57
EVIEWS програм ашиглан, статистикийн мэдээллийг боловсруулах нь /Цуврал гарын авлага №2/ 1

E-Views програм

  • Upload
    oz

  • View
    5.318

  • Download
    19

Embed Size (px)

Citation preview

Page 1: E-Views програм

EVIEWS програм ашиглан,

статистикийн мэдээллийг

боловсруулах нь/Цуврал гарын авлага №2/

1

Page 2: E-Views програм

E-VIEWS програм

Eviews програм нь 1994 оны 5 сард Quantitative Micro System (QMS)

компани эконометрикийн програм хангамжийн хувьд шинэ хувьсал хийж,

Eviews 1.0 програмыг үйлдвэрлэж гаргасан. E-Views програмын бусдаас

ялгагдах гол онцлого нь эконометрикийн шинжилгээ хийх, урьдчилсан

таамаглал ба прогноз гаргах түүнчлэн загвар зохиоход голчлон ашиглавал

тохиромжтой.

Програмын онцлого нь өгөгдлийн боловсронгуй шинжилгээ, регрессийн

шинжилгээ, орчны ба санхүүгийн шинжилгээ хийхээс гадна макро эдийн

засгийн таамаглал болон зардлын шинжилгээ хийдэг. Статистик

боловсруулалт нь обьектыг харах энгийн хувилбаруудтай ба обьект бүр өөрийн

цонх, командын цэс болон бие даасан тооцоололтой байдаг.

E-Views програмыг татаж авах

Уг програмыг татаж авахын тулд 3-4 zip файл татаж авах ба

http://www.E-Views.com хаягаар орж татаж авах боломжтой юм.

Програмыг эхлүүлэх

E-Views програмыг ачаалахдаа компьютерын desktop дээр буй E-Views

7,0 гэсэн icon дээр дарах эсвэл Start/Programs/EViews 7.0/ E-Views

7.0-г дарж ачаална. Ачаалсаны дараа компьютерын дэлгэц дээр

дараах зурагт харуулсан дүрс бүхий цонх нээгдэнэ.

Програм нь командын Windows-ийн адил Зураг №1

үндсэн цэснээс команд сонгох

замаар хэрэгжүүлдэг. Мөн зурагт

үзүүлсэн командын мөрөнд (командын

зурвас) командын нэрийг гараас бичих

боломжийг олгодог.

Гарчигийн мөр цэнхэр өнгөтэй

байвал програм идэвхитэй байгааг

илэрхийлнэ. Гарчгийн мөрөнд хулганы заагчийг байрлуулан 2 товшиход цонх

дэлгэцийн хэмжээгээр томорч, багасна. Мөн дэлгэцийг аль нэг хэсэг рүү нь

зөөх боломжтой.

Командын мөр курсор анивчих ба үйлдлийг төлөөлсөн командын товч

нэрийг энд бичиж, хэрэгжүүлэхдээ enter товч дарна. Командын мөрийн цонхонд

олон команд бичих үед хажуугийн гүйлгэх цонх автоматаар гарч ирэх ба

2

Page 3: E-Views програм

түүнийг гүйлгэн өмнө бичсэн командыг дахин ашиглах боломжтой. Ямар ч

обьектийн цонх идэвхитэй байсан командын мөрийг хамт ажиллуулж болдог.

Үндсэн цэс команд сонгох үед командын нэр бүдэг саарал өнгөтэй

байвал түүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үг. Тод хараар бичигдсэн бол

ажилууллахад бэлэн байгааг илэрхийлнэ.

Статус мөр цонхны хамгийн доод хэсэгт байрлах ба хэд хэдэн мөртэй.

Энд файл оршин байгаа зам, өгөгдлийн баазын төрөл, ажлын файлын нэр

зэргийг үзүүлнэ.

Ажлын талбар ажлын файл нээгдэж, өөрийн обьектыг байршуулна.

Талбар дээр нээгдсэн цонхнуудын хооронд Alt+Tab товчлуур, F6 эсвэл хулганы

тусламжтайгаар шилжинэ.

Програмын онцлог

E-Views нь өгөгдлийн боловсронгуй шинжилгээ, регресийн шинжилгээ,

Windows суурилсан компьютерийн хувьд таамаглалын хэрэгсэлүүртэй.

E-Views -ээр судалж буй өгөгдлүүдэд статистик уядаа холбоо байгаа

эсэхийг, мөн ирээдүйн үнэ цэнийг таамаглах ба шалгах боломжтой.

E-Views нь өгөгдлийг шинжлэх ухааны үүднээс шинжлэх, орчны ба

санхүүгийн шижилгээ хийх, макро эдийн засгийн таамаглал болоод харилцан

нэг утгатай функц (simulation) борлуулалтын таамаглал мөн зардлын

шижилгээ хийнэ.

Онцлогууд:

Windows-ийн орчинд ажилладаг

Командын мөр бүхий хэрэглүүртэй

Объект- суурьтай дизайн

Өгөгдлийг цэгцлэх хэрэгслүүртэй

Өгөгдлийг дамжуулах ба хадгална

Статистик суурь

Параметргүй статистик

Хугацааны цувааны статистик

Энгийн тэгшитгэл тооцоолох аргачлалтай

Системийн тооцоололт

Хэрэглэгчийн тодорхойлсон хамгийн их үнэний хувь

Төгс хугацааны цуваа ба түүний талбарт задаргаа

Таамаглал

3

Page 4: E-Views програм

Загвар шийдэх

Графикууд

Матрицийн хэрэгслүүр

Workfile-г үүсгэх

E-Views дээр тоон мэдээг шинжлэх үндэс Зураг №2

нь Workfile юм. Workfile-д тоо мэдээ,

үнэлгээ, график гэх мэт мэдээллийг

агуулах боломжтойн зэрэгцээ янз бүрийн

тооцоолол хийж болно.

Програм руу шинжилгээ хийхээр

оруулсан цуваанууд ба тэдгээрийн

хооронд хийсэн үйлдэл, тооцоолол,

график нэг бүрийг нэгтгэсэн цонхыг

ажлын файлын цонх гэж нэрлэнэ.

Шинээр ажлын файл үүсгэхийн тулд File/New/Workfile командыг сонгоно.

Dated regular frequency- Ажлын файлын өгөгдөл Зураг №3

тодорхой давтамжтай цаг хугацааны өгөгдөл байна.

Balanced Panel- Өгөгдөл нь тодорхой цаг хугацааны

давтамжтай түүний огтлолцолыг харьцуулсан утга

байна.

Unstructured/Undated- Ажлын файлын өгөгдөл нь цаг хугацааны биш буюу

тодорхой бүтэцгүй байна. Энд data range/observations хэсэгт ажиглалтын тоог

оруулж өгнө.

Frequency- Ажлын файлын өгөгдөл тодорхой цаг хугацааны давтамжтай

байна.

Multi-year - Олон жилийн тоон мэдээг оруулах бол

Annual - Жилийн

Semi-annual - Хагас жилийн мэдээлэл

Quarterly - Улирлын

Monthly - Сарын

Bmonthly - Сар тутмын

Fortnight - Хоёр долоо хоногийн

Ten-day - 10 хоног тутмын

Weekly - 7 хоног бүрийн

4

Page 5: E-Views програм

Daily 5 day week - Өдөр тутмын /5 хоногийн/

Daily 7 day week - Өдөр тутмын /7 хоногийн/

Daily custom week - 7 хоногийн өдөр бүр хэвшисэн Зураг №4

Intraday - Хугацаагүй ба тодорхойгүй

Integer day - Цаг хугацаа бүхэл тоогоор

Start date - Цаг хугацаа он цагийн эхлэл

End date - Цаг хугацаа он цагийн төгсгөлийг зааж өгнө. Зураг №5

WF - Ажлын файлд нэр өгнө

Page - Ажлын файлын хуудаст нэр өгнө

Дээрх үйлдлээс сонголтоо хийсний дараа ажлын

файлын цонх гарч ирнэ.

