санхүүгийн тайлангийн оношлогоо ба санхүүгийн...

Preview:

Citation preview

Санхүүгийн тайлангийн оношлогоо ба санхүүгийн

төлөвлөлт

СУУ 3 Э. Билгүүдээ

О. Алтанзул

Сэдвийн агуулга

1. Санхүүгийн харьцааны ангилал

2. Үнэ ашгийн харьцаа (P\E)

3. Урт ба богино хугацааны санхүүгийн төлөвлөгөө

4. Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт

Санхүүгийн харьцааны ангилал

Компанийн үйл ажиллагааны түвшинг шинжилж үнэлэхийн тулд санхүүгийн харьцаа коэффициентуудыг тооцдог. Харьцааны шинжилгээний гол онцлог нь үүнд оршино.

Харьцааны шинжилгээ хийхэд анхаарах дараах зүйлс байна:

Тооцож гарсан ганц харьцаа нь компанийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд хангалттай мэдээлэл болж чадахгүй бөгөөд хэсэг бүлэг харьцаануудыг авч үзэж байж бодитой үр дүнтэй бий болгоно.

Харьцуулсан шинжилгээнд ашиглах тайлангууд нь нэгдсэн нэг аргачлалаар хийгдсэн байх ёстой.

Санхүүгийн харьцаануудыг 4 үндсэн бүлэгт хувааж үзнэ. Үүнд:

Хөрвөх чадварын харьцаанууд

Үйл ажиллагааны харьцаанууд

Ашигт ажиллагааны харьцаанууд

Өрийн харьцаанууд зэрэг орно

Хөрвөх чадварын шинжилгээ

Компанийн хөрвөх чадвар нь богино хугацаат өр төлбөрөө аль хэр удаан төлж барагдуулах чадвараар тодорхойлогдоно. Хөрвөх чадвар бол компанийн санхүүгийн” байдал, төлбөрийн чадварын хэмжүүр болно. Компанийн хөрвөх чадварыг хэмждэг гол 3 харьцаа байдаг. Үүнд:

•Ажлын цэвэр капитал

•Эргэлтийн харьцаа

•Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа

Ажлын цэвэр капитал\АЦК\

АЦК-ийг тооцохдоо нийт эргэлтийн хөрөнгийн дүнгээс нийт эргэлтийн эх үүсвэрийн дүнг хасна.

АЦК= ЭХ-Эргэлтийн эх үүсвэр

АЦК нь компанийн хөрвөх чадварыннэг чухал үзүүлэлт болдог.АЦК-ийг бусад компанийн үзүүлэлттэй харьцуулахын тулд борлуулалтын хувиар илэрхийлэн тооцож болно

Эргэлтийн харьцаа \ЭХ\

Эргэлтийн харьцаа нь богино хугацаат өр төлбөрөө эргэлтийн хөрөнгөө ашиглан төлөх чадвар ямар байгааг илэрхийлнэ.

Эргэлтийн Харьцаа=ЭХ: Эргэлтийн эх үүсвэр

Нэгийг эргэлтийн харьцаанд хувааж гарсан дүнг 1-ээс хасаад 100%-аар үржүүлсэн дүн компани эргэлтийн хөрөнгөө хэдэн хувиар бууруулахад эргэлтийн эх үүсвэртэй тэнцүү хэмжээтэй болохыг илэрхийлнэ. Эргэлтийн харьцаа 1-тэй тэнцүү үед АЦК=0 байна. ЭХ<1 үед АЦК сөрөг тэмдэгтэй болно. ЭХ нь салбарын болоод хугацааны харьцуулсан шинжилгээний аль алинд нь ашиглагдана

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа \ТТГЧ\

. “Төлбөр түргэн гүйцэтгэх” гэсэн утгаараа хамгийн хөрвөх чадвар сайтай хөрөнгүүдийг авч, хөрвөх чадвар хамгийн багатай хөрөнгө болох бараа материалын нөөцийг тооцохгүй орхидог. Учир нь бараа материалын нөөц нь эргэлтийн хөрөнгүүдээс хөрвөх чадвар хамгийн багатай нь байдаг

Бараа материалын эргэлт \БМЭ\

Бараа материалын эргэлтийн харьцаа нь бараа материалын нөөцийн хөрвөх чадварыг илэрхийлнэ

Авлага цуглуулах дундаж хугацаа \АЦДХ\

Авлага цуглуулах дундаж хугацаа нь дансны авлага үүсэж бий болоод төлөгдөж орж ирэх хүртэлх дундаж хугацааг илэрхийлнэ

Төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа \ТГДХ\

Төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа нь дансны өрөө дунджаар хэд хоногт төлж барагдуулж байгааг илэрхийлнэ.

