12
МОНГОЛ ОРОНД АГРО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ Алтанпүрэв.П Магистр ХААИС-ийн харъяа УГТСЭШХ Агро экологи Бизнесийн Сургууль Хураангуй Агро аялал жуулчлал нь газарзүй аялал жуулчлал, байгалийн аялал жуулчлал, нийтийн хоолны аялал жуулчлал зэрэг аялалын төрөл хэлбэрүүдийг агуулсан байдаг ба агро арга хэмжээ, хөдөө аж ахуйд түшиглэсэн аялал жуулчлал, фермийн аялал жуулчлал, хөдөө орон нутгийн аялал жуулчлал зэрэг төрөл бүрийн нэр томъѐог хэрэглэн тодорхойлсон нь ч бий. Агро аялал жуулчлал нь үндсэн 3 хүчин зүйлд суурилдаг. Үүнд: 1. Байгаль орчин 2. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн 3. Уламжлалт соѐл, хөдөө аж ахуй юм. Энэхүү мөн чанарыг харгалзан агро аялал жуулчлалын үйл ажиллагаанд аялагч жуулчдад зориулсан олон төрлийн үйлчилгээг санал болгох боломжтой юм.. Түлхүүр үг Агро арга хэмжээ, хөдөө аж ахуйд түшиглэсэн аялал жуулчлал, фермийн аялал жуулчлал, хөдөө орон нутгийн аялал жуулчлал Үндэслэл Агро аялал жуулчлал бол хөдөө аж ахуйн соѐл (agro culture)-д түшиглэсэн олон нийтэд нээлттэй бизнес юм (Kumbhar Vijay Maruti.,2009). Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг аялагч жуулчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн багцалсан аялалын шинэ төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээ юм. Иймд манай орны хувьд хөдөө аж ахуйд чиглэсэн хөгжлийн хандлага нь энэ төрлийн аялалыг нэвтрүүлэх шаардлагтайг харуулж байна.

Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

МОНГОЛ ОРОНД АГРО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ

НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ

Алтанпүрэв.П Магистр

ХААИС-ийн харъяа УГТСЭШХ Агро экологи Бизнесийн Сургууль

Хураангуй

Агро аялал жуулчлал нь газарзүй аялал жуулчлал, байгалийн аялал

жуулчлал, нийтийн хоолны аялал жуулчлал зэрэг аялалын төрөл хэлбэрүүдийг

агуулсан байдаг ба агро арга хэмжээ, хөдөө аж ахуйд түшиглэсэн аялал жуулчлал,

фермийн аялал жуулчлал, хөдөө орон нутгийн аялал жуулчлал зэрэг төрөл бүрийн

нэр томъѐог хэрэглэн тодорхойлсон нь ч бий.

Агро аялал жуулчлал нь үндсэн 3 хүчин зүйлд суурилдаг. Үүнд:

1. Байгаль орчин

2. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн

3. Уламжлалт соѐл, хөдөө аж ахуй юм.

Энэхүү мөн чанарыг харгалзан агро аялал жуулчлалын үйл ажиллагаанд аялагч

жуулчдад зориулсан олон төрлийн үйлчилгээг санал болгох боломжтой юм..

Түлхүүр үг

Агро арга хэмжээ, хөдөө аж ахуйд түшиглэсэн аялал жуулчлал, фермийн

аялал жуулчлал, хөдөө орон нутгийн аялал жуулчлал

Үндэслэл

Агро аялал жуулчлал бол хөдөө аж ахуйн соѐл (agro culture)-д түшиглэсэн

олон нийтэд нээлттэй бизнес юм (Kumbhar Vijay Maruti.,2009). Өөрөөр хэлбэл

хөдөө аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг аялагч жуулчдын эрэлт хэрэгцээнд

нийцүүлэн багцалсан аялалын шинэ төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээ юм. Иймд

манай орны хувьд хөдөө аж ахуйд чиглэсэн хөгжлийн хандлага нь энэ төрлийн

аялалыг нэвтрүүлэх шаардлагтайг харуулж байна.

