ШУТИС ийн МХТС д олон улсын инженерийн...

Preview:

Citation preview

ШУТИС-ийн МХТС-д

олон улсын инженерийн боловсролын

тогтолцоо, стандартыг нэвтрүүлэх

ажлын явц

Н.Эрдэнэхүү, Доктор(PhD), ШУТИС

2017-09-18

Агуулга

❖Үр Дүнд Суурилсан Боловсрол(ҮДСБ)

❖Суралцахуйн үр дүн

❖Чанарын баталгаажуулалт

❖ҮДСБ-ын CDIO загвар

❖ШУТИС-д CDIO стандарт арга зүй нэвтрүүлэх ажлын явц

❖МХТС-ийн Цахилгаан холбоо, Утасгүй холбоо хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх ажлын явц

Үр Дүнд Суурилсан Боловсрол

(ҮДСБ)

Зөвхөн оролт, үйл явцыг үнэлэх бус гаралт(output) буюу үр

дүн(outcome)-үнэлэх хэлбэр

Оролт Үйл явцГаралт

(Үр дүн)

Оролтод суурилсан(Input-Based) эсвэл үйл явцад

суурилсан(Process-Based) хэлбэрээс Үр дүнд

суурилсан(Outcome-Based) хэлбэр рүү шилжиж

байна.

Орчин үеийн дээд боловсролын чиг хандлага

•Багш

•Сургалтын

хөтөлбөр

•Лаборатори/

орчин

•Бусад

Сургах,

суралцах

үйл ажиллагаа

Оролцогч

талуудын

шаардлагыг

хангасан

төгсөгч

Оюутан төвтэй суралцахуй

Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоо

Үр дүнгүүд Үнэлгээ

Их сургуулийн

зорилго,

зорилт

Хөтөлбөрийн

боловрсолын

зорилго зорилт

Хөтөлбөрийн

сургалтын үр

дүн

Хичээлийн

сургалтын үр

дүн

Их сургуулийн

үнэлгээ

Хөтөлбөрийн

үнэлгээ

Хичээлийн

үнэлгээ

Их

сур

гуул

ьХ

өтө

лб

өр

Хи

чээл

Хичээлийн

хөтөлбөр

Сурган заах арга

зүй

Сургалтын үйл

ажиллагаа

Үнэлгээний арга

хэрэгсэл

Са

йж

ру

ул

ал

т

Үй

лд

вэ

рл

эл

, тө

гс

өгч

ид

бо

ло

н о

ро

лц

огч

та

лу

уд

...

Үй

лд

вэ

рл

эл

, тө

гс

өгч

ид

бо

ло

н о

ро

лц

огч

та

лу

уд

...

Суралцахуйн үр дүн гэж юу вэ?

ҮДСБ-ын суралцахуйн үр дүнгүүд

Суралцахуйн үр дүнгүүд=Чадамж

Чадамж=Мэдлэг+Чадвар+Хандлага

Хичээлийн сургалтын үр дүнгүүд(CLO)

Тодорхойлолт: Оюутнууд тухайн хичээлийг судалж дуусах үедээ эзэмшсэн байх мэдлэг,

ур чадвар, хандлагын жагсаалтыг хичээлийн сургалтын үр дүн гэж нэрлэдэг.

Энэ мөсөн уулын хэр хэмжээтэй хэсэг нь бидэнд харагдах вэ?

Мэдлэг

ба

Ур чадварууд

15%

Үнэл зүйл– Хэм хэмжээ – Үзэл бодол

Хандлага-85%Хүсэл тэмүүлэл – Ёс зүй – Итгэл үнэмшил

Далайн түвшин

Мэдлэг, чадвар, хандлагын харьцаа

Шинэ зууны боловсролтой иргэнЮнескогаас гаргасан 4 тулгуурт зарчим

(Делорийн илтгэл:1996)

Хамтран амьдрах

буюу нийгэмшихэд

суралцах

Хүн болж төлөвшихэд

суралцах

Аливааг бүтээхэд

суралцах

Мэдэхийн тулд

суралцах

➢ Блумын ангилал зүйн 3 талбараар мэдлэг, чадвар, хандлага нь:

