрт дүйцэх цалин, хөлс авах.

13.3.Энэ хуулийн 23.1.3-т заасан судалгаанд дараах асуудлыг хамруулна:

24

Page 25: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

13.3.1.хүүхдийн хөдөлмөрийг мөлжихөөс хамгаалах, хүүхдийг аюултай, хортой, хөдөлмөрлөх наад захын нөхцөл хангаагүй ажил эрхлэхээс хамгаалах арга зам;

13.3.2.хүүхдийн сурч боловсрох эрхийг хөндөхгүйгээр хүүхдийн оюун, сэтгэхүйн болон нийгмийн хөгжилд эерэг нөлөө бүхий ашигтай хөдөлмөр эрхлэхийг хөхиүлэн дэмжих арга зам.

13.4.Хүүхэд хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг хүүхдийн бялдар, оюун ухааны хөгжил, түүний суурь боловсрол эзэмших хугацааг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулиар тогтооно.

13.5.Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор хүүхэд хөдөлмөр эрхлэх журмыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

13.6.Цалин, хөлстэй эсэхээс үл хамааран хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарт хүрээгүй хүүхдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахыг хориглоно.

13.7.Хүүхдийг аюултай, хортой, бие махбодь, оюун ухаан нийгмийн хөгжилд нь хохирол учруулж болзошгүй ажил хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно.

13.8.Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг бэлгийн, эдийн засгийн болон бусад хэлбэрийн мөлжлөгөөс энэ хууль, Гэмт хэргийн тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаална.

13.9.Энэ зүйлийн 13.7-д заасныг зөрчсөн буюу 13.8-д заасан мөлжлөгт өртсөн бол түүнд эрүүл мэнд, сэтгэл зүй, эрх зүй, нөхөн сэргээх үйлчилгээг төр үзүүлнэ. Хохирогч хүүхэд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр авах эрхтэй.

13.10.Ажил олгогч нь дараах үүрэгтэй:

13.10.1.хүүхдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, Хөдөлмөрийн болон энэ хуулиар заасан бусад орчин, нөхцөлийг бүрдүүлэх;

13.10.2.ажиллаж байгаа хүүхдийн төрсөн огноо, ажлын байрны тодорхойлолт, түүний ажиллаж байгаа нөхцөл зэрэг хүүхэд хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай танилцуулгыг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор сум, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, ажилтанд хүргүүлэх;

13.10.3.хүүхдэд ялгаварлалгүйгээр, тэгш эрхийн үндсэн дээр цалин олгох, нийгмийн халамжид хамруулах;

13.10.4.хүүхдийг аливаа хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалах бодлоготой байх.

25

Page 26: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

13.11.Ажил гүйцэтгэх гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд энэ зүйлийн 13.1-13.10 дахь хэсэг нэгэн адил хамаарна.

13.12.Гэрийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа хүүхдэд энэ хуулийн 13.7-13.9 дахь хэсэг нэгэн адил хамаарна.

13.13.Гэрийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа хүүхдийн боловсрол эзэмших, мэргэжлийн сургалтанд хамрагдах эрхийг хязгаарлахыг хориглоно.

14 дүгээр зүйл. Хүүхдийн чөлөөт цаг, тоглоом наадам

14.1.Нас, бие, сэтгэхүйн хөгжлийн түвшиндээ тохирсон тоглоом, наадмаар тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх хүүхдийн эрх хамгаалагдсан байна.

14.2.Төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн биеийн тамир, урлаг, соёлын арга хэмжээнд оролцох, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэхийг нь дэмжих арга хэмжээ авна.

14.3.Хүүхдийг аливаа улс төр, шашны болон биеийн тамир, урлаг, соёлын арга хэмжээ, уралдаан, тэмцээнд албадан оролцуулах, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах, ашиг хонжоо олох зорилгоор болон мөрийтэй тоглоомд оролцуулахыг хориглоно.

14.4. Интернет, компьютер, сүлжээний технологи ашиглан тоглоом тоглуулах буюу цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх этгээдэд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үүднээс тавигдах шаардлага, түүнийг бүртгэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

15 дугаар зүйл. Олон нийтийн газар, цэнгээний арга хэмжээ

15.1. Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, өсөлт хөгжил, сайн сайханд сөргөөр нөлөөлөх зоогийн, үзвэр үйлчилгээний зэрэг газрын нөхцөл, тухайн үйлчилгээний цагийг хууль тогтоомжоор зохицуулна.

15.2.Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, өсөлт, төлөвшилд сөргөөр нөлөөлөх шөнийн клуб, энгийн болон компьютерийн төхөөрөмж бүхий мөрийтэй тоглоомын газар зэрэг зугаа, цэнгээний зориулалтын газарт хүүхдэд үйлчлэхийг хориглоно.

15.3. Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, өсөлт, төлөвшилд сөргөөр нөлөөлөхөөр бол нийтийн сугалаа, багт наадам, соёл, спорт зэрэг арга хэмжээнд хүүхэд оролцуулахыг хязгаарлаж болно.

26

Page 27: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

15.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллага, ажилтан хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, өсөлт төлөвшилд сөргөөр нөлөөлөхүйц нийтийг хамарсан арга хэмжээнд хүүхдийг оруулахгүй байхыг тухайн үйл ажиллагааг зохион байгуулагчид үүрэг болгоно.

16 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл

16.1.Хүүхэд түүний эрүүл мэнд, өсөлт, төлөвшил, аюулгүй, сайн сайхан байдал, нэр төрд нь хохирол учруулахуйц нийтлэл, кино, видео тоглоом, бусад бичмэл, цахим мэдээллээс хамгаалагдана.

16.2.Иргэн, хуулийн этгээд нь садар самуун, эротик, хүчирхийллийг сурталчилсан, арьс өнгө, шашин, хүйс, яс үндэсээр ялгаварлан гадуурхах агуулгатай хэвлэлийн болон бусад бүтээгдэхүүн, дүрс болон авиа бичлэгийг хүүхдэд үзүүлэх, худалдах, түрээслэх, тараахыг хориглоно.

