сургуулиас гадна боловсрол олж авах , хичээллэхэд...

Preview:

Citation preview

Сурах орчин

Сургуулиас гадна боловсрол олж авах , хичээллэхэд тохиромжтой

орчин хэрэгтэй.

Энэ бол хүүхдэд зайлшгүй тулгарах сурах орчин юм.

Сурах орчин ямар байх вэ?

Сурах орчин

• Хүүхдийн сурах орчин нь ямар байгаагаас шалтгаалан хүүхдийн сурлага , хүмүүжлийн асуудал гарч ирнэ.

• Үүнд боломжтой бол гэр бүл болон дотуур байр, асрамжийн газар , болоод хүмүүжлийн гол субьектууд тусгайлан хичээлийн өрөөг бэлтгэсэн түүндээ хүүхдийг сургах хичээлээ давтах, нөхцлүүдийг хангасан байх хэрэгтэй.

Бид сурах орчныг зөвхөн сургууль болон цэцэрлэгийн хүрээнд авч

үздэг нь зөвхөн өрөөсгөл байлаа. • Сүүлийн үед олон талаас нь цогцоор авч үзэх болж энэ ч утгаараа гэр бүлийн хүрээнд сурах орчин нь ямар байх вэ ? гэсэн асуудлыг дэвшүүлэн тавьж байна.

Гэр бүлийн хүрээнд сурах орчин ямар байх вэ?

• 1. Хичээлийн өрөөний ширээ , цонхоор харах боломжгүй байвал анхаарал нь сарнихгүй хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд илүү хялбар болно.

• Хүүхдийн сурахад зайлшгүй оролцох хүчин зүйл нь сандал , ширээний стандарт юм.

• Гэрийн нөхцөлд зөөлөн буйдан болон зөөлөн сандал нь хүүхдийн нойр хүргэх болон залхууг хүргэх сөрөг нөлөөтэй.

Номын сан

• Хичээл давтах болон хичээллэх орчны бас нэг эерэг хүчин зүйл нь номын сан юм. Гэхдээ номын санд нь зөвхөн хичээлээ хийхэд зориулсан ном байх нь зүйтэй.

Хичээл хийх болон давтах үед хэрэглэгдэх зүйлс нь :

• 1. Сэдэв болон хичээлийн холбогдолтой ном товхимол

• 2. Цаас болон үзэг мөн харандаа зэрэг хэрэглэгдэхүүнүүд

• Ширээний зөв тусгалтай гэрэлтүүлэг

• Туслах материалууд

Эдгээр нь эмх цэгцтэй байвал хичээллэхэд таатай байна.

Сурагчийн хичээл давтах өрөөнд :

• Тэр өрөөнд телевизор , ор мэтийн анхаарал сарниулах, унтах мэтийн зүйлийг сануулах тавилга байх ёсгүй.Телевизор бол хүүхдийн хичээлийн цагаас их хэмжээгээр хулгайлагч юм гэдгийг санах хэрэгтэй.

• Гэвч зурагт радио болон бусад мэдээллийн хэрэглэгдэхүүнүүдийг хичээл хийхэд саад болохгүйгээр цагийг сонгох хэрэгтэй.

Хүүхдийн давтлагын өрөөнд :

• Хичээл давтах болон хичээлийн байранд зурагт хуудас байж болно.Гэвч өөрийн шүтдэг хамтлаг, дуучин, спортын оддын зураг байвал энэ нь анхаарал сарниулах бас нэг сөрөг зүйл болох магадлалтай.Ялангуяа дурсамж зураг байх нь тийм ч оновчтой биш юм.

Хичээлийн өрөөнд

• Хөгжим байх нь хэрэггүй.хичээл хийж байхдаа хөгжим сонсох нь хүний хүлээн авах чадварыг 80%бууруулдаг.гар утас зэрэг дуут дохиоллын зүйлийг түр унтраах нь зүйтэй.

.

Хичээллэх өрөөний хэм нь :

Бид сургууль болон хүүхдийн хичээллэх өрөөний агаарын хэмийг тооцоолж үргэлж санаа тавьж байх хэрэгтэй. Үүнд танд санал болгоход өрөөний температур нь хэт их халуун байх , эсвэл хүйтэн байх нь мэдээж тохиромжгүй. Халуун ч биш хүйтэн ч биш +20 с байхад л болно. Хэрэв энэ хэмээс дээш байвал нойр хүрнэ, нозоорно.

Хичээлийн өрөө нь зөвхөн хичээл хийхэд л зориулагдсан байвал

зохино.

• Ийм өрөөнд орж ирэхэд л түүнд хичээлээ хийх бодол төрдөг байх ёстой.

Хичээлийн өрөөний гэрэлтүүлэг бас л анхаарах зүйл юм.

• Хичээллэх өрөөний гэрэлтүүлэг нь хангалттай саруулхан байх бөгөөд тэр нь суралцагчийн зүүн гар талаас эсвэл эсрэг талаас тусахаар байрлуулсан байвал зохистой. Мөн хичээлийн өрөөний өнгөнь суралцагчид таатай нөлөө үзүүлэхүйц байх бөгөөд цайвар хөх болон ногоон өнгө байхад зохимжтой. Хэт ягаан, цагаан, улаан өнгө нь нүдийг ядраадаг талтай.

Тэгвэл өрөөгүй нь юу хийх хэрэгтэй вэ?

• Хүн бүхэнд хичээлийн тусгай өрөөтэй байх хувь тохиогоогүй. Энэ үед яах вэ?

• Гэрийнхээ аль нэг буланг хичээл хийх боломжтой болгон хэрэглэвэл зохино.

• Эцэст нь сурагч өөрөө би заавал үүнийг хийх ёстой гэсэн ухамсар суусан байж л хаана ч хичээлийг хийж чаддаг чадвартай байх ёстой.Энэ бол хичээлээс гадуур суралцах сурах орчныг өөрөө бүрдүүлж чаддаг чадварт суралцах чиний өөрийн ухамсарт үйл байх болно.

• Та үүнийг хэрэгжүүлээд

үзээрэй! Заавал үр дүнгээ өгөх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Recommended