Ch25 8e mgl by tuvshee

Preview:

DESCRIPTION

 

Citation preview

Mөнгө, үнийн түвшин ба инфляци

БҮЛЭГ 25

Энэ бүлгийг судалснаар дараах чадваруудыг эзэмших болно.

Мөнгийг тодорхойлж, мөнгөний үүргийг тайлбарлах

Банк болон бусад хадгаламжийн байгууллагуудын эдийн засгийн үүргүүдийг тайлбарлах

Холбооны Нөөцийн Систем(ХНС)-ийн үүрэг, бүтцийг тодорхойлох

Банкны систем мөнгийг хэрхэн бүтээхийг тайлбарлах

Мөнгөний эрэлт, мөнгөний нийлүүлэлт болон нэрлэсэн хүүний түвшинг юу тодорхойлдог болохыг тайлбарлах

Мөнгөний хэмжээ урт хугацааны үнийн түвшин, инфляцид хэрхэн нөлөөлөхийг тайлбарлах

Mөнгийг дэлхийн өнцөг бүрт ашигладаг

Mөнгө маш олон хэлбэртэй байсаар ирсэн. Одоо мөнгө гэж юу вэ?

Хэрэв бидний хадгалуулсан мөнгийг арилжааны банк өөр хэн нэгэнд зээлдүүлвэл юу болохыг боддоо?

ХНС мөнгөний хэмжээнд хэрхэн нөлөөлдөг вэ?

ХНС мөнгийг маш ихээр хэвлэж гүйлгээнд гаргавал юу болох бол?

Мөнгө гэж юу вэ?

Mөнгө гэдэг нь нийтээр төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн бараа эсвэл эд зүйлийг хэлнэ.

Төлбөрийн хэрэгсэл гэж төлбөр хийх аргыг хэлдэг.

Mөнгө нь гурван үүрэгтэй:

Гүйлгээний хэрэгсэл

Өртгийн хэмжүүр

Хуримтлалын хэрэгсэл

Мөнгө гэж юу вэ?

Гүйлгээний хэрэгсэл

Гүйлгээний хэрэгсэл гэдэг нь бараа, үйлчилгээг сольж авахыг нийтээр хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн зүйл юм.

Мөнгийг ашиглаагүй тохиолдолд хүмүүс барааг бараагаар солиход хүрнэ. Ингэж солилцохыг эдийн засагт бартер гэж хэлдэг.

Бартерийн солилцоо нь хоёр талын хүсэл сонирхол нийцэхийг шаарддаг. Тиймээс энэ нь маш зардалтай байдаг.

Өртгийн хэмжүүр

Өртгийн хэмжүүр гэдэг нь бараа, үйлчилгээний үнийн талаар хүлээн зөвшөөрсөн хэмжүүр юм.

Мөнгө гэж юу вэ?

Хуримтлалын хэрэгсэл

Хуримтлалын хэрэгсэл гэдэг нь мөнгийг тодорхой хугацаанд хадгалж, дараагаар нь бараа, үйлчилгээгээр солих боломжтойг хэлнэ.

Өнөөгийн америк дахь мөнгө

Америкт мөнгө дараах хоёр бүрэлдэхүүний нэгдэл байдаг.

Гар дээрх бэлэн мөнгө

Банкууд болон бусад хадгаламжийн байгууллагууд дахь хадгаламж

Бэлэн мөнгө нь цаасан мөнгө болон зоосон мөнгөний ерөнхий хэлбэр юм.

Мөнгө гэж юу вэ?

Мөнгөний албан ёсны хэмжилт

Америкт мөнгөний албан ёсны хэмжүүр M1 ба M2 мөнгө байдаг.

M1 мөнгө нь гар дээрх бэлэн мөнгө, замын чек болон иргэд, бизнес эрхлэгчдийн чекийн хадгаламжаас бүрдэнэ.

M2 мөнгө нь M1 мөнгө дээр хугацаатай ба хугацаагүй хадгаламж, хөрөнгө оруулалтын хамтын сангууд (money market mutual funds) болон бусад хадгаламжуудаас бүрдэнэ.

Мөнгө гэж юу вэ?