16.3.Хүүхдэд үзүүлэх, худалдах, түрээслэх, тараахыг хориглох, насны ангиллаар зөвшөөрөх мэдээллийн жагсаалт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүлээх үүрэг, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

16.4.Хүүхдэд үзүүлэх, худалдах, түрээслэх, тараахыг хориглох, насны ангиллаар зөвшөөрөх мэдээлэл нь хүүхдийн сэтгэц, оюун санаа, сэтгэл зүйн хөгжилд хохирол учруулах эсэх талаар сонирхогч этгээдийн хүсэлтээр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилогдсон, зохих мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хараат бус шинжээч дүгнэлт гаргана.

16.5.Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээний зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хүүхдэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг зүй зохистой ашиглах чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн, хүүхэд хамгааллын боловсрол олгох, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хүүхдэд сөрөг нөлөөлөл үзүүлж болох талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлж, өөрийн үйл ажиллагаагаараа нийтэд сурталчилна.

17 дугаар зүйл. Хүүхдийн хувийн нууцыг хамгаалах

17.1.Хүүхдийн хувийн болон захидал харилцааны нууцыг дур мэдэн, хууль бусаар задалж, хүүхдийн, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулахыг хориглоно.

17.2.Хувийн нууц гэдэгт эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагч болон бусдын шахалт дарамтгүйгээр үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө зэргийг ойлгоно.

27

Page 28: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

17.3.Хүүхдийн аман болон бичгээр харилцсан харилцаа, сурлагын дүн, өвчний түүх, эрүүл мэндийн байдал нь тухайн хүүхдийн ашиг сонирхлын үүднээс задлах шаардлагатайгаас бусад тохиолдолд хувийн нууцад хамаарна.

18 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, бусад хортой бодис

18.1.Хүүхэд тамхи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бусад хортой бодис хэрэглэхээс хамгаалагдсан байна.

18.2.Энэ зүйлийн 18.1-д заасан бодисыг үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, уг бодисоор үйлчлэхтэй холбогдсон үйл ажиллагааг хүүхдээр эрхлүүлэх, эдгээр бодисыг худалдаалдаг газарт хүүхэд байлгахыг хориглохтой холбогдсон харилцааг Тамхины хяналтын тухай8, Архидан согтуурахтай тэмцэх тухай9, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай10, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай11 болон Гэмт хэргийн тухай хуулиар зохицуулна.

18.3.Эрүүл амьдрах арга ухааныг дэмжсэн, энэ хуулийн 18.1-д заасан бодисын хор уршиг, хүүхэд хэрэглэхийг хориглох талаар энэ хуулийн 23.1.3-т заасан урьдчилан сэргийлэх, сургалтын хөтөлбөрт тусгасан байна.

19 дүгээр зүйл. Үндэстний цөөнхөд хамаарах хүүхэд

19.1.Яс, үндэс, шашин шүтлэг, хэлний хувьд үндэстний цөөнхийн бүлэгт хамаардаг хүүхэд үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс бусад хүүхдийн нэгэн адил хамгаалагдана.

19.2.Бусад бүх хүн цөөнхийн бүлэгт хамаарах хүүхдийн гарал, үүсэл, тэдгээрийн ялгаатай байдал, хэл, соёл, шашин, уламжлал, зан заншлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх үүрэгтэй.

19.3.Үндэстний цөөнхөд хамаарах хүүхдэд бусад хүүхдийн нэгэн адил нийгмийн дэвшил, хувь хүний хөгжилд оролцох боломж бүрдүүлэх үүднээс төрөөс тухайн хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид тусгайлан туслалцаа, дэмжлэг үзүүлж болно.

8Тамхины хяналтын тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2005 оны 27 дугаарт нийтэлсэн9Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 6 дугаарт нийтлэгдсэн.10Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай - 11Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 1 дүгээрт нийтэлсэн

28

Page 29: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

19.4.Үндэстний цөөнхөд хамаарах хүүхэд түүний эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжил, сайн сайхан байдалд нь хохирол учруулахуйц болон хүүхдийг бага насанд нь сүй тавьж албадан гэрлүүлэх, хүйсээр нь ялгаварлан гадуурхсан хуульд үл нийцэх зан үйлээс хамгаалагдсан байна.

20 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

20.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс бусад хүүхдийн нэгэн адил хамгаалагдана.

20.2.Бусад хүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандана.

20.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл амьдрах эрхийг хангах талаар төрөөс хууль тогтоомжийн дагуу дараах арга хэмжээ авна:

20.3.1.төрийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй, хүртээмжтэй үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанар, стандартын дагуу баталгаатай үзүүлэх;

20.3.2.зүгшрүүлэх, нөхөн сэргээх арга, хэрэгслийг оролцуулан эрүүл мэндийн чанартай туслалцаа, эмчилгээг үзүүлэх;

20.3.3.хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлж, шаардлагатай арга хэмжээ авах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, арга хэмжээ авах;

20.3.4.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсан өөрчлөгдөх онцлогт нийцүүлэн бие даасан байдлыг хангахад чиглэсэн эмчилгээ, аппарат, хэрэгслийг нийлүүлэх зэргээр таатай орчин бүрдүүлэх, тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх;

20.3.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хүрээнд эрхээ хэрэгжүүлж таашаал авахад учирч байгаа бие махбодын саад тотгорыг арилгах эрх зүй, зохион байгуулалт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх.

20.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн амьдралд бүрэн, идэвхитэй, үр дүнтэй оролцох эрхийг нь хязгаарлах, хасах, бусад хүүхдийн нэгэн адил сурч боловсрох, өсч хөгжих, эрүүл байж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломжоос нь татгалзуулахад чиглэсэн шахалт үзүүлэх, ятгах, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэйгээ хамтдаа нийгмийн амьдралд оролцох боломжийг нь хязгаарлахыг хориглоно.