Зураг №6

Өгөгдөл оруулах

Өгөгдлүүд ижил интервал, календарийн хугацаагаар өгөгддөг.

Давтамжтай өгөгдөл оруулахдаа програмдаа таниулах буюу өгөгдлийн

хоорондын интервалыг зааж өгнө. /Жич тохируулах цонхонд бий. Харин

тодорхой хугацаагүй өгөгдөл оруулах үедээ интервалаа урьдчилан мэдсэний

дараа өгөгдлийг оруулах хэрэгтэй/.

Цаасаар болон file өгөгдсөн өгөгдлийг дараах байдлаар оруулна.

1.Өгөгдөл шинээр бичиж оруулах: / цаасаар өгөгдсөн/

Командын мөрөнд data гэж бичиж enter дарна. MS-Exсel-ийн ажлын хүснэгтэй

ижил хүснэгт гарна.

Өгөгдлөө оруулахын тулд нээгдсэн ажлын хүснэгтийн баганыг хулганаар

товшин идэвхжүүлээд цуваанд өгөх нэрээ гараас бичиж оруулна. Эсвэл

товчлуурт гар дээрх курсор дээш шилжүүлэх товчлуурыг нэг дарж цуваанд өгөх

нэрийг бичиж болно.

5

Page 6: E-Views програм

Хэрэв оруулах өгөгдөл 7-с дээш оронтой бол тоймлох эсвэл нэгтгэх

хэрэгтэй. /мянга, сая, тэр бум гэх мэт нэгжид хуваана/ өгөгдлийг гараас шууд

бичнэ.

Анхаар : Хэрэв нэр өгөхдөө буруу үйлдэл хийвэл програм уг цуваанд

автоматаар ser01. Ser02 .ser03… гэх мэт нэр өгнө . Нэрийг өөрчлөхдөө

командын зурваст нэрээ бичиж enter дарна. Энэ үед нэр солихыг

лавласан цонх гарч ирнэ. Нэр солихоор шийдсэн бол Yes ..эсрэг

тохиолдолд No командыг сонгоорой.

Зураг №7

Бэлэн өгөгдөл ашиглах: /файлаар өгөгдсөн/

Хуулах арга:

MS-Excel lotus дээр оруулсан өгөгдлийг дахин оруулахгүйгээр windows-

ийн орчны Copy/Paste командыг ашиглаж болно. Програмын цонхнуудын

хооронд шилжихдээ хулганы заагч эсвэл Alt+tab товчлуурыг ашиглана.

Анхаар : Хуулах команд ашиглах үедээ тоон өгөгдлийг нэгжийн сайтар

анхаараарай. Excel програмын тоон өгөгдлийн нарийвчлал таслалаар

илэрхийлэгдсэн байвал Eviews хүлээж авдаггүй байна.

Зураг №8

Зураг №9

6

Page 7: E-Views програм

Жишээ нь: Зураг дээрх excel програм дээр оруулсан 99 гэсэн тоо нь бутархай

нь 2 оронгоос таслалаар тусгаарлагдсан нь E-views рүү шилжүүлэх үед

99,00000 гэж шилжсэн байна. Харин таслалын оронд цэг тавьж текстэн утга

болгосон тохиолдолд нарийвчлалыг байгаа хэвээр нь хүлээж авна.

Импорт хийх арга:

Proc цэсний Import-Read Text-Lotus-Excel командыг сонгоно. Гарч

ирсэн харилцах цонхыг зөв бөглөсөнөөр импорт хийгдэнэ. Хэрэв Proc цэсэнд

энэ команд байхгүй байвал курсор командын мөрөнд орсон байгаа гэсэн үг.

Түүнийг ажлын файлын ерөнхий цонх руу шилжүүлээрэй.

Импорт хийх файлын төрлийг хэрхэн сонгосоноос шалтгаалан өөр өөр

харилцах цонх нээгддэг.

Зураг №10

Text-ASCII сонговол дараах цонх нээгдэнэ. Оруулах мэдээлэлдээ тохируулан

сонголтоо хийнэ.

Зураг №11

Харин Excel (*.xls) –г сонговол

дараах харилцах цонх нээгдэх ба тоон мэдээний хувьсагчдыг оруулж өгнө.

Data order - Тоон утгуудыг мөрийн болон баганы дагуу оруулах эсэхээ заана.

Зураг №12

7

Page 8: E-Views програм

Upper left data cell - Тоон утгуудын аль нүднээс тооцоонд ашиглаж эхлэхээ

заана.

Name for series of if named in file - Энд 8 гэж оруулж өгч байгаа нь: 8

хувьсагчийг B2 гэсэн баганаас нэрийг оруулан series хэлбэрээр workfile-д

оруулж өгнө гэсэн үг юм. Хэрэв ямар нэг нэр хувьсагчидад өгөөгүй тохиолдолд

8-н оронд хувьсагч тус бүрийн нэрийг бичиж өгнө.

Excel 5+sheet name - Оруулах гэж байгаа тоон мэдээ нь Excel-ийн файлын аль

нэг sheet-д хадгалагдсан байвал зааж өгнө. Жишээлбэл Sheet 2 гэх мэтээр.

Ажлын файл хадгалах

Ажлын файлаа нээсний дараа хадгалах нь тохиромжтой байдаг. Шинээр

хадгалахдаа командын үндсэн цэсний file цэснээс save командыг авна.

Эсвэл ажлын файлын дэлгэцний save командыг авна.

Зураг №13

Save in: Хадгалах диск ба хавтасны нэрийг сонгоно.

Зураг №14

File name: Ажлын файлд өгөх

нэрийг бичнэ. /Англиар нэрийг

галиглаж бичнэ./

1. Хуучин файлын диск,

хавтас, нэрийг

өөрчлөхгүйгээр

хадгалах бол save

харин аль нэгийг өөрчлөх бол save as командыг сонгоорой. Хадгалах

файлын өргөтгөл / wf1/ байна.

2. Өөр нэг хувилбар бол мөрөнд дараах байдлаар гараас бичиж оруулна.

8

Page 9: E-Views програм

Save c:/ E-views/ save.wf1

Хадгалах цонх гарч ирэхгүйгээр файл шууд хадгалагдана.

Өгөгдлийг эрэмбэлэх

Ажлын файлын объектод байгаа үндсэн өгөгдлийг цуваа гэж нэрлэнэ.

Эдгээр цувааг Proc цэсний Sort Series командыг авах замаар эрэмбэлж

болно. Харилцах цонх нээгдэхэд эрэмбэлэхийг хүссэн цувааны оршин байгаа

объектын нэрийг бичиж өгнө. Мөн цувааг өсөх /Ascending/, буурах

/Descending/ дарааллын аль нэгээр эрэмбэлэх сонголтыг хийнэ.

Зураг дээр x2 нэртэй объектод байгаа цувааг өсөх дарааллаар эрэмбэлэхээр

бичлээ.

Зураг №15

ОБЪЕКТЫН ТУХАЙ

E-Views програм нь олон төрлийн объекттой ба тэдгээр нь өөр өөрийн

зураглалтай байдаг. Хийгдсэн үйлдэл бүрээр шинэ объект үүсэх ба тэдгээрийг

тухай бүрд нь хадгалж байвал олон төрлийн ялгаатай зураглал бүхий

объектын цуглуулга үүсдэг. Үндсэн объект нь цуваа ба тэгшитгэлийн объект

юм. Тус тусын функцүүдэд үйлчлэх үүрэгтэй биеэ даасан олон объект бий.

Ажлын файл ба өгөгдлийн сан нь зурган дүрслэлгүй.

Шинэ объект үүсгэхийн тулд Object/New object командыг сонгоно. Type

Object хэсгээс үүсгэхийг хүссэн объектын төрлийн нэрийг сонгоно. Name for

object хэсэгт объектдоо өгөх нэрийг бичнэ.

