ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ...ami.mn/amimn/images/123/miis...

Preview:

Citation preview

1

Албан журмын даатгагчдын Холбооны

Гүйцэтгэх захирлын 2017 оны ... дугаар сарын ....-ний

өдрийн ...... дугаар тушаалаар батлагдсан

журмын 1 дүгээр хавсралт

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН

“МИИС СИСТЕМИЙН ГЭРЭЭНИЙ ГАРЫН АВЛАГА”

Мэдээллийн сан

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ ХИЙХ ГАРЫН

АВЛАГА

Нэвтрэх

1. miis.ami.mn/MIIS гэсэн албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн

сантай холбогдоно. /энэхүү системд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтрэх бөгөөд

нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг хадгалах үүрэгтэй. Мөн ЖХДаатгал хийхээс

бусад тохиолдолд харилцагчийн нууцлалыг эрх бүхий этгээдүүдээс бусдад

задруулахгүй./ Даатгалын гэрээг хийхэд Mozila firebox хөтчийг ашиглана.

Хэрэв 3 удаа нууц үгээ буруу хийсэн тохиолдолд нэмэлт хяналтын үсгэн тэмдэгт гарч ирэх ба

эдгээр үсэг тоог доорх нүдэнд дуурайлган бичих ёстой.

Даатгалын гэрээ хайх

1. Харилцагчийн даатгалын мэдээллийг хайхдаа дараах 2 аргаар хайлт хийнэ.

❖ Гэрээний дугаар, Регистр

❖ Улсын дугаар, Регистр /үсэг тоо хоёрын хооронд зай авахгүй байх/

Мэдээллээ буруу оруулах эсвэл өмнө нь даатгал хийгдэж байгаагүй бол “Гэрээ олдсонгүй”

гэсэн цонх гарч ирэх бөгөөд “Хувь хүний шинэ гэрээ хийх”, “Хуулийн этгээдийн шинэ гэрээ

хийх”, Мэргэшсэн СД шинэ гэрээ хийх” гэсэн цонхнуудаас сонголтоо хийж цааш үргэлжлүүлнэ.

1. Хувь хүний шинэ гэрээ хийх

Улаанаар бичсэн нүдийг сонгох бөгөөд Даатгалын компани, Төрөл, Хязгаарласан эсэх,

Худал мэдүүлсэн эсэх гэсэн мэдээллүүдийг шалгаж гэрээгээ үргэлжлүүлэн хийнэ.

Даатгалын зуучдын хувьд хамтарч ажиллаж буй даатгалын компаниудаас сонгоно. Бусад

даатгалын компаниудыг сонгохгүй болохыг хатуу анхаарна уу!!!!!

a) Тээврийн хэрэгслийн өмчлөгч даатгуулагч :

Харилцагчийн регистрийн дугаараар хайлт хийж Туршлага /Жолоо барьсан туршлага/-ыг

жолооны үнэмлэхээс мэдээллийг авч оруулна. /Бүлэг, нөхөн төлбөрийн мэдээлэл

програмаас гарах бөгөөд гараар засварлахгүйг анхаарна уу?/ Хаяг, зип код: Аймаг, хот,

сум дүүргийн мэдээллийг сонгох ба утасны дугаарыг заавал оруулна уу.

Өмчлөгч болон нэр дурдагдсан жолоочийн Овог, Нэрийг иргэний үнэмлэх дээр мэдээллийг

харж гараар бөглөнө.

b) Тээврийн хэрэгслийн мэдээлэл:

Тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайлт хийнэ. Ингэснээр тухайн тээврийн хэрэгслийн

Аралын дугаар, Ангилал, Үйлдвэр, Загвар, Моторын багтаамж, Өнгө, Суудлын тоо, Ачаа даац

С ангилал /кг/, Чиргүүл гэсэн мэдүүллүүд гарч ирэх бөгөөд Улаан өнгөөр бичигдсэн

мэдээллүүдийг гараас солих боломжтой. Гэвч энэхүү мэдээллүүд нь Зам тээврийн яамны

мэдээллийн сангаас татагдаж байгаа тул бидний зүгээс өөрчлөх, засварлах шаардлагагүй

гэдгийг анхаарна уу!!!

