Six thinking hat

Preview:

Citation preview

СЭТГЭЛГЭЭНИЙ ЗУРГААН МАЛГАЙ(SIX THINKING HAT)

Магистрант Чулуунбаатар Даариймаа

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

Аливаа удирдагчийн өмнө алхам тутам тулгардаг хүнд даалгавруудын нэг нь

бусадтай зөвлөлдөж, оновчтой шийдвэр гаргах асуудал байдаг.

Даяаршлын үйл явцад хүмүүс бусдын хөгжил чадварт тулгуурлан нэг дээвэр дор хамтран ажиллах, тулгарч буй олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болсон.

Багаар ажиллах нь тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд оновчтой зөв шийдвэрлэх арга технологийг бий болгож байдаг.

Бусад хүмүүсийг хүндэтгэх, бусад хүмүүст туслах, бусдын тусын тулд өөрийн цаг зав, чадвараа, хөдөлмөрөө зориулах, бусдад энэрэнгүй сэтгэлээр хандах, зөвшин ярихаас эвийн сэтгэл үүдэн гардаг. Эвийн сэтгэл дээр бусадтай хамтран ажиллах, баг болж ажиллах чадамж суурилдаг.

Байгууллага дээр санал санаачлагыг өрнүүлж, шийдвэрийн оновчтой гаргахын

тулд зарим аргачлалыг ашигладаг.

Санаачлагыг өрнүүлэх аргачлал

Сэтгэлгээний зургаан малгайн

аргачлал

СЭТГЭЛГЭЭНИЙ ЗУРГААН МАЛГАЙ ГЭЖ ЮУ ВЭ?

• “Сэтгэлгээний зургаан малгай" бол шийдвэр гаргалтанд нөлөөлдөг хүчирхэг бас чухал аргачлал юм. • Энэ нь хувь хүний хэвшмэл болсон

сэтгэлгээг хайрцагнаасаа гадуур сэтгэхэд мөн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг илүү бодитойгоор харахад туслах юм.

ТҮҮХ

• Уг техник аргачлалыг сэтгэл судлаач, эмч Эдвард де Боно боловсруулсан.

• Эдвард де Боно нь 1933 онд Өмнөд Европд байрлах Газрын дундад тэнгисийн арал дээр орших Бүгд Найрамдах Мальт Улсад төрсөн.

• Амьдралынхаа туршид 50 гаран ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон бөгөөд 1985 онд гаргасан “СЭТГЭЛГЭЭНИЙ ЗУРГААН МАЛГАЙ” ном нь алдар хүндийг түүнд авчирсан байна.

Сэтгэлгээний зургаан төрлийн малгайг өмссөн хүн бол алиа салбадай бөгөөд яг галзуу хүн шиг сэтгэх ёстой.

Таны санааг хэн нэгэн хүн үгүйсгэж, огт хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч гэсэн тэнэг хүний сэтгэлгээ

хязгааргүй бөгөөд, та маш их эрх чөлөөтэй сэтгэх ёстой. – Эдвард де Боно

“Сэтгэлгээний малгай" бүр өөр өөрийн гэсэн хэв шинжийг дотроо агуулж

байдаг.

Үргэлж мэдээлэл, тоо баримтанд тулгуурлан ярьдаг, аливаа зүйлд бодитой,

объектив, төвийг сахисан байдлаар ханддаг.

Бодит байдал

Болгоомжлол

Аюул занал, бэрхшээл, хүнд хэцүү нөхцөл байдлыг төсөөлдөг, боломжит бүхий л

эрсдэл, аюул заналыг анхааралдаа авахыг эрмэлздэг.

Зөвхөн дүрэм журамд тулгуурладаг, асуудлын уялдаа холбоо, явцын үр дүнд илүү анхаардаг, үүнээс дараагийн алхам

хамаарна гэж үздэг.

Боловсруулах

Бүтээлч байдал

Бүтээлч сэтгэлгээ-шинэ санаа олон хувилбар, боломжуудыг ямагт хайж

байдаг, аливаа зүйлийг хэт яаран шийдэх бус харин ч өөр ямар арга зам байж

болохыг эрэлхийлж байдаг.

Үр ашиг

Эерэг, өөдрөг сэтгэлгээтэй, аливаа зүйлийн давуу тал, боломж бололцоо,

ашиг тусыг эерэг талаас нь хардаг, зоригтойгоор үргэлжлүүлэн хийдэг.

Сэтгэлийн хөдөлгөөн

Зөн совин мэдрэмжиндээ найддаг, гал болоод галын дөлтэй ижил, өөрийн

мэдрэмжиндээ илүү итгэдэг.

ХЭРЭГЛЭЭ

• Энэхүү аргачлалыг ямар нэг уулзалт, хурал эсвэл хувийн асуудлууд дээр ч ашиглаж болно.

• Хурал зөвлөгөөн дээр хүмүүс нэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд өөр өөрийн гэсэн байр сууринаас хандсаны улмаас хоорондоо зөрчилдөх тохиолдол олон

гардаг. 

ДАВУУ ТАЛ

• Үр бүтээлтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, сөрөг төлөв байдал, харилцааг багасгах;

• Системтэйгээр асуудал, бэрхшээл, шийдвэр мөн боломжууд хэлэлцэх;

• Уулзалт маш богино ч илүү үр бүтээлтэй байх боломж;• Багийн гишүүд болон хуралд оролцогчдын зөрчлийг бууруулах;• Багаараа хэлэлцүүлэг өрнүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээг

сайжруулах бодит төлөвлөгөөг боловруулах боломжтой;

• Зөв оновчтой шийдлийг бий болгох замаар инновацийг хурдасгах;• Асуудлыг шийдэх нөхцөл байдлыг өөр өөр өнцгөөс харахад

туслах;• Хувь хүний, бүлгийн, байгууллагын сонирхлыг харгалзан

үзэх;• Богино хугацаанд чухал, ач холбогдолтой үр дүнг гаргах.• Олон хүмүүсийн мэдлэг ба туршлага нь тухайн

бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд ил хувь нэмрийг оруулдаг.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Технологийн дэвшил хурдацтай өргөжин тэлсээр компьютер, ухаалаг утаснууд хүний өдөр тутмын хэрэглээ болсоор байна. Тэгвэл

хөгжил дэвшилийг дагаад компьютер тоглоомд хүүхдүүд хэт донтож, эрүүл

мэндээрээ хохирч байгаа нь тулгамдсан асуудлуудын нэг болжээ.

19

• Мэдрэлийн ядаргаанд орох, • Оюуны ачаалал даах чадвар буурах, • Сэтгэхүйн үйл ажиллагааны эрч хүч буурах

СӨРӨГ НӨЛӨӨ

Recommended