Зураг 25.1-т 2005 оны зургаадугаар сарын байдлаар америкийн M1 ба M2 мөнгөний бүрэлдэхүүнийг дүрслэв.

Зургаас тэгээрийн хэмжээ харьцангуй байгаа нь харагдаж байна.

Мөнгө гэж юу вэ?

M1 ба M2 мөнгө нь үнэхээр мөнгө үү?

М1 мөнгөний бүх бүрэлдэхүүн төлбөрийн хэрэгсэл болно.

М2 мөнгөний зарим хадгаламж төлбөрийн хэрэгсэл болдоггүй бөгөөд тэдгээрийг хөрвөх чадвартай актив гэж нэрлэдэг.

Хөрвөх чадвар гэдэг нь тухайн хөрөнгө өртгийн бага алдагдалтай хялбар төлбөрийн хэрэгсэл болохыг хэлнэ.

Хадгаламжууд мөнгө, харин чек бол биш бөгөөд банкуудын мөнгө шилжүүлэхийг шаардсан бичиг юм.

Кредит карт мөнгө биш. Кредит карт нь эзэмшигчиддээ хурдан зээл авах боломжийг олгодог. Гэхдээ зээлээ мөнгөөр эргүүлэн төлдөг.

Хадгаламжийн байгууллага

Хадгаламжийн байгууллага гэдэг нь хувь хүмүүс, пүүсүүдээс хадгаламж татан төвлөрүүлж, өөр хувь хүмүүс болон пүүсүүдэд зээл олгодог пүүсийг хэлнэ.

Банкны систем дахь байгууллагуудыг гурван хуваадаг:

Арилжааны банк

Хадгаламжийн байгууллага-thrift institutions

Хөрөнгө оруулалтын хамтын сан-Money market mutual fund

Хадгаламжийн байгууллага

Арилжааны банкАрилжааны банк гэдэг нь тусгай зөвшөөрлийн дагуу хадгаламж татан төвлөрүүлэх, зээл олгох, төлбөрийн дансны үйлчилгээ үзүүлдэг хувийн пүүсийг хэлнэ.

Ашиг ба эрүүл байдал: тэнцвэртэй үйл ажиллага-Prudence: A Balancing Act

Аливаа банкны хүрэх зорилго хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг хамгийн их болгоход оршдог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд зээлийн хүүгээ хадгаламжийн хүүнээс дээгүүр тогтоодог.

Гэхдээ банкууд ашиг ба эрүүл байдлыг тэнцвэржүүлэх хэрэгтэй: Зээл ашгийг бий болгодог ч хадгаламж эзэмшигчид хүссэн үедээ мөнгөө авах боломжтой байх хэрэгтэй.

Tuvshinjargal.D
Энэ орчуулгыг өөрийн зүгээр ингэж орчууллаа. Та бүхэн санал бас хэлээрэй

Хадгаламжийн байгууллага

Нөөц ба зээл

Банкууд хадгаламж эзэмшигчдийн аюулгүй байдлыг хангаж татан төвлөрүүлсэн хөрөнгөө хоёр хэсэгт хуваадаг: нөөц ба зээл.

Банкны нөөц нь банкуудын кассд байгаа бэлэн мөнгө болон ХНС-д байршуулсан банкны хадгаламжаас бүрдэнэ.

Банк татан төвлөрүүлсэн хадгаламжийн бага хэсгийг нөөц болгож, үлдсэн хэсгийг зээлдүүлдэг.

Хадгаламжийн байгууллага

Банкны активыг гурван төрөлд ангилна:

1. Хөрвөх чадвартай актив—Америкийн засгийн газрын вексель, мөн арилжааны вексель

2. Хөрөнгө оруулалтын үнэт цаас—Америкийн засгийн болон бусад урт хугацаатай бондууд

3. Зээлүүд—Талуудын тохиролцсон хугацаанд тогтмол хэмжээтэй төлөх мөнгөний үүрэг

Хадгаламжийн байгууллага

Хадгаламжийн байгууллага Хадгаламж зээлийн хоршоо

Хадгаламжийн банк

Зээлийн хороо

Хадгаламж зээлийн хоршоо гэдэг нь чекийн болон хугацаагуй хадгаламж татан төвлөрүүлж, хувийн, арилжааны болон өрхийн хэрэглээний бараа худалдан авахад зориулсан зээл олгодог хадгаламжийн байгууллагыг хэлнэ.