– Cognitive Domain-Танин мэдэхүй, сэтгэлгээний талбар

– Affective Domain-Мэдрэмж, хандлагын талбар

– Psychomotor domain-Дадал, чадварын талбар

• Knowledge-Skill-Attitude(KSА) буюу Мэдлэг-Чадвар-Хандлага

• Think-Do-Feel буюу Сэтгэх-Хийх-Мэдрэх

Төгсөгчдийн чадамжийн түвшин

Сэргээн санах

Мэдээллийг олж илрүүлэх,

сэргээн, санах

Ойлгох

Мэдээллийг ойлгох

Хэрэглэх

Шинэ нөхцөлд мэдээллийг

ашиглах

Задлан шинжлэх

Мэдээллийг бүрэлдэхүүн

хэсгүүдэд задлан шинжлэх

ҮнэлэхМэдээллийг үнэлж, дүгнэх

Бүтээх

Шинэ зүйл бүтээхэд мэдээллийг

ашиглах✓ Мэдлэг, ойлголт, хэрэглээ

гэсэн түвшингүүдийг доод

түвшний сэтгэлгээний

чадварууд(Lower Order

Thinking Skills-LOTS)

✓ Анализ, синтез, үнэлгээний

түвшингүүдийг дээд түвшний

сэтгэлгээний

чадварууд(Higher Order

Thinking Skills-HOTS) гэж

нэрлэдэг.

Төгсөгчдийг ажилд авах нийтлэг шалгуур

Голч дүн өндөртэй төгсөгч хамгийн сайн?!

Чанарын баталгаажуулалт

Чанарын баталгаажуулалт(1)

Тодорхойлолт:

▪ Дээд боловсролын чанарын

баталгаажуулалт(Quality Assurance) гэдэг нь

тухайн дээд боловсролын байгууллагын

боловсролын үйл ажиллагаа оролт, үйл явц,

гаралт талаасаа оролцогч талуудын хэрэгцээ

шаардлагыг хангаж байгаа эсэхийг

тодорхойлох үйл явц юм.

13

Чанарын баталгаажуулалт (2)

14

Чанарын баталгаажуулалтыг гэнэтийн

байдлаар хэрэгжүүлэхгүй:

Энэ нь заавал төлөвлөгдсөн байх ёстой

Чанар гэдэг бол салангид зүйлийн тухай биш,

тухайн сургууль боловсролын

бүхий л үйл ажиллагаагаа хамгийн

дээд түвшинд гүйцэтгэх хэлбэр

Тасралтгүй

сайжруулалт

Чанарын баталгаажуулалт (3)

Магадлан итгэмжлэл:

▪ Дотоодын магадлан итгэмжлэл▪ Олон улсын магадлан итгэмжлэл (ABET, ASIIN

гэх мэт)

Олон улсын стандартууд:

▪ ISO QMS (Боловсролын чиглэлийн)▪ Олон улсын загварууд (CDIO стандарт, арга зүй

гэх мэт)

15

Үр дүнд суурилсан боловсрол-PDCA загвар

Үр дүн

Сургалтын үнэлгээСайжруулалт

Сургалтын үйл ажиллагаа

ҮДСБ

Хичээл 1

Хөтөлбөр 2

Сургууль 3

Хичээлийн хөтөлбөр

Сурган, заах арга зүй

Сургалтын үйл ажиллагаа

Үнэлгээ

Text

Text

PLAN

DO

CHECK

AC

T

CLO

PLO

PEO

Эрхэм зорилго

Та

ср

алтг

үй

са

йж

руу

ла

лт

Сургалтын үр дүнгүүд

Сургалтын үйл ажиллагаа

Сургалтын үнэлгээ

Инженер технологийн

боловсролын CDIO

стандарт, арга зүй

➢ Хувь хүний,

мэргэжлийн ур

чадвар

➢ Харилцааны ур

чадвар,

➢ Бүтээгдэхүүн, үйл

ажиллагаа, систем

бий болгох удирдах

чадвар

1950 - өмнө:

Практик ур

чадвар

1960:

ШУ-ны онол ба

Практик ур

чадвар

1980:

ШУ-ны онол

2000:

CDIO

Онолын мэдлэг

Инженерүүд онолын мэдлэгтэй, олон талын ур чадвартай байх хэрэгцээтэй

тул аль алийг нь зэрэг хөгжүүлэх боловсролын системийг бий болгох

шаардлагатай.

ИНЖЕНЕРИЙН ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН

ЧИГ ХАНДЛАГА

18

CDIO санаачлага

➢ Бакалаврын түвшний инженер, технологийн

боловсролыг шинэчлэх “CDIO-санаачлагa” гэж

нэрлэгдсэн олон улсын томоохон төсөл 2000 оны 10

сард анх хэрэгжиж эхэлсэн.

