21

III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон
Page 2: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон
Page 3: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

III БҮЛЭГ. Сургалтын үйл ажиллагааг явуулах арга, хэлбэр, түүнд тавих

чанарын хяналтын чиглэл

3.1. Лекцийн хичээлийг хөтлөн явуулах арга зүй:

Лекцийн хичээл гэдэг нь тодорхой хугацаанд ШУ-ны онолын мэдлэгийг

системтэй эзэмшүүлдэг сургалтын үйлийн процесс юм.

3.1.1. Батлагдсан хөтөлбөр, стандартын хүрээнд лекцийн хичээлийг явуулна.

3.1.2. Тухайн лекцийн хичээлийг хөтлөн явуулах төлөвлөгөөтэй байна.

3.1.3. Лекцийн хичээлд сургалтын орчин үеийн техник хэрэгслийг ашиглана.

3.1.4. Тухайн лекцийн хичээлээр товч агуулга, шинэ мэдээлэл, түүнийг олж авах арга

зам, бие дааж уншиж судлах сэдвүүдийг тоймлон оюутнуудад хүргэнэ.

3.1.5. Лекцийн хичээлийн зорилго, зорилт, үргэлжлэх хугацаа, товч агуулга болон

ашиглах ном сурах бичиг бусад эх сурвалжуудын талаарх оюутанд зориулсан

удирдамжийг “Оюутны хөтөч буюу гарын авлага”-д зайлшгүй тусгана.

3.1.6. Сургалтанд хэрэглэж буй үзүүлэн нь технологийн шаардлагуудыг хангасан

байна.

3.1.7. Эмнэл зүйн лекц нь:

Эмнэл зүйн лекцийг тусгайлан бэлтгэсэн эмнэл зүйн тохиолдол ашиглаж

харилцан мэдээлэл солилцох интерактив хэлбэрээр хөтлөн явуулна.

Зонхилон тохиолдох өвчний талаар лекц уншиж байгаа тохиолдолд урьдчилан

бэлтгэсэн стандарт өвчтөнг сургалтанд оролцуулна.

Стандарт өвчтөн байхгүй тохиолдолд тухайн сэдэвтэй холбоотой эмнэл зүйн

тохиолдлын видео, аудио бичлэг үзүүлнэ.

3.1.8. Онолын лекц нь:

Онолын лекцийг харилцан ярилцах /интерактив/ хэлбэрээр явуулна.

Онолын лекц нь нотолгоонд суурилсан байх ба судалгаагаар нотлогдсон

мэдээллийг агуулсан байна.

3.2. Лекцийн сургалтын явцын хяналт

3.2.1. Тухайн сэдвээр тэнхмийн түвшинд лекцийн хөтөлбөрийн агуулга ижил байж,

ашиглах слаид, СD, видео, үзүүлэнгийн иж бүрдэлтэй байна.

3.2.2. Лекцийн сургалтын чанарыг дараах аргаар үнэлнэ.Үүнд:

Лекц хуваарийн дагуу явагдаж байгаа эсэх

Лекцийн нэгж хичээлийн төлөвлөлт, боловсруулалттай эсэх

Харьяа салбар, тэнхимээр баталгаажсан эсэх

Сургалтын дэвшилтэт арга технологийг хэрэглэж байгаа эсэх

Багшийн заах арга зүйн ур чадвар

Суралцагчдын үнэлгээ

3.3. Дадлага, семинар, лабораторийн хичээлийн технологи

Дадлага, семинарын хичээлүүд нь оюутны онолын мэдлэгийг бататгах, оюутныг

бие даан ажиллах арга барилд сургах, оюутны мэдлэг чадварыг шалгах, үнэлэх

зорилготой.

3.3.1. Хөтөлбөрт заагдсан сэдэв, цагийн хуваарийн дагуу хичээлийг явуулна.

Page 4: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

3.3.2. Дадлагын хичээлийн багшид зориулсан удирдамжийг салбар, тэнхмийн

эрхлэгчээр батлуулан бүх багш нар мөрдлөг болгоно.

3.3.3. Дадлагын хичээлийн багшид зориулсан удирдамж дараах үндсэн хэсгүүдээс

бүрдэнэ. Энэ нь хичээлийн онцлогоос хамаарч өөрчлөгдөж болно.

Сэдвийн нэр

Хичээлийн цаг, кредит

Зорилго

Зорилт

Гол мэдээлэл (орчин үеийн шаардлагатай мэдээлэл, түлхүүр үгсийг товч

тодорхой өгнө.)

Хичээлийн бэлтгэл (шаардлагатай тоног төхөөрөмж, үзүүлэн, видео бичлэг,

эмнэл зүйн тохиолдлыг цаасаар, видео бичлэгээр, дүрд тоглуулах зэрэг

аргуудаар бэлтгэсэн байх ба эмнэл зүйн тохиолдол бүрт тохирсон шалгах

хуудас бэлтгэх зэрэг )

Тухайн сэдвээр оюутанд эзэмшүүлэх мэдлэг, ур чадвар, хандлагыг зааж

өгнө.

Дадлага, семинар, лабораторийнхичээлийг явуулах арга, аргачлал. Үүнд:

- Онолын дадлагын хичээлийг жижиг бүлгийн мэтгэлцээн, асуудалд

суурилсан, оюутан төвтэй, нотолгоонд суурилсан, сорилт туршилт

зэрэг тухайн хичээлийн агуулгад тохирсон аргаар явуулна.

- Эмнэл зүйн дадлагын хичээлийг асуудал дэвшүүлсэн, эмнэл зүйн

тохиолдолд суурилсан, өвчтний дэргэдэх ба ур чадвар эзэмших

сургалт, компьютерт суурилсан өвчтөн болон маникен муляж

ашиглахсургалтын аргаар явуулна.

- Өвчтөний дэргэд сургалт явуулахдаа багш ба оюутнууд өвчтний

нууцыг хамгаалах үүрэгтэй ба урьдчилан (бичгээр) зөвшөөрөл

авсан байна.

- Дадлагын хичээлийн хөтөлбөрт багшийн зүгээс гүйцэтгэх үүрэг (ур

чадвар олгох сургалтанд багш өөрөө гардан хийж үзүүлэх болон

видео бичлэгийг үзүүлэх) зэргийг тодорхой тусгасан байна.

3.3.4. Тухайн хичээлээр оюутны эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, хандлагыг хэрхэн

үнэлэх үнэлгээг тусгасан байна.

3.3.5. Оюутны бие дааж судлах зүйлс, түүнийг дүгнэх аргачлал тодорхой байна.

3.3.6. Дадлагын хичээлийн зорилго, зорилт, үргэлжлэх хугацаа, товч агуулга болон

ашиглах ном сурах бичиг бусад эх сурвалжуудын талаарх оюутанд зориулсан

удирдамжийг Оюутны хөтөч буюу гарын авлага”-д тусгана.

3.3.7. “Оюутанд зориулсан дадлагын хичээлийн удирдамж” дараах үндсэн хэсгүүдээс

бүрдэнэ. Энэ нь хичээлийн онцлогоос хамаарч өөрчлөгдөж болно.

Сэдвийн нэр

Хичээлийн цаг, кредит

Зорилго

Зорилт

Гол мэдээлэл (сүүлийн үеийн шаардлагатай мэдээллийг товч тодорхой өгнө)

Хичээлийн сэдэвтэй холбоотой уншиж судлах материал (номын нэр, зохиогч,

хуудсыг тодорхой заасан байна)

Тухайн сэдвээр оюутанд эзэмшүүлэх мэдлэг, ур чадвар, хандлага

Page 5: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

Хэсэг бүрт оюутны гүйцэтгэх үүрэг, хийх үйлдэл нь тодорхой байх

Үйл ажиллагаа тус бүрээр оюутнуудыг дүгнэх хэлбэр, арга аргачлал нь

тодорхой байна.

Оюутны бие дааж судлах зүйл, арга замыг тодорхой зааж өгсөн байх ба

үнэлгээ, дүгнэх хэлбэр тодорхой байна.

