Web based remote monitoring systems

Preview:

DESCRIPTION

remote monitoring, streetlight

Citation preview

WEB BASED REMOTE MONITORING AND CONTROL SYSTEMSBattushig.N

ШААРДЛАГА ХЭРЭГЦЭЭ

Ихэнхи аж үйлдвэрийн болон уул уурхай, байгалийн нөөцийг ашиглах үйл явц нь зайнд тархан байрлах төхөөрөмжүүд, тэдгээрийг хянах удирдах процессийг агуулсан байдаг.

ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ

Хямд үнэтэй, өндөр хурд бүхий компьютерийн болон холбоо харилцааны технологиуд нь зайнаас хянаж удирдах үйл ажиллагааг автоматжуулах өргөн боломжийг олгож байгаа юм.

Цаг агаарын мэдээлэл, агаарын чанар, камерын хяналт гэх мэт орчны байдлыг хянахаас эхлэн гудамжны гэрэлтүүлэг, хүлэмж, тариалангийн талбай, гэр ахуйн автоматжуулалт зэрэгт зайнаас удирдах системүүд өргөн хэрэглэгдэж байна.

НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС

Компьютер, ухаалаг төхөөрөмжүүд, микросхемд суурилсан системүүдийн үсрэнгүй хөгжил

Өгөгдлийг дамжуулах холбоо харилцааны шинэ боломжууд (телефон, цахилгааны шугам, SMS, ADSL, GPRS, 3G хөдөлгөөнт холбоо, утасгүй сүлжээ)

Интернэт хэрэглээний өсөлт, шинэ боломжууд, нэгдсэн стандартууд

Сүлжээнд холбогдохын тулд компьютер ашиглах шаардлагатай байсан тэр үеийн төгсгөлд ирээд байна.

Технологийн хөгжлийн дүнд зөвхөн компьютер биш зөөврийн ухаалаг төхөөрөмжүүд, микроконтроллеруудаар удирдагдах схемүүд шууд сүлжээний нэгэн зангилаа болох боломжтой болсон байна.

ТЕРМИНАЛ гэж нэрлэж болно

Вэб сервер

Терминалууд

ВЭБ/ИНТЕРНЭТЭД СУУРИЛСАН ХЯНАЛТ УДИРДЛАГЫН СИСТЕМҮҮД

Вэбэд суурилсан систем гэдэг нь хэрэглэгчийн интерфэйс нь энгийн цахим хөтчөөр үзэх вэб хуудаснаас тогтсон байна.

Нөхцөл байдлыг хянах, тайлан гаргах, командаар удирдах, цагийн хуваарь солих, дуут/түгшүүрийн дохио илгээх болон хүлээн авах гэх мэт өдөр тутамд хийгдэх операторын гүйцэтгэх бүхий л ажлууд цахим хөтчөөр (вэб браузер) дамжуулагдан удирдагдана.

ДАВУУ ТАЛУУД

Вэбэд суурилсан хяналт удирдлагын системүүд нь уламжлалт хяналт, удирдлагын системүүдтэй харьцуулахад хандалт, уян хатан байдал, хамтын ажиллагааны илүү өргөн хүрээтэй боломжуудыг олгодог.

ХАНДАЛТЫН ӨРГӨН БОЛОМЖ: MORE ACCESS

Уламжлалт буюу компьютерт суурилуулсан програмаар удирдах нь удирдлагын хэсэг бүрт тусгай програмыг суулгахыг шаарддаг. Вэбэд суурилсан системийн хувьд програм зөвхөн вэб серверт л суурилуулагдах бөгөөд стандарт цахим хөтөч бүхий дурын компьютер операторын үүргийг гүйцэтгэнэ. Системд хандах хэрэглэгчийн эрхийг тохируулах боломжтойгоос гадна хэзээ ч хаанаас хандаж ажиллах боломжтой болно.

УЯН ХАТАН БАЙДАЛ: MORE FLEXIBILITY

Интернэтээр аялж болох дурын төхөөрөмжийг ашиглан оператор ажиллах боломжтой тул зөвхөн Windows үйлдлийн систем ашигладаг гэлгүй Mac, Linux ашигладаг хэрэглэгчүүд мөн ухаалаг гар утас төхөөрөмжүүдийг ч ашиглах боломжтой.

ХАМТЫН АЖИЛЛАГАА: MORE INTEROPERABILITY

TCP/IP, HTML, XML, WML, HTTP, IEEE 802.11b – гэхчлэн интернэтийн стандартуудыг ашиглан бие биедээ төвөггүйгээр холбогдон ажиллаж чадна.

Web services: Цаг агаарын мэдээ, хувьцааны үнэ, ханшийн өөрчлөлт гэх мэт бодит цагийн өгөгдлүүдийг системийнхээ өгөгдөл болгон авах боломжтой.

Жишээ нь: Орон сууцны хэрэглээний төлбөрийн системийн хувьд Барилгын автоматжуулалтын системээс тухайн өрхийн хэрэглэсэн цахилгаан, ахуйн хэрэглээний ус, хийн мэдээллийг авах боломжтой.

Streetlight.Vision гэдэг гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын цогц системийн хувьд гудамжны гэрэлтүүлэг, нарны энергийн хувиргуур, цахилгаан машин цэнэглэх зогсоолууд, орчны мэдрэгчүүд гэх мэт олон төрлийн ялгаатай контроллеруудыг хянаж удирдах боломжтойгоор хийгдсэн байна.

Мөн дээрх системд цахилгааны утсаар мэдээлэл дамжуулах ISO/IEC 14908-1 and -2 standard (LonWorks гэж бас нэрлэгддэг) болон радио долгион, утасгүй холбооны бүхий л хэлбэрүүдээр холбогдох боломжийг оруулж өгснөөр олон төрлийн үйлдвэрлэгчдийн бүтээгдхүүнийг хэрэглэх боломжтой болсон.

АНХААРАХ ЗҮЙЛС

Нууцлал хамгаалалт

Firewalls Secure Sockets Layer Virtual Private Networks

ДҮГНЭЛТ

Цаашид үйлдвэрлэлийн автоматжуулалтаас гадна ахуйн хэрэглээний бүхий л төхөөрөмжүүд, автомашин зэрэг нь өөрсдийн хэрэглээ, мэдээллээ байнга илтгэх боломж бүрдэх учраас эдгээрийг хялбараар боловсруулахад зориулсан Вэбэд суурилсан хяналт удирдлагын системийн суурь (framework) хөгжүүлэх

Төсөөтэй системүүдийн хувьд ашиглаж болох нэгдсэн стандарт, метадатагуудыг судлах

Recommended