Хадгаламжийн банк гэдэг нь хадгаламж эзэмшигчид өмчилдөг хугацаагүй хадгаламж татан төвлөрүүлж, гол зээл нь өрхийн орон сууцны зээл байдаг хадагаламжийн байгууллагыг хэлнэ.

Зээлийн хороо гэдэг нь хадгаламж эзэмшигчид өмчилдөг хугацаагүй хадгаламж татан төвлөрүүлж, ихэндээ хувийн зээл олгодог хадгаламжийн байгууллагыг хэлнэ.

Хадгаламжийн байгууллага

Хөрөнгө оруулалтын хамтын сан

Хөрөнгө оруулалтын хамтын сан гэдэг нь санхүүгийн байгууллагууд өөр хоорондоо арилжаалдаг, хөрвөх чадвартай сангуудыг хэлнэ. Энэ санд АНУ-ын засгийн газрын вексель, богино хугацааны арилжааны вексель ордог.

Хадгаламжийн байгууллага

Банкуудын эдийн засгийн үүрэг

Хадгаламжийн байгууллагууд зээлийн хүү ба хадгаламжийн хүүний зөрүүгээс ашиг олдог.

Учир нь хадгаламжийн байгууллагууд:

Хөрвөх чадварыг бий болгох

Сан олох зардлыг хамгийн бага байлгах

Зээлдэгчдийг хянах зардлыг хамгийн бага байлгах

Хэлэлцээрийн эрсдлийг багасгах

Хадгаламжийн байгууллага

Санхүүгийн шинэчлэл

Санхүүгийн шинэ бүтээгдэхүүний хөгжил буюу санхүүгийн шинэчлэлийн зорилго нь хадгаламжийн зардлыг бууруулж, зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

Санхүүгийн шинэчлэл гурван шалтгааны улмаас явагддаг:

Эдийн засгийн орчин

Технологийн өөрчлөлт

Зохицуулалтаас зугтах

Холбооны нөөцийн систем

Холбооны нөөцийн систем(ХНС) нь АНУ-ын төв банк юм.

Төв банк гэдэг нь мөнгөний хэмжэээнд хяналт тавих болон өөрийн улсын хадгаламжийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг төрийн захиргааны байгууллага юм.

ХНС-ийн зорилго инфляцийг бага түвшинд барих, бүрэн ажил эрхлэлтийг хангах, бизнесийн мөчлөгийг тогтворжуулах, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэгддэг.

Зорилгодоо хүрэхийн тулд ХНС холбооны сангийн хүүний түвшин-д илүү анхаарал хандуулдаг. Энэ нь арилжааны банкууд хоорондын нөөцийн овернайт зээлийн төлбөр юм.

Холбооны нөөцийн систем

ХНС-ийн бүтэц

ХНС-ийн бүтэц дэх үндсэн бүрэлдэхүүнүүд:

Удирдах зөвлөл

Бүс нутгийн холбооны нөөцийн банкууд

Холбооны нээлттэй зах зээлийн хороо

Холбооны нөөцийн систем

Удирдах зөвлөл долоон гишүүнтэй бөгөөд тэдгээрийг америкийн ерөнхийлөгч томилж Сенат ёсолдог.

Удирдах зөвлөлийн гишүүд 14 жилийн хугацаатай томилогдох бөгөөд хоёр жил тутамд нэг гишүүн солигоддог.

Мөн ерөнхийлөгч нэг гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай удирдах зөвлөлийн даргаар томилдог.

12 бүс нутгийн холбооны нөөцийн банк бүр есөн гишүүнтэй захирлын зөвлөл болон ерөнхийлөгчтэй байдаг.

Холбооны нөөцийн систем

Зураг 25.2-т бүс нутгийн холбооны нөөцийн банкуудыг харуулав.

Холбооны нөөцийн систем

Холбооны нээлттэй зах зээлийн хороо

Холбооны нээлттэй зах зээлийн хороо (ХНЗЗХ) нь холбооны нөөцийн систем дэх гол бодлогын шийдвэр гаргадаг нэгж юм.