20.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангахдаа тэдэнд олгох боловсрол нь чанар, хүрээ, хугацааны хувьд бусад

29

Page 30: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

хүүхдийнхтэй адил байх, тэднийг хамт олны дунд байлгахыг эрхэмлэж, төрөөс хууль тогтоомжийн дагуу дараах арга хэмжээ авна:

20.5.1.хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үндэслэлээр үнэ төлбөргүй, суурь болон мэргэжлийн боловсрол олгохоос татгалзахгүй байх;

20.5.2.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургууль, нийгмийн амьдралд оролцож бусадтай харилцах, хөдөлгөөнтэй байх боломж олгоход шаардлагатай дараах тохиромжтой хэрэгсэл, техник туслалцаагаар хангах:

20.5.2.1.ойлголцоход туслах тэмдэг, үсэг, дохионы хэл, хүүхэдтэй харилцахад хэрэглэдэг бусад харилцааны хэрэгслээр хангах;

20.5.2.2.таяг, тэргэнцэр, сургууль, үйлчилгээний газарт тэргэнцэртэйгээ орох, хоолны болон бие засах газраар үйлчлүүлэх боломжтой байх зэрэг хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих бусад нөхцөл, аппарат, хөдөлгөөний хэрэгслээр хангах.

20.5.3.тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтэн нэг буюу хэд хэдэн хүүхэдтэй хичээлийн өдөр сургууль дээр хамтран ажиллах зэрэг хүүхдийн онцлогт нь тохирсон сурах, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах;

20.5.4.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тоглох, зугаалах, амрах, болон спортын үйл ажиллагаанд бусад хүүхдийн нэгэн адил оролцох боломжийг бүрдүүлэх;

20.5.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан мэдээллийг сайжруулах;

20.5.6.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагчийн онцлог хэрэгцээг харгалзан халамж,туслалцаа үзүүлэх.

21 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэх үүрэг

21.1.Хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, халамжлах, эмчлэх зэрэг хүүхэдтэй ажиллах үүрэг бүхий этгээд уг үүргээ гүйцэтгэж байхдаа бусад хүмүүсийн зүгээс хүүхдийг үл хайхарсан, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашигласан, зүй бусаар харьцсан болон аливаа хэлбэрийн мөлжлөгт өртүүлсэн үйлдэл, эс үйлдэл, нөхцөл байдлын талаар мэдсэн бол цагдаагийн байгууллага, эсхүл багийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ажилтан зэрэг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

21.2. Энэ хуулийн 21.1-д зааснаас бусад этгээд хүүхдийн эрхийн зөрчлийн тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно.

21.3. Энэ хуулийн 21.1-д заасан этгээд нь эрх бүхий байгууллагын хүсэлтээр мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, буруутай этгээд болон хохирогчийг олж тогтооход шаардлагатай бүх мэдээллийг өгөх үүрэгтэй.

30

Page 31: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

21.4. Энэ хуулийн 21.1-д заасан мэдээлэл өгсөн этгээд нь ийнхүү

мэдүүлсэнтэй холбоотойгоор үүсч болох эрүүгийн болон иргэний хариуцлагаас чөлөөлөгдөнө.

21.5.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 21.1, 21.2-т зааснаар мэдээлэл өгсөн этгээд нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай12 хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд хамрагдах эрхтэй.

21.6. Мэдээллийг хүлээн авсан, шалгах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 21.1-21.3-т заасны дагуу мэдээлэл, албан үүргийн дагуу буюу сайн дураар мэдээлэл өгсөн хүмүүсийн өөрийнх нь болон түүний гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээлэл, хохирогч хүүхдийн талаарх мэдээллийг нууцыг хадгалах үүрэгтэй.

21.7.Энэ зүйлд заасан мэдээллийг нэргүй өгч болно.

21.8.Энэ хуулийн 21.1-д заасан заавал мэдээлэх үүрэг бүхий этгээд үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТАЛААРХ ТӨРИЙН

БАЙГУУЛЛАГУУДЫН ЧИГ ҮҮРЭГ

22 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг

22.1.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын болон нутгийн өөрөө удирдах байгууллага хүүхэд хамгааллын талаар энэ хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлнэ.

22.2.Засгийн газар нь онцгой нөхцөлд байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, түүнд тэргүүн ээлжинд тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах, тухай бүр шаардлагатай арга хэмжээ авах бүрэн эрхтэй.

23 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

23.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд хамгааллын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах болон мөлжлөгийн

12Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2013 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

31

Page 32: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өмнө хариуцан тайлагнах;

23.1.2.энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлын үнэлгээ хийх үндэслэл, үнэлгээ хийх этгээдийг сонгох, үнэлгээнд тусгавал зохих зүйл, үнэлгээ явуулах журмыг батлах;

23.1.3.хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагч, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх албан болон албан бус сургалтын хөтөлбөр, хүүхдийн эрхийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллийг сайжруулах арга хэмжээ, хүүхэд хамгааллын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны агуулга, хэрэгжүүлэх журмыг батлах;

23.1.4.хууль тогтоомжид заасан бусад.

23.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүүхэд хамгааллын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.2.1.хүүхэд хамгааллын үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, нэр төрөл, чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

23.2.2.хүүхэд хамгааллын талаар бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;

23.2.3.үр дүнд суурилсан мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод болон нийгмийн аудитын механизмыг хөгжүүлэх;

23.2.4.нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах;

23.2.5. хүүхэд хамгааллын асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх буюу уг ажлыг хөхиүлэн дэмжих;

23.2.6.төрийн захиргаа, шүүх засаглал, хууль сахиулах, төрийн бус байгууллагын хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх арга хэмжээ авах;

23.2.7.хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагч, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх албан болон албан бус боловсролыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллийг сайжруулах, шаардлагатай техник туслалцаа үзүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх;

23.2.8.Гэмт хэргийн тухай хуульд заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн этгээдийн талаар нийтэд мэдээлэх журам баталж, хэрэгжүүлэх;

23.2.9.хууль тогтоомжид заасан бусад.

23.3.Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага хүүхэд хамгааллын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

32

Page 33: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

23.3.1.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүүхэд хамгааллын талаарх мэдээлэл, судалгаанд нэгдсэн дүгнэлт хийж, цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлох

23.3.2.төрийн захиргаа, шүүх засаглал, хууль сахиулах, төрийн бус байгууллагын хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажилтнуудын мэргэшүүлэх, давтан сургалтыг зохион байгуулах;

23.3.3.байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

23.3.4.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

23.3.5.онцгой, хүнд нөхцөлд байгаа, гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхдийн нийгмийн хамгааллын холбогдолтой мэдээллийг Yндэсний статистикийн газраас баталсан аргачлалын дагуу гаргаж, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх;

23.3.6.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагчийг сайн дурын болон энэ хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан сургалтанд хамруулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран зохион байгуулах;

23.3.7. хараа хяналтгүй хүүхдийг бүртгэх, судалгаанд авах, ар гэрийг нь эрэн хайх зэрэг чиг үүргийг орон нутгийн цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ;

23.3.8 хууль тогтоомжид заасан бусад.