3.4. Дадлага, семинар, лабораторийн хичээлийн явцыг хянах

3.4.1. Хөтөлбөрийн дагуу сэдэв, цаг, гүйцэтгэх өдөр, өрөө тасалгаа, тэнхмийг

тодорхой зааж, хичээлийн хуваарийн дагуу сургалт явагдана.

3.4.2. Дадлага, семинар, лабораторийн хичээлийн аргачлал оюутанд хүрэлцээтэй

байна.

3.4.3. Дадлага, семинар, лабораторийн хичээлд сургалтын орчин үеийн техник

хэрэгслийг ашиглана.

3.4.4. Дадлага, семинар, лабораторийн хичээлийн чанарыг дараах аргаар

хянана.Үүнд:

Дадлага, семинар, лабораторийн нэгж хичээлийн төлөвлөгөө,

боловсруулалт, баталгаажилттай эсэх

Сургалтын дэвшилтэт арга технологийг хэрэглэж байгаа эсэх

Багшийн заах арга зүйн ур чадвар

Суралцагчдын үнэлгээ

3.5. Мэдлэг эзэмших үйл явцыг үнэлэх

3.5.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан улиралд, “АЧ” АУИС-ийн сургалтын

нэгдсэн хуанлид тусгагдсаны дагуу улирлын шалгалтыг зохион байгуулна.

3.5.2. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийн хөтөлбөрийн шаардлага

хангасан оюутанд шүүлэг тооцож шалгалтанд оруулна.

3.5.3. Оюутны мэдлэг, чадварын түвшинг харгалзан дараах үнэлгээний арга,

хэлбэрүүдээс тохиромжтойг нь сонгоно:

Аман шалгалт

Эссэ

Олон сонголтот сорил

Уялдуулан сонгох сорил

Шалтгаан хамаарлын сорил

Төлөвлөгдсөн зорилтот эмнэлзүйн шалгалт

Урт болон богино хэлбэрийн эмнэлзүйн тохиолдол

Эмнэлзүйн дасгал үнэлгээ

Гардан гүйцэтгэлийн ажиглалтын үнэлгээ гэх мэт

3.5.4. Шалгалтыг ямар хэлбэрээр зохион байгуулахыг холбогдох мэргэжлийн

тэнхмүүд улирлын эхэнд тогтоож, оюутанд мэдэгдсэн байна.

3.5.5. Ижил индекс болон багц цагтай хичээлүүдийн шалгалтыг бичгээр авах

тохиолдолд нэгэн цагт нэгэн зэрэг явуулна.

3.5.6. Мэдлэг үнэлэх шалгалт нь тухайн оюутны суралцах хугацааныхаа туршид

биелүүлсэн багц цагийн агуулгатай тохирсон байна.

Page 6: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

3.5.7. Улирлын шалгалтын материалд “АЧ” АУИС-ийн Сургалтын Бодлого

Зохицуулалтын Алба үнэлгээ хийнэ.

3.5.8. Улирлын шалгалтыг амаар авч байгаа тохиолдолд тухайн хичээлийг заасан

багшаас гадна холбогдох мэргэжлийн тэнхимийн багш нарын оролцоотойгоор

шалгалтыг авна.

3.5.9. Сорилоор мэдлэгийг үнэлж байгаа тохиолдолд сорил боловсруулах ерөнхий

зарчмыг баримтална:

3.5.9.1. “АЧ” АУИС-ийн сургалтанд ашиглах сорил нь A, B, E, K гэсэн 4

хэлбэрээр зохиогдоно.

А – хэлбэрийн сорил / хамгийн зөв ганц хариултыг сонгох сорил/ Энэ

хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн үсгэн дугаартай байна. Эндээс хамгийн

зөв нэг хариуг сонгоно.

К – хэлбэрийн сорил / комплекс сорил/ Энэ хэлбэрийн сорилын хариулт нь 1-

5 тоогоор дугаарлагдсан байна.

Хариулах код:

1, 2, 3-р хариултууд зөв бол А.

1, 2, 3, 4-р хариултууд зөв бол B.

2 ба 4-р хариултууд зөв бол C.

Зөвхөн 4-р хариулт зөв бол D.

Бүх хариулт зөв бол E.

Е – хэлбэрийн сорил /шалтгаан хамаарлын сорил/ Энэ хэлбэрийн сорил нь

тодорхой нэг үр дагавар, түүнтэй яагаад гэвэл, учир нь гэсэн үгнүүдээр

холбогдон түүнийг тайлбарлаж, баталж буй шалтгаан гэсэн 2 хэсгээс бүтнэ. Үр

дагавар, шалтгаан болж буй зүйлүүд үнэн эсэх, шалтгаан нь үр дагавраа

баталж, тайлбарлаж чадаж байгаа эсэхээс хамаарч хариултыг сонгоно.

Хариулах код:

I

баталгаа II баталгаа

Холбоо

хамаарал Хариулт

Зөв

Зөв

Зөв

Буруу

Буруу

Зөв

Зөв

Буруу

Зөв

Буруу

Зөв

Буруу

Буруу

Буруу

Буруу

А

В

С

D

Е

В – хэлбэрийн сорил /асуулт хариултын хослол/ Энэ хэлбэрийн сорил нь

бүлэг асуултын асуулт бүрд тохирох хариуг бүлэг хариултаас сонгоно. Нэг

хариулт заримдаа хэд хэдэн асуултын хариулт болж давтагдаж болно мөн

ашиглагдахгүй ч үлдэж болно.

3.5.9.2 Сорилын түлхүүр үнэн зөв хийгдсний хариуцлагыг боловсруулсан багш,

тэнхмийн эрхлэгч хүлээнэ.

3.5.9.3 Сургалтанд ашиглаж байгаа сорилууд нь сорилыг боловсруулахад тавигдах

ерөнхий шаардлагыг хангасан байна.

Будлиулах хариултууд үнэмшилтэй байх

Мэдлэг эзэмшилтийн өндөр түвшнийг шалгах

Page 7: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

Хариултууд ижил хэмжээтэй байх

өгүүлбэр зүйн алдаагүй байх

Зөв хариулт алдаагүй байх

Үгүйсгэсэн хариултаас зайлсхийх

Хариулах заавар тодорхой байх

Үндсэн утга асуултанд тусгагдсан байх

“Дээрх бүгд” болон “Дээрхийн аль нь ч биш” хэллэгээс зайлсхийх

Хариултууд нэгэн төрлийн байх

Даалгаврыг унших цаг бага байх

Нэг асуудлыг хамарсан байх

Оюутны түгээмэл алдааг ашиглах

Дүгнэлтээс зайлсхийх

3.5.9.4 Тохиолдолд суурилсан сорил /case-test/ нь дээрх ерөнхий шаардлагыг

хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон байна.

3.6. Мэдлэг эзэмших үйл явцыг хянах

3.6.1. Оюутны суралцах хугацааныхаа туршид эзэмшсэн мэдлэгийг шалгаж байгаа

үнэлгээ нь сургалтын хөтөлбөрийн агуулгатай тохирч байгаа эсэх

3.6.2. Үнэлгээний хэлбэр оновчтой эсэх

3.6.3. Шалгалт технологийн дагуу явагдаж байгаа эсэх

3.6.4. Шалгалтын явцад хөндлөнгийн үнэлгээг “АЧ” АУИС-ийн Сургалтын Бодлого

Зохицуулалтын Алба хийнэ.

3.7. Эмнэл зүйн ур чадвар эзэмших явцыг үнэлэх

3.7.1. Эмнэл зүйн дадлагын хичээлд хэрэглэх шалгах хуудас, стандарт өвчтөн,

эмнэл зүйн тохиолдолд тэнхмийн эрхлэгч хяналт тавина.

3.7.2. Эмнэл зүйн дадлагын хичээлийн явцад сургалт хариуцсан арга зүйчид

хөндлөнгийн үнэлгээ хийнэ.