➢ 2016 оны байдлаар дэлхийн 130 гаруй их дээд

сургуулийг хамарч өргөжин тэлсэн байна.

➢ Төслийн алсын хараа нь “Оюутанд Сэтгэх-Зохиох-

Бүтээх-Хэрэглэх гэсэн багц үзэл баримтлалын дагуу

аливаа бодит систем, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн

бий болгох түвшний инженер, технологийн

боловсрол олгох” явдал юм.

19

1.Техникийн мэдлэг 3. Харилцааны

ур чадвар2. Хувь хүний ур чадвар

4. CDIO

Үйл явц

БагБагаар ажиллах

инженерийн орчин

БүтээгдэхүүнНэмүү өртөг шингэсэн инженерийн систем

Хувь хүнТөлөвшсөн ухаалаг иргэн

CDIO хөтөлбөрөөр төгсөгчид

“Орчин үеийн, багаар ажиллах орчин нөхцөлд Сэтгэх-Зохиох-

Бүтээх-Хэрэглэх үйл явцын дагуу нэмүү өртөг шингэсэн инженерийн

бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох түвшний мэдлэг, ур

чадвар эзэмшсэн байна” хэмээн тодорхойлсон байдаг.

CDIO стандарт, арга зүйн бүрдэл

Тухайн хөтөлбөрөөр төгсөгч ямар мэдлэг,

чадварууд эзэмшсэн байх вэ?

❖CDIO syllabus: Энэ нь урьдчилан тодорхойлсон

жишиг сургалтын үр дүнгийн жагсаалт бөгөөд

тухайн хөтөлбөрийн сургалтын үр дүн(PLO)-г

тодорхойлох үндэс суурь болно.

Хэрхэн яаж эдгээр мэдлэг чадвар, хандлагыг оюутанд

олгох вэ?

❖CDIO standard: Энэ нь үр дүнд суурилсан

сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион

байгуулах болон үнэлэхэд ашиглагдах багц

стандартууд юм.

21

CDIO загварын жишиг сургалтын үр дүнгүүд

(CDIO syllabus)

1. Шинжлэх ухаан, салбар чиглэлийн мэдлэг, сэтгэлгээ /х-

түвшин/(Learning to know-Мэдлэг, сэтгэлгээ)

1.1. Суурь шинжлэх ухааны мэдлэг /хх-түвшин/

1.1.1.......................... /ххх-түвшин/

1.1.1.1.................... /хххх-түвшин/

1.2. Инженерийн суурь мэдлэг

1.3 Инженерийн ахисан түвшний суурь мэдлэг

2. Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага /2.1-2.5/

(Learning to be-Хандлага, ур чадвар)

3. Хүмүүстэй харилцах, багаар ажиллах болон харилцааны ур

чадвар /3.1-3.3/ (Learning to live together-Хандлага, ур чадвар)

4. Нийгэм болон байгууллагын хүрээнд шинийг сэтгэх, зохиох, бүтээх

хэрэглэх ур чадвар(CDIO ур чадвар) /4.1-4.8/ (Learning to do-

Мэдлэг, хандлага, ур чадвар)

22

CDIO стандартууд

• Стандарт 1

• Стандарт 2

• Стандарт 3

Сургалтын хөтөлбөрт чиглэсэн

• Стандарт 4

• Стандарт 5

• Стандарт 6

CDIO ур чадвар олгоход чиглэсэн

• Стандарт 7

• Стандарт 8

Сургалтын үйл

ажиллагаанд чиглэсэн

• Стандарт 9

• Стандарт 10

Багшийн хөгжилд чиглэсэн

• Стандарт 11

• Стандарт 12

Сургалтын, хөтөлбөрийн

үнэлгээнд чиглэсэн

МХТС-ийн цахилгаан холбоо, утасгүй

холбоо хөтөлбөрүүдэд CDIO стандарт,

арга зүй нэвтрүүлэх ажлын явц

2012-2016 онд CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэх талаар

гарсан бодлогын бичиг баримтууд

1. 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны

хөтөлбөрийн 201.1-д инженерийн боловсролын

шинэчлэлийг хэрэгжүүлж CDIO загварыг туршиж эхлэх гэж

тусгагдсан.

2. БСШУЯ-ны 2014 оны төлөвлөгөөний “Зорилт 24”-ын

1.24.46.-д инженерийн боловсролын CDIO загварыг

Шинжлэх ухаан технологийн их сургуульд нэвтрүүлнэ”

гэсэн зорилт анх тавигдсан.