Ихэнх объект шууд нээгддэг ч зарим объект дэлгэрэнгүй бичихийг шаарддаг.

Анхаар: Файл үүсгэх ба ачаалах үед энэ команд идэвхигүй байдаг.

9

Page 10: E-Views програм

Зураг №16

Объектыг нэгтгэх: Нээхийг хүссэн объектоо сонгоод Enter эсвэл View/Open as

one window командыг, Quick/show командыг тус тус сонгож болно. Объектыг

түүвэрлэж, сонгохдоо Ctrl товчлуурыг ашигладаг.

Зураг №17 Зураг №18

Хэрэгслүүрийн мөр

Аль нэг объектыг нээх үед объектын цонхны дээд хэсэгт байнга

ашиглагддаг командын товчлуур гарч ирнэ. Энэ нь ямар объект сонгосноос

шалтгаалан өөр өөр байна.

Зураг №19

Зураг №20

View - Объектын цонхонд үзүүлсэн зүйлийн харагдах байдлыг өөрчлөх

боломжийг өгнө. Ямар объект нээгдсэн байгаагаас шалтгаалж сонголтын

төрлүүд өөр өөр байна.

Proc - Нээлттэй объектонд нэмэлт тооцоололыг хийх, харагдах байдлыг

өөрчилнө.

Object - Өөрийн нээсэн объектыг удирдах боломж олгоно.

10

Page 11: E-Views програм

Print - Идэвхитэй байгаа объектыг хэвлэнэ.

Name - Объектонд нэр өгч хадгална.

Freeze - Тооцоологдсон объектын хүснэгт, график, тооцоололыг текстэн объект

болгох, хэвлэхэд бэлдэнэ.

Default - Дутуу тооцоололыг нэмж, харагдах хэлбэрийг өөрчилнө.

Estimate - Тооцоололын нөхцөлийг өөрчлөх тохиолдолд ашиглана.

Forecase - Тооцоололд прогноз гаргахад ашиглана.

Sort - Өгөгдлийг эрэмблэхэд ашиглана.

Edit - Цувааг засварлах горимд шилжүүлнэ.

Smpl+/- - Цувааг үргэлжилсэн хэлбэрээр нэг багананд үзүүлнэ.

Объектын нэрийг өөрчлөх

Объектын нэрийг өөрчлөх олон арга байна.

1. Объектыг show товчлуураар нээж, Name командыг сонгож өөрчилнө.

2. Object/Rename Selected командыг сонгон өөрчилж болно.

ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

E-Views програм нь цуваа /өгөгдөл/ ба тэдгээр дээр хийгдсэн

үйлдлүүдийн үр дүнг статистикийн олон төрлийн график, тасралтгүй тархалтын

цуваа хэлбэрээр үзүүлэхдээ шинжилгээний олон төрлийн аргыг ашигладаг.

Шинжлэхийг хүссэн цуваануудыг нээсний дараа View цэсний командуудыг

хэрэглэнэ.

Өгөгдлийн график шинжилгээ

E-Views програм дээр хийсэн тооцоолтоо боловсронгуй байдлаар

илэрхийлэх графикийн маш өргөн сонголт бий. Тухайлбал шулуун, баганан,

дугуй, скаттер диаграмм, шулуун ба баганан холимог график болон цэгэн

скаттер гэх мэт. Энэ олон сонголт нь шулууны төрөл, өнгө, хүрээ ба гарчиг,

сүүдэр тэнхлэгийн хуваалт зэргийг хянах боломжийг өгнө.

Аливаа графикийн тайлбар автоматаар үүсэх ба графикийн хаана ч

дурын фонтоор хаяг, мэдээлэл нэмж болдог. Дэлгэцэн дээр графикийн эргэн

тойронд байх элементүүдийг сонгосноор графикаа өөрчилж болно.

Графикаа Windows -ийн дурын хэрэглээний програм дээр хуулах ба

дамжуулах боломжтой юм.

11

Page 12: E-Views програм

E-Views - ийн бас нэг давуу тал нь цувааны аль дуртай газраа өөрийн

гаргасан тайлбараа бичиж болно. Y – ийн лографм W - ийн дундаж эсвэл X -

ийг Y – т харьцуулсан харьцаатай ажиллахын тулд шинээр хэмжигдэхүүн

үүсгэх хэрэггүй. Түүнээс гадна илэрхийлэлүүдийг загвар тодорхойлох, график

байгуулахад ашиглаж болно.

Spreadsheet - Цувааны тоон өгөгдлийг доош нь жагсаасан хүснэгтэн хэлбэр

Зураг №21

Line graph - Цувааг цаг хугацаа эсвэл Зураг №22

ашиглалтын утсаар хамааруулан

шулуун графикаар үзүүлэх хэлбэр

юм. Энэхүү

графикийг хугацааны цувааны үед

илүү ашиглана.

Bar graph - Цувааг баганан хэлбэрээр үзүүлэх ба цөөн өгөгдөлтэй

ажиллахдаа тогтворгүй элементийг тодруулах зорилгоор ашиглавал

тохиромжтой байдаг.

Зураг №23

Нэг хувьсагчийн Descriptive statistic болон гистограмыг харахдаа:

- Workfile дахь дурын series буюу (жишээлбэл: equation) 2 даралт хийнэ.

- Ингэхэд дараах хэлбэрийн spreadsheet нээгдэнэ. Ийм нөхцөлөөс

сонгосон series - н Descriptive statistic - г тооцно.

12

Page 13: E-Views програм

Зураг №24

- View/ Descriptive statistic/ Histogram and Stats командыг сонгоно.

Зураг №25

- Дан ганц графикаар харах тохиолдолд View/ Graph/ Line командыг

сонгоно.

Зураг №26

ӨГӨГДЛИЙН ТООН ШИНЖИЛГЭЭ

View цэсний Descriptive Statistics командыг сонгосноор статистикийн

суурь шинжилгээ хийхэд ашиглана..

Descriptive statistics- Цувааны статистик үзүүлэлтийг дүгнэн харуулна.

Зураг №27

13

Page 14: E-Views програм

- Mean - Өгөгдлийн дундаж утга ,

- Median - Медиан (үзүүлэлтийг багаас нь ихрүү эрэмбэлэхэд тархалтыг тэнцүү

хувааж буй үзүүлэлт),

- Maximum - Үзүүлэлтийн хамгийн өндөр утга,

- Mimimum - Үзүүлэлтийн хамгийн доод утга,

- Std.Dev.буюу standart deviation - Квадрат дундаж хэлбэлзэл ,

- Skewness - Тархалтын ассиметрийн коэффициент ,

- Kurtosis - Тархалтын эксцессийн коэффициент ,

- Jarque-Bera коэффициент - Ñóäàëæ áàéãàà ¿ç¿¿ëýëòèéí òàðõàëò íîðìàëü

òàðõàëòàä õýð çýðýã òºñººòýé áàéãààã èëýðõèéëíý.

- Observations - Ажиглалтын нийт тоо /N/

Статистикийн тархалтын дээрх шалгуур үзүүлэлтүүдийг тус бүрт нь

тайлбарлавал:

Цувааны дундаж утга. Цувааны нийт утгуудын нийлбэрийг ажиглалтын

тоонд харьцуулна. x=∑xn

Median - Цувааны медиан. Эрэмбэлсэн цувааны голын утга.

Max/Min - Цувааны хамгийн их ба хамгийн бага утга.

Std.Dev - Стандарт хазайлт. Цувааны дисперсийг тооцох хэмжигдэхүүн

N - ажиглалтын тоо нь цувааны дундаж утга гэвэл стандарт хазайлт доорх

томъёогоор тооцогдоно. Өөрөөр хэлбэл квадрат дундаж хэлбэлзэл нь i-р

үзүүлэлтийн дунджаасаа холдсон хазайлтыг илэрхийлнэ:

σ 2=√∑ (x−x)2

n

14

Page 15: E-Views програм

Skewness -Тархалтын ассимметрийн коэффициент S нь тухайн тархалт

дунджаас баруун ба зүүн тийш хандсан хазайлтыг илэрхийлнэ:

S=1n∑(y i− yσ

)3

Хэвийн тархалтын үед хазайлтгүй буюу s=0, сөрөг тоо байвал тархалт зүүн

талдаа хазайлттай буюу s<0, эерэг тоо байвал тархалт баруун талдаа

хазайлттай буюу s>0байдаг.