3.7.3. Эмнэл зүйн ур чадвар эзэмших явцын чанарыг дараах хэлбэрээр үнэлнэ. Үүнд:

Эмнэл зүйн сургалтыг /Эмнэл зүйн дадлагын хичээл, өрхийн дадлага,зуны

дадлага/ төлөвлөсөн хуваарийн дагуу явагдаж байгаа эсэх

Эмнэл зүйн багш нарын сургалтын үйл ажиллагаанд Сургалтын Бодлого

Зохицуулалтын Алба хяналт тавина.

Эмнэл зүйн сургалтын чанарт үнэлгээ өгөхдөө дадлага хийж буй

байгууллагын үнэлгээ, дүгнэлт, дадлагын тайлан хамгаалалтын протокол,

үнэлгээний хуудсыг ашиглана.

3.8. Төлөвлөгдсөн Зорилготой Эмнэл Зүйн шалгалт / ТЗЭШ / шалгалт авах

үйл ажиллагаа, түүнд тавих чанарын хяналт

3.8.1. “АЧ” АУИС-д эмч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын эмнэл зүйн ур

чадварын түвшинг үнэлэх зорилгоор энэхүү шалгалтыг зохион байгуулна.

3.8.2. Сургалтын хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, эмнэл зүйн ур чадвар,

хандлагыг үнэлэх эмнэл зүйн тохиолдлуудыг ТЗЭШ-нд хэрэглэнэ.

3.8.3. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн багц цагийг бүрэн

биелүүлсэн оюутан ТЗЭШ-нд орох эрхтэй.

Page 8: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

3.8.4. ТЗЭШ-нд хангалтгүй үнэлгээ авсан оюутнуудын асуудлыг “АЧ” АУИС-ийн

“Оюутны шилжилт хөдөлгөөний журам”-аар зохицуулна.

3.8.5. ТЗЭШ шалгалтанд хэрэглэгдэх эмнэлзүйн тохиолдол, шалгалтын тов, цагийн

хуваарь, өртөөний нэр, тоо зэрэг нэгдсэн зохицуулалтыг “АЧ” АУИС-ийн

Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба батална.

3.8.6. ТЗЭШ буюу төгсөлтийн эмнэл зүйн шалгалт нь тухайн хичээлийн жилийн

төгсөлтийн шалгалтын журмаар зохицуулагдана.

3.8.7. Шалгалт авах цагийн хуваарийг 1-3 өдрийн өмнө оюутнуудад мэдэгдэж

зарласан байна.

3.8.8. Шалгалтанд орох оюутны тоог Захирлын тушаалаар баталгаажуулна.

3.8.9. Шалгалтанд оюутан, багш нар эмнэлэгт баримтлах дэгийн дагуу хувцаслан

оролцоно.

3.8.10. Шалгалтын өртөөнд амжиж ороогүй оюутныг шалгалтанд дахиж оруулахгүй.

3.9. Төлөвлөгдсөн Зорилготой Эмнэл Зүйн шалгалт /ТЗЭШ/ - ын дэг

3.9.1. Шалгалтыг Эмнэл зүйн дуураймал орчин бүрдүүлж өртөөнөөс өртөөнд

шилжиж шалгуулах хэлбэрээр зохион байгуулна.

3.9.2. Нэг өртөөнд 1 шалгагч багш, 1 ажиглагч багш байх ба тухайн өртөөн дэх багш

нарыг Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба, салбар, тэнхимтэй хамтран

томилно.

3.9.3. Шалгалтын үед эмнэл зүйн тохиолдлыг давхардуулахгүйгээр өртөөнд

хуваарилан, цагийн хуваарийг баримтална.

3.9.4. Шалгалтын өртөөний тоог “АЧ” АУИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын

Алба тогтооно.

3.9.5. Нэг өртөөнд оюутны шалгуулах хугацаа 8-10 минут байхаар тооцно. Өртөөний

тоо 4-8 байна.

3.9.6. Өртөөнд саатах хугацааг нь дуут дохиогоор зохицуулна.

3.9.7. Дуут дохио өгөгдсөнөөс хойш асуулт, хариулт болон үйлдэл, даалгавар

хийхийг хориглоно.

3.9.8. ТЗЭШалгалтын ерөнхий дүнг өртөө тус бүрийн нийлбэр дүнгийн дунджаар

бодож стандарт үнэлгээгээр дүгнэнэ.

3.9.9. Шалгалтын явцад багш зөвхөн шалгах хуудасны дагуу үнэлгээ өгч, оюутныг

хариулж дуусахад оноог нэгтгэж дүнг тавьсан байна.

3.9.10. Шалгалтын дүнгийн мэдээг шалгалт авсан өдөрт багтаан оюутнуудад

мэдээлнэ.

3.9.11. ТЗЭШ шалгалтын эцэст нийт оюутнуудаас эргэх холбоогоор тухайн сургалт

хариуцсан арга зүйч нар асуумж судалгаа авч дүнг бүрэлдэхүүн сургуулиудын

захиралд танилцуулна.

3.9.12. Шалгалтын өртөөнд шаардлагатай багаж материал, муляж, бусад хэрэгцээт

зүйлсийг Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба болон мэргэжлийн

тэнхмүүд бүрдүүлсэн байна.

3.10. Эмнэл зүйн тохиолдол ба шалгах хуудас

3.10.1. Эмнэл зүйн тохиолдол нь шалгагдаж буй оюутны тухайн сургалтын

хугацаанд судалсан хичээлүүдийн хөтөлбөрийн агуулга болон тухайн

өртөөний агуулгатай бүрэн тохирсон байна.

Page 9: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

3.10.2. Эмнэл зүйн тохиолдол, түүний шалгах хуудас, стандарт өвчтөний

мэдээллийг мэргэжлийн тэнхмийн багш нар боловсруулж, Сургалтын

Бодлого Зохицуулалтын Алба албаар хянуулах ба шалгалтанд оруулах

эмнэл зүйн тохиолдлыг Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба

баталгаажуулна.

3.10.3. Тохиолдол бүр шалгах хуудастай байх ба хэрэв стандарт өвчтөн

шаардлагатай бол стандарт өвчтөнд зориулсан удирдамжтай байна.

3.10.4. Эмнэл зүйн тохиолдлын шалгах хуудас нь оюутны өвчтөнд хандах хандлага,

харилцааны ур чадвар ба мэргэжлийн (гардан үйлдлийн) ур чадварыг үнэлэх

гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

3.10.5. Шалгах хуудасны хэсэг тус бүрт оюутны хандлага, ур чадвар, мэдлэгийг

үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, хэрхэн үнэлэх талаар тодорхой тусгасан байна.

3.11. Стандарт өвчтөнийг сургалтанд оролцуулах

3.11.1. Стандарт өвчтөнийг эмнэл зүйн дадлагын хичээлд сайн дурын үндсэн дээр

сонгон шалгаруулж оролцуулах ба урьдчилан сургалтанд хамруулсан байна.

3.11.2. Стандарт өвчтөнийг сургалтанд оролцуулахдаа урьдчилан бичгээр

зөвшөөрөл авсан байна.

3.11.3. Стандарт өвчтөн байхгүй тохиолдолд эмнэл зүйн тохиолдлын дүрд тоглох

аргыг хэрэглэнэ.

3.11.4. Эмнэл зүйн дадлагын хичээлд стандарт өвчтөнийг оролцуулсан тохиолдолд

өвчтөний нууцыг багш оюутнууд хадгалах үүрэг хүлээнэ.

3.11.5. Стандарт өвчтөн нь шалгах хуудсанд тэмдэглэгдсэн асуудлуудын хүрээнд

сургалтанд оролцоно.

3.11.6. Стандарт өвчтөн нь шалгалтын үед тухайн тохиолдлын дагуух мэдээллийг

үнэн зөв илэрхийлэх ба өөрийн сайн дураар ямар нэгэн илүү, буруу

мэдээлэл өгөхийг хориглоно.

3.11.7. Стандарт өвчтөн нь шалгалт эхлэхээс 10-15 минутын өмнө шалгагч

багштайгаа хамт тухайн тохиолдолтой танилцаж зааварчилгаа авсан байна.