Page 2: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Зорилго

Агро аялал жуулчлалыг тодорхойлон таниулах, энэ төрлийн аялалд

оролцогч талуудын байр суурыг илэрхийлэх, аялалыг Монгол оронд нэвтрүүлэх

шаардлага, боломжийг таниулахад оршино .

Зорилт

1. Агро аялал жуулчлалыг тодорхойлон таниулах

2. Агро аялал жуулчлалын талаарх байр суурийг тодорхойлох

3. Энэ аялалыг нэвтрүүлэх боломжийг харуулах

Үндсэн хэсэг

Энэ аялалын төрөл нь Австрали, Канад, АНУ, Филиппин, Баруун Европ зэрэг

улс орнуудад эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Итали, Австрали, Канад зэрэг улс

оронд тусгайлан фермерийн аж ахуйд зочлох асуудлыг авч үздэг бол зарим газар

өргөн утга агуулгатай, газар тариалан, фермерийн аж ахуйд байрлан жимс түүх,

амьтан тэжээх, үр тариа, буудай, эрдэнэ шиш хураах, өглөөний цай ундтай буюу

фермерийн аж ахуйд байрлан хоноглох, хооллох, бүтээгдэхүүнийг газар дээр нь

шууд худалдан авах ойлголтуудыг багтаадаг. Үүнийг ерөнхийд нь хөдөө аж ахуйн

үндсэн үйл ажиллагаанд суурилан жуулчдыг фермерийн аж ахуй болон малчдын

сууринд авчрах үйл ажиллагаагаар тайлбарладаг.

1. Агро аялал жуулчлалын хөгжлийн ач холбогдол загвар.

Аялал жуулчлалын тогтвортой хөгжил

Эко аялал жуулчлал

Агро аялал жуулчлал

•Нөхцөл, нөөцийн судалгаанд тулгуурласан

•Аялал жуулчлалын оролцогч талуудын хариуцлагaтай байдал

•Тэнцвэртэй байдал

•Байгальд эвсэг байдал

•Танин мэдэхүйн/туршлага судлах/

•Судалгаа шинжилгээний чиглэлээр

Page 3: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Агро аялал жуулчлал нь өөрөө эко аялал жуулчлалын үзэл баримтлалд

тулгуурлан гарч ирсэн аялалын нэг төрөл хэлбэр бөгөөд цаашлаад аялал

жуулчлалын тогтвортой хөгжлийн чиг хандлагтай нийцдэг юм.

Япон, Солонгос зэрэг улсууд агро аялал жуулчлалаар хөдөө аж ахуйн

салбарыг өөрийн эх орны хөгжил, эдийн засгийн бат бэх байр суурь болгон

цаашдын чиг хандлагыг тодорхойлсон байдаг.

Монгол оронд Агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх шаардлага-1.

Хүснэгт 1. Дотоодын нийт бүтээгдэхүүний бүрэлдэхүүн, хувь, 2012 он

Хөдөө аж ахуй Аж үйлдвэр Үйлчилгээ

НИЙТ 4.0% 32.0% 64.0%

АНУ 0.9% 20.6% 78.5%

Япон 1.5% 25.3% 73.3%

Герман 0.9% 29.6% 69.5%

Монгол 18.8% 40.4% 40.8%

Хятад 11.7% 49.2% 39.1%

Нэгдүгээр хүснэгтээс харахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хувиар бусад

улсаас дээгүүр байгаа нь агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж хэсэг байгааг

харуулж байна.

Хүснэгт 2. Гадаад улс орнуудад аялагч жуулчдад зориулсан агро аялал

жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож буй байдал дараах байдалтай байна.