23.4.Сум, хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, нийгмийн ажилтан нь хүүхэд хамгааллын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

23.4.1.онцгой, хүнд нөхцөлд байгаа, гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхдийг судлан тогтоож, тэдний эрх ашгийг хамгаалах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авах;

23.4.2.хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийг сурталчлах, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх,

23.4.3.нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн, өртөж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол зохих журмын дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргуулах арга хэмжээ авах;

23.4.4.нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хуульд заасан бүрэн эрхийн дагуу хүүхэд хамгааллын арга хэмжээг зохион байгуулах, эсхүл хуульд заасны дагуу хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын бусад үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч,төрийн захиргаа, шүүх засаглал, хууль сахиулах байгууллагад шилжүүлэх, гарсан

33

Page 34: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангаж дуусах хүртэл тухайн хүүхдэд үзүүлэх дагнасан үйлчилгээг удирдан хэрэгжүүлэх;

23.4.5.хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хууль тогтоомж зөрчсөн талаар мэдээлэх, зөрчлийг арилгуулах арга хэмжээний талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагч, хүүхэдтэй ажилладаг байгууллага, олон нийтийг мэдээллээр хангах; 

23.4.6.онцгой, хүнд нөхцөлд байгаа, гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхдийн нийгмийн хамгааллын холбогдолтой мэдээллийг Yндэсний статистикийн газраас баталсан аргачлалын дагуу гаргаж, аймаг, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад өгөх;

23.4.7. хууль тогтоомжид заасан бусад.

23.5.Баг, хорооны Засаг дарга хүүхэд хамгааллын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

23.5.1.хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдний санал хүсэлтийг судалж, шийдвэрлэх буюу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах;  23.5.2.тухайн баг, хороонд харьяалагдах хүүхдийн талаарх судалгаа гаргаж, шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагад өгөх.

23.5.3.төөрсөн, орон гэрээсээ дайжсан болон бусад шалтгаанаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтаас гадуур байгаа хүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургууль, цагдаагийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг оролцуулах;

23.5.4.хууль тогтоомжид заасан бусад.

23.6.Сум, хорооны Засаг дарга Хүүхдийн эрхийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу хамтарсан багийг байгуулж, үйл ажиллагааг нь удирдана.

24 дүгээр зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг

24.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жил бүрийн III дугаар улиралд багтаан өөрийн нутаг дэвсгэр дэх хүүхэд хамгааллын нөхцөл байдлын талаар тухайн шатны Хүүхдийн төлөө зөвлөлийн тайланг хэлэлцэж, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно.

25 дугаар зүйл. Хүүхдийн төлөө зөвлөлийн чиг үүрэг

25.3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь жил бүрийн IV дүгээр улиралд багтаан хүүхэд хамгааллын нөхцөл байдлын талаар үндэсний тайлан бэлтгэж,

34

Page 35: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагад үүрэг, чиглэл, нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад зөвлөмж өгч, Засгийн газар, Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар санал оруулна.

25.4.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл нь жил бүрийн IV дүгээр улиралд багтаан өөрийн нутаг дэвсгэр дэх хүүхэд хамгааллын нөхцөл байдлын талаар тайлан бэлтгэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар доод шатны Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл, тухайн шатны төрийн захиргааны байгууллагад үүрэг, чиглэл, холбогдох төрийн бус байгууллагад зөвлөмж өгч, тухайн шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар санал оруулна.

25.5.Энэ хуулийн 25.3, 25.4-т заасан тайланд хүүхэд хамгааллын нөхцөл байдал, салбар хоорондын хамтын ажиллагаа, үр дүн, тэргүүн туршлага, зөрчил дутагдал, доод, адил түвшны болон дээд шатны байгууллагуудаас цаашид дангаар болон хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал тусгагдсан байна.

26 дугаар зүйл. Хүүхдийн хууль зүйн хороо

26.1.Аймаг, дүүргийн хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл нь энэ хуулийн 26.2-т заасан чиг үүрэг бүхий Хүүхдийн хууль зүйн хороо байгуулна.

26.2.Хүүхдийн хууль зүйн хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

26.2.1.Гэмт хэргийн тухай хуульд заасны дагуу шүүхээс шилжүүлэн ирүүлсэн хүүхдэд дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх, хор уршгийг арилгах, мэргэжил эзэмших, суралцах, ажил хийхийг даалгах, хохирогчтой эвлэрэх, уучлалт гуйх, хортой зуршлаас ангижрах эмчилгээ, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, тодорхой хүмүүстэй харьцахгүй байхыг даалгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

26.2.2.энэ хуулийн 26.2.1-д заасан болон сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа, түүнээс суллагдсан, гэрч, хохирогч, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн боловч хуульд заасан хариуцлага хүлээх насанд хүрээгүй, тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, бусад хортой бодис хэрэглэдэг зэрэг хорт зуршилтай, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй хүүхдэд доор дурдсан үйлчилгээ үзүүлэх талаар шийдвэр гарган, дагнасан үйлчилгээний удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих:

26.2.2.1.нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх, түүнд үндэслэн энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан эрүүл мэнд, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх арга хэмжээ авах, хууль зүйн туслалцаа үзүүлэх;

26.2.2.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хугацаагаар батлан даагч томилох;

35

Page 36: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

26.2.2.3.хүүхдэд нийгмийн хариуцлагатай гишүүн болгоход чиглэсэн бусад арга хэмжээнд хамрагдах үүрэг хүлээлгэж, зөв зохистой хүмүүжил олгох сургалт, хөтөлбөрт хамруулах;

26.2.2.4.эцэг, эх, гэр бүлийн гишүүд, үе тэнгийхэн, сургууль, хамт олонд нь зөвлөгөө өгөх, тогтмол хугацаанд уулзалт, ярилцлага зохион байгуулж, үр дүнг тооцох;

26.2.2.5.хорт зуршлаас ангижрах эмчилгээнд хамруулах, зөвлөгөө өгөх;

26.2.2.ажил, сургууль, мэргэжил олгох сургалтанд хамруулах;26.2.3.энэ хуулийн 26.2.2-т заасан хүүхдүүдийн талаар тухайн орон

нутагт хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлэх.