3.12. Оюутны бие даасан сургалт

3.12.1. Оюутны бие даан сурах үйл ажиллагаа бол тэднийг төлөвшүүлэн хөгжүүлэх,

сургалт, эрдэм шинжилгээний болон эмнэл зүйн ажилд сургах чухал хэсэг

тул сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд бие даалтаар судлах зүйлийг

сургалтын хөтөлбөрт тодорхой тусгана.

3.12.2. Сургалтын хөтөлбөрт оюутны зайлшгүй унших, ашиглах мэдээллийн эх

сурвалжийн жагсаалт, түүний хуудас, эзэмших ур чадвар, гүйцэтгэх үйлдлийг

тодорхой заана.

3.12.3. Оюутны бие даасан үйл ажиллагаа нь тэдний бүтээлч сэтгэлгээ, багаар

ажиллах чадварыг бүрдүүлэх, төгсөн гарах мэргэжилтэнд шаардлагатай ур

чадварыг бий болгоход чиглэгдэнэ.

3.12.4. Бие даах ажиллагааг дараах хэлбэрээр хянана. Үүнд:

Сургалтын хөтөлбөрт заагдсан бие даан судлах, гүйцэтгэх ажлын агуулга,

хэлбэрт Сургалтын Бодлого Зохицуулалтын албанаас хөндлөнгийн үнэлгээ

өгнө.

Page 10: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

Бие даалтанд хамрагдсан оюутны тоо, тэдгээрийн гүйцэтгэлийг тооцсон

үнэлгээний хуудас зэргийг хянана.

Явцын үнэлгээнд бие даалтыг тооцсон байна.

3.13. Оюутны судалгаа шинжилгээний ажил

3.13.1. Тэнхимд зохион байгуулж буй оюутны судалгаа шинжилгээний ажлын сэдэв,

оюутны нэрс, удирдагч багш нарыг тэнхмийн хурлаар хэлэлцэж

баталгаажуулна.

3.13.2. Тэнхмийн судалгааны тэргүүлэх чиглэлийн ажлын тодорхой сэдвүүдээр

оюутныг эрдэм судлалын ажилд татан оролцуулна.

3.13.3. Судалгааны арга зүй эзэмших, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, хэвлэн

нийтлэхэд багш биечлэн тусалж чиглүүлнэ.

3.13.4. Оюутны судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг эрдэм шинжилгээний

ажлын үр дүнгийн даалгавраар үнэлнэ Үүнд:

Тэнхмийн хурлын баталгаажуулсан баримт бичиг, батлагдсан судалгааны

сэдэв, арга зүй

Хэвлэгдсэн болон хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтгэл, биет бүтээл

Эрдэм шинжилгээний бүтээлийн үр нөлөө, амжилт

Эрдэм шинжилгээ судалгаагаар хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн

IV БҮЛЭГ. Чанарын хяналтын дагуу хийх ажил

4.1. Чанарын хяналтыг хэрэгжүүлснээр сургалтын технологийн түвшинд доголдол

гарч байгааг илрүүлэн засаж, сайжруулах арга замыг шуурхай хэрэгжүүлэх

боломж бүрдэнэ.

4.2. Багш нарын үйл ажиллагааг жил бүр дүгнэж үнэлэхэд сургалтын технологийн

үлгэрчилсэн журмыг ашиглана.

4.3. Салбар, тэнхмүүдийн сургалтын үйл ажиллагааны үр дүнг тооцох үйл

ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд чанарын хяналтын

баримт бичгүүдийг удирдлага болгоно.

4.4. Тэнхмийн түвшинд сургалтын технологийг жигд мөрдүүлэх, сургалтын орчинг

сайжруулах талаар тэнхим, салбар сургууль болон их сургуулиас тогтмол

хяналт тавьж хэвшүүлнэ.

4.5. Сургалтын технологи, чанарын хяналтын үлгэрчилсэн журам нь зөрчил

гаргасан багш, албан тушаалтантай хариуцлага тооцох үндэслэл болно.

4.6. Сургалтын технологийн зөрчил гаргасан багшид Монгол Улсын Хөдөлмөрийн

хууль болон “АЧ” АУИС-ийн дотоод журмын хүрээнд хариуцлага тооцно.

“АЧ” АУИС-ийн Сургалтын чанарын удирдлага,

хяналтын удирдамж

Хамрах хүрээ

Хэрэгжүүлэхэд мөрдөх

эрх зүйн баримт бичиг

Хэрэгжүүлэх хэлбэр, хугацаа, үнэлгээ / түвшин/

Тэнхим Алба, нэгж “АЧ” АУИС

Нэг. Сургалтын технологи

1. Оюутан

элсүүлэх

БСШУЯ-ны

элсэлтийн

үлгэрчилсэн журам

Тухайн мэргэжлийн

онцлог, давуу талыг

мэдээллийн

Элсэх болзол

хангасан,холбогд

ох бичиг баримт

Элсэх болзол

хангасан,

холбогдох бичиг

Page 11: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

“АЧ” АУИС-ийн

бкалаврын

сургалтын

хөтөлбөрт оюутан

элсүүлэх журам,

захирлын тушаал

Элсэгчдийг бүртгэх

нэгдсэн мэдээллийн

бааз

хэрэгслэлээр

сурталчилах

Тэнхим, сургалтын

орчинг шинээр

элсэгчдэд хичээлийн

жилийн эхний 7 хоногт

танилцуулна.

бүрэн, зөрчилгүй

элсэгчийг

бүртгэх

Шинээр

элсэгчдийн бичиг

баримтыг

шалгаж,

мэдээллийн

баазад бүртгэх

Элсэгчдийг

оюутнаар

элсүүлэх

захирлын

тушаалыг

хичээлийн

жилийн эхний 10

хоногт

боловсруулах

баримт бүрэн

бөгөөд зөрчилгүй,

хяналтын тоонд

багтсан оюутныг

элсүүлнэ.

Оюутнаар

элсүүлсэн “АЧ”

АУИС-ийн

захирлын тушаалыг

хичээлийн жилийн

эхний 10 хоногт

багтаан гаргана.

2. Танхимын

сургалт/лекц,

дадлага,

семинар,

лаборатори/

Холбогдох

мэргэжлийн

салбарын

сургалтын

төлөвлөгөө

Хичээлүүдийн

хөтөлбөр, стандарт

Сургалттай

холбоотой дүрэм,

журам

Тэнхмийн багш нарын

хичээлд хуваарийн

дагуу сууж, зөвлөгөө

өгөх

Багшийн ажлын

хавтас, конспект,

үзүүлэн, тараах

материал, технологийн

мөрдөлтийг сар бүр

хянах

Сургалтын

Бодлого

Зохицуулалтын

Албанаас

хуваарийн дагуу

багш нарын

хичээлд сууж

зөвлөгөө өгөх

Их сургуулийн

СБЗА-наас

Сургалтын чанар,

технологийн

хяналтын журмын

дагуу

хяналт тавина.

Сургалтанд

хэрэглэх техник

хэрэгсэл хүрэлцээ,

чанарын баталгаа,

өрөө тасалгааны

эрүүл ахуйн

стандартыг “АЧ”

АУИС-ийн Санхүү,

Аж Ахуйн Алба

хариуцна.

3. Бие даан

суралцах явц

Хичээлийн

хөтөлбөрийн бие

дааж судлах

сэдвүүд

Оюутны гарын

авлага

Сургалтын лавлах

Бие даасан

судалгаа

Бие даалтын үнэлгээг

хийх

Бие даалтыг

явуулах орчинг

тэнхим хэрхэн

бүрдүүлснийг

улирал тутам

үнэлэх

Оюутны бие

даалтад үнэлгээ

өгөх

Багш нарын бие

даалтыг зохион

байгуулж байгаа

арга хэлбэрт

улирал тутам

үнэлгээ хийнэ.