Ангилал Үйлчилгээ Их

Британ

и

Итали Поль

ш

АНУ

Агро

байршуул

ах

хэрэгсэл

Фермд байрлах 80 18 56 78

Зуслангийн байшинд

байрлах

62 98 42 22

Агро зочид буудал, мотел 16 32 16 28

Байгалийн сайханд амрах 6 0 36 12

Тусгай агро зочид буудлын 0 0 4 0

Page 4: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

үйлчилгээ

Өөрөө өөртөө үйлчлэх

хоноглох хэрэгсэл

96 88 38 30

Агро хоол

болон

ундаа

Тухайн фермийн хоол хүнс 24 12 80 28

Цайны газар 0 2 4 8

Ресторан 6 8 4 10

Агро

аялал

жуулчлал

ын үндсэн

үйлчилгээ

Хөдөө аж ахуйн

үйлдвэрлэлийн арга

технологийг ажиглах

46 12 38 40

Хөдөө аж ахуйн

үйлдвэрлэлийн арга

технологид оролцох

14 8 32 32

Явганаар аялах болон

мориор аялж сурах

34 2 10 22

Фермийн амьтны хүрээлэн

үзэх

20 6 30 22

Шууд

худалдаа

Фермийн бүтээгдэхүүнийг

худалдах

4 34 20 22

Өөрийн хийсэн

бүтээгдэхүүнийг худалдах

94 96 98 96

Фермийн болон

үйлдвэрийн дэлгүүрүүд

10 20 34 38

Агро

спорт

Явган аялах, зугаалах 94 96 98 96

Мориор аялах 10 20 34 38

Спортын том талбай

ашиглах

44 74 86 76

Шинэ- өсвөр үеийн талбайн

тоглоомууд

2 0 2 0

Ан хийх 4 0 8 14

Загас барих 44 6 46 42

Page 5: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Агро зугаа

цэнгэл,

үдэшлэг

Цэцэрлэгт хүрээлэн болон

жимс, ногооны талбайгаар

аялах

82 88 64 88

Хөдөөгийн аялагчид

эрүүл агаарт тойрон

аялах

20 80 52 56

Эрдэнэ шиш болон шар

буурцагны талбайгаар

аялах

0 0 0 2

Агро

эмчилгээ

Сүү, сүүн бүтээгдэхүүний

эмчилгээ

0 0 2 0

Амьтны болон ургамлын

гаралтай эмийн эмчилгээ

0 0 2 0

Эмийн ургамал

Тусгай эмчилгээний хоол,

хүнс

30 4 8 8

Эрүүлжүүлэх рашаан,

шавар

2 2 4 10

Соѐлын

аялал

Фермерүүдийн түүх /хуучин

фермүүд

26 40 0 26

Хөдөөний тосгоны түүх 4 44 10 6

Ардын урлаг болон хөдөө

аж ахуйн музей

28 12 32 24

Ард түмний баяр ѐслол,

баяр наадам

8 4 14 38

Хөдөө тосгоны ард

түмний зан заншил

0 0 0 2

Зан заншил

Page 6: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Хоѐрдугаар хүснэгтэнд монгол орны хувьд жуулчдад зориулсан агро

аялалын үйлчилгээг олон талт хэлбэрээр бүрэн нэвтрүүлэх боломжтой ба эхний

ээлжинд нэвтрүүлж болох хэсгийг тод өнгөөр бичсэн болно.

Судалгаа

Судалгааг 2009-2013оны хооронд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг

дэвсгэрт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн

нэгж, хувь хүмүүсийн төлөөлөл мөн хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн нарт

тулгуурлан санал асуулга, ярилцлага, баримт бичиг судлах, нөхцөл байдлыг

шинжих аргаар хийсэн болно. Судалгаанд нийт 96 хүн оролцлоо.

Нэвтрүүлэх шаардлага-2

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн хүйсийн харьцаа.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 47% нь 25-45 насныхан байсан ба нийт

оролцогчдын 82% нь энэ аялал жуулчлалын талаар сонсоогүй гэж хариуллаа.