Хороо нь удирдах зөвлөлийн гишүүд, Нью-Йорк хотын холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч, бусад 11 бүс нутгийн холбооны нөөцийн банкуудаас сонгосон 4 гишүүнээс бүрддэг.

ХНЗЗХ мөнгөний бодлого боловсруулахаар зургаан долоо хоног бүрт уулздаг.

Холбооны нөөцийн систем

ХНС-ийн хүчний төв

Бодит байдал дээр удирдах зөвлөлийн дарга (2006 оноос Бен Бернанке байгаа) ХНС-ийн хүчний төв байдаг.

Тэрээр удирдах зөвлөлийг хянадаг ба ХНС-ийн албан хаагчидтай нягт уялдаатай ажиллаж, ХНС-ийн дуу хоолой болж, холбооны засгийн газар болон гадаадын засгийн газар, төв банкуудтай харилцах харилцааг тодорхойлдог.

Холбооны нөөцийн систем

ХНС-ийн бодлогын хэрэгсэл

ХНС зорилгодоо хүрэхийн тулд гурван үндсэн бодлогын хэрэгсэл ашигладаг:

Зайлшгүй байлгах нөөцийн норм

Хямдруулалтын хувь

Нээлттэй зах зээл дээрх үйл ажиллагаа

Холбооны нөөцийн систем

ХНС зайлшгүй байлгах нөөцийн норм тогтоодог. Энэ нь хадгаламжийн байгууллагуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө нөөцөөр эзэмших хадгаламжинд эзлэх хамгийн доод хэмжээ юм.

ХНС энэ нормыг байнга өөрчлөөд байдаггүй.

Хямдруулалтын хувь гэдэг нь ХНС-ээс хадгаламжийн байгууллагуудад нөөц бий болгоход нь зориулж олгосон зээлийн хүүний түвшин юм.

Нээлттэй зах зээл дээрх үйл ажиллагаа гэдэг нь ХНС нээлттэй зах зээл дээр оролцож засгийн газрын үнэт цаас болох америкийн вексель, бондыг худалдах болон худалдан авах үйл ажиллагааг хэлдэг

Зураг 25.3-т ХНС-ийн бүтэц болон бодлогын хэрэгслүүдийг хураангулан дүрслэв.

Холбооны нөөцийн систем

Холбооны нөөцийн систем

ХНС-ийн баланс

ХНС-ийн балансад америкийн засгийн газрын үнэт цаас хамгийн их хувь эзэлдэг чухал хөрөнгө байдаг.

Балансын хамгийн чухал эх үүсвэр нь гүйлгээнд гаргасан ХНС-ийн бэлэн мөнгө болон арилжааны банкуудын хадгаламж байдаг.

Гүйлгээнд гаргасан холбооны нөөцийн бэлэн мөнгө(цаасан болон зоосон) ба ХНС-д байршуулсан банкуудын хадгаламжийн нийлбэрийг нөөц мөнгө гэдэг.

Банкууд мөнгийг бүтээх нь

Зээл олгох замаар хадгаламжийг бүтээх

Банкууд зээл олгох замаар хадгаламжийг бүтээдэг бөгөөд тэр шинэ хадгаламж нь шинэ мөнгө юм.

Банкуудын бүтээх хадгаламжийн хэмжээ дараах гурван хүчин зүйлээр хязгаарлагддаг:

Нөөц мөнгө

Төлөвлөсөн нөөцийн хэмжээ

Төлөвлөсөн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ

Банкууд мөнгийг бүтээх нь

Нөөц мөнгө

Нөөц мөнгө гэдэг нь гүйлгээнд гаргасан холбооны нөөцийн бэлэн мөнгө(цаасан болон зоосон) ба ХНС-д байршуулсан банкуудын хадгаламжийн нийлбэрийг хэлнэ.

Нөөц мөнгөний хэмжээ нь банкны системийн бий болгох нийт мөнгөний хэмжээг хязгаарладаг. Учир нь

Банкууд төлөвлөсөн нөөцтэй байдаг

Өрх, пүүсүүд гар дээрээ төлөвлөсөн бэлэн мөнгөтэй байдаг

Нөөц мөнгөний эдгээр төлөвлөсөн хэмжээнээс нийт мөнгөний хэмжээ хамаардаг.