Kurtosis - Цувааны тархалтын нягтын функцыг график дүрслэлийн орой

нь шовгор, эсвэл хавтгайдуу эсэхийг үзүүлнэ. Жич: Энэ хэмжигдэхүүнийг

эксцессийн коэффициент гэнэ. Өөрөөр хэлбэл тархалтын эксцессийн

коэффициент K нь тархалтын давтамж дунджид ойролцоо төвлөрсөн

(тархалтын хэлбэр шовх) ба дунджийн ойролцоох давтамжийн төвлөрөл сул

(тархалтын хэлбэр хавтгай оройтой) эсэхийг харуулна:

K=1n∑(y i− yσ

)4

Эксцессийн коэффициент нормаль тархалтын үед 3 гардаг. Нормаль

тархалтаас илүү шовх оройтой байвал 3-аас их, хавтгай оройтой байвал 3-аас

бага байна.

Jarque-Bera коэффициент – Судалж байгаа үзүүлэлтийн тархалт

нормаль тархалтад хир зэрэг төсөөтэй байгааг илэрхийлнэ. Түүнийг

тодорхойлохын тулд судалж буй тархалтын ассиметрийн ба эксцессийн

коэффициентүүд нормаль тархалтынхаас хир зэрэг ялгаатай байгааг нэг

үзүүлэлтээр тодорхойлж, таамаглал дэвшүүлэх замаар баталдаг.

Өөрөөр хэлбэл онолын утгатай (чөлөөт үлдэгдэл=2, магадлал=0.95 байх

үед) харьцуулж дүгнэлт гаргадаг. Тооцооллын хүснэгтийн сүүлийн багананд

байх тоон үзүүлэлтүүд t - статистикийн магадлалыг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл

тооцсон коэффициентүүд ач холбогдолтой эсэх таамаглалын үнэн хэсгийг

тодорхойлно. Магадлал нь ач холбогдлын түвшинг харуулна. Магадлалын p-

утгаар гипотез шалгуурыг (үнэний коэффициент тэг буюу эсрэг хувилбар нь

тэгтэй тэнцүү биш) хүлээн зөвшөөрөх эсвэл зөвшөөрөхгүй гэдгийг хэлж болно.

JB=n ( s2

6+

(k−3 )2

24)

Анхаар : Хэрэв хэд хэдэн цувааны тодорхой статистикийг нэгэн зэрэг

харьцуулан шинжлэх бол View/ Descriptive Statistics/ Common Sample

15

Page 16: E-Views програм

командыг сонгоно. Ингэхийн тулд цуваануудыг групп болгон нэгтгэж,

нээсэн байх шаардлагатай.

ХАМААРАЛЫН ШИНЖИЛГЭЭ

Õîñ õàìààðëûí êîððåëÿöûí íºëººëëèéã òóõàéí ¿ç¿¿ëýëòèéí õýìæèõ íýãæýýñ

¿ë õàìààðàõ õýëáýðò øèëæ¿¿ëæ õèéâýë ¿ð ä¿í íü íýãæèéí õàìààðàëã¿é áîëäîã.

¯¿íèé òóëä øàëãóóð áà õ¿÷èí ç¿éëèéí ¿ç¿¿ëýëò á¿ðèéã ñòàíäàðò÷èëñàí (¿ë

õàìààðàõ) õýëáýðò äàðààõ òîìú¸îãîîð (Êèëüäèøåâ Ã.Ñ áà áóñàä,1980,õ.236)

øèëæ¿¿ëýâ. ¯¿íä:

x is=x i−x iσ i

x is−. .i äóãààð ¿ç¿¿ëýëòèéí ñòàíäàðò÷èëñàí óòãà,

x i−. . i äóãààð ¿ç¿¿ëýëòèéí æèíõýíý óòãà,

x i−. . i äóãààð ¿ç¿¿ëýëòèéí äóíäàæ,

σ i−iäóãààð ¿ç¿¿ëýëòèéí êâàäðàò äóíäàæ õýëáýëçýë.

Àëü íýã ¿ç¿¿ëýëòèéí æèíõýíý óòãà íü òóõàéí ¿ç¿¿ëýëòèéí õýìæèõ

íýãæýýð, õàðèí óã ¿ç¿¿ëýëòèéí ñòàíäàðò÷èëñàí óòãà íü äóíäàæààñ õàçàéñàí

óòãààð õýìæèõ íýãæã¿éãýýð èëýðõèéëýãääýã áîëíî. Õîñ õàìààðëûí êîððåëÿöûí

êîýôôèöèåíòèéã äàðààõ òîìú¸îãîîð òîîöëîî. (Êèëüäèøåâ Ã.Ñ áà áóñàä,1980,õ.226).

R= yx− y∗x

√ x2−x2∗√ y2− y2

E-Views програмд хамааралын шинжилгээ хийхдээ Quick/ Group

Statistics/ Correlations командыг сонгоно. Нээгдэх харилцах цонхонд

тохиргоогоо хийнэ.

Зураг №28 Зураг №29

16

Page 17: E-Views програм

Тоон өгөгдлөө хэмжих нэгжийн зөрүүгүй болгож, стандарчилсан

хэмжээнд шилжүүлсэн учир тайлбарлахдаа пунтээр илэрхийлнэ. Жишээлбэл:

х1 нэг нэгжээр өөрчлөгдөхөд х2 - 47% нэмэгдэнэ.

Хамааралын шинжилгээгээр эцсийн дүгнэлтийг хараахан хийж болохгүй.

Тооцсон коэффициентүүдийн ковариацийн матрицийг тооцохдоо

View/Covariance Analysis командыг сонгоно.

Зураг №30

ЭНГИЙН РЕГРЕССИЙН ТЭГШИТГЭЛ /ЗАГВАР/

ТОДОРХОЙЛОХ

Энгийн регресс нь статистикт өргөн хэрэглэгддэг эконометриксийн

аргачлал юм. Энгийн регрессийн загвар тооцсоноор, анхан шатны шинж

чанарыг үнэлэх, тооцооллын үр дүнг ирээдүйн шинжилгээнд ашиглах болно.

Энгийн регрессийн тэгшитгэлийн тооцоололтыг хийхдээ тэгшитгэлийн объектыг

ашигладаг.

Түүнийг үүсгэхдээ дараах алхамаар хийнэ.

1–р алхам: Object /New Object/ Equation команд эсвэл Quick/ Estimate

Equation командын аль нэгийг сонгоно. Аль ч тохиолдлыг сонгосон нэгэн

ижил тэгшитгэл гараас бичиж оруулах харилцах цонх гарч ирнэ. Энэ цонхыг

тэгшитгэл тодорхойлогч цонх гэнэ.

2-р алхам: Equation Specification y - хамааралтай хэмжигдэхүүнийг эхэнд

нь бичиж бусад тодорхойлогж хүчин зүйлсийн /х – хамааралгүй

хэмжигдэхүүн/ буюу томъёогоор тэгшитгэлийг тодорхойлж болно. Жагсаалтан

хэлбэр буюу цуваагаар тооцох нь тооцоололтыг илүү хялбар болгодог.

Y хэмжигдэхүүнийг, хувьсагч X ба C тогтмол тооноос /эквивалент

хэмжигдэхүүн/ хамааруулан тооцох шугаман тэгшитгэлийн тооцоололтыг хийх

хэлбэр дараах байдалтай байна. C нь тодорхойлогч хүчин зүйлсээс үл

хамаарах тогтмол хэмжигдэхүүн юм.

