Narnii aimag

Preview:

Citation preview

Хичээл 4

Нарны аймаг

Л. Бямбацэцэг

Зорилго:Нарны аймаг сэдэвтэй танилцах

Нарны бүтэц хэрхэн оршин тогтнодог талаар судлаж мэдэж авах Нар ба дэлхийн хөдөлгөөний талаар мэдлэгтэй болох тэдгээрийг таниж мэдэж сурах Хэрхэн юунаас тогтох зэргийг судалж мэдэх Улирал яагаад солигддог вэ ? Дэлхий ба сарны хөдөлгөөн Нарны аймгийн тогтоц Нарны аймгийн гарагууд Нарны аймгийн бусад гараг

Зорилт:

Нар :

Нар бөмбөрцөг хэлбэртэй, диаметрээрээ дэлхийгээс 109дахин их . Нарны 80%-ийг устөрөгч 20-ийг нь гелий эзэлдэг . Нарны масс бүх гарагийн масснаас 750дахин , дэлхийн масснаас 333000дахин их , дундаж нягт нь 1,2г/см³.

Нарны цөмд 15сая градус халуун байдаг ба ийм өндөр температурт ялгарсан асар их энерги Нарнаас гэрэл дулааны хэлбэрээр цацардаг байна

Үргэлжлэл:

Нар нь хэд хэдэн үе давхаргаас бүрдэнэ. Нарны хийн мандлын хамгийн доод давхаргыг гэрэлт мандал гэнэ. Эндээс нарны гэрэл ба дулаан цацардаг. Гэрэлт мандалын температур 6000C орчим байна. Гэрэлт мандал дээр бараан толбууд байдаг .

Гэрэлт мандал гэж юу вэ?

Толбо бол нарны гүнээс гарсан улайдсан хий гэрэлт мандал дээр гарч ирээд хөрсөн хэсгүүд юм .толбоны температур 4000Сорчим байна.

Толбо гэж юу вэ?

Толбоны шилжилтээр нар 25-30 хоногт тэнхэлгээ тойрон эргэдэг гэдгийг тогтоосон байна . Гэрэлт мандалаас дээш давхаргыг өнгөт мандал гэнэ.

Толбоны шилжилтийн шалтгаан :

Нарны хийн мандлын хамгийн гадна талын маш сийрэг халуун давхаргыг нарны титэм гэнэ.Наран дээрх толбоны тоо хэмжээ хэлбэр дүрс тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Нарны идэвхжлийн түвшин ойролцоогоор 11 жил тутамд дахин давтагддаг байна.

Нарны титэм гэж юу вэ?

Хичээл 5

Нар ба далхийн хөдөлгөөн

Бидний амьдарч буй дэлхий нарыг бараг тойрог орбитоор тойрон эргэж байдаг . Энэ тойрог орбит дээр дэлхийг тогтоон барж байдаг хүч бол бүх ертөнцийн таталцлын хүч юм.

Туршилгаас үзэхэд бүх ертөнцийн таталцлын хүч дараах шинжтэй байдаг. -масстай бүхий л биеийн хооронд үүснэ -биесийн масс их бол татлцлын хүчний хэмжээ их байдаг. -биесийн хоорондын зай ихсэхэд хүчний хэмжээ багасдаг.

Бүх ертөнцийн таталцлын хүч

Дэлхий тэнхэлгээ тойрон эргэснээс болж өдөр шөнө солигддог байна. Дэлхий тэнхэлгээ тойрон нэг хоногт буюу 23цаг 56минут 4секундэд нэг бүтэн эргэдэг. Дэлхий нарыг 365¼хоногт нэг бүтэн тойрдог. /4жил тутамд нэг өндөр жил тохиодог буюу 2дугаар сар 29хоногтой болдог ./

Хичээл 6

Сар дэлхийгээс дундажаар 384000км зайтайгаар түүнийг тойрон эргэдэг цорын ганц дагуул Сарны радиус 1700орчим км ба дэлхийгээс 81 дахин бага масстай Иймээс саран дээрх таталцлын орон дэлхий дээрхээс бага Саран дээр соронзон орон ус агаар илрээгүй

Дэлхий ба сарны хөдөлгөөн:

Үргэлжлэл:Сарны надарга дээр өдөр болж байгаа талд нь температур нь 120 С шөнийн талд нь -170С байна. Сар өөрөөсөө гэрэл гаргадагүй зөвхөн нарны гэрлээд гэрэлтэж харагддаг.

Сарыг нартай харьцуулан ажиглахад хоног тутамд зүүн тийш тодорхой зайд шилжсэнээр 29.5 хоногт Дэлхийг нэг бүтэн тойрдог

Дэлхий нар хоёрын хооронд сар байрлаж байхад сүүдэртэй тал нь Дэлхий руу хандсан тул Сар үл үзэгдэх ба бид түүнийг битүүн гэж нэрлэдэг.