Банкууд мөнгийг бүтээх нь

Төлөвлөсөн нөөц Банкны бодит нөөц түүний касс дахь бэлэн мөнгө болон ХНС-д байршуулсан хадгаламжаас бүрддэг.

Банкны нөөцөөр эзэмшиж буй нийт хадгаламжид эзлэх хувийг нөөц ба хадгаламжийн харьцаа гэдэг.

Төлөвлөсөн нөөц ба хадгаламжийн харьцаа гэдэг нь банкны эзэмшихээр төлөвлөсөн нөөц ба хадгаламжийн харьцааг хэлнэ. Энэ харьцаа нь тухайн банкны өдрийн мөнгөний хэрэгцээнээс хамаарч зайлшгүй байлгах нөөцийн норм-оос их байж болдог.

Илүүдэл нөөц нь бодит нөөцөөс төлөвлөсөн нөөцийг хассантай тэнцүү.

Банкууд мөнгийг бүтээх нь

Төлөвлөсөн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээБид мөнгийг бэлэн мөнгө болон банкны хадгаламж хэлбэрээр эзэмшиж байдаг.

Хүмүүс өөрсдийн мөнгөний заримыг бэлэн мөнгөөр эзэмшдэг.

Тиймээс нийт мөнгөний хэмжээ өсөхөд хүмүүсийн бэлнээр эзэмших гэсэн мөнгөний хэмжээ бас өсдөг.

Банкууд зээл олгох замаар хадгаламжийг өсгөхөд бэлэн мөнгө банкуудыг орхидог. Учир нь хадгаламж өсөхөд төлөвлөсөн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ өсдөг.

Энэ гарах үзэгдлийг мөнгөний царцалт гэдэг.

Бэлэн мөнгийг хадгаламжид харьцуулсан харьцааг бэлэн мөнгө хадагаламжийн харьцаа гэж хэлдэг.

Tuvshinjargal.D
Currency drain гэдэг үгийг ингэж орчууллаа. Та бүхэн саналаа хэлээрэй
Tuvshinjargal.D
Currency drain ration гэдгийг бэлэн мөнгө хадгаламжийн харьцаа гэж орчууллаа. Бидний нэр томъёоны тайлбар дээр валют хадгаламжийн харьцаа гэсэн байгаа үүнийг би бэлэн мөнгө гээд өөрчилсөн юм. Та бүхэн саналаа хэлээрэй

Банкууд мөнгийг бүтээх нь Мөнгө бүтээгдэх үе шат

Мөнгө нь дараах 9 үе шатаар бүтээгддэг. Үүнд:

1. Банкууд илүүдэл нөөцтэй болох.

2. Банкууд илүүдэл нөөцийг зээл болгох.

3. Банкны хадгаламж өсөх.

4. Мөнгөний хэмжээ өсөх.

5. Шинэ мөнгө төлбөр тооцоонд ашиглах.

6. Шинэ мөнгөний зарим нь хадгаламжаар үлдэх.

7. Шинэ мөнгөний зарим нь мөнгөний царцалт болох.

8. Хадгаламж өссөн тул төлөвлөсөн нөөцийн хэмжээ өсөх.

9. Илүүдэл нөөцийн хэмжээ буурна. Гэхдээ эерэг утгатай хэвээрээ үлдэх буюу дараагийн шинэ цикль эхлэх.

Банкууд мөнгийг бүтээх нь

Зураг 25.4-т банкны систем зээл олгох замаар хэрхэн мөнгийг бүтээж байгааг харуулав.

Мөнгө бүтээгдэх үйл явц хэрхэн явагдахыг харах үүднээс төлөвлөсөн нөөцийн харьцааг 10 хувь, бэлэн мөнгө хадгаламжийн харьцааг 50 хувь гэж үзье.

Мөнгө бүтээгдэх үйл явц эхлэхэд нэг банк 100,000$ илүүдэл нөөцтэй бусад банкууд илүүдэл нөөцгүй байсан.

Дараагийн хуудасны зураг 25.5-т мөнгө бүтээгдэх үйл явцыг дүрслэв.