Гараас оруулж болохоор мэдээллийг /моторын багтаамж, суудлын тоо, ачаа, даац С ангилал/

Аралын дугаараар хайхыг дарахад идэвхжих болно.

Хэрэв Тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайлт хийгээд гарч ирэхгүй бол Аралын дугаар

/гэрчилгээн дээр байх үсэг, тоо бүхий дугаар/-аар хайлт хийх боломжтой. Аль ч байдлаар

хайгаад гарч ирэхгүй бол шинээр мэдээлэл гараар оруулна. Мөн аль ч байдлаар хайгаад гарч

ирсэн мэдээлэл гэрчилгээн дээрх мэдээлэлтэй зөрүүтэй байвал тухайн харилцагчийг Зам

тээврийн яам руу хандахыг зөвлөнө үү.

Гэрээнд хязгаарласан эсэх нь ТИЙМ байгаа бол барих жолоочийн регистрийн дугаараар хайлт

хийнэ. Гарч ирсэн мэдээлэл дээр Утасны дугаар, Туршлага гэсэн мэдээллийг гараас оруулж өгнө.

Хамт барих жолоочийг нэмэхдээ Нэмэх товчийг дарж дээрх байдлаар хайлт хийнэ. Мөн хайлт

хийгээд мэдээлэл олдоогүй бол тухайн жолоочийн мэдээллийг гараас оруулж өгнө.

Бүх мэдээллээ оруулсны дараа Хураамж тооцоолох товчийг дарж хураамж тооцоологдоно.

Хураамж тооцоологдон гарч ирсний дараа Шинэ гэрээ байгуулах товчийг дарж гэрээ байгуулна.

/Хураамж тооцоологдсоноор гэрээ байгуулсанд тооцохгүй!!!/

2. Хуулийн этгээдийн шинэ гэрээ хийх

Улаанаар бичсэн нүдийг сонгох бөгөөд Даатгалын компани, Төрөл, Хязгаарласан эсэх, Худал

мэдүүлсэн эсэх гэсэн мэдээллүүдийг шалгаж гэрээгээ үргэлжлүүлэн хийнэ.

Даатгалын зуучдын хувьд хамтарч ажиллаж буй даатгалын компаниудаас сонгоно. Бусад

даатгалын компаниудыг сонгохгүй болохыг хатуу анхаарна уу!!!!!

a) Тээврийн хэрэгслийн өмчлөгч даатгуулагч :

Байгууллагын регистрийн дугаараар хайлт хийж Хаяг, зип код: Аймаг, хот, сум

дүүргийн мэдээллийг сонгох ба утасны дугаарыг заавал оруулна.

Тухайн байгууллагыг регистрийн дугаараар хайхад өөр байгууллагын мэдээлэл гарч ирж

байгаа тохиолдолд 0000000 регистрээр дахин дуудаж гараар бичих талбар идэвхжүүлсний

дараа байгууллагын нэр, регистрийн дугаарыг үнэн зөвөөр бичэж оруулна.

a) Тээврийн хэрэгслийн мэдээлэл:

Тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайлт хийнэ. Ингэснээр тухайн тээврийн хэрэгслийн

Аралын дугаар, Ангилал, Үйлдвэр, Загвар, Моторын багтаамж, Өнгө, Суудлын тоо, Ачаа даац

С ангилал /кг/, Чиргүүл гэсэн мэдүүллүүд гарч ирэх бөгөөд Улаан өнгөөр бичигдсэн

мэдээллүүдийг гараас солих боломжтой. Гэвч энэхүү мэдээллүүд нь Зам тээврийн яамны

мэдээллийн сангаас татагдаж байгаа тул бидний зүгээс өөрчлөх, засварлах шаардлагагүй

гэдгийг анхаарна уу!!!