4. Явцын хяналт

/онолын мэдлэг/

Тухайн хичээлээр

оюутны мэдлэг

үнэлэх сорил,

бодлого, эмнэл зүйн

тохиолдол

Оюутны мэдлэг,

чадвар, хандлагыг

үнэлэх журам

Дээд боловсролын

зэрэг олгох

сургалтанд багц

цагийг хэрэглэх,

суралцагчдын

мэдлэг, чадварыг

дүгнэхэд баримтлах

журам, Боловсрол

шинжлэх ухааны

Оюутны бие даалтын

төвд оюутан өөрийгөө

үнэлэх сорилын санг

бүрдүүлэх

Лавлагаа материал,

сорилын эмхтгэл

боловсруулах

Боловсруулсан сорил,

эмнэлзүйн тохиолдол,

бодлого болон

стандарт өвчтөний

нууцлалыг улирал

тутам үнэлэх

Явцын хяналтын

аргазүйг

боловсронгуй

болгох талаар

тэнхмийн

ажлыг

улирал тутам

үнэлэх

Багшийн ажлыг

ээлжит үнэлгээгээр

Оюутны санал

асуулгаар жил

тутам тус тус

үнэлгээ хийнэ.

Page 12: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

сайдын тушаал,

2003 он

5. Явцын 50

хувийн үнэлгээ

Оюутны үнэлгээний

журам

Оюутны гарын

авлага, лавлах

Хичээлийн

хөтөлбөр, стандарт

Хичээлийн идэвх

оролцоо,

Бие даалт, онолын

мэдлэг, зайлшгүй

эзэмших ур чадварын

үнэлгээ

лекц, дадлагын

хичээлийн материал,

видео бичлэг, муляж,

СD

СБЗАлбаны

хөндлөнгийн

үнэлгээ хийнэ.

Оюутны санал

асуулга

Сургалтын чанар,

технологийн

хяналтыг улирал

тутамд хийнэ.

6. Шалгалтын

буюу 50 хувийн

үнэлгээ

Оюутны үнэлгээний

журам

Шалгалтанд

зориулсан сорил,

эмнэл зүйн

тохиолдол,

лекц, дадлагын

хичээлийн материал,

видео бичлэг, муляж,

СD-г шалгалтанд

бэлтгэхэд ашиглах

Шалгалтыг зохион

байгуулах

Шалгалтын сорилыг

боловсруулах

Сорил, эмнэл

зүйн тохиолдол,

бодлого,

стандарт

өвчтөний

нууцлалын

түвшин,

баталгаажуулалт

ын байдлыг

улирал тутам

Оюутны

сурлагын

амжилтанд

UNIFACE

программаар

дамжуулан

улирал тутам

дүн шинжилгээ

хийнэ.

Шалгалтын

явцад хяналт

тавина.

Шалгалтын нэгдсэн

дүнд улирал тутам

дүн шинжилгээ

хийж, СБЗА дүгнэлт

гаргана.

7. Зуны дадлага

Тухайн мэргэжлийн

сургалтын

төлөвлөгөө

Зуны дадлагын

удирдамж,

хөтөлбөр

Зуны дадлагын

журам

Дадлага хийх

байгууллага,

нэгжтэй хийсэн

гэрээ

СБЗА дадлагыг

хариуцан зохион

байгуулж, бэлтгэлийг

ханган шийдвэр,

удирдамжийг дадлага

эхлэхээс 14 хоногийн

өмнө оюутнуудад

хүргэнэ.

Дадлагын үр дүн,

тайлан

хамгаалалт,

байгууллага,

нэгжтэй хийсэн

гэрээний

биелэлтийг

дадлага бүрийн

дараа хэлэлцэж,

шийдвэр гаргана.

Жилд нэг удаа

захирлын

зөвлөлийн хурлаар

дадлагын тайланг

хэлэлцүүлж,

шийдвэр гаргана.

8. Төгсөлтийн

шалгалт

“АЧ” АУИС-ийн

төгсөлтийн

шалгалтын журам

Төгсөлттэй

холбогдох баримт

бичиг

Хуваарийн дагуу

давтлага өгөх

Төгсөлтийн дадлага

шалгалтын эмнэлзүйн

тохиолдлуудыг

боловсруулах, СБЗА

аар хянуулах,

Эмнэлзүйн

тохиолдлын шалгах

хуудас бэлтгэх, СБЗА-

аар хянуулах

Дадлага шалгалтын

өртөөнд шаардлагатай

багаж тоног

Төгсөлтийн

шалгалтанд орох

болзол хангасан

оюутны нэрсийг

төгсөлтийн

шалгалт

эхлэхээс 30

хоногийн өмнө

захирлын

тушаалаар СБЗА

баталгаажуулна.

Онолын

урьдчилсан

шалгалт зохион

Төгсөлтийн

шалгалтын тов,

төрөл, мэргэжлийн

зөвлөлийн

бүрэлдэхүүний

тушаалыг

баталгаажуулах

Төгсөлтийн

шалгалтыг зохион

байгуулалтанд

хяналт тавих,

үнэлгээ өгөх

Page 13: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

төхөөрөмжийн

бэлтгэлийг хангах

Төгсөлтийн онолын

шалгалтын сорилын

эмхэтгэлэд өөрийн

салбарын мэргэжлийн

сорилуудыг

боловсруулж оруулах,

хянуулах

Төгсөлтийн шалгалтын

мэргэжлийн зөвлөлийн

бүрэлдэхүүний

талаарх саналаа 45-

аас доошгүй хоногийн

өмнө СБЗА-д

хүргүүлнэ.

байгуулах

Төгсөлтийн

шалгалтын

сорилын

эмхэтгэл, гарын

авлагыг шалгалт

эхлэхээс 3 сарын

өмнө хэвлүүлж,

төгсөгчдөд

хүргүүлнэ.

Төгсөлтийн онол

дадлагын

шалгалтыг СБЗА

нэгдсэн

удирдлагаар

хангаж зохион

байгуулна,

үнэлгээ хийнэ.

Шалгалтын дүнг

Захирлын

зөвлөлд

танилцуулна.

9.Төгсөгчдөд

мэргэжлийн

зэрэг, диплом

олгох

Мэргэжлийн

стандарт, 2013

Мэргэжлийн

тодорхойлолт

Боловсролын

диплом олгох

журам, Боловсрол

соѐл Шинжлэх

ухааны сайдын

тушаал, 2002

Төгсөгчдөд ажлын

байр олоход нь

зөвлөгөө өгч, дэмжлэг

үзүүлэх

Тус салбарын

мэргэжлийн

чиглэлүүдэд ажиллаж

байгаа тус сургуулийг

төгсөгчдийн судалгааг

жил бүр хийх

Төгсөлтийн

шалгалтын

мэргэжлийн

зөвлөлийн

шийдвэрийг

шалгалт авсан

өдөрт багтааж

гаргах

Мэргэжил болон

зэрэг олгох

дипломыг

шийдвэр

гарснаас хойш 7

өдөрт багтааж

олгох

Мэргэжил болон

зэрэг олгох их

сургуулийн

захирлын тушаалыг

мэргэжлийн

зөвлөлийн шийдвэр

гарсны дараа 3

хоногт багтааж

гаргана.

Төгсөлтийн

шалгалтын

мэргэжлийн салбар

зөвлөлийн тайланг

хүлээн авч, үнэлэлт

дүгнэлт гаргана.

Хоѐр.Багшийн сургалтын хавтас

1.Багшийн

танилцуулга

Сургуулийн анкет

Багшийн талаарх

оюутанд

зориулсан товч

танилцуулга

Оюутнуудад

зориулсан багш

нарын товч

тодорхойлолтыг

хийсэн байх,

Хүний нөөцийн

албатай хамтран

багш нарын

мэдээллийн баазыг

өргөтгөнө.

Багшлах

бүрэлдэхүүний

чанарын судалгааг

жилд 1 удаа

гаргана.

2. Багшийн

заадаг хичээлийн

хөтөлбөр

стандарт

Тэнхмийн хурлаар

хэлэлцэж,

батлуулсан

хичээлийн

хөтөлбөр,

стандарт

Хичээлийн

хөтөлбөр,

стандартын

хэрэгжилт, чанарыг

улиралд 1 удаа

хянана.