Банкууд мөнгийг бүтээх нь

100,000$-н илүүдэл нөөцтэй банк түүнийг зээл болгосон. Энэ зээлийн 33,333$ (50 хувь) банкнаас гарч бэлэн мөнгө болон царцах бол үлдсэн 66,667$ хадгаламж болно.

Банкууд мөнгийг бүтээх нь

Банкны нөөц болон хадгаламж 66,667$-оор нэмэгдэнэ. Тиймээс банк 6,667$ (10 хувь)-ийг нөөцөлж үлдэх 60,000$-ийг зээлдүүлнэ.

Банкууд мөнгийг бүтээх нь

20,000$ (зээлийн 50 хувь) бэлэн мөнгө болж царцах ба үлдсэн 40,000$ хадгаламж хэвээр үлдэнэ.

Банкууд мөнгийг бүтээх нь

Банкууд хадгаламжийг бүтээж илүүдэл нөөцийг байхгүй болгох хүртэл мөнгө бүтээгдэх үйл явц үргэлжилнэ. 100,000$-н илүүдэл нөөц 250,000$-н мөнгө бүтээнэ.

Банкууд мөнгийг бүтээх нь

Банкууд мөнгийг бүтээх нь

Мөнгөний үржүүлэгч

Мөнгөний үржүүлэгч гэдэг нь нийт мөнгөний хэмжээний өөрчлөлт ба нөөц мөнгөний өөрчлөлтийн харьцааг хэлнэ.

Манай жишээнд нөөц мөнгө 100,000$-оор өсөхөд нийт мөнгөний хэмжээ 250,000$-оор өссөн. Тиймээс мөнгөний үржүүлэгч 2.5 болно.

Банкууд мөнгийг бүтээх нь

Мөнгөний үржүүлэгчийн хэмжээ дараах хоёр хүчин зүйлээс хамаардаг. Үүнд:

Бэлэн мөнгө хадгаламжийн харьцаа (a)

Tөлөвлөсөн нөөц ба хадгаламжийн харьцаа (b)

Mөнгөний үржүүлэгч = (1 + a)/(a + b)

Манай жишээнд a нь 0.5 ба b нь 0.1. Тиймээс

Mөнгөний үржүүлэгч = (1 + 0.5)/(0.1 + 0.5)

= (1.5)/(0.6)

= 2.5

Мөнгөний зах зээл

Хүмүүс хэр их мөнгө гар дээрээ байлгахыг хүсдэг вэ?

Мөнгө эзэмшихэд нөлөөлдөг хүчин зүйлс

Хүмүүсийн гар дээрээ бэлэн мөнгөөр эзэмших төлөвлөсөн мөнгөний хэмжээнд нөлөөлдөг хүчин зүйлс:

Үнийн түвшин

Нэрлэсэн хүүний түвшин

Бодит ДНБ

Санхүүгийн шинэчлэл

Мөнгөний зах зээл

Үнийн түвшин

Үнийн түвшний өсөлт нэрлэсэн мөнгөний хэмжээ өсгөдөг. Гэхдээ бодит мөнгөний хэмжээг өөрчилдөггүй.

Нэрлэсэн мөнгө гэдэг нь доллароор илэрхийлэгдсэн мөнгөний хэмжээг хэлдэг.

Бодит мөнгө нь нэрлэсэн мөнгийг үнийн түвшинд харьцуулсантай тэнцүү байдаг.

Нэрлэсэн мөнгөний эрэлтийн хэмжээ үнийн түвшинтэй пропорциональ бөгөөд үнийн түвшний 10 хувийн өсөлт нэрлэсэн мөнгөний эрэлтийн хэмжээг 10 хувиар өсгөдөг.

Мөнгөний зах зээл

Нэрлэсэн хүүний түвшин

Нэрлэсэн хүүний түвшин нь мөнгийг гар дээр бэлэн мөнгөөр эзэмшсэний алдагдсан боломжийг зардал байдаг.

Бусад хөрөнгийн нэрлэсэн хүүний түвшин өсөх нь хүмүүсийн бэлэн мөнгөөр эзэмших төлөвлөсөн бодит мөнгөний хэмжээг бууруулдаг.