Хэрэв Тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайлт хийгээд гарч ирэхгүй бол Аралын дугаар

/гэрчилгээн дээр байх үсэг, тоо бүхий дугаар/-аар хайлт хийх боломжтой. Аль ч байдлаар

хайгаад гарч ирэхгүй бол шинээр мэдээлэл гараар оруулна. Мөн аль ч байдлаар хайгаад гарч

ирсэн мэдээлэл гэрчилгээн дээрх мэдээлэлтэй зөрүүтэй байвал тухайн харилцагчийг Зам

тээврийн яам руу хандахыг зөвлөнө үү.

Жолоочийн тоог хязгаарлаж байгаа бол барих жолоочийн мэдээллийг гараас оруулж өгнө. Мөн

регистрийн дугаараар хайлт хийнэ. Гарч ирсэн мэдээлэл дээр Утасны дугаар, Туршлага гэсэн

мэдээллийг гараас оруулж өгнө. Хамт барих жолоочийг нэмэхдээ Нэмэх товчийг дарж дээрх

байдлаар хайлт хийнэ.

Бүх мэдээллээ оруулсны дараа Хураамж тооцоолох товчийг дарж хураамж тооцоологдоно.

Хураамж тооцоологдон гарч ирсний дараа Шинэ гэрээ байгуулах товчийг дарж гэрээ байгуулна.

/Хураамж тооцоологдсоноор гэрээ байгуулсанд тооцохгүй!!!/

3. Мэргэшсэн СД шинэ гэрээ хийх

Улаанаар бичсэн нүдийг сонгох бөгөөд Даатгалын компани, Төрөл, Хязгаарласан эсэх, Худал

мэдүүлсэн эсэх гэсэн мэдээллүүдийг шалгаж гэрээгээ үргэлжлүүлэн хийнэ.

Харилцагчийн регистрийн дугаараар хайлт хийж Туршлага, Хаяг, зип код: Аймаг, хот, сум

дүүргийн мэдээллийг сонгох ба утасны дугаарыг заавал оруулна. /Бүлэг, нөхөн төлбөрийн

мэдээлэл програмаас гарах бөгөөд гараар засварлахгүйг анхаарна уу?/

Өмчлөгч болон нэр дурдагдсан жолоочийн Овог, Нэрийг иргэний үнэмлэх дээр мэдээллийг харж

гараар бөглөнө.

Бүх мэдээллээ оруулсны дараа Хураамж тооцоолох товчийг дарж хураамж тооцоологдоно.

Хураамж тооцоологдон гарч ирсний дараа Шинэ гэрээ байгуулах товчийг дарж гэрээ байгуулна.

/Хураамж тооцоологдсоноор гэрээ байгуулсанд тооцохгүй!!!/

4. Дамжин өнгөрөх шинэ гэрээ хийх

Улаанаар бичсэн нүдийг сонгох бөгөөд Даатгалын компани, Төрөл, Хязгаарласан эсэх, Худал

мэдүүлсэн эсэх гэсэн мэдээллүүдийг шалгаж гэрээгээ үргэлжлүүлэн хийнэ.

1. Хувь хүний болон хуулийн этгээд гэдгийг сонгоно.

2. Даатгалын компани сонгоно.

3. Төрөл сонгох.

4. Хэдэн сараар хийхээ сонгоно. /1-6сараар/

5. Нэг дээш жолоочтой эсэхээ сонгоно.

6. Худал мэдүүлсэн эсэхээ сонгоно.

Даатгалын зуучдын хувьд хамтарч ажиллаж буй даатгалын компаниудаас сонгоно. Бусад

даатгалын компаниудыг сонгохгүй болохыг хатуу анхаарна уу!!!!!