Хичээл 7

Нарны аймгийн тогтоц

Нарыг 9 том гараг 2000 орчим бага гараг, 1000гаруй сүүлт од тойрон эргэдэг. Тэдгээр гарагуудын тойрог зам дээр тогтоон барьж байдаг хүч бол гаривтацын татлцлын хүч юм.

Нарны аймгийн гараг хоорондын зайг хэмжихэд нар ба дэлхийн хоорондох зайг нэгж болгон авдаг.

1одон орны нэгж нь =150000000 км Бүх гарагууд нарыг нэг зүгт тойрдог. Бархасбадь Санчир Тэнгэр ванДэлхий ван Далай ван Сугар АнгарагДэлхий Буд

Түүнийг одон орны нэгж гэнэ.

Нарны аймгийн гаргаууд :

Наранд хамгийн ойр оршдог хэмжээгээрээ манай сартай ойролцоо гараг юм . Агаар мандалгүй бөгөөд гадарга нь цагираг хэлбэрийн нам дор газар цар тогоо элбэгтэй . Гадаргын температур нь наран талдаа +427С хүрдэг.

Буд

Сугар

Сугар нь хэмжээний хувьд ойролцоо бөгөөд нарны аймгийн гарагуудаас нүдэнд хамгийн тод үзэгддэг. Хүхрийн хүчлэн үүлэн бүрхэвч 97% нь нүүрхүчлийн хийнээс тогтох агаар мандал нь их өтгөн буюу өндөр даралтанд оршино.

Хичээл 8

Дэлхий :

Сансараас харахад хуйларсан өтгөн үүлтэй цэнхэр өнгөтэй харагддаг. Амьд биет болон ус агаар хүчилтөрөгчтэй цорын ганц гараг юм.

Ангараг:Улаан өнгөтэй харагддаг . Энэ нь түүний хөрсний найрлагатай холбоотой . Ангараг дээр ус болон амьдрал байхгүй . Бага хэмжээтэй хоёр сар буюб дагуултай . Ангарагийн агаар мандал нь маш сийрэг бөгөөд нүүрсхүчлийн хий 95%-г нь эзэлдэг.

Нарнаас хол оршдог учир маш хүйтэн хэмжээгээрээ манай нарны аймгийн хамгийн том аврага гараг юм. Гадарга нь хатуулаг биш бараг бүх хэсэг нь устөрөгч болон гелийгээс тогтох шингэн бүрхэх ба түүний хий нь үүлэн бүрхэвчийг үүсгэдэг.бархасбадь 16 дагуултай ба түүний нэг дагуул нь Ганимед бөгөөд нарны аймгийн хамгийн том дагуулд тооцогддог.

Бархасбадь:

Санчир:Бархасбадьтай төстэй нарны аймгийн бас нэг аварга гараг юм. Аварга гарагууд бүгд бүслүүртэй байдаг ч тэдгээрийн дотроос санчирын бүслүүр маш гоёмсог бөгөөд дуранд хамгийн тод харагддаг.

Аварга гарагын тоонд багтдаг гараг юм. Дуранд цайвар ногоон харагддаг ба маш сул нарийн бүслүүртэй 15дагуултай . 1781онд В.Гершель нээсэн. Тэнгэр вангын эргэлтийн тэнхлэг нь бараг нарыг тойрох орбитын хавтгайн дагуу тул энэ гараг нь дугуй өнхөрч байгаа мэт бөөрөөрөө эргэлдэн нарыг тойрдог байна.

Тэнгэр ван:

Энэ гараг нь тэнгэр ван гарагтай ихэр гэж хэлж болно. Энэ хоёр гараг нь дэлхийгээс бараг дөрөв дахин том хэмжээтэй. Нарнаас асар хол орших тул гадарга нь маш хүйтэн . Дуранд цэнхэрдүү харагддаг бөгөөд метанаас тогтох сийрэг хийн бүрхэвчтэй . Далай вангын 8 дагуулын хоёр нь огторгуйн дуранд харагддаг бол үлдсэн зургааг нь хиймэл дагуулаар саяхан нээсэн байна.

Далай ван:

Дэлхий ван:

Хамгийн жижиг гараг ба 1930 онд нээгдсэн. Дэлхий вангийн нарыг тойрох орбит бусад шигээ биш бөгөөд маш зузаан замаар тойрдог. 1979-1999 оны үед дэлхий вангийн тойрог зам Далай вангийн тойрог дотор явж байгааг тогтоосон.

Үзсэн бүх хичээлээ дүгнэн бичиж ирэхТаны бодлоор нарны аймгийн тухай өөр юу дутуу байна вэ ? Тодорхой бичиж ирэх жишээ бич Дээрх хичээлийг судалхад чамд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Одон орны талаар нэмэлт мэдээлэл цуглуулж ирэх Гарагуудаар бодит загвар хийх санаанууд мэдэж ирэх

Гэрийн даалгавар :

Анхаарал тавьсанд баярлалаа

Recommended