Бодит ДНБ

Бодит ДНБ-ий өсөлт зардлын хэмжээг нэмэгдүүлж, хүмүүсийн гар дээрх төлөвлөсөн бодит мөнгөний хэмжээг өсгөдөг.

Мөнгөний зах зээл

Санхүүгийн шинэчлэл

Хүүний орлого олгодог санхүүгийн активаас бэлэн мөнгө болгон хөрвүүлэх зардлыг бууруулсан санхүүгийн шинэчлэл хүмүүсийн бэлэн мөнгөөр эзэмших төлөвлөсөн бодит мөнгөний хэмжээг бууруулдаг.

Мөнгөний эрэлт

Мөнгөний эрэлт гэдэг нь бусад хүчин зүйл тогтмол байхад нэрлэсэн хүүний түвшин ба бодит мөнгөний эрэлтийн хэмжээний хоорондын хамаарлыг хэлнэ.

Мөнгөний зах зээл

Зураг 25.6-т мөнгөний эрэлтийн муруйг дүрслэв.

Хүүний түвшин өсөх нь бодит мөнгөний эрэлтийн хэмжээг бууруулдаг.

Хүүний түвшин буурах нь бодит мөнгөний эрэлтийн хэмжээг өсгөдөг.

Мөнгөний зах зээл

Мөнгөний эрэлтийн өөрчлөлт

Зураг 25.7-д бодит ДНБ-ий бууралт, санхүүгийн шинэчлэл нь мөнгөний эрэлтийг бууруулж, мөнгөний эрэлтийн муруйг зүүн тийш шилжүүлэхийг харуулав. Эсрэг тохиолдолд мөнгөний эрэлт өсч, эрэлтийн муруй баруун тийш шилжих болно.

Мөнгөний зах зээл

Америкийн мөнгөний эрэлт Зураг 25.8(a)-т америкийн 1970 оноос 2005 оны хүүний түвшин ба бодит М1 мөнгөний хэмжээгээр байгуулсан скатир диаграммыг харуулав.

График мөнгөний эрэлтийн муруйн шилжилт болон цэгэн шилжилтийг тоон өгөгдлөөр тайлбарлана.

Мөнгөний зах зээл

Зураг 25.8(b)-т америкийн 1970 оноос 2005 оны хүүний түвшин ба бодит М2 мөнгөний хэмжээгээр байгуулсан скатир диаграммыг харуулав.

График мөнгөний эрэлтийн муруйн шилжилт болон цэгэн шижилтийг тоон өгөгдлөөр тайлбарлана.

Мөнгөний зах зээл

Mөнгөний зах зээлийн тэнцвэр

Мөнгөний эрэлтийн хэмжээ мөнгөний нийлүүлэлттэй тэнцүү үед мөнгөний зах зээлийн тэнцвэр хангагддаг.

Мөнгөний зах зээлийн тэнцвэрт хүрэх үйл явц богино болон урт хугацаанд үндсээрээ ялгаатай байдаг.

Мөнгөний зах зээл

Богино хугацааны тэнцвэр

Зураг 25.9-т мөнгөний эрэлтийг дүрслэв.

ХНС-ийн төлөвлөсөн хүүний түвшин жилийн 5 хувь гэе.

ХНС өөрийн төлөвлөсөн хүүний түвшинд хүрэх гэж өдөр бүрийн мөнгөний хэмжээг зохицуулдаг.

Мөнгөний зах зээл

Хэрэв хүүний түвшин төлөвлөсөн түвшнээс их гарвал

хүмүүсийн гар дээрээ байлгах гэсэн мөнгөний хэмжээ нийлүүлэлтээс бага байна.

Тэд “илүүдэл” мөнгөөрөө бонд худалдан авна.

Энэ үйл ажиллагаа хүүний түвшинг бууруулах болно.

Мөнгөний зах зээл

Хэрэв хүүний түвшин төлөвлөсөн түвшнээс бага болвол

хүмүүсийн гар дээрээ байлгах гэсэн мөнгөний хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс хэтэрнэ.

Тэд бонд худалдах замаар илүү их мөнгийг эзэмшинэ.

Энэ үйл ажиллагаа хүүний түвшинг өсгөх болно.