Үндсэн хөрөнгийн эргэлт\ҮХЭ\ Энэ харьцаа нь үндсэн хөрөнгө буюу үйлдвэрлэгч хөрөнгийн

ашиглалтын үр ашгийг илэрхийлнэ.

ҮХЭ=Борлуулалт: Цэвэр үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийн эргэлт өндөр байх тутам хөрөнгөө үр ашигтай ашиглаж байгааг илтгэнэ.

Нийт хөрөнгийн эргэлт \НХЭ\

Энэ харьцаа нь компанийн нийт хөрөнгийн үр ашгийг

илэрхийлнэ. Нийт хөрөнгийн эргэлт хөрөнгийн үр ашиг өндөр

байгааг илэрхийлнэ.

НХЭ= Борлуулалт: Нийт хөрөнгө

Өрийн шинжилгээ

Компанийн хувьд “өр зээл ” бол ашиг олохын тулд хэрэглэж байгаа “өөр хүмүүсийн мөнгө” юм . Зээлдүүлэгчид зээл олгохын өмнө компанийн өр зээлийн түвшинг судлах хэрэгтэй байдаг Компанийн нийт хөрөнгөд өр зээлийн эзлэх хувь их байх тусам “санхүүгийн хөшүүрэг” өндөр болно

Өрийн харьцаа\ӨХ\Өрийн харьцаа нь нийт эх үүсвэр дотор

зээлийн эх үүсвэрийн эзлэх хувь буюу нийт хөрөнгийн дотор зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа хэсгийн хувь хэмжээг илэрхийлнэ.

ӨХ= Нийт өр: Нийт хөрөнгө

Өр- хувьцаат капиталын харьцаа \ӨХКХ\

Өр- хувьцаат капиталын харьцаа нь урт хугацаат зээлийн эх үүсвэр ба хувьцаат капиталын харьцааг илэрхийлнэ.

ӨХКХ= Урт хугацаат өр: Хувьцаат капитал

Хүү төлөх чадварын харьцаа \ХТЧХ\Хүү төлөх чадварын харьцаа нь хүүгийн төлбөрийг

төлөх чадварыг илэрхийлнэ. Энэ харьцаа өндөр байвал компанийн төлбөрийн чадвар сайн гэж үзнэ.

Тогтмол төлбөр төлөх чадварын харьцаа \ТТТЧХ\

Т- Татварын хувь

Эд зээлийн үндсэн төлбөр ба онцгой эрхтэй хувьцааны ноогдол ашиг нь татварын өмнөх ашгаас төлөгддөг учраас \1: (1-T)\ үржүүлэгчээр үржүүлж татварын өмнөх байдалд оруулна. Учир нь хүүгийн төлбөр ба түрээсийн төлбөр нь татварын өмнөх ашигаас тооцогддог.

Хувиар илэрхийлсэн орлогын тайлан Ашигт ажжиллагааны шинжилгээнд түгээмэл

хэрэглэгддэг нэг хэлбэр нь орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг борлуулалтад эзлэх хувиар ньилэрхийлэн тооцож, хувиар илэрхийлэгдсэн орлогын тайлангийн өнгөрсөн ба өнөөгийн үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулахад маш тохиромжтой байдаг. Энэ орлогын тайлангаас компанийн ашигт ажиллагааны 3 гол харьцааг гаргаж

болно. Эдгээр нь:Нийт ахиуц ашиг

Үйл ажиллагааны ахиуц ашиг

Цэвэр ахиуц ашгийн харьцаанууд

Нийт ахиуц ашиг \НАА\

Ахиуц нийт ашиг борлуулсан бүтээгдэхүүний өртгийг төлөөд борлуулалтаас үлдэж буй орлогын хэмжээг харуулна. Ахиуц нийт ашиг нь өндөр байвал борлуулсан бүтээгдэхүүний өртөг бага, ахиуц нийт ашиг нь бага байвал борлуулсан бүтээгдэхүүний өртөг өндөр байгааг илтгэдэг.