3. ШУТИС-ийн 2021 он хүртэлх хөгжлийн стратегийн замын

зураглалын Стратеги 1.1а-д “Олон улсын инженерийн

боловсролын шинэчлэлийн “CDIO”-ын санаачилгад нэгдэн

орж стандартуудыг нэвтрүүлнэ” гэж тусгагдсан.

ШУТИС-д CDIO стандар, арга зүй

нэвтрүүлэх үйл ажиллагаа

1. ШУТИС нь 2015 оны 03 сард олон улсын CDIO

санаачлагад нэгдэж гишүүн сургууль болсон.

2. ШУТИС-ийн ЭЗ-ийн зөвлөмж

3. ШУТИС-ийн CDIO-г хэрэгжүүлэх хөтөлбөрийн ЕХ-ны

шийдвэр:

➢ хөтөлбөр-2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн

нэвтрүүлж эхлэх

➢ ҮТС-ийн “Нэхмэлийн үйлдвэрлэлийн

технологи”

➢ МТС-ийн “Үйлдвэрлэлийн автоматжуулалт”

➢ МХТС-ийн “Цахилгаан холбоо”

4. 2016-2017 оны хичээлийн жилээс 26 хөтөлбөрт CDIO

стандарт арга зүйг нэвтрүүлж эхлэх

CDIO-ИЙН ГИШҮҮН 130 ГАРУЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН

НЭГ НЬ ШУТИС2015-03 сар

CDIO ЗАГВАРЫН 12 СТАНДАРТЫН ДУНДАЖ

ҮНЭЛГЭЭНИЙ ХАРЬЦУУЛАЛТ

0

1

2

3

4

5

2014-2015 оны хичээлийн жил

2016-2017 оны хичээлийн жил

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны

мөрийн хөтөлбөрт туссан зорилтууд

1. (ЗГҮАХ-3.2.18)Судалгааны их сургуулийг хөгжүүлэх үйл

ажиллагаа.

a. (ЗГҮАХ-3.2.19) Өндөр технологи инновацийг хөгжүүлэх

b. (ЗГҮАХ-3.2.18) Дээд боловсролын байгууллагын засаглалын бие

даасан механизм бий болгох

Боловсруулах баримт бичгүүд:

➢ Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах

➢ Судалгаанд суурилсан их сургууль үндэсний хөтөлбөр

боловсруулах

➢ Холбогдох журмуудыг шинэчлэх

2. (ЗГҮАХ-3.2.18)Үр дүнд суурилсан боловсрол(ҮДСБ)-ын үзэл

баримтлалыг хэрэгжүүлэх

Боловсруулах баримт бичгүүд:

➢ Үр дүнд суурилсан сургалт дэд хөтөлбөр боловсруулах

➢ Холбогдох журмууд гаргах

МХТС-ИЙН ЦАХИЛГААН ХОЛБОО, УТАСГҮЙ

ХОЛБОО ХӨТӨЛБӨРИЙГ ОЛОН УЛСАД МАГАДЛАН

ИТГЭМЖЛҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦ

Хөтөлбөрийг олон улсад магадлан

итгэмжлүүлсний давуу тал

➢ Монголын инженерийн боловсролын стандарт,

төгсөгчдийн чанар олон улсын түвшинд шаардлага хангаж

байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, сайжруулах

боломжтой болно.

➢ Төгсөгчдийн чадамж ажил олгогчдын хэрэгцээ

шаардлагатай нягт уялдаатай болж, мэдлэгт суурилсан

эдийн засгийг бий болгох үндэсний мэргэжилтний тоо

нэмэгдэнэ.

➢ Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн төгсөгчид олон

улсад хүлээн зөвшөөрөгдөж мэргэжлээрээ ажиллах

боломж бүрдэнэ.

➢ Их сургуулийн чансааг олон улсад сургалт талаас нь

дээшлүүлэх гол хүчин зүйл болно.

Цахилгаан холбоо хөтөлбөрийг олон улсад

магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа

➢БСШУЯ-ны сайдын 2015 оны 04 сарын 28-ны А/147

тоот тушаалаар Цахилгаан холбоо хөтөлбөрийг олон

улсад магадлан итгэмжлүүлэх шийдвэр гарсан.

➢ 2015 оны 07 сараас бэлтгэл ажил эхэлж магадлан

итгэмжлэх байгууллага сонгох судалгаа хийсэн.