26.3.Энэ хуулийн 26.2.2-т заасан хүүхэд хамгааллын үйлчилгээг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн хэлтэс, төв, эцэг, эх, тухайн сум, хорооны хамтарсан баг, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хариуцан зохион байгуулна.

26.4.Энэ хуулийн 26.2.3-т заасан бодлогын баримт бичигт Хүүхдийн хууль зүйн хорооны чиг үүрэгт хамаарах асуудлын нөхцөл байдал, тавигдах зорилт, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах санхүүгийн болон хүний нөөцийг дайчлах арга зам, хэрэгжилтийг хангах үе шат, үр дүнг үнэлэх шалгуурын талаар тусгана.

26.5.Хүүхдийн хууль зүйн хорооны ажлын албаны үүргийг тухайн шатны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн хэлтэс, төв хэрэгжүүлнэ.

26.6.Хүүхдийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

27 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл

27.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь хүнд болон онцгой нөхцөлд байгаа, эсхүл гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлж, түүнийг хэвийн амьдралд эргэн ороход нь дэмжих, хүүхдийг дахин хүчирхийлэл, дарамт, аливаа хэлбэрийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд оршино.

36

Page 37: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

27.2.Хүнд болон онцгой нөхцөлд байгаа, гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхдэд дараах хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ:

27.2.1.хүүхэд үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн тухай мэдээлэл хүлээн авах, шалгах;

27.2.2.энэ хуулийн 27.2.1-д заасан хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх;

27.2.3.энэ хуулийн 27.2.1-д заасан хүүхдийг аюулгүй орон байраар хангах, түүнд энэ хуульд заасны дагуу асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлэх;

27.2.4.шүүх, хууль сахиулах болон захиргааны байгууллагаас хүүхэд хамгаалах шийдвэр гаргах;

27.2.5.бүх шатны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагч, ойр дотнын хүмүүсийн санаачлагаар хүүхдийг энэ хуулийн 34, 37, 39, 40 дүгээр зүйлд заасан шаардлагатай үйлчилгээнд хамруулах.

28 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч

28.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд хамгааллын төрийн байгууллага буюу хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэн энэ хууль болон Нийгмийн халамжийн тухай13, Гэр бүлийн тухай, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай14, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.

28.2.Хүүхэд хамгааллын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь үзүүлж байгаа үйлчилгээнийхээ чиглэлээр хүүхэд хамгааллын асуудлаар тусгайлан бэлтгэгдэж, мэргэшсэн хүний нөөцтэй байна.

28.3.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч буюу түүний ажилтан нь Гэмт хэргийн тухай хуульд заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн этгээд байхыг хориглоно.

29 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчийг магадлан итгэмжлэх

29.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх аливаа этгээд хуульд өөрөөр заагаагүй бол Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас магадлан итгэмжлэгдсэний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

13Нийгмийн халамжийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 4 дугаарт нийтлэгдсэн.14Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2012 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

37

Page 38: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

29.2.Магадлан итгэмжлэх журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн сайд батална.

29.3.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээ нь хууль тогтоомжийн дагуу эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас батлагдсан хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, хөгжил, эрүүл ахуйн болон хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчим, журамд нийцсэн байна.

29.4.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч аливаа этгээд нь хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөртэй байна.

30 дугаар зүйл. Мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх

30.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь хүүхдийн эрхийн аливаа зөрчил, түүний дотор хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн, өртөж болзошгүй хүүхдийн тухай иргэдийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн мэдээллийг хүлээн авч шалгах буюу шаардлагатай арга хэмжээ авна.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан мэдээлэл хүлээн авах, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд халамжлагчид шуурхай зөвлөгөө, туслалцаа үзүүлэх мэдээллийн утсыг Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага эрхлэн ажиллуулна.

30.3.Мэдээллийн утас ажиллуулахад тавигдах шаардлага, хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах, бүртгэх, барагдуулах, тухайн хүүхдэд үзүүлэх дагнасан үйлчилгээг удирдан хэрэгжүүлэх, тайлагнах журмыг хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

30.4.Мэдээллийн утас нь үнэ төлбөргүй, өдөр бүр, 24 цагаар мэдээлэл хүлээн авах боломжтой байна.

30.5 Мэдээллийн утасны дугаар, ажиллуулах журмыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд хүртээмжтэй бусад арга хэлбэрээр сурталчилна.

30.6. Энэ хуулийн 30.3-т заасан журам нь мэдээллийн утсанд ирснээс гадна биеэр, бичгээр, цахим шуудангаар ирүүлсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтийн хүртээл болсон хүүхдийн эрхийн аливаа зөрчлийн талаарх мэдээллийг нэгэн адил хамаарна.

31 дүгээр зүйл. Нөхцөл байдлын үнэлгээ

38

Page 39: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

31.1.Хүүхэд үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн, эсхүл эдгээр нөхцөлд орж болзошгүйг тогтоох, түүнчлэн түүний бодит хэрэгцээнд нийцсэн, үр дүнтэй нийгмийн халамжийн болон хүүхэд хамгааллын бусад үйлчилгээ үзүүлэхэд туслалцаа үзүүлэх шаардлагыг тодорхойлох зорилгоор хараат бус нөхцөл байдлын үнэлгээ хийнэ.

31.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг зохион байгуулна.

31.3.Нөхцөл байдлын үнэлгээг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хамтарсан баг, шаардлагатай гэж үзвэл аймаг, дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагаас томилогдсон тухайн асуудлаар мэргэшсэн шинжээчийг оролцуулан 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ хуулийн 31.1-д заасан чиглэлийн дагуу хүүхэд тус бүрээр хийнэ.