Үйл ажиллагааны ахиуц ашиг \ҮААА\

Үйл ажиллагааны ахиуц ашиг нь үйл ажиллагааны зардлуудыг төлсний дараагаар үлдэж буй борлуулалтын орлогын хэсгийг харуулна.

Цэвэр ахиуц ашиг \ЦАА\

Цэвэр ахиуц ашиг нь татвар болон бусад бүх зардлуудаа төлөөд үлдсэн борлуулалтын орлогын хэсгийг илэрхийлнэ.

Хоёр. Үнэ ашгийн харьцаа (P\E)

Үнэ ашгийн харьцаа нь зах зээл компанийн 1 төгрөгийн ашгийн төлөө төлөхөд бэлэн байгаа мөнгөний хэмжээг илэрхийлнэ. Мөн зах зээл компанийн хэтийн төлөвийг үнэлж байгаа үнэлгээний хэмжүүр болдог. Үнэ ашгийн харьцаа өндөр байх тусам компани зах зээлд нэр хүндтэй, хөрөнгө оруулагчид хөрөнгө орлуулалтанд итгэх итгэл өндөр байгаагийн илрэл болно.

Харьцааны нэгдсэн шинжилгээ

Зөвхөн ганц харьцаа компанийн санхүүгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх хангалттай мэдээлэл болж чадахгүй бөгөөд харин дээрх бүлэг харьцаануудыг нэгтгэн шинжилбэл компанийн талаарх бодит үнэлгээнд хүрэх боломжтой.

Гурав. Урт ба богино хугацаат санхүүгийн төлөвлөгөө

Санхүүгийн удирдлагын үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг нь санхүүгийн төлөвлөлт юм. Төлөвлөлт нь байгууллагын үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох, зохицуулж удирдах, хяналт тавихад зүг чиг заагч луужин болж байдаг.

Санхүүгийн төлөвлөлтийн явц нь санхүүгийн урт хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулахаас эхлэх ба энэ төлөвлөгөө нь богино хугацааны төсөв төлөвлөгөөг зохиох үндэс суурь болно.

Урт хугацааны \стратеги\ санхүүгийн төлөвлөгөө

Урт хугацаат санхүүгийн төлөвлөгөө нь 2-оос 10 хүртэлх жилийн дотор хийж гүйцэтгэх, авч явуулах санхүүгийн үйл ажиллагаануудыг хамарна. Санхүүгийн төлөвлөлтийн хугацаа нь компаийн үйл ажиллагааны онцлогоос хамаардаг.

Богино хугацааны \үйл ажиллагааны\ санхүүгийн

төлөвлөгөөБогино хугацааны санхүүгийн төлөвлөгөө нь

2 хүртэлх жилийг хамарна. Үйл ажиллагааны төсөв, мөнгөн хөрөнгийн төсөв, төсөвлөсөн санхүүгийн тайлангууд бол богино хугацааны санхүүгийн төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүд болно.

Богино хугацааны санхүүгийн төлөвлөлтийн үйл явц нь борлуулалтын таамаглал хийхээс эхэлж төсөвлөсөн санхүүгийн тайлан, мөнгөн хөрөнгийн төсөв зхиосноор дуусна.

Дөрөв. Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт

Богино хугацааны мөнгөний хэрэгцээг тодорхойлох зорилгоор мөнгөн хөрөнгийн төсвийг зохионо. Мөнгөн хөрөнгийн төсвийг зохиосноор илүүдэл ба хомсдолын хэмжээг тогтоож, илүүдэлтэй үед хийх богино хугацаат хөрөнгө оруулалт, хомсдолтой үед авах санхүүжилтыг төлөвлөх боломжтой болно. Үүнээс гадна мөнгөн хөрөнгийн төсөв нь санхүүгийн менежерт ирээдүйн орох ба гарах мөнгөн урсгалын хугацааны талаар нарийн тодорхой ойлголтыг бий болгоно. Мөнгөн хөрөнгийн төсөв нь ихэвчлэн жилийн эсвэл хагас жилийн, улирлын хугацаатай, дотроо 7 хоног, сар, улирлаар үечилсэн байдалтай зохиогдоно.

Recommended