Мөнгөний зах зээл

Урт хугацааны тэнцвэр

Урт хугацаанд зээлжих сангийн зах зээл хүүний түвшинг тодорхойлдог.

Нэрлэсэн хүүний түвшин тэнцвэрт бодит хүүний түвшин дээр хүлээгдэж буй инфляцийн түвшинг нэмсэнтэй тэнцүү.

Бодит ДНБ потенциаль ДНБ-тэй тэнцүү. Тиймээс үлдэх ганц хувьсагч болох үнийн түвшин зохицуулдаг.

Мөнгөний зах зээл

Үнийн түвшин нь бодит мөнгөний эрэлтийн хэмжээ бодит мөнгөний нийлүүлэлтийн хэмжээтэй тэнцүүлэх зохицуулалтыг хийдэг.

ХНС нэрлэсэн мөнгөний хэмжээг өөрчлөхөд үнийн түвшин урт хугацаанд нэрлэсэн мөнгөний хэмжээтэй ижил хувиар өөрчлөгддөг.

Урт хугацаанд үнийн түвшний өөрчлөлт нэрлэсэн мөнгөний өөрчлөлттэй пропорциональ байдаг.

Мөнгөний тооны онол

Мөнгөний тооны онол нь урт хугацаанд мөнгөний өсөлт үнийн ерөнхий түвшинг ижил хэмжээтэй өсгөнө гэж үздэг.

Мөнгөний тооны онол нь мөнгөний эргэлтийн хурд ба арилжааны тэгшитгэлд суурилдаг.

Мөнгөний эргэлтйин хурд гэдэг нь ДНБ-д багтсан бараа, үйлчилгээг худалдан авахад доллар жилд дундажаар хэдэн удаа ашиглагдаж байгааг хэлнэ.

Мөнгөний тооны онол

Мөнгөний эргэлтийн хурдыг V, үнийн түвшинг P, бодит ДНБ-г Y, мөнгөний хэмжээг M гэвэл:

V = PY / M

Арилжааны тэгшитгэл дараах байдлаар тодорхойлогдоно

MV = PY

Хэрэв M нь V баY-д нөлөөлдөггүй бол арилжааны тэгшитгэл мөнгөний тооны онол болдог.

Тиймээс урт хугацаанд P-н өөрчлөлт нь M-н өөрчлөлттэй пропорциональ байдаг.

Мөнгөний тооны онол

Арилжааны тэгшитгэлийг өсөлтийн хувиар бичвэл:

Mөнгөний өсөлтийн хувь + Мөнгөний эргэлтийн хурдын өөрчлөлт = Инфляцийн түвшин + бодит ДНБ-ий өсөлт

Хувиргаж бичвэл:

Инфляцийн түвшин = Мөнгөний өсөлтийн хувь + Мөнгөний эргэлтийн хурдын өөрчлөлт бодит ДНБ-ий өсөлт

Урт хугацаанд мөнгөний эргэлтийн хурд өөрчлөгдөхгүй. Тиймээс

Инфляцийн түвшин = Mөнгөний өсөлтийн хувь бодит ДНБ-ий өсөлт

Мөнгөний тооны онол

Мөнгөний тооны онолын нотолгоо

Америкийн нотолгоо мөнгөний тооны онолтой нийцэж байна.

Инфляцийн түвшин мөнгөний өсөлтөөс бодит ДНБ-ий өсөлтийг хассан муруйн орчимд хэлбэлзэж байна.

Мөнгөний тооны онол

Олон улсын хувьд мөн мөнгөний их өсөлт өндөр инфляцийн түвшинтэй тохирч байна.

Зураг 25.11(a)-т 134 орны 1990 оноос 2005 оны мэдээлэлд тулгуурласан нотолгоог дүрслэв.

Зураг 25.11(b)-т 104 улсын 1990 оноос 2005 оны мэдээлэлд тулгуурласан нотолгоог дүрслэв.

Ерөнхийдөө мөнгөний өсөлт инфляцийн хооронд хамаарал байдаг ч мөнгөний тооны онол инфляцийг нарийн таамагладаггүй.

Мөнгөний тооны онол

ЛЕКЦ ДУУСАВ.