Агро аялал жуулчлал нь гадаад орнуудад 1990-ээд оноос нэвтэрж эхэлсэн

бөгөөд манай орны хувьд хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

15-25 нас

43% 25-45 нас

47%

45-

аас

дээш

10%

Зураг 2. Судалгаанд хамрагдсан

хүмүүсийн насны ангилал

Тийм

10%

Үгүй

82%

Хариулаа

гүй 8%

Зураг 3. Та агро аялал

жуулчлалын талаар сонсож

байв уу?

14% 10%

76%

Зураг 4. Манай орны хувьд

агро аялал жуулчлалыг ямар

хэлбэрээр хөгжүүлэх боломтой

вэ?

Туршлага судалгаа Танин мэдэхүйн

Хоёулангаар нь

59% 41%

Зураг 5. Агро аялал жуулчлал

нь хөдөө аж ахуйн салбарын

хөгжилд тус дэмтэй юу?

Тийм Үгүй

Page 7: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Агро аялал жуулчлал нь дэлхийн улс орнуудын хувьд үндсэн хоѐр

хэлбэрээр зохион байгуулагддаг бол манай орны хувьд хоѐуланг нь хөгжүүлэх

хэрэгтэй гэж 76% нь /Зураг/ үзлээ.

Энэ аялал нь дан ганц аялал жуулчлалын салбарын хөгжилд бус хөдөө аж

ахуй эдийн засаг, нийгэм, боловсролын түвшинд үр өгөөжээ өгдөг ажээ.

Зургаадугаар зурагт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41% нь агро

бүтээгдэхүүн хэрэглэж байгаадаа эргэлзээтэй байгаа нь энэ трөлийн аялалыг агро

үзэсгэлэн арга хэмжээгээр дамжуулан сурталчлан таниулах боломжийг харуулжээ.

Хүмүүсийн хувьд өөрийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах

тал дээр анхаарах байдал эрс нэмэгдсэн нь энэ төрлийн аяллыг нэвтрүүлэн

таниулах бас нэггэн боломж юм.

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн дэвшилтэд технологийн

ашиглалтыг үзүүлэх, маягаар энэ төрлийн аяллыг хөгжүүлэх боломж байна.

Дархан-Уул, Сэлэнгэ аймаг нь агро аялал жуулчлалыг хөгжүүлэх газар болж

чадах уу? гэсэн асуултанд санал хураалтанд оролцогчдын 98% нь тийм гэж

хариуллаа.

Агро аялал жуулчлалын зах зээл, бүсчлэлийн хэсэгчлэл загвар.

Тийм

59%

Үгүй

41%

Зураг 6. Та монгол орны

агро бүтээгдэхүүн хэрэглэж

байгаа гэдэгтээ итгэдэг үү?

89%

5% 6% 6%

Зураг 7. Таны хувьд хөдөө аж

ахуйн техник, тоног

төхөөрөмж сонирхол татдаг

уу?

Тийм Үгүй Хариулаагүй

Тийм

98%

Үгүй

0% Мэдэхгүй

2%

Зураг 8

Дархан-Уул, Сэлэнгэ аймаг нь Агро аялал жуулчлалын зорих газар

болж чадах уу?

Page 8: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Зураг 9 Зураг 10

Есдүгээр зурагт агро аялал жуулчлалын зах зээлийн хэсэгчлэлийг насны

ангилалаар нь олон улсын аялал жуулчлалын ангилалын загвараар ангилж болох

санааг дэвшүүлэв. Харин зураг аравт дотоод, гадаад, бүс нутаг, олон улсын

бүсчлэлийн загварыг харууллаа

Хүснэгт 3. Монгол оронд агро аялал жуулчлалыг хөгжүүлж түвшин.