31.4.Нөхцөл байдлын үнэлгээ хийхээр томилогдсон багийн гишүүн нь тухайн хүүхдийн нас, хүйс, боловсрол, хөгжил, сэтгэцийн онцлог, түүнчлэн хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн тодорхой хэлбэрийг илрүүлэх онолын мэдлэг, дадлага туршлагатай, мэргэшсэн, энэ хуулийн 29.4-т заасан гэмт хэрэг, зөрчилд ял шийтгэл хүлээж байгаагүй, хараат бус хувь хүн байна. Багийн бүрэлдэхүүнд хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

31.5.Нөхцөл байдлын үнэлгээнд багийн гишүүдийн мэргэшил, хараат бус байдлын баталгаа, хүүхдийн аюулгүй байдал, боловсрол, хүмүүжил, мэдлэг, эрүүл мэнд, сэтгэцийн онцлог, тодорхой асуудлыг хүлээн авах, үнэлэх, бэрхшээлийг даван туулах, хүсэл зоригоо илэрхийлэх чадвар зэрэг хүүхдийн хувийн байдлын, хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн бодит шалтгаан, нөхцөл, гэр бүл, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хамт олны нөлөөллийн байдлын дүгнэлт, түүнчлэн хүүхдийн бодит хэрэгцээнд суурилсан түүнд үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, хэлбэр, онцлогийн талаарх зөвлөмжийг тусгасан байна.

31.6.Нөхцөл байдлын үнэлгээг тухайн хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, түүнд үйлчилгээ үзүүлэх аль ч шатанд хийж болно.

31.7.Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн багийн гишүүнд урамшуулал олгох, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулийн 23.1.2-т заасан журмаар зохицуулна.

32 дугаар зүйл. Мэдээллийг шалгах

39

Page 40: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

32.1.Хүүхдийн эрхийн улсын байцаагч үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн, эсхүл эдгээр нөхцөлд өртөж болзошгүй хүүхдийн тухай мэдээлэл авмагц хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахаар хөндлөнгөөс оролцож, тухайн асуудлыг нэн даруй шалгана.

32.2. Шалгах ажиллагааг тухайн асуудлаар мэргэшсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр цагдаагийн мэргэшсэн ажилтантай хамтран хэрэгжүүлж болно.

32.3.Энэ хуулийн 32.1 дэх хэсэгт заасан шалгалтыг хойшлуулалгүйгээр түргэн шуурхай явуулах үүднээс энэ хуулийн 32.2-т заасан шалгалт явуулж байгаа этгээд хүүхдийн нөхцөл байдлыг тогтоох зорилгоор хүүхдийн байгаа газрыг тогтоох арга хэмжээ авна.

32.4.Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн байгаа газар нь хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн эсхүл тийм нөхцөлд өртөж болзошгүй гэж үзвэл хүүхдийг гэр бүлд түшиглэсэн асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа буюу түүнтэй төсөөтэй аюулгүй газарт түр шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авна.

32.5.Нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан, мэдээллийг шалгах явцад хүүхдийн аюулгүй байдлыг хангах, түүнийг учирч болох гэм хороос урьдчилан сэргийлэх, түүнчлэн эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль зүйн болон бусад туслалцаа, үйлчилгээ шаардлагатай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдвол Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага энэхүү үйлчилгээ, туслалцааг үзүүлэх шуурхай арга хэмжээг хүүхдийн дээд ашиг сонирхлын үүднээс, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгээр авна.

32.6.Хүүхдийн эцэг, эх, харгалзан дэмжигч хүүхдийг хүчирхийлэх, мөлжлөгийн аливаа хэлбэрт өртөхөд оролцсон, үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа бол энэ хуулийн 32.5-д заасан зөвшөөрлийг шаардахгүй бөгөөд энэ хуулийн 34, 37, 39, 40 дүгээр зүйлд заасан шаардлагатай үйлчилгээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулах буюу тухайн үйлчилгээг үзүүлэх этгээдийг томилох, эсхүл түүнийг сонгох арга замыг тодорхойлон хүүхдийн асран хамгаалагчийг томилуулах, аюулгүй байраар хангах арга хэмжээ авна.

32.7.Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хууль сахиулах байгууллагын харъяаллын асуудлыг нэн даруй холбогдох байгууллагад нь шилжүүлнэ.

40

Page 41: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

33 дугаар зүйл. Хүүхэд хамгаалах буюу хяналт тавих тухай шүүгчийн захирамж гаргах

33.1.Хүүхдийн эрхийн улсын байцаагч энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд

заасан захирамж гаргуулахаар тухайн мэдээлэлтэй холбоотой материалыг

шүүхэд шилжүүлнэ.

33.2.Шүүгч нөхцөл байдлыг шалгаж, хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд

хүүхдийг түр хугацаагаар байршуулах эсэх талаар хүүхэд хамгаалах тухай

захирамж гаргана. Уг захирамжид хүүхдийг урт хугацаанд хаана байлгах, асран

хамгаалалт, харгалзан дэмжлэг, энэ хуулийн 34, 37, 39, 40 дүгээр зүйлд заасан

шаардлагатай үйлчилгээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулах буюу

тухайн үйлчилгээг үзүүлэх этгээдийг томилох, эсхүл түүнийг сонгох арга замыг

тодорхойлон заана.

33.3.Шүүгч хүүхдийг аюулгүй газар байршуулахад гарах зардлыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр төлүүлэхээр шийдвэрлэж болно.

33.4.Шүүгч хүүхдийг аюулгүй газар байршуулах шаардлагагүй гэж үзсэн бол хяналт тавих тухай захирамж гаргана. Хяналт тавих тухай захирамжид хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэр бүлд үлдээж, түүний аюулгүй байдлыг хангах, түүнд гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавих үүргийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтан буюу хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчид хүлээлгэнэ.

З3.5.Шүүгч энэ хуулийн 33.2, 33.3, 33.4-т заасан шийдвэр гаргахад эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг оролцуулж болно.

34 дүгээр зүйл. Хүүхдийн аюулгүй орон байраар хангагдах эрх ба асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ

34.1.Үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн эсхүл өртөх эрсдэлтэй хүүхэд аюулгүй орон байраар хангагдах эрхтэй. Энэхүү эрхийн дагуу хүүхэд аюулгүй, шаардлагатай үйлчилгээ бүхий орон байраар түр болон урт хугацаагаар хангагдана.