17

Page 18: E-Views програм

y c x

Хугацааны хоцрогдол бүхий цувааны хувьд тодорхойлогч хүчин зүйлийн

ард хоцрогдлыг орууж өгнө. Өөрөөр хэлбэл

y c x x(-1)

гэсэн бичллэгээр оруулна. Энд х(-1) нь нэг цаг хугацааны хоцрогдлыг заана.

(Lag- цаг хугацааны хоцрогдол)

y c x x(-1 to -4)

гэсэн бичлэгээр 1,2,3,4 цаг хугацааны хоцрогдлыг тус тус тооцоолсон

тэгшитгэлийг олох юм.

Тэгшитгэл тодорхойлох хэсэгт томъёо ашиглаж болно. Жишээлбэл:

y=c(1)+c(2)*x

y=c(1)+c(2)*x+c(3)*x(-1)+c(4)*x(-2)

x=-c(1)*y+c(2)*z

3-р алхам: Method мөрөнд тэгшитгэлийг тооцоолох аргыг сонгон авна. Ихэнх

судалгаанд хамгийн бага квадртын аргаар тооцоололт хийдэг тул LS –Least

Squares (NLS and ARMA) сонголтыг идэвхжүүлсэн байна.

4-р алхам: Sample буюу түүврийн цонхонд эх олонлогоос сонгон авсан

түүврийн хэмжээг зааж өгнө.

5-р: OK товчлуурыг товшиход тэгшитгэлийн Зураг №31

үр дүн бүхий тооцоололтын хүснэгт гарч

ирнэ. Энэ үр дүнг тэгшитгэлийн объект

болгон хадгална. Хадгалахдаа

тооцооллын цонхны дэд цэсний Name

командыг сонгох замаар EQ01, EQ02,

EQ03 ..... гэх мэт бэлэн нэр өгөх эсвэл

өөрийн сонгосон нэрийг өгч болно.

Зураг №32

18

Page 19: E-Views програм

Тооцоололтын хүснэгтэнд үзүүлсэн коэффициентүүд нь тус бүрдээ ямар нэг үр

дүнг харуулж, утга илэрхийлдэг.

- y , x1 , x2…… .. õóâüñàã÷ид

Dependent Variable - Үр дүнгийн үзүүлэлтийн нэрийг харуулна.

Method - Тэгшитгэл тооцоолсон үнэлгээний арга байна.

Date - Уг тэгшитгэлийг бодож гаргах үеийн огноо, цаг хугацаа байна.

Sample - Ажиглалтын эхний ба эцсийн утга харагдана.

Included observation - Ажиглалтын тоо, өөрөөр хэлбэл үнэлэхэд ашигласан

түүврийн тоо

Variable - Коэффициентийн ард байрлах хамааралгүй хувьсагчдын нэрийг

үзүүлнэ. Тэгшитгэлийг томъёогоор тодорхойлбол коэффициентүүдийг c(1), c(2)

.... гэх мэтээр тэмдэглэдэг. Регрессийн шинжилгээ хийх үед C - ийн өмнө

байрлах коэффициент буюу тогтмол тоо нь хамааралгүй хэмжигдэхүүний утга

тэг байх үед хамааралтай хэмжигдэхүүний утга нь ямар тоон утгатай тэнцүү

байх боломжийг хэлж өгнө. Харин бусад коэффициентүүд нь хамааралтай

хэмжигдэхүүн ба хамааралгүй хэмжигдэхүүний хоорондын зүй тогтолыг

тайлбарлана.

Std.Error - Багананд тооцоологдсон коэффициентүүдийн стандарт алдааг

үзүүлнэ. Тооцож гаргасан коэффициентүүд статистик үзүүлэлтээс хир хол

байгааг стандарт алдаагаар хэмждэг. Тооцсон коэффициентүүдийн

ковариацийн матрицийг тооцохдоо View/ Covariance Analysis командыг

сонгоно. Тооцсон коэффициентийн стандарт алдаа нь матрицын диагональ

дээрх элементүүдийн квадрат язгуур байдаг.

t-statistic - Сòþäåíòèéí t òàðõàëòûí øàëãóóð, тэг таамаглал H0:β=0, өрсөлдөгч

таамаглал нь H1:β≠0 байна. Дээрх үр дүнгээс харвал t утга нь 4,14 гэсэн утга

гарч байгаа тул 1%-н утгад тэг таамаглал няцаагдаж β≠0 гэсэн таамаглал

хүлээн зөвшөөрөгдөж байна.

Prob - Энэ баганан нь тоон үзүүлэлтийн t - статистикийн магадлалыг үзүүлнэ.

Өөрөөр хэлбэл тооцсон коэффициентүүд ач холбогдолтой эсэх, таамаглалын

үнэн эсэхийг тодорхойлно. Магадлалын p утгаар гипотез шалгуурыг (үнэний

коэффициент тэг буюу эсрэг хувилбар нь тэгтэй тэнцүү биш) хүлээн зөвшөөрөх

эсвэл зөвшөөрөхгүй гэдгийг хэлж болно. Жишээ нь: Зөвшөөрөгдөх түвшин 10%

(α=0.1) бол p хэмжигдэхүүнийг 0,1-с бага үед H0 (анхдагч) таамаглал хүлээн

19

Page 20: E-Views програм

зөвшөөрдөггүй. Харин 0,1-с их бол таамаглалыг хүлээн зөвшөөрнө. P

хэмжигдэхүүн нь (n-k) чөлөөний зэрэгтэй t тархалтын кретик утга ба t

статистикийн утга 2 - ын жишилтээр тооцогдоно. Өөрөөр хэлбэл ñòþäåíòèéí t

òàðõàëòûí àëäààíû ìàãàäëàë.

R-squared - Дåòåðìèíàöûí êîýôôèöèåíò R2. Энэ коэффициент нь тооцоолсон

регрессийн тэгшитгэл нь хамааралтай хэмжигдэхүүнийг хэдэн хувь тайлбарлаж

чадахыг харуулна. Өөрөөр хэлбэл тооцоолж буй загварын хамааралтай

хэмжигдэхүүн сонгосон бусад хамааралгүй хэмжигдэхүүнээс хэдэн хувь

хамаарч байгааг үзүүлнэ. (Кâàäðàò ÿçãóóð àâàõàä êîððåëÿöûí êîýôôèöèåíò R

ãàðàõ áà õàìààðëûí õ¿÷èéã èëýðõèéëíý.)

R2= SSRSST

=1−SSESST

SST - Бүтэн квадратуудын нийлбэр

SSR - Регрессийн квадратуудын нийлбэр

SSE - Үлдэгдэл квадратуудын нийлбэр

Adjusted R Squared - Тохируулагч детерминацын коэффициент. R2-г

ажиглалтын утга болон онолын утга 2 хир нийцтэй байгааг мэдэх хэмжүүр

болгон ашиглах үед гарч ирдэг нэг асуудал бол регрессийн тэгшитгэлд

хувьсагчийн тоог нэмэх үед R2 буурахгүй байх явдал юм. Тохируулагч R2-г R2

гэж тэмдэглэдэг. R2 гээр загвар хир тохирч байгааг тодорхойлох буюу бусад

хүчин зүйлийн нөлөө байгаа гэдгийг санах хэмжүүр болдог.

R2=1−(1−R2) n−1n−k томъёогоор тодорхойлно. Тохируулагч коэффициент нь

детерминацийн коэффициентоос их утга авдаггүй.

S.E. of regression - Ðåãðåññèéí ñòàíäàðò÷èëñàí àëäàà. Регрессийн

тэгшитгэлийн стандарт алдаа нь үлдэгдлийн тооцоологдсон дисперс дээр

үндэслэсэн хэмжүүрийн дүн юм. Өөрөөр хэлбэл үлдэгдлийн квадратуудын

нийлбэрээр тодорхойлогдоно.