1. Шалгуур үзүүлэлтүүд, хүрэх түвшин Хүрэх түвшин

2013 он 2015 он

1. Аялал худалдан авалт тоо 3850 38300

2. Энэ төрлийн аялагч хүлээн авагч аж ахуйн

нэгжийн тоо

4 25-50

3. Салбарын мэргэжилтэй боловсон хүчний тоо 22000 66000

4. Агро аялал жуулчлалын мэдээллийн

төвүүдийн тоо

2 18-20

5. Өвлийн улиралд ашиглалтын тоо /хувиар/ 10 15

6. Салбарын хөгжилд оруулах хувь нэмэр

/хувиар/

15 25

7. Гадаад дотоодын хөрөнгө оруулалт /хувиар/ 10 75

Танин мэдэхүйн

/15-25нас/ Туршлага солилцох

/25-45 нас/ Судалгаа шинжилгээ /20-дээш нас/

Олон улсын /хэдэн

мянган км /

Бүс нутаг /хэдэн зуугаас хэдэн мянган

км/

Гадаад бүсчлэл

/30-500 км зайд/

Дотоод бүсчлэл

/30-хүртэл км зайд/

Page 9: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Хүснэгт 4. Агро аялал жуулчлалыг монголд нэвтрүүлэх боломжинд хийсэн нөхцөл

байдлын дүн шинжилгээ

Давуу тал Сул тал Боломж Аюул

Нүүдлийн аж

ахуйг фермерийн

аж ахуйд

шилжүүлэх

байдал

Агро аялал

жуулчлалын

улирлын хугацаа

богино

Аялалд олон

төрөл, хэлбэрийг

хөгжүүлэх боломж

Жишээ нь: Гахай

шувуу, зөгийн аж ахуйн

гэх мэт

Зохион байгуулалтын

стандартгүй байдал

Хөдөө аж ахуйг

төрөөс дэмжих

Дэд бүтэц сул

хөгжсөн

Орон нутагт хөдөлмөр

эрхлэлт

нэмэгдүүлснээр

иргэдийн амьжиргааг

дээшлүүлэх

Хөдөлмөр хамгаалал

аюулгүй байдлыг

хангах тал дээр

анхаараагүйгээс гарч

болох эрсдэл

Аялалын олон

төрлийг

хавсарган

хөгжүүлэх нөөц

Бүсчлэлийн

алслагдах

байдал

Хөрш орны жуулчдыг

татах, хил

дамнасан аялал

жуулчлалыг хөгжүүлэх

Зардал өндөр

байдлаас худалдан

авалт буурах

Байгалийн онц

аюултай үзэгдэл

болох магадлал

бага

Монголын аялал

жуулчлалын

брэнд, имидж

бүрдээгүй

Өвөрмөц аялал

жуулчлалын

бүтээгдэхүүн бий

болгох

Ижил төрлийн

бүтээгдэхүүн,

үйлчилгээг санал

болгох

Нийт нутгийн

30% хөдөө аж

ахуйн

зориулалтаар

ашиглаж байна.

Мэргэжлийн

боловсон хүчин

чадвар дутмаг

Агро аялал

жуулчлалтай

холбоотой бүх салбар,

чиглэлд хөрөнгө

оруулалтыг татах

Уламжлалт нүүдлийн

мал аж ахуй

алдагдах

Page 10: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Аялал

жуулчлалын

салбарын

эрхзүйн таатай

орчин

Бүтээгдэхүүн,

үйлчилгээний

өрсөлдөх

чадвар муу

Олон улсын үзэсглэн

яармаг зохион

байгуулагдах

Мал амьтны гаралтай

халдварт өвчин

Хүснэгт-7. Агро аялал жуулчлалын ашиглалтын хугацааны төлөвлөлт загвар.