34.2.Хууль тогтоомжоор асрамж халамжийн хувилбарт үйлчилгээний хэлбэрүүдийг тодорхойлох замаар хүүхдийн энэ хуулийн 34.1-т заасан эрхийг баталгаажуулна.

41

Page 42: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

34.3.Энэ хуулийн 34.2-д заасан асрамж халамжийн хувилбарт үйлчилгээг төрийн байгууллага эсхүл магадлан итгэмжлэгдсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэн эсхүл тэдгээр нь хамтран үзүүлнэ.

34.4.Энэ хуулийн 34.3-т заасан асрамж халамжийн хувилбарт үйлчилгээний санхүүжилтийг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 23.7-д заасны дагуу төр хариуцна.

34.5.Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:

34.5.1.албан бус үйлчилгээ буюу тухайн хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн санаачлагаар түүнийг хамаатан садан, ойр дотны хүн нь гэр бүлийнхээ орчинд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтан, улсын байцаагч, шүүгчийн шийдвэргүйгээр өөрийн зардлаар асран хамгаалж, харгалзан дэмжих;

34.5.2.албан ёсны үйлчилгээ буюу хүүхдийн эрхийн улсын байцаагч, шүүгчийн шийдвэрээр тухайн хүүхдийг гэр бүлийн орчинд нь шүүх, захиргааны шийдвэрт заасан эсэхээс үл хамааран асран хамгаалах, харгалзан дэмжих бүх үйлчилгээг үзүүлэх;

34.5.3.гэр бүлд түшиглэсэн асрамж халамжийн үйлчилгээ;34.5.4.хамгаалах байр зэрэг асрамж халамжийн газарт байршуулах;34.5.5.хүүхэд толгойлсон гэр бүл зэрэг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу магадлан итгэмжлэгдсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагын хяналт дор бие даан амьдрах.

34.6. Энэ хуулийн 34.5.3-т заасан үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:

34.6.1.хамаатан садан, ойр дотны гэр бүлд асран хамгаалах, харгалзан дэмжих;

34.6.2.хүүхдийн эрхийн улсын байцаагч буюу шүүгчийн захирамжаар хүүхдийг сонгогдсон, мэргэшсэн асралт гэр бүлд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу магадлан итгэмжлэгдсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэний хяналт дор асран хамгаалж, харгалзан дэмжих.

34.7.Хүүхдийн аюулгүй орон байр, асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх бөгөөд уг үйлчилгээний стандартыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

34.8.Хүүхдийг аюулгүй орон байраар хангаж, асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын ажилтан, асралт гэр бүлийн насанд хүрсэн

42

Page 43: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

гишүүний ёс зүйн дүрмийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

35 дугаар зүйл. Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээний удирдлага, хяналт шинжилгээ

35.1.Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуулийн 28.1-д заасан этгээд байж болох бөгөөд мөн хуулийн 29.1-д зааснаар магадлан итгэмжлэгдсэн байна. Магадлан итгэмжлэлийг 3 жил тутамд давтан хийлгэнэ.

35.2.Энэ хуулийн 35.1-д заасан магадлан итгэмжлэгдсэн этгээдийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ.

35.3.Энэ хуулийн 35.1-35.2-д заасны дагуу магадлан итгэмжлэгдэж бүртгэгдээгүй этгээд асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

35.4.Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын ажилтан, хувиараа хүүхэд халамжлагч нь асрамж халамж, хүүхдийн боловсролын талаар зохих сургалтанд хамрагдсан байна. Уг сургалтын хөтөлбөрт хүүхдийн эрх, үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд хамгааллын ажилтны ёс зүйн асуудлыг тусгасан байна.

35.5.Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлэх этгээд нь стандартын шаардлагад нийцсэн байна. Уг шаардлагыг хангаагүй этгээдийг магадлан итгэмжлэхгүй бөгөөд олгосон магадлан итгэмжлэлийг хүчингүй болгоно.

35.6.Асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлэгч нь уг үйлчилгээнийхээ талаар харьяа орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад тогтмол мэдээлэх бөгөөд хүүхэд бүрийн асрамж халамжийн талаар хувийн хэрэг хөтөлнө.

35.7.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, ажилтнуудын гүйцэтгэлийн болон ёс зүйн байдалд зайнаас болон газар дээр нь хяналт, шалгалт хийх, бие даасан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, ажилтнуудын зөрчлийн талаар мэдээлэл авах, хүүхэд хамгааллын дагнасан үйлчилгээг удирдан хэрэгжүүлэх журмыг тогтооно.

35.8.Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнд хамрагдсан хүүхэд үзүүлж байгаа үйлчилгээ, орчин нөхцлийнхөө талаар санал, хүсэлт гаргах боломжоор

43

Page 44: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

хангагдана. Энэхүү боломж нь тэдгээрийн эцэг, эх, асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий этгээдэд нэгэн адил хамаарна.

36 дугаар зүйл. Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээний зарчим

36.1.Хүүхдийг гэр бүлээс нь урт хугацаагаар тусгаарлах нь түүний дээд ашиг сонирхолд нийцэж байгаагаас бусад тохиолдолд гэр бүлээс нь тусгаарлах арга хэмжээг богино хугацаанд доор дурдсан нөхцөлөөр эцсийн арга хэмжээ болгож авна:

36.1.1.хүүхдийг бөөнөөр нь асрамж халамжийн газарт байрлуулахаас татгалзах;

36.1.2.хүүхдийг асрамж халамжийн газарт байрлуулахаас илүүтэйгээр албан бус, эсхүл гэр бүлд түшиглэсэн үйлчилгээнд хамруулахыг чухалчлах;

36.1.3.төрсөн ах, эгч, дүүсийг хамтад нь байрлуулах.

36.2.Гэр бүлийн гишүүд нь хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртүүлсэн зэрэг хүүхдийн дээд ашиг сонирхолд харшилснаас бусад тохиолдолд хүүхэд гэр бүл, ойр дотны бусад хүмүүстэйгээ байнга тогтмол харилцахад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Уг дэмжлэг, туслалцаа нь хүүхэд гэр бүл, ойр дотны бусад хүмүүстэйгээ харилцан холбоотой байх, харилцан зочлох, хүүхэд гэр бүлтэйгээ хамт байх боломжийг бүрдүүлэх зэргийг хамаарна. Ялангуяа эцэг, эх нь хорих газарт ял эдэлж байгаа, урт хугацаагаар эмчлүүлж байгаагийн улмаас хүүхэд асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнд хамрагдаж байгаа тохиолдолд түүнийг эцэг, эхтэйгээ харилцах боломж олгоход онцгой анхаарна.