Хичээлийн жилийн

төгсгөлд багш

нарын сургалт,

эрдэм шинжилгээ,

мэргэжлийн

чиглэлээр хийж

гүйцэтгэсэн ажлын

биелэлтийг дүгнэнэ.

Хичээлийн

хөтөлбөрийн

агуулгад жилд 1 удаа

үнэлгээ өгнө.

Хичээлийн жилийн

төгсгөлд тэнхмийн

эрхлэгчидтэй тэнхим

болон багшийн

сургалтын ачааллын

гүйцэтгэлийг СБЗА

эрдэм шинжилгээний

ажлын ачааллыг

Төгсөлтийн дараах

сургалт судалгааны

алба, мэргэжлийн

үйл ажиллагааны

3 жил тутам багш

нарын ажлыг

дүгнэнэ.

Шаардлагатай үед

багш оюутнаас

санал асуулга авч,

ажлыг сайжруулна.

Page 14: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

гүйцэтгэлийг

салбарын эрхлэгчид

“Ач АУИС-ийн

Багшийн ачаалал

тогтоох, гүйцэтгэлийг

тооцох журмын

хүрээнд

шийдвэрлэнэ.

3. Багшийн

ажлын дэвтэр,

сэдэвчилсэн

төлөвлөгөө

“АЧ” АУИС-ийн

багшийн ажлын

дэвтэр,

Хичээлийн

сэдэвчилсэн

төлөвлөгөө

Хичээлийн жилийн

улирал эхлэхээс 7

хоногийн өмнө багш

нарын ажлын

төлөвлөгөө,

сэдэвчилсэн

төлөвлөгөөг

батална.

Багш, тэнхмийн

бэлтгэлийг хангана.

Бэлтгэлийг шалгана.

Хичээлийн жилийн

эхэнд салбар,

тэнхимийн

бэлтгэлтэй

танилцана.

4. Багшийн лекц,

дадлагын

хичээлийн

үзүүлэн, тараах

материал, гарын

авлага

Компьютерээр

боловсруулсан

лекц, дадлагын

хичээлийн иж

бүрдэл

Үзүүлэн, СD,

видео бичлэг,

тараах

материалууд

Улирал тутам багш

нарын хичээлийн

бэлтгэлтэй

танилцаж үнэлгээ

өгнө.

Хичээлийн конспект,

хөтөлбөр, стандарт,

үзүүлэнд 2-р бүлэгт

заасан хяналтыг

хэрэгжүүлнэ.

Шаардлагатай үед

түүвэр, хэсэгчилсэн

хяналт хийнэ.

Гурав. Багшийн үйл ажиллагаа

1. Оюутанд

эзэмшүүлэх

мэдлэг, чадвар,

хандлага

Явцын 50 хувийн

үнэлгээ

50 хувийн

төгсгөлийн

үнэлгээ

Сургалт, зуны

дадлага, тайлан

хамгаалалт

Эмнэлзүйн

чадварын

шалгалтын дүн

Оюутны

үнэлгээний голч

дүн

Явцын 50 хувийн

үнэлгээ хийсэн

байдал сар тутам

шалгалтын 50

хувийн үнэлгээг

дүнгийн хуудсаар

Багш бүр өөрийн

үнэлгээний тайлан,

жил тутам

Тэнхмийн тайлан,

мэдээгээр улирал

тутамд хяналт

тавина.

Улирал бүрийн эцэст

тэнхим бүрээр

оюутны сурлагын

байдалд дүн

шинжилгээ хийнэ.

Салбар, тэнхимийн

жилийн тайланд

үнэлгээ өгнө.

Сургуулийн

хэмжээнд оюутны

сурлагын байдалд

дүн шинжилгээг

хичээлийн жилийн

төгсгөлд хийнэ.

2. “АЧ” АУИС-ийн

Багшийн ажлын

үнэлгээний

журам, багшийн

хөгжил хөтөлбөр,

төсөл

“АЧ” АУИС-ийн

багшийн ажлын

үнэлгээний журам,

төсөл

Багшийн хөгжил

хөтөлбөр, төсөл

Тэнхмийн жилийн

төлөвлөгөө, түүний

хэрэгжилтийн

талаарх тайлан

Салбар, тэнхим,

албадын тайлан

Багшийн хөгжил

хөтөлбөрийн

хэрэгжилтийн

тайлан

Багшийн ажлын

үнэлгээний тайланг

хийх

1-3 жил ажиллаж

байгаа залуу багш

нарын тайлан

хамгаалалт 2 жилд

1 удаа хийх,

багшлах эрх олгох

3. Оюутантай

ажиллах болон

тэдэнд үзүүлэх

үйлчилгээ

Оюутны гарын

авлага

“АЧ” АУИС-ийн

Оюутны шилжилт

хөдөлгөөний

журам

Оюутны сайн

Тэнхмийн багш нар

оюутнуудтай

ажиллаж байгаа

талаар улирал

тутам, асуумж

судалгаа

Лаборатори,

Зохион байгуулах Хяналт, үнэлгээ

хийх

Page 15: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

дурын клуб,

холбооны

ажиллах дүрэм

Номын сангийн

ажиллах дүрэм,

хуваарь

Оюутны эрдэм

шинжилгээний

ажлын журам

интернет хуваарийн

дагуу ажиллах

Олон нийтийн арга

хэмжээг хуваарь

төлөвлөгөөний

дагуу явуулах

4. Мэргэжлийн

болон эрдэм

шинжилгээний

үйл ажиллагаа

Эмнэлзүйн бааз

эмнэлгүүдтэй

хамтран ажиллах

гэрээ

Магистр, докторын

төлөвлөгөө

Хэрэгжиж буй

эрдэм, шинжилгээ,

судалгааны

төслүүд

Мэргэжлийн

холбоо, зөвлөл

Өөрийн үнэлгээний

тайлангаар жил

тутам үнэлнэ

Сургуулийн ажлын

тайлангаар жил

тутам үнэлнэ.

Их сургуулийн

жилийн ажлын

тайлан

Эрдэм

шинжилгээний

тайлан

Дөрөв. Тэнхмийн үйл ажиллагаа

1.Тэнхмийн

дотоод ажил

Тэнхмийн эрхэм

зорилго, зорилт

Стратеги

төлөвлөгөө

“АЧ” АУИС-ийн

багшийн ажлын

үнэлгээний журам

Багшийн өөрийн

үнэлгээний тайлан

бичих заавар

Тэнхим,

сургуулийн тайлан

бичих чиглэл

Тэнхмийн ажлын

төлөвлөгөө

Тэнхмийн эрхэм

зорилго, зорилт,

стратеги төлөвлөгөөний

хэрэгжилт, үр дүн жил

бүр

Тэнхмийн

төлөвлөгөөний

биелэлт,үр дүн, сар

тутам

Тэнхмийн бичиг хэрэг,

эмх цэгц, хууль, журмын

биелэлт сар тутам

Тэнхмийн орчин,

материаллаг хангамж

сар тутам

Багш нарын үйл

ажиллагаанд үнэлэлт

өгнө улирал тутам

Тэнхмийн

төлөвлөгөөт

ажлын

биелэлтийг 2 сар

тутам

Тэнхмийн үйл

ажиллагааны үр

дүнг хагас жил

тутам

Ажлын явцыг сар

тутам

Жил бүр салбар,

тэнхим, алба

нэгжүүдийн тайланг

хэлэлцэнэ.

Дотоод ажилд жилд

нэг удаа

хөндлөнгийн

үнэлгээ өгнө.

