Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн Хорооны 2013 оны...

Preview:

Citation preview

СҮХБААТАР ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ

2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Улаанбаатар хот 2013 он

Тусламжийн ажил

Өвлийн хахир хүйтэн улиралд хороо дүүргээ хоггүй болгоход хувь нэмрээ оруулж , идэвх зүтгэл гарган оролцсон гэр хорооллын хэсгийн ахлагч болон иргэдэд Сүхбаатар дүүргийн улаан загалмайн хорооноос дулаан хувцасаар туслалцаа үзүүлэв.

2013.02.25

СБД-ын Улаан загалмайн хорооны сайн дурын гишүүд МУЗН- ийн удирлагууд Чингэлтэй дүүргийн улаан загалмай хамтран сурагчдыг өсвөр үеийн улаан загалмайн гишүүнд элсүүлэх арга хэмжээ боллоо.

ОУ-ын УЗ нь 187 орныг нэгтгэсэн ба Монгол улс 1954 онд гишүүн болсон.

Энэ өдрийг манай улс 2011 оноос “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэж иржээ.

2013.05.08

ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ӨДӨР

Дэлхийн донорын өдөр

Жил бүрийн энэ өдөр дэлхийн донорын өдрийг тэмдэгдэглэн өнгөрүүлдэг.Энэ өдөр Сүхбаатар дүүргээс 6 хүндэт донорын болзол хангасан.

2013.06.14

Хүндэт доноруудыг шагнав.

Шинээр төрсөн доноруудаа Дүүргийн ИТХ-ын хүндэт иргэн өргөмжлөлөөр шагнав.

2013.07.10

МУЗН- ийн удирдлагаас албан ёсоор СБД-ын Улаан загалмайн хорооны даргын тамга тэмдэгийг гардуулж өглөө.

СБД-ын Улаан загалмайн тэргүүн Б.Ган-эрдэнэ даргын хамт хүлээлцэж авлаа.

2013.06.03

СБД-ын Улаан загалмай

Сүхбаатар дүүргийн албан хаагчдын “Амьдрал бэлэглэе” аян

СБД-ын Улаан загалмай хорооноос Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, хамтран “Амьдрал бэлэглэе” өдөрлөг зохион байгуулж нийт 50 гаруй албан хаагчид сайн дураараа цусаа өгч, донорын эгнээнд нэгдлээ. Иргэд, албан байгууллагуудаа уриалсан өдөрлөг боллоо.

2013.09.07-08

Эмэгтэйчүүдийн 407-р хорих ангид хотын 103 түргэний эмч нар, МУГЖ Галсантогтох, Уянга дүүгийн шүдний эмчийн 20 хүнтэй багтай хамтран охид,

эмэгтэйчүүддээ сайн үйлс хийлээ.

2013.10.18

Мод тарих үндэсний өдрийг зохион байгуулах ажлын хүрээнд

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг , Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 31.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14 ний өдрийн 63 дугаар зарлигийг үндэслэн СБД-ийн ЗДТГ, ДИТХ, манай улаан загалмайн хороо Сэлбэ голын ай савын ногоон байгууламжид иргэдтэйгээ хамтран мод тарилаа.

2013.10.10

Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны хүсэлтээр Диплимийн(сонсголын бэрхшээлтэй иргэдийн) олимп, дэлхийн аваргад амжилт гаргасан 6 тамирчдыг хүлээн авч МЗХ-ны “Тэргүүний залуу” цол тэмдэг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат даргатай хамт гардуулж өгөв.

2013.10.25

Донор өдөрлөг

ШУТИС, ЭМШУИС тай хамтран 6 удаагийн өдөрлөгөөр нийт 350 донор шинээр элсүүлсэн.

2013. 10 11 сар

Долгор ээж сайн дураараа хагас, бүтэн өнчин 100 гаад хүүхэд асардаг. Сүхбаатар дүүргийн улаан загалмайн хороо 60 хүүхдэд куртка бэлэглэсэн.

2013. 10 сар

Recommended