Улаанаар тэмдэглэсэн мэдээллийг бөглөж Хураамж тооцоолох товч дээр дарж хураамжийн дүн

гарч ирнэ.

!!! Регистерийн дугаар нь 10 оронд хүрэхгүй байвал ур талд нь 0 нэмж хийнэ. Эсвэл регистерийн

дугаар нь 10 орноос илүү гарвал сүүлийн 10 оронг авна. !!!

Гэрээнд нэгээс дээш жолоочтой эсэх нь ТИЙМ байгаа бол барих жолоочийн регистрийн дугаараар

хайлт хийнэ. Гарч ирсэн мэдээлэл дээр Утасны дугаар, Туршлага гэсэн мэдээллийг гараас оруулж

өгнө. Хамт барих жолоочийг нэмэхдээ Нэмэх товчийг дарж дээрх байдлаар хайлт хийнэ. Мөн

хайлт хийгээд мэдээлэл олдоогүй бол тухайн жолоочийн мэдээллийг гараас оруулж өгнө.

Бүх мэдээллээ оруулсны дараа Хураамж тооцоолох товчийг дарж хураамж тооцоологдоно.

Хураамж тооцоологдон гарч ирсний дараа Шинэ гэрээ байгуулах товчийг дарж гэрээ байгуулна.

/Хураамж тооцоологдсоноор гэрээ байгуулсанд тооцохгүй!!!/

Цаашид хийх бүртгэл нь өмнөх бүртгэлтэй ижил байна.

ЖХДаатгалын гэрээний дугаарлалтыг МИИС систем өөрөө автоматаар өгөх болно.

Тайлан цонхыг дарснаар тухайн ажилтны хийсэн даатгалын тайлан гарч ирэх бөгөөд Нэгдсэн

тайланг зөвхөн ахлах ажилтан харах эрхтэй байна. Тайлангаас дараах байдлаар хайлт хийнэ:

1. Эхлэх дуусах огноо

2. Гэрээ /хүчинтэй, хүчингүй, даатгуулагч цуцалсан/ 3 янзаар

3. Гэрээний дугаар

4. Регистер /хувь хүн/

5. Байгууллагын регистер

6. Улсын дугаар /автомашины/

7. Гэрээ байгуулсан хэрэглэгч

“Хүчинтэй эсэх”гэсэн баганад хоосон байвал гэрээ хүчинтэй байна гэсэн үг. Гэрээ улаан өнгөтэй,

“0” болсон байвал цуцлагдсан гэсэн үг. Цуцлах эрх нь зөвхөн ахлах ажилтанд байх бөгөөд

цуцлагдсан даатгал нь програмаас устаж алга болохгүй.

Даатгуулагч даатгалын гэрээг цуцлах бол даатгуулагч цуцлуулах товч, даатгалын компани

цуцлах бол ДК хүчингүй болгох товчийг тухай бүр дарж цуцлалтыг бүртгэнэ.

Гэрээний жолооч гэсэн тайланд хамт жолоо барих жолооч нарын мэдээлэл байна.

Програмд хандаад ямар нэг үйлдэл хийхгүй 30 минут болоход програм автоматаар хаагдана.

“Сүлжээ салсан эсвэл сервертэй холбогдохгүй байна....” гэсэн шар анхааруулах бичиг гарч ирсэн

тохиолдолд програмаас бүр гарч дахин нэвтрэх хэсгээр нэвтэрч орно.

Даатгуулагчийн мэдээллийг хайхад бүлэг, нөхөн төлбөрийн мэдээлэл програмаас гарах бөгөөд

гарч ирсэн мэдээлэл NULL, NaN гэсэн тэмдэгт байгаа тохиолдолд АЖДХолбооны 70121177 гэсэн

утсанд холбогдон тухайн мэдээллийг мэдэгдэж засуулах хэрэгтэйг анхаарна уу.

Гарын авлага бэлтгэсэн: Мэдээллийн сангийн ажилтан Г.Ганбаяр

Recommended