2.Сургалт заах

арга зүй

“АЧ” АУИС-ийн

Сургалтын чанар,

технологийн

хяналтын журам

“АЧ” АУИС-ийн

магистр, докторын

сургалтын журам

“АЧ” АУИС-ийн

багшийн ажлын

үнэлгээний журам

Мэргэжлийн

стандарт

Сургалтын

төлөвлөгөө

Хичээлийн

хөтөлбөр,

стандарт

Бусад эрх зүйн

бичиг баримт

Технологийн мөрдөлт

энэхүү журамд зааснар

Сургалтын шинэ арга

зүй, туршлага

нэвтрүүлснээр

Нээлттэй хичээл

зааснаар

Бакалавр, магистр,

докторын хөтөлбөрийн

шинэчлэлт, хэрэгжилт,

жил тутам

Оюутны бие даасан үйл

ажиллагааг хөгжүүлсэн

байдлаар, улирал

тутамд

Сургалтын орчинг

сайжруулах талаар

хийсэн ажил,

лаборатори

тохижуулсан, үзүүлэн

Харъяа

мэргэжлийн

тэнхмүүдийн

багш нарын

сургалтанд

тогтмол хяналт

тавих

Үнэлгээний

тайлан

боловсруулах

Салбар,

тэнхимүүдийн

сургалтанд улирам

тутамд хяналт

тавих

Page 16: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

тараах материал

хийсэн, улирал тутам

Ном, сурах бичиг, гарын

авлага бичсэнээр

Багш нарын заах

аргазүй, харилцааны

байдлыг хагас жил

тутам

Заадаг хичээлийн

оюутны мэдлэгийн

үнэлгээ хагас жил тутам

3. Сургалт, эрдэм

шинжилгээний

лаборатори

Сургалтын

кабинет,

лабораторийг

аттестатчлах

журам

Кабинет, лабораторийн

нөхцөл, ашиглалт, тоног

төхөөрөмжийн байдлыг

улирал тутам

Лаборатори, кабинетыг

шинэчлэх, өргөтгөх, 2

жил тутам

Кабинет, лабораторийн

зэрэглэл ахисан,

буурсан байдал, хагас

жил тутам

Кабинет, лабораторийн

ашиглалт, ачаалал,

хагас жил тутам

Сургалтын орчны

үнэлгээ, жил тутам

Төлөвлөгөөний

дагуу жилд 1-2

удаа

Жилд 1 удаа

Жил бүр

бүрэлдэхүүний

сургуулийн тайланг

хэлэлцэнэ.

Хөндлөнгийн

үнэлгээ хийнэ

4.Эрдэм

шинжилгээ

“АЧ” АУИС-ийн

магистр, докторын

сургалтын

төлөвлөгөө

Магистрын зэрэг

хамгаалуулах

зөвлөлийн дүрэм

Докторын зэрэг

хамгаалуулах

зөвлөлийн дүрэм,

Тэнхмийн багш нарын

эрдэм шинжилгээний

судалгаа, шинжлэх

ухаан технологийн

төслийн явц, сар бүр

Багш, оюутны эрдэм

шинжилгээний ажлын

аргазүй, явц, улиралд 1

удаа

Мэргэжлийн үйлчилгээ,

гэрээт ажил, түүний явц

2 сар тутам

Тэнхмийн магистрант,

докторантын

судалгааны ажлын явц,

3 сар тутам

Сургуулийн

төлөвлөгөөний

дагуу

V БҮЛЭГ:Багшийн хавтас

“АЧ” АУИС-ийн сургалтын технологи, менежментийг боловсронгуй болгож,

багшийн заах арга зүй, оюутны суралцах үйл явцыг тасралтгүй хөгжүүлэн, эрүүл

мэндийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, чадвар, хандлагатай эмч,

мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааны хяналт, удирдлагын

тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багш оюутнуудын сургах, сурах

хариуцлагыг дээшлүүлэх, оюутны бие даасан бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэн

сургалтын технологийг сайжруулах, багшийн ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх,

Page 17: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

өөрийн эрдэм судлалын ажлын сайжруулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх

чиглэлээр тодорхой төлөвлөгдсөн ажлыг зохион байгуулан ажиллах хэрэгтэй.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхийн тулд багш өөрийн ажлын төлөвлөгөө боловсруулан

БАГШИЙН ХАВТАС үүсгэж мөрдлөгө болгон ажиллах нь зүйтэй.

“АЧ” АУИС-ийнБАГШИЙН ХАВТАС дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1. Багшийн танилцуулга

2. Багшийн ажлын төлөвлөгөө, тайлан

3. Багшийн заадаг хичээлийн хөтөлбөр, стандарт

4. Багшийн нэгж хичээлийн боловсруулалт /лекц, дадлагын хичээл/, Багшийн

журнал

5. Багшийн лекц, дадлагын хичээлийн үзүүлэн, тараах материал, ном сурах

бичиг, гарын авлагын жагсаалт - /эх хувь/

6. Оюутны мэдлэг эзэмших үйл явцыг үнэлэх арга, сорилын сан, сорилын

сонголт, сорилд тавигдах шаардлага

7. Багшийн мэргэжлийн болон эрдэм шинжилгээний ажил, бүтээл, багшийн

хөгжил, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, төсөл

8. Багшийн оюутантай ажиллах төлөвлөгөө, тэдэнд үзүүлэх үйлчилгээ, зөвлөгөө

I. Багшийн танилцуулга:

Анкет /загварын дагуу/

Бичиг баримтын хуулбар /иргэний үнэмлэх, дипломын хуулбар/

Мэргэжил дээшлүүлсэн байдал /гэрчилгээ, үнэмлэхний хуулбар/

Бусад бичиг баримт

II. Багшийн ажлын төлөвлөгөө, тайлан:

Тухайн хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөө /тэнхимээр баталгаажсан

байх/ /Тэнхимээр баталгаажсан байх/

Ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх тайлан /Тэнхимээр

баталгаажсан байх/

o Багш ажлын тайлангаа дараах 3 чиглэлээр бичнэ. Үүнд:

Сургалт, заах арга зүй

Эрдэм шинжилгээний ажил

Мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээ

III. Багшийн заадаг хичээлийн хөтөлбөр, стандарт:

Тухайн хичээлийн жилийн танхимын сургалтаар биелүүлбэл зохих

цагийн ноогдол /СБЗА-р баталгаажсан байх/

Хичээлийн хөтөлбөр /СБЗА-р баталгаажсан байх/

Хичээлийн стандарт /СБЗА-р баталгаажсан байх/

Page 18: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

IV. Багшийн нэгж хичээлийн боловсруулалт, арга зүй, технологи /лекц,

дадлага/

Лекцийн хичээлийг хөтлөн явуулах арга зүй - /энэхүү журмын 3-1-д зааснаар/

Лекцийн сургалтын явцын хяналт - /энэхүү журмын 3-2-д зааснаар/

Дадлага, семинар, лабораторийн хичээлийн технологи - /энэхүү журмын 3-3-д

зааснаар/

Дадлага, семинар, лабораторийн хичээлийн явцыг хянах - /энэхүү журмын 3-4-

д зааснаар/

V.Багшийн лекц, дадлагын хичээлийн үзүүлэн, тараах материал, ном сурах

бичиг, гарын авлагын жагсаалт - /эх хувь/

Лекцийн хичээлийн үзүүлэн, тарааж өгөх материал, электрон хичээл, CD,

DVD хичээл /хөтөлбөрт тусгагдсан лекцийн хичээл тус бүрээр/

Дадлагын хичээлийн үзүүлэн, тарааж өгөх материал, электрон хичээл, CD,

DVD хичээл /хөтөлбөрт тусгагдсан лекцийн хичээл бүрээр/

Лекцийн болон дадлагын хичээлээр хэрэглэх ном, сурах бичиг, гарын

авлагын хангамж, идэвхтэй номын жагсаалт гаргах

VI. Багшийн ажлын дэвтэр

“АЧ” АУИС-ийн багш нь тус сургуулиас тухайн хичээлийн жилд зориулан

боловсруулан гаргасан БАГШИЙН АЖЛЫН ДЭВТЭР-ийг хөтлөнө. /журнал

хөтлөх зааварчилгааны дагуу/

Багшийн ажлын дэвтэр нь тус сургуулийн өмч мөн тул хичээлийн жилийн

төгсгөлд Сургалтын Бодлого Зохицуулалтын Албанд хүлээлгэн өгч байх.