➢ 2015 оны 08 сард магадлан итгэмжлэлд бэлтгэх баг,

ажлын төлөвлөгөө, шаардагдах төсөвийг тус тус

захирлын зөвлөлын хурлаар хэлэлцүүлэн, ШУТИС-

ийн ректораар батлуулсан.

➢Магадлан итгэмжлүүлэх зардал ижил байсан тул

салбарын 2 хөтөлбөрийг зэрэг магадлан итгэмжлүүлэх

шийдвэрлэсэн.

Магадлан итгэмжлүүлэх байгууллагыг сонголт

• Бэлтгэл ажлын хүрээнд АНУ-д төвтэйABET(Accreditation Board of Engineering andTechnology) олон улсын магадлан итгэмжлэлийнбайгууллагыг сонгосон.

• Энэ байгууллага нь инженер, технологийнчиглэлд дэлхийд хамгийн нэр хүндтэйбайгууллага бөгөөд 28 улсын 700 гаруйсургуулийн 3400 гаруй хөтөлбөрийг магадланитгэмжилсэн туршлагатай.

• Тус байгууллагаар Монгол улсаас одоогоор ямарнэгэн хөтөлбөр магадлан итгэмжлүүлээгүйбайгаа юм.

Ажлын явц (1)

➢ Бэлэн байдлын үнэлгээний хүсэлт гаргах/Request for Readness

Review-RREv/: Энэ хүсэлтийг 2015 оны 09 сарын 29-ний өдөр

гаргасан.

➢ Урьдчилсан өөрийн үнэлгээний тайлан бэлтгэх/Preliminary Self

Study Report/: Цахилгаан холбоо, утасгүй холбоо хөтөлбөрийн

урьдчилсан өөрийн үнэлгээний тайлан бэлтгэж 10-р сарын 28-ний

өдөр илгээсэн.

Ажлын явц (2)

Нотлох баримт бүрдүүлэх зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилд

сургалтын үйл ажиллагаанд зарим ажлуудыг хэрэгжүүлэх шаардлага

гарсан тулд урьдчилсан тайланд үнэлгээ хийсэн үр дүнг

харгалзахгүйгээр хүсэлт гаргах, үндсэн тайлан илгээх, шинжээчид

ажиллуулах хугацааг дараах байдлаар дахин төлөвлөсөн болно.

• Үнэлгээний хүсэлт гаргах/Request for Evaluation/:

– 2017 оны 1-р сарын 26-нд үнэлгээний хүсэлт(RFE) гаргасан

• Өөрийн үнэлгээний тайлан бэлтгэж явуулах/Self Study Report/:

– 2017 оны 6-р сарын 30-ны дотор үндсэн тайлан илгээсэн.

Ажлын явц (3)

• Шинжээчид газар дээр нь ажиллах/Onsite-visit/:

– 2017 оны 10 сарын 29-31 хооронд шинжээчид(3 хүн

ирэх)-ийг ажиллуулахаар захиалга өгсөн.

– 3 хоног ажиллах хугацаанд хөтөлбөрийн үйл

ажиллагаатай газар дээр нь танилцаж 8 шалгуурын

дагуу үнэлэлт дүгнэлт өгнө.

• Хөтөлбөрийг үнэлэх, шийдвэр гаргах үйл явц/Due

process and the accreditation decision/:

– 2018 оны 07 сар хүртэл үргэлжилнэ(Стандарт

хугацаа 18 сар).

Дүгнэлт

➢ МХТС-д ҮДСБ-ийн CDIO стандарт, арга зүйг

нэвтрүүлэх ажлыг үе шаттай, амжилттай хэрэгжүүлж

байгаа бөгөөд энэ нь төгсөгчдийн чанарыг олон

улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой.

➢ АНУ-ын ABET байгууллагаар магадлан

итгэмжлүүлснээр дээрх ажлын үр дүнг үнэлүүлэх,

боловсролын үйл ажиллагааг оролт, үйл явц, гаралт

талаас нь тасралтгүй сайжруулах тогтолцоо бүрдэнэ.

➢ Цаашид зөвхөн сургалт гэхгүй байгууллагын түвшинд

чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрэн

нэвтрүүлнэ гэвэл ISO чанарын менежментийн

тогтолцоог нэвтрүүлэх ьн зүйтэй.

Анхаарал хандуулсанд

баярлалаа

Recommended