Аяллын төрөл чиглэл Аялал зохион байгуулагдах/ улирал сар/

Дотоод бүсчлэл Гадаад бүсчлэл

1. Газар тариалан 5-10-р сар 5-10-р сар

2. Гахайн аж ахуй 5-10-р сар 5-10-р сар

3. Шувууны аж ахуй 5-10-р сар 5-10-р сар

4. Зөгийн аж ахуй 6-10-р сар 6-10-р сар

5. Мал аж ахуй 1-12-р сар 1-12-р сар

6. Арьс, шир түхий эд

боловсруулалт

9-3-р сар 9-3-р сар

Дүгнэлт

1. Судалгааг дүгнэж үзэхэд монгол орны хувьд хөдөө аж ахуйн салбараас

дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 18,8% нь бусад орнуудтай

харьцуулахад өндөр үзүүлэлттэй байгаа нь энэ аялалыг нэвтрүүлэх

боломжийг харуулжээ

2. Манай оронд эхний ээлжинд өөр өөртөө үйлчлэх хоноглох хэрэгсэл, хөдөө аж

ахуйн үйлдвэрлэл, явган аялал, морин аялал, сүү, сүүн бүтээгдэхүүний

эмчилгээ, рашаан ус эмчилгээ, баяр наадам, угсаатан зүйн аялал, үйлчилгээ

чиглэлээр нэвтрүүлж болно

3. Агро аялал жуулчлалыг нийтэд сурталчлан таниулах замаар нэвтрүүлэх

хэрэгцээ, шаардлага байгаа хэмээн дүгнэж байна

Page 11: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

Санал, зөвлөмж

Манай орны хувьд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломжид тулгуурлан

дараах саналыг хүргэж байна. Үүнд:

1. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бий болгох

2. Нэвтрүүлэх арга технологийг боловсруулах

3. Ач холбогдлыг нь анхаарч үзэх

4. Төрийн зүгээс эрхзүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Ашигласан ном, эх сурвалжийн жагсаалт

1. БОЯам “Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах” УБ, 2003

2. ÿðãýíæàâ. Ý, Æàíñàìñ¿ðýì. Í “Àÿëàë æóóë†ëàëûì íàðêåòèìã” ÓÁ, 1999

3. Даваа. Г, Мягмаржав. Б “Монгол орны гадаргын ус” ÓÁ, 1999

4. Дорж.Т, Чимэд.¯ ”Менежмент” УБ, 2000

5. Дуламцэрэн. С, Батсайхан. Н, Самъяа. Р “Монгол орны хөхтөн амьтны

улаан данс” ÓÁ,2005

6. Äàø. Ä, Ìàìäàõ. Í, Áàÿñãàëàì. Ë “Ðåêðåàöè áà àÿëàë æóóë†ëàë” ÓÁ,2005

7. Отгонсүрэн.ß “Байгууллагын харилцааны маркетингийн удирдлага”

УБ., 2004

8. Мижиддорж. Р, Очирбат. П “Экологи тогтвортой хөгжил” ÓÁ, 2008

9. МЗБХ “ Зочид буудлын бизнес эрхлэгчдэд зориулсан эрх зүйн лавлагаа”

ÓÁ, 2007

10. МХНИ “Хүний баялаг” сэтгүүл 2008, дугаар 1,2

11. Мîìãîë íåìåæíåìò òºâ “Менежмент” УБ, 1998

12. Àÿëàë æóóë÷ëàë ýðõëýã÷äèéí 3-ð ¿íäýñíèé ÷óóëãàíä òàâüñàí ÌÀÆÕ-íû

Åðºíõèéëºã÷ Ö.Áàÿðñàéõàíû èëòãýëýýñ

13. ÆÀÉÊÀ, Àÿëàë æóóë÷ëàëûã õºãæ¿¿ëýõ ìàñòåð òºëºâëºãºº, ÓÁ., 1999

14. Tacis, Ìîíãîëä àÿëàë æóóë÷ëàë õºãæ¿¿ëýõ áîäëîãûí áàðèìò áè÷èã. ÓÁ., 1999

15. МУ-д Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө,ÓÁ.,2005

20. Lowman. G „Ecotourism‟ UK, 2000

21. Lloyd L.BYARS and Leslie W.RUE “Human Resource Management”

22. Graham.H.T, Roger Bennett “Human resourses management”London, 1998

Page 12: Монгол оронд агро аялал жуулчлалыг нэвтрүүлэх боломж

23. www.juulchin.com

24. www.google.mn

25. www.youtube.com

26. www.mongoliatourism.gov.mn