δ yx=√ SSEn−kSum squared residues - Үëäýãäëèéí êâàäðàòóóäûí íèéëáýð,

Log Likelihood - Энэ нь хэмжээний шалгуур юм. Тэгшитгэлийн зөвшөөрөгдөх

болон үл зөвшөөрөгдөх хувилбарын хоорондох зөрүүг хэмжихэд хэрэглэдэг.

20

Page 21: E-Views програм

Durbin-Watson stat - Äàðáèí-Âàòñàíû øàëãóóð. Эрхий хурууны дүрэм буюу DW

шалгуур нь 2-с бага байвал цуваа эерэг корреляцтай болохыг нотолдог.

Өөрөөр хэлбэл үлдэгдлүүдийн цуваа корреляцтай эсэхийг шинжилнэ.

Mean dependent variable - Дàãàí (тайлбарлагч) õóâüñàã÷èéí äóíäàæ,

S.D. dependent variable - Дàãàí õóâüñàã÷èéí êâàäðàò äóíäàæ õýëáýëçýë,

Akaike info criterion - Àêàéêèéí øàëãóóð,

Schwarz criterion - Øâàðöûí øàëãóóð,

F-statistic - F òàðõàëòûí øàëãóóð,

Prob (F-statistic) - F òàðõàëòûí àëäààíû ìàãàäëàë,

Coefficient - a1 , a2 , a3 , a0áóþó ðåãðåññèéí êîýôôèöèåíò¿¿äèéí óòãà,

Тэгшитгэлийг харах

Тэгшитгэлийг олон хэлбэрээр харахын тулд Зураг №33

View цэсийг ашиглана.

Representation - Тэгшитгэлийг 3 хэлбэрээр

харуулна.

- Командын мөрөнд бичигдэх хэлбэрээр

- Алгебрын тэгшитгэл хэлбэрээр

- Тооцоолсон коэффициентүүдийг

оролцуулсан тэгшитгэл хэлбэрээр тус

тус харуулна.

Estimation Output - Дээрх мэдээллийн үр дүнг хүснэгт хэлбэрээр харуулна.

Actual, Fitted, Residual – Бодит тооцсон Зураг №34

утга ба тэдгээрийн үлдэгдлийг

харьцуулсан хүснэгт ба графикийг

гаргана.

- Actual, Fitted, Residual Table -

Тоон өгөгдлийн хүснэгт ба

үлдэгдлийг зурна.

- Actual, Fitted, Residual Graph -

Графикийг үзүүлнэ.

- Residual Graph - Зөвхөн үлдэгдлийн графикийг харуулна.

- Standardized Residual Graph – Тооцсон үлдэгдлийг стандарт

хазайлтанд нь хуваасан дүнгийн графикийг зурна.

21

Page 22: E-Views програм

Residual буюу үлдэгдлийг харахдаа View/ Actual, Fitted, Residual/ Residual

Graph -г эсвэл Resids товчийг дарна.

Үлдэгдэлтэй холбоотой Jarque-Bera test Зураг №35

(Нормаль байдлыг шалгах тест) – г

хийж үзье. Үүний тулд үнэлэгдсэн

тэгшитгэл нээлттэй байдалд View/

Residual Diagnostics/ Histogram

Normality командыг сонгоно.

Үнэлэгдсэн тэгшитгэл нээлттэй байх

үед Ramsey’s Reset test - г хийхдээ

View/ Stability diagnostics/ Reset test

командыг сонгоно. Ингэхэд нээгдэх

харилцах цонхонд дурын тоог оруулж

өгөөд Ok дарна.

Зураг №36

Redundant variable test - Энэ нь x1, x2 нь y

- т огт хамааралгүй гэсэн таамаглалыг

шалгана. Ингэхийн тулд үнэлэгдсэн

тэгшитгэл нээлттэй байх үед View/

Coefficient Diagnostics/ Redundant

Variable Test командыг сонгоно. Нээгдэх

харилцах цонхонд х1 оруулж өгнө. Ok

дарахад дараах үр дүн гарна.

Зураг №37 Зураг №38

22

Page 23: E-Views програм

Зураг №39

Хуурмаг хувьсагч ашиглах нь

Тоон мэдээгээ ашиглан ердийн регрессийн шинжилгээ хийж үзье.

Тайлбарлагч хувьсагчаар нь y, тайлбарлагдагч хувьсагчаар нь тогтмол тоо

болон х2 - ийг сонгон аваад тэгшитгэлийг үнэлэнэ. Y=c+b*x2 ингээд томъёоны

цонхонд бичнэ.

Хуурмаг хувьсагчийг оруулахдаа х2 - т хүйс нөлөөтэй гэж үзээд эрэгтэй байх

тусам у өндөр байна гэж үзье. Дараах тэгшитгэлийг шалгаж үзнэ.

Y=c+b1*x2+b2*huis

Зураг №40

Зураг №41

23

Page 24: E-Views програм

Регрессийн шугам байгуулах

Регрессийн шугам байгуулахын тулд Ctrl товчийг дарж үзүүлэлтүүдээ

идэвхижүүлээд хулганы баруун товчийг дарж Open/ as Group командыг

сонгоно.

Үүсгэсэн группдээ нэр өгч хадгална. View/ Graph/ Scatter/ Orthogonal

Regression командыг сонгоно.

Зураг №42

Тэгшитгэлийн нөхцөлийг өөрчлөх

Тэгшитгэлийн нөхцөлийг өөрчлөхийн тулд Quick/ Estimate Equation

командыг сонгоно.

Зураг №43

ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТООЦОХ

БА ПРОГНОЗ ГАРГАХ

E-Views програм нь статик ба динамик прогнозыг прогнозын стандарт алдаа

болон 95 % итгэх завсар бүхий графикийг тооцоолж гарах боломжтой.

Тэгшитгэлээс прогноз хийхийн тулд хэрэгслүүрийн мөр дээрх Forecasting

товчлуурыг эсвэл Proc/ Forecasting командыг сонгоно.

Хийх үйлдэл:

1. t буюу хугацааг оруулан data үүсгэсэн байна. Дараах жишээгээр 2012-

2015 оны үзүүлэлтүүдийг олох зорилготой.

24

Page 25: E-Views програм

Зураг №44

2. Y болон t оролцуулан үнэлсэн байна. Ok команд өгөхөд Зураг №46 –д

үзүүлсэн үр дүн гарах болно.

Зураг №45

Зураг №46

25

Page 26: E-Views програм

3. Дээрх цонхны хэрэгслүүрийн мөрнөөс Forecast командыг сонгоод OK

дарна.

4. Дээрх байдлаар тооцоолол хийсний дараа хадгалан гарна.

Зураг №47 Зураг №48

5. Гэх мэтчилэн бүх үзүүлэлт тус бүрд тооцоололыг хийж гүйцэтгэн

хадгалан.

6. Эцсийн байдлаар YF обьектоо нээж үзвэл дараах байдалтай болж

өөрчлөгдсөн байна.

Зураг №49

Энэ хэсгээс 2012-2015 оны үзүүлэлтүүдээ тус бүрийг нь эхний хүснэгтэнд

байрлуулж, ирээдүйн үнэ цэнэ гарна.

ШИНЭ ЦУВАА ҮҮСГЭХ

26

Page 27: E-Views програм

E-Views програмыг бусдаасаа давуу болгодог нэг онцлого нь математик

илэрхийллийг ашиглаж чаддаг явдал юм. Мөн статистикийн стандарт үйлдлийг

гүйцэтгэх боломжийг олгодог. E-Views - ийн илэрхийлэл гэдэг нь тоо, цувааны

нэр, функц, уялдаа холбооны илэрхийлэл юм. Үүсгэсэн цуваанаас шинэ цуваа

үүсгэхийн тулд тэгшитгэлийг ашигладаг.