36.3.Хүүхдийг асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргахдаа хүүхэд гэр бүл, ойр дотны бусад хүмүүстэйгээ байнга, тогтмол харилцах зарчмыг баталгаажуулж уг харилцааг дэмжих, гэр бүлдээ эргэн нэгдэх боломжоор хангах, хүүхдийг боловсрол, хөдөлмөр, соёл, нийгмийн амьдралаас нь аль болох хөндийрүүлэхгүй байх үүднээс түүний амьдарч байгаа буюу оршин суугаа газарт хамгийн ойр үйлчилгээг сонгоно.

36.4.Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлэх тохиромжтой газрыг сонгохдоо хүүхдийн санал, хүсэлтийг сонсож харгалзан үзэхээс гадна хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг тэргүүн ээлжинд хангахын зэрэгцээ цаашид аюулгүй орчинд хөгжих боломжийг судална.

36.5.Хүүхэд халамжлагч нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжих, сайн сайхан байх нөхцлийг бүрдүүлж, хүүхдийн сурч боловсрох, мэргэжил

44

Page 45: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

эзэмших, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тоглож наадах зэрэг хуульд заасан эрхийг нь хангаж, хамгаална.

36.6.Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийг бие даасан амьдрал, хөдөлмөр, нийгэмд бэлтгэнэ. Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ дуусгавар болсны дараа ч тухайн хүүхдэд зохих анхаарал тавьж, үйлчилгээ үзүүлнэ.

36.7.Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнд хамрагдах хугацаанд болон уг үйлчилгээ дуусгавар болсны дараа хүүхдийг энэ байдлаар нь гутаан доромжлохыг хориглоно.

36.8. Хамгаалах байр нь хүүхдийн эрх чөлөөг хязгаарласан сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын хэлбэртэй байж болохгүй. Түүнчлэн хүүхэд өөрийн хүсэлтээр асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа газрыг орхиход саад болж болохгүй.

36.9. Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнд хамруулах шийдвэрийг тогтмол хугацаанд хянаж хүүхэд гэр бүлдээ эргэн нэгдэх боломжтой эсэхийг нөхцөл байдлын үнэлгээгээр тодорхойлно.

37 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх

37.1.Энэ хуулийн 32.4, 33.2, 34.5-д зааснаар гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдийг боломжтой тохиолдол бүрт гэр бүлд нь эргэн нэгтгэнэ.

37.2.Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнээс хүүхдийг гэр бүлд нь нэгтгэхийн өмнө болон дараа хүүхдэд энэ хуулийн 36.6-д заасан үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ түүний гэр бүлд хүүхдийн эрхийн мэргэжлийн зөвлөгөө, хүүхэд, эцэг, эхийн хүсэлт болон нөхцөл байдлын үнэлгээнд суурилсан холбогдох зөвлөгөө, мэдээлэл өгч, хууль тогтоомжид заасан дэмжлэг үзүүлнэ.

37.3.Энэ хуулийн 37.1-т заасан тохиолдолд нөхцөл байдлын үнэлгээний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч төрийн бус байгууллага, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын харилцан хүлээх эрх, үүргийг тодорхойлсон гэрээ байгуулан хэрэгжүүлж болно.

38 дугаар зүйл. Хүүхэд үрчлэх, асран хамгаалах, харгалзан дэмжих

45

Page 46: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

38.1.Хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулна.

38.2.Хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих харилцааг Гэр бүлийн тухай хуульд зааснаас гадна энэ хуулиар зохицуулна.

39 дүгээр зүйл. Эрүүл мэнд, сэтгэл зүй, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх тусламж, үйлчилгээ,

39.1.Энэ хуулийг зөрчсөний улмаас хүүхдийн бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учирсан бол түүнд эрүүл мэндийн байгууллага үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.

39.2.Эрүүл мэндийн үйлчилгээ нь эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, урт хугацааны нөхөн сэргээх арга хэмжээг хамаарна.

39.3.Хүүхэд эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ, боловсрол, мэргэжил, ажлын дадлага олгох, орлого бий болгох сургалтад хамруулах зэргээр түүнийг гэр бүл, хамт олон, нийгэмд эргэн оруулах нийгэмшүүлэх үргэлжилсэн үйлчилгээнд хамрагдана.

39.4.Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг үйлдэгчтэй уулзахаас урьдчилан сэргийлэх, уулзах тохиолдолд түүнийг сэтгэл зүйн хувьд бэлтгэх арга хэмжээ авна.

39.5.Энэ хуулийн 39.2-39.4-т заасан арга хэмжээг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, хүүхдэд ээлтэй нөхцөлд эрүүл мэндийн мэргэшсэн ажилтнууд эсхүл шүүхийн томилсон этгээд хэрэгжүүлнэ.

40 дүгээр зүйл. Хууль зүйн туслалцаа, хууль зүйн хүртээмж

40.1.Гэр бүлийн орчноор дутагдаж байгаа хүүхэд, түүнчлэн хүчирхийлэл, дарамт, мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн хүүхдэд эрхээ хэрэгжүүлэх, эрхээ хамгаалуулахад нь Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн15 7.1.3-т зааснаар өмгөөлөгч хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлнэ.

40.2.Хууль зүйн туслалцаа гэдэгт төлөөллийн журмаар туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, эрүүгийн болон иргэний хэрэг, зөрчил, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа хамаарна.

15Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2013, №30.

46

Page 47: Хүүхдийн эрхийн тухай & Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төсөл

40.3.Асран хамгаалах, харгалзан дэмжигчгүй хүүхдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ.

40.4.Хууль зүйн туслалцаа нь ялгаварлалгүйгээр, хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцсэн байна.

40.5.Хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад хүүхдийн хувийн нууцыг чандлан хадгалж, нэр төр, алдар хүндийг хүндэтгэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ

41 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

41.1.Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, ял шийтгэлийг Гэмт хэргийн тухай хуулиар тус тус тодорхойлно.

42 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

42.1.Энэ хуулийг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

47