Tsetsegt urgamliin bier bodis damjih

Preview:

Citation preview

Сэргээн санах хичээл

1-р баг: Баганан эсүүдийн доор хөвсгөр паренхим эсүүд байрласан нь ямар үүрэг гүйцэтгэхэд зохицсон бэ?

2-р баг: Навчны илтэс хавтгайрсан нь ямар үүрэг гүйцэтгэхэд зохицсон бэ?

3-р баг: Навчны илтэс нимгэрсэн нь ямар үүрэг гүйцэтгэхэд зохицсон бэ?

4-р баг: Навч салаалсан судлуудтай нь ямар үүрэг гүйцэтгэхэд зохицсон бэ?

Цэцэгт ургамлын биеэр бодис дамжих

10-р анги

Биологийн багш З.Орхончимэг

Зорилго:

Ургамлын биеэр бодис хэрхэн дамждагийг мэдэх

Зорилт:

Дамжуулах багц Модлогийн бүтэц, үүрэг Шигшүүрт хоолойн бүтэц, үүрэг Усны ууршилт Ургамлын биеэр бодис дамжих

Иш бол ургамлын тулгуур эрхтэн

боловч үндэс, навч хоёрыг хооронд нь

холбож, бодис дамжуулах үүрэг

гүйцэтгэнэ.

Багууд сурах бичгийн 59-60 хуудсыг уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй

1-р баг: Дамжуулах багц гэж юу вэ?

2-р баг: Модлогийн гуурсны бүтэц, үүрэг

3-р баг: Долонгийн бүтэц, үүрэг

4-р баг: Ус уурших гэж юу вэ?

Ургамалд шим тэжээлийн бодис, усыг дамжуулдаг

долонгийн шигшүүрт хоолой

ба модлогийн гуурсаас тогтсон эдийг дамжуулах

багц гэнэ.

Дамжуулах багц

модлог долон

Дамжуулах багц

Модлогийн гуурс

Фотосинтезийн түүхий эд болох ус, түүнд ууссан эрдэс давсны үндсээр сорогдож модлогийн гуурс ба ксилемээр дамжин навчинд очихыг өгсөх гүйдэл гэнэ.

Модлогийн гуурснууд нь лигнин гэж нэрлэгдэх бодисоос бүтсэн зузаан бат бөх хана бүхий уртсаж сунасан, үхсэн эсүүдээс бүтдэг.

Долонгийн шигшүүрт хоолой

Фотосинтезээр навчинд үүссэн глюкоз болон шим бодис долонгийн шигшүүрт хоолой буюу флоэмээр дамжин ургамлын бусад эрхтэнд очихыг уруудах гүйдэл гэнэ.

Долонгийн шигшүүрт хоолой нь нимгэн ханатай, бөөмгүй боловч сийвэн бүхий амьд эсээс бүтсэн байдаг.

Усны ууршилт

Үндсээр сорогдсон ус нь эсээс эсэд дамжин үндэсний дамжуулах багцын модлогийн гуурсаар хөөрөн навчинд очиж фотосинтезэд ашиглагдана. Илүүдэл ус навчны амсраар гадагшилдаг. Энэ үзэгдлийг ургамлаас ус уурших буюу транспираци гэнэ.

Багууд дараах дадлага ажлын зааврыг уншин бусаддаа

тайлбарлана уу?

Туршилт ажиглалт

Ус түүнд ууссан эрдэс бодис ургамлын аль хэсгээр дамждаг вэ?Анхаарах зүйл: зүсэлт хийх үед хурц хутга хэрэглэхдээ болгоомжтой байгаарай Ажлын явц: Усан цэцэг зэрэг тасалгааны ургамлын үндэстэй мөчрийг зурагт үзүүлсний дагуу будагч уусмалтай хуруу шилэнд хийж хонуулна.Үндэсний дээхэн талаар ишийг тайрч маш нимгэн хөндлөн огтлол хийгээд аль хэсгээр уусмал дамжсаныг тогтооно уу? Харсан зүйлээ цаасан дээр зураарай

Туршилт ажиглалт

Ургамлын навчаар ус ууршдагийг харуулах нь Анхаарах зүйл: уутыг ургамалд углахдаа гэмтээхээс болгоомжилАжлын явц: Тасалгааны цэцгийг сайтар услаад нартай газар байрлуулна. Савтай цэцгийн иш мөчрийн хэсгийг гялгар уутаар бүрхэнэ. Хэдэн цагийн дараа ямар өөрчлөлт гарсныг ажиглаж дүгнэлт гаргаарай.

Даалгавар1-р баг: Өгөгдсөн модны тайрдасны бүтцийг тайлбарлан

дээр нь зурж тайлбарлана уу?

2-р баг: Өгөгдсөн модны тайрдасны бүтцийг тайлбарлан дээр нь зурж тайлбарлана уу?

3-р баг: Өгөгдсөн модны тайрдасны бүтцийг тайлбарлан дээр нь зурж тайлбарлана уу?

4-р баг: Баримлын шавраар модны бүтцийг харуулсан загвар хийнэ үү?

холтос

модлог

голМодны цацраг

Жилийн цагираг

нахиа

золом

долон

Дүгнэлт

• Долон модлог нэгдэж дамжуулах багцыг үүсгэдэг.• Модлог нь хөрснөөс сорон авсан усыг ургамлын

дээрх хэсгүүдэд хөөрөх чиглэлээр дамжуулна.• Долон нь навчинд үүссэн шим бодисыг буурах

чиглэлээр зөөвөрлөдөг.• Үндэснээс сорсон нь ус фотосинтезд хэрэглэгдээд

үлдсэн нь навчны амсараар гадагшилна. Үүнийг ус уурших ба траниспираци гэнэ.