Тэгшитгэлд ашиглах үйлдлүүд ба тэмдэгтүүд

+,-,*,/ - гэсэн арифметик үйлдлүүд

^ - зэргийн хэлбэр

<,>,=,<=,>=,<> - гэсэн үйлдлийн тэмдэгүүд

@abs(x) – х тооны абсольют утга

@exp(x) – х тооны экспоненциаль утга ба анхны тоо

@log(x) – х тооны логарифм утга

@fac(x) – х тооны факториал утга

@sqrt(x) – х тооны квадрат язгуур утга

@floor(x) – х тооны хамгийн ойр орших тэнцүү биш их бүхэл тоо

@ceiling(x) – х тооны хамгийн ойр орших тэнцүү биш бага бүхэл тоо

@inv(x) – 1/х тооны аравтын бутархайн утга

@round(x) – х тооны ойролцоо утга

@all – бүх утга

@elem(x,y) – х цувааны у утга олох

Цонхны бүтэц нь:

Enter equation – Математикийн илэрхийлэл оруулна. Дээд цонх гэж нэрлэнэ.

Sample – Тэгшитгэл бодох муж, нөхцлийг зааж өгнө. Доод цонх гэж нэрлэнэ.

Зураг №50

Тэгшитгэлийн бичигдэх хэлбэрүүд нь дараах байдалтай байна.

Жишээ нь:

* * *

27

Page 28: E-Views програм

Дээд цонх: y=-2+3*x1

Доод цонх: @all if x1>1

* * *

Дээд цонх: y=x2

Доод цонх: @all if x2<=1 and x2>-1

* * *

Дээд цонх: y=-.5+1*x1

Доод цонх: @all if x1>-1

* * *

Дээд цонх: y=y+y(-1)

Доод цонх: 1995 2008

* * *

Хугацааны трендийг тодорхойлохдоо

Дээд цонх: series time=@trend(1995:1)

* * *

Үнийн индекс

Дээд цонх: series index=price/@elem(price, 2005:5)

Жишээтэй ажиллах

Идэвхитэй мөнгөний эрэлт (M1) - /Үр дүнгийн хэмжигдэхүүн/, Дотоодын

нийт бүтээгдэхүүн (GDP), үнийн түвшин (PR), богино хугацаат хүүгийн хэмжээ

(RS) - /Хүчин зүйлийн хэмжигдэхүүн/ зэргийг ашиглан энгийн шинжилгээ хийж

үзье. Шинжилгээний гол зорилго нь хувьсагчдын хоорондын хамааралыг

тооцох явдал юм. Тооцоололыг бодиттой болгох үүднээс олон жилийн

мэдээллийг сонгон авлаа.

Зураг №51

obs GDP M1 PR RS1996.1 1033.65 483.34 0.535119 9.3576671996.2 1055.375 482.867 0.546451 9.3723341996.3 1071.325 498.758 0.558225 9.6313331996.4 1089.525 514.621 0.569177 11.803671997.1 1096.375 533.901 0.581791 13.458671997.2 1110.875 546.222 0.595176 10.019331997.3 1125.45 556.1 0.610087 9.2353331997.4 1141.4 560.767 0.625788 13.709671995.1 1161.275 586.727 0.641522 14.3691995.2 1180.675 591.182 0.654 14.8291995.3 1209 587.694 0.666463 15.08733

28

Page 29: E-Views програм

1995.4 1224.525 601.956 0.678682 12.022671996.1 1250.075 611.535 0.688663 12.8951996.2 1273.65 628.929 0.69721 12.3591996.3 1301.35 662.257 0.706641 9.7053341996.4 1329.225 671.391 0.714332 7.9351997.1 1353.275 696.905 0.720759 8.0813331997.2 1364.78 729.495 0.728273 8.4206671997.3 1371.75 743.691 0.734853 9.1866661997.4 1384.425 796.023 0.741922 8.7933331998.1 1415.175 779.555 0.750158 9.1333331998.2 1437.725 797.965 0.75583 9.8433331998.3 1445.575 807.165 0.76247 10.343331998.4 1445.45 808.058 0.76803 8.9733331999.1 1455.475 823.831 0.776292 8.1833331999.2 1473.1 842.671 0.78252 7.5233341999.3 1487.575 844.246 0.787652 7.1033331999.4 1500.5 840.154 0.794516 7.1466672000.1 1530.45 839.736 0.79807 6.8866672000.2 1550.275 843.502 0.802191 6.132000.3 1567.925 844.747 0.808453 5.5333332000.4 1595.8 852.315 0.81454 5.342001.1 1611.1 863.089 0.820885 5.533332001.2 1627.3 875.829 0.826824 5.7333332001.3 1643.625 882.548 0.83331 6.0333332001.4 1676.025 887.742 0.840956 6.0033342002.1 1698.6 900.896 0.846646 5.762002.2 1727.875 914.358 0.85563 6.232002.3 1746.65 940.567 0.86662 6.9933332002.4 1773.95 959.751 0.874446 7.7033332003.1 1792.25 1002.641 0.884528 8.5333342003.2 1802.375 1014.978 0.8939 8.442003.3 1825.3 1050.911 0.901281 7.852003.4 1845.475 1089.475 0.908788 7.6333332004.1 1866.875 1098.221 0.92005 7.7566672004.2 1901.95 1135.69 0.931833 7.7666672004.3 1919.05 1168.657 0.941421 7.4933332004.4 1948.225 1187.475 0.95111 7.0233342005.1 534.78 1210.237 0.962695 6.0533332005.2 834.73 1211.559 0.96999 5.5933332005.3 807.22 1210.962 0.977045 5.4066672005.4 864.67 1204.365 0.98308 4.5833332006.1 671.63 1209.235 0.991272 3.912006.2 1150.05 1219.42 0.997892 3.7233332006.3 1025.42 1204.52 1.001757 3.132006.4 1180.46 1197.609 1.008867 3.0766672007.1 803.7 1195.807 1.018411 2.9933332007.2 1353.7 1208.025 1.023475 2.983333

29

Page 30: E-Views програм

2007.3 1275.35 1218.991 1.02831 3.022007.4 1523.9 1202.149 1.035079 3.082008.1 1173.89 1201.02 1.041367 3.252008.2 1763.56 1205.87 1.047149 4.0366672008.3 1794.68 1206.048 1.053865 4.512008.4 1823.44 1210.45 1.06088 5.2833332009.1 1101.96 1211.256 1.069409 5.782009.2 1708.26 1236.5 1.074633 5.6233332009.3 1747.02 1212.4 1.080187 5.382009.4 2033.4 1240.2 1.086133 5.272010.1 1460.08 1225.05 1.093915 4.952010.2 2228.92 1256.7 1.098441 5.042010.3 2254.83 1356.874 1.105475 5.1366672010.4 2470.66 1386.123 1.110511 4.972011.1 1748.93 1387.235 1.12896 5.022011.2 3026.23 1394.01 1.215364 5.123442011.3 3051.42 1402.125 1.28975 5.2148112011.4 3003.1 1400.658 1.244111 5.00123

Дээрх жишээг ашиглан дараах шинжилгээнүүдийг хийнэ.

● Excel дээр оруулсан өгөгдлийг EViews програм руу татаж оруулах

● Өгөгдлийг ашиглан энгийн статистик шинжилгээ хийх

● Корреляцийн шинжилгээ хийж, тайлбарлах

● Регрессийн шинжилгээг ашиглан загвар боловсруулж, статистик уялдаа

холбоог шинжлэх

● Прогноз хийх

● Үр дүнг графикаар гаргаж, зураглах

1-р алхам: Excel програмаас өгөгдөл оруулах

● EViews програмаа ажиллуулна

● Өөр програм дээр хийсэн бэлэн өгөгдлийг ашиглахын өмнө

File/New/Workfile командаар ажлын файлыг нээнэ. Өгөгдлийн

сангийн хязгаар ба давтамжийг зураг №52 –т үзүүлсэнээр зааж

өгнө.

Зураг №52

30

Page 31: E-Views програм

● Ажлын файлын ерөнхий цонх гарч ирнэ. Командын мөрөнд Data

гэж бичнэ. Шинэ Group –ын цонх үүсэж нээгдэнэ. Excel-ийн

файлаас ctrl+C авч Eviews програмд ctrl+V авна.