VII. Оюутны мэдлэг эзэмших үйл явцыг үнэлэх, сорилын сан, сорилын сонголт,

сорилд тавигдах шаардлага- /энэхүү журмын 3-5-д зааснаар/

3.6. Мэдлэг эзэмших үйл явцыг хянах - /энэхүү журмын 3-6-д зааснаар/

I. Багшийн мэргэжлийн болон эрдэм шинжилгээний ажил, бүтээл, мэргэжил

болон нийгэм үйлчлэх ажил

Багш өөрийн БАГШИЙН ХАВТСАН-д дараах чиглэлийн дагуу өөрийн эрдэм

шинжилгээ, судалгааны ажил, мэргэжлийн болон нийгэмд үйлчлэх ажилд оролцсон

тухай бичиж хийсэн байх.

Эдгээр чиглэлийн дагуу бичихдээ нотолгоонд суурилсан байдлаар бичиж

баримтуудыг хавсаргасан байх. Үүнд:

I. Эрдэм шинжилгээ, судалгаа

Page 19: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

1. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, /өгүүлэл ба илтгэлийг олон улсын

хэмжээний, үндэсний болон их сургуулийн хэмжээний гэж ангилсан

байна./

2. Боловсролын зэрэг, эрдмийн зэрэг цолоо ахиулсан байдал

3. Зохион байгуулах комисст ажилласан хурал, семинар /олон улсын,

үндэсний, их сургуулийн хэмжээнийн гэж ангилсан байна./

4. Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажилд удирдагч, гүйцэтгэгч,

зөвлөхөөр ажилласан эсэх

5. Удирдаж хамгаалуулсан, зөвлөх, шүүмжлэгчээр нь ажилласан магистр,

доктор, шинжлэх ухааны доктор

6. Сэтгүүлийн редакцийн зөвлөлд ажилласан эсэх

7. Оюуны өмчийн патент, зохиогчийн эрх авсан байдал

8. Сурах бичиг, нарын авлага, нэг сэдэвт зохиол бичсэн эсэх

II. Мэргэжил

А. Эмнэлзүйн тэнхимийн багш нар дараах загвараар бичнэ.

1. Үндэсний хэмжээний, Клиникийн төв эмнэлэг, дүүргийн эмнэлэг, ЭМН-

ийн зөвлөх эсэх

2. Тасгийн эрхлэгч, эмчлэгч эмчээр болон мэргэжлийн лаборатори,

кабинет хариуцан ажилладаг эсэх

3. ЭМЯ болон бусад байгууллагын захиалгаар гэрээт ажил гүйцэтгэсэн

4. Мэргэжлээрээ гаргасан амжилт, Клиник оношлогоо, эмчилгээ,

сувилгааны шинэ арга нэвтрүүлсэн, салбар болон улсын хэмжээнд

мэргэжлээрээ шалгарсан /оны шилдэг эмч, тэргүүний багш, тэргүүний

судлаач г.м/ эсэх

5. Мэргэжлийн чиглэлээр зохион байгуулсан сургалт

6. Мэргэжлийн чиглэлээр олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах

албан ѐсны комисст ажилласан байдал

7. Гадаад болон дотоодод мэргэжил дээшлүүлсэн байдал

8. Мэргэжлийн нийгэмлэг, холбооны тэргүүн дэд тэргүүн, нарийн бичгийн

дарга, гишүүнээр ажилласан байдал

В. Онолын тэнхимийн багш нар дараах загвараар бичнэ.

1. Мэргэжлийн байгууллагад зөвлөхөөр ажилладаг эсэх

2. Мэргэжлийн болон эрдэм шинжилгээний лаборатори, кабинет хариуцан

ажилладаг эсэх

3. ЭМЯ болон эрдэм шинжилгээний лаборатори, кабинет хариуцан

ажилладаг эсэх

4. Мэргэжлээрээ гаргасан амжилт. Оношлогоо, эмчилгээ, сувилгаанд

нэвтрүүлсэн шинэ арга, салбар болон улсын хэмжээнд мэргэжлээрээ

шалгарсан /оны шилдэг судлаач, тэргүүний багш гэх, мэт/ эсэх

5. Мэргэжлийн чиглэлээр зохион байгуулсан сургалт

6. Мэргэжлийн чиглэлээр олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах

албан ѐсны комисст ажилласан байдал

7. Гадаад болон дотоодод мэргэжил дээшлүүлсэн байдал

Page 20: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

8. Мэргэжлийн нийгэмлэг, холбооны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн

дарга, гишүүнээр ажилладаг эсэх

III. Нийгмийн үйлчилгээ

1. Иргэдийн боловсрол, мэдлэг, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх

зорилгоор зохион байгуулсан сургалт, энэ чиглэлээр олон нийтийн

сонин, сэтгүүлд бичсэн өгүүлэл, радио телевизийн нэвтрүүлэг, заавар,

аргачлал, зөвлөмж, танилцуулга г.м

2. Урьдчилан сэргийлэх үзлэг ард иргэдийн дунд зохион байгуулсан

3. Олон улсын болон улсын, салбарын хэмжээний урлаг, спортын үйл

ажиллагаанд идэвхтэй оролцсон эсэх

4. Мэргэжлийн бус чиглэлээр өөрийн бүтээлийн үзэсгэлэн гаргасан

5. Төрийн бус байгууллагын /мэргэжлийн бус/ тэргүүн, дэд тэргүүн,

зөвлөгч, нарийн бичгийн даргаар ажилладаг эсэх

6. Сургуулийн хэмжээний сургалтын болон бусад зөвлөл, комисст

ажилласан эсэх гэх мэт

IV. Багшийн хөгжил, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, төсөл

1. Багш сурган хүмүүжүүлэгч байхаас гадна өөрийгөө байнга эрдэмжүүлэх,

хөгжүүлэхэд чиглэгдсэн ажлын төлөвлөгөө, төсөл боловсруулан өөртөө

зорилт тавин ажилладаг байх

2. Багшийн хөгжлийн хөтөлбөр, төсөл нь энэхүү зүйлийн VII-д заасны дагуу

чиглэлүүдийн дагуу төлөвлөгдсөн байх бөгөөд Багш Хөгжлийн Албанаас

зохион байгуулах ажилтай уялдаатай байж, харьяа тэнхим, алба нэгжүүдээр

баталгаажсан байх шаардлагатай.

3. Багш өөрийгөө хөгжүүлэх ажлын хүрээнд хийсэн ажил нь багшийн сургалт,

эрдэм шинжилгээ, мэргэжлийн чиглэлээр хийж гүйцэтгэх ажлыг үнэлж, багш

тухайн албан тушаалын зэрэглэлд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж

байгааг тогтоох үндэс болно.

4. Багш өөрийн сургалтыг зохион байгуулж буй арга технологийн шинэчлэл,

хөтөлбөрийн боловсруулалт, өөрийн заах арга зүйн ур чадвар, оюутныг

үнэлэх арга барил, үнэлгээтэй бодит байдал зэргийг хамарсан судалгааг

хичээл зааж буй оюутнуудаас авч өөрийн ажилд үнэлэлт дүгнэлт гаргаж байх.

II. Багшийн оюутантай ажиллах төлөвлөгөө, тэдэнд үзүүлэх үйлчилгээ,

зөвлөгөө

Багш оюутныг сурган, хөгжүүлэх ажлын хүрээнд хийх ажлын төлөвлөлт хуваарь

гарган мөрдөж ажилладаг байх. Үүнд:

А. Оюутны бие даалтын ажлын хэрхэн тооцох

В. Оюутны хоцрогдлыг арилгах

С. Секц, дугуйлан, клуб удирдан ажиллах, мэргэжлийн зөвлөгөө өгөх

Page 21: III - ach.edu.mn¡ургалтын технологи... · хангахаас гадна сорилын асуултууд нь уг тохиолдолтойгоо холбогдсон

D. Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдах, оюутныг эрдэм судлалын

ажилд чиглүүлэх, зөвлөгөө өгөх, судалгааны ажилд хамтран ажиллах гэх мэт

ажлуудыг төлөвлөсөн төлөвлөгөөтэй байх.

Эдгээр ажлуудын тайлан бичиж, өөрийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч, хяналтын график

гарган ажилладаг байх