Зураг №53

31

Page 32: E-Views програм

● Цуваа нэг бүрийг автоматаар объектонд хадгалсан ажлын

ерөнхий цонх бий болно.

Зураг №54

32

Page 33: E-Views програм

2-р алхам: Өгөгдлийг ашиглан энгийн статистик шинжилгээ хийж үзъе.

● Ctrl товчийг дарж, хулганаар сонголтоо хийнэ.

Зураг №55

● Хулганы

баруун

товшилт

хийж

цуваануудыг бүлэг болгон нээнэ.

Зураг №56

● Цуваа нэг бүрээр график байгуулж, зүй тогтолыг харж болно.

Үүний тулд Group – ийн цонхоо нээж, View/Graph командыг

сонгоно.

Зураг №57

33

Page 34: E-Views програм

Зураг №58

● View/Descriptive stats/Individual Samples командыг сонгож,

статистикийн суурь үзүүлэлтийг тооцож болно.

Зураг №59

● 4 цувааны корреляцын хамаарлыг тооцохын тулд View/Covariance

Analysis командыг сонгоно. Нээгдэх харилцах цонхноос Correlation

командыг сонгож, үр дүнг харж болно.

Зураг №60

34

Page 35: E-Views програм

● Үр дүнгийн цонх

Зураг №61

● Дараагийн алхамаар регрессийн шинжилгээг логарифм хэлбэрээр

тооцоолж үзъе. Үүний тулд үндсэн цонхруу шилжиж View/show

командыг сонгоно. Нээгдэх харилцах цонхонд log(M1) гэж бичнэ.

Зураг №62

● Нээгдэх харилцах цонхноос View/Descriptive Statistics/Histogram

and Stats командыг сонгон Log(M1) – ийн хувьд байгуулж буй

гистограм болон статистикийн суурь үзүүлэлтүүдийг харж болно.

Зураг №63

35

Page 36: E-Views програм

● Энд Log(m1) – ийнхээ полигоныг тооцон гаргаж болно.

Зураг №64

36

Page 37: E-Views програм

3-р алхам: Регрессийн шинжилгээг ашиглан загвар боловсруулж,

статистик уялдаа холбоог гаргана.

M1 хувьд регрессийн загварыг 1996:1-2011:4 сарын хугацаагаар тооцон

гаргана. Ингэснээр 2012:1-2020:4 улирал хүртлэх прогнозыг гаргаж болно.

Загварын тэгшитгэлийг дараах байдлаар томъёолж болно.

log (M 1 )=a0+a1∗log (GDP )+a2∗∆ log (PR )+a3∗RS

● Загварыг тооцоолохдоо Quick/Estimate Equation командыг сонгож,

тооцоололын харилцах цонхонд тэгшитгэлээ оруулж өгнө.

Зураг №65

Method гэсэн мөрөнд регрессийг тооцох аргыг зааж өгөх ба

бидний тооцоололын хувьд хамгийн бага квадратын аргыг /Least

Squares/ сонгоно.

● Регрессийн үр дүнг харуулсан цонх гарч ирсэн байна.

Зураг №66

37

Page 38: E-Views програм

● Бодит тооцоолол болон үлдэгдлүүдийн графикийг харахдаа

View/Actual, Fitted, Residual/ Graph командыг сонгоно.

Зураг №67

4-р алхам: Гипотез шалгуур хийх

Тооцож гаргасан тэгшитгнлийн загварын хувьд гипотез шалгуурыг хийж

болно. Wald тестийн тусламжтайгаар үнийн өмнөх коэффициентийг 3-той

тэнцүү байж болох таамаглалыг шалгаж үзье.

● View/Representations командыг сонгоно.

Зураг №68

38

Page 39: E-Views програм

● View/Coefficient Diagnostics/ Wald Test - Coefficient Restrictions

командыг сонгож, үзүүлэлтээ бичиж өгнө.

Зураг №69

● Ok команд дарснаар үр

дүнг харж болно.

Зураг №70

39

Page 40: E-Views програм

Таамаглал (prob) бага гарсан нь c(4)=3 байхыг хүчтэй эсэргүүцэж байна гэсэн

үг болно.

● Estimate товчлуурыг дарж тэгшитгэлд 1 цаг хугацааны хожимдол

бүхий өөрчлөлтийг оруулж болно. Тэгшитгэлийн загварын мөрөнд

дараах байдлаар оруулж өгч болно.

Зураг №71

Тэгшитгэлийн загварын мөрөнд дээрх байдлаар бичиж өгнө.

Method мөрөнд ямар аргаар тооцохоо сонгоно. Дээрх жишээнд хамгийн бага

квадратын аргаар тооцоолсон байна. Sample хэсэгт тооцоолол хийх хугацааны

мөчлөгийг зааж өгнө.

Зураг №72

● Name товчийг дарж тооцож гаргасан тэгшигтгэлээ хадгална.

● Авторегрессийн функцээ тодорхойлохын тулд Estimate товчоо

дарна. Нээгдэх харилцах цонхонд дараах байдлаар бичиж өгнө.

40

Page 41: E-Views програм

Зураг №73

● Ar(1) гэж оруулсан нь авторегресс юм. Тооцоололын үр дүн

дараах байдлаар харагдана.

Зураг №74

5-р алхам: Прогноз буюу Ирээдүйн үнэ цэнэ тооцох

Сүүлд үүсгэсэн тэгшитгэлийн цонхоо нээнэ. 2012:1-2015:4 үе дэх

прогнозыг гаргахдаа Forecast товчлуурыг хэрэгслүүрийн мөрөөс сонгоно.

Прогнозыг тооцохын тулд t буюу хугацааг зааж өгсөн өгөгдөл нэмж

оруулах хэрэгтэй. Дараа нь Quick/ Estimate Equation командыг сонгоод дараах

байдлаар тохиргоо хийнэ.

41

Page 42: E-Views програм

Зураг №75

Зураг №76

● Дараах байдлаар тохиргоог оруулахад прогнозын утгууд m1_f –д,

стандарт алдааны утгууд m1_se – д хадгалагдана.

Зураг №75

● Ok дарснаар дараах үр дүн харагдана.

Зураг №76

42

Page 43: E-Views програм

● Дээрх цонхноосоо гарч m1f нэртэй файлыг нээж үзнэ. Ингэхэд

2012-2015 оны прогноз гарсан байна.

Зураг №77

6-р алхам: Үр дүнг графикаар дүрсэлж харах

Зураг №78

● Тус бүрийн графикийг гаргахын тулд View/Gradient Graph сонгох

хэрэгтэй.

● Графикийн өөр хэлбэрийг харахын тулд View/Graph/Boxplot

командыг сонгоно.

Зураг №79

43

Page 44: E-Views програм

7-р алхам: Дээрх өгөгдлийн ДНБ - ний үзүүлэлт тогтвортой эсэхийг

шалгаж үзье.

● Тоон цувааны тогтвортой эсэхийг Коррелограмм болон Unit Root

Test ашиглан шинжлэх боломжтой.

● Gdp нэртэй тоон цуваагаа нээж, View/Unit Root Test командыг

сонгон авна.

Зураг №80

● Тэгшитгэлийг тооцоолохдоо өнцгийн коэффициент болон сул

гишүүнээр үнэлэвэл зохимжтой гэж үзлээ. Lag Length буюу

хугацааны хоцрогдлыг тооцохдоо Durbin-Watson-ны шалгуур 2 той

ойролцоо байх тэр үеийн утгыг сонгоно. Хугацааны хоцрогдолыг 1

байхаар тохируулсан, 1-р эрэмбийн автокорреляци байна гэдэг нь

тестээр шалгагдана.

Зураг №81

44

Page 45: E-Views програм

● Ok товч дарснаар тестийн үр дүн дараах байдалтай гарна.

Зураг №42

45